Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/927

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа, Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч А.Даваабилэг, Э.Хулансайхан,

хохирогч “Хулан-Уул” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Баттулга /онлайнаар/

хохирогч ************ өмгөөлөгч М.Цогтбаатар,

хохирогч ************, ************ нарын өмгөөлөгч Д.Хишигбаяр,

хохирогч ************, ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705002400025 дугаартай 8 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй,  настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эх, насны хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Орбитын  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, ************.

             Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

1. Шүүгдэгч ************ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 57 дугаар байрны 0 тоотод оршин суух ************т “Үнэтэй архины наймаа хийж байгаа, мөнгө зээлвэл өндөр хүүтэй өсгөөд өгөх боломж байна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 13.393.620 төгрөгийг Хаан банкны ************, ************ тоот данснуудад шилжүүлэн авч залилсан,

 

2. Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо 00-00 тоотод оршин суух ************т ”ашиг олох наймаа хийх санаа байна, мөнгө өгөөч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 1.085.932.600 төгрөгийг Хаан банкны ************, ************ тоот данснуудад шилжүүлэн авч залилсан,

 

3. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 27а байрны 0 тоотод оршин суух ************д “наадмаас өмнө мөнгө өсгөж өгөх боломж байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 68.663.150 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

 

4. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 93 дугаар байрны 0 тоотод оршин суух ************д “Эфэс худалдааны төвд борлуулагчаар ажиллаж байгаа, энэ чиглэлээрээ “бизнес эрхэлнэ, мөнгийг чинь 10-15 хувиар өсгөөд өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 149.710.222 төгрөгийг Хаан банкны ************, Худалдаа хөгжлийн банкны ********* тоот данснуудад шилжүүлэн авч залилсан,

 

5. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 54 дүгээр байрны 0 тоотод оршин суух ************т “шингэн хүнсний худалдааны чиглэлээр 6-7 жил ажилласан, энэ салбартаа холбоо сүлбээ сайтай харилцагч олонтой тиймээс энэ чиглэлийн худалдаа наймаанд мөнгөө оруулж өсгүүлж ав” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2.700.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

 

6. Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 7 дугаар байрны 0 тоотод оршин суух ************т “мөнгө зээлээч ашигтай наймаа байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Хаан банкны ************, ************ тоот данснуудад 114.699.998 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

7. Баянгол дүүргийн 2 дугаар хороо 00-00 тоотод оршин суух ************ “архи, виски авч зараад ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Хаан банкны ************ тоот дансанд 123.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

8. “Жем трейд ХХК-д худалдааны төлөөлөгч ************ “Эфэс худалдааны төвөөс захиалга өгч байгаа” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Соёрхол архи 0.5 литрээс 240 шил, 0.75 литрээс 240 шил, Чингис голд архи 0.5 литрээс 240 шил, 0.75 литрээс 240 шил нийт, 80 хайрцаг архийг залилан 13.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

9. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 00-00 тоотод оршин суух ************ “мөнгийг чинь өсгөж өгөх боломж байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд 18.550.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

 

10. Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 00-00 тоотод оршин суух ************ “үнэтэй архи, вискиг оруулж ирсэн, компанийнх нь үнээс хямдаар бараа солилцоогоор авсан түүнийг өөр тийш нь үнэтэй зарж ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 23.900.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

 

11. Баянгол дүүргийн 5 дугаар хороо 00-00 тоотод оршин суух ************ “ахынхаа уул уурхайн компанид угаалгын нунтаг, ус, ундаа нийлүүлэх ажлыг нь авсан, эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 21.700.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

 

12. Баянгол дүүргийн 6 дугаар хороо 00-00 тоотод оршин суух ************т “гоё бизнест орсон байгаа, мөнгө өсгөх боломжтой” хэрэв чамд мөнгө байгаа бол зүгээр байхаар надад өгөөд өсгүүлж байгаарай” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 01 дүгээр сарын 16-наас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 12.166.000 төгрөгийг төгрөгийг Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

 

13. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 00-00 тоотод оршин суух ************ “хямдхан виски байна авах уу” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 7 дугаар сарын 01-нээс 04-ний өдөр хүртэл хугацаанд 4.400.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

 

14. 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд “Хулан Уул” ХХК-ийн Эфэс худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос 145.892.280 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ “Хулан-Уул компанийн хохирол төлбөр дээр маргаан байхгүй зөвшөөрч байгаа. Залилангийн үйлдэлтэй холбоотойгоор **********, **********, **********, **********, ********** нарын хохирол төлбөртэй маргахгүй зөвшөөрч байгаа.  Хохирогч **********тэй бол 2010 оноос удаан хугацаанд харилцаатай байсан. Зарим хохирлын асуудал дээр зөрүүтэй зүйлүүд байна. **********тэй  бэлэн мөнгөөр болон дансаар харилцаж байсан. Ажлын байран дээр нь очиж бэлнээр ч мөнгө авч байсан. Мөнгө өгч байсан удаа ч зөндөө байгаа. **********т одоо 173.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй. **********гийн хувьд яллах дүгнэлтээр 149.000.000 төгрөгийн төлбөртэй гардаг. Энэ хүнтэй найз **********аар дамжуулж танилцаж байсан. Анх 2017 оны 06 дугаар сараас эхэлж мөнгө өгч авч байсан. 149.000.000 төгрөг гэж гараад байна. Үүн дээр хэлэхэд **********, ********** хоёр хоорондоо найзууд нэг хохирол хоёр хүн дээр гараад байдаг. **********д 69.000.000 төгрөгийн өртэй гардаг. **********гаар **********д дамжуулж өгсөн 14.000.000 төгрөг байдаг. ********** хувьд надад 509.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэж ярьдаг. Би ч бас тухайн үед бэлнээр болон дансаар мөнгө өгч байсан. ********** надад өгсөн мөнгө миний өгсөн мөнгө зэргийг дансаар шүүгээд үзэхээр 240.000.000 төгрөгийн зөрүү гардаг. **********гийн хувьд надад 237.000.000 төгрөг өгөөд надаас 260.000.000 төгрөг авсан байдаг. Залилангийн нийт хохирогч нарт 472.953.235 төгрөгийн хохирол төлөхөөр байгаа гэж ойлгож байна. Би өөрийгөө болон хүмүүсийг хохироосондоо харамсаж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ************ мэдүүлэхдээ “Анх 1 тэрбум 500 сая төгрөг алдлаа гэж айж байсан. Тэгэхэд миний тэр хохирлыг барагдуулсан. Би ер нь бодоод байсан чинь анх бараа захиалаад мөнгө өгөөд яваад байдаг байсан. Нэг өдөр **********руу мөнгө андуурч шилжүүлсэн. Би сайн санаж байна тухайн үед Кристалл таунд манай гэр байдаг байсан. 5.000.000 төгрөгийн бараа захиалах гэж байгаад 50.000.000 төгрөг явуулчихсан. Би тухайн үед илүү мөнгө шилжүүлсэн байна гэж ********** хэлэхэд өө тийм байна гээд над руу буцааж шилжүүлж байсан. Тэгэхээр нь би **********г гайгүй залуу байна гэж итгээд л түүнээс хойш **********надаас мөнгө зээлж эхэлсэн юм байна лээ. Би хадам ааваасаа зээлж өгсөн мөнгөө алдчихлаа гэж бодож байсан.  Тэгтэл нэлээн энэ хавар над руу нэг цагдаа ярьсан. Би цагдаагийн газар очиход **********надтай нас чацуу залуу толгой нь цав цагаан болчихсон байхаар нь би өрөвдсөн. Байцаагч  надад “энэ хүн чамд 1.500.000.000  төгрөгийн хохиролтой юм байна,  энэ хүн тэртээ тэргүй шоронд орно маш их хохиролтой, одоо төлөх чадвар байхгүй гэж хэлж байсан. Наад хүн чинь үйлийн үрээ эдэлж байна эхнэр нь хаяад явсан, 2 охинтой, нэг охиных  нь нүд сохорсон гэж хэлсэн. Тэр мөрдөгч надад тэр мэтээр маш их зүйл ярихаар нь би “за надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хэлж байсан. Одоо бодоход мөрдөгч миний тархийг угаасан юм билээ. Гэхдээ  одоо нэгэнт миний амьдрал болж байгаа юм чинь мөнгө төгрөг авахгүй, шүүх хуралд очиж чадахгүй, гадаад руу ажлаар их явдаг маш их ажилтай байна гэж хэлсэн. Одоо надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Энэ хүнээс яг юуг нь авах вэ дээ. **********чамаас авсан мөнгөө **********рүү өгсөн юм шиг байна гэж хэлж байсан. Би өмгөөлөгчийн хамт мэдүүлгээ өгсөн бол гомдол саналаа гаргаад явах байсан. Би **********г хараад өрөвдсөн. Би 1.085.932.600 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй. Яагаад гэхээр миний амьдрал болж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ************ мэдүүлэхдээ “Би **********тай нэг компанид ажиллаж байхдаа анх танилцсан. Анх найз нөхөд гээд явдаг байсан. Мөнгө хэрэгтэй гэх үед нь би өөрт их мөнгө төгрөггүй ч эхнэрийнхээ декритны мөнгөнөөс 2.000.000 төгрөг  өгч байсан. Мөн **********г мөнгө байна уу гэхэд нь би өөрийнхөө байр зарсан байсан мөнгөнөөсөө 20.000.000 төгрөг өгч байсан.  Шинжээчийн дүгнэлтээс харахаар би **********гаас 40.982.000 төгрөг авчихсан мэт харагдаад байдаг. Зөрүүд нь би буцаагаад 18.162.000 төгрөг ********** төлөхөөр харагддаг. Би ********** моя семья, 400 авдар кола ундаа зэрэг бараа  өгсөн. Тэдгээр барааны мөнгө миний данс руу орсон нь шинжээчийн дүгнэлтээр би **********гаас илүү мөнгө авчихсан, эргээд ********** 18.162.000 төгрөгийн төлөх төлбөртэй мэт харагдаад байгаа юм. Би **********гаас 18.500.000 төгрөгийн авлагатай. Өнөөдөр би өөрөө зээл ихтэй амьдрал хангалуун биш байна.  Гэхдээ **********гаас ямар амьдарч байгаа хашаа байшинг нь авч эцэг, эх, хоёр охиныг нь орон гэргүй болголтой биш дээ. **********гаас 18.500.000 төгрөг нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй.” гэв.

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл,

Нэг. Шүүгдэгч ************ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 57 дугаар байрны 0 тоотод оршин суух ************т “Үнэтэй архины наймаа хийж байгаа, мөнгө зээлвэл өндөр хүүтэй өсгөөд өгөх боломж байна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 13.393.620 төгрөгийг Хаан банкны ************, ************ тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

1.1 Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст ************ээс гаргасан гомдолд “миний бие танил ********** 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Эфэс худалдааны төвийн ойролцоо 27.0 сая төгрөгийг зээлж өгснөөр бидний хооронд тодорхой хэмжээний бизнесийн харилцаа үүссэн. Миний хаан банкны болон **********гийн дансуудаар нийт 400 гаруй гүйлгээ хийгдэж, бэлнээр 10 гаруй удаагийн үйлдлээр надад нийт 130.0 гаруй сая төгрөгийн хохирлыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, итгэл эвдэн их хэмжээний хохирол учруулсан тул шалгаж өгнө үү” гэсэн гомдол  (1 дүгээр хавтаст хэргийн 04 дэх тал)

 

1.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ийн хохирогчоор өгсөн: “**********г 2011 оноос хойш мэднэ, бид найз нөхдийн харилцаатай. Хамгийн анх 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 10 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлж байсан. Хүүтэй өсгөөд өгнө гэсэн учраас би өөртөө байсан болон өөрийнхөө таньж мэдэх хүмүүсээс мөнгө зээлээд ********** дансаар болон бэлнээр өгдөг байсан. Өөрийн Хаан банкны ********** тоот дансаар харьцаж байсан ба дансны хуулгаа болон хувь танилаасаа мөнгө зээлж аваад өгөөд байснаа жагсаавал ********** дансаар 1.254.686.040 төгрөг, бэлнээр 501.204.000 төгрөг буюу нийтдээ 1.755.926.040 өгсөн байсан.**********гаас 1.780.321.420 төгрөг дансаар, 85.000.000 төгрөг бэлнээр буюу нийтдээ 1.865.321.420 төгрөг надад өгч байсан байсан. Үүний зөрүү 109.395.380 төгрөгийг би хүүндээ авсан байна. ********** мөнгө олж өгөх гэж өөрийн танил олон хүнээс хүүтэй мөнгө зээлж авч өгч байсан, тэр бүхэндээ энэ мөнгийг авсан байна. Үүнээс гадна би 62.500.000 сая төгрөгийг төлүүлж авах хүсэлтэй байна. Учир нь би өөрийн эзэмшлийн лексус 570 маркийн машинаа зараад 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд машин зарсан мөнгөө ********** өгөөд одоог хүртэлх хугацаанд авч чадаагүй юм. Тиймээс энэ мөнгийг **********гаас төлүүлж авмаар байна. 2016 оны 6 дугаар сарын 28-нд 12.000.000 төгрөгийг 10-р хороололд ажлынхаа гадаа Цацрал салон дээрээс **********ирж авсан юм. 2016 оны 9 дүгээр сарын 12-нд 7.750.000 төгрөгийг өөрийн данснаасаа аваад ********** өгөөрэй гээд ресейпшн Гантуяад үлдээж өгүүлж байсан. 2016 оны 10 дугаар сарын 07-нд Болорчулуунаас 10.500.000 төгрөгийг зээлж аваад зөрүүлээд ажлынхаа гадаа ********** бэлнээр өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 15-нд манай ээж Оюунхишигээс гэрт очиж 4,5 сая төгрөгийг **********авсан. 2017 оны 1 дүгээр сарын 18-нд Болорчулуунаас зээлсэн 20.016.000 төгрөгийг манай ажил дээрээс бэлнээр ирж авсан, 2017 оны 01 дүгээр сарын 21-нд Болорчулуунаас 4200 доллар авсан байснаа ********** доллароор нь өгсөн, тэр өдрийн ханш 2488.38 байсан ба төгрөгт шилжүүлэхээр 10.451.000 төгрөг болсон юм. 2017 оны 02 дугаар сарын 01-нд Болорчулуунаас 14.800.000 төгрөгийг аваад ажил дээрээ эхнэр Наранцацралыг байж байхад **********ирж авч байсан. 2017 оны 02 дугаар сарын 07-нд Болорчулуунаас 7 сая төгрөгийг аваад ********** ажил дээр өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 28-нд манай хүүхдийн үсний найран дээр ирээд гарахдаа 20 сая төгрөгийг бэлнээр аваад явсан. 2017 оны 6 дугаар сарын 22-нд 23.555.000 төгрөгийг Болорчулуунаас бэлнээр аваад ********** өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 25-нд 64 сая төгрөгийг бэлнээр авъя гээд байхаар нь эхнэр Наранцацрал өөрийнхөө хаан банкны 5113118216 тоот дансаар **********руу шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 30-нд 150 сая төгрөгийг Юна гэдэг солонгос хоолны газрын /Дүнжингаравын тэндэх Хоум плаза/ замын эсрэг талын зогсоол дээрээс **********ирээд аваад явсан. Ингэж өгсөн мөнгөний 30 саяыг найз Даваагаас, 120 саяыг ах Алтангэрэлийнхээ гэрээс очиж авч бүрдүүлээд хоёр торонд хийгээд өгсөн юм. **********өөрөө л гуйгаад 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд олоод өгөөч гэж гуйхаар нь би дам дамаа хүмүүсээс хүүтэй зээлж аваад ********** өгдөг байсан. Одоо бодоод байхад надаас 2017-06, 07 дугаар сард өдөр болгон шахуу маш их хэмжээний мөнгө аваад байсан харагдаж байна. Би иргэний хариуцагч болохыг хүлээн зөвшөөрөхгүй. **********сүүлдээ зээлэхээр гуйж байгаа мөнгө дүнгээ ихэсгээд огцом ихээр нэмэгдүүлж өгье гэдэг болсон. Тэр бүх харилцсан мессеж, фейсбүүкийн месенжерүүд нь байгаа. **********гаас нэхэмжлэх 62.5 сая төгрөг бол цэвэр миний машин зарсан мөнгө юм. **********импортын үнэтэй архи авч зардаг.  Тиймээс эргэлтийн мөнгө их хэрэг болоод гэдэг байсан. Сүүлдээ бол үлдэгдэл тооцоогоо хийж дуусга, тэгвэл үргэлжлүүлж мөнгө зээлдүүлье гэж хэлж байж нэлээн хэдэн төгрөгөө буцаан авч байсан юм. 2017-07-25-нд **********нь надад бэлнээр 85 сая төгрөг авчирч өгөөд 400-500 сая төгрөгийн зээл өгөөч гэхээр нь би өгөөгүй юм. ********** өгсөн мөнгөний 200-300 сая нь миний өөрийн мөнгө Болорчулуунаас ч бас тодорхой хэмжээний мөнгө өгөөд  аваад байснаас гадна аав, ээж, ах, дүү найз нөхдөөсөө авсан мөнгө гээд орсон байгаа. Нийт үнийн дүн нь 1.755.926.040 төгрөг болоод байгаа ч өдөр тутамдаа эргэлддэг мөнгө нь 100 орчим сая төгрөг л байсан юм. ********** өгөөд, буцааж аваад, өгөөд л эргэлдээд байсан юм. **********гаас машинаа зараад өгсөн мөнгө болох 62.5 сая төгрөгийг төлүүлж авмаар байна. Иймд учирсан хохирлыг маань гаргуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг   (1 дүгээр хавтаст хэргийн  6-7 дахь тал)

