Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Б.*******, Г.*******,

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 189 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******-ны өдөр ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ******* үсчин ажилтай, эхнэр, 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн *** дугаар хороо ****** тоотод оршин суух,

Урьд: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөвр торгох ялаар шийтгүүлж байсан,

2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүү ***** зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж. яллагдагчаар татаж улмаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

****-ийн ******* //

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.*******тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас байнга маргалдаж;

2022 оны 5 сарын дундуур *******а тоот гэртээ нуруу руу нь гутал шидэж, үснээс нь зулгааж чирсэн,

2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо дүгээр гудамжид баруун нүд рүү нь гараараа 1 удаа цохисон,

2022 оны 6 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо гэх амралтын газарт маргалдаж улмаар 2 удаа түлхэж унагаасан,

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр *******а тоот хашаанд байрлах машин дотор зүүн нүд болон баруун чих рүү нь 2 удаа цохисон,

2022 оны 8 дугаар сарын 08-аас 09-ний шилжих шөнө *******а тоот хашаанд байрлах машин дотор маргалдан улмаар хамар руу нь гараараа 1 удаа цохиж байнга зоддог,

2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *******а тоот гэртээ охин Г.*******д догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт: “Би 2022 оны 05 дугаар сарын дундуур өглөө ажилдаа явахдаа ээжтэйгээ утсаар ярьсан. Гэтэл Б.******* намайг буруугаар ойлгож, хэрүүл болсон. Ажил дээр хэрэлдэж, гэртээ орой хэрүүл, зодоон болсон. Би энэ буруугаа хүлээж байна. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай хүү Г.гийн багш одонгийн цайллага хийсэн. Би хөтөлж, дуулсан. Орой багшийг 4-5-лаа гэрт нь хүргэж өгсөн. Буцах замд манай эхнэр хамт явсан хоёр залуутай караоке, дисконд орно гэсэн. Би маргааш юм хөтөлж дуулах учраас эрт явж, амаръя гээд хэрүүл, маргаан болсон. Би эхнэрийг орхиж гэртээ ирсэн. 2022 оны 06 дугаар сарын 11-ний орой 19 цагт Налайх дүүргийн ресторанд би хүний хурим хөтөлж, дуулсан. 22 цагийн үед гэх ах гээд өөрийнхөө амралтын газраас намайг нэг шил архи аваад хүрээд ирээч гэж дуудсан. Би согтуу байна. Машин барих боломжгүй гэхэд хүнээр машинаа бариулаад ир гэсэн. Би хамт явсан эмэгтэйгээр машин бариулж очсон. Хөзөр тоглож байгаад ах бид хоёр маргалдсан. Наашаа явсан хойно араас дуудсан. Очиход манай гэр бүлийн хүн охины хамт ирсэн байсан. Тэнд эхнэртэй маргалдаж, би хаяж явсан. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр биш, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай хүн өдрийг нь буруу хэлсэн байсан. Би тэр үед эхнэртэйгээ муудалцаад 14 хоног гэртээ ороогүй. Очихдоо хүүхдүүдийнхээ хүнсийг дөхүүлж өгөөд гардаг байсан. Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны шөнө гэртээ очиж, Б.*******г дуудаж, ярилцаж байгаад хоорондоо маргалдаж, тийм зүйл болсныг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Зөрчлийн хурал болсон. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн маргааны тухайд манай охин 05 дугаар сарын сүүлээс эхэлж өвдсөн. Би Б.*******тэй охиныг ажил хийлгэх, хийлгэхгүй гэж маргалдсан. Манай охин 2022 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд гэртээ ирж хоноогүй. Би 30-ны өдөр гол дээр дуулаад ирсэн. Гэртээ ирээд орой Б.*******тэй маргалдаж, охиноо хоёр өдөр гадуур хонолоо гэж загнасан. 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед манай эхнэр ажил дээр ирсэн. ...Орой 20 цаг 30 минутын үед гэртээ очиход эхнэр гэртээ байгаагүй. Дөрвөн хүүхэд байсан. Ээж чинь яасан юм бэ гэхэд хар цүнхтэй зүйл авч гарсан гэсэн. Ээж над руу юу болсон, эхнэр чинь гадагшаа явсан байна. Чамд хэлэхээс айгаад Япон явахаа хэлээгүй явсан гэж ярьсан. Эхнэр 2017, 2018 онуудад надад хэлэхгүйгээр хоёр удаа Япон явсан. Энэ асуудлаас болж бид хоёрын таарамжгүй харилцаа, маргаан гарах болсон. Ковидын өмнө надаар үсээ тайруулдаг эмэгтэй 2021 оны 02 дугаар сард танилцаж, 04 дүгээр сард уулзахаа больсон. Уулзахаа больсон гээд байхад хардаад байсан. Хаа явсан газраа видео колл хийж харуул гэдэг байсан. Тэгээд 2021 оны зунаас тэр хүнтэй дахин уулзах болсон.” гэв.

Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 05 дугаар сард Б.******* ээжтэйгээ тэр хүүхний талаар Солонгос явна гэсэн яваагүй юм уу, байгаа гэж утасны спикер дээр тавьж яриад би тэрийг сонсоод бид хоёрын хэрүүл болсон. Б.******* тийм зүйл байхгүй гээд намайг зодсон. ...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр одонгийн найранд очиж, хамт явсан хоёр залуутай караокед оръё гэхэд Б.******* үгүй  гээд миний нүүр рүү цохиж, зодсон. 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн өдөр болох гээд Б.******* мөнгө олоод ирье гээд руу дуулахаар явсан. Би шөнө 23 цагийн үед залгахад болоогүй байна. Дандаа араас залгаж байдаг гээд утсаа салгасан. 24 цаг өнгөрч байхад залгахад би Тэрэлжид найзуудтайгаа тоглож байна. Машинаа ын гадна тавьсан гэсэн. Шөнө 02 цаг өнгөрч байхад гэх хүн над руу Ганаа нөгөө хүүхэнтэйгээ хамт ирээд намайг зодчихлоо гэсэн. Би та байлгаж бай, би яваад очъё гэсэн. Тэгээд би охинтойгоо явж очсон. Би очоод Ганааг нүүр нүдгүй цохисон. Ганаа нөгөө хүүхнээ машинд суулгаад явах гээд байсан. Би явуулахгүй гэж 2-3 удаа зууралдсан. Ганаа охинд наад янханаа аваад яв би явлаа гээд явсан. Би шууд цагдаа дуудсан. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ганаа үүрээр согтуу ирээд амьдралаа ярилцъя, амьдралаа цэглэе гэж ярьдаг. Ярихаараа чи арчаагүй амьтан. Миний явдаг хүүхэн сайхан гэдэг. Тэр хүүхэнтэйгээ яваач гэхэд өөдөөс үг өгддөг. Тийм гэхээр намайг цохидог. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б.******* хэрэлдэж маргалдаад миний нүүр, нүд, чих рүү цохисон. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би хотод нэг хэсэг ажил хийдэг байсан. Шүүх хурал болох гээд Б.******* надтай амьдралаа ярилцъя гэсэн. Бас л нөгөө хүүхнээ ярьж муудалцаад миний нүүр рүү цохисон. Би 2018 оны өвөл Япон явахаар визэнд  орж, виз гарсан. 20 хоногийн өмнө нөхөртөө явлаа гэж хэлсэн. Согтуу ирэх болгондоо одоо манайхаас яв гэж үсдэж чирээд, зодож байлгадаггүй байсан. Тэрнээс болоод очоод бие өвдөж, ажил хийж чадаагүй. Дараагийн явалтаа хэлэхгүйгээр явсан. Би 05 дугаар сард зодуулчхаад салахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний нүд хүрэн эрээн болсон байсан. ...Өмнө намайг, үр хүүхдээ гэдэг байсан. Гэр бүлээс гадуурх харилцаатай болсноос хойш гэр бүлээ гэхээ больсон. Архи уусан үедээ хүүхдүүдтэйгээ муухай харилцах болсон.” гэв.

Хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ хоёр байнга муудалцаж байдаг. Манай аав бид нарт муухай үг хэлж, гар хүрдэггүй. Маргавал ээж энэ хоёр хоорондоо маргадаг. Ээжийн нүд 05 дугаар сард хөхөрсөн байсан. Аав чинь ингэсэн гэж хэлсэн. 06 дугаар сард адилхан. Гэхдээ тэр үед ээж юу ч хэлээгүй. Би ээжийн нурууг угааж өгөхөд нуруу нь хөхөрсөн байсан. Яасан юм бэ гэж асуухад өчигдөр зодсон гэж хэлсэн. 08 дугаар сард зодуулсан зургийг би дарж өгсөн. Би зөөгч хийдэг. 2022 оны 08 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд гараатай байсан. Би ажлаа дуусаад найзындаа хоноод ирсэн. Аавыг над руу хаана байгаа юм бэ гэж асуухад би ажил дээрээ байна гэсэн. Аав намайг гэртээ ирж хоноогүй гэдэг талаас нь буруутгаж байсан. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр аав гэрт байгаагүй, 30-ны өдөр ирсэн. Аав согтуу ирж, ээжтэй муудалцсан. Би болиоч гэсэн. Аав бид хоёр юм ярьж байгаад маргасан. Ээж тухайн үед бичлэг хийсэн байсан. Би багаасаа хэрүүлтэй орчинд өссөн. Үг хэлье гэж болдоггүй. Манай аав хүүхдүүдээ хатуу үг хэлдэггүй, аав, ээж хоёр хэрэлддэг. Бид нарыг аав хайрладаггүй. Маргаанаа больчихвол сайхан байна. 19 жил хэрүүлтэй орчинд амьдарсан. Чихэд нэг үг сонсогдоход уур хүрдэг. Би 18 насанд хүртлээ аав, ээжийнхээ өөдөөс үг хэлж үзээгүй. Сүүлийн нэг жил энэ хоёртой маргадаг болж байна. Би дүү нарыгаа ингэж өсөөсэй гэж хүсэхгүй байна. Дүү нар одооноос залхаж байна. Миний доод дүү эрэгтэй. 8 дугаар ангиасаа хойш гадуур явдаг болсон. 8 дугаар ангид орох хүртлээ гэрээсээ гардаггүй, хичээлээ хийдэг зожиг хүүхэд байсан. Одоо л ийм болоод байна. Хэвийн үйлдэл гэж бодохгүй байна. Гэхдээ аав надаас олон удаа гуйсан. Яагаад гэвэл 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш миний бие өвдөж, босож чадаагүй. Тэр үед аав, ээж хоёр намайг асарсан. Онош нь тогтоогдохгүй, 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл явсан. Гэнэт миний бие зүгээр болсон. Миний энэ асуудлыг одоо хүртэл шийдэж чадаагүй. Аав надаас 19-ний өдрөөс хойш олон удаа битгий гэрээс гар, ажил хий гэж гуйсан. Надад үнэндээ гэрт байх шалтгаан байгаагүй. Би гэртээ 4 хоног байсан. Энэ хоёрын хэрүүл, маргаанд, хэвээрээ байсан. Өдөр ганцаараа, орой нь олуулаа болоод шөнө унтаж чадахгүй байсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээсХохирогч Б.*******гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл /хх-/, хохирогч Б.*******гийн мэдүүлэг /хх-15-16/, /хх-22-23/, гэрч Г.*******гийн мэдүүлэг /хх-31-32/, шинжээчийн 354 дугаартай дүгнэлт /хх-47-48/, яаралтай тусламжийн хуудас /хх-56-57/, шинжээчийн 12 дугаартай дүгнэлт /хх-58-59/, аюулын зэргийн үнэлгээ /хх-119-120/, хохирогч Б.*******, шүүгдэгч Б.******* нарын чатаар харилцсан зурвас /хх-131-132/, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан СД,  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогч Г.гийн мэдүүлэг /хх-33-34/, Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-86/, Налайх дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн баталгааны лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, Б.*******ийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, төв байгуулагдсаны 80 жилийн ойн хүндэт тэмдгийн хуулбар /хх-93/, Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгийн хуулбар, Монгол ардын намын 90 жилийн ойн медаль, Алтан-Од медалиар шагнуулсан хуулбар /хх-37-94/, Б.*******ийн дансны хуулга /хх-95-111/, Г.*******, Г., Г., Г. нарын иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээ лавлагаанууд, хохирогч Б.*******гийн Налайх дүүргийн прокурорын газарт гарсан хүсэлт /хх-151/, Б.*******ийг яллагдагчаар татсан тогтоол /хх-65-66/, хохирогч Б.