| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0841/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/847 |
| Огноо | 2022-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/847
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Анхцэцэг, хохирогч *******, шүүгдэгч*******, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч******* овогт*******гийн*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001146 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа тавилга хийдэг, ам бүл 6, эх, эхнэр, 3 дүүгийн хамт******* дүүргийн 4 дүгээр хороо,******* 09 дүгээр гудамж 07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан******* овогт*******гийн******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Тэргэл нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь Мираж” рестораны хажууд *******г “зодоон хийлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж унагах, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь 11, 21 дүгээр шүдний углуурга хэсгийн хугарал, 12, 22, 41 дүгээр шүдний ёзоор сулрал, тархи доргилт, дээд уруулын дотор салстад цус хуралт дээд уруул, 2 гарын тохой, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:
Хохирогч *******: “...Тэргэлтэй 8 дугаар сарын 26-ны орой муудалцсан. Би*******д шүд хугарсан, доод 4 шүд мэдээгүй болсон, заавал цагдаа гэхгүйгээр зохицуулья, миний шүд өмнө ямар байсан, тийм болгоод өг гэж хэлэхэд******* найз нь янзалж өгнө гэж хэлсэн. Маргааш нь над руу хэн ч залгаагүй. Би хэд хоног хүлээсэн. Над руу уучлаарай ч гэж яриагүй, бие асууж ч яриагүй. Би энэ байдлаараа худлаа юм байна гэж бодож уулзвал муудалцаж дахин ийм зүйл болж магадгүй гэж бодоод шийддэг газраар шийдүүлье гэж цагдаад өргөдөл гаргасан. Түүнээс хойш уулзахгүй байж байгаад одоо уулзаж байна. Маргааш ярья гэж утсаар ярьдаг боловч уулздаггүй. Надад нэг шүдэндээ 5.000.000-10.000.000 төгрөг нэхээгүй. Шүдийг янзлуулаад өг л гэж хэлсэн, өөр зүйл байхгүй. Би хохиролд хөдөлсөн доод 4шүдний мөнгө оруулаагүй, дээд 2 шүдний имплант оруулсан. Өөрөө ирж уулзаж хамт эмнэлгээр явсан бол өөр байсан. Манай эхнэр 9 дүгээр сарын 11-ний өдөр төрж 2 ихэр хүүхэдтэй болсон. Би өөрөө ажил хийхгүй, эхнэр хүүхдээ харж байгаа. Хүүхдүүдээ гайгүй болоход ажил хийнэ гэж бодож байна.*******ийг бодож зөвхөн дээд хоёр шүдний имплантны мөнгө нэхэмжилж байгаа. Эмчээс асуухад нэг шүд 2.000.000-2.500.000 төгрөг болно гэж хэлсэн. Нийт 5.100.000 төгрөг нэхэмжилж байна. Над руу ядаж өвчин намдаах эмийн мөнгө явуулаагүй...” гэв.
