Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Д.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

*******, ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар *******-ны өдрийн 221 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******т холбогдох эрүүгийн 2207000000225 дугаартай хэргийг*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 27-ны өдөр *******, ******* дүүрэгт төрсөн, тай, , боловсролгүй, мэргэжилгүй, хуваариа малын бойнд ажилладаг, ам бүл 1, ******* дүүргийн , ны тоотод оршин суух,

Урьд: ийн шүүхийн -ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж -ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, -ны өдрийн 89 дугаартай тогтоолоор Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,

овгийн гийн ******* //

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.******* нь ******* дүүргийн ын ны тоотод байрлах монгол гэрт-ний өдөр иргэн М.тэй хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад "дэлгүүрт барьцаанд тавьсан гар утсыг авч өг" гэсэн шалтгаанаар маргалдан улмаар мах идэж байсан хар өнгийн иштэй хутгыг М.ийн цээж хэсэгт  шидэж эгэмний орчим зүсэгдэж шарх  бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тэр өглөө гэртээ ирэхэд манайх хүйтэн байсан. Төөгий манай гэрт ороод ир гэсэн. Тэднийд мах идэж байсан. Төөгий ломбарданд гар утсаа тавьчхаад намайг авч өг гэснээс болж маргалдсан. Над руу үнсний сав шидэхээр би зөрүүлээд хутга шидсэн....” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

   Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт /хх-3-7/, хохирогч М.ийн мэдүүлэг /хх-15-16/, гэрч М., Э., Б. нарын мэдүүлэг /хх-18-22/, шинжээчийн 451 дугаартай дүгнэлт /хх-24-25/, эрүүл мэндийн яаралтай тусламжийн хуудас /хх-26/, шинжээч эмч С.гийн мэдүүлэг /хх-28/, шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутга,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогч М.ийн мэдүүлэг /хх-13-15/, гэрлэлт бүртгэлгүй талаар лавлагаа /хх-78/, иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт /хх-77/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт /хх-95/, А.*******ын ны 6 сарын дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь баримтаар төлбөр нэхэмжлээгүй боловч А.******* 500,000 төгрөг төлсөн байдаг. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хариуцлагын зорилго хэдийгээр А.******* өмнө нь 600,000 төгрөгөөр шийтгүүлж байсан ч Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж, прокурорын хяналтын шатанд торгуулийн ялаар тохиролцсон. 800,000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгуулах. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...А.*******, М. нар ганц бие. Дүүгийнхээ хашаанд тус тусынхаа гэрт амьдардаг. А.******* бага боловсролтой, мэргэжилгүй. Махны чиглэлээр бойн дээр ажиллаж цалингаараа амьдрал ахуйгаа залгуулдаг. Махны чиглэлээр ажиллаж байгаа, цаашид ч ажиллана. Сая шүүхийн шатанд чөлөө авч, хөдөө явж, ажлаа хийж байгаад ирсэн. Хохирогчид хохирол төлбөрт баримтгүйгээр 500,000 төгрөг төлсөн. Шүүгдэгч А.******* сайн дураараа 12 сард хохирогчид нэмж 500,000 төгрөг өгнө гэдгээ аман байдлаар хэлсэн. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчийн биеийн байдал сайжирч, ажлаа хийж байгаа. Шүүхээс шүүгчийн туслах хохирогчтой холбогдоход т махны грушикээр ажиллаж байгаа талаар хэлсэн байдаг. Мөн хохирогч мөрдөн байцаалтын шатанд А.*******аас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, эвлэрсэн гээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэж мэдүүлсэн байдаг. Хохирогчийн мэдүүлгийг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улсын яллагч 800,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг А.******* хүлээн зөвшөөрч, прокурортой ял тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгдэгчид дээрх ялыг оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхийг шүүхийн шийтгэх тогтоолд зааж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд А.*******т  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.******* нь ******* дүүргийн ын ны тоотод байрлах монгол гэрт-ний өдөр М.тэй хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "дэлгүүрт барьцаанд тавьсан гар утсыг авч өг" гэсэн шалтгаанаар маргалдан түүний баруун эгэмний дээд хэсэгт гүн хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.*******ын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн үед ******* дүүргийн , ын 19-4 тоотод байрлах гэртээ байж байгаад би ахтай бид хоёр 1 шил 0.5 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд би ахын гэрээс гарч яваад танил дүү Төмөртулгыг утсаар дуудаад найз ын гэрт очсон, би очихдоо замаараа дэлгүүр орж 1 шил aрхи авч очсон, айлд архи уугаад яахав гээд тэр хоёртой хамт гэртээ ирсэн. Манай гэр сэрүүхэн байхаар нь ахын гэрт орж бид гурав тэр архиа хувааж ууцгаасан. Тэгээд архи дуусаад архи авчирна, бас хүн тосно гээд гараад явсан, тэр үед ах намайг өмнөх өдөр нь архи уухдаа гар утсаа тавьж нэг архи аваад бид хоёр хувааж уусан мөртлөө утсаа намайг авч өг гээд жаахан агсарч байгаад надруу үнсний сав шидэхээр нь би мах идэж байсан хутгаа зөрүүлээд шидчихсэн чинь цээж хэсэгт нь оноод зүсчихсэн юм, тэгээд би айгаад очиж цусыг нь тогтоох гэж үзсэн, хамт эрүүл байсан гээд Төмөртулгын найз нь бас байсан, тэр үед гаднаас орж ирээд эмнэлэг дуудсан, цагдаа нар ирээд намайг барьж аваад эрүүлжүүлэхэд хийсэн. ах бид хоёр өмнө нь бол архи дарс хамт ууж л байсан, хааяа нэг ахуйн шинжтэй юмнаас маргах үе байсан, цохиж зодолдох хэмжээний асуудал гарч байгаагүй, ер нь бие биетэйгээ айхтар муудалцаж байгаагүй, хэвийн найрсаг харьцаатай байдаг.” гэх мэдүүлэг

/хх-ийн 55 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.ийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн үед Налайх дүүргийн , ын 19-4 тоотод байрлах манай гэрт Хадбаатар бид хоёр хамт 1 шил 0.5 литрийн Хараа архи хувааж ууцгаагаад 11 цагийн үед ******* манай гэрээс гарч яваад удалгүй Тулгаа, бас нэг танихгүй залуугийн хамтаар 1 шил архитай орж ирсэн. Тэгээд тэр танихгүй залуу уугаагүй Тулгаа, ******* бид гурав 1 шил архиа хувааж уугаад дуусгасан. Архи ууж байхдаа урьд өдөр нь миний гар утсыг дэлгүүрт тавьж архи уусан тул би тэрийг Хадбаатарыг аваад гэснээс болж бид хоёр маргалдаад ******* тогоон дээр мах чанаж байгаад мах гаргаад идэж байсан хутгаа надруу шидээд миний баруун эгмийг зүсэж гэмтээсэн, тэгээд надаас тэр дороо нилээдгүй цус гоожсон, миний судас дайраад хутга нь оночихсон юм шиг байна лээ. Тэр үед танихгүй залуу байсан, Тулгаа яваад орж ирсэн, тэгээд Тулгаа, танихгүй залуу хоёр цус тогтоогоод эмнэлэг дуудаж өгсөн юм. Ийм л асуудал болсон, миний хувьд *******ын биед халдсан зүйл байхгүй, бид хоёр бол гар утас аваад өгчих гэснээс л болж маргалдсан, сүртэй маргалдсан зүйл ч байхгүй. Миний биеийн байдал одоо хэвийн байна, шархаар жаахан өвдөж байгаа, оёдол тавиулаад боолгочихсон байгаа. Надад ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй, бид хоёр хоорондоо эвлэрцгээсэн байгаа, ямар нэгэн нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг

/хх-ийн 15-16 дугаар тал/

 