*******гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, /хх-68-69/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...шүүгдэгч ******* таван удаагийн үйлдлээр, хохирогч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдож байна. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр болсон үйл явдлыг бичлэгээс харахад шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох охин Г.******* рүү хашхирч, элдэв үгээр доромжилсон, дайрч давшилсан нөхцөл байдал харагдаж байна. Хэдийгээр шүүгдэгч өөрийгөө байнга эдгээр хараалын үг хэрэглэдэг гэж байгаа боловч, тухайн үед тийм үг хэрэглэсэн нь зөв гэсэн үг биш. Улсын яллагчийн зүгээс Б.*******ийг охин руугаа догшин авирласан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. ...Шүүгдэгч Б.******* нь гэр бүлийн харилцаатай хүн болох охин Г.*******г лалар, гичий зэрэг үгээр доромжилж, давшилж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдож байна. Хохирогч энэ асуудлаас хойш охин аавдаа гомдож, харилцахгүй байгаа гэдгийг илэрхийлсэн. Энэ бол эцэг хүний хувьд байж болох зүйл биш. Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.*******г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн хуулийн 1.2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох охин Г.*******тэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ догшин авирлаж, харилцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. Хохирогч Б.*******, Г.******* нар шүүгдэгч Б.*******ээс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзаад шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр оролцогчид шүүгдэгч, хохирогчийн статустай шүүх хуралдаанд  оролцож байгаа боловч дууссаны дараа Б.******* нь эцэг хүнийхээ үүргийг биелүүлж, үр хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулж, эдийн засгийн баталгааг нь хангах үүрэгтэй юм. Иймд шүүгдэгч Б.*******ийн өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шүүхээр шийтгүүлж байсан. Прокурорын шатанд өөр үйлдэл нь хэрэгсэхгүй болж байсныг харгалзаад нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох саналтай байна. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй байна. Түүнд аван хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үйлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Б.*******ийн холбогдсон гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хор уршиг арилгасан байхыг шаарддаг. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг болсноос хойш дахин ийм үйлдэл гаргаагүй, хохирогч мөн гэмт хэрэг гарахад миний буруутай үйлдэл байгаа гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн хүүхдүүдийнхээ хажууд хэрэлдэхгүй гарч хэрэлддэг болсон гэж мэдүүлж байгаа нь засарч байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож, цохидог, харгис хэрцгий ханддаг зүйл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогч нарын мэдүүлгээс тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгчийг үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх боломжоор хангаж, ажил хийх боломж олгож, тэнсэн харгалзах ял  оногдуулж өгөөч. Прокурор шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж хэллээ. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн аль ч үед гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эрхтэй. Шинэ эрүүгийн хуулиар ялтай байдал гэх ойлголт байхгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өр зээлээ төлдөг зэргийг харгалзаад ял оногдуулахгүйгээр тэнцсэн харгалзаж өгнө үү гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.*******г 2022 оны 5 сарын дундуур *******а тоот гэртээ “над руу гутал шидэж уураллаа” гэх шалтгааны улмаас нуруу руу нь гутал шидэж, үснээс нь зулгааж чирсэн,