Шүүгдэгч Г.Тэргэл: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг гаргахгүй, хохирогчийг шалтгаангүй цохисон, намайг цохисны улмаас учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа. Сэргэлэнд хохирол төлөх талаар арга хэмжээ аваагүй, сая хөдөө яваад ажил хийгээгүй, одоогоор ажлаа хийхгүй болохоор орлогогүй байгаа, урьд нь торгуулийн ял шийтгүүлсэн, дахиад ийм төрлийн гэмт хэрэг хийсэн, хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, “Говь Мераж” ресторанд хуучин манай арван жилийн ангийн хүүхдийн хурим болоод би тэр хурим дээр ангийн охины хамтаар 14 цагийн үед очоод орой 20 цагийн үед тарахад зүс таних Бямбадоржтой гадаа зогсоол дээр юм ярьж байгаад би “тамхи байхгүй гэж худлаа хэлээд, ийм зан бол муухай ш дээ” гэж хэлсэн. Бямбадорж уурлаад бид хоёр маргалдаад би толгойгоороо нүүрэнд нь тулахад Бямбадорж баруун гараараа нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь эргүүлж цохисон бид хоёр заамдалцаад цохилцож байхад******* шууд хажуугаас “хөөе” гэж орилохоор нь хартал миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод намайг тонгойход******* нүүр лүү хэдэн удаа өшиглөөд би босоод талбай хэсэг рүү зугтаахад******* хойноос дахиж гүйж ирээд намайг унагаагаад тэр үед найзууд гарч ирээд салгасан...” /хавтаст хэргийн 11-12 дахь тал/ гэсэн,
Шинжээч С.Чулуунсүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хүний шүдний томьёог байрлалын хувьд 1, 2, 3, 4 гэсэн тоогоор илэрхийлдэг ингэхдээ дээд, доод баруун зүүн гэсэн байрлалаар хуваадаг 41 дүгээр шүд нь баруун доод 1 дүгээр үүдэн шүд гэсэн үг...” /хавтас хэргийн 26 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр багын найз Санжаасүрэнгийн хуримд оролцохоор “Говь Мераж” ресторанд өдөр 13 цаг өнгөрч байхад ирсэн, ирээд хуримд оролцоод 21 цаг өнгөрч байхад тамхилахаар гарахад Бямбадорж, Сэргэлэн хоёр авто машины зогсоолын хажууханд орилолдоод байсан. Би очоод хартал Бямбадоржийн ам хамар нүүр тэр чигтээ цус болсон байсан. Сэргэлэнгийн амнаас бага зэрэг цус гарсан байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгахад Сэргэлэн “та нар хэн байснаа санаарай” гээд орилоод байхаар нь би “болиоч дээ” гэхэд над руу дайраад ороод ирэхээр нь би баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиход хойш унасан. Тэгэхэд Азаа, Бархас, Чинбаа гэх мэт манай найзууд бүгд салгахад Сэргэлэн цаана очоод дээдхээ тайлаад буцаад гүйгээд ирэхээр нь би футболкноос нь дараад угзраад татахад Сэргэлэн нүүрээрээ газар унасан. Тэр үед Азаа над руу дайраад эхэлсэн. Тэгэхэд Бархас намайг өмөөрөөд Бархас Азаа хоёр зодолдсон. Тэр үед Санжаагийн ээж, эгч хоёр нь Сэргэлэнг аваад замын цаана гарчихсан тайвшруулаад байж байсан. Тэгээд удаагүй бид салаад би Төмөрөөгийн машинд Азаа, Эрдэнэсайхан нарын хамтаар суугаад дөнгөж хөдлөөд явж байтал Сайхнаа залгаад “эргээд ир” гээд би эргээд Төмөрөөд машинаа эргээд Говь Меражийн эсрэг талын гудамжинд очиход Давааням, Сайхнаа зогсоочих гээд Сэргэлэн, Чинбаа нар байсан. Тэгээд Сэргэлэн “дахиад зодолдъё” гээд дайраад байсан. Тэр үед би тайвшруулаад гэмтэл явъя гэхэд би Сэргэлэн, Давааням, Сайхнаа нар түр байж бай гээд бид тэндээ нэг шил архи уугаад бид бөөндөө гэмтлийн эмнэлэг явахаар болж гэмтэл орох замдаа Сэргэлэн юм мөргөөд бид шууд Хархорин захын ард очоод салцгаасан...” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №12042 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. *******гийн биед 11, 21 дүгээр шүдний углуурга хэсгийн хугарал, 12, 22, 41 дүгээр шүдний ёзоор сулрал, тархи доргилт, дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд уруул, 2 гарын тохой, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2022.08.26-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” /хавтаст 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт,
- Хохирогч *******гийн өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