 

1.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гантунгалагийн гэрчээр өгсөн: “Манай эзэн **********эй **********гэдэг хүн нь дотно найзын харилцаатай гээд байнгын ажил дээр ирж очиж уулзаж явдаг байсан. 2017 оны 02 дугаар сарын 11-нд би ажилтай байсан болохоор **********гадагш гарах гээд байна. **********г ирэхээр нь үүнийг өгөөрэй гээд 8 сая төгрөг, 1000 доллар надад үлдээсэн. Их мөнгө байсан болохоор би тоолж хүлээж аваад **********г ирэхэд нь тоолоод өгч байсан. Монгол мөнгө нь 20.000-тын дэвсгэртээр 4 боодол, доллар нь 100-тын дэвсгэртээр байсан. Би энэ 2 хүний хоорондын мөнгө төгрөгийн асуудлыг мэдэхгүй, яриа хэлцлийг нь сонсож байгаагүй. Надаар дамжилгүйгээр **********өөрөө байсан болохоор ********** 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр торонд хийгээд бэлдчихсэн мөнгө өгч байсныг би харсан. Гэхдээ яг хэдэн төгрөг байсныг нь би мэдэхгүй, **********өөрөө ********** өгч байсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал)

 

1.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гантуяагийн гэрчээр өгсөн: “Манай эзэн **********эй **********гэдэг хүн найз нөхдийн харилцаатай байсан. Байнга шахуу ажил дээр ирдэг, ирээд  **********эй өрөө рүү нь орчихдог байсан. 2016 оны 9 дүгээр сарын 12-нд ******************** өгөөрэй гээд 7.750.000 төгрөгийг надад үлдээгээд өгүүлж байсан. Их хэмжээний мөнгө байсан болохоор би *********ээс тоолж аваад, ********** тоолж өгсөн, 7.750.000 төгрөг, ихэвчлэн 20.000-тын дэвсгэртээр, цөөн 10.000-тын дэвсгэрт байсан. Үүнээс өөрөөр миний ээлж гараан дээр **********ирж бэлнээр мөнгө авч байгаагүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал)

 

1.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Оюунхишигийн гэрчээр өгсөн: “Би хүү **********  болон ********** 10-аад удаа мөнгө төгрөг өгч байсан. Учир нь хүү **********маань над руу яриад ********** мөнгө хэрэг гараад байна гэнэ гээд утасдахаар нь ********** өгөөд явуулдаг байсан, эсхүл ********** өгөх гэсэн юмаа гээд надаас  **********мөнгө аваад явж байсан. **********заримдаа Алтжин бөмбөгөр дээр манай лангуун дээр ирээд их бага мөнгө хүүгээр маань хэлүүлээд авдаг байсан бичиж тэмдэглэж авсан, тооцож нэмж хассан зүйл байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 15-нд намайг гэртээ байж байхад *********ээр утасдуулж хэлүүлээд 4.5 сая төгрөгийг бэлнээр бүхэл голдуу дэвсгэртээр **********аваад явсан. Хүүгийн маань найз, итгэлтэй гэж бодоод юу ч асуугаагүй, яах юм ч гээгүй, тоолоод аваарай гээд өгчихсөн. Мөнгө өглөө, авлаа гэсэн бичиг бичүүлж аваагүй. Үүний дараа 2017 оны 5 дугаар сарын 28-нд ач охины маань үсний найран дээр ********** 20 сая төгрөг бэлнээр өгсөн. Найранд **********ирсэн, мөнгө хэрэгтэй байна гээд *********ээр хэлүүлээд надаас авсан. 20.000-т, 10.000-т, 5000-тын дэвсгэртээр миний бизнесийн үйл ажиллагааны хэдэн өдрийн орлогын мөнгө байсан юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь тал)

 

1.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Даваадоржийн гэрчээр өгсөн: “Би 2017 оны 03 сарын сүүлээр Фейсбүүкийн зар хараад байж байтал 0094 УНҮ улсын дугаартай автомашин зарна гээд 99116615 дугаарын утас тавьчихсан байсан. Тэгэхээр нь утсаар яриад Улаанбаатар хотод зайсанд уулзаж анх танилцсан. Машин авах гэж уулзаж байсан тэрнээс өөр харилцаа холбоо байхгүй. Тэр хүний талаар сайн мэдэхгүй. Анх тэр автомашиныг авахад ********** нэр дээр байгаагүй. Өөр хүний нэр дээр байсан би нэрийг нь сайн санахгүй байна. **********хэлэхдээ манай ахын нэр дээр байгаа гэсэн. Тэгээд би машинаа аваад нэрээ шилжүүлэхгүй Эрдэнэтэд ирээд машиныхаа гэрчилгээг буцаагаад хот руу эхнэрийн дүү ********** руу явуулсан. Автомашины нэрийг **********, **********хоёр уулзаж байгаад шилжүүлсэн. Одоо уг автомашин Санжаа овогтой ********** гэх хүний нэр дээр байгаа.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал)

 

Хоёр. Шүүгдэгч ************ нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо 00-00 тоотод оршин суух ************т ”ашиг олох наймаа хийх санаа байна, мөнгө өгөөч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 1.085.932.600 төгрөгийг Хаан банкны ************, ************ тоот данснуудаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

2.1 Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Ч.Мөнхбаатараас гаргасан гомдолд “миний бие хүргэн болох **********т 2015 оны 2 дугаар сарын 10-нд 80.000 ам.доллар түр хэрэглүүлэхээр өгсөн. Орон сууцныхаа төлбөрийг төлөх ёстой байсан боловч хүргэн, охиныхоо ажилд тус нэмэр болох санаатай өгсөн. Ажил төрөл нь гайгүй яваад байх шиг байхаар нь бид тэвчээртэй хүлээсэн. 2017 оны 6 дугаар сард ярихад наадмын дараа өгнө боломжтой байгаа тухай ярьсан. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 5-нд надтай уулзахдаа “**********, эхнэр Одончимэг гэгч гэр бүлийн хүмүүст хамаг мөнгө төгрөгөө залилуулан алдаж, баларсан тухай ярьсан. Олон хүнээс, их хэмжээний мөнгө залилсан этгээдүүдээс бидний хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү” гэсэн гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 08 дахь тал)

 

2.2 Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст ************өөс гаргасан гомдол “миний бие Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “24 club” баарыг ажиллуулдаг бөгөөд **********тай 2013 оноос хамтран ажиллаж эхэлсэн. **********нь Эфэс бөөний төвийн гэрээт борлуулагчаар ажиллан миний ажиллуулдаг бааранд архи пиво, ундаа ус, чипс, самар зэрэг барааг бөөнөөр нийлүүлдэг байсан. **********нь 2016 оны 9 дүгээр сард “ашигтай бизнес байна, мөнгийг чинь өсгөж өгье, мөнгө зээлээч” гэж 30.0 сая төгрөгийг зээлж авч, сар бүр ашиг болон 5.0 сая төгрөгийн бараа өгье гэж тохирсон боловч эхний 2 сар бараа өгөөд зээлж авсан 30.0 сая төгрөгийг өгөөгүй. Үүний дараа хямдхан архи виски бөөнөөр авч борлуулан их хэмжээний ашиг олох боломжтой байна гэж мессеж, чат, мессенжерээр байнга надтай харьцан мөнгө авдаг байсан. Гэм буруутай этгээдүүдийг хуулийн дагуу шалгаж миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 9-12  дахь тал)

 

2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ийн хохирогчоор өгсөн: “Би ШШҮХ-ийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Энэ дүгнэлтэд **********тай анх танилцсанаас хойш надаас ашиг олох наймаа хийх санаа байна мөнгө зээлээч гэж мөнгө авсан цагаас хойших бүх мөнгөн дүн орсон байгаа учир яг үнэн зөв гаргасан дүгнэлт байна. Би тухайн үед хохирлын тооцоо гаргаж мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө дансны хуулгаа харж байгаад л гаргаад хэлчихсэн юм. Одоо бол санхүүгийн шинжээчийн дүгнэлтээр нь явах болно. Би өөрөө дансаар өгсөн хохирлын дүн гаргахдаа андуурсан байна. Би ********** бэлнээр 755.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. **********энэ дүнг хүлээн зөвшөөрдөг. Энэ бэлэн өгсөн мөнгөөр надад 68 сая төгрөгийг бэлнээр буцааж өгсөн. Мөн хүү тооцож авсан 10 сая төгрөгийн бараагаа хасахаар надад 78.000.000 төгрөг өгсөн  гэж үзэж байна. Ингээд 755.000.000 төгрөгөөс 78.000.000 төгрөгийг хасахаар бэлнээр өгсөн хохирол нь 677.000.000 төгрөг болж байна. Ингээд дансаар учруулсан 408.932.600 төгрөг бэлнээр авсан мөнгөнөөс учруулсан 677.000.000 төгрөг болсон. Нийлээд 1.085.932.600 төгрөгийн хохирол учраад байна. Гэхдээ би хоосон хүнээс 2 чихийг нь огтолж авах биш одоо энэ хохирлоо нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Би адилхан үеийн залуучууд алдаж оноо биз гэж бодоод ийм шийдвэр гаргаж байна. **********ял зэмээ хүртээд гарсны дараа яахаа өөрөө мэднэ биз дээ.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 140-141 дэх тал)

 

2.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Мөнхбаатарын гэрчээр өгсөн: “Манай хүргэн ********** нь зэрэг РС тоглоом, хэд хэдэн баар, шөнийн клуб, караоке ажиллуулсан ч тохижилт засвар гээд мөнгө гараад орж ирэхгүй юм, жигдэрч байтал түрээслэгч нь зарахаар боллоо гээд больчих юм хийж байгаа ажил маань нэг их ахицтай болохгүй байна, эргэлтийн мөнгө сайтай байхгүй бол ашиг орлого сайжрахгүй нь гээд 2015 оны 3 дугаар сард 80.000 долларыг оны эцсээр буцааж өгнө гээд надаас авсан юм. Би өөрөө төрийн өмчит томоохон уурхайн захирлаар ажиллаж байсан, өөрийн гэсэн шохойн хятадын хөрөнгө оруулалттай уурхайтай тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний эх үүсгүүртэй, түүнээсээ л охин хүргэн 2-ынхоо амьдрал тус нэмэр больё гэж санаад 80.000 доллар 2015 оны сүүлээр авахаар өгсөн. 2015 оны сүүлээр мөнгөө буцааж авах шаардлага гараагүй тул нэхэж аваагүй. 2017 оны 05, 06-р сарын орчимд охин Номиндарь маань надад манай нөхөр татваргүй барааны наймаанд мөнгөө оруулаад овоо гайгүй болж байгаа гэх мэтээр ярьсан. Тэгэхээр нь мөнгөө овоо төвлөрүүлээд тогтсон ажилтай болох юм байна даа гэж бодож байтал хүнд залилууллаа, мөнгөө буцаан авч чадсангүй, алдчихлаа гэж сонссон. Манай хүргэн ********** хир баргийн юм дуугарахгүй, тэр бүр надад юмаа яриад байдаггүй, тиймээс яг ямар учиртай арилжаа наймаа хийгээд байсныг нь би мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал)

 

2.5  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Аюушмаагийн гэрчээр өгсөн: “Би 2000-2006 онд Солонгост ажиллаж байгаад хэдэн төгрөгтэй ирсэн юм. Ирээд мөнгөө эргэлдүүлэх, ажил эрхлэх зорилгоор **********тэй хамтарч ажилласан. Баар, ресторанд бараа зээлээр урьдчилж аваад сарын сүүл болохоор хүмүүс барааныхаа мөнгийг авъя гээд ирдэг, тэр үедээ мөнгө дутахаар надаас мөнгө зээлж аваад буцаагаад надад өгдөг байсан. Олон жил хоорондоо мөнгө өгч авсан, эхэндээ ч бичиж тэмдэглээд, хамгийн анх өгсөн 10 сая төгрөг дээрээ тодорхой хэмжээний хүү авсан ч хамтарч ажиллаад бараа эргэлтийнх нь хүндрэлтэй байдлыг мэдэж ойлгоод дахин хүү тооцохоо больсон. ********** бид хоёр бүрэн итгэлцэлд хүрсэн учраасаа хэлэлцэж ярилцаад мөнгөө өгөөд авдаг болсон. Миний хувьд **********т дансаар мөнгө өгч байгаагүй, бэлнээр өгч аваад л яваад байсан. **********т мөнгөний хэрэгцээ гарахаар нь би өөрт байгаагаа өгчихдөг байсан. Түүнээс өмнөх төлөөгүй үлдэгдэл чинь тэд байгаа, тэрийгээ төлж дуусгаад дараагийнхаа мөнгийг ав гэж хэлдэггүй байсан. Тиймээс 164 сая төгрөг маань одоогоос 3 жилийн өмнөөс их багаар увуулж цувуулж өгсөн мөнгөний дүн юм. **********нь Эфэс худалдааны төвийн борлуулагч гээд баар ресторанд захиалсан барааг авчирч өгдөг байснаар нь мэднэ. Гэхдээ мөнгө төгрөг өгч авч шууд харьцаж байсан удаагүй. Одоогоос 2 сарын өмнө мөнгөний хэрэг гараад өгсөн мөнгөнийхөө талыг авъя гэхэд **********гаас мөнгөө авахаараа өгье гэсэн. Тэгээд хэсэг таг болчихоор нь дахин шаардтал **********гаас мөнгө авч чаддаггүй ээ, алив та утас руу нь залгаад нэхээд аваадхаач гэхээр нь ****************** гэсэн дугаар луу залгаж **********т мөнгөний өртэй юм байна аа, түүнийгээ яаралтай өгөөч ээ, энд хүмүүсийн мөнгө нэхэгдээд байна аа гэж хэлэхэд тэгье тэгье удаалгүй өгье гэж хэлсэн. Ингээд өөрийнхөө Хаан банкны ********** тоот данс руугаа 80 саяар 2017 оны 7 дугаар сарын 16-нд, 10 саяар 2017 оны 7 дугаар сарын 18-нд 2 удаа нийт 90 сая төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 74 сая төгрөгөө авч чадаагүй байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75-76-р хуудас)

 

2.6 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай “...************ийн Хаан банкны ********** тоот данс, ************гийн Хаан банкны ************, ************ тоот данс, Б.Одончимэгийн Хаан банкны ************ тоот данснуудын хоорондын гүйлгээгээр ************ нь ************д 1.346.028.860 төгрөгийг өгч 937.096.600 төгрөгийг хүлээн авсан байна” гэсэн дүгнэлт 7 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гурав. Шүүгдэгч ************ нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 27а байрны 00 тоотод оршин суух ************д “наадмаас өмнө мөнгө өсгөж өгөх боломж байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 68.663.150 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан болох нь:

 

