Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд   нээлттэй   хийсэн   шүүх   хуралдаанаар   Баянхонгор   аймгийн   Прокурорын газрын  хяналтын  прокурор *******гаас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.6 дугаар   зүйлийн   1-т  зааснаар   яллах   дүгнэлт   үйлдэж   ирүүлсэн  ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.   Шүүгдэгч,   ******* Улсын иргэн,  ******* ******* овогт ******* *******, 

/Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар баг 9-93******* тоотод хадам дүү болох г “эвдэлсэн машинаа янзлуулах” талаар хэлсний улмаас уурлаж, толгой руу нь гараараа цохиж унагаан үснээс зулгаан чирээд, хөл рүү нь өшиглөж, түүний биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр санагдаж байна. Манай эхнэр Баянхонгор сумын төв талбай дээр болсон үзэсгэлэн худалдаан дээр ногоо зарсан юм. Бас манай эхнэрийн дүү ч гэсэн ногоо зарсан. Тэнд байж байгаад би өөрийн төрсөн дүү ийг “гэрт очоод хүүхдүүдэд хоол хийж өгчихөөд ир” гээд эхнэрийн төрсөн дүү гийн машиныг өгөөд явуулсан юм. Тэгээд орой үзэсгэлэн худалдаа тарах үед нь “Миний машиныг яасан юм” гэхээр нь би ийг “манай хүүхдүүдэд очиж хоол хийж өгчихөөд ир” гээд чиний машинаар явуулчихсан гэж хэлсэн. Тэгсэн чинь тэрээр “Миний гэдэс өвдөөд бие засмаар байна” гээд миний хажууд тэрээр лүү утсаар яриад “хүрээд ир” гээд дуудаж байсан. Тэгтэл удаагүй над руу яриад “Эмнэлгийн ард явж байсан чинь машин нь явахгүй болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь очиж үзэхэд машин нь ухардаг араандаа зүгээр орчихоод бусад араандаа орохгүй байсан. Мөн ч гэсэн машиныг үзээд болохгүй байсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны орой би ажлаасаа ирээд гэртээ байж байтал манай эхнэр орж ирээд “Нөгөө нь манайхаар машинаа төлүүлнэ гэж байна. 2.******* сая төгрөг төлөх юм байна” гэхээр нь би “Би төлж чадахгүй, тэр хүн өөрийн буруугаасаа болж машинаа эвдэлчхээд яагаад бид нараар төлүүлэх ёстой юм. д би зунаас хойш машиныхаа тос маслыг үзүүл гэж зөндөө хэлсэн, тэгсэн чинь копуд нь онгойхгүй байна гээд үзүүлэхгүй яваад байсан. Тэгж байгаад машинаа эвдэлчхээд яахаараа манайх төлдөг юм” гээд би эхнэртээ уурласан. Тэгтэл тэрээр 2-3 удаа орж гарснаа орж ирээд “Би ерөөсөө дүүгийнхээ машиныг төлнө” гэж хэлэхээр нь би “Чи бид хоёр юугаараа төлдөг юм, танай дүү чинь яахаараа хүн боддоггүй юм. Баахан өр зээлтэй байж бид нар яахаараа төлдөг юм” гэж уурлаад би гэрээс гараад аавын гэр лүү шагайсан чинь байхгүй байсан. Тэгээд цагаан идээ борлуулдаг гэр лүү шагайсан чинь ээжтэй хамт ааруул зүсээд байж байхаар нь би д “Чи өөрийнхөө буруугаас болж машинаа эвдэлчхээд, яахаараа хүнээр төлүүлдэг юм” гэсэн чинь тэрээр “Тэгнэ ш дээ” гэж хэлэхээр нь би уурлаад түүн рүү очоод гараараа толгой руу нь цохисон чинь оноогүй. Тэгэхээр нь түүний үсдээд дараад үүд рүү чирсэн чинь хадам ээж “Миний охиныг аллаа” гээд орилсон чинь манай дүү орж ирээд миний гарыг очоод салгасан бөгөөд тэр үед би 2-3 удаа гийн бие рүү өшиглөсөн. Тэр үед бас ээжийг өшиглөсөн юм шиг байна лээ. Тэгээд намайг аваад гараад явсан.Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би тай би уулзалдаагүй байна. Түүнээс нь яг өөрөө надаас мөнгө төгрөг нэхэж яриагүй. ..” гэсэн мэдүүлэг/хх-н 88-89 хуудас...гэх мэдүүлэг / хх-ийн 88-89 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.

3. Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2022 оны 07 дугаар сарын 11-ны өдөр манай хүргэн ахын төрсөн дүү болох нь миний машин болох улсын дугаартай сонота-7 маркийн тээврийн хэрэгслийг унаад явсан юм байна лээ би тэрийг мэдээгүй. Орой 20 цагийн үед би талбай дээрээс үзэсгэлэн худалдаа болоод тарсан тэгээд би рүү залгаад машин хурдан аваад ирээ үзэсгэлэн худалдаа тараад байна миний гэдэс базлаад байна гээд хэлсэн тэгсэн хэсэг хугацааны дараа эгч рүү нь залгаад машин болохгүй байна явахгүй байна гэж хэлсэн тэгэхээр нь би асчхаад араандаа орохгүй юм гэж ойлгоод би явж очоод учрыг нь ольё битгий асаагаарай гэж хэлээд гэртээ очсон чинь гэрийн гадаа машин байхгүй байсан тэгээд машин хаана байгаа юм гэж рүү залгасан чинь утсаа аваагүй түүний ах болох ******* нь аваад машин чинь явахгүй эмнэлгийн хойд талын засмалаас гаргаад тавьсан байна. Гэхээр наадах чинь яасан юм бол гэж асуусан чинь мэдэхгүй гэсэн тэгэхээр би яваад очъё гэж хэлсэн чинь чи ирэх гэж байгаа бол трос ч юм уу машин чирчих юм аваад ир гэж хэлсэн тэгээд трос аваад очсон чинь байгаагүй ******* байж байсан тэгэхээр нь хаашаа явсан юм бэ гэж асуухад миний машиныг авчрахаар явсан гэж хэлсэн тэгээд би өөрийнхөө машиныг асаасан чинь зүгээр асаж байсан тэгээд араанд нь хийсэн нь явахгүй байсан тэгээд тэгээд чирээд аваачиж хашаанд тавьчих гэхээр нь би одоо чирч яваад ахиад юмыг нь эвдчихнэ энд нь хонуулаад маргааш машин мэддэг хүнээр нь үзүүлж байгаад болъё гээд тэнд нь түгжиж хонуулсан.Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цагийн үед би гэртээ ирсэн намайг гэртээ орж ирэхэд аав хэдэн хүүхдүүдтэй сууж байсан удалгүй манай ээж , төрсөн эгч , нар орж ирсэн ээж нөгөө машин тэрэг чинь хоёр өдөр гадаа хонох гэж байна гэхээр нь би ээжид хүнд захиад үлдээчихлээ гэж хэлсэн. Би эгчдээ наад чинь хүний машин эвдчихээд санаа сэтгэл нь зовж байгаа юм байна уу юу гэж байна гэж хэлсэн чинь би та нарын дунд гүйж чадахгүй та нар өөрөө учраа ол гээд гарсан. 6и дунд гэртээ ороод ээжтэй аарц зүсээд байж байсан чинь гадаа алнаа гэж дуу чимээ гараад явсан гэсэн над дээр ******* орж ирээд үгийн зөрүү бахгүй чамайг алнаа чи машинаа аар төлүүлнэ гэж байхгүй гээд намайг шууд толгой руу цохисон би унасан чинь үсдэж чирээд, элэг рүү гуталтай хөлөөрөө өшиглөөд нүдсэн тэр үед манай ээж миний зулгаасан үсийг салгах гэж байсан миний ээжийг цохисон хажуу талаас эхнэр, манай аав нь орж ирсэн тэр гээд дүү нь салгах гэсэн боловч дийлээгүй тэгж бүгдийг нь нүдэж зодоод тэр хүнийг үнэндээ дийлэхгүй юм байна лээ тэгээд арай хийж салгаад гадаа намайг хэл амаар янхан гичий гээд банзал гээд орилоод байсан тэгж байгаад нь аваад гараад явсан тэр үеэр манай аав цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм байна лээ. Машины мөнгө төгрөг төлөхгүй л гэж зодсон. Намайг гараар үснээс зулгааж чирсэн, хөлөөрөө элэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн.толгой руу нүдсэн би зарим зүйлийг сайн санахгүй байна ална хядна гээд орилоод байсан. Толгой маш их өвдөж, би өөрөө толгой түрүү өвддөг хүн. Одоо бүр нэмээд энэ хүнд зодуулсандаа гомдолтой байна. Би маш гомдолтой байна энэ хүн ална гэж заналхийлсэн. Би гэмтлийн зэрэг тогтоолгомоор байна, гэхдээ хагарсан няцарсан зүйл байхгүй ч гэсэн үснээс зулгаагаад чирээд байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

... 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би Баянхонгор аймгийн төв талбай дээр болсон үзэсгэлэн худалдаанд дээр ногоо зарсан юм. Манай төрсөн эгч , нөхөр *******гийн хамт мөн уг үзэсгэлэн худалдаан дээр ногоо зарсан. Тэгтэл өдрийн 11-12 цагийн үед манай эгч надад “Бид нар явж ногоо авчрах хэрэгтэй байна, чи машиныхаа түлхүүрийг өгчих” гэж хэлэхээр нь би түлхүүрээ өгсөн... Тэгээд тухайн өдрийн орой үзэсгэлэн худалдаа тараад 20 цаг өнгөрч байхад эгч аас “Миний машин хаана байгаа юм ? би явлаа, миний гэдэс эвгүйрхээд жорлон орох шаардлагатай байна” гэсэн чинь тэрээр “Чиний машин байхгүй. Манай нөхрийн төрсөн дүү унаад явсан” гэж хэлсэн. Тэгээд би ийнх нь утасны дугаарыг аваад түүнтэй ярьсан чинь тэрээр “Би ******* ахынд байна” гэхээр нь би түүнд “Чи хурдан хүрээд ир, явах гэсэн юм. Миний гэдэс эвгүйрхээд жорлон орох шаардлагатай байна” гэж хэлсэн чинь “За” гээд утсаа тасалсан. Тэгээд үзэсгэлэн худалдаа тараад эгч, хүргэн ах ******* нар юмаа янзлаад би тэдний хажууд байж байтал удаагүй нь эгчийн утас руу залгаад түүнтэй хүргэн ах ******* утсаар ярьсан бөгөөд би хажуунаас нь сонсоход машин тэрэг болохоо байсан. Араа нь болохгүй байгаа талаар сонсогдохоор нь би “За тэгвэл машинаа битгий хөдөлгөөрэй, би такси бариад явчихъя” гэж хэлсэн. Би дотроо бодохдоо миний машины араа нь түгжигдчихдэг болохоор тэгсэн байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би таксидаад Баянхонгор сумын ******* ******* дугаар баг *******-9-93******* тоотод байх аавындаа очсон чинь миний машин байгаагүй. ч байгаагүй. Тэгээд би аав аас миний машинтай ирсэн үү” гэхэд “Сая унаад гараад явсан” гэхээр нь би лүү утсаар ярьсан чинь утсыг нь хүргэн ах ******* аваад “Машин чинь араандаа орчхоод явахгүй байна. Тэгээд эмнэлгийн хойно замын хажуу руу гаргаад тавьчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би “очих уу” гэхэд намайг чирэх зүйл аваад ир гэж хэлэхээр би би тросс аваад очиход нь байгаагүй, хүргэн ах ганцаараа байж байсан. Тэгээд би машинаа асааж үзэхэд машин зүгээр асаж байсан бөгөөд араандаа зүгээр орчхоод явахгүй хяхарч дуугараад байсан. Удаагүй нь ирээд машиныг “чирч явъя” гэхээр нь би “Засварчинд үзүүлж байж чирсэн нь дээр байх” гээд тэндээ машинаа үлдээхээр болсон. Тэгээд Хүргэн ах өөрийнхөө машиныг унаад явсан бөгөөд бид хоёр алхаж явсан. Би алхаж явж байхдаа машины засварчин хэд хэдэн хүн рүү утсаар ярьж машиныхаа байгаа байдлыг хэлж асуусан чинь кропп нь эвдэрсэн байна гэж хэлээд шинээр кроп авахад 2.******* сая төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд би тэр байдлыг т хэлээд өнгөрсөн. Тэгээд би маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө би өглөөний 08 цагаас орой 20 цаг хүртэл барилга дээр дадлага хийж байгаад тараад өөрийнхөө машиныг байсан газраас нь жоохон хөдөлгөж дэлгүүрийн ойролцоо болгож тавиад дэлгүүрийн хүнд захичхаад гэртээ очсон чинь аав ач нарынхаа хамт байж байсан.

Тэгтэл удаагүй ээж Ц., эгч , хүргэн *******, түүний дүү нар ирээд гэр гэр лүүгээ орцгоосон бөгөөд би аавынд байж байхад эгч ороод ирэхээр нь би “Цаад хүмүүс чинь миний машиныг эвдэлчхээд янзалж өгөх талаар ярьж байна уу, би машингүй болохоор ажил төрөл амжихгүй, миний бүхий л төлөвлөсөн ажил нурчхаад байна” гэж хэлсэн чинь тэрээр “мэдэхгүй. Би та нарын хооронд хов зөөж чадахгүй, насанд хүрсэн хүмүүс өөрсдөө нүүр нүүрээ харж байгаад ярьцгаа” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би өөрийн идээ цагаа борлуулдаг гэрт ээж Ц.ийн хамт аарц зүсээд сууж байтал гэрийн гадаа “Алнаа, пиздаануудыг, хаана байна гээд хүн гүйгээд аавын гэрийн хаалгыг онгойлгож байгаа дуу чимээ гарсан. Ээж бид хоёр юу болж байна” гэж хэлээд байж байтал хүргэн ах ******* орж ирээд “Чамайг алнаа” гээд үгийн зөрүүгүй миний толгойн ар хэсэг рүү хүчтэй цохиод, урагшаа унасан чинь үснээс зулгааж чирээд намайг босгохгүй миний хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд ээж намайг хамгаалаад тэврээд дарахад ээжийг бас цохисон байсан. Тэгтэл удаагүй аав , эгч , нар орж ирээд нь ах *******г аваад гарсан. Тэр хугацаанд аав Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд цагдаагийн алба хаагч нарыг ирэхэд ******* нь дүү ийн хамт яваад өгсөн байсан... *******, ер нь тэнд байсан хүмүүс бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ******* нь миний