Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,   

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч Д.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгч З. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2.1-д зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 206 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр, ******* аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, ******* аймгийн , ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

овогт ын /РД:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч З. нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын орчим согтуурсан үедээ **** улсын дугаартай Тоёота Приүс 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” уулзварт баруун зүгээс нэвтрэхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а, 11.3, 12.3 дахь заалтуудыг зөрчиж, зүүн урд зүгээс баруун зүг рүү зорчих зорилгоор уулзварт нэвтрэхээр зогсож байсан улсын дугаартай Volvo.FH460 загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Тоёота Приүс 30 загварын тээврийн хэрэгслийн зорчигч М.гийн биед зүүн дунд чөмөг ясны гандан хэсгийн битүү хугарлыг хадаж бэхэлсэн мэс заслын дараах байдал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  З.  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ...Намайг Зурагтад байж байхад 7 цаг 40 минутын үед залгаад “би ажлаа тарчихлаа, завтай болчихлоо, намайг хүргээд өгөөч, тэгээд хоёулаа уулзъя” гэсэн. Тэгэхээр нь “завтай болчихсон юм бол хоёулаа уулзъя” гээд Модны хоёрын тэндээс г авсан. Тэгээд ганцаараа байгаа гэхээр нь хоёулаа 13-руу манай түрээсийн байр луу очъё гээд очсон. Тэнд очоод бид хоёр ярьж сууя гээд “Тайга” архи авсан. Хууч хөөрөөд амаръя гэтэл “манай найз ирчихлээ хоёулаа гаръя караокед сууя” гэж хэлэхээр нь “за тэгье” гээд машин тэргээ айлын гарашт тавиад хоёулаа явган караокед орсон. Караокед ороод олон шил архи уусан. Би архи уугаагүй удсан байсан, бас юм идээгүй байсан. гээд караокед орсон бөгөөд “найз нь цалин нь буусан, дайлна” гэж байсан. Тэгээд тэр найзтай нь олон шил архи бас уусан. 0.75 литртэй архи хоёр, тэгээд пиво, дахиад 0.5 литртэй архи уусан. Тэндээсээ гарахдаа миний машиныг мялаая гэж байн байн яриад байсан. Тэндээс яаж гарснаа мэдэхгүй байна. Тэндээс гараад гэртээ яаж ирснээ мэдэхгүй байна. “13-ын буудлын тэр хавиас намайг ирээд авчих энэ залуу салахгүй байна” гэж байсан. Тэгээд би яаж гарснаа мэдэхгүй, машин яаж авснаа мэдэхгүй байна. Тэгээд Налайхад л ирчихсэн байсан. Налайхад ирээд би нэлээд шооконд орсон, сайн санахгүй байгаа. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би зам мэдэхгүй, надад Налайхад таньдаг хүн байхгүй. Налайхад байдаг бас нэг найз нь дуудсан юм шиг байсан. Налайхынхаа найздаа болохоор “бид хоёр хотын төвд явж байна” гэж хэлсэн байсан. Замд цагдаа таараагүй. Нэг л мэдэхэд аваарт орчихсон байсан. Тэгээд яаснаа мэдэхгүй байна. *******д группт орчих гээд би гуйсан. Намайг хагалгаанд орж чадаагүй байхад эгч нар нь одоо мөнгө өг гээд дарамтлаад би хагалгаанд орох өдрөө 200,000 төгрөг өгч байсан. Солонгост байдаг манай дүү өгсөн. Манай дүү та тайван хагалгаандаа орчих гэсэн. Хагалгаанд орж гарч ирээд би найзыгаа эмчлүүлье би яах вэ, группт орчих, ******* рүү явах зардлыг даая, боломжийнхоо хэрээр шилжүүлье гэтэл ийм гуйлгачин шиг мөнгийг чинь авахгүй, 5,000,000, 6,000,000 төгрөг шилжүүл гэсэн. Хагалгаанд орсноос хойш 5-6 хоногийн өмнө хүртэл залгаж дарамталж байгаа. Би чадлынхаа хэрээр мөнгийг нь өгье гээд явж байгаа. Уг нь бол ******* аймагт группт орох боломжтой” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө би Замын-Үүдээс гарсан. Шөнийн 01 цаг өнгөрөөд би хот руу орчихдог. Тэр өдөр машины юм болохгүй болохоор нь “” дээр зогсож байгаад машиндаа үйлчилгээ хийсэн. Тэгээд цааш яваад шөнийн 03 цаг өнгөрөөд уулзвар дээр ирсэн. Дээрээс машин гуйвах маягтай орж ирэхээр нь наана нь зогсож байгаад өнгөрөөе гэж бодсон.  Дорноговь тал руу явбал тийшээ, Налайх руу орвол Налайх руу оруулъя гэж бодоод наана нь зогсож байтал дээрээс давхиж ирээд машин доогуур орчихсон юм. Дээрээс ирж байхдаа гуйвж яваад, нэгдүгээр эгнээнд явж байснаа буцаж 3 дугаар эгнээ рүү орж байсан. Налайх руу эргэх гэж байна гэж ойлготол дээрээс давхиж ирээд шууд чигээрээ мөргөсөн. Ганцаараа замаар ирж байсан. Би уулзвар руу орчихвол Налайх руу явж байгаа машин шөнийн цагт ганцаараа явж байгаа юм чинь харахгүй мөргөчхөж магадгүй гэж бодоод цаад талд нь нэлээд удаашралтай явж байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

   Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11/, хохирогч М.гийн мэдүүлэг /хх 14-16/, хохирогчоор дахин өгсөн М.гийн мэдүүлэг /хх-18/, иргэний нэхэмжлэгч Д.*******ын мэдүүлэг /хх 34/, гэрчээр өгсөн Д.*******ын мэдүүлэг /хх 24/, шинжээчийн 391 дугаартай дүгнэлт /хх 45-46/, шинжээчийн 4338 дугаартай дүгнэлт /хх 52-53/, шинжээчийн 4336 дугаартай дүгнэлт /хх 61-62/, мөрдөгчийн магадалгаа /хх 78/, “” ХХК-ийн тодорхойлолт /хх 102/, цагдаагийн байгууллагын жолоочийн лавлагаа /хх 110/, иргэний нэхэмжлэгчээс дахин авсан Д.*******ын мэдүүлэг /хх 24/, автомашины гэрчилгээний хуулбар /хх 105/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 73-74/, үнэлгээний төлбөр төлсөн баримт /хх 75/, хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулбар /хх 68-74/, “” ББСБ-ын итгэмжлэл олгосон баримт /хх 25/, тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх 06/, “” ББСБ-ын гаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 126/, “” ББСБ-ын зээлийн гэрээ /хх 128/, иргэний нэхэмжлэгч М.ийн мэдүүлэг /хх 28-29/, 761 дугаартай “” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 76-78/, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн албан бичиг, эрүүл мэндийн даатгалын хуудас /хх 76-77/, хохирогч Д.гаас гаргасан өргөдөл /хх 134-136/, иргэний нэхэмжлэгч П.ын мэдүүлэг /хх 32/, ял шалгах хуудас /хх 107/, яллагдагчаар өгсөн З.гийн мэдүүлэг /хх 93/,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хавтаст хэргээс шинжээчийн 390 дугаартай дүгнэлт /хх 45-46/, ялгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 108/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 109/, эмчилгээний төлбөр төлсөн тухай баримтууд, үнэлгээнд төлсөн баримт, “****” ХХК-ийн тодорхойлолт /хх 99/,  хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 107-126/, хохирогч “” компанийн цалингийн тодорхойлолт, шүүхэд шинээр гаргаж өгсөн Налайх дүүргийн эрүүл мэндийн санд 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт, хохирогч д 150,000 төгрөгийг шилжүүлсэн тухай Хаан банкны дансны хуулга, хохирол төлөх талаар иргэний нэхэмжлэгч Д.*******тай тохиролцсон, хохирол төлөхөө илэрхийлсэн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч З. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч З.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч гаас 3,120,000 төгрөгийн хохирлыг хор уршигт хүсэлтээр нэхэмжилсэн. Үүнтэй холбоотой авагдсан нотлох баримтууд гэвэл хэрэгт хохирогчийн ажлын газрын тодорхойлолт байгаа. Бусад байдлаар энэхүү цалин хөлсийг авдаг, хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгал төлдөг эсэх, энэ хугацаанд ямар байдлаар чөлөөтэй, өвчтэй байсан зэрэг нөхцөл байдлуудыг тогтоохуйц баримтуудыг гаргаж өгөөгүй байгаа учраас энэхүү 3,120,000 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй. Харин цаашид баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Иймд эрүүгийн шүүх хуралдаанаар 3,120,000 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй байна. Иргэний нэхэмжлэгч *******ын зүгээс үнэлгээгээр гарсан мөнгөн дүн болон үнэлгээ хийлгэхэд зарцуулсан мөнгөн төлбөрийн хэмжээнд буюу 13,806,300 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэхүү баримтууд нь нэгэнт үнэлгээгээр тогтоогдсон, боломжтой нотлох баримт байгаа тул шүүгдэгчийн зүгээс төлөх нь зүйтэй. Мөн иргэний нэхэмжлэгч П.ын зүгээс гаргасан нэхэмжлэл болох Эрүүл мэндийн даатгал, төрд учирсан хохиролд 1,830,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 1,000,000 төгрөгийг төлсөн гэж нотлох баримтаар өмгөөлөгч дурдаж байсан. Иймд үлдэгдэл 839,300 төгрөгийг З.гоос гаргуулж, эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргаж байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсантай холбоотой гэм буруутай үйлдэлдээ маргахгүй байгаа. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирлын асуудлыг нэг мөр тогтоож өгнө үү. Хохирогч гийн  эрүүл мэндэд учирсан хохирол, нэхэмжилж байгаа зүйлийн хувьд эрүүл мэндэд учирсан бодит хохирол, эмчилгээний зардал, баримттай эм тариа, боолт ариутгал гээд бусад зайлшгүй гарах зардлууд гарсан байгаа гэж үзээд мөн цуг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд гарсан нийт зардал болох 980.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас гийн эмчилгээнд зарцуулсан 1,839,300 төгрөгийг иргэний нэхэмжлэгч П. нь нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрч 1,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдсэн 839,300 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. П.гийн сүүлд нэхэмжилсэн хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн хувьд ажиллаж байх хугацааны 9, 10, 11 дүгээр сарын цалинг  1,040,000 төгрөгөөр тооцож, 3,120,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнийг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэсэн прокурорын саналтай санал нэг байна. Яагаад гэвэл гэм хорын хохирлыг төлөхдөө Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 3, 505 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал, бодит зардлаас гадна, цалин хөлс төлөхдөө хөдөлмөрийн чадвар алдсан бол авч байгаа тэтгэмжийн зөрүүгээр төлдөг. Хохирогч нь одоогоор хөдөлмөрийн чадвар алдсанаар тогтоогдоогүй байгаа юм байна. Үүнтэй холбоотой баримтаа бүрдүүлээд хохирогч, иргэний журмаар нэхэмжлэх боломж байгаа тул энэ 3,120,000 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж байна. Прокурорын дүгнэлтэд иргэний нэхэмжлэгч гэж байгаа. Үүнтэй холбоотой баримтуудыг шинжлэн судалсан. гийн эзэмшиж байгаа зам тээврийн осол гаргах үедээ унаж явсан тээврийн хэрэгсэл болох “Приус-30” маркийн улсын дугаартай автомашинд хохирол учирсан. Гэсэн хэдий ч иргэний нэхэмжлэгч нь “зээл хэвийн эргэн төлөгдөж байгаа учраас үүнтэй холбоотой манайх зээлийн төлбөр, хүүгийн төлбөрөө нэхэмжилнэ” гэдэг агуулгаар мэдүүлэг өгсөн байсан. Үүнийг шүүхийн журмаар нэхэмжлэх боломжтой. Эвдэрсэн тээврийн хэрэгслийг манайх буцааж өөртөө авахгүй гэсэн мэдүүлэг байгаа учраас ийм санал гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд З.гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч З. нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутын орчим Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү явахдаа Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвөөс  уулзвар буюу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэй Тоёота Приүс 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а “...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас уулзварыг нэвтрэх гэж байсан Volvo.FH460 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл уулзварт баруунаас зүүн тийш чиглэлтэй зогсож байхад нь зүүн урд хэсгээс мөргөж 13,806,000 төгрөгийн хохирол, Тоёота Приүс 30 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч М.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар З.гийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би драгон орж хүнд бичиг өгчихөөд буцаж явахад 19 цагийн үед байх тай утсаар яриад мэнд мэдээд сонин сайхан юутай гээд ойр зуурын юм яриад уулзаж царай, царайгаа харалцах уу гэхэд би маш их ажилтай байна гэхээр нь за тэгвэл чи ажлаа бод би бас ажлаа бодъё гээд таксинд явж байтал 20 цагийн үед над руу залгаад ажлаа тарчихлаа чи намайг ирээд авах уу гэхээр нь тэгье гээд зөвшөөрөөд Баянгол дүүрэг модны хоёрын хажууд ажлын гаднаас нь очоод г аваад бид 2 тухтай сайхан ярилцаж суухаар болоод би ******* аймгаас ирээд дүү ийн гэрт амьдарч байсан ба гэртээ байхгүй би гэрийг нь сахиж байсан болохоор манай гэрт очихоор болоод шууд Баянзүрх дүүрэг 13-р хороолол дүүгийн гэрт ирээд 0,5 литрийн тайга нэртэй архи аваад машинаа гараашд тавиад 2, 2 рүнк уугаад сууж байтал манай найз ирэх гэж байна би дуудчихлаа гэхээр нь эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу гэхэд эрэгтэй гэхээр нь зөвшөөрөөд би уг нь эндээ хонъё гэхэд манай найз ирсэн хамтадаа явъя гээд шалаад байхаар нь гараад нэрийг нь мэдэхгүй байна нэг залуу ирээд сансарт байрлах “” нэртэй караокед орсон. Тэндээ ороод 1 шил 0,75 литрийн архи аваад, 7-оос 8 лааз пиво аваад дуулангаа уусан. Би өдөржин хоосон явсан болохоор их амархан согтсон ба ямар ч байсан сүүлд тэр залууд манай найз машин авсан мялаагаарай гээд тэр залуугаар архи авхуулаад нөгөө залуу ч гэсэн намайг чи уугаач гээд архиар шахаад байсан сүүлдээ би ч согтоод юу болсоныг сайн санахгүй байгаа ямарч байсан энэ залуугаар чиний машины банкыг дүүргүүлье сансарын клонк дээр машинаа аваад ир гэж байсан ба би согтуу машин барихгүй гэж хэлж байснаа санаж байна тэрнээс хойш юм санахгүй байгаа. Яаж гэрт ороод машинаа аваад яаж гараад хаагуур яаж яваад Налайхад ирсэнийг мэдэхгүй байна. Тэгээд гэнэт тас түс буугаад явчихсан ба юу болов гээд сэргээд хартал машинтай мөргөлдөөд доошоо хартал хөлнөөс цус гарч байсан ба би шууд машинаасаа буусан чинь хөл эвгүйрхээд дахиад ухаан алдсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 93 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.гийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн үед над руу залгаад уулзах уу гэхээр нь зөвшөөрөөд 20 цагийн үед миний ажлын гадаа ирчихлээ гэхээр нь гараад очиход өөрийнхөө байхаа дугаарыг нь мэдэхгүй байна. цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Ингээд шууд бид хоёр 13 дугаар хороололд гийн гэрт очоод 1 шил 0.5 литрийн тайга нэртэй архи авчраад задлаад ууж байгаад хамтдаа гарч дуулж бүжиглэе гэхээр нь зөвшөөрөөд Сансарын нийтийн караокед ороод сууж байтал манай найз залгаад ирэхээр нь 0.75 литрийн экс архи 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад дуулж байгаад 01 цагийн үед гараад бид 2 г гэрийнхээ гадаа хүргэж өгөөд нэлээн согтсон болохоор дагуулаад хамтдаа 13 дугаар хорооллын буудал дээр иртэл залгахаар нь утсаа автал хаана байна гэхээр нь автобусны буудал дээр байна гэхэд наанаа байж бай гэж хэлээд удалгүй машинаа жолоодоод ирсэн. Тэгэхээр нь би согтуу машин тэрэг барьж яах гээд байгаа юм бэ? гэхэд би бараг уугаагүй шдээ гэхээр нь би юу гэсэн үг вэ? одоо машинаа тавь гэхэд суучих гээд би суухгүй гэхэд суу гээд бас машинаа тавь гэхэд үгүй би уугаагүй гээд хоорондоо маргалдаад байхаар нь би болно одоо машинаа аваачиж тавь гээд машинд нь суухад г түлхээд шууд машиндаа суугаад хаалгаа цоожлоод шууд хөдлөөд явахаар нь би хайчих гэж байгаа юм гэхэд Налайх орно Бэлтэс  мөрөнгийн хүмүүстэй уулзана, нэг болохоор найзтайгаа уулзана гэж хэлээд л давхисан. Би замд боль зогс цагдаа руу залгалаа гэхэд миний утсыг цохиод цагдаа руу залгуулахгүй байсан. Би Налайхад огт ирж үзээгүй болохоор хаашаа яваад байгааг нь мэдэхгүй ямар ч байсан явсаар байгаад нэг мэдэхэд урд гэрэл гараад л тас гээд л явж ирээд би машинаас гарч чадахгүй байж байтал эмнэлэг болон цагдаа нар ирсэн. Би грийт -ийн зочид буудалд цагаан хэрэглэл угаагч, үйлчлэгчээр ажилладаг байсан. Гэтэл одоо ослын улмаас зүүн хөлийн дунд чөмөг хугарсанаас болоод ажлаа хийж чадахгүй байна. Иймд өвчтөй байх хугацааныхаа цалинг нэхэмжилж байна. Эмчийн хэлсэнээр 4 cap хэвтэрт байна гэсэн. Тэгэхээр сард 1,040,000 төгрөгийн цалинтай учраас 4,160,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн би айлын хажуу өрөө түрээслэж амьдардаг байсан ба ажилгүй болохоор түрээсээ төлж чадахгүй байгаа сарын 250,000 төгрөгийн түрээстэй. Ус болон цахилгааны төлбөр 50,000 орчим гардаг. Тэгэхээр сарын 300,000 төгрөг гэж бодохоор нийт 1,200,000 төгрөг нийлээд 5,360,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