3.1 ************гийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдолд “************ нь намайг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 68.663.150 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд залилан мэхэлж авсан. Мөнгө зээлж авахдаа “наадам хүртэл бизнес хийж, мөнгийг чинь эргэлдүүлж, богино хугацаанд өсгөж өгч чадна” гэж надад итгүүлсэн. **********гаас дээрх хохирлыг барагдуулж хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье” гэсэн гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал)

 

3.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн хохирогчоор өгсөн: “**********г 2017 оны 6 дугаар сарын 9-нөөс **********гийн нөхрийн багын найз, наадам хүртэл мөнгө төгрөг эргэлдүүлэх наймааны ажил байна, ашиг сайтай цөөхөн хоногийн хугацаатай мөнгө олоод өгөөч, олсон ашгаа нэмэгдүүлэх боломжтой. Надаас мөнгө зээлээд эргүүлэх дансанд мөнгө хийгээд өгөөд байгаа гэж **********г хэлэхээр нь итгээд ********** хамгийн анх 2017 оны 6 дугаар сарын 09-нд **********д бэлнээр 14 сая төгрөгийг **********руу өгүүлсэн. Эхний үед бол **********гаар дамжуулаад **********руу өгөөд байсан ба сүүлдээ **********өөрөө утсаар яриад яаралтай богино хугацаанд хэрэгтэй байна, шууд миний данс руу хийчих гэхээр нь хэлснээр нь өөрийнхөө таньж мэдэх хүмүүсээсээ зээлж байгаад авч өгч байсан. Дансны хуулга, болон надад байгаа баримтаар ********** нийтдээ 96.834.000 төгрөг өгсөн байна. Үүнээсээ 28.170.850 төгрөг авсан. Ингэхээр үүний 68.663.150 төгрөг **********надад төлөх ёстой байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал)

 

3.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн хохирогчоор дахин өгсөн: “Би **********тай 2015 онд танилцсан бөгөөд тэрнээс хойш найз нөхдийн холбоотой болсон. 2017 оны 06 сард ********** надтай утсаар яриад манай нөхрийн багын найз нь Эфэс төвд ажилладаг бөгөөд архи борлуулдаг юм байна. Наадмаас өмнө мөнгө өсгөж өгөх боломж байна гэж байна. Чи мөнгө оруулж өсгөх үү гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ********** манай гэрийн гадаа ирээд надад 14.000.000 төгрөг авсан гэж цаасан дээр бичиж өгөөд мөнгө аваад явсан. Уг мөнгийг ********** тэр өдрөө надад өгсөн. Тэгээд дахиад мөнгө байвал нэмээч гэхээр нь хүнээс зээлээд тэр өдрөө 2.500.000, 4.000.000, 1.500.000 саяар 3 удаа **********гийн Худалдаа хөгжлийн банкны ********** тоот дансанд шилжүүлсэн. Энэ өдөр нийт 22.000.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ********** мөнгө чинь эхнээсээ орж ирж байна гээд над руу өөрийн хаан банкны ********** тоот данснаасаа 6.000.000 саяар 1 удаа, 2.500.000 саяар 1 удаа, 1.500.000 саяар 1 удаа, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 саяар 1 удаа, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 3.700.000 саяар 1 удаа миний дансанд шилжүүлж өгсөн. Ингээд 3 өдрийн дотор миний данс руу 14.700.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ********** залгаад дахиад мөнгө өгч өсгөх ажил байна. Мөнгө байвал өгчих ********** өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө 3.000.000 төгрөгийг **********гийн ********** тоот дансанд шилжүүлж өгсөн. ********** уг мөнгийг цаашаа ********** өгсөн гэж хэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ********** утсаар яриад цаашид **********тай яриад шууд данс руу нь мөнгөө хийж бай **********архи виски зэрэг импортын барааг хямдхан аваад үнэтэй зардаг хүн байгаа юм гэж хэлээд **********гийн ************ гэсэн данс өгсөн. Ингээд би тэр өдрөө **********гийн Хаан банкны дансанд 5.000.000 саяар 1 удаа, 1.000.000 саяар 1 удаа, 2.000.000 саяар 1 удаа, 5.000.000 саяар 1 удаа **********гийн дансанд шилжүүлсэн. Тэр өдөр шилжүүлсэн мөнгөн дүн нь 13.000.000 төгрөг болж байна. 2017 оны 6 дугаар сарын 22-ны            өдөр ********** над руу яриад **********гийн данс руу мөнгө нэмж хийгээрэй. Хийсэн мөнгөний чинь хэмжээгээр өснө би бас чадлаараа энэ хавиас мөнгө цуглуулж байна гэсэн. Ингээд тэр өдрөө **********гийн хаан банкны данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн ********** миний данс руу 834.000 төгрөг хийчих гэхээр нь би **********гийн данс руу шилжүүлсэн. Уг 834.000 төгрөгийг ********** ********** өгсөн гэсэн. 2017 оны 6 дугаар сарын 23-ны    өдөр ********** дахиад яриад байхаар нь түүний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл ********** өгсөн мөнгөний чинь хүү орж ирж байна гээд миний данс руу 690.850 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ********** яриад **********руу мөнгө байвал шилжүүлчих гэхээр нь **********гийн данс руу 1.000.000 саяар 2 удаа шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ********** яриад дахиад мөнгө байна уу гэхээр нь хүнээс зээлээс 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө надад ********** 250.000 төгрөг шилжүүлж өгсөн. Мөнгөний чинь хүү гэж хэлсэн.

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ********** дахиад мөнгө шилжүүлчих гэхээр нь 3.000.000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Ингээд байж байтал 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ********** миний данс руу 2.160.000-аар 1 удаа, 420.000-аар 1 удаа нийт 2.580.000 төгрөг өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ********** бас яриад **********гийн данс руу мөнгө байвал нэмээд хиймээр байна. Ашиг их олох гээд байна гэсэн. Тэгэхээр нь би 30.000.000 төгрөгийг **********гийн дансанд шилжүүлж өгсөн. Тэгтэл 2017 оны 7 дугаар сарын 05-нд 1.000.000 төгрөг. 2017 оны 7 дугаар сарын 8-нд 900.000-аар 1 удаа, 1.200.000-аар 1 удаа, 2017 оны 7 дугаар сарын 09-нд 900.000 төгрөг 1 удаа **********гаас над руу өгсөн мөнгөний хүү гэж хэлээд шилжүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ********** яриад **********гийн данс руу мөнгө байвал хийгээрэй гэж хэлэхээр нь 8.665.658 төгрөгийг **********гийн хаан банкны данс руу шилжүүлсэн. Дахиад 334.342 төгрөгийг нэмж шилжүүлээд 9.000.000 төгрөг болгож тэгшилсэн. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр **********гаас над руу 3.000.000 саяар 1 удаа, 2.950.000-аар 1 удаа мөнгө шилжүүлж өгсөн. Ингээд би нийт 96.834.000 төгрөг ********** болон **********гийн данс руу шилжүүлж өгсөн бөгөөд үүнээс 28.170.850 төгрөгийг буцааж дансаар авсан. Одоо би 68.663.150 төгрөгийг авах дутуу байна...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 131-133 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.

 

Дөрөв. Шүүгдэгч ************ нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 93 дугаар байрны 00 тоотод оршин суух ************д “Эфэс худалдааны төвд борлуулагчаар ажиллаж байгаа, энэ чиглэлээрээ “бизнес эрхэлнэ, мөнгийг чинь 10-15 хувиар өсгөөд өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 06 сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 149.710.222 төгрөгийг Хаан банкны ************, Худалдаа хөгжлийн банкны ********* тоот данснуудад шилжүүлэн авч залилсан болох нь:

 

4.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн хохирогчоор өгсөн: “Манай нөхөр ************ нь **********гийн багын найз /2-р ангиасаа эхэлж үерхсэн/ бөгөөд манай гэр бүлийн дундын өмчлөлийн мөнгөнөөс **********нь залилж авсан, голчлон миний хаан банкны **********, Худалдаа хөгжлийн банкны ********** дугаарын дансуудаар харьцаж байсан учраас нөхөр бид 2 ярилцаад энэ хэрэгт би хохирогчоор оролцохоор болж байна. Нөхөр бид 2 Таван толгойд нүүрс зөөж машин ажиллуулдаг ба түүнээсээ сард дунджаар 40-60 сая төгрөгийг олдог юм. Энэ орлогоосоо ********** зээлүүлж хохирсон юм, мөн өөрсдөдөө мөнгөгүй болсон үедээ үеэл эгч Г.Баялагаасаа мөнгө зээлж өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 08-нд СХД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог дээр **********тай уулзахад манай нөхөр **********тай ярьж тохирсон байгаа, Эфэс худалдааны төвд борлуулагчаар ажиллаж байгаа, энэ чиглэлээрээ бизнес эрхэлнэ, мөнгийг чинь 10-15 хувиар өсгөөд өгөх боломжтой, найдвартай, 14.000.000 төгрөг зээлээч 7 хоногийн дотор 10 хувийн хүү төлье гэж гуйхаар тэр даруйдаа өгөөгүй ба гэртээ очоод нөхрөөсөө лавлаж асуухад миний багын найз, ойр зуурын юм байрны урьдчилгаа гаргах гээд байгаа юм шиг байна, ямар ч байсан бид хоёрыг хуурч мэхлэх хүн биш ээ гэж хэлэхээр нь 2017 оны 6 дугаар сарын 09-нд өөртөө бэлэн байсан 14.000.000 төгрөгийг 20.000-т, 10.000-ын дэвсгэртээр бүхэлдэж боосон байдлаар ********** Гурвалжингийн гүүр даваад “ОБИ Пластик” дизайны эсрэг талын зам дээр өөрийнхөө Тоёота кроун маркийн машин дотор уулзаж өгсөн. Бэлэн мөнгө өглөө, авлаа гэсэн баримт үйлдээгүй. **********мөнгө авахдаа өмнө нь авсан мөнгө чинь тэд болоод өссөн байна, буцаагаад үүнийгээ өгч бай, хүүгээ одоо авах уу, давхар өсгүүлээд явж байх уу гэж асуудаг байсан. Тэгэхээр нь авах үедээ аваад. авахгүй үедээ ********** байлгаад өсгүүлж байя гэж бодож байсан. Эрүүгийн хэрэгт хүү тооцдоггүй учрыг ойлгож байгаа тул хүү гэхгүйгээр яг өгсөн, авсан мөнгөө дүнгээр нь хэлж мэдүүлье. Үүнд: 7 хоногийн дараа 10 хувийн хүүтэй өгнө гэсэн ч 2017 оны 6 дугаар сарын 10-нд өөрийнхөө ************ дугаарын Хаан банкны данснаас миний Хаан банкны ********** дугаарын данс руу шилжүүлсэн. 4.000.000 төгрөгийг төлөөгүй. 2017 оны 6 дугаар сарын 12-нд дахин бэлнээр 9.000.000 төгрөгийг Хаан банкны ********** дугаарын данснаас аваад ********** өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 13-нд **********гийн дансаар 12.500.000 төгрөг орж ирсэн тэр оройдоо 10.000.000 төгрөг авсан. 2017 оны 6 дугаар сарын 14-нд 2.500.000 төгрөг нэмж авсан ч удалгүй 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэвч эргүүлээд энэ өдөртөө дахин 7.500.000 төгрөг авсан. 2017 оны  6 дугаар сарын 16-нд **********өөрийнхөө Хаан банкны ************ дугаарын данснаас 15.400.000 төгрөг өгч надад илүү 4.900.000 төгрөг өгсөн байдлаар дансны хуулга харагдаж байна. Үүнээс хойш 2017 оны 6 дугаар сарын 19-нд дахин **********миний дансанд 44.000.000 төгрөг шилжүүлсэнг нь эргүүлээд би тэр өдөрт нь 44.000.000 төгрөгийг **********гийн данс руу шилжүүлсэн байна. Манай найз **********, **********нар мөн ********** мөнгө өгдөг байсан заримдаа бид 3 нийлүүлээд мөнгөө ********** өгчихдөг байсан. Тэгэхээр 16-наас 19-ний өдрүүдэд бэлнээр авсан мөнгөө дансаар өгсөн болж таараад байгаа юм. Яг тодорхой санахгүй байна **********, ********** нарын дансыг харж тулгаж байгаад тодруулж хэлье. 2017 оны 6 дугаар сарын 20-нд 3.400.000, 1.600.000, 5.000.000 төгрөгийг ********** өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 22-нд 1.000.000 саяар, 332.000-оор нийтдээ 1.332.000 төгрөг орж ирсэн ч өдөрт нь 2.000.000 төгрөг буцаан шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 25-нд 5.480.000 төгрөгийг **********надад шилжүүлж өгсөн. 2017  оны 6 дугаар сарын 26-нд 3.000.000 төгрөг ********** өгсөн. **********над руу байнга утасдаж мөнгө авдаг байсан, ерөнхийдөө хэлж ярьдаг юм нэг байсан. Өмнө нь авсан мөнгө чинь тэд болоод өссөн байна, буцаагаад үүнийгээ өгч бай, хүүгээ одоо авах уу давхар өсгүүлээд явж байх уу гэдэг байсан. **********тай уулзаж харьцаж мөнгө өгч, авч байхдаа би жирэмсэн нэлээн бие ядруу байсан. Энэ асуудлаас болж хямраад дутуу зулбасан тул юмаа мартаж санадаг болоод байна. Надад өөрт банкны хуулганаас гадна өөртөө тэмдэглэж байсан гар тэмдэглэл бий, тиймээс тэдгээрийгээ бүрэн нягталж харж байж дахин үргэлжлүүлж мэдүүлэг өгье.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал)

 

4.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн хохирогчоор дахин өгсөн: “...Аудитын дүгнэлтээр 130.210.220 төгрөгийн хохирол тогтоогдож байгааг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал)

 

4.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн хохирогчоор дахин өгсөн: “Би 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Гурвалжингийн гүүрний урд байрлах Об Пластик төвийн эсрэг талын зам дээр машин дотор уулзаж 14.000.000 төгрөг өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би 9.000.000 төгрөгийг бэлнээр ********** өгсөн. Өөрөөр би бэлэн мөнгө өгсөн зүйл байхгүй. Ингээд би дансаар шилжүүлсэн. 126.710.222 төгрөг нь дээр нь бэлнээр өгсөн 14.000.000, 9.000.000 төгрөгийг нэмээд 149.710.222 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг  (7 дугаар хавтаст хэргийн 166-167 дахь тал)

 

4.4 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай “...************гийн Хаан банкны ********** тоот данс, Худалдаа хөгжлийн банкны  тоот данс, ************гийн Хаан банкны ************ тоот данс, Худалдаа хөгжлийн банкны  тоот данснуудын хоорондын гүйлгээгээр ************ нь ************д 309.270.000 төгрөгийг өгч 182.559.778 төгрөгийг хүлээн авсан байна.” гэсэн дүгнэлт (7 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал),

 

4.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн: “...Би **********д архи авч заръя 10.000.000 төгрөг оруулбал 11.000.000 төгрөг болгох юм байна. Энэ байдлаар мөнгө оруулбал ашгаа хуваагаад аваад байх боломж байна гэж хэлсэн. Үүний дагуу **********гаас 96.834.000 төгрөгийг **********гаар дамжуулж болон **********гаас дансаар авсан. Ингээд би 28.170.850 төгрөгийг буцааж өгсөн. Ингээд 68.63.150 төгрөгийг өгөөгүй байгаа. Тухайн үед би авсан мөнгөө архи авалгүй бусад хүмүүсээс авсан өрөндөө тарааж өгөөд байсан юм. ********** гэх хүнээс авсан мөнгө болон өгсөн мөнгөний тооцоог шинжээчийн дүгнэлтээр үнэн зөв гаргасан байна. Би **********гаас дансаар 309.270.000 төгрөгийг аваад 182.559.778 төгрөгийг өгсөн. Үүний зөрүү 126.710.222 төгрөг болж байгаа юм. Мөн үүн дээр би бэлнээр 14.000.000, 9.000.000 саяар авсан. Би **********д 149.710.222 төгрөгийг өртэй нь үнэн. Би дээрх мөнгийг архи зарна гэж хэлж аваад өрөндөө өгөхийг нь өгөөд. Тухайн үед өөр хүнээс авсан мөнгөө буцаагаад **********д өгөх байдлаар явсан юм...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 209-215 дахь тал) зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Тав. Шүүгдэгч ************ нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 54 дүгээр байрны 29 тоотод оршин суух ************т “шингэн хүнсний худалдааны чиглэлээр 6-7 жил ажилласан, энэ салбартаа холбоо сүлбээ сайтай харилцагч олонтой тиймээс энэ чиглэлийн худалдаа наймаанд мөнгөө оруулж өсгүүлж ав” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2.700.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

5.1  ************аас Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдолд “миний бие **********болон түүний эхнэр Одончимэг нарт 2.7 сая төгрөгийг залилуулж хуурч мэхлүүлсэн. **********тай 1998 оноос хойш Толгойтод хамт өсч, 42-р сургуульд хамт сурч найзалж нөхөрлөж өдий хүрсэн. Гэтэл энэ байдлыг ашиглаж намайг залилсан. **********надад данс өгөөд шилжүүлгээ хийчих. 1 цагийн дараа 10.0 сая төгрөг болоод ороод ирнэ гэж хэлсэн. тэгээд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 6.800.000 төгрөгийг Барс захын АТМ-ээс шилжүүлсэн. Оройн 22 цаг 20 минутанд 4.100.000 төгрөг орж ирсэн. Мөнгө дутуу орсон байна, үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж хэлсэн. Гэтэл тэрээр маргааш найдвартай орж ирнэ гэж хэлсэн. Иймд **********нараас 2.700.000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү” гэсэн гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал)

 

5.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын хохирогчоор өгсөн: “**********нь миний багын найз, хааяа ангийнхан уулзалдахаар нь үе үе уулзалддаг байсан **********гийн хийдэг ажлыг нь мэднэ. шингэн хүнсний худалдааны чиглэлээр 5-7 жил ажилласан, энэ салбартаа холбоо сүлбээ сайтай, харилцагч олонтой тиймээс энэ чиглэлийн худалдаа найманд мөнгөө оруулж өсгүүлж ав гэсэн зүйл хэлж ярихаар нь итгэсэн юм. Тиймээс би ажилтай байсан тул эхнэрийгээ **********тай уулзалдуулсан. Манай эхнэр ********** мөнгө егөөд байсан юм. Миний хувьд ********** итгэсний үндсэн дээр 2017 оны 7 дугаар сарын 26-нд 6.800.000 төгрөгийг Хаан банкны ************ дугаарын данс руу хийчих цагийн дараа 10.000.000 төгрөг болно гэж хэлэхээр нь хэлсэн дансанд шилжүүлсэн. Ингээд цагийн дараа мөнгө 10.000.000 болоогүй, харин маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 27-нд 4.100.000 төгрөг орж ирсэн. Энэ үедээ эхнэр Б Одончимэгтэйгээ хамт 10-р хорооллын Эфэс худалдааны төв дээр уулзалдаад Барс захын АТМ дээрээс шилжүүлж авсан. Эхнэр нь тухайн үед надтай ямар нэг зүйл хэлж яриагүй, нөхрийнхөө юу хэлж ярьж байгааг бүгдийг сонсоод явж байсан. Тухайн уедэ Хаан банкны ************ дугаарын дансыг эхнэрийнхээ данс гэж хэлээгүй, хэрэг асуудал үүсэхээр би эхнэрийнх нь данс гэдгийг мэдсэн юм.  **********надаас авахдаа би 1 хүнд 6.800.000 төгрөгийн өртэй. Энэ өрийг маань дараад өгвөл тэр хүнээс буцаагаад 10.000.000 төгрөгийг зээлнэ. Энэ 10.000.000 төгрөгийг чамд өгье гэсэн юм. Үүнээс өөрөөр би мөнгө төгрөг өгч авч харьцаагүй. 2017 оны 7 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд би **********г дагаж явсан. Ингэхэд олон хүн ирж уулзаж байсан. Ямар учиртай хүмүүс болохыг асуухад манай харилцагч нар ажил ярьж байна гэж байсан. Одоо харахад тэдний дийлэнх ********** залилуулсан гээд гомдол гаргаад явж байгаа хүмүүс байна. Намайг хамт дагаж явсан өдрүүдэд **********хэн нэг хүнд огцом ихээр өсгөж мөнгө өгч байгаагүй 2017 оны 7 дугаар сарын 27-ны үдээс хойш хүртэлх хугацаанд надтай хамт явсан ч зугтаад нуугдаад алга болчихсон ба тэр хүртэлх хугацаандаа миний мөнгийг урагшаа барилгын материалд явсан хүн аваад явсан. 2017 оны 8 дугаар сарын 01-ний орой ирнэ, санаа зоволтгүй, бүх мөнгө байгаа гээд байсан. Харин 2017 оны 8 дугаар сарын 07-нд ЦБ-д баригдахад нь нөгөө мөнгө авсан хүн хаана явна вэ, одоо мөнгөө авъя гэхэд тийм зүйл байхгүй ээ, би худлаа ярьж байсан юм аа, одоо ямар ч мөнгө байхгүй гэдэг юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал)

 

5.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн: “Би ************тай багийн найзууд бөгөөд 2017 оны 7 дугаар сард уулзахдаа бараа аваад өнөөдөр зарчих юм бол ашиг олох гээд байна гэж хэлээд 6.800.000 төгрөгийг эхнэр Одончимэгийн дансаар аваад буцаагаад 4.100.000 төгрөгийг нь өгсөн. Одоо 2.700.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. **********аас авсан мөнгөө тухайн үед олон хүнд өртэй байсан болохоор нэгэнд нь өгөөд нөгөөгөөс нь аваад  яваад байсан юм...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 209-215 дахь тал) зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Зургаа. Шүүгдэгч ************ Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 7 дугаар байрны 00 тоотод оршин суух ************т “мөнгө зээлээч ашигтай наймаа байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 06 сараас 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Хаан банкны ************, ************ тоот данснуудад 114.699.998 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

6.1 ************аас Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдолд “************ нь хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулж 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 14 удаагийн үйлдлээр нийтдээ 119.750.000 төгрөгийг залилан хуурч мэхэлж авсан. Чиний мөнгийг богино хугацаанд өсгөөд өгнө гэдэг зүйлийг ярьж авсан. Анх 28.0 сая төгрөгийг Голомт банкны хадгаламжаас авч 220.000-д Голомт банкны гадаа өөрийн найз **********гийн машин дотор ********** бэлнээр нь өгсөн. Үүний дараагаар **********мөнгийг чинь удахгүй өгнө, дахиад мөнгө хэрэгтэй байна, удахгүй өсгөөд өгнө гэдэг зүйлийг надад ойлгуулж ятгасаар байгаад мөнгө шилжүүлэхэд хүргэсэн. 119.7500.000 төгрөгийг залилуулаад байна. Зээлж авсан мөнгөө буцааж өгнө гэсээр өнөөдрийг хүрч, сүүлдээ зугтаж алга болсон. Иймд дээрх хохирлыг барагдуулж хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье” гэсэн гомдол ( 1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал)

 

6.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын хохирогчоор өгсөн: “**********г 2017 оны 6 дугаар сарын 10-нд найз **********тай уулзахдаа **********тай танилцсан. ********** тэр өглөө над руу яриад ********** эгч бид 2 мөнгөний ажил хийж байгаа, мөнгө хэрэгтэй байна, мөнгө оруулах уу, өсгөөд өгье гэхээр нь 28 сая төгрөгийг хадгаламжаасаа аваад бэлнээр 220 мянгатын Голомт банкны салбарын гадаа **********гийн машинд ********** өгсөн. **********д гол нь итгэсэн юм. 2017-06-12-нд нэмж 20 сая төгрөг, 2017-06-13-нд 5 сая төгрөг гэх мэтээр тэдэн төгрөгийн зээл хэрэгтэй гэнээ гэж хэлэхээр нь **********гийн Хаан банкны ************ дугаарын данс руу ихэвчлэн шилжүүлдэг байсан. Энэ мэтээр нийтдээ 172.050.000 төгрөг өгсөн байна. **********гаас буцаагаад 52.300.000 төгрөг дансаар авсан байна. эрүүгийн хэрэг дээр хүү тооцохгүй ойлгож байгаа учраас 1.300.000 төгрөгийн хүү авсан ч түүнийг үндсэн дүнгээс нь хассан. Ингэхээр **********гаас 119.750.000 төгрөг авахаар байна. Нийт 4 удаа бэлнээр 67.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Эхнийх нь 2017 оны 6 дугаар сарын 10-нд дараагийнх нь 2017 оны 6 дугаар сарын 15-нд 15.050.000 төгрөгийг манай байрны гадаа ажилдаа унаж хэрэглэдэг микро машинтай ганцаараа ирж авсан. 2017 оны 6 дугаар сарын 23-нд 2.000.000 төгрөгийг хүүхдийн 100 орчимд **********микро машинтайгаа ирсэн авсан юм. Сүүлийнх нь 2017 оны 7 дугаар сарын 15-нд Өгөөж ХХК-ийн зогсоол дээр 2 хүүхдийнхээ хамт **********ирээд миний машинаас бэлнээр 20.000.000 төгрөг авсан. ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал)

 

6.3 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай “...************ын Хаан банкны  тоот данс, Голомт банкны  тоот данс , Худалдаа хөгжлийн банкны  тоот данс, ************гийн Хаан банкны ************, ************ данснуудын хоорондын гүйлгээгээр ************ нь ************д 104.999.997 төгрөгийг өгч 53.299.999 төгрөгийг хүлээн авсан байна ...” гэсэн дүгнэлт (7 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал)

                                        

6.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн: “...************ гэх эмэгтэйтэй **********гаар дамжуулж танилцсан. **********гаас архины бизнес хийж байна гэж мөнгө авч байх үедээ танилцаад энэ бизнест мөнгө оруулбал ашигтай гэж **********гаар хэлүүлээд мөнгө авч байсан юм. Мөнгө авахдаа дансаар авч байсан бөгөөд 104.999.997 төгрөгийг дансаар аваад 23.299.999 төгрөгийг буцааж өгсөн. Үүний үлдэгдэл 51.699.998 төгрөг болж байгаа юм. Мөн 220 мянгатад байрлах Жетро төвийн гадаа 28.000.000 төгрөг авсан. Мөн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв Хаан банкны гадаа 15.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөгийг авсан. Ингээд нийт 114.699.998 төгрөгийг төлөөгүй байгаа. Би **********т худал хэлж мөнгийг нь аваад өрөндөө л бас тарааж өгсөн.Одоо хэнд хэрхэн тарааж өгөөд байснаа мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 209-215 дахь тал) зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Долоо. Шүүгдэгч ************ нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо 00-00 тоотод оршин суух ************ “архи, виски авч зараад ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Хаан банкны ************ тоот дансанд 123.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

7.1 **********ын Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдолд “манай ахын найз гэх **********, эхнэр Одончимэг гэх хүнд 2017 оны 7 сарын 17-нд  45.0 сая, 7 сарын 18-ны өдөр 25.0 сая, 7 сарын 20-нд 60.0 сая төгрөг тус тус өгсөн. Энэ мөнгийг өөрийн хийдэг бизнес буюу архи хямд бэлэн мөнгөөр бөөндөж авч зараад ашгийн тодорхой хувийг өгнө гэж аваад одоог болтол өгөөгүй. Иймд хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэсэн гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал)

 

7.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад **********ын хохирогчоор өгсөн: “************ нь миний ах **********ын багийн найз байгаа юм. ********** ахын эхнэр ********** нь **********нь архи виски аваад гараад ашгаа хувааж авъя гэнэ ярихаар нь хамтарч ажиллая гээд эхлээд 2017 оны 06 сард 10.000.000 төгрөг өгсөн чинь 2 хоногийн дараа 11,0 сая төгрөг болгож өгөхөөр нь 14,0 сая төгрөг өгсөн чинь 10 хоногийн дараа 14,5 сая төгрөг болгож авсан. Үүний дараа 20,0 сая төгрөг өгөөд 8 хоногийн дараа 25,0 сая болгож өгсөн. Тэгээд **********нь хамтарч ажиллах ажил байна гэж яриад 2017-07-17-ны өдөр данс руу нь 45,0 сая маргааш нь 25,0 төгрөг, 2017-07-20-ны өдөр 60,0 сая төгрөг нэмээд өгсөн. Энэ мөнгөний ашгийг 2017-07-21-ны өдөр 165,0 сая төгрөг болгож өгнө гэсэн боловч өгөөгүй ба гэр орноор нь явахаар түүний эхнэр Одончимэг, төрсөн эцэг Баянцогт нарын СХД-ийн 2-р хороо орбит 56-11 тоотод байх гэрт нь очиход мэдэхгүй гээд байдаггүй. Тэгж хайсаар байгаад 2017-07-30-ны өдөр эхнэр нь 2 хүүхдийн хамт гэрээсээ явчихсан байсан. Ингээд цагдаад гомдол гаргасан юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал)

 

7.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад **********ын хохирогчоор дахин өгсөн: “**********нь манай хүргэн ах **********ын найз байгаа юм. 2017 онд ********** ах, ********** эгч 2 танилцуулж архи, вискиний бизнест мөнгө оруулж өгсөх боломж байна гэхээр нь мөнгө өгөөд өсгөж авч байсан удаа байгаа. Энэ талаар өмнөх мэдүүлэг дээрээ хэлсэн байгаа. Ингээд мөнгө өгөхөөр өсгөж өгөөд байсан болохоор 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр **********над руу залгаад татваргүй бараанаас бараа аваад цааш нь борлуулах ажил байна 45.000.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь дансанд нь шилжүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр над руу залгаад дахиад мөнгө хэрэгтэй байна, бараа авахад мөнгө дутаад байна гэхээр нь 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр архи, виски авахад мөнгө хэрэгтэй байна. Захиалга ороод ирсэн чинь мөнгө дутаад гэхээр нь би 60.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Нийт 130.000.000 төгрөгийг 5033304539 тоот данснаас **********гийн ************ тоот дансанд шилжүүлж байсан. Энэ мөнгөнөөс одоо болтол нэг төгрөг аваагүй байгаа. Өмнө нь 10, 14, 20 саяыг зээлүүлж 11, 14.5, 25 сая төгрөг болгож авч байсан. 3 удаа мөнгө зээлээд хүүнд нь авсан 6.500.000 төгрөгөө 130.000.000 төгрөгөөс хасаад 123.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 148-149 дэх тал)

 

7.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн: “********* гэх залуутай **********гаар дамжуулаад танилцсан. Ингээд хямд виски авч зарах боломж байна гэж хэлээд 3 удаа мөнгө аваад хүүтэй нь өгч байсан. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 17-нд 45.000.000, 2017 оны 7 дугаар сарын 18-нд 25.000.000, 2017 оны 7 дугаар сарын 20-нд 60.000.000 төгрөг авсан. Уг мөнгөө **********болон бусад хохирогч нартаа тараагаад өгчихсөн юм. Өмнө итгэл төрүүлж хүүтэй нь өгсөн мөнгөний хүү 6.500.000 төгрөгөө хасахаар 123.500.000 төгрөгийн өртэй юм. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хоригдож байх үед миний 175 кровныг авч явсан гэж андуурч ярьсан байсан. Одоо бүх зүйлийг санаад ярихад би 175 маркийн цагаан өнгийн кровн машиныг унаад явж байхад ********* ирээд гэрийн гаднаас аваад явсан. Мөн манай гэрээс Икс Бокс нэртэй компьютер тоглоом авч явсан байсан. Дээрх хохирлоо үнэлүүлсэн. Би 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн БГ2-22-778 дугаартай дүгнэлттэй танилцсан. Үг дүгнэлтээр *********ад өгөх хохирлоос 9.738.458 төгрөг хасагдаж байгаа юм. Ингээд 123.500.000 төгрөгөөс дээрх 9.738.458 төгрөгийг хасахаар 113.761.542 төгрөгийн өртэй байна. *********ын хохирлыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 209-215 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Найм. ************ нь “Жем трейд ХХК-д худалдааны төлөөлөгч ************ “Эфэс худалдааны төвөөс захиалга өгч байгаа” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Соёрхол архи 0.5 литрээс 240 шил, 0.75 литрээс 240 шил, Чингис голд архи 0.5 литрээс 240 шил, 0.75 литрээс 240 шил нийт, 80 хайрцаг архийг залилан 13.080.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

