| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 148/2016/0122/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2016-11-28 |
| Зүйл хэсэг | 216.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 120
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Урангоо
Улсын яллагч Б.Нямдэлэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулав.
******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 зүйлийн 21.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 20118000277 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1991 оны 03 сарын 18-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 2 баг 3-18 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх ******* овогт *******гийн ******* /РД МА-*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.******* нь 201 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн Сүхбаатар сумын багийн нутаг дэвсгэр ******* зочид буудлын урд асфалтан зам дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 49-95 СЭҮ улсын тай Ниссан Марч маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5, 2.7, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарган Б.*******ыг мөргөн биед нь хөнгөн гэмтэл учруулан улмаар ослын газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд
Шүүгдэгч Г.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ....201 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт Ниссан марч маркийн 49-95 СЭА улсын тай тээврийн хэрэгсэл жолоодож яваад ******* гэх залууг мөргөөд айсандаа зогсолгүй явсан. Ингээд явж байгаад Цагдаагийн ажилтанд баригдсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зөрчил гаргахгүй.... гэх мэдүүлэг
Хохирогч Б.*******ын 201 оны 10 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...201 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагт ажлаа тараад гэртээ байж байхад хамт ажилладаг ******* над руу залгаж ....******* бид хоёр төв рүү явж хүн суулгаж өглөө, хамт явъя хүрээд ирээч... гэж хэлсэн. Ингээд бид гурав 19 цаг өнгөрч байхад уулзаад вокзалын арын цэцэрлэгт саадан дотор гурвуулаа 0,75 литрийн Хараа, 0,5 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж уусан. Ингээд бид гурав SS бааранд орж 0,5 литрийн 3 шил Нийслэл пиво авч, бааранд хэсэг хөгжим сонсож сууцгаасан. Баар хаах үеэр 23 цаг өнгөрч байхад бид гурав баарнаас гараад Сүхбаатарын талбайн зүүн урд байрлах Коллектив баарны урд асфальтан замын явган хүний замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигтээ буюу вокзал руу такси барихаар замын зорчих хэсгийн баруун талаар бид гурвыг ар араасаа алхаж явж байтал намайг машин мөргөөд газар унагасан. Энэ үед миний урд *******, миний ард ******* явж байсан. Нэг мэдэхэд цагдаагийн ажилтан нар ирчихсэн үзлэг шалгалт хийж байсан. Энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/
Гэрч Н.*******ын 201 оны 10 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....201 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд ******* бид хоёр вокзал дээр хүн гаргаж өгөхөөр очсон боловч таксинд суугаад явчихсан. Бид хоёр вокзал дээр очихоос өмнө *******ыг дуудаж хамт гаргаж өгөх бодолтой байсан. Ингээд бид гурав уулзаад вокзалын арын саадан дотор гурвуулаа 0,75 литрийн Хараа, 0,5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Архи уух тодорхой шалтгаан, тэмдэглэлт өдөр байгаагүй. Архи ууж дуусаад 22 цагийн үед SS бааранд орж, 0.5 литрийн 3 шил Нийслэл пиво авч уугаад хөгжим сонсож бүжиглэсэн. Баар хаах үеэр 23 цаг орчим бид гурав баарнаас гараад Коллектив баарны урд асфальтан замаар замын зорчих хэсгийн баруун талаар хүрээтэй /боржур/ ойрхон гурвуулаа цуваад вокзалаас такси барихаар явж байтал ******* зочид буудлын урд миний ард машин юм мөргөх шиг болсон. Эргээд хартал ******* газар явган хүний зам дээр уначихсан, ******* өргөж босгосон. Миний хажуугаар улаан хүрэн өнгийн Ниссан Марч маркийн автомашин зогсолгүй хурдан өнгөрөөд явсан. Машины ардаас харахад улсын нь харагдаагүй. Бид тэр даруй Цагдаагийн байгууллага руу утасдаж мэдэгдсэн..... гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/
