Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/904

 

        

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,  

шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Б.Саруул,

шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Г.Батаа,

хохирогч *************** өмгөөлөгч Ч.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***************, ***************, *************** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105020612042 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Сүхбаатар аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто слесарь мэргэжилтэй, “***************” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн дугаар хороо, дүгээр байрны 134 тоотод оршин суух хаягтай,  урьд нь 1997 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 221 дүгээр зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:/, ***************.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Сэлэнгэ аймагт төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, “***************” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Буянт-Ухаа дүгээр гудамжны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, ***************.  

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Архангай аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “***************” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл , эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Хамбын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, ***************.  

 

               Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *************** нь “***************” ХХК-н захирлаар ажиллаж байхдаа  2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар сургуулийн баруун талд Зам тээвэр хөгжлийн яамны тендерт шалгаран, гүйцэтгэлийн гэрээ байгуулж, автозам, замын байгууламжийн барилгын ажил хийж гүйцэтгэж байх явцдаа  хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллуулаагүй;

Шүүгдэгч *************** нь “***************” ХХК-н ерөнхий инженерээр ажиллаж байхдаа тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/ заалтын дагуу төлөвлөгөө боловсруулан мөрдүүлж ажиллаагүй;

Шүүгдэгч *************** нь өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт тусгагдаагүй ажил гүйцэтгэсэн, машин механизмын механик операторын мэргэжлийн үнэмлэхгүй буюу эрхгүйгээр ажил гүйцэтгэж тус талбайд боржуур болон асфальтыг тэгшлэх ажил хийж байсан насанд хүрээгүй хохирогч *************** дайрч түүний биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, мэдрэл, шөрмөс, судас, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************** мэдүүлэхдээ “Манай компани зам засварын болон замын үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компанийн хөдөлмөр хамгааллын ажилтан *********** юм. Энэ осол болох үед *********** ажилдаа ирээгүй бөгөөд надад тэр талаараа хэлсэн. Хөдөлмөр хамгааллын ажилтан эзгүйд ерөнхий инженер орлох ёстой боловч тухайн үед ***********гийн ажлыг ерөнхий инженерт хариуцуулаагүй. Манай компанийн зүгээс хохирогчид 18.600.000 төгрөг өгсөн. Хохирогч хүүхдийн цаашдын хохиролыг төлнө.” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************** мэдүүлэхдээ “Тухайн үед надад хөдөлмөр аюулгүй байдлын инженер чөлөө авсан ирээгүй гэж хэн ч хэлээгүй. Надад*************** захирал Хөдөлмөр аюулгүй байдлын ажилтныг орлох тухай хэлээгүй. Яг үнэндээ надад зааварчилгааны улаан дэвтрийг ч хүлээлгэж өгөөгүй.” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************** мэдүүлэхдээ “Индүүдэгч машиныг шалгаагүй. Хурд нь саарахгүй байсан мөн тоормос гишгээд нэмэргүй байсан болохоор тороос тасарсан гэж бодсон. Жолоодох эрхгүй ч гэсэн би баръя гээд индүүдэгчийг жолоодож байсан нь үнэн. Хэрэг гарах үед индүүдэгч зогсохгүй болохоор нь би хүмүүсийг замаас холд гэж зөндөө хашгирсан. Тэгсэн боловч индүүдэгч машиныг зогсоож чадалгүй хохирогч хүүхдийг очиж мөргөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 1.600.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг,

 Хоёр: Эрүүгийн 2105020612042 дугаартай хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Баянгол дүүргийн 5 дугаар хороо 56 дугаар сургуулийн баруун талд замын бүтээн байгуулалтад ажиллаж байсан дүүгийн хөл дээгүүр индүүдэгч гаргаад хугалчихлаа...” гэсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 14 дэх тал)

2. Хэргийн газарт “...хэрэг учрал болсон гэх газар руу очиход 56-р сургуулийн хашаан дотор байх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах саарал тоосгон 1 давхар байрны чанх баруун талд шинээр тавигдаж буй хар асфальтан гадаргуутай саарал бетон боржууртай автомашин зогсоол бүхий зориулалттай хэсэг байв. Үзлэгийг тус хэрэг гарсан гэх газраас цагийн зүүний дагуу гаднаас дотогш чиглэлтэй хийхэд шар өнгийн баруун болон зүүн бор хэсэгтэй “***************” ХХК гэсэн бичиглэлтэй 1996 онд үйлдвэрлэгдсэн “Кавасаки” гэх нэртэй индүүдэгч механизм тус зам барилгын талбайн зүүн хойд хэсэгт урд том индүүдэгч нь урагшаа үл ялиг хазайсан байдалтай түүний дор модон иштэй төмөр хүрз байх ба хүрзний модон иш нь хугархай байдалтай байх ба тус механизмын хойд 2 индүүдэгч замын боржуур давсан байдалтай зогссон байв. Хэрэг учрал болсон гэх газраас хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрүүлэхээр шинжээч шинжилгээ хийхэд тус талбайн зүүн хэсэгт буюу олсон гаргасан механизмын зүүн доод талд шаргал өнгийн шороон гадаргуун дээр хүрэн улаан өнгийн хатсан цус байх бөгөөд шинжээчээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн буулгав...”  гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 16-24 дэх тал)

3. Эд зүйлд үзлэг хийсэн “...Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт үзлэг хийх үед хохирогч ***************д Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй байна...” гэсэн тэмдэглэл, дэвтрийн хуулбар (1-р хавтаст хэргийн 25-27, 28-40 дэх тал)

 4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************** насанд хүрээгүй хохирогчоор өгсөн: “Би 2019 онд 9 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гараад барилга дээр туслахын ажил хийдэг байсан. Мөн энэ 2021 онд ажил хийж байгаад сургалтын төлбөрөө олоод коллеждоо орж сурах бодолтой байсан юм. Би ***********гэх залууг 6-7 настай байхдаа л таньдаг мэддэг болсон. Манай урд талын гудамжинд амьдардаг байсан болохоор би сайн мэддэг байсан юм. Би 2021 оны 01 сараас эхлээд “***************” компанид замчингаар /асфальт авах, боржуур  тавих/ ажилд орсон. Намайг ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Өдрийн 40.000 төгрөгөөр ажилладаг байсан. Намайг ажиллаж байхад ажлын хувцас өгдөг, хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар журам танилцуулж ажилд гаргадаг байсан. Ингээд 2021 оны 6 дугаар сарын сүүлээр цалин багатай болохоор нь ажлаасаа гараад маргаашаас нь ***********ахтай яриад замын ажил хийдэг бригадад нь орсон. ***********ахын бригад нь өдрийн 60.000 төгрөгөөр цалинжуулдаг байсан юм. ***********ахын бригад нь “***************” компани болон “***************” компанийн зам засвар тохижилтын ажлыг түрээсээр хийдэг байсан юм. Ингээд үүнээс хойш осолд орох хүртлээ ажилласан. 2021 оны 9 дүгээр сараас хойш “***************” компанийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт тавьж байсан зам засвар, тохижилтын ажилд орж ажилласан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 09 цагт ажилдаа очсон. Ингээд би замын асфальт авч хүрздээд байж байтал гэнэт индүүний машин дөхөөд ирсэн. Би зугтаах үед индүүний машин миний барьж байсан хүрзэн дээгүүр гарахдаа хүрз харваад миний хөлийг цохиод бүдчээд  догонцоод унасан. Тэгээд босох ийхийн хооронд индүүний машин ирээд баруун хөлөн дээгүүр гараад явчихсан. Ингээд би эмнэлэгт очоод хагалгаанд орсон. Бид нарыг “***************” компанийн талбай дээр ажиллах үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа огт өгч байгаагүй. Би сүүлд осолд орсны дараа сонсоход *********** гэх хүн нь хөдөлмөр хамгааллын инженер гэдгийг мэдсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. “***************” компаниас юу ч өгдөггүй байсан. Өглөөд ажилд гарахад ***********ах ажлын бээлий өгдөг байсан. Каск, ажлын хувцас, гутал огт өгөөгүй. Намайг 17 настай гэдгийг ***********ах мэддэг байсан. Бусад нь бол асууж ч байгаагүй. Би ГСҮҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаад гараад Манал Оточ эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн одоо гэрээрээ эмчлүүлж байгаа. Миний эмчилгээний зардал, хагалгааны төлбөр, хувийн эмнэлэгт хэвтсэн зардал бүх зүйлийг *************** компани гаргасан. *************** компанийн инженер гэх залуу осолд орсны дараа ирээд 1 сая төгрөг өгчихөөд яваад өгсөн. Тэрнээс хойш эмчилгээний зардал мөнгийг огт шийдэж өгөөгүй. Миний эмчилгээний бүх зардлыг “***************” компани гаргасан бөгөөд хэдэн төгрөг болсон талаарх баримтыг “***************” компанийн захирал мэдэж байгаа байх. Би “***************” компанид маш их гомдолтой байна. Цаашид групп тогтоолгох, хөлөө эдгэхээр шинэ сүүлийн үеийн протез хийлгэх хэрэгтэй байна. Энэ бүх асуудлыг “***************” компанийн гаргуулж өгөхийг хүсэж байна. Мөн цаашид дахиж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 96-98 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************** насанд хүрээгүй хохирогчоор өгсөн: “Намайг анх эмнэлэгт хэвтсэнээс хойш хагалгааны болоод эмнэлгийн зардлуудыг бүгдийг нь “***************” ХХК гаргаж өгсөн. Мөн хувийн эмнэлгийн зардлыг “***************” ХХК гаргаж байсан. Сүүлд бэлнээр 2 сая төгрөг өгсөн. Эмчилгээнд зарцуулсан баримтуудаа “***************” ХХК гаргаж өгөх байх. “***************” компани 1 сая төгрөгийг эмнэлэг дээр байхад эмчилгээндээ зарцуул гэж өгсөн. Дахиад 1 сая төгрөгийг эмнэлгээс гарсаны дараа дансаар шилжүүлж өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Намайг бригаддаа авч ажиллуулж байсан Гансүх ах эмнэлэгт хэвтэж байхад эм тариа авч өгч байсан. Мөн эмнэлгээс гараад боолт хийлгэх үед байнга машин тэргээрээ үйлчилж боолтын мөнгөнөөс авахуулаад өгдөг байсан. Мөн бэлнээр 200.000 төгрөг өгч байсан. ***************гаас эмчилгээний зардал гэж 200.000 төгрөгөөр 3 удаа нийт 600.000 төгрөг авсан. Өөр мөнгө төгрөг аваагүй. Одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэ гэсэн. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсний дараа протез тавих юм гэсэн. Протез нь янз бүрийн үнэтэй юм байна лээ. “***************” компани 20 сая төгрөгийн үнэ бүхий протезыг БНСУ-аас захиалж авч өгнө гэж ярьсан. Мөн хуульд заасан тэтгэмж, хохирлоо гаргуулж авмаар байна. Мөн “***************” ХХК-иас мэдлэг боловсролоо дээшлүүлэх, сурч боловсроход нь дэмжинэ гэж байсан. Өөр санал гомдол, нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 102-103 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************** хохирогчоор өгсөн: “Би үйлдвэрийн осолд өртсөнөөс хойш эмнэлгийн зардал, эмчилгээ үйлчилгээ, протезын төлбөр гээд бүх зардлыг “***************” ХХК-ийн захирал Батжаргал гэх хүн гаргаж өгсөн. Тэр хүн бидэнтэй уулзаад хэлэхдээ манай компанийн буруу байгаа эсэхийг мэдэхгүй, гэхдээ манай техник хэрэгслийг “***************” ХХК ашиглаж байсан учраас бид танд тусалж байна гэж хэлсэн. “***************” ХХК-аас надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. “***************” ХХК-ийн захирал*************** гэх хүн өөрөө огт ирж уулзаагүй. Би*************** гэх хүнтэй Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс дээр дуудагдах үед таарсан. Тэрнээс хойш огт тааралдаагүй.*************** гэх хүн намайг осолд орч хоод эмнэлэгт хэвтэж байхад компанийнхаа ажилтнаар 2 сая төгрөг өгүүлсэн. Тэрнээс өөрөөр ямар нэг эмчилгээний зардал, мөнгө өгөөгүй. Би осолд орсноос хойш 11 сарын хугацаа өнгөрөхөд эмнэлгийн төлбөр, эмчилгээний зардал бүх мөнгө төгрөгийг “***************” ХХК-ийн захирал Батжаргал төлж байсан. Биднээс бол нэг ч мөнгө төгрөг гараагүй. Холбогдох эмчилгээний зардал баримтаар хэдэн төгрөг болсон талаар Батжаргал хэлэх байх. Мөн*************** гэх ерөнхий инженер бидэнтэй уулзаж хохирол, эмчилгээнд мөнгө өгч байгаагүй. Жолооч *************** эмчилгээний явцад цувуулаад 600.000 төгрөг өгсөн. Мөн эм тариа авч өгөх зэргээр тусалдаг байсан. Надад бол ямар нэг эм тарианы баримт байхгүй. Би хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Тиймээс цаашид “***************” компанийг ажлын байраар хангаж өгөхийг хүсэж байна. Мөн би ээжийн хамт ах дүү нарынхаа гэрээр аж төрдөг. Тийм учраас “***************” ХХК-ийн захирал*************** гэж хүн надад 1-ээс 2 өрөө байр авч өгөхийг хүсэж байна. Мөн цаашид эмчилгээний зардал гарах юм бол энэ хүнээс нэхэмжлэх болно. Одоогоор бол шууд эмчилгээний гээд нэхэмжлэх баримт байхгүй байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 114-115 дахь тал)

7. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 17 нас 4 сар 25 хоногтой байсан ********* нас тоолсон тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 116 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.***********гийн гэрчээр өгсөн: “Би Булган аймгийн уугуул иргэн бөгөөд Улаанбаатар хотод 2019 онд ажиллаж амьдрахаар ганцаараа орж ирсэн манай охин Дархан уул аймагт сурдаг. Би 2002 онд МҮБТДээд сургуулийг Биеийн тамирын багш эрүүл мэндийн заах арга зүйч гэсэн мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлээрээ ажиллаж байгаагүй бөгөөд 2019 оноос “***************” ХХК-д ХАБ-ийн ажилтнаар орсон. Энэ ажлыг одоог хүртэл хийж байгаа бөгөөд манай байгууллага 2018 оноос эхэлж зам тээврийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж ирсэн. Би 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хувийн шалтгаанаар чөлөө авсан. Энэ хугацаанд манай байгууллага Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар БГД-ийн 5-р хороо 56-р сургуулийн баруун талын асфальт замыг бүтээн байгуулах үйл ажиллагаа явуулж байсан. Энэ бүтээн байгуулалтын ажлыг манай байгууллагын ерөнхий инженер Шинэзориг удирдаж явуулж байсан. Тухайн бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж болох техник хэрэгслийг “***************” ХХК-иас түрээсээр авч ажиллуулж байсан бөгөөд манай үндсэн ажилчид болох Батдорж, Батсүх, Мөнхсайхан, Энхтүвшин, Лхагвадорж, Энхтөр, Тэрбиш нар өдрийн ээлжийн ажилчид тухайн бүтээн байгуулалтад замын тэмдэг тэмдэглэгээ, зам засварын ажлыг хийсэн. Харин Баганаа гэх залуугаар удирдуулсан бригадыг хөлсөлж замын боржуур тавих, асфальт тавих ажлыг хийлгэсэн. Энэ бүтээн байгуулалтын хугацаанд би чөлөө авсан байсан учир ХАБ-ийн зааварчилгааг талбай дээр ажиллаж байгаа Шинэзориг хариуцах байсан. Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр БГД-ийн 5-р хороо 6-р сургуулийн бүтээн байгуулалтын ажил дээр зам индүүдэгч машинд манай “***************” ХХК-ийн хөлсөлсөн Баганаагийн хариуцсан бригадын ажилтан *************** гэх залуу хөлөө бэртээсэн гээд над руу залгасан тэгээд би хүрэлцэн ирсэн. Би 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус осол гардаг талбай дээр цэвэрлэгээ хийгээд нэлээн орой тарсан болохоор хүлээлгэж өгөөгүй. Өчигдөр өгөх гээд миний бие байдал муу байсан болохоор би зааварчилгааны дэвтрийг одоо болтол өгч чадаагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 68-70 дахь тал)

 9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Энхдалайн гэрчээр өгсөн: “Би 2014 оноос хойш одоог хүртэл авто замын барилга засвар үйлчилгээний чиглэлээр ажил явуулдаг “***************” ХХК-ийн менежерийн ажлыг хийж байна. 2021 оны 9 дүгээр сарын 27, 28-ны үеэр “***************” ХХК-иас замын бүтээн байгуулалтад тоног төхөөрөмж механизм түрээслэх санал тавьсан. Бид уг саналыг зөвшөөрч 3 индүүдэгч машин БГД-ийн 5 дугаар хороо 56 дугаар сургуулийн баруун талын зам бүтээн байгуулалтын ажилд ажиллуулахаар жолооч нарын хамтаар тус ХХК-д түрээслүүлсэн...Манай компани *************** ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд өдрийн 1 сая төгрөгөөр тохиролцож жолооч нарын хамт түрээслүүлсэн. Уг жолооч нар нь манай байгууллагын үндсэн ажилчид бөгөөд 3 ажилчны 2 нь М үнэмлэхтэй харин осол гаргасан *************** нь үнэмлэхгүй байсан. Уг механизмын үндсэн ажилтан нь Ковид халдвар авч ажилдаа ирээгүй байсан тул би ***************г тус осол гаргасан механизмыг жолоодоод ажилчих гэсэн санал тавиад *************** зөвшөөрөөд ажилласан. Би ***************г М үнэмлэхгүй гэдгийг мэдээгүй. Би үнэмлэхтэй гэж бодсон. Би *************** ХХК-д тоног төхөөрөмж түрээслэхдээ эд ангийг шалгаж түрээсэлсэн. Өчигдөр тус индүүдэгч механизм бүрэн асуудалгүй ажиллаж байсан. Тухайн түрээслэгдсэн механизмын жолооч нарт манайхаас түрээсэлж авсан байгууллагын ХАБ-н ажилтан нь зааварчилгаа өгдөг. *************** ХХК-н зааварчилгаа өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Тус Кавасаки индүүдэгч механизм нь 2021 оны 5 дугаар сард үзлэг оношилгоондоо орсон байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 82-83, 85-87 дахь тал)

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Батжаргалын гэрчээр өгсөн: “Манай “***************” компани 2011 онд байгуулагдсан. Манай компани авто зам, гүүр барих тусгай зөвшөөрөлтэй. Манай компанийн гэрчилгээн дээр ямар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь тусгагдсан байгаа. Манай компани Баянгол дүүргийн 5-р хороо 56 дугаар сургуулийн баруун талын авто зам дээр ямар нэг зам засвар болон тохижилтын ажил явуулаагүй. Энэ ажлыг “***************” компани хийсэн гэсэн. Энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. 2021 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр “***************” компанийн инженер гэх залуу /нэрийг нь санахгүй байна/ хүрч ирээд манай компани 10 дугаар хороололд зам засварын ажил хийж байгаа. Хоёр өдөр хэрэглэх гэж байгаа юм. Эхний өдөр нь суурь асфальт авах юм. Дараагийн өдөр нь өнгө асфальтыг аваад дуусгах юм гэж хэлсэн гэсэн. Би тухайн үед байгаагүй Архангай аймгаас ирж байсан бөгөөд манай компанийн менежер Ц.Энхдалай уулзаад тохирсон байсан. Ингээд хоёр хоногийн хугацаатай асфальт дэвсэгч 1ш, зам индүүдэгч машин З ширхэг зэргийг 4 жолоочийн хамт 10 сая төгрөгөөр түрээсэлж авсан байсан. Асфальт дэвсэгч 1ш, зам индүүдэгч машин З ширхэг зэргийг түрээсэлж авахдаа ямар нэг түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд шууд амаар тохиролцоо хийгээд өгчихсөн юм. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 66-43 УБ улсын дугаартай зам индүүдэгч машин гэнэт араа нь салахаа болиод зогсохгүй явсаар байгаад зам дээр ажиллаж байсан *************** гэх залуугийн хөлийг дайраад гэмтээсэн байсан. Жолоочоос юу болсон талаар асууж тодруулахад зам индүүдэгч машин урагшаа зам индүүдээд явж байгаад зогсоогоод ухраад индүүдэх үйлдэл хийх гэтэл араа нь салж өгөхгүй гацаад урагшаа яваад байсан гэсэн. Ингээд асфальт тарааж байсан хүмүүст хандаж холдоорой гэж орилсон гэх бөгөөд тэнд байсан хүмүүс холдоод зугтсан. *************** гэх залуу зугтаж чадалгүй хөл нь индүүн доогуур орсон гэсэн. 66-43 Уб улсын дугаартай зам индүүдэгч 1992 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд орж ирсэн техникийг хувь хүнээс 2016 онд худалдаж авч байсан. Уг техникийг 2021 оны 5 дугаар сард Хөсөг трейдийн явуулын оношилгоог дуудаж оношилгоонд оруулсан. Уг оношилгоогоор солих зүйл байхгүй, ажиллагаа хэвийн гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийн албан татвараа бол төлсөн байсан...”  гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 88-89 дэх тал)

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гансүхийн гэрчээр өгсөн: “Би 2015 оноос хойш зам ангид ажиллаж байгаад 2019 оны 8 дугаар сараас эхлэн өөрөө хэдэн хүн цуглуулаад зам ангийн бригад ажиллуулах болсон. Манай бригад нь улсын бүртгэлд хуулийн этгээдийн ямар нэг бүртгэл байхгүй сайн дураараа хэдэн залуучууд цуглуулаад ажиллуулж байсан юм. 2019 оны 8 дугаар сард өөрийн бригадаа “***************” компанийн замын ажил дээр оролцуулж байсан. Тэрнээс хойш “***************” компанийн менежер Батдоржийг таньдаг болсон. 2021 оны 7 дугаар сард “***************” компаниас Батдорж утсаар залгаад манай компани БГД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт замын тохижилтын ажил хийж байна. Энэ ажилд чи бригадаа оруулах уу гэсэн. Ингээд би зөвшөөрөөд 2021 оны 7 дугаар сарын эхнээс эхлэн бригадаа уг зам тохижилтын ажилд оруулсан. Манай бригад 5-6 хүнтэй бөгөөд уг зам тохижилтын ажил дээр боржуур  тавих, асфальт гаапуугаар тэгшлэх зэрэг ажил туслахын ажлуудыг хийж байсан. Манай бригадад ***************, Алтанбагана, Цэрэнпунцаг, Тэмүүлэн, Энхжаргал, Галбадрах бид нар хамт ажилладаг байсан. “***************” компанийн зам тохижилтын ажлыг хийж эхлэхдээ уг компанитай ямар нэг гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоод орсон. Замын боржуур  тавих, замын асфальт тэгшлэх ажлыг нь хийж гүйцэтгээд дууссаны дараа замын боржуурын тоо квадратаараа хэмжээд ажлын хөлсөө авахаар тохирсон байсан юм. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай бригад замын боржуур  тавиад асфальт тэгшлэх ажлаа хийж байсан. Тэгтэл өдрийн 15 цаг өнгөрч байхад асфальт индүүдэж байсан зам индүүдэгч машин аягүй ширүүн явж байсан бөгөөд би зөөлөн яваарай гэж хэлж байсан. Тэгээд байж байтал гэнэт индүүдэгч зогсохгүй байна гээд орилоод хүмүүс зугтаасан. *************** тэрийг сонсоод зугтааж амжилгүй байж байхад нь тулж ирээд хөлийг нь дайрчихсан юм. Би *************** насанд хүрээгүй 17 настай гэдгийг мэдэж байсан. ***************, ***********бид нар СХД-ийн 7-р хороо 119-р цэргийн ангийн 3, 4 дүгээр гудамжинд хамт өссөн залуучууд, хүүхдүүд байгаа юм. Манай хуурай дүү *************** амьдралын боломж тааруу, ээж, дүүгийн хамт амьдардаг юм. *************** багаасаа ажил хийдэг хүүхэд байсан бөгөөд 2021 оны 7 дугаар сард манай бригад “***************” компанийн зам тохижилтын ажилд орохоор болоод би *************** дуудаж ажил хийхүү гэж хэлээд ажиллуулсан. Би насанд хүрээгүй гэдгийг нь мэдэж байсан ч амьдралд нь тус дэм болох санаатай л дуудаж ажиллуулсан юм. Бид нарыг зам тохижилтын ажил хийх үед өнөөдөр тэр ажлыг хий гээд заагаад өгчихдөг байсан. Бид нарт ямар нэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж байгаагүй. Мөн бид нарт ажлын хувцас хэрэглэл өгдөггүй байсан. Би ***************д ямар нэг эмчилгээний зардал гэж мөнгө өгөөгүй. Гэхдээ эмнэлгээр явах болон бусад ажилд нь туслаад машинаараа өөрөө зөөх зэргээр тусалж байгаа. Миний хувьд насанд хүрээгүй хүүхэд өөрийн бригаддаа ажиллуулж ийм осол болсонд харамсаж байна. Хуулиар хариуцлага хүлээх үндэслэл байвал зохих хариуцлагаа хүлээнэ...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 91-92 дахь тал)

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9492 дугаартай “*************** биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, мэдрэл, шөрмөс, судас, зөөлөн эдийн няцрал гэмтэл, баруун шилбэний дээд 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун          шилбэний дээд хэсгийн тайрагдтал нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.17.108.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 60% алдагдуулна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 119-121 дэх тал)

13.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2999 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 66-43 УБ улсын дугаартай, шар өнгийн индүүт механизм нь гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Уг механизмын гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн ажиллахгүй, баруун толь хагархай гэмтэлтэй байна. Үйлдвэрээс тоормосны системээр тоноглогдоогүй, хүч дамжуулах ангийн шилжүүлэгчээр ухрах, урагшлах, зогсох хөдөлгөөнийг удирдах механизмтай байна. Тоормосны үүргийг орлох зориулалттай хүч дамжуулах ангийн шилжүүлэгчийн дамжуулах тросс утас тасарсан гэмтэлтэй байна. Хүч дамжуулах ангийн шилжүүлэгчийн дамжуулах тросс утас хэзээ тасарсныг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 140-142 дахь тал)

14. Шинжээчийн дүгнэлт. Ослын хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн “а)Хэргийн материалаас үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” 3 дугаар зүйлийн 3.1.21 дэх заалт “үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг/ заасан. б) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт ”ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг\ гэж зааж тодорхойлсон нь Нийслэлийн авто зам хөгжлийн газар НАЭХГ/20-А311-3, Зам тээвэр хөгжлийн яам ЗТХЯ/202002052/01/01 тендерт шалгаран гүйцэтгэлийн гэрээ байгуулсан *************** ХХК байна. Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл АЭЗ-20/84 дугаар бүхий “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Баянгол дүүргийн 5,6,7,9 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь *************** ХХК -ийн авто зам засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбай бөгөөд осолдогчийн ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн орчин мөн. Осолдогч *************** нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болон хөдөлмөрийн чадвараа алдсан нь ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд болсон үйлдвэрлэлийн осол байна. в) Энэхүү осол нь Нийслэлийн авто зам хөгжлийн газартай гэрээ байгуулан *************** ХХК -ийн авто зам засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбайд болсон байх ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна/ заалтыг нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан 269 дугаар тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалтыг /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ үндэслэн *************** ХХК-ын орон тооны бус байнгын комиссын судлан бүртгэсэн актыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр үйлдвэрлэлийн осолд тооцон судлан баталгаажуулсан байна.

2. Хариулт. Шүүх шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч шинжээч Г.Цэндсүрэнгийн №2999 дугаартай дүгнэлтэд зам индүүдэгч машин механизмын техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, гэрэлтүүлэг бүрэн бус, дуут дохио дүгнэлтэд тусгагдаагүй байсан /заавал ажиллагаатай байх ёстой/ зогсоох төхөөрөмж эвдрэлтэй гэх бөгөөд энэхүү осол нь орон нутгийн болон нийслэлийн, хороолол дундах болон дотоод замын хөдөлгөөнд оролцоогүй бөгөөд Баянгол дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт *************** ХХК -ийн авто зам засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбайд машин механизмын аюулгүй ажиллагааг хангаагүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хууль дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйн улмаас гарсан үйлдвэрлэлийн осол байна.

а) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 ./Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заалтыг *************** ХХК-н захирал болон инженер нар хэрэгжүүлэх, хяналт тавьж сахиулах үүргээ биелүүлээгүй байна.           б) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 35 дугаар зүйлийн 35.М Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цөх, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-р, заалтыг *************** ХХК-н захирал болон инженер нар хэрэгжүүлж ажиллаагүй байна.

в) Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./-д заасныг *************** ХХК-н захирал болон инженер нар зөрчсөн байна.

Хариулт 4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/;  *************** ХХК -н захирлын тушаалаар томилсон ерөнхий инженер ***************, талбайн инженер, ХАБЭА ажилтан Д.*********** нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журмыг сахиулан ажиллах үүргээ биелүүлээгүй байна.

Хариулт 5. Хавтаст хэргийн материалд ***************.ХХК-ийн ерөнхий инженер *************** нь *************** ХХК-ийн асфальт дэвсэгч 1ширхэг, зам индүүдэгч механизм 4ширхэг, болон механизмын оператор хамтад нь түрээслэн гүйцэтгүүлэхээр бичгээр түрээсийн гэрээ байгуулаагүй байна. /аман тохиролцоо хийсэн гэх/

 *************** ХХК-ийн захирал *************** болон түүний томилсон ажилтан, хуулийн этгээдийн төлөөлөл нь замын ажил дээр бригад буюу иргэн ажиллуулж байсан Б.Гансүх-тэй бичгээр гэрээ байгуулаагүй байна. Эрсдэлтэй ажлын байр болон тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд бригад болон иргэн нь субъект болохгүй. Улирлын чанартай ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад 4 хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх эрсдэлтэй ажлын байранд мэргэжилтэй ажилтныг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулах үүргээ *************** ХХК нь биелүүлээгүй байна.  Хавтаст хэргийн материал мэдүүлэгт удирдлагаар хангасан эзэн бие тусгагдаагүй боловч зам засварын бүхий л ажлын ажилбар талбайд *************** ХХК-ийн захирал, ерөнхий инженер *************** болон талбайн инженер нарын ажлын гүйцэтгэл, чанар, аюулгүй байдлыг сахин хангуулах удирдлагын дагуу гүйцэтгэх ёстой. Машин механизм түрээслүүлэгч “***************” ХХК болон менежер Ц.Энхдалай нь өөрийн эзэмшлийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, механизмын оператор нарт дээрх хоёр компанийн инженер техникийн ажилчдаас тухайн зам засварын ажлын технологийн горимыг мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг сахин биелүүлэх талаар тус тус удирдлага чиглэлээр ханган ажиллах үүргийг биелүүлээгүй байна. Хавтаст хэргийн материалд 2021 оны 10 дугаар сарын 2-ны осол гарах тухайн үед *************** ХХК-ий ерөнхий инженер *************** болон талбайн инженер, ХАБЭА ажилтан Д. *********** нар ажлын байран дээрээ байхгүй байсан ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байсан байна. Нийслэлийн авто зам хөгжлийн газар НАЗХГ/20-АЗ11-З, Зам тээвэр хөгжлийн яам ЗТХЯ/202002052/01/01 тендерт шалгаран Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл АЭЗ-20/84 дугаар бүхий “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Баянгол дүүргийн 5,6,7,9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто зам засвар үйлчилгээ эрхлэх гүйцэтгэгч нь *************** ХХК тул хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах ажиллах үүрэг хүлээнэ.

7. Хариулт. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./-д заасныг ***************.ХХК-н инженер зөрчсөн байна.

8. Хариулт. Монгол Улсын Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Сайдын 216 дугаар тушаал “Техникийн шаардлага, норм ба дүрэм”-ийн 2.6 “Аюулгүй байдлын болон нийтийн эрүүл ахуйн шаардлагууд” Гүйцэтгэгч нь ажлын талбайд ажиллах эрхтэй бух хүмүүсийн эрүүл ахуй, аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллыг хангахад шаардлагатай бух урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

(а) Аюулгүй байдлыг хангасан тоног төхөөрөмжөөр хангаж, засвар арчлалтыг хийх, ажлын талбайд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндэд аюул, эрсдэл учруулахааргүй ажлын арга барилыг мөрдөж ажиллах/;-ийг *************** ХХК -с түрээсээр ажилласан индүүдэгч механизм нь техникийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал хангахгүй ба менежер Ц.Энхдалай нь мэргэжлийн операторчны үнэмлэхгүй ажилтанд үүрэг хүлээлгэсэн зөрчил байх ба ***************.ХХК-н хяналтын инженерүүд, талбайн инженер ажилтан, ажиллагсад болон ямар нэг байдлаар ажилтай холбогдон ажлын талбайд орж ирж буй бүх хүмүүсийн ажлын талбайд ажиллах үеийн ажлын онцлог, нөхцөлөөс нь хамааруулан эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад шаардагдах хамгаалалтын хувцас, аюулгүй ажиллагааны багаж төхөөрөмжөөр хангаж, энэ талаар мэргэшсэн хүнийг ажиллуулан, үүнтэй холбоотой мэдээлэл, зааварчилгааг өгч, сургалт зохион байгуулах, хяналт тавих ажлуудыг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу хийх-заалтыг *************** ХХК-ий ерөнхий инженер *************** болон талбайн инженер, ХАБЭА ажилтан Д. *********** нар ажлын байран дээрээ байхгүй байсан ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна.

6.5. “Зам, замын байгууламжийн засвар, арчлалтын машин, тоноглолд тавих шаардлага” Зам барилгын үйлдвэрлэлийн ажлын явцад машин механизмаас ялгарах утаа, ажилласан хий, тоос, дуу чимээ, чичиргээ, доргионы үйлчлэлээр хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх, бохирдуулах үйлчлэлийн хэмжээ холбогдох стандарт, нормоор тогтоосон зөвшөөрөгдөх доод хэмжээнээс хэтрээгүй, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг хангасан байна/ -ийг түрээсэлсэн индүүдэгч механизмын өмчлөгч *************** ХХК-н механизмын техникийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хариуцах ба авто зам засвар үйлчилгээ эрхлэн гүйцэтгэгч *************** ХХК нь аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага аюулгүй байдал болон дотоод хяналтын журмыг баримтлан ажлын талбай дээр ажиллуулахгүй байх хяналтыг гүйцэтгээгүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйл. Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага 9.1.1. /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/; 9.1.2./машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх/ заалтыг механизмын өмчлөгч, эзэмшигч нь удирдлага болгон хуулийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлээгүй байна. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” МNS 4969:2000 стандартын 4.9 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/,-ийг *************** ХХК-ийн ерөнхий инженер болон талбайн инженер хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6./ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/- заалтыг *************** ХХК үүргээ биелүүлээгүй, аюулгүй ажиллагааг хангуулахтай холбоотой дүрэм, заавар баталж мөрдөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйл. Насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлт 142.6. /Ажил олгогч 18 насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хүүхдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, гүйцэтгэх ажил, ажиллах хугацаа, хөдөлмөрийн нөхцөл зэргийн талаар бүртгэл хөтөлж, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан тухайн шатны төрийн байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор мэдэгдэнэ./-заалтыг *************** ХХК биелүүлж ажиллаагүй.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/ *************** ХХК мэргэжил эзэмшсэн ажилтан томилж ажиллуулаагүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2./Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/- гэснийг *************** ХХК хэрэгжүүлээгүй нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцах эзэнгүй, удирдлагын бүтэц ажиллуулаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.8. /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/ заалтуудыг тус тус биелүүлээгүйн улмаас осол гарах шалтгаан болсон байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 155-163 дахь тал)

15. Ослын хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1."тээврийн хэрэгсэл" гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг; гэж заасан нь зам индүүдэгч нь тусгай зориулалтын машин механизм учир тээвэрлэх зориулалтын бус механизм. 3.1.6.    "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; гэж заасан нь тээвэрлэх зориулалтын бус тусгай зориулалтын урагш чиглэлд хурдны олон хуваарилах төхөөрөмжлөлгүй үйлдвэрлэлийн зориулалттай механизм юм. 3.1.7.        "замын хөдөлгөөнд оролцогч" гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг; заасан нь орон нутгийн болон нийслэлийн, хороолол дундах болон дотоод замын хөдөлгөөнд оролцоогүй ба зам индүүдэгч механизм болон *************** нь оролцогч биш юм.

а) Хэргийн материалаас үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” 3 дугаар зүйлийн 3.1.21 дэх заалт “үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг, гэж заасан байдаг.

б) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт "ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг; гэж зааж тодорхойлсон нь Нийслэлийн авто зам хөгжлийн газар НАЭХГ/20-А311-3, Зам тээвэр хөгжлийн яам ЗТХЯ/202002052/01/01 тендерт шалгаран гүйцэтгэлийн гэрээ байгуулсан *************** ХХК байна. Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл АЭЗ-20/84 дугаар бүхий “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Баянгол дүүргийн 5,6,7,9 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь *************** ХХК -ийн авто зам засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбай бөгөөд осолдогчийн ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн орчин мөн. Осолдогч *************** нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болон хөдөлмөрийн чадвараа алдсан нь ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд болсон үйлдвэрлэлийн осол байна.

в) Энэхүү осол нь Нийслэлийн авто зам хөгжлийн газартай гэрээ байгуулан *************** ХХК -ийн авто зам засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбайд болсон байх ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна/ заалтыг нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан 269 дугаар тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалтыг /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ үндэслэн *************** ХХК-ийн орон тооны бус байнгын комиссын судлан бүртгэсэн актыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Уянга нь 2022 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр үйлдвэрлэлийн осолд тооцон судлан баталгаажуулсан байна.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар бүлэг “Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах иргэн, ажилтны эрх, үүрэг- ийн 18 дугаар зүйлийн 18.1.4 /ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх/-н заалтын дагуу *************** ХХК-н инженер техникийн ажилтан нарт мэдэгдэх эрхтэй ба энэхүү заалтыг биелүүлээгүй; 18.2.7. /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт тусгагдаагүй ажил гүйцэтгэсэн, машин механизмын механик операторын мэргэжлийн үнэмлэхгүй буюу эрхгүйгээр ажил гүйцэтгэж зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1. /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/ заалтаар удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг аюулгүй ажиллагааны шаардлага хангагдсаны дараа машин механизмыг *************** ХХК-н хяналтын инженер нь ажилд гаргах зөвшөөрөл өгөх ёстой байсан;

9.1.2./машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх/ заалтыг *************** ХХК нь өдөр тутмын үзлэг хийлгүй хуулийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлээгүй байна. Монгол улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНбД 12-03-04-н 5.12. /Машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгууллагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийг ажилд гарахыг зөвшөөрнө/ заалтыг *************** ХХК нь хэрэгжүүлж ажиллаагүй;

БНбД 12-03-04-н 4.7 /Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ: - тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/ заалтын дагуу *************** ХХК төлөвлөгөө боловсруулан ажиллаагүй;

 Шүүх шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч шинжээч Г.Цэндсүрэн-ийн №2999 дугаартай дүгнэлтэд зам индүүдэгч машин механизмын техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, гэрэлтүүлэг бүрэн бус, дуут дохио дүгнэлтэд тусгагдаагүй байсан /заавал ажиллагаатай байх ёстой/ зогсоох төхөөрөмж эвдрэлтэй гэх бөгөөд *************** ХХК-н гүйцэтгэлийн зам, засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбайд дээр дурдсан машин механизм, тоног төхөөрөмжийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол болсон байна.

4. Хариулт: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ -г зөрчин ажил үүрэг гүйцэтгүүлсэн;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/, *************** ХХК-н захирлын тушаалаар томилсон Ерөнхий инженер *************** нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, нийцүүлэн гаргасан дүрэм журам, норм стандартыг сахиулан ажиллах үүргээ биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заалтын дагуу авто зам засварын ажлын ажилбар бүрд эрсдэлийн үнэлгээ хийх болон үйлдвэрлэлийн талбайг хяналтгүй орхиж хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй  байна.  “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” МNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./-д заасныг *************** ХХК-ийн ерөнхий инженер *************** хэрэгжүүлээгүй; МNS 4969:2000 стандартын 4.9 дэх “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг. хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” заалтын дагуу бичгээр танилцуулж зааварчилгаа өгсөн албан тушаалтны гарын үсэг зурагдаж баталгаажуулаагүй байна. БНбД 12-03-04-н 4.7./Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ: -тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/ заалтын дагуу төлөвлөгөө боловсруулан мөрдүүлж ажиллаагүйн улмаас осол гарах нөхцөл шалтгаан болсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйл. Ажилтны үндсэн эрх, үүрэг-ийн 42.1.4 /ээлжийн амралт эдлэх, зохих журмын дагуу хувийн чөлөө авах/ заалтын дагуу ХАБЭА инженер Д.*********** хувийн чөлөө авахаар ажил олгогчид хүсэлт тавьсныг ажил олгогч зөвшөөрч шийдвэрлэснийг хавтаст хэргийн материалд тэмдэглэгдсэн байна. Зөвшөөрөл олгох нь ажил олгогчийн шийдвэр тул ХАБЭА инженер Д.*********** нь хуульд заагдсан эрхийн дагуу ажил олгогчийн зөвшөөрлөөр чөлөө эдэлсэн байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 165-169 дэх тал),

 

 16.  “***************” ХХК-ийн дүрэм (1-р хавтаст хэргийн 179-184 дэх тал)

 

 17.  “***************” ХХК-ийн дүрэм (1-р хавтаст хэргийн 186-188 дахь тал)

 

 18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***************гийн яллагдагчаар өгсөн: “2012 онд *************** компанид туслах ажилтнаар орж ажиллаж байсан. Дундуур нь ажлаасаа 2 удаа гарч буцаж орж байсан. 2019 оны 09 сараас хойш тасралтгүй ажиллаж байгаа. Би уг компанид хар ажил хийдэг. Нэг үгээр хүрзээр замын асфальт тэгшлэх, портер, бонго унаж ачаа зөөх зэрэг ажлыг хийдэг байсан. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээр байж байтал менежер Энхдалай дуудаад манай компанийн зам индүүдэгчийг “***************” компани түрээслэхээр болсон. Индүүдэгч машиныг барих хүн хэрэгтэй байна гэхээр нь би очиж барья гэсэн юм. Тэр өдрөө индүүдэгч машинуудыг *************** компанийн зам засварын талбайд ачиж аваачиж байрлуулсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өглөө ажил эхэлж тэр өдөр би индүүдэгч машин барьж ажилласан. Миний барьж байсан индүүдэгчид ямар нэг эвдрэл гараагүй. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө индүүдэгч машинаа үзээд зүгээр байхаар нь ажилдаа гарсан. Өдрийн 15 цаг 30 минутын зам дээр дэвссэн асфальтыг индүүдээд явж байтал индүүдэгч машины /зогсоох, ухрах, урагшлах үйлдэл хийдэг ганцхан хөшүүрэг байдаг/ араа буюу хөшүүрэг зогсох горимдоо орохгүй гацсан. Ингээд индүүдэгч зогсохгүй урагш яваад байхаар нь зам дээр асфальт тэгшилж байсан хүмүүс рүү орилж холдоорой гэж хэлсэн. Хүмүүс зугтаагаад холдсон. Тэр үед замын асфальт тэгшилж байсан *************** зугтаах гэсэн боловч зугтааж чадахгүй халтирч унаад мөлхсөн. Би тэр залууг дайрахгүйн тулд зүүн гар тал руугаа жолоогоо эргүүлээд замын боржуур  дайраад даваад зогссон. Тэгтэл *************** гэх залуугийн хөл нь дээгүүр гарчихсан байсан. Намайг өглөөд ажилд гарахад *************** компанийн инженер, ХАБ-ын ажилтан гэж байгаагүй. Надад ямар ч ХАБ-ын зааварчилгаа өгөөгүй. Гарын үсэг зуруулж аваагүй. Хэн ч шалгаагүй. Юу ч хэлээгүй шууд ажилд гаргасан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би ***************д бэлнээр болон дансаар 1.2 сая төгрөг, бэлнээр 600.000 төгрөг өгсөн. Надад баримт нь байгаа. Би шүүх хурал дээр гаргаж өгнө. Одоо бол баримт байхгүй байна. Дансаар өгсөн мөнгөн дүнд эм тариа авсан мөнгө багтсан байгаа. Миний ажиллаж байсан *************** ХХК-ий захирал Батжаргал *************** бүх эмчилгээний зардал, эмнэлгийн төлбөр, хиймэл хөлийн мөнгө зэргийг өгсөн. Намайг бодоод миний өмнөөс энэ төлбөрийг өгсөн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 126-128 дахь тал)

 

19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***************ын яллагдагчаар өгсөн: “Манай *************** компани барилга засварын үйлчилгээ, гадаад худалдаа, худалдааны зуучлал, барилга угсралт, авто зам, замын барилга байгууламжийг барих засварлах зэрэг тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Уг компанийг би 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Олдохбаяр гэх хүнээс худалдаж авсан. Миний 100 хувь өөрийн өмчийн компани байгаа юм. Надтай ямар нэг байдлаар хамтран эзэмшдэг хүн байхгүй. 2019 оны 5 сард Зам тээвэр хөгжлийн яамнаас зарласан зам сэргээн засварлах, шинэчлэлийн ажлын тендерт оролцож Баянгол дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгчээр шалгарсан. Мөн 2020 онд Нийслэлийн авто зам хөгжлийн газрын тендерт оролцож Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар сургуулийн баруун талын замын шинэчлэлийн ажлыг авсан. Уг тендерийн дагуу замын шинэчлэлийн ажлаа 2020 онд эхлүүлж газар шороо, цахилгааны шугамын ажил хийж байгаад зогссон. Ингээд 2021 оны 7 дугаар сард уг ажлаа үргэлжлүүлж хийж эхэлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай инженер*************** 3 ширхэг зам индүүдэгч машин, 1ш асфальт дэвсэгчийг түрээсэлж ажлаа явуулах хэрэгтэй байна гэхээр нь түрээслээд хийчих гэсэн. Ингээд манай инженер *************** компанийн менежертэй уулзаад 3 зам индүүдэгч, 1 асфальт дэвсэгч авсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 01, 02-ны өдөр зам индүүдэгч машин асфальт дэвсэгчийг 56-р сургуулийн баруун талын замын ажил дээр ажиллуулсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зам асфальт тарааж тэгшилж байсан манай компанид ажиллаж байсан бригадын ажилтан *************** зам индүүдэгчийн зогсох хөшүүрэг нь эвдрээд хөлийг нь дайрсан байсан. Түрээсийн гэрээ байгуулаагүй амаар тохиролцоод 2 хоногийн 10 сая төгрөг өгөхөөр яриад авчихсан байсан юм. Зам индүүдэгч машин асфальт дэвсэгч машинуудыг жолоочтой нь хамт түрээсэлж авсан. Манай компанийн зүгээс шалгаж авсан зүйл байхгүй. Манай инженерүүд хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. ХАБ-ын инженер *********** 2021 оны 9 дүгээр сарын 29-нөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл өвчний учир чөлөөтэй байсан. Би өөр замын ажил дээр ажиллаж байсан бөгөөд өөр хүн томилогдоогүй. Тухайн үед ийм осол болно гэж бодолгүй найдчихсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 138-141 дахь тал)

 

20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***************ын яллагдагчаар өгсөн: “Би *************** ХХК-д 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ерөнхий инженерээр ажилд орсон. Осол гарах үед талбай дээр ажиллаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 08 цагт ажил дээрээ очсон. Намайг очиход манай ХАБ-ын инженер *********** өвдөг нь гэмтсэн гээд 2021 оны 9 дүгээр сарын 30-аас 2021 оны 10 дугаар сарын 03-ны хооронд чөлөөтэй байсан. Би ерөнхий инженерийн хувьд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйгаа хариуцаж ажиллаж байсан. ХАБ-ын инженер байхгүй үед ажилд гарч байгаа машин механизмын бүрэн бүтэн байдлыг шалгаж, ажилчдад тухайн ажилд нь тохирсон ХАБ-ын зааварчилгаа би өгөх ёстой байсан. Би хуулийн мэдлэг дутмаг, өөрийгөө ХАБ-ын сургалтад суугаагүй учир ХАБ хариуцахгүй гэж боддог байсан минь буруу болсон. *************** ХХК-ийн Энхдалай гэх хүнтэй утсаар яриад амаар тохиролцоод индүүдэгчийг 2 хоногоор түрээсэлж авсан. Энэ үедээ хоёрхон хоног хэрэглэх байсан учраас гэрээ байгуулаагүй. Түрээсэлж авах үед*************** захирлаас зөвшөөрөл аваагүй бөгөөд өөрөө ерөнхий инженерийн хувьд ажлаа явуулах гээд дур мэдээд авчихсан юм. Гэхдээ*************** захиралд механизм түрээслэх талаараа мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 152-154 дэх тал),

21. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор М.***************гийн ял шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 176 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 166 дахь тал), ял шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 176 дахь тал), ***************ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 186 дахь тал), ял шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 194 дэх тал), ***************ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 197 дахь тал), ял шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 211 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Гурав. Гэм буруугийн талаарх талуудын санал дүгнэлт болон шүүхийн дүгнэлт.

 Улсын яллагчаас шүүгдэгч *************** ***************, *************** нарыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт;

шүүгдэгч ***************ын өмгөөлөгч М.Хувцагаанаас “...миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийн тухайд сэтгэл санааны хохирол 143,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хохирогч талаас гаргасан баримтад сэтгэл зүйчид хандсан баримт байхгүй. Бие эрхтний үнэлгээ гэж сонсож байгаагүй. Баримтын хүрээнд хохирлоо нөхөн төлсөн. Шинжээчийн дүгнэлт гаргуулж байгаа бол хуульд зааснаар эрх үүрэг танилцуулж гаргах ёстой атал шүүх дээр шинээр баримт гаргасан. Үүнийг хохирол, хор уршигт үнэлэх боломжгүй...” гэсэн;

шүүгдэгч ***************ын өмгөөлөгч Б.Саруулаас “***************гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах байр суурьтай оролцож байна. Ерөнхий инженер хуульд зааснаар хариуцах үүрэг хүлээхгүй. Иймд цагаатгаж өгнө үү...” гэсэн;

шүүгдэгч ***************гийн өмгөөлөгч Л.Батаагаас “Миний үйлчлүүлэгчийн хувьд бол гэм буруу дээр маргахгүй. Сэтгэл санааны хохирол болон өмгөөллийн зардлыг шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй. Бензиний баримтын хувьд маргах зүйл байхгүй.” гэсэн;

хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатараас “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн сэтгэл санааны хохиролд 263.251.730 төгрөгийн хохиролыг хуульд зааснаар, үнэлгээний  зардалд төлсөн 2.500.000 төгрөг,  өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг, бензины зардалд 270.000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос  ***************, ***************, *************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Нэг. *************** 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар сургуулийн баруун тал дахь зам дээр “***************” ХХК-ийн авто зам засварын ажлыг хийх явцдаа 66-43 УБ улсын дугаартай шар өнгийн индүүдэгч механизмыг операторын мэргэжлийн эрхгүйгээр жолоодож явахдаа тус талбайд боржуур болон асфальтыг тэгшлэх ажил хийж байсан  тухайн үед 17 нас 4 сар 25 хоногтой *************** дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт авагджээ.

 Энэхүү хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 14 дэх тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 16-24 дэх тал),  *************** насанд хүрээгүй хохирогчоор өгсөн“...2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 09 цагт ажилдаа очсон. Ингээд би замын асфальт авч хүрздээд байж байтал гэнэт индүүний машин дөхөөд ирсэн. Би зугтаах үед индүүний машин миний барьж байсан хүрзэн дээгүүр гарахдаа хүрз харваад миний хөлийг цохиод бүдчээд догонцоод унасан. Тэгээд босох ийхийн хооронд индүүний машин ирээд баруун хөлөн дээгүүр гараад явчихсан. Ингээд би эмнэлэгт очоод хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 96-98 дахь тал), Б.Гансүхийн гэрчээр өгсөн: “. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай бригад замын боржуур  тавиад асфальт тэгшлэх ажлаа хийж байсан. Тэгтэл өдрийн 15 цаг өнгөрч байхад асфальт индүүдэж байсан зам индүүдэгч машин аягүй ширүүн явж байсан бөгөөд би зөөлөн яваарай гэж хэлж байсан. Тэгээд байж байтал гэнэт индүүдэгч зогсохгүй байна гээд орилоод хүмүүс зугтаасан. *************** тэрийг сонсоод зугтааж амжилгүй байж байхад нь тулж ирээд хөлийг нь дайрчихсан юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 91-92 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9492 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 119-121 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 Эдгээр бичгийн нотлох баримтуудаар ***************гийн яллагдагчаар өгсөн: “...Индүүдэгч машиныг барих хүн хэрэгтэй байна гэхээр нь би очиж барья гэсэн юм. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө индүүдэгч машинаа үзээд зүгээр байхаар нь ажилдаа гарсан. Өдрийн 15 цаг 30 минутын зам дээр дэвссэн асфальтыг индүүдээд явж байтал индүүдэгч машины /зогсоох, ухрах, урагшлах үйлдэл хийдэг ганцхан хөшүүрэг байдаг/ араа буюу хөшүүрэг зогсох горимдоо орохгүй гацсан. Ингээд индүүдэгч зогсохгүй урагш яваад байхаар нь зам дээр асфальт тэгшилж байсан хүмүүс рүү орилж холдоорой гэж хэлсэн. Хүмүүс зугтаагаад холдсон. Тэр үед замын асфальт тэгшилж байсан *************** зугтаах гэсэн боловч зугтааж чадахгүй халтирч унаад мөлхсөн. Би тэр залууг дайрахгүйн тулд зүүн гар тал руугаа жолоогоо эргүүлээд замын боржуур дайраад даваад зогссон. Тэгтэл *************** гэх залуугийн хөлөн дээгүүр гарчихсан байсан. Өглөөд ажилд гарахад *************** компанийн инженер, ХАБ-ын ажилтан гэж байгаагүй. Надад ямар ч ХАБ-ын зааварчилгаа өгөөгүй. Гарын үсэг зуруулж аваагүй. Хэн ч шалгаагүй. Юу ч хэлээгүй шууд ажилд гаргасан. Би өөрийн буруутай үйлдлээ зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг нь (2-р хавтаст хэргийн 126-128 дахь тал) давхар батлагдаж байх тул түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь нотлох баримтаар тооцогдох үндэслэл болно.

 

Осол хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчөөс “осол хэрэгт шинжээчээр ажилласан” шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.  (1-р хавтаст хэргийн 155-163, 165-169  дахь тал)

Уг шинжээчийн дүгнэлтэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг хэн, хэрхэн, яаж, зөрчсөн талаар дүгнэлт гаргасныг  үндэслэн  хяналтын прокуророос *************** ХХК-ийн захирал ***************ыг  Зам тээвэр хөгжлийн яамны тендерт шалгаран, гүйцэтгэлийн гэрээ байгуулж, автозам, замын байгууламжийн барилгын ажил хийж гүйцэтгэж байх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1  машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/, 9 дүгээр зүйлийн 9.1.2 /машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх/, Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНбД 12-03-04-н 5.12 /машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгууллагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, /тэдгээрийг ажилд гарахыг зөвшөөрнө/, БНбД 12-03-04-н 4.7 /Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний /төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/, гэх тус тус заалтуудыг зөрчиж гүйцэтгэлийн зам, засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбайд 66-43 УБ улсын дугаартай, шар өнгийн индүүдэгч механизмын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллуулаагүйн улмаас; 

*************** нь  “***************” ХХК-н ерөнхий инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-г зөрчсөн, 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/ гэх заалтыг биелүүлээгүй, 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заасны дагуу автозам засварын ажлын ажилбар бүрд эрсдэлийн үнэлгээ хийх болон үйлдвэрлэлийн талбайг хяналтгүй орхиж хуулийг хэрэгжүүлж ажиллагаагүй, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” МNС 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д заасныг хэрэгжүүлээгүй, МNС 4969:2000 стандартын 4.9 дэх “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэх заалтын дагуу бичгээр танилцуулж зааварчилгаа өгсөн албан тушаалтны гарын үсэг зурагдаж баталгаажуулаагүй, БНбД 12-0304-н 4.7 /Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ: тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/ заалтын дагуу төлөвлөгөө боловсруулан мөрдүүлж ажиллагаагүйн улмаас;

 -*************** нь “***************” ХХК-ийн авто зам засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбай дээр 66-43 УБ улсын дугаартай шар өнгийн индүүдэгч механизмыг жолоодож Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 /ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх/-гэсэн заалтын дагуу *************** ХХК-н инженер техникийн ажилтан нарт мэдэгдээгүй, 18 дугаар зүйлийн 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт тусгагдаагүй ажил гүйцэтгэсэн, машин механизмын механик операторын мэргэжлийн үнэмлэхгүй буюу эрхгүйгээр ажил гүйцэтгэж тус талбайд боржуур болон асфальтыг тэгшлэх ажил хийж байсан насанд хүрээгүй хохирогч *************** дайрч түүний биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, мэдрэл, шөрмөс, судас, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдуулан ***************, ***************, *************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байна.  

 Тухайн хэргийн нөхцөл байдлаас үзэхэд “***************” ХХК нь Зам тээвэр хөгжлийн яамны тендерт шалгаран, гүйцэтгэлийн гэрээ байгуулж, автозам, замын байгууламжийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа “***************” ХХК-иас аман хэлцлээр индүүдэгч  механизмыг  түрээсээр ажиллуулахдаа “***************” ХХК-ийн ажилтан *************** нь тухайн индүүдэгч механизмыг механизмын операторын мэргэжлийн үнэмлэхгүйгээр жолоодсон байх ба 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд зам дээр дэвссэн асфальтыг индүүдээд явж байтал нь индүүдэгч машины  “зогсоох, ухрах, урагшлах үйлдэл хийдэг ганцхан хөшүүрэг байдаг/ араа буюу хөшүүрэг зогсох горимдоо орохгүй гацсанаас зогсоох боломжгүй нөхцөл байдал үүсэж  тухайн талбайд боржуур болон асфальт тэгшлэх ажил хийж  байсан  “***************” ХХК-ийн...ажилтан насанд хүрээгүй *************** дайрч эрүүл мэндэд нь хөдөлмөрийн чадварыг тогтонгид 60% алдагдуулах хүнд гэмтэл буюу шууд хохирол учирсан нь шинжээчийн 9492 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.  (1-р хавтаст хэргийн 119-121 дэх тал)

 Энэхүү  осол хэрэг гарсан 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр  “***************” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер Д.*********** албан ажилдаа ирээгүй нь Д.***********гийн гэрчээр өгсөн “...Энэ бүтээн байгуулалтын хугацаанд би чөлөө авсан байсан учир ХАБ-ийн зааварчилгааг талбай дээр ажиллаж байгаа Шинэзориг хариуцах байсан. Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр БГД-ийн 5-р хороо 6-р сургуулийн бүтээн байгуулалтын ажил дээр зам индүүдэгч машинд манай “***************” ХХК-ийн хөлсөлсөн Баганаагийн хариуцсан бригадын ажилтан *************** гэх залуу хөлөө бэртээсэн гээд над руу залгасан тэгээд би хүрэлцэн ирсэн. Би 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус осол гардаг талбай дээр цэвэрлэгээ хийгээд нэлээн орой тарсан болохоор хүлээлгэж өгөөгүй. Өчигдөр өгөх гээд миний бие байдал муу байсан болохоор би зааварчилгааны дэвтрийг одоо болтол өгч чадаагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 68-70 дахь тал) болон тус *************** ХХК-ийн захирал ***************ын  яллагдагчаар өгсөн: “...ХАБ-ын инженер *********** 2021 оны 9 дүгээр сарын 29-нөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл өвчний учир чөлөөтэй байсан. Би өөр замын ажил дээр ажиллаж байсан бөгөөд өөр хүн томилогдоогүй. Тухайн үед ийм осол болно гэж бодолгүй найдчихсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 138-141 дахь тал),  ***************ын яллагдагчаар өгсөн: “Осол гарах үед талбай дээр ажиллаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 08 цагт ажил дээрээ очсон. Намайг очиход манай ХАБ-ын инженер *********** өвдөг нь гэмтсэн гээд 2021 оны 9 дүгээр сарын 30-аас 2021 оны 10 дугаар сарын 03-ны хооронд чөлөөтэй байсан....” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 152-154 дэх тал) мэдүүлэг зэргээр нотлогдож  байна.

Нөгөөтэйгүүр шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хяналтын прокуророос ерөнхий инженер ***************ыг “***************” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-г зөрчсөн, 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/ гэх заалтыг биелүүлээгүй, 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-д заасны дагуу автозам засварын ажлын ажилбар бүрд эрсдэлийн үнэлгээ хийх болон үйлдвэрлэлийн талбайг хяналтгүй орхиж хуулийг хэрэгжүүлж ажиллагаагүй, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” МNС 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д заасныг хэрэгжүүлээгүй, МNС 4969:2000 стандартын 4.9 дэх “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэх заалтын дагуу бичгээр танилцуулж зааварчилгаа өгсөн албан тушаалтны гарын үсэг зурагдаж баталгаажуулаагүй, БНбД 12-0304-н 4.7 /Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ: тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/ заалтын дагуу төлөвлөгөө боловсруулан мөрдүүлж ажиллагаагүйн улмаас тус талбайд боржуур болон асфальтыг тэгшлэх ажил хийж байсан насанд хүрээгүй хохирогч *************** нь 66-43 УБ улсын дугаартай, шар өнгийн индүүдэгч механизм-д дайруулж улмаар түүний биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, мэдрэл, шөрмөс, судас, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж дүгнэж яллаж байгаа нь тухайн хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шинжээчийн дүгнэлтийг шүүх баримтлах үүрэггүй бөгөөд учир нь ерөнхий инженерийг захирал болон хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерт хамаарах заалтуудыг зөрчсөн гэж тус тус давхардуулан дүгнэснийг шүүх баримтлаагүй болно.

 

 Хэргийн жинхэнэ бодит байдалдаа *************** нь  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженер Д.***********д чөлөө олгосон тушаал шийдвэр гаргаагүй, мөн Д.***********г эзгүйд түүний ажлыг хэн, хэрхэн орлох, тодруулбал ерөнхий инженер ***************од хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг хариуцуулсан тушаал шийдвэр гаргаагүй. Энэ нь компанийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мэргэжлийн арга зүйгээр хангах, тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих, эрсдэл аюулыг олж тогтоох үүргийг *************** хүлээх үндэслэл болохгүй тул  түүнийг шууд буруутгах нь  хангалттай бус юм.

 

Нөгөөтэйгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад *************** ХХК-ийн ерөнхий инженер *************** “Би ерөнхий инженерийн хувьд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйгаа хариуцаж ажиллаж байсан. ХАБ-ын инженер байхгүй үед ажилд гарч байгаа машин механизмын бүрэн бүтэн байдлыг шалгаж, ажилчдад тухайн ажилд нь тохирсон ХАБ-ын зааварчилгаа би өгөх ёстой байсан. Би хуулийн мэдлэг дутмаг, өөрийгөө ХАБ-ын сургалтад суугаагүй учир ХАБ хариуцахгүй гэж боддог байсан минь буруу болсон...” гэж мэдүүлсэн байх боловч тэрээр шүүх хуралдаанд “надад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженерийн ажлыг хариуцуулаагүй, яг үнэндээ зааварчилгааны дэвтрийг ч өгөөгүй...” гэж мэдүүлж байгаагаас үзэхэд *************** гэм буруугийн талаар маргаж байна гэж үзэхээр байна.

Гэм буруугийн талаар маргахгүй байсан ч гагцхүү гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай бөгөөд хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байх учиртай.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан;

 ***************, ***************, ***************  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс ***************од холбогдох  Эрүүгийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож ***************ыг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

 ***************ын өмгөөлөгч Б.Саруулаас гаргасан“...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хуулийн үндэслэлтэй болно.

 

Харин *************** ХХК-ийн захирал ***************т тус компанийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер Д.*********** ажилдаа очихгүй талаар хэлсэн байтал чөлөө олгосон тушаал шийдвэр гаргаагүй, ХАБ-ын инженерийг ажилдаа ирээгүй талаар болон түүний эзгүйд ажил албан үүргийг нь хэн нэгэнд, тодруулбал ерөнхий инженерт хариуцуулаагүй.

 

Энэ байдал нь    хяналтын прокуророос ***************ыг  Зам тээвэр хөгжлийн яамны тендерт шалгаран, гүйцэтгэлийн гэрээ байгуулж, автозам, замын байгууламжийн барилгын ажил хийж гүйцэтгэж байх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1  машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/, 9 дүгээр зүйлийн 9.1.2 /машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх/, Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНбД 12-03-04-н 5.12 /машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгууллагуудаас тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, /тэдгээрийг ажилд гарахыг зөвшөөрнө/, БНбД 12-03-04-н 4.7 /Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний /төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/, гэх тус тус заалтуудыг зөрчиж гүйцэтгэлийн зам, засвар үйлчилгээ эрхлэх үйлдвэрлэлийн талбайд 66-43 УБ улсын дугаартай, шар өнгийн индүүдэгч механизмын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллуулаагүйн улмаас тус талбайд боржур болон асфальтыг тэгшлэх ажил хийж байсан насанд хүрээгүй хохирогч *************** эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учирсан хэрэгт буруутгагдах үндэслэл болж байна.

 

 Хүний эрүүл мэндэд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Энэхүү үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд учруулсан гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд шууд болон шууд бус шалтгаант холбоо байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Иймд ***************, *************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

 

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Өмгөөллийн зардал 2.000.000 төгрөг, үнэлгээний зардал 2.500.000 төгрөг, бензиний баримт 270.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 263.251.730 төгрөг нийт  268.021.730 төгрөг”-ийн  нэхэмжлэл гаргалаа.

 

Хохирогч талаас “Тэнцвэр Эстимэйт” ХХК-иас гаргасан хохирогчийн эд эрхтэн, сэтгэл санааны хохирлын үнэлгээг 263.251.730 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ. Учир нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК нь “үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, зөвлөх үйлчилгээ, зөвлөгөө”-ний үйлчилгээ үзүүлдэг байна. Иймд “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийг хохирогчийн эд эрхтэн, сэтгэл санааны хохирлыг шинжлэх ухаанд суурилсан мэргэжлийн байгууллагын мэргэшсэн шинжээчдийн тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэгэн эргэлзээгүйгээр тогтоосон гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн боломжгүй юм.

 

Иймд хохирогчийн 263.251.730 төгрөгийн нэхэмжлэл болон хөрөнгийн үнэлгээ тайлан гаргуулахад төлсөн 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж энэ хэрэгт хамааралтай зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ***************, *************** нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Харин  өмгөөллийн хөлс төлсөн  зардлын тухайд  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дугаартай тогтоолын 2.6.6-д “насанд хүрээгүй,...хохирогч,...өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” олгоно гэж зааснаар насанд хүрээгүй байхдаа (ар гэрийн амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж замын ажил хийж байгаад осолд өртсөн) зэрэг байдлыг харгалзаж өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй.

 

Мөн  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон,  хөдөлмөрийн чадвар алдагдсан байдлыг харгалзаж бензин шатахууны зардалд 270.000 төгрөг нэхэмжилснийг хангаж, нийт 2.270.000 төгрөгийг шүүгдэгч ***************, *************** нараас тэнцүү хувааж тус бүр 1.135.000 төгрөг  гаргуулж хохирогч талд олгохоор  шүүх шийдвэрлэлээ.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч ***************, *************** нараас шүүх хуралдааны явцад тус бүр 1.135.000 төгрөгийн хохиролыг хохирогч талд дансаар шилжүүлсэн тул тэдгээрийг энэ шүүх хуралдаанаар  бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас  “Шүүгдэгч ***************, *************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох, ***************ыг зам засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах,  ***************г “В, С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах санал дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчөөс “тусгайлан гаргах саналгүй” гэв.

Шүүгдэгч ***************ын өмгөөлөгч Хувцагаанаас “***************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Учир нь хохирогчид шууд анхны тусламж үзүүлсэн, мөн тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг цаашид төлөх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчаас гаргасан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн,

Шүүгдэгч ***************гийн өмгөөлөгч Л.Батаагаас “Миний үйлчлүүлэгчид хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Иймд сард олох орлого буюу 750.000 төгрөгийн цалинтай зэргийг харгалзаж, ялын хамгийн доод нэгж болох 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү. Мөн В, С ангиллын тээврийн хэрэгслийн эрх хасах ял нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч ***************, *************** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 Шүүгдэгч ***************, *************** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч ***************, *************** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, торгох,  зорчих эрхийг хязгаарлах, хорих ял” зэрэг хууль заасан ялуудаас уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч ***************, *************** нарыг тус бүр таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. 

Улсын яллагчаас шүүгдэгч ***************гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулах санал дүгнэлтийн тухайд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар хуульчлагдсан байтал  түүний “ВС” ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах “ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй үндэслэлээр хүлээж авах боломжгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ***************ыг зам засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар, ***************г механизмын операторчийн эрхгүй ч үл хамааран механизмын операторчоор ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн. 

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************, *************** нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 03 жилийн хугацаанд буюу сар тутамд тус бүр 138.888 төгрөгийг төлөхөөр тогтоов.  

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ыг зам засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар, ***************г механизмын операторчоор ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар эрх хасах ялыг тус тус  ял оногдуулсан үеэс эхлэн тоолно.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************, *************** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

 

 ***************, *************** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйл,  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************** ***************, *************** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс ***************од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож ***************ийг цагаатгасугай.

 

2. ***************, *************** нарыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ыг зам засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар, ***************г механизмын операторчоор ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, тус бүр таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************, *************** нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ыг зам засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар, ***************г механизмын операторчоор ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************, *************** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  ***************, *************** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Хохирогчийн нэхэмжлэлээс 265.751.730 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч *************** өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ***************, *************** нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