       /хх-ийн 14-16, 18 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр Д.*******ын  өгсөн: “...Миний машинд хийсэн үнэлгээгээр 13,203,500 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлоо болон үнэлгээ хийлгэхэд гарсан ажлын хөлс 603,000 төгрөг нийт 13,806,500 төгрөгийг нэхэмжилж байна. Осол болох үед намайг ирээд мөргөсөн тээврийн хэрэгсэл огт тоормос гишгээгүй шууд ирээд мөргөөд зогссон...

Гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө Замын-Үүдээс Уулаанбаатар хот руу улсын дугаартай Volvo маркын тээврийн хэрэгсэлтэйгээ жимс, ногоо зөөгөөд явж байсан юм. Ингээд 03 цаг өнгөрч байхад Налайх дүүргийн 7 дугаар хороо, уулзварын тойрог руу орох гээд явж байтал “” худалдааны төв талаас нэг цагаан өнгөтэй Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай доошоогоо уруудаад орж ирж байгаа харагдахаар нь энэ тээврийн хэрэгслийг явуулж өнгөрснийнх нь дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлье гэж бодоод тойрог уулзаврын наад талд машинаа зогсоогоод хүлээж байтал нөгөө машин шууд бөмбөрцөгтэй уулзварын хашлагыг давж орж ирээд миний машины урд хамар хэсгийг чигээрээ явж орж ирээд мөргөж зам тээврийн осол гаргасан юм. Би тухайн үедээ машинаасаа буугаад миний машиныг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг нь татаж онгойлгоход 2 эмэгтэй жолооч хоёулаа орилж хашхираад надаас “та битгий цагдаа дуудаарай гээд байсан. Тэгээд би шууд Налайхын цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн юм. Удаагүй цагдаа болон эмнэлэг ирээд нөгөө хоёр эмэгтэйг эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг,

