| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 105/2020/1291/Э/ |
| Дугаар | 2022/ШЦТ/886 |
| Огноо | 2022-11-14 |
| Зүйл хэсэг | 21.6.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/886
2022 11 14 2022/ШЦТ/886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч К.Чимгээ,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Ц.Амар,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
хохирогч НМ.............................. өмгөөлөгч Г.Энхболд,
гэрч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Г.Г,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт БГ нарт холбогдох эрүүгийн 1906 03270 2389 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171г байрны 9 тоотод оршин суух, ял шийтгэлтэй,
Урьд: Дорнод аймгийн Хэрлэн сумын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Шарнууд овогт ГГ /РД:.........................../,
2. Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 29-25 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй,
Боржигин овогт БГ /РД:............................................./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;
Шүүгдэгч Г.Гг “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, хохирогч На Мури-г Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нисори цамхаг” үйлчилгээний төвийн 902 тоот албан өрөөнд “миний нэр дээр төлбөр гэрээгээ хийж, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 822 дугаар байрны 1503 тоот 102.5 м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг “Эрчимт сүлжээ зам” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулан, уг орон сууцны төлбөрийг төлөх зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд бэлнээр болон өөрийн эзэмшлийн харилцах дансаар нийт 254.738.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Мөн Г.Г нь Б.Гтай бүлэглэн өөрт холбогдох “Хятад Ард Улсын иргэн, хохирогч На Мури-г залилсан” гэх хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд, 1456 дугаартай цагаатгах тогтоолоор цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээх, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргуулахгүй байх зорилгоор буюу өмгөөлөгчийн хэрэг шалгах шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан тус хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байсан өмгөөлөгч Ж.Гантулгад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд люкс” нэртэй ресторанд 18.000.000 төгрөг бэлнээр өгч, ятгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 480 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд,
Улсын яллагчаас: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм бурууг шүүхийн өмнө нотлох яллах байр суурьтай төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, 1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр тал хохирогч БНХАУ-ын иргэн На Муригийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл, 1 дүгээр хавтаст хэргийн 14-17 дугаар тал Үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар тал хохирогч БНХАУ-ын иргэн На Муригийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар тал Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар тал бэлэн мөнгө төлсөн баримт, 2 дугаар хавтаст хэргийн 113 дугаар тал Хил Хамгаалах Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, 1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар тал Гадаадын Иргэн, харьяатын газрын албан бичиг, 2 дугаар хавтаст хэргийн 113-115 дугаар тал Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5а/4014 дугаартай албан бичиг, лавлагааны хариу, 2 дугаар хавтаст хэргийн 121-123 дугаар тал Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11/4550 дугаартай албан бичиг, 2 дугаар хавтаст хэргийн 16-18 дугаар тал Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, 1 дүгээр хавтаст хэргийн 62-72 дугаар тал Эрчимт Сүлжээ Зам ХХК-ийн Парксайд Резипенс хотхоны захиалагчийн мэдээлэл, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн В-31 дугаартай орон сууц захиалах гэрээний хуулбар, кассын орлогын хуулбар, 1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар тал Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8/1101 дугаартай албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 8/1629 дугаартай албан бичиг, 1 дүгээр хавтаст хэргийн 224 дүгээр тал 2204098148 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар тал гэрч БНХАУ-ын иргэн Duxige Түшигийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 7 дугаар тал гэрч Б.Отгонжаргалын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 112 дугаар тал гэрч Б.Отгонжаргалын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр тал гэрч Б.Ичинхорлоогийн мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 7-10 дугаар тал хохирогч БНХАУ-ын иргэн На Муригийн эзэмшлийн Хаан банкны 5121002925 тоот дансны хуулга, 3 дугаар хавтаст хэргийн 6 дугаар тал “Шинэ Илион Нэн Юань” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5121009920 тоот дансны хуулга, 3 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр тал Шинэ Илион Нэн Юань ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5003632974 тоот дансны хуулга, 2 дугаар хавтаст хэргийн 178 дугаар тал иргэн Б.Отгонжаргалын эзэмшлийн Хаан банкны 5129019432 тоот дансны хуулга, 4 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр тал БНХАУ-ын иргэн Baoyindelige Түшигийн эзэмшлийн Хаан банкны 5020839728 тоот дансны хуулга, 2 дугаар хавтаст хэргийн 59-60 дугаар тал Хаан банкны эзэмшлийн 5028224300 тоот Г.Ггийн эзэмшлийн дансны хуулга, 6 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр тал гэрч С.Бадамдоржийн мэдүүлэг, 6 дугаар хавтаст хэргийн 92 дугаар тал гэрч Ч.Цэрэннадмидийн мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр тал гэрч Ж.Гантулгын мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал гэрч Б.Гын мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 135-136 дугаар тал гэрч Б.Гын дахин өгсөн мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар тал Г.Ггийн мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 141-144 дүгээр тал дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 6 дугаар хавтаст хэргийн 92 дугаар тал гэрч Ч.Цэрэннадмидийн мэдүүлэг зэргийг шинжлэн судална гэв.
Хохирогч На Мури-гийн өмгөөлөгч Б.Энхболдоос:
“Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, 1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар тал хохирогч На Муригийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 238 дугаар тал хохирогч На Муригийн дансны хуулга, 3 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр тал дансны хуулга, 2 дугаар хавтаст хэргийн 6-7 дугаар тал Отгонжаргалын мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 5 дугаар тал Хаан банкны албан бичиг, 2 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр тал дансны хуулга, 150 дугаар тал зарлагын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар тал Хил Хамгаалах Ерөнхий газрын лавлагаа, 1 дүгээр хавтаст хэргийн 238 дугаар тал хохирогч На Муригийн дансны хуулга, 1 дүгээр хавтаст хэргийн 240 дугаар тал 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн компанийн данснаас гарсан зарлагын баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр тал кассаар гарсан зарлагын баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар тал “Эрчимт Сүлжээ ХХК”-д тушаасан мөнгөний баримт, 243 дугаар тал хохирогч На Муригийн дансны хуулга, өмнөх шүүх хуралдааны тэмдэглэл, 6 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр тал “Хаан банк”ны албан бичиг, 1 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр тал На Муригийн дансны хуулга, 1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр тал дансны лавлагаа, 1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр тал дансны хуулга, 4 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар тал дансны хуулга, 1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал БНХАУ-ын “Шинэ Илион Нэн Юань” ХХК-ийн дүрэм, 1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар тал “Шинэ Илион Нэн Юань” ХХК-ийн Санхүүгийн тооцоолол, 1 дүгээр хавтаст хэргийн 235-237 дугаар тал Ж.Гантулга өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн хүснэгтэн тайлбар, 2 дугаар хавтаст хэргийн 129-137 дугаар тал Г.Ггийн урьд нь хэргээ шийдвэрлүүлж байсан тогтоол, 4 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр тал яллагдагч Б.Гын мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр тал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гэх албан бичиг, 4 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар тал Г.Ггийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 99-100 дугаар тал мессежний хуулбар, 135-136 дугаар тал яллагдагч Б.Гын мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 230-231 дүгээр тал яллагдагч Б.Гын мэдүүлэг, 5 дугаар хавтаст хэргийн 85-86 дугаар тал компанийн тодорхойлолт, 5 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр тал шүүх хуралдааны тэмдэглэл, 5 дугаар хавтаст хэргийн 172-177 дугаар тал Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, 5 дугаар хавтаст хэргийн 206 дугаар тал гэрч н.Отгонжаргалын дахин өгсөн мэдүүлэг, 6 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр тал Хаан банкны албан бичиг зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч К.Бауиржанаас:
“Шүүгдэгч Г.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах байр сууринаас оролцож, 1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр тал хохирогч На Муригийн гаргасан өргөдөл, 22-23 дугаар тал хохирогч На Муригийн гаргасан өргөдөл, 63-66 дугаар тал орон сууц захиалах гэрээ, 67-72 дугаар тал төлбөр төлсөн баримт, 76 дугаар тал Үл Хөдлөх Хөрөнгийн Гэрчилгээ, 152 дугаар тал гэрч Түшигийн мэдүүлэг, 163-165 дугаар тал гэрч Ган-Эрдэнэ, Ганбаатар нарын мэдүүлэг, 166 дугаар тал гэрч Шинэбаярын мэдүүлэг, 168-202 дугаар тал бичмэл нотлох баримтуудыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, 232-242 дугаар тал хохирогч На Муригийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд, 2 дугаар хавтаст хэргийн 7 дугаар тал гэрч Отгонжаргалын мэдүүлэг, 41 дүгээр тал гэрч Ичинхорлоогийн мэдүүлэг, 86-87 дугаар тал гэрч Даваадоржийн мэдүүлэг, 101-105 дугаар тал Гаалийн хилээр гаргасан мэдүүлэг гэх зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч Ц.Амараас:
“Шүүгдэгч Г.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах байр сууринаас оролцож, 1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр тал цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, 14-17 дугаар тал үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийсэн тэмдэглэл, 21 дүгээр тал хохирогчийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар тал гэрчээр өгсөн Г.Ггийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр тал гэрчийн мэдүүлэг, 31 дүгээр тал Эрчимт Сүлжээ зам компанийн төлбөрийн тооцоо, 32-35 дугаар тал орон сууц захиалан бариулах гэрээ, 36 дугаар тал Өмгөөллийн легаль инфо гэх нөхөрлөлөөс Г.Г руу хандаж хүргүүлсэн мэдэгдэл, 38 дугаар тал Приүс 30 маркийн автомашиныг хүлээж авсан баримт, 52-60 дугаар тал кассын орлогын баримт, 62-72 дугаар тал Эрчим Сүлжээ зам компаниас гаргаж өгсөн баримтууд, 75 дугаар тал Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн лавлагаа, 88 дугаар тал ял шалгах хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр тал Г.Ггийн “Хаан банк”-ны дансны хуулга, 1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар тал гэрч Түшигийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар тал гэрч Отгонжаргалын мэдүүлэг, 165 дугаар тал гэрч Гандаваагийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар тал гэрч Г.Ган-Эрдэнийн мэдүүлэг, 163 дугаар тал гэрч Шинэбаярын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар тал гэрч Ганбаатарын мэдүүлэг, 168 дугаар тал гэрч Мэндбаярын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 170-172 дугаар тал нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, 174 дүгээр тал Г.Ггийн харилцах дансны хуулга, 1 дүгээр хавтаст хэргийн 217-220 дугаар тал авто машин зогсоолын гэрээнүүд, 177 дугаар тал баримт, 221-224 дүгээр тал 3 машинуудын гаалийн мэдүүлэг бүрдүүлэлт хийсэн лавлагаа, 1 дүгээр хавтаст хэргийн 234 дүгээр тал Ж.Гантулга өмгөөлөгчийн хүсэлт, 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар тал гэрч Отгонжаргалын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар тал Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газрын лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар тал Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргүүлсэн мэдэгдэл, 2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр тал гэрч Ичинхорлоогийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр тал гэрч н.Батбилэгийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр тал гэрчийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 46 дугаар тал гэрч Наранмандахын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 86 дугаар тал гэрч Даваадоржийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 118 дугаар тал Гаалийн бүрдүүлэлт, 2 дугаар хавтаст хэргийн 124 дүгээр тал Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 112 дугаар тал гэрч Отгонжаргалын мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр тал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 168 дугаар тал Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 4 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр тал баримт, 4 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар тал хохирогч На Муригийн дахин өгсөн мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 214-216 дугаар тал гэрч н.Бадамгаравын мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 240-245 дугаар тал хохирогч На Муигийн мэдүүлэг, 5 дугаар хавтаст хэргийн 8 дугаар тал гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, 5 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал эд зүйл, баримт бичгийг, мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл, 5 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр тал гэрч Ж.Гантулгын мэдүүлэг, 5 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр тал Б.Гын гэрчээр өгсөн мэдүүлэг, 5 дугаар хавтаст хэргийн 124 дүгээр тал Прокурорын тогтоол, 5 дугаар хавтаст хэргийн 130 дугаар тал гэрч Ж.Гантулгын дахин гэрчээр өгсөн мэдүүлэг, 135 дугаар тал гэрчээр өгсөн Б.Гын мэдүүлэг, 141 дүгээр тал дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 5 дугаар хавтаст хэргийн 138-140 дүгээр тал Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хорооны сахилгын шийтгэл оногдуулсан тухай тогтоол, 6 дугаар хавтаст хэргийн 89 дүгээр тал гэрч н.Бадамдоржийн мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 93 дугаар тал гэрч Цэрэннадмидийн мэдүүлэг, 95 дугаар тал хохирогч На Муригийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч н.Гантуяагийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр тал гэрч Даваадоржийн мэдүүлэг, 5 дугаар хавтаст хэргийн 203 дугаар тал хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл, 6 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр тал хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс: “ Шүүгдэгч Б.Гад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож, 4 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал, 130 дугаар тал гэрч Б.Гын мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр тал, 5 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал гэрч Ж.Гантулгын мэдүүлэг, 135 дугаар тал, 30-31 дүгээр талд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судална гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, оролцогчийн өгсөн мэдүүлэг, тайлбарт үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдсон байдлаар шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Шүүгдэгч Г.Гг “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, хохирогч На Мури-г Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нисори цамхаг” үйлчилгээний төвийн 902 тоот албан өрөөнд “миний нэр дээр төлбөр гэрээгээ хийж, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 822 дугаар байрны 1503 тоот 102.5 м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг “Эрчимт сүлжээ зам” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулан, уг орон сууцны төлбөрийг төлөх зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд бэлнээр болон өөрийн эзэмшлийн харилцах дансаар нийт 254.738.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Мөн Г.Г нь Б.Гтай бүлэглэн өөрт холбогдох “Хятад Ард Улсын иргэн, хохирогч На Мури-г залилсан” гэх хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд, 1456 дугаартай цагаатгах тогтоолоор цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээх, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргуулахгүй байх зорилгоор буюу өмгөөлөгчийн хэрэг шалгах шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан тус хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байсан өмгөөлөгч Ж.Гантулгад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд люкс” нэртэй ресторанд 18.000.000 төгрөг бэлнээр өгч, ятгасан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“Миний бие Гандаваа нь 2011-2019 онуудад Шинэ Илион Нэн Юань ХХК-д менежер, орчуулагч Na Muri буюу Намар гэдэг Өвөр Монголтой цуг ажилладаг байсан. Намар нь өөрийгөө бусдад захирал гэж танилцуулдаг боловч албан ёсны бичиг баримтан дээр хуулийн дагуу бүртгэлгүй, энэ компанид хөрөнгө оруулж байгаагүй, хөрөнгө оруулагч биш юм. Шинэ Илион Нэн Юань ХХК-ний жинхэнэ захирал нь Zhao Fenglong /Жо Фүнлүн/ байсан. Энэ бүх үйл явдал юунаас болж бий болсон талаар хэлэх нь зүйтэй байх. Намар бид 2 анх юунаас болж үл ойлголцол үүснийг хэлэх нь зүйтэй байх. Шинэ Илион Нэн Юань ХХК-ний Өмнөговь аймаг дахь Жоншны А лицензийг 2019.03.27 өдөр “Лили Диамонд” ХХК-д Намар нууцаар зарах гэж байсныг би санамсаргүй мэдээд, хууль ёсны захирал биш байж компанийн хөрөнгийг зарвал та болон би асуудалд орох талаар түүнд хэлсэн. Энэ талаар хоёрдугаар хавтаст хэргийн 43 дугаар талд Намарын хийж байсан гэрээ нь тодорхой байгаа. Одоо харахад үүнээс болж Намар бид 2 муудалцах шалтгаан болсон гэж боддог. Ингээд Намар нь Г.Г намайг зайлуулахын тулд Ж.Гантулгатай нийлэн 2019 оны 5 сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст гомдол гарган, Г.Гг гэмт хэрэгт холбогдсон гэж Хятад дахь компанид мэдэгдэн, хууль бусаар ажлаас халсан. Энэ хоорондоо Намар нь лиценз зарахын тулд өөрийгөө УБЕГ-т хөрөнгө оруулагч, захирал гэж 2019 оны 07 дугаар сарын 02-нд бүртгүүлсэн ба уг лицензийг ч эрх шилжүүлэх нэрийн дор зарж, үрсэн байна лээ. УБЕГ-с Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст гаргаж өгсөн 2 хуудас лавлагаа нь дээрээс харагдана. Энэ үйл явдал бол намайг цагаагийн байгууллагад гомдол гаргаж өгсний дараа болсон асуудал юм. Би компанийнхаа талаар яръя. 2011 онд Шинэ Илион Нэн Юань ХХК улс хоорондын ачаа тээвэр хийж, 2 ч хайгуулын лицензтэй ажиллаж байсан. Гэвч 2012, 2013, 2014, 2015 онуудад Шинэ Илион ХХК-ны тээвэрлэлт явагдаагүй ба улсад хайгуулын 2 лицензээ хураалгаж, санхүүгийн байдал хүндэрсэн. Эдгээр онуудад Шинэ Илион ХХК ашиггүй ажиллаж байсан учраас Хятадаас татаас авч, урсгал зардал, ашиглалтын зардал, оффис, цалин хөлс, НДШ, ХХОАТ-аа төлдөг байсан. Сүүлдээ санхүүгийн байдал бүүр дордоод бүх ажилчидаа халсан. Ингээд уг компанид няглангаар Г.Г миний бие болон Монгол талыг хариуцсан менежерээр Намар бид 2 үлдсэн. 2012-2016 онуудад Шинэ Илион ХХК Нисора цамхагийн 5 давхарын 504 тоотыг 1,5 сая төгрөгөөр түрээслэж байсан. Намар 2-2,5 сая төгрөгөөр орон сууц түрээслэж амьдарч байсан. Энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байдаг. Хоёрдугаар хавтаст хэргийн 27 дугаар тал /Нисора албан тоотоор гаргаж өгсөн. Нийт түрээсийн зардалд Оффис, орон сууц нийлээд, сардаа 3,5-4 сая төгрөгийг зарцуулдаг байсан. 2016 оны сонгуультай жил эдийн засаг улам хүндрээд, компани ч алдагдалтай ажиллаад, урдаас орж ирдэг татаас мөнгө уддаг, удаж удаж байгаад танагдсан мөнгө бөөндөө орж ирдэг болсон. Зарим үед цаг хугацаатай байдаг Татвар болон НД-т төлөх НДШ, ХХОАТ-ыг цаг хугацаанаас нь хоцроохгүй нь тулд Гандаваа би өөрөөсөө урьдчилж гаргаад, дараа нь компанид мөнгө орж ирэхээр Намараар гаргуулж авдаг байсан. Оффисын мөнгийг ч бас хоцроогүй адилхан өгдөг байсан. Энд нэг зүйл нэмээд хэлэхэд Шинэ Илионы данснаас зөвхөн компанийн тамга, Намарын гарын үсгээр мөнгө гардаг. Компанийн санхүүгийн 1 болон 2-р гарын үсэг гэсэн ойлголт огт байхгүй. Энэ үед На Мури нь надаас их бага гэлтгүй 5-10 сая төгрөг аваад буцааж өгдөг байсан. Миний дансны хуулган дээр хүртэл Namuri “зээл төлөв” гэсэн утга байж л байгаа. Би яагаад мөнгөтэй байсан бэ гэхээр миний ээж, аав хоёр 1990-ээд онд Хятадаас Орос руу ганзагын наймаа хийдэг байсан. Тэднээс минь үлдсэн мөнгөөр би ажлынхаа хажуугаар хувийн бизнесээ өөрийнхөө дүүтэйгээ хамтарч хийдэг. Миний хувийн бизнес бол хүмүүсийн ярьдагаар машины ченж. Ноймертой машин хувь хүнээс худалдаж аваад, зарна. Бас Япон улсаас импортоор машин оруулж ирдэг. Япон улсаас машин оруулж ирж байсан талаар гаалийн мэдүүлгүүд нь хавтаст хэргийн материалд авагдсан байдаг. Би өөрийнхөө бизнесийн орлогыг нотлож, гаалийн лавлагаа, миний нэр дээр орж ирсэн машины жагсаалтуудыг хавсаргаж өгсен байгаа. Татаас мөнгө удаад байхаар арга буюу 2016 оны 05 дугаар сард Нисорагийн 504 тоот оффисоо хүлээлгэж өгсөн. Энэ бол Нисора цамхагын 9 давхар биш юм. Энэ үед Намар надад нэг санал тавьж байсан. Намарын санал нь Монгол Компани мөнгөгүй байгаа болохоор орон сууцны болон оффисын түрээсээ төлж чадахгүй нээ. Чамд ашигтай санал тавья. Чи оффис, орон сууц цугтаа болгочих байр хувьдаа худалдаад авчих, би чамд компанийн татаас мөнгө орж ирэхээр өмнө нь түрээслэдэг байсан шигээ сарын 3,5 сая төгрөгөөр бодоод бөөнд нь өгье гэж хэлсэн. Чи надад байраа 5 жил түрээслэхэд л байрныхаа мөнгийг олчихно. Чи тэгээд байртай ч болчихно, би ч оффис орон сууцныхаа асуудпыг шийдчихнэ гэсэн. Би саналыг нь бодож үзээд, надад ашигтай санагдсан болохоор зөвшөөрсөн. Би эхлээд Намарт та ганцаараа байх юм чинь надад илүү байдаг хүн амьдарч байгаагүй шинэ байраа санал болгосон. Намар нэгэнт л чамд би өмнөх шигээ 3,5 сая төгрөгийг компаниас гаргуулж түрээсэнд өгөх юм чинь арай том байр олчихвол зүгээр байнаа гэсэн. Хятадаас хүмүүс хааяа ирж магадгүй, тул шинэ байр хэрэгтэй, дараа нь чамд ч гэсэн шинэ том байр үлдэнэ гэж хэлсэн учраас би байрнуудыг судалж үзсэн. 2-3 байр точкалоод, барилгын компаниудтай уулзчихаад Намарт аль зүгээр байна гэж асуусан. Намар цэцэрлэгт хүлээнгийнх нь гоё юм байна гэж хэлсэн учраас би тухайн байрыг авахаар шийдсэн. Би өмнө нь “Эрчимт сүлжээ зам” ХХК-ны нэг захиралтай нь уулзаж наймаагаа ярьчихсан байсан. Эрчимт Сүлжээ зам ХХК нь 4 захиралтай байсан учраас 4 захиралтай ээлжилж уулзаад үнийг нь ярьсан. Тэгээд тухайн байраа НӨАТ-гүй үнээр богино хугацаанд төлөхөөр хувь лизинг хийхээр болсон. Гэхдээ захирлууд нь НӨАТ-гүй үнээр хувь лизинг хийж байгаа болохоор компанийн данс руу хийхгүй, мөнгөө бэлнээр авахаар тохиролцсон. Мөн эхний ээлжинд байрны урьдчилгаанд 100 сая төгрөг өгөөд байрандаа орчих, төлбөр тооцоогоо дуусгаад байрныхаа ордерыг гаргуулж авахаар болсон. Урьдчилгаа 100 сая төгрөгийг би өөрийн нэр дээр орж ирсэн гаалийн бичигтэй 3 машин бартерт оролцуулсан. Нэг бүрийг нь 13 сая төгрөгөөр бодож нийтдээ тухайн 3 машиныг 39 сая төгрөгт бодож өгсөн. Үлдэгдэл 61 сая төгрөгийн хувьд 5 сараас хойш захирлуудтай нь ярьж байгаад 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээ хийж өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 61 сая тушаахдаа өөрийнхөө Хаан банкны 5028224300 данснаас 2016 оны 5 дугаар сарын 23 өдөр 13 сая төгрөгийг, 2016 оны 5 дугаар сарын 30 өдөр 28 сая төгрөг аваад өөрт байсан бэлэн 20 сая төгрөгийг нийлүүлээд нийтдээ 61 сая төгрөг болгож өөрийн биеэр кассанд тушаасан. Миний бизнесийн онцлог бол бусад бизнесээс онцлогтой байдаг. Бидний хувьд гар дээрээ болон дансаар аль алинаар нь гүйлгээ хийдэг. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эрчимт сүлжээ зам ХХК яаралтай 30 сая олоод өг гэж хэлсэн. Энэ үед би Энхтуяа эгчээс 30 сая төгрөг зээлээд касст тушаасан байдаг. Энхтуяа эгч бол хүүтэй мөнгө зээлдэг хүн юм. Энхтуяа эгчээс Намар ч гэсэн 20 сая төгрөг зээлж авч байсан. 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би 10 сая төгрөгийг тушаахдаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 10 сая төгрөг гаргачихсан байж байгаад тухайн үед шинэ жилийн баяр болж байсан учраас 12 дугаар сарын 28-ны өдөр тушаасан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20 сая төгрөг тушаасан байдаг. Энэ мөнгийг бүрдүүлэхдээ өөрийн данснаас 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 сая гаргаад 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 9 төгрөг гаргачихсан байж байгаад 25-ны өдөр нь тухайн мөнгөнүүдийг нийлүүлээд тушаасан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байрныхаа төлбөр тооцоог дуусгасан өдөр юм. Уг төлбөр тооцоог дуусгахдаа өөрийнхөө данснаас 22.175.000 төгрөгийг гаргаж Эрчимт сүлжээ замд бэлнээр тушаасан. Үлдэгдэл 16 сая төгрөгт нэг ширхэг автомашин бодож өгсөн. Энэ талаарх баримт нь хоёрдугаар хавтаст хэргийн 89-90 дугаар талд авагдсан байдаг. Эдгээр мөнгөнүүдийг би өөрийн биеэр тушааж байсан. Энэ хугацаанд Намараас түрээсийн төлбөрт хоёр удаа мөнгө авсан. Эхний удаад 45 сая төгрөгийг аваад Намарыг та “Эрчимт сүлжээ” зам дээр очоод Г.Ггаас байрны мөнгө гээд шууд тушаачих, тэгээд баримтыг нь надад өгөөрэй гэж хэлээд кассанд тушаалгасан. Намар ч гэсэн тухайн мөнгийг тушаачхаад баримтыг нь надад өгсөн. Дараа нь би 31.200.000 төгрөгийг нэхэж байгаад дансаар авсан. Тухайн мөнгийг над руу шилжүүлэхдээ байр авахад гээд шилжүүлсэн байсан. Миний хувьд тухайн гүйлгээний утгыг тоогоогүй. Тухайн үед гүйлгээний утга дээрээ байр худалдаж авахад гээд бичсэн байсан. Би тухайн үед намайг байр худалдаж авахад өгч байгаа гэж ойлгосон. Би На Муригаас түрээсийн төлбөрт 45.000.000 +31.200.000 төгрөгийг нийтдээ 76.200.000 төгрөгийг авсан. Үүнийг сарын 3.5 сая төгрөгийн түрээс гэж бодохоор 21.7 сар буюу 2 жил орчмын түрээс төлбөр болж байна. На Мури ч надад бас мөнгө өгөх ч дутуу байгаа. 2016 оны 7 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл 27 сарын төлбөр гарч байгаа энэ хооронд байрны төлбөр дууссан байдаг. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд На Муригийн өмгөөлөгч Ж.Гантулга нь Улсын Дээд шүүхийн хурал дээр ямар баримжаагүйгээр нийт байрны мөнгө болох 253 сая төгрөгийг хүчээр 30 сард хуваагаад 8 сая төгрөг гэж гаргаж ирсэн. Сарын 8 сая төгрөгийн түрээс гэж байхгүй гээд намайг гүтгэсэн. Би тухайн үед Улсын Дээд Шүүхийн цахим хуралд сууж байсан болохоор хэлэх боломж надад олдоогүй. Миний хувьд Ж.Гантулга гэдэг хүнийг харддаг. Тэрээр хэлэхдээ би цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Надад бүхий л цагдаагийн газарт танил тал байгаа гэж эрддэг. Намайг 2016 оны 06 дугаар сараас хойш утсаар над руу янз бүрийн утсаар залгаж ярьж байсан. Миний гэрийн хаяг руу шуудан явуулж байсан. Би тухайн үед тоохгүй өнгөрсөн. На Мури гэдэг хүн нь намайг 8-9 удаагийн үйлдлээр Нисори цамхгийн 9 давхар 902 тоотод залилсан гэж хэлдэг. Бид нар 902 тоотод тухайн он жилүүдэд байгаагүй. 2011 онд Нисори цамхгийн 902 тоотод байж байгаад 2016 онд 5 давхрын 504 тоот руу нүүж орсон байдаг. Бид 2016 оны 6 дугаар сараас хойш Нисори цамхгийн 9 давхар 902 тоотод байгаагүй болно. На Муригийн гаргасан анхны гомдлыг худлаа гомдол гэж бодож байна. Би мэдүүлгээ бичгээр хавсаргаж өгөх хүсэлттэй байна. Дараагийн хэргийн тухайд Б.Г ах бид хоёр ажил хэргийн холбоотой хүмүүс нэг газар авто худалдаа эрхэлдэг хүмүүс юм. Намайг янз бүрийн асуудалтай явж байгааг Б.Г буюу Ганбаа ах гадарлаж байсан. Би нэг удаа шүүх хуралд ирэхдээ Ганбаа ахаар хүргүүлчихээд Ж.Гантулга өмгөөлөгчийг таних уу? гээд асууж байсан. Би зүс харж байсан. Цагдаад ажиллаж байсан хүн байна гэж хэлсэн. Тэр үед би Ганбаа ахаас боломжтой бол дүүдээ туслаарай гэж хэлж байсан. Энэ үйл явдлын дараагаар Ганбаа ах Ж.Гантулга өмгөөлөгчтэй Авилгатай тэмцэх газрын үүдэнд таараад манай нэг дүү байгаа тэрний хэрэг яаж байна гээд асуусан байсан. Анхан шатны шүүх хурал дээр нь цагаатгасан юм байна гээд асуухад танай дүүг мэднэ анхан шатны шүүх хуралдаан дээр цагаатгасан гэхдээ цааш, цаашдаа бол Давж заалдах шатны шүүх хурал болон Хяналтын шатны шүүх хурлууд байгаа гээд утасны дугаараа үлдээгээд явсан байсан. Тухайн үед би Ганбаа ахтай уулзаж Ж.Гантулга өмгөөлөгчийг юу ярьж байгаа талаар асуухад чиний талаар асуулаа нааштай зүйл ярьж байна гэж хэлсэн. Тэр үед би Ганбаа ахтай ярьж байгаад Ж.Гантулга өмгөөлөгчтэй уулзахаар болсон. Намайг Дорнод аймагт явж байхад Ганбаа ах над руу залгаад Ж.Гантулга өмгөөлөгч над руу ярьж байна гэж хэлсэн. Дүүгээ дагуулаад хүрээд ирээ уулзаж байгаад хэлье гэж хэлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр уулзахаар болоод Ж.Гантулга өмгөөлөгчийн зааж өгсөн газар буюу Их Дэлгүүрээс хойшоо явах газарт очиж Ж.Гантулга өмгөөлөгчтэй уулзсан. Ж.Гантулга өмгөөлөгч Ганбаа ахад хэлэхдээ хэдэн төгрөг өгчих юм бол зохицуулж болно гэж хэлсэн байсан. Миний бие Ж.Гантулга өмгөөлөгчтэй уулзаад нээх удахгүйгээр 18.000.000 төгрөгийг Ж.Гантулга өмгөөлөгчид өгсөн. Ерөнхий болсон процесс бол ийм зүйл болсон. Энэ үйл явдлаас хойш Ж.Гантулга өмгөөлөгч намайг утсаар дарамтлах болсон. Чамд би боломж олгосон. Одоо дахин янз бүрийн зүйл байхгүй шүү. Чи байраа хүлээлгээд өгчих өө. Тэгэх юм бол би өргөдлөө аваад чи нөгөө хэрэг дээрээ цагаатгагдана гэж хэлж байсан. Ж.Гантулга өмгөөлөгчид энэ асуудал бол тухайн үеийн асуудал биш гэж хэлсэн. Өмнө нь гэсэн 2018 онд намайг байраа хүлээлгэж өг гээд дарамтлаад байсан учраас уулзахгүй бол болохгүй юм байна гэж бодоод би Ж.Гантулгатай уулзаад мөнгө өгсөн” гэв.
Шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:
“Нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзэж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж өгнө үү. Бага насны хоёр хүүхэдтэй. Саяхан ээжийгээ хорт хавдартай гэхийг мэдсэн. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж гуйж байна. Торгуулийн ял авснаараа тухайн Park sade residence” хотхоны 1503 тоор байр нь банкны барьцаанд байгаа учраас хохирогч талд шилжүүлж өгөх мөн Голомт банкийг хохиролгүй болгож өгөх болно гэж бодож байна. Би ээжийгээ алдчих бий гээд ээжийгээ бодож байна. Миний ээж саяхан хорт хавдраар оношлогдсон. Би гэр бүлийнхээ өрхийн орлогыг ганцаараа нуруу нь дээрээ авч явдаг хүн юм. Дээрх бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү “ гэв.
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“Би Г.Гтай авто машин худалдаалах зах дээр 7-8 жил хамт ажилласан. Тэр үед Г.Г нь би нэг өмгөөлөгчтэй уулзах гэсэн юм гээд надаас ирж гуйсан. Миний хувьд Ж.Гантулга өмгөөлөгчийг огт харж байгаагүй, танихгүй хүн байсан. Г.Г нэг өдөр над дээр ирээд миний утсаар Ж.Гантулга руу яриулаад Авилгатай тэмцэх газарт уулзахаар тохирсон. Тэгээд би Авилгатай тэмцэх газарт очиж Ж.Гантулга өмгөөлөгчтэй уулзахад анхан шатны шүүх хурал нь болсон тэр хурал дээрээ ялсан гэхдээ дараа, дараагийн шүүх хурал нь болно гэж надад хэлээд гар утасныхаа дугаарыг өгсөн. Би Ж.Гантулга өмгөөлөгчийн гар утасны дугаарыг Г.Гд авч ирж өгсөн. Би Ж.Гантулга өмгөөлөгчийг танихгүй, угаасаа мэдэхгүй. Г.Г нь дандаа миний утсаар Ж.Гантулга руу яриулдаг байсан. Тэгээд мөнгө төгрөг өгч, авалцахаар болсон. Би Ж.Гантулга өмгөөлөгч над руу ярьж байна чи мөнгөө өгөх юм уу яахын гэж Г.Г руу ярьж асуусан. Ж.Гантулга өмгөөлөгч нь бидэнтэй уулзах газраа товлож, өөрөө хэдэн төгрөг авахаа хэлсэн. Түүний хэлсний дагуу Г.Г нь өөрөө мөнгөө авч ирж Ж.Гантулга өмгөөлөгчид өгсөн. Надад Г.Гг хүчлээд, ятгаад, дагуулаад явсан зүйл байхгүй. Намайг Г.Г нь ятгасны үндсэн дээр хамт ажилладаг юм чинь тусалчихъя гэж бодож хамт явсан. Тийм л асуудал болсон. Энэ 18.000.000 төгрөг бол миний мөнгө биш Г.Ггийн өөрийнх нь мөнгө” гэв.
Шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:
“Хэлэх зүйлгүй” гэв.
Гэрч Ж.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Өмнө нь Ганбатыг ямар нэг байдлаар танихгүй, надруу 2021 оны 8 дугаар сарын эхээр надруу залгасан.Хэргийн холбоогдогч байна уулзий гэсэн.Хоёр удаа л уулзсан.Бүгдэд нь утсаар ярисан.Гандаваагаас санал тависан уулзий гээд тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 01-нд уулзсан, уулзахад Ганбат байсан.Надад 18 000 000 төгрөг бэлнээр өгсөн.Мөнгөө аваад шууд гомдлоо шүүхэд аваачиж өгсөн.Энэ үйл явдалдаа өмгөөлөгчдийн зөвлөлөөс сануулах арга хэмжээ авагдсан.Мөнгийг Гандаваа хар уутнаас гаргаж ирээд өгсөн.Давж заалдах гомдлоо битгий гаргаач гэсэн.Дарамталсан зүйл бол байхгүй.Ганбат болохоор манай дүү байгаа хэргийн талаар уулзий гээд байна л гэсэн.Би хэдийг өгөх юм гэж хэлээгүй өөрсдөө л үнийн дүнгээ хэлсэн.Нөлөөлж байгаа үйлдлийг нь нотлох гэж л авсан гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч БНХАУ-ын иргэн На Мури-гийн “...Г.Г надад хэлэхдээ та компанийн нэр дээр орон сууц авбал төлбөрийн нөхцөл танд ашиггүй 100 хувь төлбөрөө урьдчилж төлөх болно, эсвэл та өөрийнхөө нэр дээр байраа авъя гэхэд гадаадын хүн 100 хувь төлбөр төлж байж байраа авах болно, Монгол хүний нэр дээр байр авбал төлбөрийг хэсэгчлэн хувааж өгөх боломжтой болно, эхний ээлжид миний нэр дээр гэрээгээ хийчих төлбөрөө бүрэн төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье гэж надад хэлсэн ...Гэрээний нөхцөлийг сайн мэдэхгүй байна би 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж, орон сууцандаа орж өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарч байна. Нийт 253.738.000 төгрөгийг хувиасаа төлсөн ...Үүнээс хойш би Г.Гд ордерыг миний нэр дээр шилжүүлсэн эсэхийг асуухад ажилтай байна, завгүй байна гэсэн тайлбарыг өгсөөр өнөөг хүртэл хугацаанд миний худалдан авсан орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй намайг залилсан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
Гэрч БНХАУ-ын иргэн Duxige /Түшиг/-гийн “...На Мури нь 2016 оны хавар санагдаж байна, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парксайд ресиденс хотхонд байр хувьдаа авахаар болж мөнгийг хувааж төлсөн байдаг. 2016 оны 06 дугаар сараас эхлээд 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд мөнгийг хувааж төлсөн. Байрны мөнгө гэх 253.175.000 төгрөгийг На Мури өгсөн ба үүнээс би 60.000.000 төгрөгийг 2016 онд, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1.937.341 төгрөгийг Гандаваагийн Хаан банкны 5028224300 дугаарын дансанд хийсэн. Мөн сарын 21-ний өдөр 8.531.000 төгрөгийг мөн данс руу хийсэн. Энэ мөнгийг На Мури ах байрны мөнгийг Гандаваагийн данс руу хий гэж хэлээд уг данс руу би өөр хүний данснаас хийлгэсэн ...Эхний 60.000.000, 1.937.341 төгрөгийг тус тус манай бизнесийн хамтрагч Б.Отгонжаргалын данснаас шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 155 дугаар тал/,
Гэрч Б.Отгонжаргалын “...Түшиг хэлэхдээ манай ах На Мури байр авах гэж байгаа тул надад өгөх мөнгөө түүний данс руу хийгээрэй гэж хэлээд хийлгэсэн ...Миний бие өөрийн дансны хуулгыг шүүж үзэхэд өөрийн Хаан банкны 5129019432 гэсэн данснаас 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 60.000.000 төгрөгийг машины үнэ гэж хийсэн. Миний бие Түшигээс бараа авсан ба түүний мөнгийг Түшиг нь манай ах На Мурид өгчих байр орон сууц авсан юм гэхээр нь На Мури захирлын Хаан банкны 5121002925 дугаарын данс руу хийсэн. Түүний дараа 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөн өөрийн данснаас өмнө нь шилжүүлсэн данс руу 30.000.000 төгрөгийг ковшны урьдчилгаа На Мури гэж утга бичиж шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 7, 112 дугаар тал/,
Гэрч Б.Ичинхорлоогийн “...Г.Гтай нүүр тулж уулзаж үзээгүй На Мури гэх хүнтэй хоёр удаа уулзсан ...2019 оныг дуустал уг байрны СӨХ-ийн төлбөрийг тушаасан байсан. Банкнаас лавлахад Г.Ггийн нэр дээр тушаасан байсан ба яг хэн тушаасан эсэх нь тодорхой харагдахгүй, 99805388 гэсэн утасны дугаараар тушаасан байсан ...2020 оны 01, 02 дугаар сарын төлбөр төлөгдөөгүй байна лээ ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 41 дүгээр тал/,
Гэрч С.Бадамдоржийн “...иргэн Г.Г нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 61.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 22.175.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 39.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16.000.000 төгрөгийг шилжүүлэхэд би мөнгө хүлээн авсан. Г.Г гэх залуу нь ганцаараа ирж тушаадаг байсан. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 45.000.000 төгрөг гадаад улсын иргэн ганцаараа ирж байсан. Гэхдээ би тэр хүнтэй хэл нэвтэрч чадахгүй учраас ямар нэгэн харилцаа үүсгээгүй гарын үсгээ зурчихаар нь дохиж байгаад нэрээ бич гэсэн чинь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн баримтан дээр Намар гээд биччихсэн” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 91 дүгээр тал/,
Гэрч Ч.Цэрэннадмидын “...би 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 45-67 улсын дугаартай серийг нь санахгүй байна. Ланд-200 маркийн машиныг 63.500.000 төгрөгөөр худалдаж авахаар өөрийн 5323022669 дугаарын данснаас Г.Г гэх хүний 5028224300 тоот дансанд өгсөн, бэлнээр бол өгч байгаагүй” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 92-93 дугаар тал/,
Гэрч Ж.Гантулгын “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгч Мөнхтуяа, хяналтын прокурор Ариунаа, хохирогч Намури-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд өмгөөлөгч миний бие, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Бауиржан, Амар нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан болсон. Шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэрийг гаргасан. Шүүхийн шийтгэх тогтоол гардаж авсаны дараа өмгөөлөгч намайг шүүгдэгч Г.Ггийн хүргэн ах Ганбаа 99196947 дугаарын утсаар холбогдож уулзъя гэж хэлээд Нийслэлийн прокурорын гадаа уулзсан. Би эхэндээ Г.Ггийн ах нь гэж ойлгоогүй. Тэгээд уулзахад би Г.Ггийн хүргэн ах нь байгаа юм. Чи бид хоёр цагдаад ажиллаж байсан зовлон, жаргалаа мэднэ, миний дүүд холбогдох хэрэгт давж заалдах гомдол битгий гаргаач ээ, эхний ээлжинд 15.000.000 төгрөг өгье гэж санал тавьсан. Би тухайн үед тодорхой хариу хэлээгүй ба энэ уулзалтаас хойш Ганбаа нь байнга залгаад уулзъя гэдэг байсан. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гранд люкс” нэртэй ресторанд Г.Г нь хүргэн ах Ганбаагийн хамт ирж 18.000.000 төгрөгийг бэлнээр өгч, давж заалдах гомдол битгий гаргаач ээ гэж хэлээд явсан. Би тухайн мөнгийг авсан буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөө шууд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очиж давж заалдах гомдлоо гардуулж өгсөн ... би уг мөнгөнүүдийг тэдгээр хүмүүсийн хууль бус үйлдлийг баримтжуулж, нотлох зорилгоор авсан” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
Хохирогч БНХАУ-ын иргэн На Муригаас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, мэдээлэл /1-р хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
Үл хөдлөх хөрөнгөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 14-17 дугаар тал/,
Гадаадын иргэн, харьяатын газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 05/1679 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 87 дугаар тал/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2-5а/4014 тоот албан бичиг, лавлагааны хариу /2-р хавтаст хэргийн 113-115 дугаар тал/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11/4550 дугаартай албан бичиг, лавлагаа /2-р хавтаст хэргийн 121-123 дугаар тал/,
Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, хавсралт /2-р хавтаст хэргийн 16-18 дугаар тал/,
“Эрчимт сүлжээ зам” ХХК-ийн Парксайд резипенс хотхоны захиалагчийн мэдээлэл, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн В-31 дугаартай орон сууц, захиалах гэрээний хуулбар, кассын орлогын ордерын хуулбар /1-р хавтаст хэргийн 62-72 дугаар тал/,
Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8/1101 дугаартай албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 8/1629 дугаартай албан бичиг, 2204098148 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 75-76, 224 дүгээр тал/,
Хохирогч БНХАУ-ын иргэн На Мури-гийн эзэмшлийн Хаан банкны 5121002925 тоот дансны хуулга /3-р хавтаст хэргийн 7-10 дугаар тал/,
Шинэ Илион Нэн Юань ХХК-ний эзэмшлийн Хаан банкны 5121009920 тоот дансны хуулга /3-р хавтаст хэргийн 6 дугаар тал/,
Шинэ Илион Нэн Юань ХХК-ний эзэмшлийн Хаан банкны 5003632974 тоот дансны хуулга /3-р хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
Иргэн Б.Отгонжаргалын эзэмшлийн Хаан банкны 5129019432 тоот дансны хуулга /2-р хавтаст хэргийн 178, 186 дугаар тал/,
БНХАУ-ын иргэн Baoyindelige /Түшиг/-ийн эзэмшлийн Хаан банкны 5020839728 тоот дансны хуулга /4-р хавтаст хэргийн 19 дүгээр тал/,
Хаан банкны 5028224300 тоот Г.Ггийн эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хавтаст хэргийн 141-144 дүгээр тал/,
Шүүгдэгч Г.Ггийн “...Б.Г ах гэрээсээ авч гарч ирсэн цүнхтэй зүйлээ өмгөөлөгч Ж.Гантулгад өгчих гэсэн. Тэгээд цүнхэн дотроос 20.000 төгрөг 10.000 төгрөгийн хэд хэдэн боодолтой мөнгийг гаргаад Ж.Гантулгад өгсөн. Хэдэн боодолтой мөнгө байсныг мэдээгүй. Харин Ганбат ах гадаа гараад 18.000.000 төгрөг өгсөн шүү дараа нь хоёулаа болох байлгүй гэсэн ...миний мэдэх зүйл байхгүй, учир нь би 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр л мөнгө өгөх талаар мэдсэн” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Гын “...би бол өмгөөлөгч Ж.Гантулгад мөнгө төгрөг өгөөгүй, Г.Гд өгсөн. Харин Г.Г нь надаас аваад Ж.Гантулгад өгч байсан. Би тэр үедээ мөнгөө хар өнгийн гялгар уутанд хийсэн байсан. Тэрийгээ “Гранд люкс” ресторанд орохоосоо өмнө нь өгчихсөн байсан. Г.Г нь өөрөө тэр мөнгөө ресторанаас гарч ирээд үүдэнд нь замын хажууд Ж.Гантулгад өөрийнхөө гараас өгч байсан ...Г.Г нь шүүх хурлаар цагаатгагдаад гараад ирсэн юм байна лээ. Тэрийгээ цааш нь нөгөө эсрэг талынхаа өмгөөлөгчийг дахин битгий давж заалдаач гэх утгатай хүсэлт гаргаж мөнгө төгрөг өгч байгаа асуудал юм байна лээ ...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 44 дүгээр тал/, “...Г.Г нь энэ хэрэгт ямар нэгэн бичлэг байхгүй болохоор хоёулаа өмгөөлөгч Ж.Гантулгыг мөнгө авах санал тавьсан, 15.000.000 төгрөг авъя гэж хэлсэн гээд мэдүүлэг өгье гэж гуйгаад байсан болохоор нь тэгээд мэдүүлсэн юмаа. Яг үнэндээ 15.000.000 төгрөг өгөх саналыг Г.Г гаргасан ба би дамжуулж хэлж өгсөн. Бас сүүлд нь мөнгө нь багадаад байна гэсэн чинь надад байгаа 3.000.000 төгрөгийг аваад нийт 18.000.000 төгрөгийг Г.Г Ж.Гантулгад өгсөн” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 135-136 дугаар тал/,
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-ийн 87, 210 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /5-р хх-ийн 88, 212 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хавтаст хэргийн 129-137 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Шүүх хуралдаанд хохирогч На Мури /NAMURI/-гаас “...БНХАУ-д COVID 19 өвчний тархалт ихсэж, хөл хорионы дэглэм чангарсны улмаас иргэдийг гадаад улсад /түүний дотор Монгол улс/ зорчих эрхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан нөхцөл байдалд байгаа тул миний бие тус шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байдалтай байна ...Г.Г, Б.Г нарт холбогдох хэргийн шүүх хурлыг намайг оролцуулалгүйгээр явуулах хүсэлт гаргаж байна” гэсэн хүсэлтээ Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мейл хаягаар ирүүлсэн бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч уг байр суурийг дахин гаргаж дэмжиж оролцсон тул шүүх хэрэг хянан шийвдэрлэх ажиллагааг хохирогч На Мури /NAMURI/-г байлцуулахгүйгээр явуулсан болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн шүүгдэгч Г.Г, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс хохирогчид төлөх 254.738.000 төгрөгийн төлбөртэй байна. Хохирогч нь нийт 254.738.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч байраа буцаан авах хүсэлтэй байгааг түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Иймд хохирогчийн нэр дээр тухайн байрыг шилжүүлж, түүнд олгуулах саналтай байна ...” гэсэн дүгнэлт,
Хохирогч На Мури /NAMURI/-гийн өмгөөлөгч Г.Энхболдоос: “...Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байна гэж ярьж байна. Хохирогчийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрдөггүй. 4-ийн тоо болон 3-ын тоо хоёрыг зөрүүлж бичсэн байдаг. Шүүгдэгч Г.Ггийн мэдүүлэг бас зөрүүтэй байна. Нэг мэдүүлэг дээрээ би өөрөөсөө 10 сая төгрөг гаргаад өгсөн гэж мэдүүлсэн хэр нь нөгөө мэдүүлэгтээ 5, 5 сая төгрөгөөр гаргаад өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Мэдүүлэг дээр бичсэн зүйлийг зөрүүтэй байна гэж ярих нь хэрэгт ач холбогдол байхгүй байна. Г.Ггийн 60 сая төгрөгөө бүрдүүлсэн талаар сар гаруй хугацааны өмнөөс зээл, машин гэх байдлаар гаргасан байдаг. Г.Ггийн хувьд мэргэжлийн нягтлан бодогч хүн данснаас мөнгө гаргахдаа ямар нэгэн байдлаар утга бичих ёстой. Хоёрдугаарт 60 сая төгрөгийг бүрдүүлсэн тухай асуудал бол хоёр удаа шүүгдэгч Г.Ггийн данснаас гараад мөн Г.Гд бэлэн мөнгө байсан гэх асуудал ярьдаг. Г.Гд бэлэн мөнгө байсан эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл На Муригийн 61 сая төгрөгийг бүрдүүлсэн асуудал нь нотлогдон тогтоогдож байна. На Муригийн данс руу Отгонжаргалын данснаас орж ирээд орон сууц худалдан авдаг өдөр түүний данснаас 60 сая төгрөг гарсан байдаг. Мөн зээлийн гэрээ байгуулагдсан өдөр 1 сая төгрөг гарсан байдаг. Ингээд нийлээд 61 сая төгрөгийн зарлага гарсан байдаг. Энэ нь гэрч Отгонжаргалын мэдүүлгээр тогтоогдож байна. Түшигт өгөх гэж байсан мөнгөө На Мурид өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Хоёрдугаарт 39 сая төгрөгийн машины асуудал байдаг. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад байхгүй байхад түүний данснаас 42.000 юань гарсан байдаг. Г.Ггийн 10 жилийн найз болох Гантуяа гэдэг теллер нь гарын үсэг зурсан байдаг. Энэ тохиолдол уу?. Энэ компанид тухайн үед хэн, хэн ажиллаж байсан талаар Г.Ггаас асуухад тухайн үед На Мури бид хоёр ажиллаж байсан гэж асуултад хариулсан. Тухайн асуудал бол Г.Ггаас гарахгүй гэж үзэж байна. На Мури нь гадагшаа гараад явсан. Г.Г нь арван жилийн ангийн хүүхдийнхээ ажилладаг салбараас авч байсан байх. 39.000.000 төгрөгийг гаргуулж авсан асуудал гэрч Г.Гантуяа нь мэдүүлэхдээ 2013 оноос 2017 оны 05 дугаар сар хүртэл тухайн банкинд ажиллаж байгаа талаар мэдүүлсэн байдаг. Г.Г манай 10 жилийн найз. Тухайн мөнгийг На Мури ирж авсан гэж мэдүүлсэн байгаа хэдий ч тухайн мэдүүлгийн энэ хэсэг нь худлаа байна. На Мури нь тухайн үед гадаадад байсан гэх нь нотлогдож байна. Дараагийн асуудал бол 30.000.000 сая төгрөгийн асуудал яригддаг. Г.Г мэдүүлэхдээ хүнээс зээлж аваад дараа нь өгсөн асуудал ярьдаг. Гэрч Отгонжаргалын мэдүүлэг болон 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан На Муригийн дансны хуулгаар энэ мөнгө нотлогдож байна. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Эрчимт Сүлжээ” ХХК-ийн данс руу 30.000.000 төгрөг хийсэн өдөр нь Отгонжаргал нь На Муригийн данс руу тухайн мөнгийг хийгээд На Мури нь “Эрчимт Сүлжээ ХХК”-ийн данс руу хийсэн байсан. Яагаад эдгээр баримтуудтай Г.Ггийн төлөх боломж нь тэгж таараад байгаа юм бэ?. Дараагийн асуудал бол 10.000.000 төгрөгийн асуудал байна. На Муригийн захирлаар ажилладаг “Шинэ Илион Нэн Юань” ХХК-ийн данснаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 17 сая төгрөг гарсан байдаг. Маргааш нь буюу 28-ны өдөр “Эрчим Сүлжээ ХХК”-д тушаасан байдаг. Г.Ггийн өгсөн мэдүүлгүүдээс харахад аль нь үнэмшилтэй байгаа эсэх нь харагдаж байна. 20 сая төгрөг болохоор “Шинэ Илион Нэн Юань” ХХК-ийн данснаас Намури касс гэдэг утгатайгаар 80.00 гарсан байдаг. Энэ мөнгө нь маргааш нь тушаагдсан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр талд авагдсан байдаг. На Муригийн төлсөн 48 сая төгрөгийн асуудал дээр маргаан байхгүй учраас дурдаад өнгөрье. 10 сая төгрөгийн асуудал байдаг На Муригийн данснаас 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гараад 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Эрчим Сүлжээ ХХК-ийн дансанд тушаагдсан байдаг. Энэ өдөр На Муригийн данснаас 10.000.000 төгрөг гарсан байдаг. Үүнийг болохоор Г.Г тайлбарлахдаа би На Мурид авч өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл Г.Ггийн анхан шатны шүүх хуралдаан дээр байрлахдаа оффисынхоо ард талд байрлах Калифорнийн тэнд байрлах оффисын хажууд байрлах АТМ-ээс мөнгө авч өгсөн гэж мэдүүлсэн хэдий ч гэтэл Г.Ггийн данснаас гарсан мөнгө нь нэгдүгээр эмнэлгийн тэнд байрлах Арслантай гүүрний хажууд байрлах АТМ-ээс гарсан байдаг. Таны мэдүүлгээр болохоор одоо түрээсэлж байгаа оффисын хажуугаас авсан гэж мэдүүлсэн учраас нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. 31.200.000 төгрөгийг хүлээж авсан асуудал дээр маргаан үүсгээгүй. Орсон данс нь Г.Ггийн данс юм. Хохирогч На Мури мэдүүлэхдээ үлдэгдэл 8.500.000 төгрөг нь Баянбилэг гэдэг хүний данснаас орсон талаар мэдүүлсэн байдаг. Энэ үйл баримтуудыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон хэдий Улсын Дээд Шүүхээс тодорхой болгосон байдаг ... Хохирогч На Муригийн зүгээс байраа нэхэмжилж байна. Хохирогчид байрны гэрчилгээний мөнгийг нь аваад гаргаж өгнө гэж хэлчихээд одоо болтол гаргаж өгөөгүй байдаг. Тухайн байрыг өөр дээрээ шилжүүлээд цаашаагаа банкны барьцаанд тавьсан байдаг. Анхнаасаа миний үйлчлүүлэгч байр авах зорилготой байсан. Тэр байр нь Г.Г нь өөрийнхөө нэр дээр гаргаад байрыг залилсан асуудал яригдаж байна. Миний үйлчлүүлэгч нь байраа нэхэмжилж байна. Шинжлэн судлаад байсан баримтууд дээр гэрч Ж.Гантулга дээр битгий одоо над руу залгаад бай би чамд тусаллаа гэх байдлаар хариулсан байдаг...” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Эдгээр баримтуудаар, шүүгдэгч Г.Гг “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, хохирогч На Мури-г Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нисори цамхаг” үйлчилгээний төвийн 902 тоот албан өрөөнд “миний нэр дээр төлбөр гэрээгээ хийж, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 822 дугаар байрны 1503 тоот 102.5 м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг “Эрчимт сүлжээ зам” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулан, уг орон сууцны төлбөрийг төлөх зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд бэлнээр болон өөрийн эзэмшлийн харилцах дансаар нийт 254.738.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Мөн Г.Г нь Б.Гтай бүлэглэн өөрт холбогдох “Хятад Ард Улсын иргэн, хохирогч На Мури-г залилсан” гэх хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд, 1456 дугаартай цагаатгах тогтоолоор цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээх, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргуулахгүй байх зорилгоор буюу өмгөөлөгчийн хэрэг шалгах шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан тус хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байсан өмгөөлөгч Ж.Гантулгад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд люкс” нэртэй ресторанд 18.000.000 төгрөг бэлнээр өгч, ятгасан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлсэн, нотлогдон тогтоогдож байна.
Шүүх улсын яллагчийн шүүгдэгч Г.Ггийн бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан хэрэгт гэм буруутайд тооцуулах талаарх дүгнэлт, мөн хохирогчийн өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлт зэргийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл нь өөрөө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Г.Ггийн үйлдсэн хэрэг нь өмчлөх эрхийн тэр дундаа залилах гэмт хэргийн /хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах/ хэд хэдэн шинжийг хангаж байна гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь шүүгдэгч Б.Гад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч Г.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх дүгнэлт, тайлбар ...гаргасан
Шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч Ц.Амараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “... Миний үйлчлүүлэгчийг хоёр зүйл ангиар буруутгагдаж байна. Залилан мэхлэх гэмт хэрэг болон хэргийн оролцогч болох хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулгад нөлөөлсөн гэж буруутгаж байна. Юуны түрүүнд бид нар зарчмаа тохирох нь зүйтэй байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаагаар юуг тогтоох бэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг, хэзээ хаана, хэрхэн яаж үйлдсэн асуудлыг тодорхойлох, мөн эрүүгийн хуульд заасан бусад нөхцөл байдлыг тодорхойлох, гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотлох. Дараагийн гол чухал асуудал бол прокурор, мөрдөгч, шинжээчид яллагдагчийг урдаас гэм буруутай эсэхийг хөтөлбөргүй үнэн гэж тогтоохыг хориглох мөн аливаа зүйлийг таамаглахгүй талаар заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаа нотлох үүрэг хүлээхгүй талаар заасан байдаг. Бидний зүгээс энэ гурван зарчмаа баримталж байгаад хэргээ нотлогдон эсэхийг нь дүгнэх ёстой байна. Яллах дүгнэлтэд дурдсанаар миний үйлчлүүлэгчийг хэд хэдэн удаагийн үйлдлээр бэлнээр болон дансаар мөнгө залилсан гэж буруутгаж байна. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг 254 сая төгрөг залилсан гэж байх шиг мөн байр залилсан гэж байх шиг байна. Яг юу залилсан юм бэ гэхийг тодорхойлох шаардлагатай байна. Үүнээс шалтгаалаад хэрэгт шалгагдвал зохих ажиллагааг хийгдсэн эсэх асуудал яригдах байх. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд харах юм бол Г.Г болон Эрчим Сүлжээ ХХК-ийн нарын хооронд гэрээ байгуулагдсан нь тогтоогдож байна. Энэ хоёрын хооронд Иргэний Эрх зүйн харилцаа үүссэн байдаг. Гэрээний дагуу Г.Г бүх мөнгийг төлөөд ордерийг авсан нь тогтоогдож байна. Энэ талаар Эрчим Сүлжээ ХХК-аас гурван хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Мөн бүх баримтаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн байдаг. СӨХ-ийн хүн мэдүүлэхдээ энэ байрны гэрээг Г.Гтай хийсэн талаар мэдүүлсэн байдаг. Г.Г нь энэ асуудалтай холбогдуулан баримтуудаа гаргаж өглөө. Орлогын баримтуудаа гаргаж өгсөн байдаг. Гэтэл улсын яллагч ямар ажиллагаа хийсэн юм бэ. Г.Г нь энэ гэмт хэрэгт холбогдоогүй байна гэж үзэж цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулсан юм уу? Энэ ажиллагаагаа хийсэн юм уу?. Яллах дүгнэлтэд дурдсан дарааллаар нь явъя 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 61.000.000 төгрөгийг бэлнээр авсан. На Мури нь энэ мөнгийг Г.Гд өгсөн гэж яриад байх юм. На Мури нь дансаар мөнгө өгч болоогүй юм бэ? Би байр авах гэж байгаа шүү гээд дансаар мөнгө өгч болоогүй юм бэ? Хэзээ хаана, хэнд өгсөн юм бэ?. Бэлнээр мөнгө өгсөн асуудал дээр нэг ширхэг ч баримт байхгүй байна. Таарсан баримтуудаа хэлээд байх шиг байна. Хохирогчийн өргөдлийг шинжлэн судалсан байдаг. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс өргөдөл гаргасан байдаг. Энэ байрны тухайд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хамаарах байх юм. Мөнгийг хамгийн сүүлд мөнгө авсан асуудал бол Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэст болсон байхад яагаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаад байгаа юм бэ?. 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ж.Гантулгатай гэрээ байгуулсан байдаг. Миссори цамхагт 9 удаагийн үйлдлээр бэлнээр мөнгө өгсөн гэж гэж өргөдөл дээрээ тусгасан байдаг. Энэ өргөдөл нь хуурамч юм уу?. Г.Гд Миссори цамхагын 902 тоот өрөөнд мөнгө өгсөн гэж өргөдөл дээрээ тусгасан байдаг. Эхлээд өргөдөл гаргахдаа би 100.000.000 төгрөг бүгдийг нь өгсөн гэж гаргасан хэр нь дараа нь дахиад мэдүүлэг өгөхдөө 4 машин оролцуулаад 39.000.000 төгрөг болсон гэж мэдүүлсэн байдаг. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөнгө Г.Ггийн данс руу шилжүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. Дансны мэдээлэл байхгүй болоход 07 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр Г.Гд өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр 07 дугаар сарын 01-ний өдөр На Мури нь гадаадад байж яаж хүнд бэлнээр мөнгө өгөх юм бэ гэхэд Хаан банкны теллер Болороогоос авсан гэж мэдүүлсэн. Дараа нь Гантуяад нь хэлсэн байсан гэж мэдүүлсэн. Бүхий л мэдүүлгүүдээ зассан байдлаар мэдүүлсэн байдаг. 39 сая төгрөг дээр ийм асуудал байна. Ингэж гурван өөр байдлаар мэдүүлэг өгсөн байх тул хохирогчийг хуралд оруулах гээд байсан шалтгаан бол та энэ 39 сая төгрөгийг хэзээ, хаана өгсөн эсэхийг асуух зорилготой байсан. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Г.Гд 30.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Яагаад Г.Гд бэлнээр мөнгө өгөөд байгаа юм бэ?. Мөнгө хүлээлгэж өгсөн, хүлээн авсан акт байгаа юм уу? үүнийг юугаар нотлоод байгаа юм бэ?. Энэ мөнгийг бэлнээр өгснийг нотлох нотлох баримт байхгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ асуудал дээр бас бэлэн мөнгө өгсөн баримт байхгүй. Гарын үсэг зурсан баримт байхгүй. Эрчим Сүлжээд мөнгө төлсөн бол баримтаа өөрөө авч болохгүй байгаа юм уу?. Хэрвээ хохирогч На Мури тухайн мөнгөнүүдийг төлсөн бол тухайн баримтууд нь өөрт байх байсан. Г.Г тухайн үед мөнгө төлж байсан учраас баримтууд нь түүнд байгаа гэж үзэж байна. Баримтаа яагаад авч үлдээгүй юм бэ? Бидний зүгээс таамаглаж болохгүй. Нотлох баримтад тулгуурлаж болохгүй. Бүхий л бүтэн 2008 оноос эхлэн Монгол Улсад бизнес эрхэлж байгаа хүн яагаад баримтуудаа аваагүй юм бэ?. Бид аливаа зүйлийг таамаглаж болохгүй. Нотлох баримтад тулгуурламаар байна. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэж байна. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хаанаас мөнгө аваад Г.Гг хаана байхад нь хэнтэй байхад мөнгө өгсөн юм бэ?. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ талаар нэг ч асуулт асуугаагүй байдаг. Мэдүүлэг дээрээ хохирогч дурдаагүй байдаг. Хохирогчоос асууя гэхээр хохирогч байхгүй байна ... Энэ мөнгө болон дансаар орж ирсэн 31.200.000 төгрөгийн асуудал дээр маргахгүй байна. Нийтдээ 76.200.000 төгрөг юм. Энэ мөнгийг 3.500.000 төгрөгт хуваагаад үзэх юм бол 2 жилийн төлбөр байдаг. Хамгийн сүүлд орж ирсэн мөнгө нь 2 жилийн төлбөртөө таарч байна. Хоёр жилийн хугацаанд На Мури нь тухайн байранд амьдарсан байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8.538.000 Баяндэлэг гэдэг хүнээс орж ирсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд түүнээс гэрчээр мэдүүлэг аваагүй байдаг. Ямар учиртай хүн гэдгийг нь мэдэхгүй байна. Баяндэлэгээс нь гэрчийн мэдүүлэг аваагүй байдаг. Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс Иргэний Эрх зүйн харилцаа байна гэж үзсэн байдаг. На Мури гэдэг хүнд энэ мөнгийг захиран зарцуулах эрх байсан юм уу?. Шинэ Илон Нэн Юань гэх компани байр аваад байгаа юм уу На Мури нь байр аваад байгаа юм уу гэх асуудал нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн байдаг. Улсын дээд шүүхээс дүгнэхдээ хохирогчийн мөнгөний эх үүсвэр нь тодорхойгүй байна гэж үзсэн байдаг. Хохирогчийн мөнгөний эх үүсвэрийг тогтоосон асуудал байхгүй байна. Шинэ Илон Нэн Юань гэх компаниас орж ирсэн мөнгийг захиран зарцуулах эрх нь На Мурид байсан эсэхийг тогтоогоогүй байна. Түшиг болон Отгонжаргал нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж ярьж байна. Отгонжаргал бол Нутгийн буян компанийн хүн өөрөө байртай хүн. Нэг мэдүүлэгтээ 60 сая, 30 сая, 90 сая төгрөг гэж мэдүүлэхдээ ковшийн төлбөр гэж мэдүүлсэн байдаг. Түүнээс биш На Муригийн байрны төлбөр гэж мэдүүлээгүй байдаг. Үнэхээр дансны гүйлгээ дээр байгаа мөнгөний гүйлгээний утгыг харах юм бол ковшийн мөнгө гэсэн утга байгаа хэдий ч тухайн мөнгийг На Мури аваад Г.Гд өгсөн гэх баримт байхгүй байна. Эрчим Сүлжээ Зам компанитай Ц.Намури биш Г.Г гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээний гол зохицуулалт бол оффисын зориулалтаар байр түрээсэлнэ. Байрны түрээс бол сарын 3.500.000 төгрөг гэж тохиролцсон байдаг. Гэрээний үндсэн нөхцлөө тохирсон байдаг. Тухайн байранд ороод амьдарсан уу? ороод амьдарсан байдаг. На Мури нь хэлэхдээ би сар бүр байрны түрээс төлж чадахгүй гэж мэдүүлдэг. Г.Г чи байрны мөнгөө бөөнд нь өгчих үү гэж хэлсэн байдаг. Энэ хүн ч гэсэн байр худалдаж аваад түрээсийн төлбөрөөрөө байрны мөнгөө төлөөд байртай болох гэсэн хүний санаа байсан. Яагаад үүнийг буруутгаад байгаа юм бэ?. На Муригаас мөнгө орж ирэхээр нь тухайн мөнгийг төлчихье гэсэн санаатай байсан. Гэрээ байгуулахдаа 2016 онд гэхэд 140 сая төгрөгийг нь төлсөн байдаг. Үлдэгдэл нь 150 сая төгрөг байсан. Хоёр жилийн түрээсийн төлбөрийг төлчихье гэж бодож байсан. На Муригаас өгсөн 76.000.000 төгрөгийг байрандаа өгөөд үлдсэн үнийн дүндээ машин оролцуулж төлсөн байдаг. 39 сая төгрөг бэлнээр төлсөн гэж ярьж байгаад хохирогч та өөрөө Монголд байгаагүй байж яагаад бэлнээр өгсөн гээд байгаа юм бэ гэхэд мэдүүлгээ өөрчилсөн. Хохирогчийн мэдүүлгийг бусад эх сурвалжтай харьцуулж үзэх нь зүйтэй байх. Миний үйлчлүүлэгчийн тухайд хувийн хүний түрээсийн төлбөрийн талаарх баримтыг яаж гаргаж өгөх юм бэ?. Хохирогч На Мури нь 6 дугаар хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтээ би 2.000.000-2.500.000 төгрөгийн хооронд орон сууц түрээсэлдэг байсан талаараа мэдүүлэгтээ дурдсан байдаг. Сар бүр 4.000.000 төгрөгийн түрээс төлдөг байсан бол сар бүр 3.500.000 төгрөгийн түрээс төлдөг болсон. Дээрх нотлох баримтуудаас аваад үзэх юм бол миний үйлчлүүлэгч Г.Гг хохирогчийг залилсан гэх үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Миний үйлчлүүлэгч Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгаж өгнө үү. Өмгөөлөгчид нөлөөлсөн гэх хэргийн тухайд миний үйлчлүүлэгч маргахгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруутайд тооцоход маргах зүйлгүй. Гэм буруутайд тооцох гэм буруугийн шалтгаан нөхцөлийг нарийн тогтоож өгнө үү ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржангаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “...Улсын яллагчаас миний үйлчлүүлэгчийг хоёр гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж ялласан байдаг. Эхний үйлдэл нь болохоор залилах гэмт хэрэг үйлдсэн Хятад улсын иргэн На Мури гэдэг хүнийг залилсан гэж буруутгаж байна. Шүүх хуралдааны явцад улсын яллагчийн тайлбар болон улсын яллагчийн яллах дүгнэлтээс харахад улсын яллагч нь энэ хэргийг таамаглалд үндэслэж яллаж байгаа юм байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан хэд хэдэн нөхцөл байдлаас харахад На Мури болон Гандаваа нар нь компанийн үйл ажиллаагаа явуулахдаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Нисори цамхгийн 902 тоотод биш юм. 504 тоотод байрлаж байсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд Нисори цамхгийн тодорхой мэдүүлж энэ асуудалтай холбоотой баримтыг гаргаж өгсөн байсан. Энэ баримтыг гаргаж өгснөөс хойш тодорхой хугацаа өнгөрчихөөд байхад 902 тоотод энэ асуудал болсон гэж яриад байгаад гайхаж байна. Түрээслүүлж байсан этгээд нь 902 тоот биш манай 5 давхарт 504 тоотыг түрээсэлж байсан талаар гэрчийн мэдүүлэг өгөөд энэ асуудалтай холбогдуулан холбогдох баримтыг гаргаж өгсөн байдаг. Үүнийг яагаад авч хэлэлцэхгүй 902 тоот гэж ярьж тайлбарлаад яваад байгаад гайхаж байна. Хоёрдугаарт нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 215.000.000 төгрөгийг 7 удаагийн үйлдлээр бэлнээр авсан гэж байна. Тэгсэн мөртлөө бэлнээр өгсөн үйлдлээ нотолсон баримт хавтаст хэрэгт нэг ширхэг ч байхгүй байна. Хэзээ, хаана ямар хугацаанд, ямар байрлалд, хэрхэн яаж, хэдэн төгрөгийн дэвсгэртээр өгсөн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Үүнийг таамаг гэж үзэж байна. Дараа 39.738.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр дансаар шилжүүлж өгсөн. Хэрэгт авагдсан дансны гүйлгээнээс харахад На Муригаас Г.Гд байрны мөнгөнд өглөө гэх баримт байхгүй байна. Ц.Амар өмгөөлөгч сая ярилаа. Шилжүүлсэн цаг хугацаа нь өөр байгаа талаар хэлсэн. Эдгээр баримтууд өөр, өөр байхад яагаад Г.Ггийн өгсөн мэдүүлэг худлаа, На Муригийн өгсөн мэдүүлэг нь үнэн болоод байгаа юм бэ? Ямар нотлох баримтуудаар ингэж үзээд байгаа юм бэ?. Ямар баримтаар ингэж дүгнээд хүнийг яллаад байгаа юм бэ? На Муригаас гаргасан дансны хуулга нь үнэн Г.Ггаас гаргаж байгаа дансны хуулга нь худлаа гэж яллаж байгаа хэр нь нэг удаа ч гэсэн На Мури гэдэг хүний дансны хуулгыг нь шалгаад ямар байдлаар ямар эх сурвалжаас орлого олж байсныг нотлоогүй, дээрх нөхцөл байдлыг шалгаж үзээгүй. Г.Гтай холбогдуулаад та орлогоо нотлоодох, ямар эх үүсгэвэртэй юм бэ? таны мөнгөний эх үүсвэр нь хаанаас гарч ирсэн юм бэ гэж шалгахад нь өөрийнхөө эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаа болон холбогдох бүх баримтыг гаргаж өгсөн. Ямар хэмжээний орлого олдог, байрны төлбөртэй холбоотой бүх бүх нотлох баримтыг эх сурвалжтай нь тайлбарлаж гаргаж өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь нотолсны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох ёстой байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор нь яллагдагч, шүүгдэгчийн яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх талын бүхий л нотлох баримтуудыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1.10-т зааснаар прокурор, мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурор нь ямар нэгэн таамаглалд тулгуурлаж биш нотлох баримт нь дээр тулгуурлаж байж хэргийг цагаатгах эсхүл яллах асуудал яригдана. Мөн прокурорын үүргийг эдгээр баримтууд нь хангалттай эсэх талаар шалгаж байх үүрэгтэй гэж заасан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр прокурорын тайлбарыг бүгдээрээ сонслоо. Тухайлбал 42.000 юань гүйлгээтэй холбоотой асуудал дээр хохирогч На Мури гэдэг хүний тухайд миний гарын үсэг гээд хэлсэн байдаг. Банкны теллер гэдэг хүний тухайд энэ баримт дээр урьдчилсан гарын үсэг зурах юм уу? эсхүл нөхөж гарын үсэг зурах боломж байхгүй. Учир нь энэ баримт нь теллерийн хажууд байдаг баримт гэж мэдүүлсэн байдаг. Тухайн харилцагч ирээд гарын үсэг зураад мөнгөө авах боломжтой талаар энэ баримтыг би хийдэггүй. Тухайн баримтыг манай ахлах теллер бас хянадаг талаар мэдүүлсэн байдаг. 6 дугаар хавтаст хэргийн 74 дүгээр талд авагдсан зарлагын баримт нь он сар, дугаартай байж байна. Дээрээс нь тухайн баримт нь өөрөө дугаартай байгаа, тухайн баримтын дугаараар шалгаж үзсэн юм уу гэхээр шалгаагүй байдаг. На Мури гэдэг хүний мэдүүлгээр хүнийг яллаад сууж байгаа. Тэр баримт чинь чех бол биш юм. Чех нь дээр гарын үсэг зураад тамгалаад үлдээсэн бол түүнийг хэн ч гэсэн очоод авах боломжтой байсан. Гэтэл өнөөдөр үүнийг прокурор болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс урьд нь хөтлөлцөөд ирээд мөнгө авдаг байсан учраас Г.Гд өгсөн байж магадгүй гэж ярьж байна. Улсын яллагчийг хуулиар ингэж ярихыг хориглож байна. Та үндэслэл бүхий нотлох баримтаа цуглуул. Тухайн гэмт хэргийг яллах гэж байгаа бол нотлох баримтыг тогтоогдсон нөхцөл байдлаар ялла гэж хуульд заасан байхад улсын яллагчийн зүгээс таамаглал дэвшүүлээд байна. Урьд нь Г.Г нь На Муритай хөтлөлцөж ирээд мөнгө авдаг байсан. Мөн теллертэй нь арван жилийн нэг ангийн хүүхдүүд байсан учраас гэх таамаглалд үндэслэж мөнгө авсан байх гэж хүнийг яллаж болохгүй. Мөн хэргийн материалд хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулга гэдэг хүнээс гаргаж өгсөн баримтууд байдаг. Г.Г мэдүүлэг өгөхөөр нь араас дахин очиж тайлбар өгдөг байсан. Г.Ггийн мэдүүлэгтэй нийцсэн байдлаар мэдүүлэг өгөөд яваад байдаг. Ийм дүр зураг харагддаг хавтаст хэргээс харахад. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд өөрийнхөө үйлчлүүлэгчийг Г.Гд мөнгө өгсөн гэхийг нотлохын тулд хэд, хэдэн дансны дугаарууд гаргаж өгсөн байдаг. Үүний дотор “Шинэ Илон Нэн Юань” ХХК-ийн Хаан банкны хоёр данс байдаг. Энэ хоёр дансыг прокурорын байгууллагын зүгээс шалгаж үзсэн юм уу? Энэ асуудалтай холбогдуулан шалгалтын ажиллагаа явагдсан юм уу? Тухайн цаг хугацаанд “Шинэ Илон Нэн Юань” гэх компанийн гүйцэтгэх захирлаар нь На Мури гэдэг хүн байгаагүй. На Мури нь 2019 оны 07 дугаар сард томилогдсон талаарх улсын бүртгэлийн лавлагаа нь хавтаст хэргийн материалд авагдсан байдаг. Түүнээс өмнө На Мури гэдэг хүн нь тухайн компанийн дансыг удирдах эрхгүй байсан. “Шинэ Илон Нэн Юань” гэх компанийн данснаас гараад байгаа мөнгийг яагаад тодруулаагүй юм бэ. Тодруулаагүй байж тухайн мөнгийг На Мури гэдэг хүний мөнгө юмаа гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Г, Г.Г нарыг урьдчилан үгсэж, тохиролцож, бүлэглэж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогчийн өмгөөлөгчид Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарнд люкс” нэртэй ресторанд 18.000.000 төгрөг өгч, өмгөөлөгчийг ятгаж гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Энэ үйлдлийн тухайд надад хэлэх хэд, хэдэн зүйл байна. Яллах дүгнэлтэд дурдсанаар өмгөөлөгчид нөлөөлөх гэж бичсэн байсан. Нөлөөлөөгүй гэдгээ хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Надад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр битгий давж заалдах гомдол гаргаач гэж мөнгө өгсөн. Хэдийгээр мөнгө өгсөн хэдий ч би Давж заалдах гомдлыг тэр өдрөө гаргасан гэж мэдүүлсэн байдаг. Тэр талаар 4 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр талд гаргаж өгсөн нотлох баримт байдаг. Ж.Гантулга өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдол байдаг. Давж заалдах шатны шүүхээс тухайн гомдлыг авч хэлэлцсэн талаарх нь цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн Давж заалдах шатны шүүхээс гарсан магадлал байна. Энэ хэргийн тухайн шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчийг ятгасан бол гэмт хэргийн бүрдэл хангагдахаар заасан байдаг. Ятгасан нэг үйлдэл хийхээр хангагдах ёстой байдаг. Энэ гэмт хэргийн үйлдэл нь хэзээ хаана хангагдсан юм бэ?. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэж оруулж ирсэн байдаг. Ятгасан гэх үйлдэл нь хэзээ юм бэ гэхээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг байж байна. Нийслэлийн прокурорын гадна, Авилагтай тэмцэх газрын гадна гэж дурдсан байдаг. Өмгөөлөгчийг ятгасан гээд байгаа гэмт хэрэг нь хаана болсон юм бэ?. Хоёрдугаарт нь өмгөөлөгч нь өөрөө шүүн таслан ажиллагааны оролцогч байгаа. Хууль сурталчлах субъектүүдийн нэг нь байж ийм үйлдэл гаргаж болохгүй гэж бодож байна. Бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориудаар хүргэсэн гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “... Шүүх хуралдаан эхлэх үед байр сууриа илэрхийлэхдээ гэм буруу дээрээ маргахгүй гэх байр суурийг илэрхийлсэн боловч, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд өмгөөлөгчийн байр суурь өөрчлөгдөж байна. Өмгөөлөгч нь хууль зүйн үндэслэл дээрээ байр сууриа илэрхийлж байгаа болохоор миний үйлчлүүлэгчийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгчийг гэм буруу дээрээ маргаж байгаа гэж битгий ойлгоорой. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Өмгөөлөгч өөрөө мэргэжлийн байр сууриа илэрхийлж байна. Явцын дунд ийм байр суурь илэрч байна гэж үзэж байна. Шүүхийн практикт өөр, өөрөөр хэрэглэж байна. Гэм буруу дээрээ маргаж байна гэж үзэх боломжгүй. Шүүх хуралдаан дээр эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байгаа учраас харсаар байж хүнийгээ гэм буруутай гээд дуусаж болохгүй байна. Өмгөөлөгчийн тухайд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийнхөө хувьд байр сууриа илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргахгүй байна ... Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Гэм буруутай эсэхийг шүүхээс шийдвэрлэх ёстой байдаг. Өмгөөлөгчид нөлөөлсөн гэж үзэж миний үйлчлүүлэгчийг буруутгаж яллах дүгнэлт ирүүлсэн. Үйл баримтын хувьд тухайн өдөр өмгөөлөгч Ж.Гантулга өмгөөлөгчтэй уулзах асуудлаар санал тавьсан гэх асуудал дээр маргаан байхгүй байна. Энэ гэмт хэргийн тухайд мөрдөгч, прокурор, шүүгчид нөлөөлсөн байхыг ойлгодог. Ж.Гантулга өмгөөлөгчийн тухайд мөнгө аваад ир гэж хэлсэн талаар шүүгдэгч нар мэдүүлдэг. Гэрч Гантулга бол шүүхийн хэлэлцүүлгийн явцад тухайн нөхцөл байдлыг үгүйсгэсэн байдалтай мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэг зөв юм уу? Шүүгдэгч нарын мэдүүлэг үнэн, зөв юм бэ? эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байх шиг байна. Өмгөөлөгчийн зүгээс гэрчийн мэдүүлгийг үнэлж дүгнэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Оролцогчтой уулзсан эсэх талаар асуухад уулзаагүй гэж хариулж байгаа хэдий шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд мөнгө төгрөг өгч авалцсаныхаа дараа уулзсан гэх нөхцөл байдал нь тогтоогддог юм байна. Энэ нөхцөл байдлуудаас харахад гэрчийн мэдүүлэг нь эргэлзээ бүхий байна гэж харж байна. Гэрч хохирогчийн хоорондох мэдүүлэг нь эргэлзээ бүхий тэгээд үндэслэлгүй байх юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Хуулийн хэрэглээний хувьд өөрөөр хэлэх юм бол шүүгдэгч Г.Г нь Б.Гын утсаар дамжуулаад ярьсан байдаг. Ж.Гантулга гэрчийн тухайд тухайн мөнгийг авч байгаа үйлдэл нь ноцтой зөрчилд тооцогддог. Өмгөөлөгч нь өмгөөллийн тухай хуулиараа хэргийн оролцогчтой уулзаж байгаа тохиолдолд өөрийнхөө үйлчлүүлэгчийг төлөөлж байгаа тохиолдолд нөгөө талынхаа өмгөөлөгчийнхөн зөвшөөрлөөр уулзах ёстой байдаг. Тэр тухайн өмгөөллийн тэмдэглэл үйлдэж уулзах гуравхан тохиолдол байдаг. Харин хэргийн оролцогчтой уулзаж байгаа талаараа, уулзахдаа шүүхийн үр дүнг шаардах, мөн эрх зүйн байдлын хувьд дарамт учруулж байгааг мэргэжлийн үйл ажиллагааг зөрчиж байна гэж үзэж байна. Үүнийг тогтоосон баримт нь хавтаст хэрэгт авагдсан байна. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт гарсан байна. Өмгөөлөгч хүн гэдэг бол Хуульч хүн байдаг. Хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий хүн байдаг. Гэрч Ж.Гантулгын хувьд мөнгө аваад ир гэж утасдахаасаа өмнө мөнгө авахгүйгээр татгалзаад зохих хуулийн байгууллагад татгалзах боломжтой байсан хэдий ч тэрээр татгалзахгүйгээр мөнгийг нь авсан байдаг. Овоо босгоогүй бол шаазгай хаана сууна бэ гэдэг шиг овоог босгосон хүн бол Ж.Гантулга юм. Ж.Гантулга яагаад энэ овоог босгохдоо байраа өг гэж нэхсэн байдаг. Чи өөрөө сайн бод, хоёр хэрэгт яллагдана шүү гэж хэлсэн байдаг. Мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч үр дүнгээ нэхэж шаардсан байдаг. Шахаанд оруулсан үйл баримт харагдаж байна. Хууль зүйн эхлэлийн хувьд маргахгүй миний үйлчлүүлэгчийн хувьд утсаар ярьсан байна. Очиж уулзсан байдаг. Мөнгө өгөх асуудал дээр тухайн болсон асуудлыг нотлох гэж мөнгийг нь авсан юм гэж Ж.Гантулга өмгөөлөгч ярьж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдүүлэхээр зориудаар татан оролцуулсан асуудал байгаа учраас энэ нөхцөл байдалд гэмт хэргийг төгссөн гэж үзэх үү. Шүүхээс гэм буруутай эсэхийг дүгнэхдээ анхааран үзэж өгнө үү. Шинжлэн судалсан нотлох баримтаас харахад мөнгө аваад ир гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байсан бол бид нар дарамталсан гэж үзэх үү, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж үзэх байсан уу? гэх асуудал яригдах байх. Эрүүгийн Эрх Зүйн практикт гарч байна. Мөрдөн шалгах ажиллагааны практик ийм байдаг. Энэ хар тамхийг аваарай гэж хэлээд худалдаж авахаар очиход үүнийг гэмт хэрэг гэж үзэх гээд явж байна. Би нэг шүүхийн шийдвэрийг нөгөө шүүхийн өмнө ярьж байгаа зүйл байхгүй. Шүүхийн тухай хуулиар хяналтын шатны шүүхээс тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх практик тогтоох журмаар Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тал дээр тайлбар гаргана гэж байсан. Энэ асуудал дээр гэмт хэргийн нөхцөл байдлын улмаас татан оролцуулсан тохиолдолд гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн байдаг. Одоо албажсан эсэхийг мэдэхгүй байна. Шүүхийн санд орох байх. Энэ мэтчилэн гарсан хэрэг бүр өөр, өөр байдаг. Хэрэг бүр өөр, гарсан хугацаа болон нөхцөл байдлууд өөр байдаг. Энэ үйлдэлд Хуульчийн зүгээс дүгнэлт хийхээсээ илүү ийм нөхцөл байдал бий боллоо шүүхээс харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй байна. Зүйлчлэлийн тал дээр маргаан байхгүй байна. Гэмт хэрэг төгссөн эсэх асуудал дээр дүгнэлт хийж өгнө үү ...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй болно.
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал:
Шүүгдэгч Г.Г болон хохирогч БНХАУ-ын иргэн Намури нар нь 2008 оноос тээвэр зууч, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Илион нэн Юань” ХХК-нд захирал, шүүгдэгч Г.Г нь 2011-2019 он хүртэл нягтлан бодогчоор тус компанид ажиллаж байсан болох нь тэдний мөрдөн байцаалтанд гэрч, хохирогч, шүүгдэгчээр өгсөн тайлбар мэдүүлэг, копманий дүрэм, гэрчилгээ зэргээр бие биенээ танидаг, хамтран ажиллаж байсан зэргээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг төрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй,
шүүгдэгч Г.Гг “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, хохирогч На Мури-г Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нисори цамхаг” үйлчилгээний төвийн 902 тоот албан өрөөнд “миний нэр дээр төлбөр гэрээгээ хийж, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье” хэмээн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 822 дугаар байрны 1503 тоот 102.5 м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг “Эрчимт сүлжээ зам” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулан, уг орон сууцны төлбөрийг төлөх зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд бэлнээр болон өөрийн эзэмшлийн харилцах дансаар нийт 254.738.000 төгрөг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан,
мөн шүүгдэгч Г.Г нь “миний нэр дээр төлбөр гэрээгээ хийж, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье” гэж худал хэлж хохирогч БНХАУ-ын иргэн Намуригаас дансаар болон бэлнээр мөнгө шижлүүлэн авч “Эрчимт Сүлжээ” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулсан нь анхнаасаа буцааж өгөх санаа зорилгогүй байсан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон, хохирогч тал хууртаж байгаагаа мэдээгүй байсан нь залилах гэмт хэрэг гэж үзэхээр байна.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.Г нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч БНХАУ-ын иргэн Намурид итгэл үнэмшил төрүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үл хөдлөх д хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргаад өгнө гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч Г.Ггийн нэр дээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 822 дугаар байрны 1503 тоот 102.5 м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцны гэрчилгээ гарсан, мөн Г.Г нь орон сууцны захиалгын гэрээ, төлбөрийн тооцоог хийсэн орлогын баримт, приус-30 маркын автомашин Б.Батбилэгт хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан байна.
Энэ талаар улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн шүүхэд мэдүүлсэн тайлбар, дүгнэлтэнд дурдагдсан агуулгаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох гэрч БНХАУ-ын иргэн Duxige /Түшиг/, Б.Отгонжаргал, Б.Ичинхорлоо, С.Бадамдоржийн мэдүүлэг, хохирогч Намури мэдүүлэг, тайлбар, түүний үндэслэл нотолгоо, дансны хуулга зэрэг дээрхи нотлох баримт зэргээс дүгнэхэд хохирогчийн шүүгдэгч Г.Гд бэлнээр, дансаар мөнгө өгсөн, шилжүүлсэн, авсан зэрэг үйл баримтууд нь “Эрчимт сүлжээ зам” ХХК-нд орон сууц захиалгын мөнгө хүлээлгэн өгсөн кассын орлогын баримтанд тушаагдсан мөнгөн дүн, он, сар , өдөр тохирч байгаа, хохирогчийн мөнгөнийхөө эх сурвалжийг үндэслэл бүхий баримтаар хавтаст хэрэгт гаргаж өгсөн, энэ талаарх нотолгоо зэргээс гэм буруутайд тооцох нотлох баримтын хүртээмж хангалттай, хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож,
харин шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч нарын зүгээс мэдүүлсэн түрээсийн гэрээг амаар хийсэн, түрээсийн төлбөрөө аваад хийсэн, гэмт хэрэг үйлдээгүй, өөрийнхөө санхүүгийн эх үүсвэрээр төлж дуусгасан гэх тайлбар, дүгнэлт, үндэслэл, нотолгоо зэргийг эх сурвалжгүй, үндэслэл бүхий хангалттай нотлогдон тогтооогдохгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримт бүхий хууль зүйн үндэслэлийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгох, цагаатгах тухай өмгөөлөгч нарын санал дүгнэлтийг тус тус хүлээж авах үндэслэлгүй, шүүгдэгч нарын хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Өөрөөр хэлбэл улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтын эх сурвалжийг магадлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж, шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрээ гаргасан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан нь энэ хэргийн их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн зүйлчлэлтэй нийцэж байна.
Иймд прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Г, Б.Г нарын бүлэглэн үйлдсэн хэргийн талаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г нь Б.Гтай бүлэглэн өөрт холбогдох “Хятад Ард Улсын иргэн, хохирогч На Мури-г залилсан” гэх хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд, 1456 дугаартай цагаатгах тогтоолоор цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээх, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргуулахгүй байх зорилгоор буюу өмгөөлөгчийн хэрэг шалгах шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан тус хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байсан өмгөөлөгч Ж.Гантулгад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд люкс” нэртэй ресторанд 18.000.000 төгрөг бэлнээр өгч, ятгасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Тус гэмт хэрэг 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр үйлдэгдсэн болох нь гэрч Ж.Гантулга тус дүүргийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрчийн мэдүүлэг, мөнгө бэлнээр хүлээлгэн өгсөн баримт, шүүгдэгч Г.Г, Б.Гын мэдүүлэг, тайлбар болон дуу, дүрсний бичлэг бүхий DVD, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өмгөөлөгч Ж.Гантулад хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай нь холбогдуулан ятгасан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ггийн “...Б.Г ах гэрээсээ авч гарч ирсэн цүнхтэй зүйлээ өмгөөлөгч Ж.Гантулгад өгчих гэсэн. Тэгээд цүнхэн дотроос 20.000 төгрөг 10.000 төгрөгийн хэд хэдэн боодолтой мөнгийг гаргаад Ж.Гантулгад өгсөн. Хэдэн боодолтой мөнгө байсныг мэдээгүй. Харин Ганбат ах гадаа гараад 18.000.000 төгрөг өгсөн шүү дараа нь хоёулаа болох байлгүй гэсэн ...миний мэдэх зүйл байхгүй, учир нь би 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр л мөнгө өгөх талаар мэдсэн” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Гын “...би бол өмгөөлөгч Ж.Гантулгад мөнгө төгрөг өгөөгүй, Г.Гд өгсөн. Харин Г.Г нь надаас аваад Ж.Гантулгад өгч байсан. Би тэр үедээ мөнгөө хар өнгийн гялгар уутанд хийсэн байсан. Тэрийгээ “Гранд люкс” ресторанд орохоосоо өмнө нь өгчихсөн байсан. Г.Г нь өөрөө тэр мөнгөө ресторанаас гарч ирээд үүдэнд нь замын хажууд Ж.Гантулгад өөрийнхөө гараас өгч байсан ...Г.Г нь шүүх хурлаар цагаатгагдаад гараад ирсэн юм байна лээ. Тэрийгээ цааш нь нөгөө эсрэг талынхаа өмгөөлөгчийг дахин битгий давж заалдаач гэх утгатай хүсэлт гаргаж мөнгө төгрөг өгч байгаа асуудал юм байна лээ ...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 44 дүгээр тал/, “...Г.Г нь энэ хэрэгт ямар нэгэн бичлэг байхгүй болохоор хоёулаа өмгөөлөгч Ж.Гантулгыг мөнгө авах санал тавьсан, 15.000.000 төгрөг авъя гэж хэлсэн гээд мэдүүлэг өгье гэж гуйгаад байсан болохоор нь тэгээд мэдүүлсэн юмаа. Яг үнэндээ 15.000.000 төгрөг өгөх саналыг Г.Г гаргасан ба би дамжуулж хэлж өгсөн. Бас сүүлд нь мөнгө нь багадаад байна гэсэн чинь надад байгаа 3.000.000 төгрөгийг аваад нийт 18.000.000 төгрөгийг Г.Г Ж.Гантулгад өгсөн” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 135-136 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“Би Г.Гтай авто машин худалдаалах зах дээр 7-8 жил хамт ажилласан. Тэр үед Г.Г нь би нэг өмгөөлөгчтэй уулзах гэсэн юм гээд надаас ирж гуйсан. Миний хувьд Ж.Гантулга өмгөөлөгчийг огт харж байгаагүй, танихгүй хүн байсан. Г.Г нэг өдөр над дээр ирээд миний утсаар Ж.Гантулга руу яриулаад Авилгатай тэмцэх газарт уулзахаар тохирсон. Тэгээд би Авилгатай тэмцэх газарт очиж Ж.Гантулга өмгөөлөгчтэй уулзахад анхан шатны шүүх хурал нь болсон тэр хурал дээрээ ялсан гэхдээ дараа, дараагийн шүүх хурал нь болно гэж надад хэлээд гар утасныхаа дугаарыг өгсөн. Би Ж.Гантулга өмгөөлөгчийн гар утасны дугаарыг Г.Гд авч ирж өгсөн. Би Ж.Гантулга өмгөөлөгчийг танихгүй, угаасаа мэдэхгүй. Г.Г нь дандаа миний утсаар Ж.Гантулга руу яриулдаг байсан. Тэгээд мөнгө төгрөг өгч, авалцахаар болсон. Би Ж.Гантулга өмгөөлөгч над руу ярьж байна чи мөнгөө өгөх юм уу яахын гэж Г.Г руу ярьж асуусан. Ж.Гантулга өмгөөлөгч нь бидэнтэй уулзах газраа товлож, өөрөө хэдэн төгрөг авахаа хэлсэн. Түүний хэлсний дагуу Г.Г нь өөрөө мөнгөө авч ирж Ж.Гантулга өмгөөлөгчид өгсөн. Надад Г.Гг хүчлээд, ятгаад, дагуулаад явсан зүйл байхгүй. Намайг Г.Г нь ятгасны үндсэн дээр хамт ажилладаг юм чинь тусалчихъя гэж бодож хамт явсан. Тийм л асуудал болсон. Энэ 18.000.000 төгрөг бол миний мөнгө биш Г.Ггийн өөрийнх нь мөнгө” гэх,
гэрч Ж.Гантулгын “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгч Мөнхтуяа, хяналтын прокурор Ариунаа, хохирогч Намури-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд өмгөөлөгч миний бие, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Бауиржан, Амар нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан болсон. Шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэрийг гаргасан. Шүүхийн шийтгэх тогтоол гардаж авсаны дараа өмгөөлөгч намайг шүүгдэгч Г.Ггийн хүргэн ах Ганбаа 99196947 дугаарын утсаар холбогдож уулзъя гэж хэлээд Нийслэлийн прокурорын гадаа уулзсан. Би эхэндээ Г.Ггийн ах нь гэж ойлгоогүй. Тэгээд уулзахад би Г.Ггийн хүргэн ах нь байгаа юм. Чи бид хоёр цагдаад ажиллаж байсан зовлон, жаргалаа мэднэ, миний дүүд холбогдох хэрэгт давж заалдах гомдол битгий гаргаач ээ, эхний ээлжинд 15.000.000 төгрөг өгье гэж санал тавьсан. Би тухайн үед тодорхой хариу хэлээгүй ба энэ уулзалтаас хойш Ганбаа нь байнга залгаад уулзъя гэдэг байсан. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гранд люкс” нэртэй ресторанд Г.Г нь хүргэн ах Ганбаагийн хамт ирж 18.000.000 төгрөгийг бэлнээр өгч, давж заалдах гомдол битгий гаргаач ээ гэж хэлээд явсан. Би тухайн мөнгийг авсан буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөө шууд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очиж давж заалдах гомдлоо гардуулж өгсөн ... би уг мөнгөнүүдийг тэдгээр хүмүүсийн хууль бус үйлдлийг баримтжуулж, нотлох зорилгоор авсан” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Гантулга мэдүүлэхдээ:
Өмнө нь Ганбатыг ямар нэг байдлаар танихгүй, надруу 2021 оны 8 дугаар сарын эхээр над руу залгасан. Хэргийн холбогдогч байна уулзий гэсэн. Хоёр удаа л уулзсан. Бүгдэд нь утсаар ярисан. Гандаваагаас санал тависан уулзъя гээд тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 01-нд уулзсан, уулзахад Ганбат байсан. Надад 18 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Мөнгөө аваад шууд гомдлоо шүүхэд аваачиж өгсөн. Энэ үйл явдалдаа өмгөөлөгчдийн зөвлөлөөс сануулах арга хэмжээ авагдсан. Мөнгийг Гандаваа хар уутнаас гаргаж ирээд өгсөн. Давж заалдах гомдлоо битгий гаргаач гэсэн. Дарамталсан зүйл бол байхгүй. Ганбат болохоор манай дүү байгаа хэргийн талаар уулзъя гээд байна л гэсэн. Би хэдийг өгөх юм гэж хэлээгүй өөрсдөө л үнийн дүнгээ хэлсэн. Нөлөөлж байгаа үйлдлийг нь нотлох гэж л авсан гэх мэдүүлэг зэргээр,
мөн өмгөөллийн тухай хуулинд:
26 дугаар зүйл.Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа
26.1.Төрийн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх болон үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрхийг хязгаарлахыг хориглоно.