Гэрч Г.*******гийн 201 оны 10 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....201 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр 19 цаг орчим ******* бид хоёр вокзал дээр хүн гаргаж өгөхөөр очсон боловч таксинд суугаад явчихсан. Вокзал дээр очихоос өмнө би утсаар *******ыг дуудаж ******* бид хоёр вокзал руу явж хүн гаргаж өгөх гэж байна. Хүрээд ир уулзъя гэж хэлсэн. Ингээд бид гурав уулзаад вокзалын арын саадан дотор гурвуулаа 0.75 литрийн Хараа, 0.5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Архи уух тодорхой шалтгаан, тэмдэглэлт өдөр байгаагүй. Архи ууц дуусаад 22 цаг орчим SS бааранд орж 0.5 литрийн 3 шил Нийслэл пиво авч уугаад хөгжим сонсож бүжиглэсэн. Баар хаах үеэр 23 цаг орчим бид гурав баарнаас гараад Коллектив баарны урд асфальтан замаар замын зорчих хэсэг дээр хүрээтэй ойрхон гурвуулаа цуваад вокзалаас такси барихаар явж байтал ******* зочид буудлын урд улаан хүрэн өнгөтэй, Ниссан Марч маркийн машин баруун талын толиороо *******ыг шүргэхэд ******* баруун талаараа явган хүний зам дээр газар унасан. Би түүний ард 2-3 метр зайтай ойрхон явж байсан учраас түүнийг босгож баруун хацар нь зулгарч, баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Машины ардаас харахад улсын нь харагдаагүй. Машин зогсолгүй шууд зугтаагаад яваад өгсөн. Бид тэр даруйд цагдаа руу утасдаж мэдэгдсэн..... гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/
Гэрч Р. 201 оны 10 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Миний төрсөн хүү Г.******* нь миний эзэмшлийн хүрэн ягаан өнгөтэй, Ниссан Марч маркийн 49-95 СЭА улсын тай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осолд орсон талаар би хүүгээсээ сонслоо. Уг машины баруун талын хаалганы шил, урд их гэрэл нь угаасаа хагарсан, сольж чадахгүй байсан. Техник эд ангиудын хувьд бүрэн бүтэн. Харин машины осол болсоны дараа харахад баруун толь хугарч, унжсан байдалтай, өөр гэмтэл байхгүй байна. Миний хувьд хүүгийнхээ талаар байцаалт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Машинтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй..... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/
Гэрч Д. 201 оны 10 сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....201 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой манай найзууд болох Рэнцэн, *******, Алтанхуяг бид нар 20 цагийн үед ******* сумын төвд уулзахад манай найз ******* ээжийнхээ хүрэн ягаан өнгийн Ниссан Марч маркийн машинаа жолоодож ирсэн. Бид нар сумын төвөөс холгүй 3-4 км зайд байдаг Сэлэмт хөшөө рүү явж 2.5 литрийн 1 ширхэг пиво ууцгаасан. Манай найз Рэнцэн пиво уудаггүй учраас машин жолоодож, хажууд нь *******, Алтанхуяг бид хоёр ард нь сууж явсан. ******* Алтанхуяг бид гурав хоорондоо ярилцаж байгаад Сүхбаатар сумын төв рүү SS бааранд очиж бүжиглэхээр болж Рэнцэн машин жолоодож бааранд ирсэн. Рэнцэн бааранд орсны дараа удалгүй бид нарт хувийн ажил гарчихлаа найз нь явлаа. ******* та нар өөрсдөө машин барьж болохгүй шүү өөр хүн дуудаж машинаа бариулаарай гэж хэлээд яваад өгсөн. Бид нар бааранд бүжиглэж байгаад баар хаах үеэр буюу 00 цагийн үед баарнаас гараад ******* машинаа жолоодож би хажууд нь, Алтанхуяг ард нь унтаж явсан. Баарны гаднаас хөдлөөд удаагүй машин баруун хажуу талаараа юм шүргэх шиг болоод яваад өгсөн. Би энэ үед юу мөргөж шүргэсэн болохыг хараагүй. Учир нь пивондоо согтоод урд суудал дээр зүүрмэглэсэн байсан. Нэг мэдэхэд цагдаагийн ажилтан нар ирчихсэн, бид нар эрүүлжүүлэгдсэн. Би өөр зарим үйл явдлыг нь санахгүй байна. Учир нь нилээн согтуу байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 25-2 тал/
Гэрч Ш. 201 оны 10 сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... 201 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой манай найзууд болох Рэнцэн, *******, Алтанхуяг бид нар 20 цагийн үед ******* сумын төвд уулзахад манай найз ******* ээжийнхээ хүрэн ягаан өнгийн Ниссан Марч маркийн машинаа жолоодож ирсэн. Бид нар сумын төвөөс холгүй 3-4 км зайд байдаг Сэлэмт хөшөө рүү явж 2.5 литрийн 1 ширхэг пиво ууцгаасан........Тухайн үед надад хувийн ажил гарсан учраас би *******д найзад нь ажил гарчихлаа, дахиж ирж чадахгүй, чи пиво уучихсан согтуу байгаа учраас эрүүл хүн дуудаж машинаа бариулаарай. Согтуу машин барьж болохгүй шүү гэж анхааруулж хэлээд машиных нь түлхүүрийг өгөөд найзуудаасаа явсан. Үүнээс хойш дахин уулзаагүй. Харин 2-3 хоногийн дараа *******гээс сонсоход хүн мөргөөд зугтаасан асуудлаар цагдаа дээр шалгагдаж байгаа талаар хэлсэн..... гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/
