Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 124

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэйявуулсан шүүх хуралдаанд

            Улсын яллагч                                   Л.Энхтайван

            Шүүгдэгч                                           Б.*******                               

         Шүүгдэгчийн  өмгөөлөгч               Д.*******баяр

                                                                     Д.Даваасүрэн

 Нарийн бичгийн дарга  Б.Урангоо нар оролцов.

       ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаас зайлсхийх” гэмт хэргүүдэд ******* овгийн  *******-*******н *******г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн  201618000039  дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

   

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн.1992 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 8-р баг, 2-р хэсэг 0189 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,  ял шийтгэл, Нийслэлийн ******* дүүргийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 317 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жил 9 сар 29 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Дархан-уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 194 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 2 сар, 7 хоногийн хорих ялыг Анхны ардчидсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,  ******* овогт *******-*******н *******. /РД: ******* /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б. ******* нь 2016 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 134 тоотод оршин суух Б.*******ийг хашаан дотор нь шөнийн цагаар очиж, үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгэмд тогтоосон хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, эрх чөлөөнд нь халдан хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

Мөн дээрх гэмт хэрэгтээ буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

1.Шүүгдэгч Б.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.... 2016 оны 02 дугаар сарын 09-ний өглөө манай 2 найз ирээд манай аавтай золгосон. Тэгээд 2 найзтайгаа гэрээс гарч яваад дулааны станцын гадаа 3 найзтайгаа таарч Оргил буудлын гадаа 1 шил архи хувааж уусан. Тэгээд би цаашаа шүдэнзний ар орж ээжийнд очих гэж яваад Боргио гэдэг найзтайгаа тааралдсан. Тэгээд бид 2 нэг айлд орж архи уусан. Тэгээд би ээжийнх рүүгээ явах гэж байсан чинь шүдэнзний арын цагаан худгийн хажууд 2 залуу таарч “архи уух уу” гэсэн. Тэгэхээр нь хамт архи уучихаад явж байтал хохирогчийн гэрийн гэрэл асаатай байхаар нь гэр рүү нь орох гэсэн чинь хүмүүс байх шиг байсан. Тэгэхээр нь цонхоор нь харах гээд гэрийнх нь гадаа байсан 2 машины голоор орж цонхоор нь харах гэсэн чинь нэг эгч “хөөш” гэсэн. Тэгэхээр нь цохьсон. Тэгээд явах гэсэн чинь хөлнөөс зуураад “Хуягаа” гээд дуудаад байсан. Тэгэхээр нь дахиж цохиод зугтаасан гэв.

2.Хохирогч Б.*******ийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 2016 оны 02 дугаар сарын 10-ны шилжих шөнө 01 цагийн үед гэрээс гараад гэрийн гадаа 00-ын хажууд бие засчихаад өмдөө татаад буцаад гэр рүүгээ орох гэтэл хашаан дотор нөхрийн дүүгийн 04-65 СЭҮ улсын дугаартай портер маркын машины хажууд нэг хүн халаасандаа гараа хийчихээд зогсоод байхаар нь би “чи хэн бэ” гэхэд шууд гүйж ирээд намайг цохиод газар унагаасан. Би тэр үед өөрийн нөхөр ийг “Хуягаа” гэж 3 удаа дуудсан чинь нөгөө хүн “дуугай бай пизда минь” гээд толгой хэсэг рүү 2 гараараа ээлжлээд цохисон. Би нүүрээ гараараа хамгаалаад байж байхад намайг дээш нь харуулчихаад миний дээр суугаад нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би тухайн хүнийг таних гээд царайг нь харсан чинь надтай цуг ажиллаж байсан гийн хүү байхаар нь би “болиоч чи яагаад байгаа юм бэ” гээд хэлэх үед миний дээр сууж намайг цохиж байснаа гэнэт болиод “таньчихлаа” гээд “дуугай байгаарай пизда минь, ална шүү” гээд миний дээрээс шууд босоод хөлнөөс чирээд байхад нь би Хуягаа гэж нөхрөө дуудсан чинь нөхөр маань гэрээс гараад ирсэн нөгөө залуу зугатаагаад яваад өгсөн. Тэгээд би гийн хүү намайг цохисон гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний хувьд гийн хүүг би нүүр царайгаар нь мөн 2016 оны 02 дугаар сарын 03-нд орой өмсөж явсан хувцасаар нь таньж мэдсэн ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 14 дүгээр  хуудас/

3.Хохирогч Б.*******ийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Надад одоо ******* эмчилгээний зардал, уучлалт гуйж байна гэж 100000 төгрөг өгсөн байгаа. Үүнээс хойш ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Би одоо 300000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээ хийлгэх, толгойгоо бариулах, толгойны зургийг Улаанбаатар хотод авхуулах, шинжилгээ хийлгэх зэрэг асуудал байна. Иймд дээрх хохирлын мөнгийг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

4.Гэрч Б.ын 2015 оны 02 дугаар сарын 14-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 2016 оны 02 дугаар сарын 09-нд өөрийн найз *******, , , Ууганаа нартай станцын “Оргил” баарны хажууд гудамжинд таараад уулзаад би 1 шил 0.75 литрийн “Монгол Стандарт” архи тэд нарт авч өгөөд хувааж уусан. Ингээд бид нар ын гэрт очоод золгоно гээд явж байсан чинь Ууганаагийн гэрт ******* орж ирээд бид нар 0.75 литрийн “Хараа” архи уучихаад гэрээс нь гараад шууд гийн гэрт *******, Ууганаа, бид 4 орсон чинь Чимгээ гэртээ 2 залуутай 1 шил архи задалчихсан сууж байхаар нь бид нар орж суутал , Ууганаа 2-ыг яв гээд явуулсан. ******* бид 2 үлдээд тэр архинаас нь хувааж уусан. Ингээд байж байхад дэлгүүрээс ахиад  0.75 литрийн “Монгол стандарт” архи  аваад тэр архийг нь уучихаад ******* бид 2 орой гэрээс нь гарсан. Ингээд бид 2 яваад “Аян” дэлгүүрийн гаднаас салаад би шууд гэртээ хариад унтаад өгсөн. Харин ******* болохоор ээжийнхээ гэр рүү явлаа гээд явсан санагдаж байна гэхдээ нилээн муудсан байсан... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

5.Гэрч Ч.гийн 2016 оны 02 дугаар сарын 14-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байгаад өөрийн найзууд болох , *******, Дийдгаа, Ууганаа нартай “Оргил” зочид буудлын гадаа архи хувааж уусан. Ингээд архиа хувааж уучихаад байж байхад ******* явлаа ээжтэй нь очиж золгоно гээд яваад өгсөн. Харин , Дийдгаа, Ууганаа бид 4 Ууганаагийн ээжийн гэрт ороод ганц шил архи хувааж уучихаад байж байхад ******* гаднаас орж ирээд тэдний гэрээс гараад би тэгээд согтоод тэд нараас салаад яваад гэртээ харьсан. Өөр ямар нэгэн юм болоогүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 18 дугаар хуудас/

6.Гэрч Б.ын /Ууганаа/ 2016 оны 02 дугаар сарын 25-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би *******тэй хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. , , , Дийдгаа нартай “Оргил” зочид буудлын урд талд бид нар уулзалдаад ойр зуурын юм яриад 0.75 литрийн “Монгол стандарт” гэдэг 2 шил архи хувааж уугаад дараа нь бид нар Дийдгаагийн гэрт очиж ээжтэй нь золгоно гэж байж байтал ******* би ээжтэйгээ золгоогүй гээд бид нараас салаад явсан. Ингээд бид нар Буурын гол орж золгууд хийгээд явж байхад ******* Дийдгаагийнд хүрч ирээд бид нар гараад эгчийн гэрт Дийдгаа, *******, бид 4 золгохоор орсон чинь эгч 2 залуутай архи хувааж уугаад сууж байхаар нь бид нар ортол эгч Дийдгаа бид 2-ыг яв гээд байхаар нь бид 2 гараад гэр рүүгээ харьсан. Ийм л юм болсон....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/

7.Гэрч Ч.гийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ..Би өөрийн хүүтэйгээ 2016 оны 02 дугаар сарын 09-нд уулзсан байгаа. Миний хүү өөрийн төрсөн ах тай 12 цагийн үед манай гэрт ирж надтай золгож ирсэн. Тэгээд би гэртээ байж байхад миний хүүхдүүд гэрт үлдсэн би айлд очиж золгохоор явсан. Тэгээд орой нь миний хүү ******* манай найзын гэрт согтуу очоод янз бүрийн асуудалд орчихсон байна лээ.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

8.Гэрч П.ын /хоч Дийдгаа/ 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би *******тэй хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. , , ******* нартай “Оргил” зочид буудлын урд талд тааралдаад 0.75 литрийн “Монгол стандарт” гэдэг 2 шил архи хувааж уугаад дараа нь бид нар манай ээжийн гэрт очиж золгоно гэж байж байтал *******  ээжтэйгээ золгоогүй байгаа гээд бид нараас салаад явсан. Ингээд бид нар Буурын гол орж золгууд хийгээд явж байхад ******* хүрч ирээд бид нар гараад эгчийн гэрт *******, , Ууганаа бид 4 золгохоор орсон чинь эгч 2 залуутай архи хувааж уугаад сууж байхаар нь бид нар ортол эгч Ууганаа бид 2-ыг яв гээд байхаар нь бид 2 гараад явсан. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

9.Гэрч Ж.гийн 2016 оны 02 дугаар  сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....Энэ өдөр манай гэрт 2 хүн хөдөөнөөс золгууд хийхээр ирсэн байсан. Тэгээд байж байхад манай гэрт , *******, , 4 үдээс хойш 18 цагийн үед золгууд хийгээд ирсэн. , 2 согтуурхаад байхаар нь би явж харьж амар гээд явуулсан. Харин , ******* 2 манай гэрт үлдээд 0.75 литрийн “ Монгол Стандар” архи хувааж уугаад орой 22 цаг бил үү 23 цагийн үед манай гэрээс харилаа гээд гараад явсан. Би хаашаа явсан талаар мэдэхгүй.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

10.Гэрч Б.гийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 2016 оны 02 дугаар сарын 09-нд өөрийн эхнэр хүүхдүүд болон дүү *******гийн хамт өдөр 13 цагийн үед байх ээжийнд очиж золгуут хийсэн. Тэгээд өдөр 15 цагийн үед байх би гэр рүүгээ харьсан. Өөр ямар нэгэн айлуудаар явсан асуудал бол байхгүй.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

11.Гэрч Д.ийн 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ......Би 2016 оны 02 дугаар сарын 09-нд золгууд хийгээд орой 23 цагийн үед гэртээ эхнэртэйгээ байж байсан чинь манай эхнэр гарч бие заслаа гээд гараад явсан. Ингээд гэрээсээ гарчихаад удаа ч үгүй хашаан дотор хүн орилоод байх шиг болохоор нь гарсан чинь нэг залуу хашаа даваад цаашаагаа зугатаагаад яваад өгсөн. Би эхнэр дээрээ очоод юу болсон талаар асуусан чинь нарантуяагийн хүүхэд нь согтуу хашаан дотор орж ирээд намайг зодчихоод явчихлаа гэхээр нь би гэр рүүгээ эхнэрээ аваад орсон чинь баруун нүд нь хавдсан, ар нуруу хэсэг нь шалбарсан байсан. Ингэээд Цагдаагийн байгууллагад манай эхнэр гомдол гаргасан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

12.Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №87 тоот актанд

  1. Б.*******ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд , доод зовхинд цус хуралт, нуруунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

13.Шүүгдэгч Б.*******гийн  2016 оны 02 дугаар  сарын 10-нд сэжигтнээр өгсөн....Би 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Боргио, Ууганаа, Дийдгаа, нартай 0.75 литрийн 2 шил “Монгол стандарт” архи “Оргил” буудлын гадаа хувааж уусан. Ингээд хувааж ууж дуусчихаад Дийдгаагийн гэрт очиж ээжтэй нь золгоно гэж яриад бид нар “Оргил” буудлын гаднаас явах гэж байсан чинь манай ээж залгаад “Анхаа та 2 ирэх болж байна уу” гэхээр нь” Анхаа хадмындаа очих гээд явсан. Би очиж Анхааг аваад очноо” гэж хэлээд нөгөө хэдээс салаад Буурын голд байдаг Анхаагийн хадмын гэрт очоод Анхааг эхнэр хүүхэдтэй нь авч гараад ээжийнд өдөр 13 цагийн үед очиж золгоод ээж айлд очлоо гээд манай хойд аавтай гараад явсан. Анхаа эхнэртэйгээ хоёр хүүхдийнхээ хамт бид 5 үлдсэн. Тэгээд би ээжийн гэрийн ширээн дээр тал шил 0.75 литрийн “Улаанбаатар” архи байхаар нь ганцаараа хийж уугаад гэрт нь хэсэг кино үзэж сууж байгаад Анхаа эхнэр хоёр хүүхдийнхээ хамт гэрээс гарсан. Би цуг гараад шууд Буурын гол ороод Уугнаагийн гэрт очсон чинь Боргио, , Уугнаа 3 ганц шил 0.75 литрийн хараа архи уугаад сууж байхаар нь би ороод тэр 3-тай нийлээд архийг нь хувааж уусан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна  багцаагаар бол 17 цаг болж байсан байх бид нар гараад урагшаа эгчийн гэрт 4-лээ ортол эгч 2 залуутай суучихсан 075 литрийн стандарт архи ууж байсан. эгч Ууганаа, Дийдгаа хоёрыг хөөж явуулаад Боргио бид 2 гэрт нь үлдээд нөгөө архийг нөгөө хэдтэй хувааж уугаад тэдний гэрт ямар ч байсан 2 цаг гаран суусан байх тухайн үед эгч дэлгүүр яваад 0.75 литрийн “Монгол стандарт” архи авч орж ирсэн. Тэр архийг нь Боргио, , зүс танихгүй 2 залуутай тауулаа хувааж уусан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан Боргиотой гарах үед гадаа харанхуй болчихсон ухаан санаа орж гараад явж байхад Боргио бид 2 гурвалжингийн хажууд байдаг Аян хүнсний дэлгүүрийн гаднаас салж Боргио гэр рүүгээ харилаа гээд явсан санагдаж байна. Би тэгээд хаашаа явсан үйлдлээ санахгүй байна. Нэг мэдсэн чинь гэртээ ирээд унтсан байсан. Хэдэн цагт орж ирсэн талаар мэдэхгүй.

/хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/

14.Шүүгдэгч Б.*******гийн  2016 оны 03 дугаар  сарын 07-нд яллагдагчаар өгсөн... Би 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Боргио, Ууганаа, Дийдгаа, нартай 0.75 литрийн 2 шил “Монгол стандарт” архи “Оргил” буудлын гадаа хувааж уусан. Ингээд хувааж ууж дуусчихаад Дийдгаагийн гэрт очиж ээжтэй нь золгоно гэж яриад бид нар “Оргил” буудлын гаднаас явах гэж байсан чинь манай ээж залгаад “Анхаа та 2 ирэх болж байна уу” гэхээр нь” Анхаа хадмындаа очих гээд явсан. Би очиж Анхааг аваад очноо” гэж хэлээд нөгөө хэдээс салаад Буурын голд байдаг Анхаагийн хадмын гэрт очоод Анхааг эхнэр хүүхэдтэй нь авч гараад ээжийнд өдөр 13 цагийн үед очиж золгоод ээж айлд очлоо гээд манай хойд аавтай гараад явсан. Анхаа эхнэртэйгээ хоёр хүүхдийнхээ хамт бид 5 үлдсэн. Тэгээд би ээжийн гэрийн ширээн дээр тал шил 0.75 литрийн “Улаанбаатар” архи байхаар нь ганцаараа хийж уугаад гэрт нь хэсэг кино үзэж сууж байгаад Анхаа эхнэр хоёр хүүхдийнхээ хамт гэрээс гарсан. Би цуг гараад шууд Буурын гол ороод Уугнаагийн гэрт очсон чинь Боргио, , Уугнаа 3 ганц шил 0.75 литрийн хараа архи уугаад сууж байхаар нь би ороод тэр 3-тай нийлээд архийг нь хувааж уусан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна  багцаагаар бол 17 цаг болж байсан байх бид нар гараад урагшаа эгчийн гэрт 4-лээ ортол эгч 2 залуутай суучихсан 075 литрийн стандарт архи ууж байсан. эгч Ууганаа, Дийдгаа хоёрыг хөөж явуулаад Боргио бид 2 гэрт нь үлдээд нөгөө архийг нөгөө хэдтэй хувааж уугаад тэдний гэрт ямар ч байсан 2 цаг гаран суусан байх тухайн үед эгч дэлгүүр яваад 0.75 литрийн “Монгол стандарт” архи авч орж ирсэн. Тэр архийг нь Боргио, , зүс танихгүй 2 залуутай тауулаа хувааж уусан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан Боргиотой гарах үед гадаа харанхуй болчихсон ухаан санаа орж гараад явж байхад Боргио бид 2 гурвалжингийн хажууд байдаг Аян хүнсний дэлгүүрийн гаднаас салж Боргио гэр рүүгээ харилаа гээд явсан санагдаж байна. Харин би ээжийн найз хүүхэнтэй /*******/ очиж уулзах бодол төрөөд гэр рүү нь явж байгаад замдаа зүс танихгүй хоёр залуутай нэг шил архийг гудамжинд хувааж уучихаад тэгээд ээжийн найз хүүхний гэрт нь очсон чинь нэг эрэгтэй хүн шиг хүн гараад ирэхээр нь би айгаад сандраад цохьчихсон. Тэр үед эмэгтэй хүн байхаар нь би сандарч зугатаасан ийм л асуудал болсон .

/хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/

15.Гэрч Л.*******сайханы 2016 оны 10 дугаар  сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Б.*******гийн эжэж тай би 2009 онд танилцаад гэр бүл болоод өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байна. Гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. Б.******* бол миний дагавар хүүхэд. Бид 2-той яг хамт амьдардаггүй. Улаанбаатар хотод яг тогтсон хаяг байхгүй. Эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. Б. *******г 2016 оны 02 сарын 14-ний өдөр Пүрэвзогзол, нарын хамт 3-лаа батлан даалтанд авсан. Энэ хугацаанд Б.******* дуудсан цагт ирж шалгагдаж байгаад алга болсон. Хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураггүй алга болсны дараагаар утас руу нь залгасан боловч холбогдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байлаа. Улаанбаатар хотод 2016 оны 06 дугаар сард очоод, очиж болох Анхаа ахынх нь гэрт очиж хайсан боловч олдоогүй ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 101 дугаар хуудас/

16.Шүүгдэгч Б.*******гийн  2016 оны 09 дүгээр сарын 28-нд яллагдагчаар өгсөн...Надад одорхой шалтгаан ббайгаагүй. Сэжигтнээр тооцогдож батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан талаараа би мэдэж байсан. Оргон зугатсан хугацаандаа Улаанбаатар хотод ******* дүүрэг Алтан-Өлгий Монед нэртэй газар түрээсийн байранд эхнэр Булганчимэг хүүхдийнхээ хамт 3-лаа байсан. Энэ хугацаанд гэрээс гараагү, тодорхой хийсэн ажил хөдөлмөр байгаагүй. Оргон зугастсан учраас өөрийгөө хаана байгааг мэдэгдэхгүй, найз нөхөд, ээж аав нартайгаа үгт утсаар ярьж холбогдоогүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 98 дугаар хуудас/

