Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/952

 

 

 

    2022        12        06                                      2022/ШЦТ/952

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч Б.Шүрбадар,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,

нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б.Эт холбогдох эрүүгийн 2211000001492 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ц овогт Б.Э

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, төрсөн эгч, ах нарын хамт ам бүл 3, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Э нь бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А.  Шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах согоотын 90 дүгээр гудамжны 0 тоотод 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн 10 нас 7 сартай бага насны  хохирогч У.Аг хөхийг нь барих, амыг нь гараараа таглах, хоёр гарыг нь биеийн ард хэсэгт нийлүүлэн нэг гараагаа барьж, нөгөө гараараа бэлэг эрхтнийг нь оролдох, хуруугаа оруулах зэрэг гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- бага насны хохирогч У.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э ах ахиад миний гараас татаад намайг өөр лүүгээ ойртуулснаа миний шилэн хүзүүнээс үстэй хамт татаад намайг өөрийнхөө өвөр дээр суулгаад миний хоёр гарыг миний нурууны ард оруулаад өөрийнхөө нэг гараараа барьсан юм. Тэгснээ миний өмсөж байсан өмд болон турсик рүү гараа хийгээд миний боожгойг илж байгаад миний боожгой руу гарынхаа хурууг хийсэн. Тухайн үед миний боожгой өвдөхөөр би болиоч гээд өөрийнхөө нэг гарыг сугалж аваад Э ахын баруун талын гуяыг гараараа чимхсэн чинь миний боожгойноос гараа аваад миний нөгөө гарыг тавихаар би гэрээсээ гараад гүйсэн...би гэрлүүгээ ороод унтаж байсан ах Билгүүнд болсон асуудлын талаар хэлсэн чинь Билгүүн ах уурлаад Э ахын араас яваад Э ахыг гэрийн хажууд авчраад цагдаагийн байгууллагад хандсан...Намайг хүсээгүй байхад манай хажуу айлын Э ах намайг хүчээр өөр лүүгээ татаж байгаад өвөр дээрээ суулгаад миний боожгойг илээд хуруугаа хийсэн...миний боожгойг илж байгаад миний боожгой руу хуруугаа хийсэн юм. Тэр үед миний боожгой өвдсөн, миний боожгойноос ямар нэгэн зүйл гараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

- гэрч Ж.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 1-р дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ногооны зоорь гэх газарт байх гэртээ байхад манай ээж Б миний ..... дугаарын утас руу өөрийн 99677688 дугаарын утсаар залгаад “Б ах чинь охин Аг оролдчихсон байна, бид нар цагдаа дуудсан байна, хурдан ирээрэй” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би сандраад хоёр бага хүүхдээ аваад нөхрийн хамт цагдаагийн хэлтэс рүү ирсэн юм... Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Э гэх хүн манай охины амьдарч байгаа гэрийн ойролцоо амьдардаг тул хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдалд санаа зовж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

