Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 586

 

 

 

 

   2019 оны 04 сарын 02 өдөр

      Дугаар 182/ШШ2019/00586

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж:

 

Нэхэмжлэгч: Г.А

Хариуцагч:  НШШГГ,

Гуравдагч этгээд: “ХЭ” ХХК

үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайхан, Б.Сэлэнгэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

                                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.А нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Өлзийсайханы 2019 оны 02 сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/3011 тоот мэдэгдлийг 2019 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 2035 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 130 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 634 дугаартай тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Г.Аын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 18 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 19 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “ХЭ” ХХК-ийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр журамлан заасан. Гэтэл НШШГГ нь төлбөр авагч болон төлбөр төлөгчөөс үнийн санал гаргуулан авалгүйгээр, талуудын хооронд эд хөрөнгийн үнийн тадаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр, 2019 оны 01 сарын 17-ны өдөр “ХЭ” ХХК-ийг шинжээч томилж, зах зээлийн үнэ ханшаас хамаагүй багаар үнэлгээ хийлгэж буй явдалд ч гомдолтой байна.

Мөн шинжээч “ХЭ” ХХК нь Г.Аын өмчлөлийн орон сууцнуудыг хамтад нь 252.266.700 төгрөгөөр үнэлсэн явдал нь зах зээлийн бодит үнэ ханшид огт нийцэхгүй байна. Учир нь Г.А нь үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцны зах зээлийн үнэ ханшийг судлан үзэхэд “ХЭ” ХХК-ийн үнэлгээнд хамрагдсан түүний өмчлөлийн тус нэг орон сууц нь 350.000.000 төгрөгөөр, хоёр орон сууц хамтдаа 700.000.000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд байна. Тус орон сууцнууд нь гэрчилгээндээ 36 м.кв талбайтай гэж бичигдсэн байгаа боловч бодит хэмжилтээр 114 м.кв талбайтай байна. Гэтэл шинжээч “ХЭ” ХХК нь Г.Аын орон сууцнуудын үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшаас хамаагүй багаар буюу хоёр орон сууцыг хамтад нь 252.266.700 төгрөгөөр үнэлж, түүний өмч хөрөнгүүдийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг нь зөрчиж байна. Улмаар НШШГГ нь “ХЭ” ХХК-ийн хийсэн үнэлгээг үндэслэн дуудлага худалдаанд оруулах гэж байгааг зөвшөөрөхгүй.

Иймд Г.Аын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 18, 19 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202007072, Ү-2202006989 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн ахнан шатын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2035 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 634 дүгээр тоггоолоор Г.Ааас 65.988.299 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 487.891 төгрөгийг гаргуулж “Май капитал” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18300734 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч Г.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирээгүй болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18300734/01 тогтоолоор битүүмжилж, мөн хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18301234/02 тогтоолоор хураах ажиллагааг явуулсан. Иргэний хуулийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахаар 2019 оны 4/1926 дугаар мэдэгдэлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн, Г.Аын оршин суугаа хаягаар очиж мэдэгдлийг өгсөн. Г.А нь 4/1926 дугаар мэдэгдэлийг хүлээн авсан тухай зурвасыг ирүүлсэн. Тогтоосон хугацаанд үнийн санал өгөөгүй тул Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээчнээр зах зээлийн бодит үнийг тогтоолгохоор “ХЭ” ХХК-ийг томилж, шинжээчийн тогтоосон дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу талуудад мэдэгдсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 121-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Сэлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 18300734/01/31 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор “ХЭ” ХХК-ийг шинжээчээр томилсон. Г.А бидэнд байраа үзүүлж, дээр дурдсан 2 орон сууцаа нийлүүлсэн байсан. Орон сууцны үнэлгээний талаар асуухад мэдэхгүй байна гэж байсан. Дээрх 2 орон сууцыг нийтэд нь үнэлсэн бөгөөд тавилгатай супер засвартай байр байсан. Ерөнхийдөө зах зээлийн дундаж үнэлгээгээр л тогтоосон бөгөөд орон сууцны үнийг унагасан зүйл байхгүй гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 2035 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 130 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 634 дугаартай тогтоол, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоол, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орон сууцны үнэлгээний тухай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шинжээч томилох тухай тогтоол, “ХЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

 

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2035 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 634 дүгээр тогтоолоор Г.Ааас 65.988.299 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 487.891 төгрөгийг гаргуулж “Май капитал” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн байх ба төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул НШШГГ шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцааны хөрөнгө болох Г.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд үнийн санал өгөөгүй гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “ХЭ” ХХК-ийг шинжээчээр томилж орон сууцыг үнэлүүлсэн байна. Шинжээч 2 орон сууцыг нийтэд нь 252.266.700 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 02 сарын 01-ний өдөр талуудад мэдэгдсэн, Г.А орон сууцны зах зээлийн үнэлгээг илтэд бага болсон үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар 2019 оны 02 сарын 02-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.

 

 Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Шинжээч томилох тухай” тогтоолд 1.эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 2.эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлүүлэхээр заасан байхад шинжээч зөвхөн нэг үнэлгээ гаргасан байх бөгөөд үндэслэл нь тодорхойгүй байна.

Шинжээч зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээг гол үнэлгээ болгон авсан байх ба тэрээр нэхэмжлэгчийн орон сууцны зах зээлийн үнийг тодорхойлохдоо түүнээс талбайн хэмжээ илт бага 50 м кв, 64 м кв талбайтай орон сууцнуудтай харьцуулсан нь бодитой үнэлгээ болж чадаагүй байна. Шинжээч нэхэмжлэгчийн буюу төлбөр төлөгчийн орон сууцнуудын талбайг 114 м кв гэж хэмжиж тогтоожээ.

Дээрх үндэслэлүүдээр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоолгосон орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072-т бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006989-т бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудын 2019 оны 01 сарын 31-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг 7 хоногт гардан авах үүрэгтэй, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                           С. БУД