2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо дүгээр гудамжид “дагаж явах гэлээ” гэх шалтгааны улмаас гараараа баруун нүд рүү нь 1 удаа цохисон,

2022 оны 6 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө 02-03 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо гэх амралтын газар “хардлаа, намайг цохилоо” гэх шалтгааны улмаас үснээс нь зулгааж, гараас нь татаж 2 удаа унагаан эрүүл мэндэд нь зүүн сарвуунд зулгаралт, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр *******а тоот хашаанд байрлах машин дотор “зайлаад өг” гэх шалтгааны улмаас маргалдаж гараараа зүүн нүд болон баруун чих рүү нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун чихний дэлбээ, баруун дээд зовхи, баруун бугалганд цус хуралт гэмтэл учруулсан,

2022 оны 8 дугаар сарын 08-аас 09-ний шилжих шөнө 05 цагийн үед *******а тоот хашаанд байрлах машин дотор “чи намайг шүүх, цагаад өглөө” гэх шалтгааны улмаас маргалдаж хамар руу нь гараараа 1 удаа цохиж байнга зоддог болох нь:

           1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.*******ийн өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 11-ний орой 1 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, ад үйл ажиплагаа хөтлөж, дуу дуулсан юм. Ингээд орой нь тэндээсээ гараад танилуудтай уулзаж хамтдаа 1 шил архи хувааж уусан. Тэгтэл миний танил гэх ах хүү над руу залгаж “ахын дүү чи манай зуслан дээр 1 шил архи аваад хүрээд ир” гээд дуудахаар нь тэндээсээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, н цаад талд байх гийн зуслан дээр 22 цагийн үед гэх уулздаг хүүхэнтэйгээ цуг хүнээр машинаа бариулаад очсон. Тэндээ очоод ахтай уулзаж хамтдаа 1 шил архи хувааж уугаад сууж байгаад тухайн үед тоглоомноос болж тэй маргалдаж түүнтэй муудалцаж бид хоёр нэг нэгнийгээ харилцан нүүр лүү нь гараараа цохьсон. Тэгээд удаагүй бид хоёр салаад би тэндээсээ уурлаад гэрээс нь гараад явж байтал ах над руу араас утасдаж залгаад “ахын дүү ахыгаа уучлаарай тоглоомноос болоод дүүтэйгээ муудалцчихлаа буцаад хүрээд ир” гэхээр нь гийн хамт эргээд очоод ахын гэрт ороод сууж байтал гаднаас манай эхнэр Б.*******, том  охин Г.******* нар ороод ирсэн, тэгээд Б.******* намайг тай хардаж тэрүүгээр нэг хэрүүл маргаан үүсгэж над руу дайрч санал аяга зэрэгшидэхээр нь би бултаад гэрээс гарч зугтаагаад г дагуулаад машиндаа ороод суутал манай охин Г.******* машин руу ороод арын суудал дээр нь суучихаад гарахгүй  болохоор нь охиндоо “аавын охин машинаас буучих, одоо ингээд бөөндөө цуг яваад ямар ч нэмэргүй ээжийгээ аваад харьчих” гэхэд охин маань машинаас буусан.Тэгтэл
манай эхнэр Б.******* миний сууж байсан жолооч талын хаалгыг онгойлгоод толгой руу маань хүчтэй цохиод энгэрээс маань зуураад тавихгүй байхаар нь би өөрөөсөө салгах гээд түүнийг хойш нь түлхчихээд зугтаагаад яваад өгсөн үүнээс өөр ямар нэгэн зүйл болоогүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 70 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******гийн өгсөн: “...Би Б.*******тэй нийтдээ 19 жил хамт амьдарч байна энэ xугaцаанд эхнэр, нөхөр болсон хойно жижиг сажиг асуудлаар хэрүүл маргаан хийж хоорондоо муудалцаж л байсан. Заримдаа манай нөхөр архи уучихаад намайг ганц нэг цохих зэргээр миний биед халдаж зоддог байсан, одоо бол тэр болгоных нь он, сар хугацааг хэлж мэдэхгүй байна. Энэ байдлаараа явсаар сүүлийн 1 жилийн  өмнөөс эхлэж надад Б.*******ээс бүр мөсөн харилцаагаа таслаж салах бодол төрсөн. Учир нь Б.******* надаас гадуур өөр эмэгтэйтэй уулздаг болсон, дээрээс ажил хийж байна гэх нэрийдлээр юм л бол гадуур хүмүүстэй нийлж архидаад явчихдаг. Энэ хүний зүгээс үр хүүхдээ, ар гэрээ гэсэн сэтгэл ерөөсөө харагдахгүй болсон юм. Анхандаа бол би 4 хүүхдээ бодоод тэр болгон асуудал дээр нь юм ярихгүй тэсэж тэвчээд өдий хүрсэн. Заримдаа архи уучихсан гэртээ ирэхдээ надад “би хайр дээрээ очмоор байна, намайг хайр дээр минь аваачаад өг” гэж янзан бүрийн юм ярьж намайг үнэхээр их гомдоож байгаа. Одоо бүр сүүлдээ гэртээ ирсэн хэрнээ гэрлүүгээ ерөөсөө орохгүй хашаандаа машин дотроо унтдаг болсон. Энэ бүхнээс болоод би нөхөр Б.