8.1 Ю.**********ээс Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдолд “миний бие “Жем трейд” ХХК-д худалдаан төлөөлөгчөөр ажилладаг. **********нь 2017 оны 6 дугаар сарын 2-нд 13.080.000 төгрөгийн бараа аваад өнөөдрийг хүртэл төлбөрийг нь барагдуулаагүй. Иймд асуудлыг шийдэж, хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал)

 

8.2 “Жем трейд” ХХК-ий зарлагын падааны хуулбар “соёрхол архи 0.5 лит-240ш, Чингис голд архи 0.5 литр -240ш, Соёрхол архи 0.75 литр-240ш, Чингис голд архи 0.75 литр -240ш-нийт 13.080.000 төгрөг” гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал)

 

8.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ю.**********ийн хохирогчоор өгсөн: “Би Жем трейд ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд манайх Эфэс худалдааны төвтэй байгуулсан гэрээ ёсоороо бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг, борлуулагч ************, нярав Бямбасүрэн нар барааныхаа их багаас хамаараад бидэнд захиалга өгдөг, тэр дагуу нь манайх бараагаа нийлүүлдэг байсан. 2017-06-01-нд Эфэс худалдааны төвийн борлуулагч ************ над руу утсаар яриад барааныхаа захиалгыг өгсөн. Түүнийх нь дагуу 2017 оны 6 дугаар сарын 02-нд 0,5 литрийн Соёрхол архи 240 ширхэг, 0,5 литрийн Чингис голд 240 ширхэг, 0,75 литрийн Соёрхол архи 240 ширхэг, 0,75 литрийн Чингис голд 240 ширхэг, нийтдээ 80 хайрцаг барааг жолооч С.Энхтөрөөс Эфэс худалдааны төв рүү хүргүүлсэн ч **********манай жолоочоор Хөсөг трейд ХХК-ийн замын урд талд хойш харж байх улаан өнгийн контейнерт буулгуулж авсан байсан. Ихэнхдээ барааг Эфэс хүргэж өгдөг зарим тохиолдолд цаад худалдаж авах хүн нь тэнд энд хүргүүлнэ гээд буулгуулж авах тохиолдол байдаг юм, манай жолооч түүний нэг нь байх гэж бодоод л **********гийн хэлснээр тэнд буулгасан байсан. Гэтэл одоо хэрэг асуудал үүсэхэд ************ нь үүнийгээ няравтаа хэлж мэдэгдээгүй, өөрөө дур мэдээд манай барааг өөр газар буулгуулсан, орлогодоо аваагүй, одоо болтол төлбөрийг барагдуулаагүй байгаа юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал)

 

8.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ю.**********ийн хохирогчоор дахин өгсөн: “Би Жем Трейд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг юм. Манай компани Хулан уул компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан бөгөөд тус компанийн борлуулагч **********тай байнгын ажлаар таардаг учир сайн мэддэг болсон. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр **********утсаар яриад 0.5 литрийн Соёрхол 24 шил, 0.5 литрийн Голд чингис 240шил, 0.75 литрийн соёрхол 240шил, 0.75 литрийн Голд чингис архи 240 шил зэргийг авах захиалга өгсөн. Ингээд би уг захиалгыг бүртгэж аваад 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр жолоочдоо ачуулаад явуулсан бөгөөд **********уг барааг Хөсөг трейд төвийн хажууд контейнерт авсан байсан. Ингээд барааны мөнгө орж ирэх цаг болоод **********гаас нэхсэн чинь би байгуулагдаа уг барааг нийлүүлээгүй. Манай байгууллагад битгий хэлээч гэдэг байсан болохоор нь өгчих байх гээд хэсэг явсан чинь эргүүлж өгөөгүй. Ингээд цагдаад хандсан. **********уг архинуудыг аваад хэнд зарсан талаар бол мэдэхгүй байна. Дээрх архины үнийн дүн нь 13.080.000 төгрөг болсон. Энэ талаарх баримт нь хэрэгт байгаа. Манай байгууллага надаа энэ хохирлыг гаргуулж авсан бөгөөд би өөрөө хохирчхоод байгаа юм.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 144-145 дахь тал)

 

8.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Энхтөрийн гэрчээр өгсөн: “...би “Жем трейд” ХХК-д түгээлтийн жолоочоор ажилладаг ба худалдааны төлөөлөгч **********2017 оны 6 дугаар сарын 02-нд 0.5 литрийн Соёрхол архи 240 шил, 0.5 литрийн Чингис голд архи 240 шил, 0.75 литрийн Соёрхол архи 240 шил, 0.75 литрийн Чингис голд архи 240 шил нийт 80 хайрцаг барааг Эфэс худалдааны төвийн борлуулагч ********** хүргэж өг гэсэн. Хүргэхээр явахад **********өөрөө над руу залгаад “бараагаа авсан уу, ачсан уу, хаана явна” гэж асууж байгаад өөдөөс тосож ирээд “Хөсөг трейд” ХХК-ий замын эсрэг талд торон хашаанд улаан өнгийн контейнерт **********өөрөө буулгаж хураасан...Тэр хашааг ямар учиртай, ямар компани хувь хүн болохыг мэдээгүй. **********өөрөө түрүүлж явж ороод цаанаа нэг эрэгтэй хүнтэй уулзаад эргээд гарч ирэхдээ хашаагаар тойроод ороод ир гэсэн. Яваад ороход **********улаан өнгийн контейнер онгойлгосон байж байсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Ес. ************ нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 00-00 тоотод оршин суух ************ “мөнгийг чинь өсгөж өгөх боломж байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд 18.550.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан болох нь:

9.1 Г.**********гээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан гомдолд “ **********тай 2010 онд танилцсан. Мөнгө өсгөх боломж байна гэж хэлээд 10.0 сая төгрөг аваад буцааж өгч байсан. Аажимдаа миний итгэлийг олж 2017 оны 07 дугаар сарын 20-нд 10.0 сая төгрөгийг залилан мэхэлж аваад өгөлгүй алга болсон. Иймд миний итгэлийг эвдэж 20.0 сая төгрөг залилсан асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал)

9.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.**********гийн хохирогчоор өгсөн: “2010 оноос хойш **********тай найз нөхрийн харилцаатай болсон. 2017 оны эхээр **********тооллого орох гээд ажил дээр асуудал гараад байна мөнгө төгрөг зээлээч гэж гуйхаар нь мөнгө байхгүй тул олж өгч чадаагүй. Харин 2017-04-11-нд мөнгийг чинь өсгөж өгье гэж гуйгаад 10 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-нд өмнө зээлсэн 10 сая төгрөгийнхөө хүүд 1,450,000 төгрөг өгөөд, 2 хоногийн хугацаатай 10 сая төгрөгийн хэрэг гараад байна өгөөч гэхээр нь өмнө нь авсан мөнгөнийхөө хүүг төлчхөж байгаа юм чинь гайгүй юм байна гэж итгээд дансаар нь 10 сая төгрөгийг шилжүүлчихсэн юм. Үүнээс хойш мөнгөө нэхээд залгахаар утсаа огт аваагүй ба хариу хүн дагаад яваад байсан, завтай болохоороо залгая гэж мессеж бичээд маргаашаас нь утас нь холбогдохгүй болсон. 2017 оны 4 дүгээр сарын 11, 2017 оны 7 дугаар сарын 20-нд нийтдээ 2 удаа мөнгө авсан, үүнээс өөрөөр мөнгө өгч авсан юм байхгүй. **********бэлнээр өгөөгүй, өөрийнхөө Хаан банкны ************* дугаарын данснаас **********гийн Хаан банкны ************ дугаарын данс руу шилжүүлж байсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь тал)

9.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.**********гийн хохирогчоор дахин өгсөн: “Би **********г 2010 оноос хойш таньдаг болсон бөгөөд найз нөхдийн харилцаатай байх болсон. 2014 оны сүүлээс эхлэн **********надаас мөнгө зээлээд буцаагаад хүүтэй нь өгдөг байсан. Өгөхдөө хуваагаад цувуулаад өгөөд байдаг байсан юм. Ингээд хэн хэндээ өр ширгүй зүгээр яваад болоод байдаг байсан. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр **********мөнгийг чинь өсгөх боломж байна гэж хэлээд надаас 10.000.000 төгрөг авсан. Ингээд хүү болгон 1.450.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн. Тэд өдрөө надаас буцаагаад 10.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг нь өгөөгүй байгаа юм. Надад нийт 18.550.000 төгрөг өгөх ёстой. Энэ талаар **********тай уулзаж ярилцахад өмнө нь чамаас мөнгө аваад зөндөө хүүтэй нь өгч байсан. Тэр мөнгөө оруулбал би чамд өргүй хүн шүү дээ гэж байсан. Ингээд би 2014 оноос хойш зээлсэн мөнгө, хүүтэй нь авсан мөнгөө тооцсон чинь уг 18.550.000 төгрөгөөс илүү мөнгө өгсөн байсан. Ийм учраас би **********гаас ямар нэг мөнгө нэхэмжлэхгүй. Надад **********өргүй гэж хэлж болно. Би ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Үнэн зөвөөр гаргасан байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 152-153 дахь тал)

9.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн: “********** гэх залуутай 2010 оноос таньдаг болсон бөгөөд найз нөхдийн холбоотой байх болсон. Би 2014 оноос эхлэн мөнгө зээлж аваад хүүтэй нь өгдөг байсан. Шинжээчийн дүгнэлтэд бид хоёрын бүх авсан өгсөн мөнгөн дүнгээр гаргасан байна. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнөх мөнгө нь зүгээр зээлж аваад хүүтэй нь өгдөг байсан мөнгө байгаа юм. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр архи аваад мөнгө өсгөх боломж байна гэж хэлээд 10.000.000 төгрөг авсан. Үүний дараа 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1.450.000 төгрөг өгсөн бөгөөд буцаагаад 10.000.000 төгрөг авсан. Ингээд 18.550.000 төгрөгийн өртэй байгаа. Гэхдээ ********** энэ мөнгөө нэхэмжлэхгүй гэсэн. Би энэ мөнгийг нь аваад бусад өртэй хүмүүстээ тараагаад өгчихсөн байх гэж санаад байна.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 209-215 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Арав. Шүүгдэгч ************ нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 00-00 тоотод оршин суух ************ “үнэтэй архи, вискиг оруулж ирсэн, компанийнх нь үнээс хямдаар бараа солилцоогоор авсан түүнийг өөр тийш нь үнэтэй зарж ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 23.900.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан болох нь:

 

10.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх тал)

10.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад **********н хохирогчоор өгсөн: “Би Дархан хотод бөөний худалдаа хувиараа эрхэлдэг бөгөөд 2017 оны 3 дугаар сард Солонгос руу БЕТТА СТАР компаниас харилцагчдаа урамшуулсан аялалд хамрагдахдаа ************тай танилцсан. Танилцсанаас хойш хямдхан архи, виски аваад үнэ нэмж зарах боломж байна, тэдэн төгрөг түр зээлээч, өнөө маргаашийн дотор мөнгийг чинь эргүүлээд өгье, ёондоо нь 1.500.000 болно, 750,000 төгрөгөөр нь хувааж авъя гэх мэтээр хэлж надаас мөнгө зээлж авдаг байсан. Болж байгаа юм уу, хэцүү шүү дээ гэхэд болж байгаа гээд зээлж авсан мөнгөө тодорхой хэмжээгээр эргүүлээд өгөөд байдаг байсан болохоор би итгээд мөнгө зээлээд байсан. Надаас хамгийн анх 2017 оны 5 дугаар сарын 06-нд 15.000.000 төгрөг зээлсэн, 1.000.000 төгрөгийг ёондоо өгнө гэж аваад 2017 оны 5 дугаар сарын 11-нд 16.000.000 төгрөг болгож өгсөн. Үүнээс өмнө нь бол надаас мөнгө зээлж байгаагүй, бараа захиалаад өгөлцөж авалцаад, барааны үнийг дансаар шилжүүлдэг байсан юм. 2017 оны 5 дугаар сарын 11-нд 4.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг зээлж аваад 2017 оны 5 дугаар сарын 18-нд 20.000.000 төгрөг, 4.000.000 төгрөгийг буцаан өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 18-нд 24.000.000 төгрөг зээлээд 2017 оны 6 дугаар сарын 21-нд 20.000.000 төгрөг төлсөн. Үүний зөрүү 4.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. 2017 оны 5 дугаар сарын 22-нд 16.000.000 төгрөг аваад 2017 оны 5 дугаар сарын 23-нд 16.000.000 төгрөгийг буцаан төлсөн. 2017 оны 5 дугаар сарын 24-нд 15.000.000 төгрөг аваад 2017 оны 5 дугаар сарын 25-нд 15.000.000 төгрөгийг буцаан төлсөн. 2017 оны 6 дугаар сарын 06-нд 5.000.000 төгрөг зээлээд 2017 оны 6 дугаар сарын 07-нд 5.000.000 төгрөгийг буцаан төлсөн. 2017 оны 6 дугаар сарын 07-нд 25.000.000 төгрөг зээлээд 2017 оны 6 дугаар сарын 09-нд 10.800.000 төгрөг буцаан өгсөн, үүний зөрүү 14.200.000 төгрөгийг төлөөгүй байгаа. 2017 оны 6 дугаар сарын 21-нд 8.000.000 төгрөг зээлж аваад 2017 оны 6 дугаар сарын 21-нд 8.100.000 төгрөг буцаан төлсөн, надад 100.000 төгрөгийн хүү төлсөн юм. 2017 оны 6 дугаар сарын 23-нд 10.000.000 төгрөг зээлээд 2017 оны 7 дугаар сарын 13-нд 3.200.000 төгрөг буцаан өгсөн, үүний зөрүү 6.800.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Ингээд нийтдээ ************ нь 142.000.000 төгрөг зээлж аваад 118.100.000 төгрөгийг буцан төлсөн. Хэдийгээр 1.100.000 төгрөгийн хүү гэж надад төлсөн ч түүнийг нь би үндсэн мөнгөнөөсөө хасаад одоо 23.900.000 төгрөгөө төлүүлж авах хүсэлтэй байна. Үнэтэй виски, архи. дарсыг оруулж ирсэн компанийнх нь үнээс хямдаар бараа солилцоогоор авсан, түүнийг өөр бусдад үнэтэйгээр зарах боллоо, үүнийг авах уу, авахгүй бол мөнгө зээлээч, зараад буцаагаад өгье, ашгаа хуваая гэх мэтээр хэлж ярьдаг байсан. Бараа солилцоогоор хямд бараа авчихсан, түүнийг эргүүлээд ашиг гаргаад зарчих боломжтой байдаг учраас итгэсэн юм. Гэхдээ өмнөх зээлийнхээ үлдэгдлээ төлж дуусгаад дараагийнхныгаа ав гэсэн шаардлага тавьдаг байсан учраас харьцангуй их хэмжээний зээлийн үлдэгдэл багатай байгаа юм. Зээлийг бараа материалаар биш, зөвхөн **********гийн хаан банкны ************ дугаарын дансаар өгөлцөж авалцаж харилцаж байсан.”гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал)

10.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн: “********* гэх хүнтэй борлуулагч байхдаа бараа борлуулж байгаад танилцаж байсан. Ингээд архи виски аваад ашиг унагаах боломж байна гэж хэлээд 2017 оны 5 дугаар сарын 06-нд 15.000.000 төгрөг дансаар аваад 2017 оны 5 дугаар сарын 11-нд 16.000.000 төгрөг болгож өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 4.000.000 саяар 1 удаа, 20.000.000 саяар 1 удаа аваад 2017 оны 5 дугаар сарын 18-нд буцаан өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөө 24.000.000 төгрөг дахиж зээлж аваад 2017 оны 6 дугаар сарын 21-нд 20.000.000 төгрөг өгсөн. Үүний үлдэгдэл 4.000.000 төгрөг өгөөгүй байгаа. Үүнээс хойш мөнгө зээлж буцааж өгч байгаад 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 25.000.000 төгрөг аваад 10.800.000 төгрөгийг нь өгсөн. Үүний үлдэгдэл 14.200.000 төгрөг өгөөгүй. 2017 оны 6 дугаар сарын 21-нд 8.000.000 төгрөг өгөөд 2017 оны 6 дугаар сарын 21-ндээ 8.100.000 төгрөг өгсөн. Илүү 100.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-нд 10.000.000 төгрөг аваад З.200.000 төгрөгийг нь өгсөн. Үүний үлдэгдэл 6.800.000 төгрөг болсон. Ингээд нийт 23.900.000 төгрөгийг өртэй байгаа. Би ********* архи виски аваад зарж байгаа гэж худал хэлээд мөнгийг нь аваад өөр өртэй хүмүүстэй тараагаад энд тэндээс орж ирсэн мөнгөө буцаагаад өгөх байдлаар явдаг байсан.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 209-215 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 Арван нэг. Шүүгдэгч ************ нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо 806-5 тоотод оршин суух ************ “ахынхаа уул уурхайн компанид угаалгын нунтаг, ус, ундаа нийлүүлэх ажлыг нь авсан, эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2017оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 21.700.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан болох нь:

11.1 Ө.**********ий Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдолд “Эфэс худалдааны төвд борлуулагч ажилтай **********, түүний эхнэр Одончимэг нар нь надаас нийт 21.7 сая төгрөгийг “ахынхаа уул уурхай компанид хүнс, барааны хангамж хийгээд эргүүлж өгнө” гэж хэлж аваад өнөөдрийг хүртэл сураггүй алга болсон тул энэ хүнийг эрэн сурвалжилж, хохирлыг барагдуулахад тусална уу” гэсэн гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал)

11.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.**********гийн хохирогчоор өгсөн: “************г манай найз Мөнхбаяр анх танилцуулсан бөгөөд манай хажуугийн компанид ажилдаг гэсэн ба танилцаад хоорондоо утсаар ярьдаг байсан. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 05-ны орчим надтай утсаар “ахынхаа уул уурхайн компанид угаалгын нутаг, ус ундаа нийлүүлэх ажлыг нь авсан, эргэлтийн мөнгө хэрэгтэй болоод байна, ашгаа хувааж авъя” гэж ярьсан юм. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 7,0 сая төгрөг түүний ************ дугаарын данс руу шилжүүлсэн. 7 сарын сарын 15-нд над руу 500,000 төгрөг, 16-нд 500,000 төгрөг ашиг гэж над руу шилжүүлсэн. Үүний дараа 2017 оны 7 дугаар сарын 20-нд эргэлтийн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 13,5 сая төгрөг би түүн рүү шилжүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 21-нд 15,850,000 төгрөг зээлсэн мөнгө болон ашгаа хувааж явуулж байна шүү гээд явуулсан. Мөн дахиад захиалга байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 13,5 сая төгрөг шилжүүлсэн. Мөн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1,2 сая төгрөг дутаад байна гэхээр нь шилжүүлсэн. Маргааш өгнө гэсэн боловч өгөхгүй байсан ба утас нь холбогдохгүй болохоор нь гэрт нь очсон юм. Гэтэл тэдний гадаа **********гаас мөнгө авна гээд хүмүүс байж байхад нь таараад залилуулсан гэдгээ мэдсэн. Энэ мөнгөний 7 сая төгрөг нь миний бөгөөд 13,5 сая төгрөг нь эгчээсээ зээлж авсан. Ямар нэгэн гэрээ байхгүй. Би энэ мөнгийг олж өгөх гэж машинаа ломбардад тавьсан мөн хүнээс мөнгө зээлсэн юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал)

11.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.**********гийн гэрчээр өгсөн: Д.Мөнхбаярын “...**********нь манай зэргэлдээ компанид ажилладаг учраас 2014 оноос хойш таних болсон. Мөнгөний хэрэгцээ гарлаа гэж ********************ээс мөнгө гуйсан байсан бөгөөд тэр мөнгийг ********** миний дансаар **********руу шилжүүлсэн. “...нэг нь нөгөөгөөсөө мөнгө зээлээд хүүтэй буцаан өгч авдаг байсан. **********Оросын Холбооны улсаас хямд ус, ундаа оруулж ирж зарна гэж байсан юм. Барааны мөнгө 7 хоногийн дараа буцаан өгнө гэж байсан ...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал)

11.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн:

“...Ө.********** гэх залуутай Мөнхбаяр гэх залуугаар дамжуулж танилцсан. Ингээд ахынхаа уурхайд ундаа, ус, угаалгын нунтаг нийлүүлнэ хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэж хэлээд 2017 оны 7 дугаар сарын 10-нд 7.000.000 төгрөг өгөөд 2017 оны 7 дугаар сарын 15, 16-ны өдөр 1.000.000 төгрөг эргүүлж өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 20-нд 13.500.000 төгрөг аваад 2017 оны 7 дугаар сарын 21-нд 15.850.000 төгрөг буцааж өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 21-ндээ 13.500.000 төгрөг дахиж авсан. 2017 оны 7 дугаар сарын 25-нд 1.200.000 төгрөг авсан. Ингээд нийт 18.350.000 төгрөгийн өртэй байж байгаад Хулан Уул ХХК-ий харилцагчийн мөнгө болох 6.550.000 төгрөгийг **********ий данс руу хийлгэсэн. Ингээд одоо төлөх дүн нь 11.800.000 төгрөг болж байгаа юм. Хулан-Уул ХХК-иас бараа авсан Нутгийн булаг гэх дэлгүүрийн барааны мөнгийг өгчихсөн юм...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 209-215 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Арван хоёр. ************ нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо 00-00 тоотод оршин суух ************т “гоё бизнест орсон байгаа, мөнгө өсгөх боломжтой” хэрэв чамд мөнгө байгаа бол зүгээр байхаар надад өгөөд өсгүүлж байгаарай” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 01 дүгээр сарын 16-наас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 12.166.000 төгрөгийг төгрөгийг Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан болох нь:

12.1 ************ын Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдолд “миний бие Эм-Си-Эс Коко-Кола” компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. **********тай 2010 онд танилцсан..., “мөнгө өсгөх боломж байна” гэж надаас 4.3 сая төгрөгийг залилж авсан. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 3.0 сая төгрөг буцаан өгсөн ба 7 дугаар сарын 03-ны өдөр 15.566.000 төгрөгийн ундааг надаар гаргуулан авч өмнөх болох 1.3 сая төгрөгтэй чинь хамт өгнө гэж хууран мэхэлж аваад ор сураггүй алга болсон. Иймд 17.866.000 төгрөгийн бараа болон бэлэн мөнгийг гаргуулан өгч хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн гомдол (1 дүгээр хавтаст  хэргийн 57 дахь тал)

12.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын хохирогчоор өгсөн: “2010 оноос хойш **********тай 1 компанид хамт ажиллаж байхдаа найз нөхрийн харилцаатай болсон. 2013 онд мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө олж зээлдүүлээч гэж гуйсан, учир нь би тэр үед байраа зараад мөнгөтэй байсныг **********мэдсэн. Зүгээр байлгаж байхаар би эргэлдүүлээд өгье гэж гуйхаар **********гийн данс руу 2013 оны зун /сар өдрийг санахгүй байна, дансны хуулгаа авчирч өгье гэв/ 20 сая төгрөг авсан. Авснаасаа хойш 1 сарын дараа 20 сая  төгрөгийг маань дансаар буцаан өгөхдөө баярлалаа гээд 1 сая төгрөг нэмж өгч байсан. Бид 2 тэр үедээ хүү тооцно гэх мэтээр ярилцаагүй ба миний мөнгө олж тус болсон **********баярлалаа гээд өөрөө л 1 сая төгрөг өгч байсан. Түүнээс би хүү тооцно авна гэж хэлээгүй юм. Үүнээс хойш надаас мөнгө төгрөг зээлээгүй байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 16-нд уулзаад сууж байхдаа “мань нь нэг гоё бизнест орсон байгаа, мөнгө өсгөх боломжтой, хэрэв чамд мөнгө байгаа бол зүгээр байлгахаар надад өгөөд өсгүүлж байгаарай” гэж хэлэхээр нь эхнэрийнхээ жирэмсний амралтын 2 сая төгрөгийг өгсөн. Үүнээс хойш намайг машинаа зарсан мөнгөтэй байгааг **********мэдээд мөнгөтэй байгаа юм чинь надад өгөөч гэж гуйхаар нь 2017 оны 01 дүгээр сарын 23-нд 2,3 сая төгрөг өгсөн. Цагаан сарын үед эргүүлж мөнгөө авъя гэж нэхэхэд өөдөөс зовлон тоочоод байж байгаач, сарын сүүл гэх мэтийн зүйл хэлээд байхаар нь за за өгөх байх гэж найдсан ч бас л өгөөгүй. 2017 оны 6 дугаар сарын 20-нд ********** хүү энэ тэр гээд яах вэ, үндсэн мөнгөө л авмаар байна, зун боллоо, унаа машин авмаар байна гэж нэхэж 3 сая төгрөгийг авсан. Үлдэгдэл 1,3 сая төгрөгөө нэхэхэд наадмын дараа өгье гэж хойш тавьсан. Надад мобайл банк байдаггүй тул эхнэр Б.Золзаяагийн Хаан банкны 5020526726 дугаарын дансаар **********гийн Хаан банкны ************ дугаарын дансаар нь харьцаж байсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал)

12.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын хохирогчоор дахин өгсөн: “Би **********тай 2009 онд анх танилцаад найз нөхдийн холбоотой байх болсон. 2015 оноос хойш надаа мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан. Тэр бол энэ хэрэгт хамаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр надтай уулзаад гоё бизнес байна. Чамд мөнгө байгаа бол надад өгөөд өсгөөд аваарай гэж хэлсэн. Ингээд тэр өдөр надаас 2.000.000 төгрөг авсан. Уг мөнгийг эхнэр Золзаяагийн данснаас шилжүүлсэн. Ингээд байж байтал 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр **********намайг машинаа зарсан мөнгөтэй байгааг мэдээд дахиад 2.300.000 төгрөг шилжүүлж өгөхийг гуйсан. Би бас тэр өдөр нь 2.300.000 төгрөгийг эхнэрийн данснаас шилжүүлсэн. Үүнээс хойш хэсэг юм яриагүй орхисон бөгөөд наадам дөхөөд машин авах хэрэгтэй болоод **********гаас буцаагаад мөнгөө нэхтэл миний данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд **********гаас 1.300.000 төгрөг авах үлдэгдэл үлдсэн. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр **********яриад мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр 3.900.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь над руу 4.000.000 төгрөг болгож өгсөн. Тэгээд байж байтал 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 3.300.000 төгрөг хэрэгтэй байна хямд архи аваад өндөр үнээр зараад өсгөх гэж байна гэж хэлсэн. Ингээд би 3.300.000 төгрөгийг **********руу шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь 3.400.000 төгрөг болгоод өгсөн. Тэгтэл 2017 оны 6 дугаар сарын сүүлээр **********над руу утсаар яриад 300 авдар лаазтай кола буюу 9.432.000 төгрөгийн үнэ бүхий ундаа хүргэлтээр хүргүүлж авсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр надад уг ундааны мөнгийг шилжүүлж өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дахиад мөнгөний хэрэг боллоо гээд 6.000.000 төгрөг өгөөч гэхээр нь би шилжүүлж өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр над руу 11.500.000 төгрөг буцаагаад өгсөн. Надад хэлэхдээ ашигтай наймааны ашиг нь шүү гэж хэлээд өгсөн санагдаж байна. Үүний дараахан наадмын баяраас өмнөхөн над руу **********утсаар залгаад наадмаар ундаа сайн зарагдана 500 авдар лаазтай кола, 30 авдар моя семъя жүүс борлуулагчаар гэртэй хүргүүлж авсан. 1 авдар кола 24, моя семъя 12 ширхэг байдаг. 1 ш лаазтай кола 1310 ширхэг, 1ш моя семъя 2.350 төгрөгөөр бодож өгсөн. Үүний үнэ болох 16.566.000 төгрөгийг надад өгөөгүй алга болчихсон юм. Ундаагаа цааш хэрхэн хэнд зарсан талаар бол мэдэхгүй байна. Би уг ундааны мөнгийг машинаа зараад байгууллагынхаа хохирлыг төлсөн байгаа. Би ********** өгсөн мөнгөнд хүү бодохгүйгээр хохирол тооцоход 3.900.000 аваад 4.000.000 болгож өгсний 100.000 төгрөг, 3.300.00 аваад 3.400.000 болгож өгсний 100.000 төгрөг, 6.000.000 төгрөг аваад 11.500.000 төгрөг болгон өгсний 5.500.000 төгрөг гээд бодохоор надад 5.700.000 төгрөг илүү өгсөн байгаа юм. Үүнээс эхний өгсөн мөнгөний үлдэгдэл 1.300.000 хасахаар 4.400.000 төгрөг болно. Ингээд надаас сүүлд авсан ундааны 16.566.000 төгрөгөөс илүү өгсөн. 4.400.000 төгрөгийг хасахаар надад 12.166.000 төгрөг өгөхөөр гарч байна. Би одоо бүх мөнгөний тооцоог гаргаад үнэн зөвөөр мэдүүлэг өгч байна. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө будилж мунгинаад буруу зөрүү ярьсан зүйл байсан байна. Гэхдээ би энэ мөнгийг **********гаас нэхэмжлэхгүй. Надад ямар нэг санал гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 127-128 дахь тал)

12.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Золзаяагийн гэрчээр өгсөн: “Би одоо хүүхэд асрах чөлөөтэй гэртээ хүүхдээ хараад байж байгаа болохоор миний Хаан банкны картыг маань манай нөхөр *********хэрэглээд яваад байдаг юм. Гол нь би өөрөө Хаан банканд ажилладаг, ажилчдадаа зориулсан картаас зарлага гарахаар шимтгэлгүй байдаг юм, тиймээс нөхөр маань ашиглаад явдаг. **********тай манай нөхөр өмнө нь хамт ажиллаж байсан гэдэг утгаараа таньж мэдэх болж найзууд болсон. Би төрөөд 1 сард жирэмсний амралтын мөнгө авсан байснаас **********мөнгө зээлээч гэнээ гээд эхлээд 2 сая төгрөгийг миний Хаан банкны 5020526726 дугаартай данснаас **********гийн Хаан банкны ************ тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь нөхөр маань машинаа зараад мөнгөтэй болсон байсан болохоор **********дахин мөнгө зээлээч гэнээ гээд 2,3 сая төгрөгийг дансаар шилжүүлж, нийтдээ миний дансыг ашиглаж 4,3 сая төгрөгийг ********** өгсөн. Үүнээс хойш нөхөртөө **********гаасаа мөнгөө аваач ээ, мөнгө төгрөггүй боллоо, машин тэрэг ч авмаар байна гэхэд **********г мөнгөгүй байгаа гэнээ гээд эргүүлж авч чадаагүй явж байгаад арай гэж 2017.06 сарын 20-доор 3 сая төгрөгийг би өөрийнхөө дансаар авсан. **********нөхрөөс маань мөнгө болон бараа аваад алга болчихсон, компани нь барааныхаа үнийг төл гээд, хэрэв төлөхгүй бол ажлаас хална гээд байсан тул нөхөр маань худалдаж авсан байсан машинаа зараад, хүнээс мөнгө гуйж зээлж аваад арай гэж компанийнх нь барааны үнийг төлж ажилтайгаа үлдсэн. ********** залилуулснаас болж машинаа зах зээлийн ханшаас доогуур яаралтай зарж, зөрүү мөнгийг нь хүнээс зээлсэн гээд нийтдээ бусдад одоогийн байдлаар гэнэт 12 сая төгрөгийн өртэй болчхоод сууж байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал)

12.5 “Эм-Си-Эс Кока кола” ХХК-ий 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 492 дугаартай тус компанийн авлагатай байсан Абсолют төв-1 лангуу дэлгүүрийн 16.566.000 төгрөгийн өр төлбөрийг борлуулалтын хэлтсийн худалдааны төлөөлөгч ************ нь төлж барагдуулсан нь үнэн болно...” гэсэн албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал)

12.6 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай “... ************ нь эхнэр Б.Золзаяагийн Хаан банкны  тоот дансаар 28.820.000 төгрөгийг ************гийн Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлж ************гийн ************,  тоот данснуудаас 46.982.000 төгрөгийг хүлээн авч байна ...” гэсэн дүгнэлт  (7 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал)

12.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн:

“Хосбаяртай урьд нь хамт ажилладаг байсан бөгөөд найз нөхдийн холбоотой байсан. *********Эм Си Эс ХХК-д ажилладаг байсан бөгөөд Би мөнгө аваад хүү бодож өгсөөр байгаад 4.400.000 төгрөг илүүл өгсөн юм. Ингээд бараа захиалаад 500 авдар лаазтай кола, 30 авдар моя семъя жүүс аваад гэртэй буулгуулсан. Үүний мөнгөн дүн нь 16.566.000 төгрөг болсон. *********өөрөө энэ мөнгөө компанидаа төлчихсөн бөгөөд надаас хүүнд авсан 4.400.000 төгрөгөө хасаад 12.166.000 төгрөг нэхэмжлэхээр болсон. Гэхдээ саяхан уулзаад надаас энэ мөнгөө нэхэмжлэхгүй гомдолгүй гэж хэлсэн. “ гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 209-215 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.       