- гэрч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай дүү Э намайг унтаж байхад өглөөгүүр гараад явчихсан байсан. Тэгээд би гэрт хүүхдүүд ирчхээд хоол цай унд хийгээд байж байхад 11 цагийн орчим Э гэртээ ирчихсэн гэрийн довжоон дээр өмсөж байсан цамцны малгайг өмсчихсөн хамаг биеэ хураачихсан өрвийсөн, царай нь цонхийчихсон ямар нэг гэм хийсэн хүн шиг байдалтай сууж байхаар нь би Э “хөөе чи яачихсан юм, наад байгаа байдлаа хараач, хаагуур явж байгаад ирж байгаа юм” гээд загнасан чинь Э дуугарахгүй намайг юм асуухаар “аан, аан” гээд асуугаад байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан юм. Тэгэхээр нь би гэрээс салат аваад ир гэсэн чинь гэр лүү орж салат авчирч надад өгчхөөд нэг хэсэг харагдахгүй байж байснаа 10 минутын гэр лүү орж ирээд нүүр, гараа угаачхаад цагдаа ирчхээд байна, би явлаа” гэхээр нь би гайхаад хамт хашааны гадаа гарахад манай хойд айлын Билгүүн гэх хүү, жоохон дүү охины хамт ирсэн байсан ба цагдаагийнхан ирчихсэн байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуусан чинь Бээ “Б ах намайг унтаж байх хооронд манай дүүгийн толгойг барьж өгнө гээд хөхийг нь барьж оролдсон байна” гэж хэлсэн юм. Тэгээд би арай үгүй байлгүй дээ гээд гайхаж байхад цагдаагийнхан аваад явсан. Тэгэхээр нь би сандраад нөгөө хойд талын айл руу очоод нөгөө жоохон охинтой уулзсан чинь надад нөгөө охин “Б ах миний толгойг барьж байгаад миний мөөмийг бариад илсэн” гэж хэлсэн чинь Билгүүн ах нь “та нар цагдаагийн хэлтэс дээр очоод уулзаарай” гэж хэлэхээр нь би тэгээд гэртээ харьсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дугаар тал/,

- гэрч Б.Бний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн орой гэртээ аав, ээж, эгчийн 2 хүүхдийн хамт унтсан юм. Өглөө аав ээж хэдэн цагт гараад явсныг мэдэхгүй, нэг мэдсэн хоёр дүү боссон байсан юм. Тэгтэл 11 цаг өнгөрч байх үед дүү А уйлаад намайг дуудсан.Би сэрээд харсан чинь уйлчихсан байсан. Би “яасан юм” гэсэн чинь “Б ах намайг оролдоод” гээд уйлаад байхаар нь би “яаж оролдсон юм” гэж асуухад “эхлээд миний толгойг барьж өгье гээд миний мөөмийг оролдоод байсан, тэгээд өмд рүү гараа хийгээд боожгойг оролдоод хуруугаа хийгээд байсан” гэсэн. Тухайн үед намайг дуудах гэсэн чинь амыг нь дараад оролдсон гэсэн. Тэгээд манай эрэгтэй дүү алдрыг хөөгөөд гаргасан байсан. Тэгээд би эхлээд ээж Батбаяр луу залгаад “урд айлын хүн чинь Аг оролдсон байна” гээд хэлтэл “цагдаа дууд” гээд би цагдаад дуудлага өгсөн юм...Б ах эхлээд толгойг нь бариад өгье гээд толгойг нь барьж байснаа мөөмийг нь оролдоод тэгээд намайг дуудах гэсэн чинь амыг нь бариад хүзүүний ард хэсгээс нь чанга бариад дараад өмд рүү нь гараа хийгээд боожгойг нь оролдоод хураагаа хийсэн, тэгээд миний боожгой хорсоод нэг хэсэг явж чадахгүй байсан, одоо гайгүй байна гэж хэлсэн. Тэгээд аав, ээж, ахдаа битгий хэлээрэй гэж хэлээд гарсан гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дугаар тал/,

- гэрч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б ах Аг оролдсон байна гээд сандарсан байдалтай ярихаар нь би “хаана байгаа газраас нь олоод цагдаад дуудаад өг, би одоо очлоо” гээд утсаа салгасан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11656 дугаартай “...У.Агийн биед гэмтэл тогтоогдсонгүй...охин хальс гэмтэлгүй байна” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

- шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...У.Агийн гадна бэлэг эрхтэн буюу бэлгийн их бага уруулаар оролдсон тохиолдолд урагдахгүй байх боломжтой. Харин охин хальсанд ямар нэг зүйлээр хүрсэн, оролдсон тохиолдолд охин хальс шууд урагдана. Учир нь үзүүлэгч У.Агийн охин хальс нь махархаг зузаан, агшилт ихтэй, цочрол сайн учир хүрэх төдийд гэмтэж урагдах боломжтой юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...А тэр үедээ өөрийн насны түвшинд өөрийн хийж буй үйлдлийг ойлгож чадаж байсан байна...өөрийн насны түвшинд өөрийнхөө үйлдлийг удирдах чадвартай байсан байна...одоо айдсын хариу урвалтай байна...өөрийн насны түвшинд хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

- Нас тоолсон тэмдэглэл 10 нас 7 сартай /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Б. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь дүгнэлтдээ: “...гэм буруутай гэж дүгнэж байна...” гэсэн болно.

 

В. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь: “... бага насны хохирогчийн бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн зүйл болоогүй, хохирогч хүүхэд учир өөрийн бэлэг эрхтэн рүү хуруу орох, оролдох зэргийг ялгахгүй, тиймээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх утга агуулгаар хүсэлт гаргаж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт: “...Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх хэргийн субьектив тал нь шууд санаатай хэлбэртэй, обьектив тал нь бага насны хохирогчидтой бэлгийн харилцаанд орсон, бэлгийн харилцааны шинжтэй идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх хэргийн  субьектив тал нь шууд санаатай хэлбэртэй, обьектив тал нь бага насны хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадваргүй байдлыг нь далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг.  

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүд нь хоорондоо гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжээр яллагдана.

Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бага насны хохирогч У.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгснээ миний өмсөж байсан өмд болон турсик рүү гараа хийгээд миний боожгойг илж байгаад миний боожгой руу гарынхаа хурууг хийсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

Мөн дахин бага насны хохирогч У.Агийн өгсөн: “...Э ах дахиад миний гараас татаад намайг өөрлүүгээ ойртуулаад миний шилэн хүзүүнээс үстэй хамт татаад намайг өөрийнхөө өвөр дээр суулгаад миний хоёр гарыг миний нурууны ард оруулаад өөрийнхөө нэг гараар бариад миний өмсөж байсан өмд рүү гараа хийгээд миний боожгойг илж оролдоод байгаад миний боожгойг хуруугаараа жоохон хатгасан юм. Тухайн үед миний боожгойг хатгаж байгаа байдал мэдрэгдэхээр нь...” гэх мэдүүлэг,

 Шүүх сэтгэц эмгэг судлалын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...А тэр үедээ өөрийн насны түвшинд өөрийн хийж буй үйлдлийг ойлгож чадаж байсан байна...өөрийн насны түвшинд өөрийнхөө үйлдлийг удирдах чадвартай байсан байна...одоо айдсын хариу урвалтай байна...өөрийн насны түвшинд хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34 дүгээр тал/ зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Э нь бага насны хохирогч У.Агийн бэлэг эрхтэн рүү хуруугаа оруулсан байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн дээрх гаргасан гэм буруугийн талаар мэтгэлцсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзэв.

  Иймд шүүгдэгч Б.Эыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах согоотын 90 дүгээр гудамжны 0 тоотод 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд шууд санаатайгаар 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн 10 нас 7 сартай бага насны хохирогч У.Агийн хөхийг нь барих, амыг нь гараараа таглах, хоёр гарыг нь биеийн ард хэсэгт нийлүүлэн нэг гараагаа барьж, нөгөө гараараа бэлэг эрхтнийг нь оролдох, хуруугаа оруулах зэргээр хүч хэрэглэж бэлгийн харилцаан шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

           Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Эт ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ урьд ял шийтгэлгүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлуудыг тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, эдлэх хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

             Бусад асуудлын талаар

               Насанд хүрээгүй хохирогч У.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.У нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

               Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нийт 103 хоног цагдан хоригдсон  болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Б.Эыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 12 /арван хоёр/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан Б.Эын цагдан хоригдсон нийт  103 /нэг зуун гурав/ хоногийг түүний биечлэн эдлэх ялаас хасаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ

                       

                                                          ШҮҮГЧ                              П.АРИУНБОЛД

 

                                           ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