*******ээс салахаар шийдэж Налайхын шүүх дээр очиж “би нөхрөөсөө салмаар байна, надад зөвөлгөө өгөөч” гэхэд надад нэг мэдээллийн ажилтан нь “одоо ингээд та 4 хүүхэдтэй юм чинь, эвлэрүүлэн зуучлахаар орно, бүр мөсөн сална гэж байхгүй, үнэхээр л гэр бүлийн хүчирхийлэлтэй юм бол нотлох баримтуудаа цуглуулаад аваад ир, тэгэх юм бол шүүхээр ороод асуудлыг чинь шийдчихнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад хандах болсон юм. 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр Б.******* “маргааш миний ханий төрсөн өдөр чинь гарч мөнгөний ажил хийчихээд ирье” гэж хэлээд орой 19 цагийн үед гараад явсан юм. Ингээд би шөнө 00 цагийн үед нөхөртөө санаа зовоод хаана юу хийж байгааг нь асуухаар залгахад надад “би найзуудтайгаа Тэрэлжид явж байна, машин тэргээ Налайхад үлдээчихсэн байгаа, битгий надруу залгаад бай” гэж хэлээд утсаа салгачихсан, тэгтэл шөнө 02 цаг 30 минутын үед гэх манай нөхрийн хуурай ах над руу залгаж “******* нөгөө явалддаг хүүхэнтэй Мойтын тохой амралтын газар байна, миний үгийг ерөөсөө авахгүй байна. Ахыг нь өөрт нь үг хэлсэн чинь зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би том охиноо дагуулаад Налайхаас такси бариад Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “” гэх амралтын газар очтол, манай нөхөр Б.*******, гэх хүүхэнтэй амралтын гэр дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би уур хүрээд тэр гэх эмэгтэйг 1 удаа гараараа бие рүү нь цохьчихоод “чи хүний нөхөртэй хар шөнө юу хийж яваа юм бэ?” гэж хэлчихээд нөхөрлүүгээ дайраад түүнтэй хэрэлдээд байж байтал манай нөхөр Б.******* гэх эмэгтэйгээ дагуулаад надаас зугтаагаад машин руугаа орчихсон би тухайн үед нөхрийгөө явуулахгүй гээд машиных нь хаалгыг онгойлгоод машины түлхүүр булаацалдахад Б.******* намайг түлхэж унагаасан. Тэгэхээр нь би дахиж босож ирээд дахиад түүн рүү ойртоод очтол намайг дахиад гараараа  түлхэж  газар  унагаачихаад “чи  зайлаачээ”  гэж хэлээд машинтайгаа хөдлөөд явчихсан юм. ...Надад одоо бол ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл зүгээр л намайг энэ Б.******* гэх хүнээс салгаж өгөхийг л хүсэж байна. Өөрөөр надад Б.*******эд янз бүр хар буруу санаад байх зүйл алга, 4 хүүхдийнхээ янз бүр болгочихмооргүй энэ асуудлыг шийдүүлмээр байна. ...******* байнга архидан согтуурдаг архи уухаараа гэр орондоо ирж хонодоггүй хүн байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг урд нь хүүхдүүдээ зодоод өршөөлөөр гарч ирсэн саяхан хүртэл намайг зодсон хөх нь арилаагүй байна би тэр болгон цагдаад дуудлага өгөөд байдаггүй өдий хүрсэн. Байнга хүчирхийлэл үйлддэг.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-21 дүгээр тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.*******гийн өгсөн: “...Тэр орой нэг хүн ээжрүү залгаад аавыг Тэрэлжид байна гэж хэлсэн. Ээж бид хоёр такси бариад аав дээр яваад очтол аав нэг эгчтэй хамт байсан, ээж тэр эгчтэй зодолдоод, аавтай муудалцаад, аав яваад өгсөн. Таван сарын сүүлээр аав, ээжийн нуруулуу гутал шидээд ээжийн бөөр хэсэгт хөхөрчихсөн байсан, би нурууг нь угааж өгөхдөө харсан. Бас 06 сарын эхээр 03-ны хавьцаа байх аав, ээж хоёр нэг юманд хамт явсан тэгээд ирэхдээ аав, ээж 2 муудалцаад аав, ээжийг зодчихсон байсан, ээжийн нүд их хөхөрсөн байсан. Ээжийн төрсөн өдөр 06 дугаар сарын 12-нд болдог. Ээжийн төрсөн өдөр болоход нүднийх нь хөх нь арилчихсан байсан. Бас 06 дугаар сард миний бие 10 хоног өвдөөд босож чадахгүй байхад 06 сарын хорин хэдний шөнө аав согтуу ирээд ээжийг дуудаад, тэр 2 машин дотроо бас муудалцаад аав ээжийг зодчихсон байсан. Тэр миний бие өвдөөд байсан болхоор босч болиулж барьж чадаагүй. Ер нь аав, ээж нэг юманд хамт яваад ирэхээрээ байнга муудалцчихсан байдаг. Манай ээж бас жаахан хэрүүлч хүн. Аав, ээж хоёрт хоёуланд нь асуудал байдаг. Алыг нь ч өмөөрөх юм хэцүү. Насанд хүрсэн хойно аав, ээж ийм байдалтай байх хэцүү юм аа. Аав, ээж хоёр одоо бас тэгэж байгаад удахгүй дахиад муудалцах байлгүй, байнга муудалцаж байдаг хүмүүс юм хойно.” гэх мэдүүлэг