Арван гурав. Шүүгдэгч ************ нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 00-00 тоотод оршин суух ************ “хямдхан виски байна авах уу” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 7 дугаар сарын 01-нээс 04-ний өдөр хүртэл хугацаанд 4.400.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 1.788.355.050 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:

13.1 Д.**********гийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдолд “**********гийн барааны урьдчилгааг түрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2017 оны 7 дугаар сарын 1-нд 800.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 3.6 сая төгрөгийг дансанд урьдчилгаа болгон шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл бараагаа өгөлгүй ор сураггүй алга болсон тул энэ хэргийг шийдэж өгнө үү” гэсэн гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал)

13.2  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.**********гийн хохирогчоор өгсөн: “************ гэх хүнийг 2015 оноос хойш мэдэх ба манай Янгирхайрхан ХХК-ны дэлгүүрт БГД-ийн 10-р хороололд байх Эфэс худалдааны төвөөс бараа материал хүргэж өгдөг байсан юм. Импортын дарс хүргэж өгдөг байсан. Би **********тай утсаар яриад бараагаа захиалдаг байсан ба хямдхан виски байна авах уу гэхээр нь 2017 оны 7 дугаар сарын 01-нд 800.000 төгрөг мобайлаар түүний данс руу шилжүүлсэн ба 4-нд нэмээд 3.600.000 төгрөг мөн мобайлаар **********гийн 5926030777 дугаарын дансанд хийсэн юм. Уг нь вискигээ одоо авах гэж байна гээд байсан бөгөөд 72.000 төгрөгийн вискиг 68.000 төгрөгөөр өнгө гэсэн юм. Ингээд утсаар холбогдоод байсан боловч 2017 оны 7 дугаар сарын 25-наас хойш холбогдохоо больсон ба одоо хаана байгааг мэдэхгүй байгаа ба хүмүүсээс мөнгө аваад алга болсон гэж сонсоод цагдаад хандаж байна. Гэр орныг нь мэдэхгүй, ажлыг нь мэднэ. Иймд миний залилуулсан 4.400.000 төгрөгийн хохирлыг гэм буруутай хүнээс гаргуулж өгнө үү. Мөнгө төгрөг өгсөн банкны дансны хуулга байгаа ба ямар нэгэн баримт, гэрээ хийгээгүй юм. Байнга ирж очин явдаг учраас итгээд өгсөн юм. Манайх байнга л Эфэсээс дарс, виски авдаг байсан юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал)

13.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн: “********** гэх эмэгтэй Бөмбөгөр худалдааны төв дээр архи, ус, ундааны бөөний төв ажиллуулдаг юм. Ингээд борлуулалтад явж байгаад танилцсан. 2017 оны 7 дугаар сарын 01-нд **********тай утсаар яриад хямдхан викси байна авах уу гэж хэлээд 800.000 төгрөг дансаар авсан. 2017 оны 7 дугаар сарын 04-нд бас 3.600.000 төгрөг дансаар авсан. Нийт 4.400.000 төгрөг аваад дээрх хэрэг дээр хохирогчоор орсон хүмүүстээ тараагаад өгчихсөн байх. Сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 209-215 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

"Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг сайн дурын үндсэн дээр өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Дээрх залилах гэмт хэргийн тухайд ************ нь найз нөхдийн харилцаатай байсан ************т “мөнгө зээлвэл буцааж өгсөж өгнө” гэж 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 13.393.620 төгрөгийг Хаан банкны ************, ************ тоот дансаар, өөрийн танил ************т ”ашиг олох наймаа хийх санаа байна, мөнгө өгөөч” гэж хуурч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 1.085.932.600 төгрөгийг Хаан банкны ************, ************ тоот дансаар, ************д “наадам хүртэл мөнгө төгрөг эргэлдүүлэх наймааны ажил байна, ашиг сайтай цөөхөн хоногийн хугацаатай мөнгө олоод өгөөч, олсон ашгаа нэмэгдүүлэх боломжтой” гэж 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 68.663.150 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар,

************д “Эфэс худалдааны төвд борлуулагчаар ажиллаж байгаа, энэ чиглэлээрээ “бизнес эрхэлнэ, мөнгийг чинь 10-15 хувиар өсгөөд өгнө” 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 149.710.222 төгрөгийг Хаан банкны ************, Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансаар,  ************т “шингэн хүнсний худалдааны чиглэлээр 6-7 жил ажилласан, энэ салбартаа холбоо сүлбээ сайтай харилцагч олонтой тиймээс энэ чиглэлийн худалдаа наймаанд мөнгөө оруулж өсгүүлж ав” гэж 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2.700.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар, ************т “мөнгө зээлээч ашигтай наймаа байна” гэж 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 114.699.998 төгрөгийг Хаан банкны ************, ************ тоот дансаар, ************ “архи, виски авч зараад ашгаа хуваая” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 123.500.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар, “Жем трейд ХХК-д худалдааны төлөөлөгч ************ “Эфэс худалдааны төвөөс захиалга өгч байгаа” гэж 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Соёрхол архи 0.5 литрээс 240 шил, 0.75 литрээс 240 шил, Чингис голд архи 0.5 литрээс 240 шил, 0.75 литрээс 240 шил нийт, 80 хайрцаг нийт 13.080.000 төгрөгийн архийг авсан, ************ “мөнгийг чинь өсгөж өгөх боломж байна” гэж 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд 18.550.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар, ************ “үнэтэй архи, вискиг оруулж ирсэн, компанийнх нь үнээс хямдаар бараа солилцоогоор авсан түүнийг өөр тийш нь үнэтэй зарж ашгаа хуваая” гэж 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 23.900.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар, ************ “уул уурхайн компанид угаалгын нунтаг, ус, ундаа нийлүүлэх ажлыг нь авсан, эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, ашгаа хуваая” гэж 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 21.700.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар, ************т “гоё бизнест орсон байгаа, мөнгө өсгөх боломжтой, хэрэв чамд мөнгө байгаа бол зүгээр байхаар надад өгөөд өсгүүлж байгаарай” гэж 2017 оны 01 дүгээр сарын 16-наас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 12.166.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар,

************ “хямдхан виски байна авах уу” гэж 2017 оны 7 дугаар сарын 01-нээс 04-ний өдөр хүртэл хугацаанд 4.400.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар шилжүүлэн авч  худал хэлж бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд хуурч, хохирогч нарыг төөрөгдүүлж, итгэлийг нь эвдэн хууран мэхэлж 13 удаагийн үйлдлээр нийт 1.652.395.590 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан нь Залилах гэмт хэргийн бүхий л шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан байна.

Энэ нь 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол гэж үзэх хууль зүйн ойлголт тул шүүгдэгч ************ нь хохирогч ************, ************, ************, ************, ************, ************, **********, Ю.**********, Г.**********, **********, Ө.**********, ************, Д.********** нарт нийт 1.652.395.590  төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос “их хэмжээний хохирол учруулсан” гэх  залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр нь ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

   Тухайн хэргийн хувьд шүүгдэгч  ************ нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлхи хугацаанд нэр бүхий 13 хохирогчид итгэл үнэмшил төрүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангаж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Завших гэмт хэргийн тухайд

Нэг. ************ нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд “Хулан Уул” ХХК-ий Эфэс худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос 145.892.280 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь:

1.1 “Хулан Уул” ХХК-иас Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдолд “Хулан Уул” ХХК-ий Эфэс бөөний төвийн борлуулагч ************ нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс ажилдаа ирэхгүй, сураггүй алга болсон бөгөөд 7 дугаар сарын борлуулалтын орлого болох 183.000.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар авч алга болсон нь харилцагч байгууллагын тооцоогоор тогтоогдсон тул олж өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал)

1.2 “Хулан-Уул” ХХК-ий 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/180 дугаартай албан бичигт “ ************д холбогдох хэргийн бүхий л асуудалд итгэмжлэгдсэн ажилтнаар Бөөний төв хариуцсан захирал Т.Баттулгыг томилов” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал)

1.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Баттулгын хохирогчоор өгсөн: “Манай Хулан-Уул ХХК бүх төрлийн барааны жижиглэн болон бөөний худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. **********манай компанид 2010 оны 4 дүгээр сард бөөний төв шингэн хүнсний жолооч борлуулагчаар ажилд орсон. Манай ажилдаа сайн борлуулагч нарын нэг байсан. 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллах үедээ агуулахаас авсан бараагаа өөртөө завшсан байсан. Тэрнээс биш өмнө нь ажиллаж байх үедээ ямар нэг бараа дутааж завшиж байсан зүйл байхгүй. Энэ хэрэг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр **********гийн эхнэр ажил дээр ирж нөхрөө асууж сураглаж ирснээс эхэлсэн юм. Ингээд яав ийв гээд сугалаад гэр орноор нь очтол мөнгө нэхсэн хүмүүс сууж байсан. Эхэндээ бол бэлэн бараа авч явж байгаад энд тэнд хүнд алуулчихсан юм болов уу гэж санаа зовж байсан сүүлдээ гадарлаад залилангийн хэрэг хийснийг мэдсэн. Ингээд бид нар агуулахын бараагаа тоолоод бараа борлуулдаг байгууллагаас тулгалт хийгээд үзэхэд их хэмжээний мөнгөн дүнтэй бараа дутсан юм. Ингээд үзэхэд **********2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр агуулахаас 10.574.200 төгрөгийн барааг захиалгын дагуу падаан бичүүлж авч яваад Батсарай гэх хүнсний дэлгүүрт борлуулаад мөнгийг нь буцааж компанид тушаагаагүй. Тэр өдрөө захиалгаар Их Сүү гэх дэлгүүрт падаан бичүүлж 2.643.370 төгрөгийн бараа авч яваад уг дэлгүүрт борлуулалт хийчхээд 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр мөнгийг нь уг дэлгүүрээс бэлнээр авсан байсан. Тэд өрдөө Нарлаг дэлгүүрийн захиалгаар 2.547.600 төгрөгийн барааг падаан бичүүлээд аваачиж өгөөд мөнгийг нь авсан байсан. Тэр өдрөө Шарк баарны захиалгаар 1.383.040 төгрөгийн барааг падаан бичүүлж аваачиж өгөөд дараа нь мөнгийг нь авсан байсан. Тэр өдрөө Лакс баарны захиалгаар 3.534.000 төгрөгийн барааг падаан бичүүлж аваачиж өгөөд 3.000.000 төгрөгийг нь авсан байсан. 534.000 төгрөгийг нь манайх сүүлд авсан. Мөн тэр өдрөө Уулзалт баарны захиалгаар 2.240.400 төгрөгийн барааг падаан бичүүлж аваачиж өгсөн. Мөн 2.515.140 төгрөгийн барааг дахиж өгөөд 2017 оны 7 дугаар сарын 05-нд 2.240.400 төгрөгийг **********дансандаа авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 17-нд тус байгууллагаас үлдэгдэл мөнгийг нь авсан байсан. Мөн тэр өдрөө Холливүүд баарны захиалгаар 3.473.100 төгрөгийн барааг аваачиж өгөөд мөнгийг нь бэлнээр авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Хаус-25 пабын захиалгаар 324.920 төгрөгийн барааг падаан бичүүлж аваачиж өгөөд мөнгийг нь 2017 оны 7 дугаар сарын 09-нд **********бэлнээр авсан байсан. Мөн тэр өдрөө Баянгол худалдааны төвийн захиалгаар 351.920 төгрөгийн барааг аваачиж өгөөд мөнгийг нь авсан байсан. Тэр өдрөө Собс гэх нэртэй 61-ийн гарам дээр байрлах дэлгүүрт 7.912.720 төгрөгийн барааг падаан бичүүлж аваачиж өгөөд 4 сая төгрөгийг нь 2017 оны 7 дугаар сарын 25-нд **********бэлнээр авсан байсан. Үлдэгдэл 3.912.720 төгрөгийг Хулан уул компанид тушаасан байсан. Мөн тэр өдрөө Гацуурт дэлгүүрийн захиалгаар 23.878.100 төгрөгийн барааг падаан бичиж аваачиж өгөөд 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр **********өөрийн дансандаа 11.424.140 төгрөгийг авсан. Үлдэгдэл 12.453.960 төгрөгийг бэлнээр авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Лакс баарны захиалгаар 2.892.900 төгрөгийн барааг падаан бичиж аваачиж өгөөд **********дансандаа мөнгийг нь авсан байсан. Мөн тэр өдрөө Халла рестораны захиалгаар 395.200 төгрөгийн барааг падаан бичүүлж аваачиж өгөөд **********дансандаа мөнгийг нь авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Содхангай дэлгүүрт 3.175.630 төгрөгийн барааг захиалгаар аваачиж өгөөд 2017 оны 7 дугаар сарын 26-нд 1.000.000 төгрөгийг **********бэлнээр авсан байсан. Үлдэгдэл 2.175.630 төгрөгийг Хулан Уул компанийн дансанд тус дэлгүүрийн эзэн нь тушаасан байна. 2017 оны 7 дугаар сарын 9-нд Хөлөг дэлгүүрт 742.050 төгрөгийн бараа борлуулаад бэлнээр мөнгийг нь авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Лакс бааранд 6.697.280 төгрөгөөр, 702.000 төгрөгөөр 2 удаа борлуулалт хийж 2017 оны 7 дугаар сарын 14-нд **********өөрийн дансандаа 6.697.280 төгрөгийг авсан байна. Үлдэгдэл мөнгийг нь бас өөрийн дансандаа авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 10-ны            өдөр Хөлөг төвд 2.515.210 төгрөгийн барааг аваачиж өгч борлуулаад 1 сая төгрөгийг нь 2017 оны 7 дугаар сарын 14-нд бэлнээр авсан байсан. Үлдэгдэл 1.515.210 төгрөгийг Хулан Уул компанийн дансанд авсан. 2017 оны 7 дугаар сарын 10-нд           Гандан Бээс пабд захиалгаар 3.780.360 төгрөгийн барааг борлуулаад 2017 оны 7 дугаар сарын 23-нд **********дансандаа 1.400.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 25-нд 700.000 төгрөгийг бэлнээр авсан байсан. Үлдэгдэл 1.680.360 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 29-нд тус газар Хулан Уул компанид бэлнээр тушаасан байсан. 2017 оны 7 дугаар сарын 10-нд           Кивидэлгүүрт захиалгаар 836.800 төгрөгийн барааг борлуулаад мөнгийг нь **********авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 14-нд Лакс бааранд захиалгаар падаан бичүүлж 4.297.800 төгрөгийн бараа борлуулаад 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр **********өөрийн дансандаа уг мөнгийг авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 15-нд            Лакс бааранд захиалгаар 618.000 төгрөгийн барааг падаан бичүүлж аваачиж өгөөд 2017 оны 7 дугаар сарын 18-нд **********мөнгийг нь дансандаа авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 15-нд Сод хангай хүнсний дэлгүүрт 332.280 төгрөгийн барааг падаан бичиж аваачиж борлуулаад 2017 оны 7 дугаар сарын 26-нд **********бэлнээр авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 15-нд Баянгол худалдааны төвд 1.895.250 төгрөгийг барааг падаанаар борлуулаад 1.800.000 төгрөгийг **********бэлнээр аваад үлдэгдэл мөнгийг нь дараа нь бэлнээр авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 19-нд Клуб 24 бааранд 754.200 төгрөгийн барааг падаан бичиж борлуулаад мөнгийг нь авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 19-нд Нью Майн дэлгүүрт 1.070.200 төгрөгийн бараа падаан бичиж борлуулаад мөнгийг нь авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 19-нд Холливүүд бааранд 4.833.780 төгрөгийн барааг падаан бичиж борлуулаад 2017 оны 7 дугаар сарын 19-нд **********өөрийн дансандаа авсан. 2017 оны 7 дугаар сарын 22-нд Клуб 24 гэх бааранд 5.280.000 төгрөгийн барааг падаан бичиж борлуулаад мөнгийг нь авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 24-нд Өүшин бааранд 624.000 төгрөгийн барааг падаан бичиж борлуулаад мөнгийг нь авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 26-нд Сладко биллиардын газарт 663.650 төгрөгийн барааг падаан бичиж борлуулаад мөнгийг нь авсан байсан. Дээрх мөнгө завшсан бараануудыг байгууллагуудын захиалгаар хүргэж өгөөд мөнгийг нь завшсан бараанууд юм. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 28.925.000 төгрөгийн барааг **********падаан бичиж аваад зарж борлуулаад мөнгийг нь авсан байсан. 2017 оны 5 дугаар сарын 08-нд 1.080.000 төгрөгийн бараа, мөн тэр өдрөө 11.096.500 төгрөгийн барааг падаан бичиж аваад борлуулаад мөнгийг нь авсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 11.123.500 төгрөгийн барааг падаан бичиж аваад борлуулаад мөнгийг нь авсан байсан. Эдгээр бараа нь бол захиалгаар бус өөрөө гадуур явж байгаад байгууллагуудад зарсан бараа юм. Энэ барааг **********агуулахад байгаа гээд тоолуулаад яваад байсан байгаа юм. Үүнийг нь бид хэрэг явдал гарсны дараа мэдсэн. Энэ барааг нярав Бямбадорж падаан бичиж өгсөн юм байна лээ. Энэ талаар Бямбадорж мэдүүлэг өгсөн байгаа. **********манай компаний борлуулагчаар ажиллаж байхдаа өөрөөр боол бараа зараад олсон мөнгийг нь авсан зүйл байхгүй. Захиалгаар хүргэсэн барааны үнэ болох 93.667.180 төгрөг мөн захиалгаар бус **********өөрөө гадуур явж борлуулаад мөнгийг нь авсан 52.225.100 төгрөгийн барааны мөнгө байгаа юм. Ингээд нийлээд 145.892.280 төгрөгийн хохирол манай компанид учруулсан байна. Манай компани бест портуна аудитын газраар тооцоо хийлгэхдээ 2017 оны  дугаар сарын 03-наас 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хооронд авч явсан нийт барааны үнийн дүнгээр гаргуулсан. Гэтэл **********нь зарим барааны мөнгийг аваад Хулан уул компанид тухайн үедээ тушаасан байсан. Үүнийг оруулаагүй байна лээ. Би ШШҮХ-ийн 160 дугаартай дүгнэлттэй танилцсан. Бест портуна аудитын дүгнэлтийг үндэслэлгүй гэсэн байсан. ШШҮХ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Одоо гаргасан санхүүгийн тооцоо нь **********гийн байгууллагаас падаан бичүүлж авч гарсан барааны тооцоо байгаа юм. Эдгээр барааг **********борлуулаад мөнгийг нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. **********болон манай компанийн зүгээс хохирол дээрээ ямар нэг маргаан байхгүй. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө бараа борлуулсан газар болон бүх баримтаа тулгаж нарийн гаргаагүй баримжаагаар ярьсан байсан. Одоо бол яг эцсийн дүнгээр хохирлоо **********тай тулгаж гаргасан. Одоо ямар нэг хохирлын зөрүү, маргаан байхгүй.” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 156-159 дэх тал)