- Шүүгдэгч*******ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 47-52 дахь тал/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Г.Тэргэл нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь Мираж” рестораны хажууд *******г “зодоон хийлээ” гэх шалтгаанаар нүүрэнд нь цохиж унагах, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь 11, 21 дүгээр шүдний углуурга хэсгийн хугарал, 12, 22, 41 дүгээр шүдний ёзоор сулрал, тархи доргилт, дээд уруулын дотор салстад цус хуралт дээд уруул, 2 гарын тохой, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******гийн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Говь Мераж” ресторанд хуучин манай арван жилийн ангийн хүүхдийн хурим болоод би тэр хурим дээр ангийн охины хамтаар 14 цагийн үед очоод орой 20 цагийн үед тарахад зүс таних Бямбадоржтой гадаа зогсоол дээр юм ярьж байгаад би “тамхи байхгүй гэж худлаа хэлээд гэж хэлээд ийм зан бол муухай ш дээ” гэж хэлсэн. Бямбадорж уурлаад бид хоёр маргалдаад би толгойгоороо нүүрэнд нь тулахад Бямбадорж баруун гараараа нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь эргүүлж цохисон бид хоёр заамдалцаад цохилцож байхад******* шууд хажуугаас орж “хөөе” гэж орилохоор нь хартал миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод намайг тонгойход******* нүүр лүү хэдэн удаа өшиглөөд би босоод талбай хэсэг рүү зугтаахад******* хойноос дахиж гүйж ирээд намайг унагаагаад тэр үед найзууд гарч ирээд салгасан...” /хавтаст хэргийн 11-12 дахь тал/ гэсэн, шүүгдэгч*******ийн “...Би гүйж очоод салгахад Сэргэлэн “та нар хэн байснаа санаарай” гээд орилоод байхаар нь би “болиоч дээ” гэхэд над руу дайраад ороод ирэхээр нь би баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиход хойш унасан. Тэгэхэд Азаа, Бархас, Чинбаа манай найзууд бүгд салгахад Сэргэлэн цаана очоод дээдхээ тайлаад буцаад гүйгээд ирэхээр нь би футболкноос нь дараад угзраад татахад Сэргэлэн нүүрээрээ газар унасан. Тэр үед Азаа над руу дайраад эхэлсэн. Тэгэхэд Бархас намайг өмөөрөөд Бархас, Азаа хоёр зодолдсон. Тэр үед Санжаагийн ээж, эгч хоёр нь Сэргэлэнг аваад замын цаана гарчихсан тайвшруулаад байж байсан. Тэгээд удаагүй бид салаад би Төмөрөөгийн машинд Азаа, Эрдэнэсайхан нарын хамтаар суугаад дөнгөж хөдлөөд явж байтал Сайхнаа залгаад “эргээд ир” гээд би эргээд Төмөрөөд машинаа эргээд “Говь Мераж”-ийн эсрэг талын гудамжинд очиход Давааням, Сайхнаа зогсоочих гээд Сэргэлэн, Чинбаа нар байсан. Тэгээд Сэргэлэн “дахиад зодолдъё” гээд дайраад байсан. Тэр үед би тайвшруулаад гэмтэл явъя гэхэд би Сэргэлэн, Давааням, Сайхнаа нар түр байж бай гээд бид тэндээ нэг шил архи уугаад бид бөөндөө гэмтлийн эмнэлэг явахаар болж гэмтэл орох замдаа Сэргэлэн юм мөргөөд бид шууд Хархорин захын ард очоод салцгаасан...” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №12042 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: *******гийн биед 11, 21 дүгээр шүдний углуурга хэсгийн хугарал, 12, 22, 41 дүгээр шүдний ёзоор сулрал, тархи доргилт, дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд уруул, 2 гарын тохой, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2022.08.26-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хавтаст 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан “...11, 21 дүгээр шүдний углуурга хэсгийн хугарал, 12, 22, 41 дүгээр шүдний ёзоор сулрал, тархи доргилт, дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд уруул, 2 гарын тохой, баруун сарвуунд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Тэргэлийн түүний нүүр рүү цохиж зодсон идэвхтэй, санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Тэргэлийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Тэргэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******ийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд 11, 21 дүгээр шүдний углуурга хэсгийн хугарал, 12, 22, 41 дүгээр шүдний ёзоор сулрал, тархи доргилт, дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд уруул, 2 гарын тохой, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал буюу 5,100,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, түүний гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх эмнэлэгт үзүүлэхэд төлсөн 8,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2210000001146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт*******гийн*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч*******гийн*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч*******д шийтгэсэн 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* шийтгэсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс 8,000 /найман мянга/ төгрөг гаргуулж, хохирогч *******д олгож, хохирогч ******* гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 2210000001146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР