Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/948

 

 

 

 

 

 

 

 

   2022         12          05                                  2022/ШЦТ/948                                                                                         

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

 улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхтулгын Билгүүнд холбогдох эрүүгийн “2202 00000 0379” дугаартай, 186/2022/0883/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 5 дугаар гудамж 353 тоотод оршин суух,

Урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт МБ /РД:......................./,

            Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч М.Б нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 5 дугаар гудамжны 353 тоот өөрийн оршин суух хашаандаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй, 6 хэсэг гялгар уут, хуванцар савнуудад хийсэн нийт 791,3 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ үнэн зөв өгсөн.Гэм буруутай, өөрийгөө зөвтгөхгүй, дахиж ийм асуудалд холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Баярмагнайгийн: “...урьд өмнө хүүхдүүдтэй нийлж явж байгаад хэрэглэж цагдаад баригдаж шалгагдсан түүнээс хойш ээжээ би огт хэрэглэхгүй байгаа гэж хэлсэн. Гэтэл дахиад хэрэглэж байгаа талаар би үнэхээр огт мэдсэнгүй. Хашаанд байшингийн хажууд модонд нуусан талаар нь огт мэдээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,

2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4885 дугаартай дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.

2. “ГМ-160 дугаартай гомдол мэдээлэлд 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг Булгийн 5-353 тоотод нэгжлэгээр хураан авсан 1-6 дугаарласан өвс ургамал мэт зүйл” гэж хаягласан 6 хэсэг өвс ургамал мэт зүйлсд тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.

3. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтанд багтдаг” гэжээ  /хх-ийн 48-49 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50-53 дугаар тал/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4886 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 50, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. “2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр М.Бий биед үзлэг хийж хураан авсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ш, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ш” а/х Д.Нямдагва” гэж хаягласан дотор хэсэг нь бохирлогдсон АТ 1203385 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт, АК5491027 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэгт тус тус Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.

3. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтанд багтдаг” гэжээ /хх-ийн 57-58 дугаар тал/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-60 дугаар тал/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4883 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “М.Б 2022.10.3” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн I жагсаалтанд багтдаг” гэжээ /хх-ийн 64-65 дугаар тал/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66 дугаар тал/,

   Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч: хавтаст хэргээс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэгжлэг хийсэн “...Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 5-353 тоот ...шинжилгээнд хүргүүлэхээр хураан авах” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14 дүгээр тал/, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүний биед /М.Б/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15 дугаар тал/, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүний биеэс /М.Б/ биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухай ТНС /Марихуан/ илэрсэн” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20 дугаар тал/, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах” тухай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-ийн 21 дүгээр тал/, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 351 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 22 дугаар тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 34 дүгээр тал/, гэрч Д.Баярмагнайгийн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4885 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50-53 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4886 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-60 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4883 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал, гэрч Д.Баярмагнайгийн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал, гэрч Л.Халиуны мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 71 дүгээр тал/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 89 дүгээр тал/, Б.Эгшиглэнгийн төрсний гэрчилгээний хуулбар болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн “Цасан цагаан гоо сайхан” ХХК-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

3.3. Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч М.Б нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 5 дугаар гудамжны 353 тоот өөрийн оршин суух хашаандаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй, 6 хэсэг гялгар уут, хуванцар савнуудад хийсэн нийт 791,3 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- гэрч Д.Баярмагнайгийн: “...урьд өмнө хүүхдүүдтэй нийлж явж байгаад хэрэглэж цагдаад баригдаж шалгагдсан түүнээс хойш ээжээ би огт хэрэглэхгүй байгаа гэж хэлсэн. Гэтэл дахиад хэрэглэж байгаа талаар би үнэхээр огт мэдсэнгүй. Хашаанд байшингийн хажууд модонд нуусан талаар нь огт мэдээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4885 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50-53 дугаар тал/, 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4886 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-60 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4883 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар тал/,

гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66 дугаар тал/,

-Шүүх сэтгэц, эмгэг судлалын 961 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 70-71 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Бийг сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч М.Бийг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг 4 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч М.Б нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсан болно.

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон  Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 6 хэсэг гялгар уут, хуванцар савнуудад хийсэн нийт 791.3 грамм жинтэй, цагаан өнгийн гялгар уутны хамт 0.165 грамм, №2 гэж дугаарласан хуванцар сав, шаргал өнгийн гялгар уутны хамт 0.185 грамм, №3 гэж дугаарласан ARA гэсэн бичиглэлтэй цэвэр усны хуванцар сав, шаргал өнгийн гялгар уутны хамт 0.90 грамм, №4 гэж дугаарласан хүрэн өнгийн хуванцар сав, шаргал өнгийн гялгар уутны хамт 0.185 грамм, №5 гэж дугаарласан Coco cola гэсэн бичиглэлтэй хуванцар сав, шаргал өнгийн гялгар уутны хамт 0.150 грамм, №6 гэж дугаарласан хар өнгийн гялгар уутны хамт 0.230 грамм жинтэй, нийт 791.3 грамм цэвэр жинтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт МБийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч М.Бийг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг 4 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.

5. Шүүгдэгч М.Б нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

            7. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон  Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 6 хэсэг гялгар уут, хуванцар савнуудад хийсэн нийт 791.3 грамм жинтэй, цагаан өнгийн гялгар уутны хамт 0.165 грамм, №2 гэж дугаарласан хуванцар сав, шаргал өнгийн гялгар уутны хамт 0.185 грамм, №3 гэж дугаарласан ARA гэсэн бичиглэлтэй цэвэр усны хуванцар сав, шаргал өнгийн гялгар уутны хамт 0.90 грамм, №4 гэж дугаарласан хүрэн өнгийн хуванцар сав, шаргал өнгийн гялгар уутны хамт 0.185 грамм, №5 гэж дугаарласан Coco cola гэсэн бичиглэлтэй хуванцар сав, шаргал өнгийн гялгар уутны хамт 0.150 грамм, №6 гэж дугаарласан хар өнгийн гялгар уутны хамт 0.230 грамм жинтэй, нийт 791.3 грамм цэвэр жинтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