Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/369

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* *******, овогт ******* *******, овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2221000000444 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн  суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажилтай, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Дорнод аймгийн сумын 11 дүгээр баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, “” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн труба төмөр хадгалах хашаанаас 2022 оны 03 дугаар сарын эхээр улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан нийт 5 удаагийн үйлдлээр 127 ширхэг труба төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 11,412,830 (арван нэгэн сая дөрвөн зуун арван хоёр мянга найман зуун гуч) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр газрын тосны 19 дүгээр талбайд ажилладаг менежер , ажилчин нар хээрээс нийт 227 ширхэг труба төмөр олж авчирсан бөгөөд уг төмрийг нярав Золжаргал хүлээн авсан. ...манай компани нь дээрх труба төмрийн 1 бүрийг 130,000 төгрөөр үнэлнэ. Гэхдээ “Вендо” ХХК-ийн 1 ширхэг труба төмрийг 89,865 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. ...Уг авчирсан 227 ширхэг труба төмөрт тус 127 ширхэг труба төмөр багтаж байгаа юм. Иймд труба төмрийг олж авч хохиролгүй болсон тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 29-30, 32/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...*******, ******* хоёрыг хөдөө гэртээ байхад нь очоод бид гурав *******ы эзэмшлийн улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй орой 21-22 цагийн орчимд труба төмөр хадгалах хашаа руу очсон. Хашааны баруун хойд хэсэгт машинаа байрлуулж 200 орчим метр зайд орхиод бид гурав явган очиж хашаа давж дотроос нь 25 ширхэг труба төмөр хашаа давуулж гаргасан. Тэгээд труба төмөрнүүдийг бид гурав өргөж машин руу зөөж ачсан. Трубагаа ачаад баруун хойш 8 орчим км зайд гэх айлын хойд талд нэлээн зайтай очиж буулгасан. Тухайн үед эргэн тойронд трубанууд байж байсан. Буцаад хашаа руу очиж өмнөх үйлдлээ дахин давтаж 25 ширхгийг гаргаад өмнөх газраа авчирч буулгасан бөгөөд дахин явж 25 ширхгийг авчирсан. Ингэж тухайн орой нийт 3 удаа 75 ширхэг труба төмөр авсан. Маргааш орой нь мөн адил *******, ******* бид гурав дахин машинтай нь явж өмнө орой авсан үйлдлээрээ дахин 2 удаа 52 ширхэг труба төмөр авсан бөгөөд нийт 2 орой 5 удаагийн үйлдлээр 127 ширхэг труба төмөр авсан...” гэжээ. /хх-ийн 83-84/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...бид гурав *******ы эзэмшлийн улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй орой 21-22 цагийн орчимд труба төмөр хадгалах хашаа руу очсон. Хашааны баруун хойд хэсэгт машинаа байрлуулж 150-200 орчим метр зайд орхиод бид гурав явган очиж хашаа давж дотроос нь 25 ширхэг труба төмөр хашаа давуулж гаргасан. Тэгээд труба төмөрнүүдийг бид гурав өргөж машин руу зөөж ачсан. Трубагаа ачаад баруун хойш 8 орчим км зайд гэх айлын хойд талд нэлээн зайтай очиж буулгасан. Тухайн үед эргэн тойронд трубанууд байж байсан. Буцаад хашаа руу очиж өмнөх үйлдлээ дахин давтаж 25 ширхгийг гаргаад  өмнөх газраа авчирч буулгасан бөгөөд дахин явж 25 ширхгийг авчирсан. Ингэж тухайн орой нийт 3 удаа 75 ширхэг труба төмөр авсан. Маргааш орой нь мөн адил *******, ******* бид гурав дахин машинтай нь явж өмнө орой авсан үйлдлээрээ дахин 2 удаа 52 ширхэг труба төмөр авсан бөгөөд нийт 2 орой 5 удаагийн үйлдлээр 127 ширхэг труба төмөр авсан...” гэжээ. /хх-ийн 85-86/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...бид гурав миний эзэмшлийн улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй орой 21-22 цагийн орчимд труба төмөр хадгалах хашаа руу очсон. Хашааны баруун хойд хэсэгт машинаа байрлуулж 150-200 орчим метр зайд орхиод бид гурав явган очиж хашаа давж дотроос нь 25 ширхэг труба төмөр хашаа давуулж гаргасан. Тэгээд труба төмөрнүүдийг бид гурав өргөж машин руу зөөж ачсан. Трубагаа ачаад баруун хойш 8 орчим км зайд гэх айлын хойд талд нэлээн зайтай очиж буулгасан. Тухайн үед эргэн тойронд трубанууд байж байсан. Буцаад хашаа руу очиж өмнөх үйлдлээ дахин давтаж 25 ширхгийг гаргаад  өмнөх газраа авчирч буулгасан бөгөөд дахин явж 25 ширхгийг авчирсан. Ингэж тухайн орой нийт 3 удаа 75 ширхэг труба төмөр авсан. Маргааш орой нь мөн адил *******, ******* бид гурав дахин машинтай нь явж өмнө орой авсан үйлдлээрээ дахин 2 удаа 52 ширхэг труба төмөр авсан бөгөөд нийт 2 орой 5 удаагийн үйлдлээр 127 ширхэг труба төмөр авсан...” гэжээ. /хх-ийн 87-88/  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23/

 Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 26 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 24-25/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-67, 70-72/

Hyundai Porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 73/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 89/

*******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 102/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 112/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93, 107, 116/

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч гийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 127/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболдоос шинээр гаргаж өгсөн *******ын эмчид үзүүлсэн тэмдэглэл, эмнэлгийн дүгнэлт, өвчтөн илгээх маягт /3 хуудас/, Hyundai Porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 хуудас/, О.Пүрэв гэх хүний хүсэлт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч овогт ******* *******, овогт ******* *******, овогт ******* ******* нар нь 2022 оны 03 дугаар сарын эхээр Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн труба төмөр хадгалах хашаанаас улсын дугаартай, Hyundai Porter  маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 127 ширхэг труба төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 11,412,830 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүгдэгч *******, *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч гийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 26 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн таван удаагийн үргэлжилсэн үйлдлээр улсын дугаартай, Hyundai Porter маркийн машин механизм ашиглаж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрсдийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******, ******* *******, ******* ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос гадна шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, түүнчлэн шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,790,130 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах санал тус тус гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4,790,130 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,790,130 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “ ” ХХК нь 127 ширхэг труба төмөр алдаж, 11,412,830 төгрөгийн эд хөрөнгийн хохирол хүлээсэн байх боловч шүүгдэгч нар нь хууль бусаар авсан 127 ширхэг турба төмрийг буцааж өгсөн байхаас гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь “шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******, *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 26 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* *******, овогт ******* *******, овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* *******, ******* *******, ******* ******* нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан тус бүр 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,790,130 /дөрвөн сая долоон зуун ерэн мянга нэг зуун гуч/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 26 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч  нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА