Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/945

 

 

 

    2022         12          05                                 2022/ШЦТ/945

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч О.П,

нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй,

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан эрүүгийн 2211006521506 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ж овгийн О.П

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Булган аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой санхүүч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч О.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн баруун талд тамхи асууж хоргоогоод байсан хохирогч Л.Гыг цааш явуулах зорилгоор түлхэхэд хохирогч Л.Г нь хөл алдан толгойгоороо унаж эрүүл мэндэд нь “...зүүн талд зулай ясны цөмөрсөн хугарлаас урагш духны өмнөд ялтас дайрч этмойд хөндийр үү үргэлжилсэн, арагш лямбда заадас хүрсэн нийлмэл хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, аалзан хальсны доорх тархмал цус харвалт, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх тархмал цус харвалт, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх нимгэн ялтаслаг цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсны доорх ялтаслаг цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, хөл гарын саажилт, зүүн хөхлөг сэртэн, шуу, баруун тохойд зулгаралт, цус хуралт...” бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч О.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн баруун талд тамхи асууж хоргоогоод байсан хохирогч Л.Гыг цааш явуулах зорилгоор түлхэхэд хохирогч Л.Г нь хөл алдан толгойгоороо унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч О.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр би найз Сэрдамба, Ариунбилэг, Солонго нарын хамт 22 цагийн орчимд Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн замын эсрэг талд байх нэг паб руу орж хүн тус бүрийн 0.5 литр хэмжээтэй 3 шил пиво уусан ба сууж байгаад шөнийн 01 цаг өнгөрөөгөөд тухайн пабаас гарсан. Тэгээд намайг гэр лүү ойртуулж өгөхөөр бид нар хамт манай гэр болох Соёл урлагийн их сургуулийн хойд талын 53 дугаар байр луу алхаад явсан ба Соёл урлагийн их сургуулийн баруун талын гудамжаар алхаж байтал ардаас нэг согтуу ах ирээд хөөе тамхи байна уу” гэж асуусан тэгэхээр нь би "байхгүй” гэсэн чинь пизда гэж байсан. Тэгэхээр нь би байхгүй ээ ахаа гэж хэлээд цааш алхаж байтал тэр ах дахин араас дагаад яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үглээд дагаад байсан. Ингээд байхаар нь би эргэж очоод тамхи байхгүй яв гэж хэлмэн чинь над руу ирээд тулж зогссон ба Солонго дундуур орж ирээд тар ахыг “та болиод явчаачээ” гэж хэлээд намайг авч явах гэж байсан. Тэгсэн тэр ах над руу ойртон тулж зогсохоор нь хоёр гараараа тэр ахын цээж рүү нь түлхсэн чинь хойш газар саваад толгойн ар хэсгээрээ уначихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дугаар тал/,

- шүүгдэгч О.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэмтэл учруулсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

- хохирогч Л.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... миний бие 2022 оны 3 дугаар сарын 31-ний орой 18 цаг 30 минутад ажил тараад захирлыг гэр лүү нь хүргэж өгчхөөд 21 цагийн үед 10 дугаар хороололд байх биллиардын газар луу очиж хамт ажилладаг Дүүрэнжаргал, Түмэн-Өлзий, Тэмүүжин, Хүсэлхүү, Ариунбат нартай пиво ууцгаан биллиард тоглож байгаад 00 цагийн орчим тоглож дуусаад тус газраас гарч гэр гэртээ харих болоход зүг нэг гээд Дүүрэнжаргал бид 2 нэг таксинд хамт суусан. Ингээд би Дүүрэнжаргалыг такситай гэрт нь буюу зүүн 4 замын хойд талд байх байранд хүргэж өгөөд гэр лүүгээ явсан ба Метро молл худалдааны төвийн урд талд тамхи авахаар буугаад тэнд байдаг ТҮЦ-ээс хайрцаг тамхи авчхаад цааш гэр лүүгээ алхсан. Ингээд би Соёл урлагийн их сургуулийн баруун талд алхаж явахад урд талд 30 орчим насны 2 эрэгтэй, 2 эмэгтэй хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би хөөе больцгоо гээд араас нь очсон. Тэгэхэд нэг залуу нь өөдөөс хүрч ирээд бид 2 өөд өөдөөсөө хараад маргалдаад зогсоход хамт явж байсан нэг эмэгтэй нь хажууд байсан. Тэгээд тэр залуу нь намайг зодох гээд улам ойртоход тэр эмэгтэй салгах гээд дундуур орсон боловч тэр эмэгтэйг хальт холдох үед намайг түлхээд унагаасан юм. Ингээд би нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн байдаг.. .” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

- гэрч И.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Пүрэв-Эрдэнийн гэр нь Соёл урлагийн их сургуулийн ард талын байранд байдаг гэсэн тул гэр лүү нь хүргэж ойртуулж өгөөд бид нар салцгаах гэж байсан. Гэтэл бид нарыг яг Соёл урлагийн их сургуулийн баруун урд буланд алхаад явж байтал П бид хоёрын араас 40 орчим насны согтуу ах ирээд тамхи байна уу? гэж асуугаад П дээр хүрээд ирсэн. Тэгэхээр нь би салгаад цааш Пийг аваад алхаад явж байтал дахиад ардаас хэрүүл хийх гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би буцаж очоод та явчих гэж хэлээд холдуулсан чинь П ирсэн. Тэгээд П тэр ахтай юм яриад зогсоод байхаар нь би П явъя гээд дундуур нь ороод П түлхэж холдуулсан чинь П явахгүй зогсож байгаад тэр ахын цээж рүү нь 2 гараараа түлхсэн чинь тэр ах хойш толгойгоороо явган хүний цементэн зам дээр саваад уначихсан...Тэр согтуу ах өөрөө л араас хэрүүл хийх гээд яваад байсан ба П түлхсэнээс өөрөөр зодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 39-43 дугаар тал/,

үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5630 дугаартай Л.Гын биед зүүн талд зулай ясны цөмөрсөн хугарлаас урагш духны өмнөд ялтас дайрч этмойд хөндийр үү үргэлжилсэн, арагш лямбда заадас хүрсэн нийлмэл хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, аалзан хальсны доорх тархмал цус харвалт, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх тархмал цус харвалт, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх нимгэн ялтаслаг цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсны доорх ялтаслаг цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, хөл гарын саажилт, зүүн хөхлөг сэртэн, шуу, баруун тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-48 дугаар тал/,

- 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1929 дугаартай “...Шинжилж буй “Ch02-20220401-015000.mр4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн бүтцэд ямар нэгэн өөрчлөлтгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Шүүгдэгч О.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн баруун талд тамхи асууж хоргоогоод байсан хохирогч Л.Гыг цааш явуулах зорилгоор түлхэхэд хохирогч Л.Г нь хөл алдан толгойгоороо унаж эрүүл мэндэд нь “...зүүн талд зулай ясны цөмөрсөн хугарлаас урагш духны өмнөд ялтас дайрч этмойд хөндийр үү үргэлжилсэн, арагш лямбда заадас хүрсэн нийлмэл хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, аалзан хальсны доорх тархмал цус харвалт, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх тархмал цус харвалт, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх нимгэн ялтаслаг цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсны доорх ялтаслаг цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, хөл гарын саажилт, зүүн хөхлөг сэртэн, шуу, баруун тохойд зулгаралт, цус хуралт...” бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч О.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан О.Пд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Л.Гын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч О.П бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн флаш 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Жаран овогт Одын П болгоомжгүйн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.П 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар О.П торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн флаш 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