Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/980       

 

 

 

 

 

 

 

    2022         12          15                                  2022/ШЦТ/980                                                                                       

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн байранд,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Г.Ууганбаатар, шүүгдэгч Г.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дт холбогдох эрүүгийн “2202 00574 0388” дугаартай, 186/2022/0916/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, ххххх оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Д,

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Улаанбаатар-Эрдэнэт өртөө чиглэлийн галт тэргэнд сууж Дархан-Уул аймагт очиж “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн улмаар 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан байрны орчим өөрийн биедээ 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн хоёрдугаар жагсаалтад баггсан “өвс” гэх нэршилтэй нийт 215,7 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Минжинсорын: 2021 оны 01 сард фейсбүүкээр анх Дашдооровтой чат бичиж танилцсан. Тус оны 1 дүгээр сардаа анх уулзсан. 2022 оны 3 дугаар сараас эхлээд манай гэрт хамтран амьдарч эхэлсэн. /Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны Намуун виллаж хотхоны СӨХ-ны байранд хамт байгаа/ Дашдооров нь 2000 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Доороо 2 дүүтэй, аав нь төрийн тусгайд ажилладаг, ээж нь Макс группэд ажилладаг. Дашдооров нь Өмнөговь аймагт төрсөн, 5 дугаар ангиасаа хот руу гэр бүлийн хамт ирсэн. Зан байдлын хувьд тайван, хичээнгүй занатай, урлаг спорт сонирхолтой биш, дуу хөгжим сонирходог, тамхи их татдаг муу зуршилтай, өөр муу зуршилгүй. Сэтгэн бодох чадварын хувьд маш сайн ямар нэг архаг хууч өвчингүй гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Зууннастын: Миний хүү болох Г.Д нь 2000 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд Ганбаярын ууган хүү болж төрсөн. Доороо 2 дүүтэй 2010 онд Дашдооровын төрсөн эцэг Ганбаяртай гэр бүл болцгоогоод салсан. Дашдооров нь Улаанбаатар хотод төрсөн боловч Дунд-Говь аймгийн Дэлгэрхангай суманд өссөн. Дашдооров нь цэцэрлэгт сураагүй, тухайн үед хөдөө байсан болохоор цэцэрлэгт өгч чадаагүй. 2006 онд Дэлгэрхангай сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж, тэндээ 3 дугаар анги хүртлээ суралцаж байгаад 5 дугаар ангидаа Улаанбаатар хотод ирж Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд орсон. 2018 онд 50 дугаар сургуулиа төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2018 онд Их засаг олон улсын их сургууль Олон улсын худалдааны мэргэжлээр элсэн орж 2020 онд 1 жил сургуулиа завсардаж,  2021 онд Олон улсын дээд сургуульд орж 2022 оны хавар төгсөж мэргэжилтэй болсон. Дашдооров нь зайсанд нэг газар хамгаалагч хийж байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу, компьютер тоглоом тоглох их дуртай.  Тамхи татах муу зуршилтай, өөр муу зуршилгүй. Сэтгэн бодох чадварын хувьд сайн, архаг хууч өвчингүй, урьд нь цагдаагийн байгууллагад ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 36-38 дугаар тал/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4587дугаартай дүгнэлтэд:

1.2.3.4. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Г.Д ЗД00272315 22.09.16” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидррканнабинол /teheahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтдаг болно. Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Золжаргал гэжээ. /хх-ийн 39-41 дүгээр тал/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4588 дугаартай дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

2.3.4.Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн, шалгах хэлтсийн 402 албан өрөөнд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цаг 49 минутаас 23 цаг 04 минутын хооронд иргэн Г.Дын биед үзлэг хийж 1 дугаараар тэмдэглэж хураан авсан хар тортой 218,8 грамм “өвс мэт зүйл” гэж хаягласан бор ногоон өнгийн ургамал мэт зүйл”, Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 402 албан өрөөнд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цаг 49 минутаас 23 цаг 04 минутын хооронд иргэн Г.Дын биед үзлэг хийж 2 дугаараар тэмдэглэж хураан авсан хар тортой 8,4 грамм өвс мэт зүйл гэж хаягласан бор өнгийн ургамал мэт зүйлсээс делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтанд багтдаг болно. “1 гэж дугаарласан Хар тортой 218,8 грамм “өвс” мэт зүйл гэж хаягласан бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 208.5 грамм, 2 гэж дугаарласан хар тортой 8.4 грамм “өвс мэт зүйл” гэж хаягласан бор өнгийн ургамал мэт зүйлсээс дельта-9 тетрагидррканнабинол /delta-9 teheahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II  дугаар жагсаалтад багтдаг болно.

“Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн, шалгах хэлтсийн 402 албан өрөөнд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цаг 49 минутаас 23 цаг 04 минутын хооронд иргэн Г.Дын биед үзлэг хийж 1 дугаараар тэмдэглэж хураан авсан хар тортой 218,8 грамм “өвс мэт зүйл” гэж хаягласан бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 208.5 грамм, Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 402 албан өрөөнд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цаг 49 минутаас 23 цаг 04 минутын хооронд иргэн Г.Дын биед үзлэг хийж 2 дугаараар тэмдэглэж хураан авсан хар тортой 8,4 грамм өвс мэт зүйл гэж хаягласан бор өнгийн ургамал мэт зүйлсийн цэвэр жин нь 7.2084 грамм байна. Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Золжаргал гэх дүгнэлт./ххийн 44-47 дугаар тал/,

2.5. Шүүх сэтгэц, эмгэг судлалын 1004 дугаартай дүгнэлтэд:

1.Г.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Г.Д нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Г.Д нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

          4. Г.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

          5. Г.Д нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/, гишүүн Л.Баттулга /тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч/, илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/ гэжээ. /хх-ийн 51 дүгээр тал/,

 Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

   3.1.Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9 дүгээр тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15 дугаар тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 09 дүгээр сарын 9-ний өдрийн 327 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 7 дугаар тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4587 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 дугаартай дүгнэлт/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4588 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр тал/, Улаанбаатар төмөр замын тасалбарын хуулбар /хх-ийн 26 дугаар тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1004 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

   3.2. Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Улаанбаатар-Эрдэнэт өртөө чиглэлийн галт тэргэнд сууж Дархан-Уул аймагт очиж “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн улмаар 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан байр орчим өөрийн биедээ 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн хоёрдугаар жагсаалтад баггсан “өвс” гэх нэршилтэй нийт 215,7 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

      - гэрч Т.Минжинсорын:..2021 оны 01 сард фейсбүүкээр анх Дашдооровтой чат бичиж танилцсан. Тус оны 1 дүгээр сардаа анх уулзсан. 2022 оны 3 дугаар сараас эхлээд манай гэрт хамтран амьдарч эхэлсэн. /Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны Намуун виллаж хотхоны СӨХ-ны байранд хамт байгаа/ Дашдооров нь 2000 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Доороо 2 дүүтэй, аав нь төрийн тусгайд ажилладаг, ээж нь Макс группэд ажилладаг. Дашдооров нь Өмнөговь аймагт төрсөн, 5 дугаар ангиасаа хот руу гэр бүлийн хамт ирсэн. Зан байдлын хувьд тайван, хичээнгүй занатай, урлаг спорт сонирхолтой биш, дуу хөгжим сонирходог, тамхи их татдаг муу зуршилтай, өөр муу зуршилгүй. Сэтгэн бодох чадварын хувьд маш сайн ямар нэг архаг хууч өвчингүй гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар тал/,

       - гэрч Б.Зууннастын:..миний хүү болох Г.Д нь 2000 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрхөд Ганбаярын ууган хүү болж төрсөн. Доороо 2 дүүтэй 2010 онд Дашдооровын төрсөн эцэг Ганбаяртай гэр бүл болцгоогоод салсан. Дашдооров нь Улаанбаатар хотод төрсөн боловч Дунд-Говь аймгийн Дэлгэрхангай суманд өссөн. Дашдооров нь цэцэрлэгт сураагүй, тухайн үед хөдөө байсан болохоор цэцэрлэгт өгч чадаагүй. 2006 онд Дэлгэррхангай сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж, тэндээ 3 дугаар анги хүртлээ суралцаж байгаад 5 дугаар ангидаа Улаанбаатар хотод ирж Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд орсон. 2018 онд 50 дугаар сургуулиа төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2018 онд Их засаг олон улсын их сургууль Олон улсын худалдааны мэргэжилээр элсэн орж 2020 онд 1 жил сургуулиа завсардаж,  2021 онд Олон улсын дээд сургуульд орж 2022 оны хавар төгсөж мэргэжилтэй болсон. Дашдооров нь зайсанд нэг газар хамгаалагч хийж байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу, компьютер тоглоом тоглох их дуртай.  Тамхи татах муу зуршилтай, өөр муу зуршилгүй. Сэтгэн бодох чадварын хувьд сайн, архаг хууч өвчингүй, урьд нь цагдаагийн байгууллагад ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 36-38 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4587дугаартай дүгнэлт. /хх-ийн 39-41 дүгээр тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4588 дугаартай дүгнэлт./ххийн 44-47 дугаар тал/,

- сэтгэц, эмгэг судлалын 1004 дугаартай дүгнэлт. /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд  зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Г.Дын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ““хориглосон эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар  хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

              Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Дыг сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар  хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1-д “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний  хувийн байдлыг  харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг  оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Г.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа,  мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоох албадлагын  арга хэмжээ авч, хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулгагад даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

    Шүүхээс шүүгдэгч Г.Дыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаа тооцогдсон  Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 218,8 грам жинтэй хар өнгийн тортой  бор өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Дыг     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Шүүгдэгч Г.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

       4. Шүүгдэгч Г.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа,  мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоох албадлагын  арга хэмжээ авч хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн  бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн  уг шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг тайлбарласугай.

      6. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон  Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 218,8 грам жинтэй хар өнгийн тортой бор өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

       8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

      9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч                 Г.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