Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 125

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                           Д.Нямдэлэг

Шүүгдэгч                                                                   М.Номинцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Эрдэнэ-Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

      Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 215 дугаар  зүйлийн 215.2-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Борисынхон овогт Магнайцэцэнгийн Номинцэцэгт холбогдох эрүүгийн 201618000259 дугаартай хэргийг хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү, нягтлан бодогч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт  Сэлэнгэ аймгийн Шаамар сумын, Дулаанхаан тосгон, харваачдын гудамж 2-р хороонд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Борисынхон овогт Магнайцэцэнгийн Номинцэцэг  /РД МЮ91122408/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Номинцэцэг нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд  2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 75-71 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, тус дүрмийн 2-р хавсралтын 3.1 дэх заалтыг зөрчин зам тээврийн осол гарган бага насны буюу 11 настай хохирогч А.Баянжаргалыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

  1.Шүүгдэгч М.Номинцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн .... 2016 оны 09 дүгээр сарын 06-нд 17 цагийн үед өөрийн хүүгээ цэцэрлэгээс нь авах гээд явж байхад машины дугай хагарсны улмаас машин хажуу тийшээ эргэж хохирогчийг мөргөсөн. Түүнээс хойших зүйлийг санахгүй байна. Ухаан балартаад сэрэхэд хүүхдийг эмнэлэг аваад явчихсан байсан. Тэгээд цагдаагийн байран дээр ирж байцаалт өгсөн. Надтай хамт явж байсан хүмүүс цагдаа дуудсан гэсэн гэв.

2.Насанд хүрээгүй хохирогч А.Баянжаргалын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд нагац эгчийнхээ 2 хүүхдийг цэцэрлэгээс авах гэж нагац эгчтэй хамт явсан юм. Би нагац эгч Жамъянмядагаас түрүүлээд авто машины замын хажуугийн явган хүн явдаг хэсгээр гүйж явсан. Би “ хар усан тохой” гэх нэртэй устай газрын эрэг таслын эсрэг талаар явж байснаа санаж байна. нэг сэрэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Миний ээжийн хэлж байгаагаар намайг машин мөргөсөн юм гэсэн. .... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

            3.Иргэний нэхэмжлэгч М.Туяагийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....”Манай байгууллага 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр М.Номинцэцэг гэх хүнтэй 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээ  байгуулсан. Уг зээлийг Номинцэцэг тахианы аж ахуйг сайжруулах зорилгоор авсан. Уг зээлийн барьцаанд манай байгууллагад өөрийн эзэмшлийн Шаамар сумын 3 дугаар багийн 4-н замын 700 метр квадарат гэр бүлийн хэрэгцээний газрыг тавьсан. Мөн 75-71 СЭҮ улсын дугаартай Киа Лотзе маркын авто машиныг фидүцийн гэрээгээр Сэлэнгэ аймаг дахь Хас банкны эзэмшилд шилжүүлэн барьцаалж, зээл олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл байгаа... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

4.Гэрч С.Баяртуяагийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....Би 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд хамаатны эмэгтэй Ууганбаярын хамт Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгээс өөрийн хүүхдүүдээ авах гэж манай гэрээс гараад замын хажуунаас найз Номинцэцэгийн машинд суугаад хүүхдийн цэцэрлэг рүү явсан. Номинцэцэг мөн адил хүүхдээ авах гэж явсан. Тэндээсээ хөдлөөд 300-400 мерийн зайнд “Хар усан тохой” гэх нэртэй тойрог хэлбэрийн цементэн замаар явж байхад нэг зүйл дуугараад тормос гишгэх шиг болоход тухайн машин жолоочийн тал буюу зүүн тал руугаа эргээд жолооч талын ар хэсгээрээ шон мөргөөд зогссон. Зогссоны дараа ард сууж явсан Ууганбаяр “сая эргэх үед нэг ягаан зүйл гялалзах шиг боллоо” гэхээр нь бид нар буугаад хартал 10 орчим насны эмэгтэй хүүхэд машины зүүн ар талын хэсэгт шонгийн хажуу талд ухаан алдсан байдалтай хэвтэж байхаар нь бид нар эмнэлэг рүү дуудлага өгсөн .... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

