Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. даргалж, 

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* ургийн овогт ******* 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2022 оны 0 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар багийн ******* тоотод иргэн *******тэй маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохиж, хөмсөг хэсэгт шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 8*******-86 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

. Шүүгдэгч  *******ийн  мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.... 2022 оны 0 дугаар сарын 29-ний өдөр гэх айлд , бид архи уусан. Тэр гэх айлд тухайн өдөр бараг өдөржингөө л архи уусан санагдаж байна. Тухайн үед тэй юунаас болж маргалдсанаа санадаггүй юм. Би тухайн үед нэлээн согтуу бараг тасарсан байсан. Нэг мэдэхэд л би Цагдаагийн газар хүрээд ирсэн байсан. гийн хөмсөгийг би зад цохисон байсан юм. Миний хүзүү хэсэг тухайн үед улаан эрээн болсон байсан юм. Намайг тухайн үед боосон юм шиг байсан. Тэгээд би Цагдаагийн газарт ирж драйгер багаж үлээгээд намайг гээд манай хуурай ахад хүлээлгэж өгөөд явуулсан. Маргааш нь би шууд Улаанбаатар хот руу явсан. Би хотод 14 хоноод Завхан аймаг руу ажиллахаар яваад 1 сар гаран ажиллаад Дархан хотод очоод эхнэр, хүүхдүүдтэйгээ байж байгаад аймагт сумын гэртээ 2022 оны 08 дугаар сарын 1*******-нд ирээд тэрнээс хойш сумын дугаар багт амьдарч байсан юм. бид хоёр бол зүгээр найзууд байгаа юм. Бид хоёр 10 жил найзалж байгаа юм. бид хоёр нэг сумын хүмүүс учраас бие  биенээ бол таньж мэддэг юм. Би гийн биед бол халдсанаа бол огт санахгүй байгаа юм. Тухайн үед г цохисон болоод л гомдол гаргасан. Тэрнээс цохиогүй бол гомдол энэ тэр гаргахгүй байсан байх. Би юунаас болж маргалдсанаа бол огт санахгүй байгаа юм. Тухайн  үед миний хүзүүний гинжний хэсгээр улаан эрээн болсон байсан. Намайг боосон юм шиг байсан. Мөн далны хойд хэсгээр мөн ойчсон юм шиг болсон байсан. Тухайн үед бол болсон зүйлийг санахгүй байгаа. Зодоон цохион хийсэн асуудал болсон байх. Би тухайн үед автобусны билет бичүүлсэн байсан болохоор шууд яваад өгсөн юм....гэх мэдүүлэг /хх-ийн 24-2******* /,

 4. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022  оны 0 дугаар сарын 29-ны өдөр Баянхонгор сумын Амьчуулд манай найз ийн таньдаг гэх ахынд орой 19 цагийн үед манай найз , тэр айлын эзэн , гээд бид дөрөв 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёр хоорондоо жижиг сажиг зүйлээс болоод маргалдсан юм. Гэтэл гараараа миний баруун талын хөмсөгний дээд тал руу цохичихсон юм. Яг хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Би нэлээн согтсон байсан юм. мөн нэлээн согтуу байсан. , нар ч гэсэн согтуу байсан. Тэгээд тэнд байж байтал цагдаа нар ирсэн. , нар байсан. Өөр хүн бол байгаагүй. Тэр гэж айлд сууж байгаад гэрт нь намайг цохисон. Миний баруун талын хөмсөгний дээд талд язарч хагарсан байгаа юм. Өөр бэртэл гэмтэл байхгүй. Тухайн үед 10 дээр үзүүлээд 4 оёдол тавиулсан юм.....гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 /,

.... бид хоёр 2011 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа юм. 2022 оны 0 дугаар сарын 29-ны өдөр л уулзсан юм. Тэрнээс хойш огт уулзаагүй. Мөн тэр өдрөөс хойш огт холбогдоогүй. Одоо хаана байгааг нь би мэдэхгүй байна. , гэх хүмүүсийг бол зүс л таньдаг юм. Тэрнээс тэр хоёр хүнтэй бол дотно биш. Хамгийн сүүлд мөн 0 дугаар сарын 29-ны өдөр л уулзсан. Мөн тэрнээс хойш огт холбогдоогүй....гэх мэдүүлэг /хх-ийн 1-14/,

...Надад эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлт, эдэлсэн зүйл байхгүй.  Би тухайн үед ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй юм. Миний хөмсөг тухайн үед нэг их удаагүй идгэсэн юм. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл огт байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-16 /,

*******. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 0 дугаар сарын 29-ний өдөр би нөхөр рүү 19 цаг 0 минутын үед утас руу нь залгаж ярихад "эмнэлэг дээр ирчихсэн, оёо тавиулах гэж байна. Хүнд зодуулчихлаа гэхээр нь би яасан гайгүй юм уу гэхэд эмнэлэг дээр байна гэж байсан юм. Сая ирээд харахад манай нөхөр болох гийн биеийн баруун талын хөмсөгний дээд талд нэлээн нарийхан урт язарч сэтэрсэн байдалтай, хувцас нь цус болсон байдалтай байсан юм. Би бол хэнтэй хамт байсан талаар бол мэдэхгүй байна. Өнөөдөр өглөө гэрээсээ 11 цагийн үед Цагаан цахир луу нэг ажил байгаа гэнэ. Хариуцсан хүнтэй нь уулзаад цалин мөнгөн дээрээ тохирвол явчихаад ирье гэж байсан юм. Тэгээд өдөр 16 цагийн үед ярихад бол эрүүл байсан юм. Одоо арай болоогүй байна. Термд чулуу оруулах байх гэж байсан. Тэгээд 19 цаг 0 минутад ярьсан. Тэрнээс би хэнтэй зодоон хийсэн, хаана болсон зэрэг асуудлыг хараагүй болохоор мэдэхгүй байна. Цэнгэл гээд хааяа яриад байдаг байсан юм. Би бол огт харж байгаагүй, танихгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 /,

6. Гэрч Ж.олын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 0 дугаар сарын 29-ний өдөр гэх айлд , , бид нар архи уусан. Би бол өдөр гэрээсээ гараад ийнд очсон. Намайг очиход , , нар нилээн халамцуу байсан. Тэгээд би тэднийд хэсэг суугаад тэр гуравтай архи уусан. Цагийг нь сайн санахгүй байна, оройхон , хоёр хоорондоо бие биенээ тоглоом, шоглоом хийж байгаад маргалдсан. Тэр хоёр бол нэлээн согтсон байсан. Тэгээд  тэр хоёр бие биенээ хэл амаар доромжилж байснаа гэнэт гийн нүүр хэсэгт гараараа цохиод авсан. Гэтэл гийн хөмсөгнөөс цус гараад эхэлсэн. Яг аль талын хөмсөг гэдгийг нь  одоо санахгүй байна. Тэгээд тэндээс түргэн дуудсан бил үү бид нар эмнэлэг дээр очсон бил үү сайн санахгүй байна. Тэгээд цагдаа энэ тэр болоод сүүлд нь би ийг хүлээж авсан. Би бол маргааш нь зүүн аймаг буюу Дорноговь аймаг руу уурхайд ажиллахаар явсан. Баянхонгор аймагт тэрнээс хойш 2- удаа ирсэн. Тэгээд буцаад яваад өгсөн. Би эргэж ирээд 7 хонож байгаа юм. , , бид нар бол бие биенээ бол танина. Ихэвчлэн алт, шороогоор хэсэг хамт явсан. Тэр хоёр бол нилээн согтуу хоорондоо маргалдаад хэрэлдэж  байгаад бие биенээ барилцаж авсан санагдаж байна. Тэгээд гийн хөмсөг рүү цохиод цус гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 /,

7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед баруун хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

*******. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн *******-6 / болон шүүгдэгч Д.ийн урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98/, Баянхонгор аймгийн сумын дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 0 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар багийн ******* тоотод иргэн ийн гэрт иргэн *******тэй архидан согтуур улмаар *******тэй  маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж, хөмсөг хэсэгт шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч , Ж. нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 268 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохиролгүй байдлыг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүнийг  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2.1.28  тоот хашаанаас Нэгдсэн эмнэлэг, 2 дугаар багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, 2 дугаар багийн төв, 1 дүгээр баг үйл ажиллагаа явуулах “Чандмань” ХХК-нд очиж ажиллах зэргээр зорчих үүргийг хүлээлгэж  уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******  овогт ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******  овогт ******* ийг хоёр   / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах   ялаар шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2.1.28  тоот хашаанаас Нэгдсэн эмнэлэг, 2 дугаар багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, 2 дугаар багийн төв, 1 дүгээр баг үйл ажиллагаа явуулах “Чандмань” ХХК-нд очиж ажиллах зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.

*******. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.*******-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