/хх-ийн 31-32 дугаар тал/

 

4. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Г.гийн өгсөн: “...Би мэдүүлэг өгөхгүй ээ, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Харин аав, ээж хоёрынхоо зан байдлынх нь талаар мэдүүлэг өгье. Манай аав Б.******* нь огцом түргэн уургүй, энгийн байдаг л зан ааштай хүн байгаа юм, ер нь бол ахандаа бол архи дарс байнга уугаад байдаггүй хааяа нэг уудаг байсан, гэхдээ сүүлийн жилүүдэд архи уух нь харьцангуй ихэсчихсэн. Үр хүүхдүүддээ хайр халамжтай хүн. Манай ээж Б.******* нь хүүхдүүддээ их зөөлөн сайхан ханддаг хайр халамжтай, архи дарс уугаад байдаггүй хааяа л нэг уучихсан байдаг. Зан байдлын хувьд бага зэрэг тогтвортой заримдаа түргэн ууртай болчихдог заримдаа дөлгөөн тайван байдаг...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 34 дүгээр тал/

 

5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/364 дугаар: “Б.*******гийн биед гэрэл зурагт авагдсанаар баруун чихний дэлбээ, баруун дээд зовхи, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэрэл зурагт үүссэн гэмтэл цус хуралтуудын хэмжээг хэмжих боломжгүй учраас гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэрэл зураг авсан гэх өдрөөс 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт,