1.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ё.Бямбадоржийн гэрчээр өгсөн: “...би **********тай олон жил хамт ажилласан болохоор энэ хүнд их итгэж явсан. борлуулалт хийхээр бараа материалыг **********ажлын машинд ачаад аваад өгдөг, би түүнийг нь компьютерт  бичээд тэмдэглэдэг, цаад газартаа хүргэж өгсөн падаанаа аваад ирэхээр нь би хасалтыг хийгээд тооцоогоо нийлдэг байсан. **********нь барааг борлуулна гэж авч яваад буцаагаад тэдэн ширхгийг тэгсэн ингэсэн гэж хэлээд компьютерт шивүүлдэг, хэлж мэдэгдээгүй тооцоо хийхгүй байгааг нь нэхэж шаардахаар хөдөө ачуулсан байгаа мөнгө нь орж ирэхээр падаанаа өгөөд тооцоог нь хийнэ гэдэг. Зарсан барааны үнэ тэр бүр дороо ороод ирдэггүй болохоор итгээд л хүлээдэг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал)

1.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Болорчулууны гэрчээр өгсөн: “...**********нь 8 жил борлуулагчаар ажиллаж байгаа борлуулагч нар өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд бараа бүтээгдэхүүнийг зээлээр өгдөг бөгөөд сар бүрийн эцэст өр зээлээ тэглэж байж цалингаа авдаг. Сар сардаа өргүй яваад байдаг байсан. 2017 оны 07 сард борлуулалт ихтэй 1 борлуулагч нь ээлжийн амралттай, 2 борлуулагчийн ажлыг зэрэг хийж байсан болохоор тэр сардаа бүтэн борлуулалтын орлогыг авч завшсан байсан ... **********гийн хувьд борлуулалтын орлогын 130.0 сая гаруй төгрөгийг хувьдаа завшаад, 50.000.000 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нярвын агуулахаас дур мэдэн гаргаж үрэгдүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал)

1.6 2014 оны 5 дугаар  сарын 01-ний өдөр “Хулан Уул” ХХК болон Баянцогт овогтой **********нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, борлуулагчийн албан тушаалын тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 54-58, 60-62 дахь тал)

1.7  Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн: “Би Хулан Уул компанид ажиллаж байхдаа буюу 2017 оны 7 дугаар сард **********, **********, *********, **********, **********.Хосбаяр, ********* гээд олон хүмүүсээс худпаа хэлээд мөнгө авчихсан байсан бөгөөд нөгөө мөнгө нь нэхэгдээд эхлэхээр нь би 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ажиллахдаа 93.667.180 төгрөгийн барааг борлуулаад борлуулалтын мөнгөө аваад өртэй хүмүүстэй тараагаад өгөөд байсан. Одоо хэнд нь хэдэн төгрөг өгсөнөө гаргах ямар ч боломж байхгүй. Мөн гадуур бараа түгээлтэд явахдаа өмнөх барааны мөнгө өгөхөөр нь аваад байсан бөгөөд энэ нь 52.225.280 төгрөг болсон. Ийгээд би Хулан уул компанид нийт 145.892.460 төгрөгийн хохирол учруулсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 213 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, тооцоо, хүргэлт, захиалга авах, бараа материалын тооцоог хийх, хариуцан ажиллаж байгаа агуулах, байгууллагын эд хөрөнгө бараа материалын ажил гүйцэтгэж буй шууд харьяалах албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч, зохион байгуулах, бараа материалын татан авалт, машин механизмын талаар харилцагч байгууллагын борлуулагчид шаардлага тавих чиг үүрэгтэй борлуулагчийн албан тушаал нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субъектэд хамаардаг.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ************ нь “Хулан-Уул” ХХК-ийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд итгэмжлэн хариуцан ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдэж,  түүний ажил, албан үүрэг нь дээр дурдсан уг гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид хамаарч байх тул Завших гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” мөн “их хэмжээний хохирол учруулсан” гэх шинжүүдээр хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж шүүх үзсэн болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч ************ нь “Хулан Уул” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар  бөөний төвийн борлуулагчаар томилогдон уг компанийн харилцагч байгууллагуудад борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд шилжсэн байна.

Тодруулбал, түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг ************ нь ажил үүргийнхээ дагуу зарж бараа материалын орлогыг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд захиалгаар хүргэсэн бараа материалын 93.667.180 төгрөг, захиалгын бус бараа материалын 52.225.100 төгрөг нийт 145.892.280 төгрөгийн хохирол учруулж, “Хулан Уул” ХХК-ийн дансанд тушаалгүйгээр өөртөө завшсан нь объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгчид болон хохирогч ************ийн өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч нар тус тус гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Харин хохирогч ************, ************ нарын өмгөөлөгч Д.Хишигбаяраас   “гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй байдлуудыг бүрэн тогтоогоогүй” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргалаа.

Хавтаст хэрэгт шүүгдэгч ************ нь залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэх нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах хуулийн боломжгүй болсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргүүдэд  гэм буруутайд тооцов.

  Хохирол төлбөрийн тухайд

Улсын яллагчаас гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч ************гаас  Б.**********д 68.663.150 төгрөг, ************д 140.710.222 төгрөг, ************т 2.700.000 төгрөг, ************т 113.699.998 төгрөг,  ************ 113.761.542 төгрөг, ************ 13.080.000 төгрөг,  ************ 23.900.000 төгрөг, ************ 18.350.000 төгрөг, ********** 4.040.000 төгрөг, “Хулан Уул” ХХК-нд 145.892.280 төгрөгийг олгож, ************, ************, ************ нар шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, гэж мэдүүлсэн байх тул  ************, ************, ************ нарт төлөх төлбөргүй гэсэн санал, дүгнэлтийг;

Хохирогч ************ийн өмгөөлөгч М.Цогтбаатараас “**********миний үйлчлүүлэгчид 13.393.620 төгрөгийн төлөх төлбөртэй ч хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Харин хохирогч ************ нь шүүгдэгч ************гаас илүү төлбөр байхгүй тул иргэний хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн,              

Хохирогч Б.**********, ************ нарын өмгөөлөгч С.Хишигбаяр өмгөөлөгчөөс “************ гэм буруутай үйлдэл дээрээ маргахгүй байгаа. Энэ хэргийн цаана гэмт хэргийн хамтрагч болзошгүй гэж бодож байна. Олон хүмүүс дундаас нь ашиг аваад гараад явчихсан байж магадгүй байгаа юм. Тухайлбал хохирогч *********, ********** нар бол эргэлзээтэй...” гэсэн,            

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Даваабилэгээс “...зарим хохирогчдын хохирлыг зөрүүг гаргаж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтууд,шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбар, саналыг үндэслэн шинжлэн судлахад:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохиролтой холбоотойгоор “Бэст Фортуна аудит” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаартай аудитын дүгнэлт ( 5 дугаар хавтаст хэргийн 69-71 дэх тал) Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаартай дүгнэлт ( 7 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал)-ыг шинжлэн судлагдсан болно.

Эдгээр аудитын болон шинжээчийн дүгнэлт нь нэр бүхий хохирогчдоос шүүгдэгч ************гийн данс  руу  шилжүүлсэн, ************гаас хохирогч нарын данс руу шилжүүлсэн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн баримтуудыг үндэслэн  дүгнэлт гаргасан байна. Харин аудитын болон шинжээчийн дүгнэлтээр бэлнээр өгсөн мөнгийг тогтоох боломжгүй юм. Иймд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо зарим хохирогч нарт бэлнээр өгсөн болон авсан мөнгөн дүнгийн зөрүүг хавтаст хэрэгт авагдсан хууль сануулж үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж шүүгдэгч ************гаас хохирогч нарт төлөх хохирлыг дараах байдлаар шийдвэрлэсэн болно.

Хохирогч ************, ************ нарт гэмт хэргийн улмаас хохирол дээр   шинжээчийн дүгнэлт гаргуулахад тус тус 300.000 төгрөг төлснийг нэмж тооцов. 

Шүүх  шүүгдэгч ************гаас  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 649.097.192 төгрөгийг гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийн хохирогч Б.**********д 68.663.150 төгрөг, ************д 143.710.222 төгрөг, ************т 2.700.000 төгрөг, ************т 114.999.998 төгрөг,  ************ 113.761.542 төгрөг, ************ 13.080.000 төгрөг,  ************ 23.900.000 төгрөг, ************ 18.350.000 төгрөг, ********** 4.040.000 төгрөгийг тус тус олгох, завших гэмт хэргийн хохирогч байгууллага “Хулан Уул” ХХК-д 145.892.280 төгрөгийг олгохоор шүүх шийдвэрлэв.

                      

Хохирогч ************ийн 183.432.260 төгрөгийн,  ************ын 7.404.000 төгрөгийн, ************т 13.393.620 төгрөгийн төлбөр нөхөн төлөгдөөгүй боловч тэдгээр нь шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзаж  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт  хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч ************г хохирогч ************,  ************,  ************ нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч А.Даваабилэгээс “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 09-ний  өдрийн 08 цаг 30 минут хүртэл завсарлуулав.

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон  шүүгдэгч  ************д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож шүүх хуралдаан завсарласан хугацаанд цагдан хорив.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын хуралдаан эхлэхийн өмнө хохирол төлөгдсөн эсэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирлоо нөхөн төлөх гэсэн боловч ар гэрийн байдлаас шалтгаалан төлж чадаагүй” гэсэн тайлбар гаргалаа.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  заасан гэмт хэрэгт 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг;

хохирогч нарын өмгөөлөгчдөөс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй;

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Даваабилэгээс “Миний үйлчлүүлэгч ганц бие эцэг. Бага насны 2 хүүхэдтэй. Иймд шүүгдэгч ************д оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо. 

 “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд хуульд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Шүүхээс шүүгдэгч ************ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн  хувийн байдал болон нөгөө талаас гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг хорих байгууллагад хөдөлмөр эрхэлж хохирогчдын төлөгдөөгүй хохирлоос төлж хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх ач холбогдол бүхий нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Бусад асуудлын талаар.

 Шүүгдэгчийн бага насны хүүхдүүдтэй болох нь ************гийн /охин/ 2011 оны 4 дүгээр сарын 06-нд төрсөн, /РД:**************** /, **********гийн /охин/ 2014 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн, /РД:***************** / төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч ************гаас “...миний охидыг миний төрсөн эцэг, эхэд  маань хариуцуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийн дагуу шүүгдэгч ************гийн бага насны хүүхэд болох **********гийн /охин/ 2011 оны 4 дүгээр сарын 06-нд төрсөн, **********, **********гийн /охин/ 2014 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн, ********** нарын асран хамгаалахыг ************гийн төрсөн эцэг **********,  төрсөн эх ********** нарт хариуцуулж, шийтгэх тогтоолын хувийг ********** нарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

 

Хэрэв шүүгдэгч ************гийн хүүхдүүдийн асран хамгаалах харгалзан дэмжигчтэй холбоотой маргаан үүсвэл ********** нарт асран хамгаалах, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар шийдвэрлүүлбэл  зохино.

 

************ нь 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 121 хоног, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 7 хоног нийт 128 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

       

1. ************г үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

-“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ************д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон 128 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7Шүүгдэгч ************гаас  нийт 649.097.192 төгрөгийг гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийн хохирогч Б.**********д 68.663.150 төгрөг, ************д 143.710.222 төгрөг, ************т 2.700.000 төгрөг, ************т 114.999.998 төгрөг,  ************ 113.761.542 төгрөг, ************ 13.080.000 төгрөг,  ************ 23.900.000 төгрөг, ************ 18.350.000 төгрөг, ********** 4.040.000 төгрөгийг тус тус, хохирогч байгууллага “Хулан Уул” ХХК-нд 145.892.280 төгрөгийг олгосугай.

 

8. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч ************гийн бага насны хүүхэд болох **********гийн /охин/ 2011 оны 4 дүгээр сарын 06-нд төрсөн, **********, **********гийн /охин/ 2014 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн, ********** нарын асран хамгаалахыг ************гийн төрсөн эцэг **********, эх ********** нарт хариуцуулсугай.

 

10. ************гийн хүүхдүүдийн асран хамгаалах харгалзан дэмжигчтэй холбоотой маргаан үүсвэл ********** нарт асран хамгаалах, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