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.ын өгсөн: “...Би өнөөдөр нөхөртэйгөө гадуур явж байсан чинь Гантигцэцэг манай нөхөрлүү утсаар яриад та хоёр хаана явж байгаа юм бэ, ******* ахыг хутгалчихлаа гээд манай дүү Тулгаа яриад байна гэж хэлэхээр нь шууд гэрлүүгээ харьсан чинь манай ах ийн цээжний баруун хэсгээс буюу эгэмний доод хавиас хутгалуулсан бололтой цус гараад байж байсан бөгөөд цээжин дээрээ дараад сууж байсан. ******* болохоор хажууд нь согтуу хэвтэж байсан. нь манай төрсөн ах бөгөөд ******* бол манай нөхрийн төрсөн дүү нь байгаа юм. Энэ хоёр өчигдөр, уржигдраас хойш нийлж архи уугаад байсан. Манай хашаанд ах, ******* нар тус тусдаа гэрээ бариад амьдардаг юм. ******* ямар шалтгааны улмаас ийг хутгалсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Төмөртулгын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би найз ын хамт байж байтал ******* ах залгаад бид хоёр дээр ирсэн, ирэхдээ 1 шил архитай ирсэн байсан тул айлд архи уугаад яахав гээд гэрлүүгээ бид хоёрыг дагуулаад явсан. Ингээд 11 цагийн үед *******ын гэрт очоод тэдний хашаанд хамт байдаг хамаатных нь хүн болох ийн гэрт орсон, тэнд ороод 1 шил 0.75 литрийн Хараа архи бид гурав хувааж уусан, би тэр архинаас нь 1-2 хундага уусан, ер нь ихэнхийг нь , ******* хоёр хувааж уусан. 13 цагийн үед уусан архи дууссан. *******, хоёр жаахан согтоцгоосон байсан, тэгээд утас тавиад архи уусан, чи утас дэлгүүрээс авч өгөөрэй" гээд түр тар хийгээд байсан би энэ үед нь дүүгээ тосонгоо, нэмж архи авахаар гарч яваад 20 орчим минутын дараа эргээд ороод ирэхэд ийн эгэм хэсгээс цус гоожчихсон, өөрөө футволкоороо цусаа тогтоогоод дарчихсан байдалтай, ******* хажууд суучихсан байсан. ах "ахыг нь ийшээ Хадаа хутга шидчихлээ" гээд байсан, ингээд би хүргэн ах рүү хэлээд ах цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн байсан юм.” гэх мэдүүлэг

/хх-ийн 20 дугаар тал/

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би найз Төмөртулгын найзын гэрт байж байтал Төмөртулгыг ******* нь залгаж яриад бид хоёр дээр 1 шил архи бариад ирсэн, тэгээд айлд архи уугаад яахав гээд *******ын гэрлүү явцгаасан. *******ын ******* дүүргийн ад байх гэрт 11 цагийн үед очоод тэдний бас нэг хамаатан гэх /нэрийг нь мэдэхгүй байна, сүүлд нэрийг нь сонсоход гэж байсан/ ахын гэрт ороод *******, , гурав 1 шил архи хувааж уусан, би зүгээр хажууд нь юм яриад байсан, ямар нэгэн байдлаар архи дарснаас огт уугаагүй. Тэгээд цаг гаруй хугацаанд 1 шил архиа ууж дуусчихаад Төмөртулгыг хүн дуудаад замаараа архи авахаар гараад явсан. Төмөртулгыг гарч явсан хойно *******, гэх хоёр ах "миний утсыг авч өг" гэсэн чинь ******* ах "би тавьсан юмуу" гээд хоорондоо муудалцаад хэн хэнрүү л согтуурхаад агсраад байсан, тэгээд ******* ах гал дээр чанаад тавьчихсан байсан мах гаргаад огтлоод гэрийн баруун талын баганы хэсэгт газар суучихсан хар иштэй нарийхан хутгаар мах огтлоод идээд сууж байхад нь гэх ах гэрийн зүүн хана талын орон дээр хэвтэж байснаа *******луу хэрэлдэж байснаа үнсний сав аваад шидсэн чинь Хадбааатар ах зөрүүлээд мах идэж байсан хутгаа шидчихсэн чинь баруун мөр, эгэм хэсгийг нь оночих шиг болсон, тэндээс нь маш их цус гараад байсан, хутга нь бол зоогдоогүй зүсэж шүргээд л хойшоо шидэгдчихсэн. Тэгээд би очоод юмаар дараад цусыг  тогтоох гэж үзээд юмаар дараад байж байтал хашааны гадаа автомашин ирэх болохоор нь гүйж тосч очиход ирж байхаар нь ар гэрийнхэнд нь хэлүүлээд тэгээд эмнэлэг, цагдаа ирсэн. Тухайн үед бид гураваас өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг

/хх-ийн 22 дугаар тал/

 

           6. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын ******* дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.ы №08 шэ/451 дугаар: “М.ийн биед цээжинд шарх, хамрын нуруу, цээжинд зулгаралт, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжинд шарх гэмтэл нь үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хамрын нуруу, цээжинд зулгаралт, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт,

/хх-ийн 24-25 дугаар тал/

7. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 26 дугаар тал/

 

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 56 дугаар тал/

 

9. 2013 оны дүгээр сарын 05-ны өдрийн ийн шүүхийн 120 дугаартай Шийтгэх тогтоол,

/хх-ийн 58-64 дүгээр тал/

 

10.-ны өдрийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 78 дугаартай Шийтгэх тогтоол,

/хх-ийн 67-71 дүгээр тал/

 

11. Шүүгдэгч А.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 77-80 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч А.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч С.ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” зэргээс бүрдэнэ гэж заажээ.

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...Уг орны урд хэсэгт шалан дээр 8х5см талбай цус мэт зүйлээр бохирлогдсон. ...Гэрийн хоёр баганын урд хэсэгт хүрэн өнгийн зуух, зуухны зүүн урд хэсэгт олон тооны цус мэт зүйлээр бохирлогдсон нойлын цаас” 

Яаралтай тусламжийн хуудас, бодит үзлэг “хэсэг газрын үзлэг: баруун эгэмний дээд хэсэгт гүн хатгагдсан шархтай” /хх-ийн 26 дугаар тал/,  Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын ******* дүүргийн Шүүхийн шинжилгээний тасгийн шинжээч эмч С.ы №08 шэ/451 дугаар дүгнэлтэд “Хэсэг газрын үзлэгт: Баруун эгэмний дээр босоо байрлалтай 3.5см-ийн урттай гурван мэс заслын оёдол бүхий шархтай, ...баруун эгэмний доор босоо байрлалтай 1см-ийн урттай 1 мэс заслын оёдлын оромтой” гэх дүгнэлт зэргээс үзэхэд хохирогч С.ийг баруун эгэмний дээд хэсэгт хутгаар хатгаж хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байхад улсын яллагч Д.******* нь үйл баримтыг дүгнэхдээ “цээж хэсэгт шидэж эгэмний орчимд зүсэгдсэн шарх” гэж дүгнэсэн.

 

Мөн  ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор “хохирогч Хос-Эрдэнийн биед  хутгаар халдан хатгаж эрүүл мэндэд цээжинд нь цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр ял тохиролцож хялбаршуулсан журмаар шийтгүүлсэн байхад улсын яллагч Д.******* нь-ний үйлдлийг “хутгаар хатгаж” 2 удаа дахин гэмт хэрэг үйлдсэн байхад 800.000 төгрөгөөр торгох ялаар тохиролцож хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгааг анхаарах нь зүйтэй.

 

Тиймээс шүүгдэгч А.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.******* нь хохирогч М.ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшихгүй байгаа байдал зэргийг харгалзсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж  заасныг үндэслэн А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин шүүгдэгч А.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлаар

Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч овгийн гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

     5. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЧИНЗОРИГ