Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/966

 

 

 

  2022         12         09                                    2022/ШЦТ/966

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ц.Ц,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж,

нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй,

улсын яллагч Н.Гэрэлмаа нарыг оролцуулан эрүүгийн 2202000000428 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Т овгийн Ц.Ц

Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Ц.Ц нь “0” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа. 2019-2020 онд “0” ХХК-аас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 624,719,600 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг "0” ХХК-аас авсан мэтээр хий бичилт бүхий 7 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж харьяа татварын байгууллагад тайлагнан, 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд улсын төсөвт төлөгдөх нийт 56,792,690.91 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай "0" ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж. миний бие 2015 оноос одоог хүртэл захирлаар нь ажиллаж байна. Манай ХХК нь "0" ХХК-тай 2019-2020 оны хугацаанд ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаагүй, тэднийхээс бодитоор бараа материал худалдан авсан зүйл байхгүй, анхан шатны баримт материал байхгүй. ...төсөвт төлөх татварыг бууруулсан дүнгээ хүлээн зөвшөөрч байгаа, шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 245-246 дугаар тал/,

- хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хохирогч Г.Бын: “....Хэрэгт одоогийн байдлаар авагдсан шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа, шинжээчийн дүгнэлттэй танилцахад дараах хуулийн этгээдүүд нь нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин бодит биш худалдан авалтыг “0” ХХК-аас худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, анхан шатны баримтгүй ажил, гүйлгээг санхүүгийн тайланд тусгаж, хий бичилт бүхий НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зориуд худал тодорхойлсон нөхцөл байдалтай байна, Үүнд: “0 ХХК нь 2019 оны 4, 5 дугаар сард 170.969.600 төгрөгийн, 2020 оны 12 дугаар сард 453,750,000 төгрөгийн нийт 7 ширхэг 624.719.600 төгрөгийн үнэ бүхий НӨАТ-ын падаанаар худалдан авалт хийснээр татварт тайлагнан, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 56,792,690.91 төгрөгөөр бууруулсан... " гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 225-227 дугаар тал/,

- гэрч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн: “...Би “0” ХХК-ийн нэрээр 2017-2020 онуудад нийт 135,166,886,586.36 төгрөгийн НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 13,516,688,658.64 төгрөгөөр бууруулж бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосноо хүлээн зөвшөөрч байна. Би шивсэн НӨАТ-ын падааны үнийн дүнгийн 0.8-1.5% хүртэлх хувиар борлуулж байсан. Энэ нь компани харилцах данснууд болон А.Аийн Хаан банкны 5030539212 тоот дансаар авсан нь хуулгаар харагдана...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 66-68 дугаар тал/,

- Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Б нарын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “0” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар “0” ХХК нь ...2019 онд 49,643,375,686.95 төгрөгийн, 2020 онд 52,143,466,012.01 төгрөгийн нийт 2134 ширхэг 135,166,866,586.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан үйлдэж, нэр бүхий 487 татвар төлөгчдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 13,516,688,658.64 төгрөгөөр бууруулсан боломж олгосон байж болзошгүй...” гэх танилцуулга, 487 аж ахуйн нэгжийн жагсаалт /1 дүгээр хавтасны 6-26 дугаар тал/,

- “Их Наяд” ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээчийн нарын 2022.06.02-ны Ш/22-12 дугаартай “...Дээрх худалдан авалтаар тайлагнасан 624.719.600 төгрөгийн төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 22/28 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна. ...“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1. Энэ хуулийн 7.1.1. 7.1.2-д заасан бараа ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна" гэж заасны дагуу "0" ХХК-ийн тайлагнасан '0" ХХК-ийн төлбөрийн баримтаар 2019 оны 4, 5 дугаар сард 15,542,690 91 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 41,250,000 төгрөг, нийт 56,792,690,91 төгрөгөөр төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулж тайлагнасан байна" гэсэн дүгнэлт...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 210-218 дугаар тал/,

- "0" ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтасны 180 дугаар тал/,

- Татварын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 05/1228 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтасны 183-184 дүгээр тал/,

- Татварын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 07/1765 дугаартай "0” ХХК-аас НӨАТ-ын хий бичилттэй падаан худалдан авсан нэр бүхий татвар төлөгчид нь тухайн падааныг залруулсан эсэх талаарх” албан бичиг, хавсралт “..."0" ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 22-ны залруулсан” жагсаалт /1 дүгээр хавтасны 187-194 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ц нь 56.792.690.91 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Шүүгдэгч Ц.Ц нь “0” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа. 2019-2020 онд “0” ХХК-аас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 624,719,600 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг "0” ХХК-аас авсан мэтээр хий бичилт бүхий 7 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж харьяа татварын байгууллагад тайлагнан, 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд улсын төсөвт төлөгдөх нийт 56,792,690.91 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ц.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Ц.Цад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. 

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас учирсан хохирол 56.792.690.91 төгрөгийг шүүгдэгч Ц.Ц нь бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овогт Ц.Цыг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Цыг 900 /есөн зуун/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Цыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Цыг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