26.2.Төрийн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч, улс төрийн нам, хүн, хуулийн этгээд хэн боловч өмгөөлөгч хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд нь дарамт шахалт үзүүлэх, саад учруулах, баталгаа шаардах, заналхийлэх, бусад байдлаар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
26.3.Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөллийн үйл ажиллагаатай нь холбогдуулан өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн ажилтны яриаг чагнах, албан байр болон орон байр, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн мөшгих, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой баримт сэлтийг гаргуулан авахыг хориглоно.
26.4.Өмгөөлөгчийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцдаа тухайн хэрэгт хамааралгүй, бусад үйлчлүүлэгчтэй холбоотой баримт сэлтийг гаргуулан авахыг хориглоно.
50 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
50.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
50.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчлан, өмгөөлөгчийн хараат бус байдлыг баталгаажуулсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Гг “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, хохирогч На Мури-г Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нисори цамхаг” үйлчилгээний төвийн 902 тоот албан өрөөнд “миний нэр дээр төлбөр гэрээгээ хийж, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 822 дугаар байрны 1503 тоот 102.5 м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг “Эрчимт сүлжээ зам” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулан, уг орон сууцны төлбөрийг төлөх зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд бэлнээр болон өөрийн эзэмшлийн харилцах дансаар нийт 254.738.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Гг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр,
дээрх шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1241 дугаартай магадлалаар “...Баяннзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1456 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 86 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ГЭнхболд, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж шийдвэрлэсэн байна.
Мөн хэрэгт хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гомдлоор Улсын дээд шүүхэд хянагдснаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 662 дугаартай Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1456 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1241 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Гд холбогдох хэргийг прокурорт буцаасугай...” гэжээ.
Дээд шүүхийн тогтоолд “...Давж заалдах шатны шүүхээс Г.Г, Намури нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ...” гэсэн байна.
Дээрхи байдлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс өмгөөлөгч Ж.Гантулгын уг гомдлыг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэн нь өмгөөлөгчид хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан ятгасан гэж үзэх үндэслэлтэй.
Монгол хэлний их тайлбар толь бичигт “ятгасан” гэдгийг үг зүйн хувьд “Бусдад юмны учир начир, хор холбогдол зэргийг ухуулан сэнхрүүлэх буюу хүнийг буруу зүйлд уруу татах, удирдах; Монгол улсын эрүүгийн хуульд зааснаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчийг хэргийг зориуд худал шийдвэрлэх, хууль бус үйл ажиллагаа явуулахыг ятгасныг ойлгоно... ” гэсэн утга агуулгаар тайлбарлажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хохирогч нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгч буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрхлэн явуулдаг эрх бүхий этгээд байхаар хуульд нэрлэн заасан ба Ж.Гантулгын өмгөөлөгчөөр ажилладаг болох түүний хэрэгт хавсаргасан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үнэмлэхний 1163 дугаартай болох мөн Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 06 дугаар сарын 12 өдрийн 11 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Г, Б.Г нарын үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх журам болон хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагааны эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэр, идэвхтэй үйлдлээр халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн амь бие, эрүүл мэнд, ашиг сонирхолд хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан бодитой, идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг, хэлбэрийн шинжтэй хэрэг юм.
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлэг өгөхийг зөвшөөрч, гэм буруу дээр маргахгүй байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэвэл зохино.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь хэргийн зүйлчлэлтэй тохирсон байх тул Г.Г, Б.Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан ятгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Гг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан 18.000.000 төгрөгийг бэлнээр өгч, ятгаж өмгөөлөгчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг тус тус гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан 18.000.000 төгрөгийг бэлнээр өгч, ятгаж өмгөөлөгчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “…Шүүгдэгч Г.Г нарт холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хурлаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна ... Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Б.Гандаваагийн хувийн байдлын хувьд хэдийгээр хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй боловч өмнө нь хоёр удаагийн ял шийтгэлтэй, гэм буруугийн асуудал дээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд маргаж байсан болон хохирогчид хохирол төлбөртэй зэрэг асуудлыг харгалзан үзээд шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах саналтай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах саналтай, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгээд нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаатайгаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай.
Шүүгдэгч Б.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй, мөн шүүгдэгчийн хүнд өвчтэй хүүхдээ асардаг гэх хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай ... Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргах саналтай, мөн эд мөрийн баримтаар хураагдсан 18.000.000 төгрөгийг улсын орлого болгох саналтай, шүүгдэгч Б.Гад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай, шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай, Өмчлөгчийн 1503 тоот байрны хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.
Хохирогч На Муригийн өмгөөлөгч Г.Энхболдоос: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна ...” гэсэн санал гаргасан.
Шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч Ц.Амараас эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нэгэнт шүүхээс шийдвэр гаргасан учраас өмгөөллийн үйл ажиллагаа явуулах нь зайлшгүй байна. Эрүүгийн хариуцлага дээр дараах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар нь хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй талаар заасан байдаг. Өмнөх хоёр удаагийн ял шийтгэгдэж байсан гэж ярьж байсан асуудлын тухайд нэг хэрэг дээр нь гэм буруутайд тооцож байсан, нөгөө хэрэг дээр нь хэрэгсэхгүй болгож байсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа болон бусад эрх зүйн үр дагаврууд нь нэгэнт дууссан байх тул тухайн асуудлыг харгалзан үзэж байгаа нь өмгөөлөгчийн хувьд зохимжгүй юм байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл тогтоогдож байна гэж үзэж байна. Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын тогтоол гарсан байдаг. Бидний зүгээс хохирол төлбөр төлөхөөр яагаад завсарлага авсангүй бэ гэхээр Баянзүрх дүүрэгт байрлах “Park sade residence” хотхоны 1503 тоот 4 өрөө орон сууц нь бодитоороо байгаа учраас шүүхийн шийдвэр гарснаар өмчлөх эрх нь бүрэн шилжих боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь ялын хувьд сонгох санктай хэрэг юм 10 сая төгрөгөөс 40 сая төгрөгийн хооронд торгох, мөн 2-8 жилийн хугацаатайгаар хорих ялын санкцтай юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө мөн адил ял шийтгэлийн хувьд сонгох санкцтай байдаг. 5.400 нэгжээс 27.000 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жилийн хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах, мөн 1-5 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах сонгох санкцтай байдаг. Миний үйлчлүүлэгч Г.Ггийн хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 6-8 насны хоёр хүүхэдтэй, өөрөө хувиараа бизнес эрхэлдэг хүн юм. Торгох ялыг бүрэн биелүүлэх боломжтой байна гэж харж байна. Хорих ял ч гэсэн өөрийн гэсэн цээрлэлтэй байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байдаг. Торгуулийн ял оногдуулснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь хангагдаж байна. Мөн дээрээс нь миний үйлчлүүлэгч Г.Г нь гадуур байснаараа хохирогчийн хохирлын асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүхээс торгох ялыг оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээгээр торгох ялыг оногдуулж өгнө үү. Торгох ялыг тогтоосон хэмжээгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг эдлэх хугацааг тогтоож өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч К.Бауиржанаас эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Миний тухайд Ц.Амар өмгөөлөгчтэй санал нэг байна. Өнөөдрийн шүүхээс гаргасан шийдвэрийг хүндэтгэнэ. Энэ нь Давж заалдах гомдол гаргах, хяналтын журмаар хандахад хязгаарлалт болохгүй. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхэлсэн цагаас гэм буруугийн асуудал дээр маргасаар л ирсэн. Шүүхээс тухайн маргаж байгаа асуудал дээр зохих хэмжээний дүгнэлтүүдийг өгсөөр ирсэн. Мөн дээрээс нь хэрэгт авагдсан Г.Ггийн хэрэгт авагдсан нэг асуудал байдаг. Урьд нь хоёр удаагийн ял шийтгэлийн асуудал байдаг. Сүүлд гарсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар бусдад хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдаг. Өнөөдөр түүнийг харахгүйгээр хоёр удаа ял шийтгүүлсэн гэж ярьж байх шиг байна. Энэ асуудал бол ял хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Бид нар өнөөдөр ардчилсан чөлөөт нийгэмд амьдарч байна. Өөрийнхөө гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ. Хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шүүхээс шийдвэрлэлээ. Г.Ггийн эзэмшилд байгаа байр нь хохирогчийн нэр дээр шилжих бүрэн боломжтой байдаг. Г.Ггийн тухайд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бизнес эрхэлдэг хүн юм. Өрхийн орлого болон түүний бизнесийн үйл ажиллагаатай холбоотой, уялдаж явж байгаа болно. Дээрээс ажил, орлоготой хүн юм. Улсын яллагчийн зүгээс санал оруулж ирж байгаа хорих ялыг хуульд заасан бусад төрлийн сонгох санкцаар биелүүлэх боломжтой байх тул торгож өгнө үү гэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нарт нөлөөлсөн хэрэг дээр гэрч Ж.Гантулга нь илтэд нөлөөлсөн байдаг шүү. Үүнийг харгалзан үзэж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “Улсын яллагчаас гаргаж байгаа санал нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэм буруу болон тухайн хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч нь хувийн байдлын хувьд Монголын Цагдаагийн албанд 25 жил зүтгэсэн хүн юм. Олон удаагийн гавьяа шагналтай хүн юм. Өдий 50 нас гарсан хүний тухайд өнөөдөр шүүх хуралдаан танхим дээр худлаа ярьж болохгүй байх. Гавьяаныхаа амралтад гарчихаад бизнесээ хийгээд явж байгаа хүн юм. Миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө эхлээд өмгөөлөгчгүй байсан учраас зөв, буруу мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед өмгөөлөгчгүй байсан гэхийг харгалзан үзэж өгнө үү. Прокурорт хэрэг шилжихийн өмнө хууль зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд сонгох санкцтай хэрэг юм. 5400 нэгжээс торгох ял нь эхэлж байх тул 5400 нэгжээр торгож, торгох ялыг хэсэглэн төлүүлж өгнө үү ...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
Шүүх шүүгдэгч Г.Г, Б.Г нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хор уршгийг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
энэ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухай зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Гын хувьд гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Гг 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн ба,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно, 6.8 дугаар зүйлийн 2-д “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн 1906 03270 2389 дугаартай хэрэгт Ж.Гантулгаас гарган өгсөн 18.000.000 /арван сая/ төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Эд мөрийн баримтаар тооцсон ба уг 18.000.000 сая төгрөгийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын барьцааны Төрийн сангийн 100200306351 тоот дансанд байршуулсныг гаргуулан Улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт гэмт хэргийн хохиролыг мөнгөн хэлбэрээр буюу 254 738 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 822 дугаар байрны 1503 тоот бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2204098148 дугаартай 4 өрөө орон сууц болохыг тогтоосон болно.
Иймд, шүүгдэгч Г.Ггийн өмчлөлд байгаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 822 дугаар байрны 1503 тоот бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2204098148 дугаартай 4 өрөө орон сууцыг шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарласан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг орон сууцыг хохирогч На Мури /NAMURI/-гийн өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт ГГг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 254.738.000 төрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан 18.000.000 төгрөгийг бэлнээр өгч, ятгаж өмгөөлөгчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд,
Шүүгдэгч Боржигин овогт БГыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан 18.000.000 төгрөгийг бэлнээр өгч, ятгаж өмгөөлөгчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Гг 25.000 (хорин таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 (хорин таван сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 25.000 (хорин таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 (хорин таван сая) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 35.000 (гучин таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 (гучин таван сая) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн 1906 03270 2389 дугаартай хэрэгт Ж.Гантулгаас гарган өгсөн 18.000.000 /арван сая/ төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Эд мөрийн баримтаар тооцсон ба уг 18.000.000 сая төгрөгийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын барьцааны Төрийн сангийн 100200306351 тоот дансанд байршуулсныг гаргуулан Улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ггийн өмчлөлд байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 822 дугаар байрны 1503 тоот бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2204098148 дугаартай 4 өрөө орон сууцыг шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар Прокурорын тогтоолоор хүчингүй болгож, уг орон сууцыг хохирогч На Мури /NAMURI/-гийн өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
12. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