       /хх-ийн 24, 34 дүгээр тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.ын өгсөн: “...Манай хүргэн 2013 онд авто ослын улмаас нас бараад охин маань 2 хүүхдээ ганцаараа тэжээж өнөөдрийг хүртэл яваад 2017 онд гэж залуутай танилцаад гэр бүл болж 2018 онд бага охин Амин-Эрдэнэ төрсөн. Тэгтэл мөн адил нь охиноо 6 сартай байхад таван толгойд том машины жолооч хийж байгаад аваарт ороод нас барсан. Тэрнээс хойш охин маань их сэтгэлээр унаж дээрээс нь 3 хүүхдээ тэжээх гэж Улаанбаатар хотод ирж таксинд явж хүүхдүүдээ тэжээх болсон. Мөн дээрээс Бэлтэс мөрөн гээд сүлжээнд 50,000,000 төгрөг ах, дүү нарынхаа мөнгийг цуглуулж хийгээд алдчихсан. Одоо өрх толгойлсон 3 хүүхдийн ээж. Зан байдлын хувьд даруу төлөв миний мэдэхийн архи дарс ууж байхыг нь хараагүй мөн тамхи татдаггүй элдэв догшин ширүүн ааш араншин байхгүй. Миний охин амьдралаа олохгүй л ядарч явнадаа.” гэх мэдүүлэг,

       /хх-ийн 38 дугаар тал/

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.гийн өгсөн: “...Манайх нийгмийн даатгалын ерөнхий газартай нэг сантай. Иргэн эмнэлэгийн үйлчилгээ авч нийгмийн даатгалаас гарсан тооцоо бүгд бүртгэгддэг.” гэх мэдүүлэг,

       /хх-ийн 40 дүгээр тал/

    6.  Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч П.ын  өгсөн: “...М. нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр З.гийн жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж яваад Налайх дүүргийн 7 дугаар хороо уулзвар дээр шөнө 04 цагийн орчим улсын дугаартай   волво   маркийн   ачааны   тээврийн   хэрэгсэлтэй   мөргөлдөж,  улмаар гийн биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд гэмтлийн яаралтай тусламж S72 оношоор үзүүлж 214,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэмтлийн яаралтай тусламж S72 оношоор үзүүлж 214,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засалд S72.30 оношоор орж 1,375,300 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Гэмтэл судлалын үндэсний төвд амбулаторын үзлэг S72.00 оношоор хийлгэж 11,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд амбулаторын үзлэг Z48 оношоор хийлгэж 15,000 төгрөг, нийт Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,829,300 /нэг сая найман зуун хорин есөн мянга гурван зуу/ төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч З.гоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг

/хх-ийн 32 дугаар тал/

 

 7. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр М.ийн  өгсөн:  “...Манай “” ББСБ-аас иргэн З. нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 24 сарын хугацаатай 1 сарын 2.7 хувийн хүүтэйгээр 18,900,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 15,738,704.95 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Мөн хүү нь зогсоогүй байгаа учраас үндсэн зээл, хүүгийн хамт нэхэмжилж байна. Зээлээ хэвийн төлж байгаа учраас УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураах шаардлагагүй цаашид зээлээ үргэлжлүүлээд төлөөд явж болно. Эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа, асууж тодруулах зүйл алга.” гэх мэдүүлэг

/хх-ийн 28-29 дүгээр тал/

 

8. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/390 дугаар: “З.гийн биед тойг ясны ил бяцарсан хугарлыг бэхэлсэн мэс заслын дараах байдал /ГССҮТ 2022.09.04/, баруун шаант ясны доод 1/3 хэсгийн зөрүүтэй далд, зүүн гадна хавчаарын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 43 дугаар тал/