Гэрч Т. 201 оны 10 сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... 201 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой манай найзууд болох Рэнцэн, *******, Алтанхуяг бид нар 20 цагийн үед ******* сумын төвд уулзахад манай найз ******* ээжийнхээ хүрэн ягаан өнгийн Ниссан Марч маркийн машинаа жолоодож ирсэн. Бид нар сумын төвөөс холгүй 3-4 км зайд байдаг Сэлэмт хөшөө рүү явж 2.5 литрийн 1 ширхэг пиво ууцгаасан..........надад болсон хэргийн талаар санах зүйл алга. Учир нь би согтсон байсан. Эрүүлжүүлэх байранд байхад ******* би машинаараа хүн мөргөөд зугтаачихсан гэж хэлж байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/
Гэрч Т. 201 оны 10 сарын 2-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Г.******* бид хоёр Дулаанхаан тосгонд амьдардаг. Нэг нутаг усны хүмүүс учраас нэг нэгийгээ сайн танина. Г.******* эхнэр 2 хүүхдийн хамт Дулаанхаан тосгоны төвд амьдардаг. 5 сараас 4 настай 2 хүүхэдтэй. Эрхэлсэн ажил хөдөлмөр байхгүй. Эхнэр нь ч мөн ажилгүй. Хар бор ажил олдвол хийдэг. Амьдрал ахуйн хувьд боломжийн айл өрх. Г.******* шударга, төлөв даруу зантай. Архи согтууруулах ундаа хааяаа хэрэглэдэг. Хэрэглсэн үедээ элдэв ааш зан байхгүй. Эхнэр хүүхэддээ халамжтай сайн залуу гэж би боддог....... гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 тал/
Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-17 тал/
Шинжээчийн 201 оны 10 сарын 03-ны өдрийн №402 тоот ....Б.*******ын биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун шанаа, зүүн гуя, зүүн өвдөгөнд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 43 тал/
Шинжээчийн 201 оны 10 сарын 02-ны өдрийн №102 тоот дүгнэлтэнд
1.Зам тээврийн осол мөн. 2.Ниссан Марч маркийн 49-95 СЭҮ улсын тай тээврийн хэрэгслийн жолооч Г.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөт эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, мөн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөн. 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч доорхи үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн .3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог, нэр тээврийн хэрэгслийн марк улсын ын гэрчилгээг үзүүлж тэмдэглэлүүд уг газартаа буцаж ирэх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн. 3.Явган зорчигч Б.******* нь Явган зорчигч нь явган хүний замаар ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. 3.9. Явган зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно. г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтыг зөрчсөн. 4.Ниссан Марч маркийн 49-95 СЭҮ улсын тай тээврийн хэрэгслийн жолооч Г.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, мөн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн, 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч доорхи үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн .3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог, нэр тээврийн хэрэгслийн марк улсын ын гэрчилгээг үзүүлж тэмдэглэлүүд уг газартаа буцаж ирэх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол хэрэг гарсан гэж үзэв..... гэх дүгнэлт /хх-ийн 47 тал/
Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 52 тал/
Сүхбаатар сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53 тал/
******* сумын Суварга 2 багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 тал/
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 0 тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр тал/
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр тал/
******* сумын 2 багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 4 дүгээр тал/
******* аймгийн ******* сумын үнэлгээ тогтоох комиссын акт /хх-ийн 5 тал/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 70 тал/ зэрэг болно.
Г.*******гийн 201 оны 10 сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 тал/
Г.*******гийн 201 оны 10 сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.******* нь 201 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн Сүхбаатар сумын багийн нутаг дэвсгэр ******* зочид буудлын урд асфалтан зам дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 49-95 СЭҮ улсын тай Ниссан Марч маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5, 2.7, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарган Б.*******ыг мөргөн биед нь хөнгөн гэмтэл учруулан улмаар ослын газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 21/, гэрч Н.*******ын /хх-ийн 22 /, Г.*******гийн /хх-ийн 23/, Д. /хх-ийн 25-2/, Ш. /хх-ийн 27/, Т. /хх-ийн 28-30/ мэдүүлгүүд, шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 402 тоот дүгнэлт /хх-ийн 43/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 102 тоот дүгнэлт /хх-ийн 47/, согтуурлын зэрэг тогтоосон илтгэх хуудас /хх-ийн 51/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/ шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно. .
Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Г.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн .3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог, нэр тээврийн хэрэгслийн марк улсын ын гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлж уг газартаа буцаж ирэх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.******* нь ******* аймгийн Сүхбаатар суманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ниссан Марч маркийн 49-95 СЭҮ улсын тай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ хохирогч Б.*******ыг шүргэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасны дараа тээврийн хэрэгслийг зогсоож хохирогчид яаралтай тусламж үзүүлэх, Цагдаагийн байгууллагад цаг алдалгүй ослын талаар мэдэгдэх зэрэг үүргээ биелүүлэхгүй явж ослын газрыг санаатай орхиж зугтаасан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Шүүгдэгч Г.*******д холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21-р зүйлийн 21.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.*******д хуулинд заасан баривчлах ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3 -д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг байдлуудыг харгалзан үзлээ.
Дээрх байдлууд болон шүүгдэгч Г.*******гийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм хорыг арилгасан байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 зүйлийн 21.2-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 зүйлийн 17.3-д заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа зэргийг харгалзан үзэж түүнд хуулийн энэ зүйл хэсэгт заасан ялаас хөнгөн төрлийн ялыг сонгож хэрэглэсэн болно.
Хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч Р.Оюунбилэг нараас өгсөн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцсон болно.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.*******гийн 3528 ын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц ******* аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт хүргүүлэхээр тогтов.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 49-95 СЭҮ улсын тай иргэний нэхэмжлэгч Р. өмчлөлийн улаан хүрэн өнгийн Ниссан марч маркийн 2.800.000 төгрөгийн үнэ бүхий машиныг битүүмжлэлээс чөлөөлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Р.Оюунбилэгт буцаан олгохоор тогтов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 28, 290-р зүйлийн 290.3, 294, 297-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар ******* овогт *******гийн *******г мөн хуулийн тусгай ангийн 21-р зүйлийн 21.2-д заасан Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21-р зүйлийн 21.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д 03 /гурав/ сар 01 /нэг/ хоногийн баривчлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 03 сар 01 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Шүүгдэгч Г.******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Г.*******гийн 2528 ын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт хүргүүлсүгэй.
.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 49-9 СЭҮ улсын тай иргэний нэхэмжлэгч Р. өмчлөлийн улаан хүрэн өнгийн Ниссан марч маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Р.Оюунбилэгт буцаан олгосугай.
7.Шүүгдэгч Г.*******д урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30 зүйлийн 30.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