         17. Шүүгдэгч Б.*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /хавтаст хэргийн 53-79 дүгээр хуудас/

18.Шүүгдэгч *******гийн оргосон талаарх баримтууд /хавтаст хэргийн 137-160 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон хэргийн зүйлчлэл оногдуулах

ял шийтгэлийн талаар дүгнэхэд

 

            ******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б. *******г 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сум, 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 134 тоот хашаанд оршин суух, мөн сумын иргэн Б.*******ийг шөнийн 00 цагийн үед хашаан дотор нь бие засаад босож ирэхэд нь барьж авч тодорхой бус шалтгаанаар,  нийгэмд тогтоосон хэв журмыг бүдүүлгээр зөрчиж улмаар эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан,  "догшин авирлаж танхайрах” гэмт хэрэг,  мөн дээрх гэмт хэрэгтээ буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын шатанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд “мөрдөн байцаалтаас зайлсхийх” гэмт хэрэг тус тус үйлдснээр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

           Шүүхээс Прокурорын үйлдсэн дээрхи яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.*******ийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 12/, гэрч Г.ын мэдүүлэг,  /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/, гэрч Ч. мэдүүлэг, /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, гэрч Б.ын мэдүүлэг, /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, гэрч П.ын мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, гэрч Ж.гийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, гэрч Д.гийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт гаргасан шинжээч эмчийн 87 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/  зэргийг шүүх нотолгооны эх сурвалжаа болгов.

       Шүүх, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээч эмчийн дүгнэлтийг  үнэн зөв гэж үзэж байна. Учир нь хохирогчийн мэдүүлэгт туссан, түүнд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэнд туссан гэмтлийн шинж байдалтай нийцэж байхаас гадна шүүгдэгчийн мэдүүлэгтэй тохирч байна. Иймээс шүүгдэгч *******г иргэн Б.*******ийн эрх чөлөөнд үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан халдаж, хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаар хохирогч Б.*******ийг ээжтэйгээ нийлж “архи, пиво уулаа, энэ талаар өөрт нь хэлж ярих зорилгоор очоод ийм асуудал үүслээ” гэсэн мэдүүлэг, тайлбар өгч байгаа нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинжийг тодорхойлж байгаа хэлбэр мөн гэж үзэхээр байгаа тул энэ үндэслэлээр “үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчилж шүүхэд шилжүүлснийг буруу биш гэж шүүх үзсэн болно. Үүнээс гадна шүүгдэгч ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд “мөрдөн байцаалтаас зайлсхийсэн” нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл мөрдөн байаагчийн үйлдсэн тэмдэглэлүүд, эрэн сурвалжилсан ажиллагаа, илтгэх хуудсууд, эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэх тухай Прокурорын тогтоол, эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн болон сэргээсэн баримтууд зэрэг нь түүнийг олж ирүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийх зорилгыг агуулсан, түүнийг оргон зайлсныг батлах баримт сэлтүүд байна. Иймээс “Оргох” гэмт хэрэгт давхар зүйлчилж ирүүлсэн Прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах”,  261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт заасан “Мөрдөн байцаалтаас зайлсхийх” гэмт хэргүүдэд тус тус гэм  буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй юм.        

      Шүүгдэгч Б.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн  54.2-т заасан нөхцөл байдлуудыг  харгалзан  үзэв.    

      Хохирогч Б.******* нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй боловч шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ хохирол, төлбөргүй нэхэмжлэх зүйлгүй, *******гээс 100.000 төгрөг хүлээж авсан, шүүх хуралд суухгүй гэснээс харвал шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрийг арилгасан гэж үзэж болохоор байна. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон ба 2016 оны 2 дугаар сарын 10-наас 2 дугаар сарын 13-ныг хүртэл хойшлуулшгүйгээр баривчилсан 3 хоног нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй,   шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж байна.

Хохирогч Б.******* нь дээрх гэмтлийн улмаас цаашид эмчлэгдвэл эмчилгээнд гарсан зардлаа нотлох баримтуудаар баталгаажуулж, иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдвал зохино.