/хх-ийн 47-48 дугаар тал/

7. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 56-57 дугаар тал/

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 73 дугаар тал/

9. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас

/хх-ийн 72 дугаар тал/

10.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-ийн 118-120 дугаар тал/

 

11. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

/хх-ийн 121-129 дүгээр тал/

12. Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 86-94 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******г зодсон  болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/364 дугаартай дүгнэлт болон Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.*******ийг нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.*******гийн биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Харин Шүүгдэгч Б.*******ийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *******а тоот гэртээ охин Г.*******д “догшин авирлаж” гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллаж / шүүх хуралдаанд/ байгаа нь үндэслэлгүй байна.

Тухайлбал Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн “2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн маргааны тухайд манай охин 05 дугаар сарын сүүлээс эхэлж өвдсөн. Би Б.*******тэй охиныг ажил хийлгэх, хийлгэхгүй гэж маргалдсан. Манай охин 2022 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд гэртээ ирж хоноогүй. Би 30-ны өдөр гол дээр дуудаад ирсэн. Гэртээ ирээд орой Б.*******тэй маргалдаж, охиноо хоёр өдөр гадуур хонолоо гэж загнасан.” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч Г.******* нь: “...Энэ хоёр байнга муудалцаж байдаг. Манай аав бид нарт муухай үг хэлж, гар хүрдэггүй. Маргавал ээж энэ хоёр хоорондоо маргадаг. ... 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр аав гэрт байгаагүй, 30-ны өдөр ирсэн. Аав согтуу ирж, ээжтэй муудалцсан. Би болиоч гэсэн. Аав бид хоёр юм ярьж байгаад маргасан. Ээж тухайн үед бичлэг хийсэн байсан. Би багаасаа хэрүүлтэй орчинд өссөн. ... Манай аав хүүхдүүдээ хатуу үг хэлдэггүй, аав, ээж хоёр хэрэлддэг.” Гэх,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл “2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08 секунтын хугацаатай “Б.ийн лархи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ том охин Г.******* рүү орилж хашгирч буй бичлэг” /09хх/ нотлох баримтаар авагдсан “СД” зэргээс үзэхэд “догшин авирлах” гэх хохирогчийн эсрэг танхай балмад, ичгүүргүй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байх энэхүү үйлдэл байнга давтагдаг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй гэж шүүх дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Тиймээс шүүгдэгч Б.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, 11.7 дугаар зүйлийн 1.2-т “... догшин авирласан, ...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын яллагчийн дүгнэлтийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэсгийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн улсын яллагч “шүүгдэгч Б.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзаад шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Иймд шүүхээс шүүгдэгчийг үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх боломжоор хангаж, ажил хийх боломж олгож, тэнсэн харгалзах ял  оногдуулж өгөөч.” гэх тайлбар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хохирогч Г.*******гийн “Би дүү нарыгаа ингэж өсөөсэй гэж хүсэхгүй байна. Дүү нар одооноос залхаж байна. Миний доод дүү эрэгтэй, 8 дугаар ангиасаа хойш гадуур явдаг болсон. 8 дугаар ангид орох хүртлээ гэрээсээ гардаггүй, хичээлээ хийдэг зожиг хүүхэд байсан. Одоо л ийм болоод байна. Хэвийн үйлдэл гэж бодохгүй байна. ...Надад үнэндээ гэрт байх шалтгаан байгаагүй. Би гэртээ 4 хоног байсан. Энэ хоёрын хэрүүл, маргаанд, хэвээрээ байсан. Өдөр ганцаараа, орой нь олуулаа болоод шөнө унтаж чадахгүй байсан.” гэх мэдүүлгээс үзэхэд гэр бүлийн маргаан нь хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлж байгаа мөн зөрчлийн арга хэмжээ авагдсан атлаа ухамсарлаагүй дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэм буруутайд тооцож түүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.******* нь энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Жалайр овгийн Батсүхийн *******эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, 11.7 дугаар зүйлийн 1.2-т “харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,

            Жалайр овгийн Батсүхийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******эд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

5. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

   

 6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