толгойн ар хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд намайг урагшаа унасан чинь миний үснээс хоёр гараараа үсдэж дарчхаад босгохгүй хөлөөрөө миний хөл рүү өшиглөөд байсан. ******* нь намайг зодож байхад ээж намайг хамгаалаад намайг тэвэрсэн юм. Тэр үед ******* нь надтай андуураад ээжийн нүд рүү цохичихсон юм шиг байна лээ. Учир нь тухайн гэр манай идээ цагаа борлуулдаг гэр болохоор гэрэл цахилгаангүй. Тэгээд ч нэлээн орой болчихсон байсан болохоор гэрэл гэгээ муутай байсан юм... Тухайн үед ээжийн зүүн талын нүд хавдчихсан байсан... Миний хувьд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Эм тариа авч хэрэглээгүй... Миний хувьд *******д гомдолтой байгаа. Машинаа янзлуулж, төлүүлж авмаар байна. Мөн тархины Томографийн шинжилгээг 36,000 төгрөг, шүүх эмнэлгийн шинжээчид үзүүлэхдээ өгсөн 8,*******00 төгрөг, мөн эмчийн бичиж өгсөн эм тариаг авч хэрэглэхэд зарцуулагдах ойролцоогоор 1*******0,000 гээд нийт 194,*******00 төгрөгийг нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-*******0 /,

...Манай эгч , *******гийн төрсөн дүү нар машинаа янзлуулаарай гээд 2,000,000 төгрөг өгсөн. Би нуруу, мэдрэлийн архаг өвчтэй бөгөөд *******д зодуулснаасаа хойш нуруу өвдөөд шөнө унтаж чадахгүй байгаа. Тиймээс Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэх гэж байгаа. Эмчилгээтэй холбоотой зардал гарах юм бол *******гаас нэхэмжпэх болно. тархины Томографийн шинжилгээг 36,000 төгрөг, шүүх эмнэлгийн шинжээчид үзүүлэхдээ өгсөн 8,*******00 төгрөг, мөн эмчийн бичиж өгсөн эм тариаг авч хэрэглэхэд зарцуулагдах ойролцоогоор 1*******0,000 гээд нийт 194,*******00 төгрөгийг нэхэмжлэх болно...гэх  мэдүүлэг /хх-ийн *******2-*******3 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн нутгийн удирдлагын ордны урд талбайд “ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа зарласан байсан. Тухайн өдрүүдэд уг талбайд манай эгч болон би хүнсний ногоо зарсан. Миний машин Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл учир их ачаа багтдаггүй. Тиймээс би хүний портер маркийн тээврийн хэрэгслийг түрээсэлж машины ачаан дээр ногоогоо зарсан. Уг өдөрлөгийн сүүлийн өдөр буюу ням гариг байсан. Тэр өдөр хүнсний ногоо авчрахаар манай эгч н. өөрийнхөө машиныг уг талбайн зогсоолоос гаргаж миний машиныг уг зайнд тавьчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныхаа түлхүүрийг өгсөн байсан. Тэр өдөр хүн ихтэй, худалдан авагч их байсан учраас бүгд завгүй байсан. Би тухайн өдрийн үдээс хойш “карт уншуулагч” авах гээд эгч дээрээ очиход уг зогсоолд байсан миний машин байхгүй харин эгчийн машин ногоондоо явж ирээд зогсоолд зогссон байсан. Тэгэхээр нь би дотроо “театрын урд талын машины зогсоол руу тавьсан” байх гэж бодсон. Уг үзэсгэлэн худалдаа 8 цаг гээд тарсан. Талбайд нойл буюу ариун цэврийн өрөө хомсдолтой байсан. Би хүнсний ногоогоо зарж өмнөх ажилдаа улайраад бие тавгүйрхэж байгаагаа анзаараагүй байсан. Тэгээд үзэсгэлэн худалдаагаа тараад түрээсэлж байсан машинаа өгсөн. Би ногоогоо цэгцэлчхээд харих гээд эгч дээрээ очиж түлхүүрээ авъя гэтэл эгч “ машин чинь байхгүй, н. унаад явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би н.ийн дугаарыг эгчээсээ аваад яриад “хаана байна” гэсэн чинь “ ахынд байна” гэхээр нь би “Талбай дээрх ажил дууслаа. Гялс машин аваад ирэх үү, миний гэдэс эвгүйдээд байна” гэхэд “за” гээд утсаа салгасан. Тэгээд эгч хүргэн ахын хажууд би хүлээгээд зогсож байтал эгчийн утас руу дуудлага ирээд тэгсэн эгч намайг “хэн байна утас дугараад байна аваадах” гэсэн. Тэгээд хүргэн ах утсыг авахад н. байна. Тэгээд ярснаа “миний машин нь болохоо байсан” гэдэг талаар хэлсэн. Тэгэхээр нь миний машины араа түгжигддэг болохоор араа түгжигдчихээр унаж үзээгүй хүн бас мэдэхгүй болохоор тэгсэн байж магадгүй гэж бодсон. Тэгээд би “наана байж бай” гэж хэлчхээд такси бариад аавынд хүргүүлээд очсон чинь хашааны гадаа болон дотор миний машин байгаагүй. Би таксинаас гэртээ буугаад нойл орчихоод аавынд орсон. Ааваас “машин яасан бэ” гэхэд аав  “чиний машин өдөр ирсэн, сая унаад явчихлаа” гэж хэлсэн. Би тэгэхээр нь машин эвдрээгүй юм байна гэж бодчихоод “хаана явж байгаа” юм бол гэж бодоод н. лүү залгасан чинь н.ийн утсыг хүргэн ах авсан. Тэгээд би “ ах хаана яваа юм, би гэртээ ирчихсэн байна. Машин байхгүй байна.” гэж асуухад “чиний машин эмнэлгийн арын зам дээр байна араандаа орохгүй, замаас гаргаад тавьчихлаа ” гэсэн. Би гэрийн хажуу талаас тороос аваад таксидаад очсон. Намайг очиход машиныг зам руу гаргаад тавьсан хүргэн ах ганцаараа зогсож байсан. ахаас “н. хаачсан юм бэ” гэхэд миний машиныг авах гээд явсан гэж хэлсэн. Би н. эгч хаачсан бэ гэхэд таксигаар гэр лүгээ явсан гэж байсан. Тэгээд байж байхад ахын машиныг жолоодоод дүү болох н. ирж байсан. Би машиныхаа үрүүлийн ард суугаад машинаа асаагаад үзтэл машин ассан, тэгээд бүх араандаа орж байсан мөртлөө урд талдаа чахарч дугараад байсан. Тэгээд тэндээ машинаа үлдээгээд маргааш засварчин дуудаад үзүүлье гэж бодоод орхиод явсан. ахын машинд битүү ногоо ачсан байсан болохоор н. бид хоёр багтахгүй байсан.  Тэгээд “би усанд орно” гэтэл н. таныг хүлээж байгаад хамт гэр лүүгээ явъя гээд бид хоёр халуун ус явсан. Халуун усан дээр оочроо хүлээж байх зуур би 2 машины засдаг хүмүүс рүү залгаад машиныхаа талаар хэлэхэд “Кроп нь эвдэрсэн байна. кроп эвдрэхээр ухрахаас өөр зүйлгүй болчихдог” гэж хэлсэн. Тэгэхээр нь би кропны үнийн хэд байдаг талаар асуухад “ багадаа л 2,*******00,000” байдаг гэсэн. Би усандаа орж гарч ирээд намайг хүргэн ахын дүү н. хүлээгээд байж байсан. Тэгээд бид хоёр гэр лүүгээ алхах замдаа хүргэн ахын дүү н.ээс “Чи миний машиныг яасан юм, миний машиныг унаж явахдаа хүчтэй хааз өгсөн юм уу, хүчтэй өндөр хааз өгөхөөр кропныхон нэг зүйл нь эргэчихдэг гэж байна. Эргэчих л юм бол кроп эвдэрчихдэг гэж засварчин хэллээ” гэхэд н. “араандаа ордог тороос нь тасарсан байх маргааш задлаад үзье” гэж хэлсэн. Тэгээд би машин засварчнаас лавлаад асуусан байсан болохоор  “машины кроп нь эвдэрчихсэн байна. Кропны үнэ 2,*******00,000 төгрөг гэж байна. Миний маргаашийн төлөвлөсөн ажил нурлаа ” гэж хэлсэн чинь н. “та такси бариад л явчих, танайх чинь хаа ч хүрсэн 1,000 төгрөг байдаг юм байна лээ” гэж хэлэхээр нь би “1,000 төгрөгийг олохын тулд би гадаа яаж зогсож байгааг харж байгаа биз дээ, хэн надаа 1,000 төгрөг өгөх юм, тэгээд тэр их ажлыг 1,000 төгрөг таксигаар явна гэж байхгүй шүү дээ ” гэж хэлэхэд н. “танай аймгийн бүх зүйл ойрхон юм чинь алхаад явчихгүй юу” гэж хэлэхээр нь би уурлаад “чи тавлаад байгаа юм уу хаашаа юм, хүний машин эвдчихээд, алхаж яваад ажил бүтнэ гэж юу байсан юм” гэж хэлээд тэгээд бид хоёр гэр хүртэл юу ч яриагүй. Тэгээд бид хоёр гэр гэр лүгээ орж унтсан. Би маргааш өглөө  07 цагаас оройны 8 цаг хүртэл барилга дээр дадлага хийсэн. Уг дадлагаа тараад машин дээрээ очоод “” гэдэг дэлгүүрийн үүд рүү дөхүүлж тавиад дэлгүүрийн эгчид машиныг харж байгаарай гэж хэлчхээд гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ ороод байж байхад ээж болон хажаа ах эгч, хүргэн ахын дүү нар ирсэн. Манай гэрт ээж, эгч хоёр орж ирсэн. Д. ах болон дүү нь өөрийнхөө гэр лүү орсон. Ээж над руу “Чиний машины эд зүйлийг хулгайлаад аваад явчих вий дээ ” гэж хэлээд санаа зовоод байна гэж хэлэхээр нь би “хойшлуулаад хашаа бараадуулаад машинаа тавьчихлаа” гэж хэлсэн. Би машин засварчин руу ярихад “багадаа л 2,*******00,000 төгрөг янзална гэж байна. Би өөрөө үрүүлийнхээ ард сууж байгаад эвдсэн бол арай өөр зүйл ярина. Гэтэл зөв зүгээр байсан машиныг надад хэлэлгүй зөвшөөрөлгүй унаад явсан. Хүний машиныг эвдчихээд санаа сэтгэл нь зовж байна уу, цаад хүмүүс чинь юм ярьж байна уу” гээд эгчээс асуусан чинь “та нарын хоорондох хов зөөгөөд яваад байж чадахгүй. Та нар насанд хүрсэн хүмүүс, нүүр нүүрээ харж байгаад ярилцахгүй юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш, нөгөөдрөөс болох л байлгүй л гэж бодсон. Би өдөржин дадлага хийсэн ядраад байсан болохоор аарцаа гялс зүсэж тавчихад унтъя гэж бодож байсан. Би ээжийг дагуулаад цагаан идээний гэрт ороод аарцаа зүсээд сууж байтал гадаа чанга чанга дугараад л орилоод л явсан. Тэгсэн ээж “Д. чинь эрүүл байсан биз дээ, юу болж байна” гэж хэлээд л сууж байсан чинь ******* ах орж ирээд л шууд над руу дайрсан.  ******* ах намайг “Чи муу яасан даварсан гөлөг вэ” гэж хэлээд л ар дагз руу цохиод унагасан. Би хүргэн ахыг цохиход нь шууд урагшаагаа унасан. Тэгээд намайг зодож байхдаа “Чи муу ямар даварсан гөлөг вэ, чиний ямбий сэгийг бид нар төлж байх ёстой юм уу” гэж хэлсэн. Намайг нэлээн хэд өшиглөсөн. Ээжийг ч нэлээн хэд цохисон. Тэгтэл аав, эгч орж ирээд “чи наадахаа зодоод яах вэ дээ, толгой тархи өвддөг” гэж хэлсэн. Хүргэн ахын дүү болох н. бид нарыг салгаад л хүргэн ахыг гадаа аваад гарсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Цагдаа нар мэдүүлэг авсан. Би гомдолтой гэж хэлсэн. Цагдаа намайг гомдолтой байгаа бол Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албанд хандаж болно гэсэн. Би нэгдэх өдөр зодуулсан байсан. Тэгээд хоёрдох өдөр нь шүүх шинжилгээний албанд үзүүлсэн. ******* дах өдөр шүүх шинжилгээний хариу гарахаар нь байцаагчдаа өгсөн. Тэр өдөр ******* ахынх аавын хашаанаас нүүсэн. Хүргэн ахынх цэцэрлэгийнхээ гурван хүүхдийг үлдээгээд нярай хүүхдээ аваад хот руу шилжих гэж байгаа гээд хар цагаан дуугүй нүүсэн. Тэгэхээр нь би байцаагч руу яриад “би эгчдээ болон хүргэн ахдаа гомдолтой байна” гэж хэлсэн. Би хүргэн ахын оронд байсан бол “ахын дүү хаана очиж машинаа үзүүлсэн бэ, үнэн юм уу, хэн кроп юм бэ гээд байгаа юм, хоёулаа хамт явъя” гэж надад хэлж болоогүй юм. Яагаад намайг юу ч хэлэлгүйгээр зодсон юм. Тэр зүйлд нь би гомдолтой байна. 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш би хүргэн ах *******тай юу ч яриагүй гэв.

*******. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Иргэн ын нь бусдад зодуулж, гэмт хэргийн хохирогч болж Эрүүл мэндийн даатгалын сангаас 141,000 төгрөг төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул буруутай этгээдээс дээрх төлбөрийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэхээр нэхэмжилж байна. Холбогдох  лавлагаа мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүж гаргаж өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн  109 /,

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би ач нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар баг *******-9-93******* тоот хашаанд байх гэртээ байж байтал орой 20 цагийн үед манай охин ганцаараа ирсэн бөгөөд түүний араас манай эхнэр Ц., охин , хүргэн *******, нар ирсэн. Тэгээд өөр өөрсдийн гэр лүүгээ орсон. манайд гар нүүрээ угаагаад байж байхад орж ирсэн бөгөөд түүнд “цаад хүмүүс чинь машин тэрэг эвдэлчхээд янзалж өгөх талаар юм ярьж байна уу, би машингүй, ажил төрөл бүтээхэд хэцүү байна” гэсэн утгатай зүйл хэлсэн чинь нь “Би мэдэхгүй, та нар өөрсдөө нүүр нүүрээрээ ярилцах хэрэгтэй байж” гэж хэлчхээд гарсан. Тэгээд нь ээж Ц.ийн хамт аарц зүсэхээр цагаа идээ борлуулдаг гэр лүгээ орсон. Тэгээд удаагүй байж байтал гадаа “Ална, хядна” гээд хүн чанга дуугарсан бөгөөд ******* нь намайг хаалгаар шагайж харчихаад цаашаа явсан. Тэгтэл мөн удаагүй хажуу гэрт “Аллаа, хядлаа” гээд хүмүүс орилолдоод байхаар нь би гарсан чинь ******* цагаа идээ борлуулдаг гэрт г үсдээд дээр нь гарчихсан өшиглөөд зодсон бөгөөд манай эхнэр г зодуулахгүй гээд тэврээд хамгаалсан байдалтай байсан. Тэгтэл нь ах *******г салгаж аваад гарсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нарыг ирэхээс өмнө , ******* нар гараад явсан... Бид нар бүгдээрээ эрүүл байсан. Тухайн хэрэг болохоос 2 хоногийн өмнө нь *******гийн төрсөн дүү нь манай охин гийн машиныг унаж яваад эвдэлчихсэн юм гэсэн. Тэгээд нь машинаа янзлуулмаар байна гээд түүнээс болж ******* нь уурлаад г зодсон юм.Намайг харахад ******* нь манай охин гийн үснээс хоёр гараараа үсдээд барьчихсан босгохгүй, хөлөөрөө өшиглөж байсан... манай эхнэр г хамгаалаад тэвэрчихсэн байхад мөн ******* нь түүний нүд рүү нь цохисон байсан. Бид нар тэр үедээ мэдээгүй бөгөөд дараа нь манай эхнэр Ц.ийн зүүн талын нүдний орчим хавдчихсан байсан. ******* нь тухайн үед г цохих гэж байгаад манай эхнэрийг цохичихсон юм шиг байна лээ. Учир нь уг уйл явдал болсон гэр нь цагаан идээний гэр болохоор гэрэл гэрээгүй, бүүдгэр байсан юм. Тэрээр өөр хүн цохиж зодоогүй...гэх мэдүүлэг/хх-ийн **************-*******7 /,

7. Гэрч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би Баянхонгор аймгийн төв талбай болсон үзэсгэлэн худалдаан дээр байж байгаад орой 20 цагийн үед охин , хүргэн *******, түүний дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар баг *******-9-93******* тоотод байх гэртээ очоод бүгд гэр гэртээ орцгоосон. Тэгтэл манай охин ирчихсэн манайд байсан. Тэгтэл манайд орж ирээд гараа угаасан бөгөөд тэр үед түүнд “Танай хүмүүс чинь машин тэрэг эвдэлчхээд, янзалж өгөх талаар ярьж байна” уу гэхэд “Би мэдэхгүй, нар өөрсдөө насанд хүрсэн хүмүүс өөрсдөө уулзаж ярилцахгүй юу” гэж хэлчхээд гарсан. Тэгээд бид хоёр хажуугийн цагаан идээ борлуулдаг гэрт ороод аарц зүсээд сууж байтал гадаа “Ална” гээд хүн орилоод гүйгээд манай гэрийн хаалгаар шагайж харж байгаа дуу чимээ гарчхаад удаагүй ******* бид хоёрын сууж байсан гэрт орж ирээд шууд гийн толгойн хойд хэсэг рүү гараараа цохиод, хоёр гараараа толгойтой үснээс нь барьж зулгаагаад бие рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр би “Аллаа” гэж орилоод г зодуулахгүй гээд дээрээс нь тэгнээд хэвтсэн. *******гийн хөл гар нь гозолзоод бид хоёрыг хамсруулаад цохисон. Тэгтэл манай нөхөр , охин , С. нар орж ирсэн бөгөөд *******д “Чи болиоч наадахын чинь тархи толгой өвддөг” гэж хэлсэн чинь ******* гийн толгойтой үснээс тавихгүй зодоод байсан. Тэгээд түүний дүү нь салгаад аваад гарсан... , ******* нар болон тэнд байсан хүмүүс архи уугаагүй бүгдээрээ эрүүл байсан. Тухайн үйл явдал болохоос хоёр хоногийн өмнө *******гийн төрсөн дүү нь манай охин гийн машиныг унаж яваад эвдэлчихсэн юм билээ. Тэгээд нь машинаа янзлуулмаар байна гэж эгч д хэлээд нөгөөх нь цаашаа нөхөртөө хэлээд ******* нь уурлаад г зодсон юм. ******* нь шууд орж ирээд гийн толгойн ар хэсэг рүү гараараа цохиод үснээс хоёр гараараа үсдэж бариад хөлөөрөө өшиглөж зодсон. Би тухайн үед нүд рүүгээ цохиулснаа мэдээгүй. Дуудлагаар цагдаа нар ирчихсэн байхад миний зүүн талын нүдний орчим халуун шатаад байсан бөгөөд манай нөхөр “Чиний нүд чинь яасан юм” гэхээр нь би толинд харсан чинь зүүн талын нүд томбойгоод хавдсан байсан. Тэгээд би бодохдоо г зодуулахгүй гээд дараад байж байхад ******* нь түүнтэй хамсруулаад миний нүд рүү цохичихсон юм шиг байна лээ... ******* нь ухаан санаа эрүүл хүн. , нартай хэвийн зүгээр харьцаатай байдаг. Яагаад түүнийг тийм үйлдэл хийснийг ойлгохгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-н *******9-61 /,

8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн төв талбай дээр болсон хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа болсон ба би нөхөр *******гийн хамт ногоо худалдаалсан. Мөн тэнд манай төрсөн дүү бас ногоон худалдаалаад тусдаа суусан. Тэгээд өдөр *******гийн дүү ийг “гэр лүү яваад хүүхдүүдэд хоол хийгээд өг” гээд би төрсөн дүү гийн машины түлхүүрийг гуйж аваад ийг машинаар нь явуулсан. Тэгээд орой үзэсгэлэн худалдаа тарах үед “Би машинаа авмаар байна миний гэдэс эвгүйрхээд бие засмаар байна” гэхээр нь би “Хүүхдүүдэд хоол хийгээд өг” гээд миний машинаар ийг гэр лүү явуулчихсан гэж хэлсэн чинь тэрээр өөрөө лүү утсаар яриад дуудуулж байх шиг байсан. Тэгтэл удаагүй ээс яриад “Эмнэлгийн арын уулзвар дээр явж байтал явахгүй болчихлоо” гэж хэлээд манай нөхөр *******, нар очиж үзээд болохгүй байна. Машиныг нь замаас гаргаж тавьчихаад ирлээ гээд ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би нөхөр *******, түүний дүү , ээж Ц. нарын хамт Дунд захын гадна ногоогоо худалдаалж байгаад орой 20-21 цагийн үед гэртээ очсон. Тэгээд би аавынд орсон чинь манай дүү тэднийд байж байсан бөгөөд тэрээр “Эд нар машиныг төлөлцөнө” гэж байна уу гэхээр нь би “Мэдэхгүй” гэсэн чинь тэрээр “Хүний машин эвдэлчхээд чимээ ч үгүй байна. Та яах гэж машины түлхүүр өгсөн юм” гээд уурласан. Би түүнд “Та нар өөрсдөө учраа ол” гэж хэлчхээд буцаж гэртээ орсон чинь манай нөхөр ******* “Чи яагаад уурласан юм” гэхээр нь би “Намайг машин төл” гэж байна гэсэн чинь тэрээр “Ямар нэг сар уначхаад эвдэлсэн биш. Ганцхан удаа унасан чинь машин нь эвдэрчхээд яахаараа манайх төлдөг юм” гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл ******* “Манайх яахаараа төлдөг юм” гээд уурлаад гарсан бөгөөд удаагүй гадаа хүмүүс орилоод, пижигнэлдээд явчихаар нь яасан бол гээд гараад хажуугийн цагаан идээ борлуулдаг гэрт... орсон чин манай нөхөр ******* гийнн үснээс нь зулгаагаад дарчихсан, манай ээж Ц. г зодуулахгүй гээд дээрээс нь дараад хэвтчихсэн байсан. Тэгээд намайг харж байхад нэг удаа өшиглөсөн чинь тэр хоёрыг оноогүй өшиглөж байгаа харагдсан. Тэгтэл *******г салгаад аваад гарсан. Мөн тухайн үед манай аав бас орж ирсэн бөгөөд манай аав цагдаад дуудлага өгсөн байх... Намайг орохоос өмнө ******* нь г яаж цохиж зодсоныг мэдэхгүй байна... ******* нь г цохих гэж байгаад хамсруулаад ээжийн нүүр лүү цохисон гэж ээж хэлж байсан. Бид хоёр хамтран амьдраад 6 жил болж байгаа... дундаасаа 4 хүүхэдтэй... Энэ жилийн хувьд ер зээлтэй, ажил төрөл нь жоохон бүтэмжгүй байсан болохоор жоохон бухимдалтай байсан. Тэгтэл дээрээс нь манай дүү машин тэрэг эвдэлсэн төлүүлнэ гэж ярихаар нь цочир уурлаж тийм үйлдэл гаргасан байх гэж бодож байна. Миний хувьд д машинаа янзлуулаарай гээд 2,000,000 төгрөг өгсөн байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 66-68 /

9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 612 дугаартай:

1.2.  гийн биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар баг 9-93******* тоотод хадам дүү буюу эхнэрийн төрсөн дүү болох г “эвдэлсэн машинаа янзлуулах” талаар хэлсний улмаас уурлаж, түүний толгой руу нь гараараа цохиж унагаан үснээс зулгаан чирээд, хөл рүү нь өшиглөж, түүний биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт  болсон нь  хохирогч гийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Одонтуяа, гэрч ,  Ц., ,  нарын  мэдүүлэг, шинжээчийн 612 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.******* дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.

Хохирогч нь шүүгдэгч Б.*******д зодуулж эрүүл мэндэдээ хөнгөн гэмтэл авсаны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд түүнд эмнэлэгээс 141.000 төгрөгийн эмчилгээний зардлыг гаргаж эмчилгээ үзүүлсэн байна.

Хохирогчийн дээрх зардлыг төрөөс иргэний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагаднөхөн төлнө эгж хуульчилсаны дагуу шүүгдэгч Б.*******гаас 141.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* *******  овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* *******  овогт ******* *******г  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

*******. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******гаас 141.000 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймаг дахь Эрүүл мэндийн хэлтэст олгохыг Баянхонгор аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.*******-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