 

9. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/391 дугаар: “М.гийн биед зүүн дунд чөмөг ясны гандан хэсгийн битүү хугарлыг хадаж бэхэлсэн мэс заслын дараах байдал /ГССҮТ 2022.09.05/ гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт,

/хх-ийн 46 дугаар тал/

 

10. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/418 дугаар: Д.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 48 дугаар тал/

 

11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4338 дугаар: “...Шинжилгээнд ирүүлсэн “” гэж хаяглагдсан цусанд 1,6 промилли спирт илэрсэн. Цусанд илэрсэн 1,6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 53-54 дүгээр тал/

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4339 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн М.гийн гэх “М.” гэсэн хаягжилттай СО5894667 гэсэн дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 56-57 дугаар тал/

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4339 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн “” гэж хаягласан цусанд 1,4 промилли спирт илэрсэн. Цусанд илэрсэн 1,4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 62-63 дугаар тал/

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4337 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн З.гийн гэх “” гэсэн хаягжилттай, 001369069 гэсэн дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 65-66 дугаар тал/

15. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан

/хх-ийн 68-74 дүгээр тал/

16.“ үнэлгээ” ХХК-ийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ

/хх-ийн 76-77 дугаар тал/

17. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/хх-ийн 107 дугаар тал/

18. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 4, 7-11 дүгээр тал/

19. Зам тээврийн осол дээр тогтоосон акт,

/хх-ийн 6 дугаар тал/

20. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч,

/хх-ийн 5 дугаар тал/

21. Шүүгдэгч З.гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 108-114, 123-125 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч З. нь  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Согтуурсан” үедээ тээврийн хэрэгсэл жолоодож иргэн М.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч З. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Volvo.FH460 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж М.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон ба хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №391 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгч З.г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч З.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч З.гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.гийн бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчийн эмчилгээний зардалд 830,000 төгрөг төлснийг дурдаж, мөн хохирогч 5,660,000 төгрөг нэхэмжилснээс байрны түрээс, ус, тогны төлбөр,  үлдэгдэл ажилгүй байсан буюу олох байсан орлого 3,120,000 төгрөгийн нотлох баримт хангалтгүй энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул холбоотой нотлох баримт болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.

Харин Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П. нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж тус тус зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,839,300 төгрөг нэхэмжилснээс 1,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн, үлдэгдэл 839,300 төлөхөө илэрхийлсэн, мөн иргэний нэхэмжлэгч Д.*******ын тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэ 13,806,500 төгрөгийг 2023 оны 05 дугаар сард төлж барагдуулахаар хоорондоо тохиролцсон ч 13,806,500  төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэйг хуульчилсан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж заажээ.

Мөн “Бизнес инвест девелопмент ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч М. нь ...Зээлээ хэвийн төлж байгаа учраас УАС улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг хураах шаардлагагүй цаашид зээлээ үргэлжлүүлээд төлөөд явж болно.” гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Өрх толгойлсон, 3 хүүхэдтэй, Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/390 дугаар: “З.гийн биед тойг ясны ил бяцарсан хугарлыг бэхэлсэн мэс заслын дараах байдал /ГССҮТ 2022.09.04/, баруун шаант ясны доод 1/3 хэсгийн зөрүүтэй далд, зүүн гадна хавчаарын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх эрүүл мэндийн байдал, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч З.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд мөн ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд шүүгдэгч З.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Эд  мөрийн   баримтаар   хураагдсан 619877 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч З. нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогт ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1зааснаар шүүгдэгч З.гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.г ******* аймгийн ын нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ******* аймгийн , ******* тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч З.гийн 679877 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.гоос 839,300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 13,806,000 төгрөгийг  иргэний нэхэмжлэгч Д.*******т тус тус олгож, шүүгдэгч З. нь хохиролд 830,000 төгрөгийг хохирогч М.д, Эрүүл мэндийн даатгалын санд 1,000,000 төгрөг төлснийг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М. нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан буюу олох байсан орлого 3,120,000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