5.Гэрч Б.Ууганбаярын 2016 оны 09 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Би өөрийн хамаатны эмэгтэй Баяртуяагийн гэрт байж байгаад оройн 17 цагийн орчимд хүүхдээ сургуулиас нь авах гэж Баяртуяагийн хамт гарсан. Номинцэцэг хүүхдээ цэцэрлэгээс авах гэж явж байсан. Номинцэцэгийн машины жолоочийн хажуу талын суудал дээр Баяртуяа суугаад би арын суудал дээр суусан.  Тэндээсээ хөдлөөд 300-400 мерийн зайнд “Хар усан тохой” гэх нэртэй тойрог хэлбэрийн цементэн өгсүүр замаар явж байхад машин гэнэт хажуу тийшээ далийх шиг болоод зогссон. Машин хажуу тийшээ далийх үед арын цонхоор ягаан өнгийн зүйл харагдах шиг болсон. Машин зогсох үед бүтэн эргээд ирсэн зүг рүү хараад зогссон байсан. Машин эргэх үед ягаан өнгийн зүйл харагдсан учир надад хүүхэд мөргөсөн байж магадгүй гэсэн бодол төрсөн учраас Номинцэцэг, Баяртуяа хоёрт хэлсэн. Бид гурав машинаас буугаад ар тал руу харах үед 10 орчим насны эмэгтэй хүүхэд хэвтэж байсан. Би хамаагүй хүрч болохгүй байх гэж бодоод охинд хүрээгүй. Баяртуяа эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/

6.Гэрч Б.Жамъянмядагийн 2016 оны 10 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.....Би 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд нагац дүү Баянжаргалын хамт зээ 2 охиноо цэцэрлэгээс авах гэж явсан. Гэрээсээ гараад цэцэрлэгийн зүг явж байхад бид хоёрын урд нилээн зайдуу газар Баянжаргалын сургуулийнх нь охин явж байсан. Баянжаргал сургуулийнхаа охинтой хамт явах гэж араас нь гүйгээд явчихсан. Би араас нь алхаад явж байсан. Баянжаргал “Хар усан тохой”-ны эргэдэг хэсгээр ороод харагдахаа байсан. Би Баянжаргалын зүг явж байхад аливаа зүйл мөргөх, хагарах чимээ сонсогдохоор нь би юу болсон юм бол гэж бодоод “Хар усан тохой” эргээд яваад очтол Баянжаргал машинд мөргүүлчихсэн газар хэвтэж байсан. Би тэнд очоод удаагүй байхад эмнэлгийн машин ирээд Баянжаргалыг аваад явсан..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

7.Насанд хүрээгүй гэрч Э.Мөнхтуяагийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Тухайн өдөр би гэрээсээ 16 цаг 30 минутын орчимд гараад өөрийн төрсөн дүүгээ цэцэрлэгээс авах гэж явж байсан. Би “Хар усан тохой”-г тойроод явж байхад Байянжаргал гэж хүүхэд миний хажуугаар гүйцээд миний урд талд гараад явсан. Би нүхэн гүүрний хажууханд явж байхад Баянжаргал төмөр замын гармын дээшээ өгсдөг шатны ойролцоо явж байсан. Баянжаргалын ард 50 орчим зайнд би явж байсан санагдаж байна. Тэр үед Баянжаргал бид хоёрын явж байсан чиглэлээс мөнгөлөг саарал өнгийн суудлын машин миний хажуугаар маш хурдтай зөрөөд Баянжаргалын тэр хавьцаа дугуй нь хагарах шиг чимээ гартал тэр машин Баянжаргалын явж байсан тал руу шарваж, суурин дээрээ эргэлдээд Баянжаргалыг болон төмөр замын бетонон шонг хажуу талаараа мөргөөд зогссон. Баянжаргалыг харахад газар хэвтэж байсан. Ямар нэг юм дуугарахгүй, чимээгүй, хөдлөхгүй хэвтээд байсан. Би осол хэргийг хараад маш сандарсандаа чигээрээ явж сумын захиргааны үүдний хэсэгт өөрийн ээжтэйгээ уулзаж болсон ослын талаар ярьсан ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/

8.Гэрч Б.Алтанцэцэгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би болсон явдлын талаар ямар нэг зүйл хараагүй. Миний төрсөн дүү Жамъянмядаг хэргийн газар байсан. Миний охиныг эмнэлэгт аваачсан байх үед нь болсон хэргийн талаар мэдсэн..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

            9. 2016 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №12565 тоот:

1.Баянжаргалын биед тархианы хүнд зэргийн няцрал, тархины зүүн тал бөмбөлөгийн эд дэх цусан хура, зүүн эгэмний далд хугарал, зүүн чамархайн хуйх, лоол уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух баруун хацар, зүүн гуя, өвдөг, шилбэний зулгаралт, зүүн бугалга, зүүн гарын 2-р хуруу, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх тархины хүнд зэргийн няцрал, тархины зүүн тал бөмбөлөгийн эд дэх цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь наснд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид тархины гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна....гэх  дүгнэлт

/хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/

 

10.Насанд хүрээгүй хохирогч А.Баянжаргалын Гэмтэл согог үндэсний тавд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 56-64 дүгээр хуудас/

 

11. Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны №99 тоот:

1.М.Номинцэцэг нь В-1110050 тоот дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байв. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилалтай байх тул жолоочийн лавлагааг хавсаргав.

2.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл: 1.5 замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна....гэсэн заалтуудыг зөрчсөн.

3. Явган зорчигч А.Баянжаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. ...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 70 дугаар хуудас/

12. Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны №110 тоот:

1. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн иасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнхбатын 2016.09.20-ны өдөр гаргасан №99 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. М.Номинцэцэгийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл осолл орохоос өмнө хэдэн километр цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй байна.

3. Жолоочийн осол болох үед явж байсан хурд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заанаар тухайн замын болон хөдөлгөөний нөхцөл тохирохгүй байна. 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн.

4. М.Номинцэцэг нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авах боломжгүй.

5. М.Номинцэцэг нь Монгол улсын замын хөдөлөгөөний дүрмийн 2 дугаар хавсралт. Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилд. 3.Дугай 3.1 Дугуй хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, багагүй байх гэснийг зөрчиж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоогүй байна.

6. М.Номинцэцэг нь Монгол улсын замын хөдөлөгөөний дүрмийн 2 дугаар хавсралт. Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчид. 3. Дугай 3.1 Дугуй хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, багагүй байх гэснийг зөрчиж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоогүй. Мөн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн зүйл заалт зөрчсөнөөс зам тээврийн осол, хэрэг гарсан...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/

13.“Ашид билгүүн” ХХК-ийн авто машины үнэлгээ /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/

 

14.Шинжээч Н.Даваатулгын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Шарвалт өгч чиглэлээ өөрчилсөн тээврийн хэрэгсэл тормос гишгэх үед тэр дороо зогсолгүйгээр шарвалт цааш үргэлжилнэ. Тиймээс М.Номинцэцэг тээврийн хэрэгсэл шарваж эхэлснээс хойш зогсоох боломжгүй байсан. тээврийн хэрэгсэл бага хурдтай явсан тохиолдолд  дугуй хагарсан үед тормос гишгэхэд тээврийн хэрэгсэл шарвалгүйгээр зогсох боломжтой байдаг. Хурд ихтэй явж байх үед тээврийн хэрэгслийн дугуй хагарсан тохиолдолд тормослоход тээврийн хэрэгсэл шарваж жолоодлого алдах магадлал өндөр байдаг....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 80 дугаар хуудас/

15.Тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №03/16 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас

16.Тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №03/16 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 94-97 дугаар хуудас/

17.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №6191 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн дугуй:
  • Хаймар дугуйн хацар хэсэг 5.3 см хатуу ирмэгтэй зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан зүсэгдэж цоорсон
  • Дотор ирмэг дагуу 13х2 см хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан сэтэрч урагдсан байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд осол хэргийн бүдүүвч зураг ирүүлээгүй, зам, орчны байдлыг тодорхой тусгаагүй, зам дээр үүссэн мөрийг нарийвчлан харуулаагүй, зам дээр ямар төрлийн мөр үүссэн тодорхой бус тул ослын аль үед дугуй хагарсан, осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн дугуйн хээний гүн газарт тулах хэсгээр тэмдэглэгээний хязгаар хүрсэн байгаа нь Монгол улсын Авто тээврийн салбарт мөрдөх MNS 4598-2011 стандартын 5.14.3-ийн 5-р хүснэгтэнд зааснаар шаардлага хангаагүй дугуй байна....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 104-107 дугаар хуудас/

18.Шүүгдэгч М.Номинцэцэгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”..Би 2016 оны 09 дүгээр сарын 06-ны 17 цагийн орчимд Дулаанхаан тосгоны 14 дүгээр цэцэрлэгээс өөрийн хүүгээ авах гэж 75-71 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож миний хажуугийн суудал дээр найз Баяртуяа, арын суудал дээр найз Ууганбаяр нар суугаад явсан. Баяртуяа, Ууганбаяр хоёр мөн адил хүүхэдээ цэцэрлэгээс авах гэж явсан. Би анх гэрээсээ машинтайгаа гарах үедээ ганцаараа байсан бөгөөд дөнгөж хөдлөөд гэрийнхээ орчмоос тэр хоёрыг суулгасан. Цэцэрлэг рүү явах замд “хар усан тохой” гэх нэртэй тойрог хэлбэрийн замаар тойроод тэгш зам руу орох гэж байх үед миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн талун урд дугуй гэнэт хагарсан. Дугуй хагарсан даруйд жолооны хүрд зүүн тал руу буюу зөв тал руу булаахаар нь би машиныхаа жолооны хүрдийг баруун тал руугаа дараад тормосыг гишгэсэн. Тухайн арга хэмжээ авах үед машины хойд хэсэг баруун тал руу шарваад машин суурин дээрээ бүтэн эргээд зогссон. Би тухайн үед маш их балмагдаад хэсэг зуур ухаан алдсан юм шиг байна лээ. Нэг мэдэхэд цагдаа нар ирсэн байсан бөгөөд цагдаа нар ирэх үед миний ухаан санаа арай гайгүй болсон. Осол хэрэг болсны дараа цагдаа нар ирэх үед би хүүхэд мөргөсөн талаараа мэдсэн. Би ухаан орох үед мөргүүлсэн хүүхдийг Дархан хот руу аваад явсан байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/

19. Шүүгдэгч М.Номинцэцэгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн... Би 2016 оны 09 дүгээр сарын 06-ны 17 цагийн орчимд Дулаанхаан тосгоны 14 дүгээр цэцэрлэгээс өөрийн хүүгээ авах гэж 75-71 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож миний хажуугийн суудал дээр найз Баяртуяа, арын суудал дээр найз Ууганбаяр нар суугаад явсан. Баяртуяа, Ууганбаяр хоёр мөн адил хүүхэдээ цэцэрлэгээс авах гэж явсан. Би анх гэрээсээ машинтайгаа гарах үедээ ганцаараа байсан бөгөөд дөнгөж хөдлөөд гэрийнхээ орчмоос тэр хоёрыг суулгасан. Цэцэрлэг рүү явах замд “хар усан тохой” гэх нэртэй тойрог хэлбэрийн замаар тойроод тэгш зам руу орох гэж байх үед миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн талун урд дугуй гэнэт хагарсан. Дугуй хагарсан даруйд жолооны хүрд зүүн тал руу буву зөв тал руу булаахаар нь би машиныхаа жолооны хүрдийг баруун тал руугаа дараад тормосыг гишгэсэн. Тухайн арга хэмжээ авах үед машины хойд хэсэг баруун тал руу шарваад машин суурин дээрээ бүтэн эргээд зогссон. Би тухайн үед маш их балмагдаад хэсэг зуур ухаан алдсан юм шиг байна лээ. Нэг мэдэхэд цагдаа нар ирсэн байсан бөгөөд цагдаа нар ирэх үед миний ухаан санаа арай гайгүй болсон. Осол хэрэг болсны дараа цагдаа нар ирэх үед би хүүхэд мөргөсөн талаараа мэдсэн. Би ухаан орох үед мөргүүлсэн хүүхдийг Дархан хот руу аваад явсан байсан.. гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/

20.Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас/

            21.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтаст хэргийн 9-18 дугаар хуудас/

22.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 16-22 дугаар хуудас/

23.Бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23-26 дугаар  хуудас/

24.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 128 дугаар хуудас/

25.Сэлэнгэ аймаг ус цаг уур орчны шинжилгээний албаны цаг агаарын тодорхойлолт. /хавтаст хэргийн 122 дугаар хуудас/

26.Хас банкны зээлийн баримт /хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/

27.Хаан банкны гүйлгээний хуулга /хавтаст хэргийн 138-142 дугаар хуудас/

28.Төрийн банкны гүйлгээний хуулга /хавтатс хэргийн 144-147 дугаар хууудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудад

үндэслэн шүүх дараахи дүгнэлт хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Борисынхон овогт Магнайцэцэнгийн Номинцэцэгийг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд  2016 оны 09 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед 75-71 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, тус дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1 дэх заалтыг зөрчин зам тээврийн осол гарган бага насны А.Баянжаргалыг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиснөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Учир нь: М.Номинцэцэг нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авах боломжгүй.

 М.Номинцэцэг нь Монгол улсын замын хөдөлөгөөний дүрмийн 2 дугаар хавсралт. Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилд. 3.Дугуй 3.1 Дугуй хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, багагүй байх гэснийг зөрчиж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоогүй байна.

 М.Номинцэцэг нь Монгол улсын замын хөдөлөгөөний дүрмийн 2 дугаар хавсралт. Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчид. 3. Дугуй 3.1 Дугуй хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, багагүй байх гэснийг зөрчиж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоогүй. Мөн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн зүйл заалт зөрчсөнөөс зам тээврийн осол, хэрэг гарсан...гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/.

 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ууганбаяр, С.Баяртуяа нарын өгсөн мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ний тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлд үнэлгээ хийсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын үед хагарсан буюу осол гарахад нөлөөлсөн эд мөрийн баримтаар хураагдсан дугуй, гэрэл зургууд, 11 настай А.Буянжаргалын мэдүүлэг, бусад гэрчүүд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүд,  Явган зорчигч А.Баянжаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. ...гэх шинжээчийн дүгнэлт,

Баянжаргалын биед тархины хүнд зэргийн няцрал, тархины зүүн тал бөмбөлөгийн эд дэх цусан хураа, зүүн эгэмний далд хугарал, зүүн чамархайн хуйх, доод уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух баруун хацар, зүүн гуя, өвдөг, шилбэний зулгаралт, зүүн бугалга, зүүн гарын 2-р хуруу, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх тархины хүнд зэргийн няцрал, тархины зүүн тал бөмбөлөгийн эд дэх цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь наснд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач ходбогдол өгөх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дээрхи дүгнэлтэнд хүрсэн болно.

             Дээрхи нөхцөл байдлуудаас шүүгдэгч М.Номинцэцэгийг Монгол улсын замын хөдөлөгөөний дүрмийн 2 дугаар хавсралт. Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчид. 3. Дугуй 3.1 Дугуй хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, багагүй байх гэснийг зөрчиж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоогүй. Мөн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн зүйл заалт зөрчсөнөөс зам тээврийн осол, хэрэг гарсан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд мөн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадна гэж үзлээ.

Хүулийн зүйлчлэл тохирсон байна. Иймээс шүүгдэгч М.Номинцэцэгт эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараахи нөхцөл байдлыг үндэслэл болгов. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохиролын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Номинцэцэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хуулинд заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, ялыг энэ удаад биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой юм гэж үзсэн болно.

 Хохирогч А.Буянжаргал, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлснийг үндэслэн, шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч М.Туяа нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй боловч манай банкны эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг засаж янзлан хэвийн байдалд нь оруулж өгсөн тул ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэснээс харахад иргэний нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгсөн байна гэж үзэж байна.

      Гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан М.Номинцэцэгийн В ангилалын №1110050 дугаартай жолоодох эрхийн түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлж, обудтай дугуйг Номинцэцэгт  буцаан олгох нь зүйтэй.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн 75-71 СЭҮ улсын дугаартай “Киа-Лотец” маркын тээврийн хэрэгслийг битүүмлэлээс чөлөөлж, түүний жинхэнэ эзэмшигч болох Хас банкны мэдэлд буцаан олгохоор тогтов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,  295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Борисынхон овогт Магнайцэцэнгийн Номинцэцэгийг мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах”” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Борисынхон овогт Магнайцэцэнгийн Номинцэцэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/  жилийн  хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Номинцэцэгт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг  жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн М.Номинцэцэгийн  В ангилалын №1110050 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр үнэмлэхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хурааж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлж, обудтай дугуйг шүүгдэгч М.Номинцэцэгт буцаан олгосугай.

5.Шүүгдэгч М.Номинцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан буюу эрх хязаарласан зүйл үгүй болох дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ  хэргийн улмаас 75-71 СЭҮ улсын дугаартай “КИА-Лотец” маркын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, түүний жинхэнэ эзэмшигч болох Хас банкны Сүхбаатар салбарт  буцаан олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар   М.Номинцэцэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8.Шүүгдэгч М.Номинцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.НАЦАГДОРЖ