Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/874

 

 

 

 

 

  2022         11          14                                     2022/ШЦТ/874

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн,

шүүгдэгч С.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт ЭМ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амалжий овогт СБ нарт холбогдох эрүүгийн 2202 00000 0377 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Баялаг жонш”  ХХК-д менежир ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 304 дүгээр байрны 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржгон овогт ЭМ  /РД:............................................../.

2. Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК-д нарийн бичиг ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ард хотхон, 21а дугаар байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Амалжий овогт СБ /РД:....................................................................../.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.М нь Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 13/1419 дугаартай тушаалаар тус банкны Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салбарт данс хариуцсан ажилтнаар томилогдон ажиллах явцдаа буюу 2019 оны 9 дүгээр сард өөрийн танил С.Бээр дамжуулан “Кевико” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Т.Даниелтай танилцаж, улмаар түүний “Худалдаа хөгжлийн банкнаас бизнесийн хөрөнгө оруулалтын чиглэлээр “Кевико” ХХК-д 2.000.000 төгрөгийн зээл авах” ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын 3.3-3.7-д заасан зээлийн хүсэлтийг судлах, судалгаа хийж, санал дүгнэлт гаргах, зээлийн хорооны хуралд танилцуулах, хувийн хэрэг үүсгэх зэрэг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд төрөл садангийн холбоотой этгээдүүдийн арилжааны банк дахь дансны мэдээллүүдийг С.Бээр дамжуулан Т.Даниелд өгч, түүний эзэмшлийн Хаан банк дахь 5057392948 тоот харилцах данснаас:

- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Э.Мөнхсайханы эхнэр Л.Бямбаноровын эзэмшлийн Хаан банк дахь 5068062611 тоот дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийг,

- 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрөл садангийн холбоотой О.Ганхүүгийн эзэмшлийн Хаан банк дахь 5029878589 тоот дугаарын дансаар дамжуулан 30.000.000 төгрөгийг нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, үүнээс 14.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн С.Энхцэцэгт өгч, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч С.Б нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны “Чингэлтэй” салбарт данс хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Э.Мыг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Кевико” ХХК-ийн захирал Т.Даниелаас хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд Э.М, Т.Даниел нарыг ашиг сонирхлыг тэдгээрт харилцан дамжуулах, Э.Мын төрөл садангийн холбоотой хүмүүсийн арилжааны банк дахь дансны мэдээллүүдийг Т.Даниелд өгөх зэргээр дэмжлэг үзүүлсний хариуд:

- 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Т.Даниелийн эзэмшлийн Хаан банк дахь 5057392948 тоот харилцах данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5034364837 тоот дансаар 5.000.000 төгрөг,

- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Л.Бямбаноровын эзэмшлийн Хаан банк дахь 5068062611 тоот дансаар 4.000.000 төгрөг,

- 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр О.Ганхүүгийн эзэмшлийн Хаан банк дахь 5029878589 тоот дугаарын дансаар 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.М нь:

 Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 13/1419 дугаартай тушаалаар тус банкны Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салбарт данс хариуцсан ажилтнаар томилогдон ажиллах явцдаа буюу 2019 оны 9 дүгээр сард өөрийн танил С.Бээр дамжуулан “Кевико” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Т.Даниелтай танилцаж, улмаар түүний “Худалдаа хөгжлийн банкнаас бизнесийн хөрөнгө оруулалтын чиглэлээр “Кевико” ХХК-д 2.000.000 төгрөгийн зээл авах” ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын 3.3-3.7-д заасан зээлийн хүсэлтийг судлах, судалгаа хийж, санал дүгнэлт гаргах, зээлийн хорооны хуралд танилцуулах, хувийн хэрэг үүсгэх зэрэг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд төрөл садангийн холбоотой этгээдүүдийн арилжааны банк дахь дансны мэдээллүүдийг С.Бээр дамжуулан Т.Даниелд өгч, түүний эзэмшлийн Хаан банк дахь 5057392948 тоот харилцах данснаас:

- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Э.Мөнхсайханы эхнэр Л.Бямбаноровын эзэмшлийн Хаан банк дахь 5068062611 тоот дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийг,

- 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрөл садангийн холбоотой О.Ганхүүгийн эзэмшлийн Хаан банк дахь 5029878589 тоот дугаарын дансаар дамжуулан 30.000.000 төгрөгийг нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, үүнээс 14.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн С.Бт өгч, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч С.Б нь:

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны “Чингэлтэй” салбарт данс хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Э.Мыг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Кевико” ХХК-ийн захирал Т.Даниелаас хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд Э.М, Т.Даниел нарыг ашиг сонирхлыг тэдгээрт харилцан дамжуулах, Э.Мын төрөл садангийн холбоотой хүмүүсийн арилжааны банк дахь дансны мэдээллүүдийг Т.Даниелд өгөх зэргээр дэмжлэг үзүүлсний хариуд:

- 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Т.Даниелийн эзэмшлийн Хаан банк дахь 5057392948 тоот харилцах данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5034364837 тоот дансаар 5.000.000 төгрөг,

- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Л.Бямбаноровын эзэмшлийн Хаан банк дахь 5068062611 тоот дансаар 4.000.000 төгрөг,

- 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр О.Ганхүүгийн эзэмшлийн Хаан банк дахь 5029878589 тоот дугаарын дансаар 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

Шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

Шүүгдэгчээс: “Хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Тухайн үед буруу зүйл хийж байснаа мэдэхгүй байсан” гэв.

Шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

Шүүгдэгчээс: “Хэлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Гэрч Л.Бямбаноровын “...Э.М нь миний хадам ах юм ... Энх-Оргил, Бэхцэцэг гэдэг хүмүүсийг би огт танихгүй ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

О.Ганхүүгийн “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны  өдөр Э.М ах миний гар утас руу залгаад “Чиний данс руу мөнгө хийгээдэх үү” гэж асуусан тэгэхээр нь би тэг тэг гэсэн төд удалгүй миний Хаан банкны 5029878589 дугаарын дансанд 20.000.000 төгрөг /Мөөгийд/ гэх, 10.000.000 төгрөг /Мөөгийд/ гэх утгаар тус тус орлого орсон. Ингээд Э.Мын Хаан банк дахь 5084371108 тоот данс руу 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөн Хаан банк дахь 5034364837 тоот данс руу буюу Бэхцэцэг гэх хүний данс руу 10 сая төгрөгийг “Swa” гэх утгатайгаар шилжүүлчих гэсэн үүний дагуу би 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн, тухайн үед Э.М ахтай харилцаж байсан мессенжер чат нь байгаа шаардлагатай үзүүлж болно ... би сая тайлбарлалаа, миний мөнгө биш, Э.М ах миний дансанд мөнгө хийчих үү гэхээр нь зөвшөөрсөн, буцаагаад түүний хэлсэн данс руу тус 30 сая төгрөгийг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Гэрч Р.Энх-Оргилын “...Лхамсүрэнгийн Бямбаноров, Энэбатын Мөнхсайхан гэх хүмүүсийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, Энэбатын Мөнхбаатар нь манай найз Уянгын нөхөр Чингэлтэй дүүрэг дэх Худалдаа хөгжлийн банкны салбарт ажиллаж байсан, Уянга нь манай 10-н жилийн ангийн охин байгаа юм, Уянгын нөхөр гэдгээр нь мэднэ, өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй ... Л.Бямбаноров гэх хүнийг би танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо, дээрх мөнгийг би 2 удаагийн гүйлгээгээр буюу 2.950.000 төгрөгөөр 2 удаа АТМ-с бэлэн гаргасан байна, тухайн үед Э.Мын эхнэр Уянгад бэлэн өгсөн санагдаж байна. Уянга өмнө нь миний дансанд мөнгө хийлгээд АТМ-с гаргуулж байсан болохоор би Уянга гэж санаж байна ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 22 дугаар тал/,

Гэрч Э.Мөнхсайханы “...Би энэ талаар сайн мэдэхгүй байна, эхнэрийн ярьж байгаагаар Э.М ах манай эхнэрийн дансыг хүнд өгөөд тэр нь мөнгө хийгээд тухайн өдөр нь Э.М өөр данс өгсний дагуу эхнэр тэр данс руу мөнгө шилжүүлсэн юм шиг байна лээ. Эхнэрийн ярианаас тэгж л ойлгосон, тухайн үед надад уг 10 сая төгрөгийн талаар хэлсэн би мэдмээр юм гэхдээ санахгүй байна, эхнэр нь хагас дутуу санаж байгаагаа мэдүүлсэн юм шиг байна лээ ...би санахгүй байна, эхнэрийн хэлж байгаагаар Э.М ах л хүнд дансыг нь өгөөд тэр нь мөнгө шилжүүлсэн гэж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

Э.Мын эзэмшлийн Самсунг загварын гар утсан үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 8-10 дугаар тал/,

О.Ганхүүгийн эзэмшлийн Iphone загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 17-20 дугаар тал/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2-46/4444 тоот албан бичиг, түүний хавсралт /1-р хавтаст хэргийн 60-62 дугаар тал/,

“Кевико” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр, ээлжилт бус хурлын тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 95-96 дугаар тал/,

Худалдаа хөгжлийн банк болон Кевико ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн СС190923012-1 дугаартай зээлийн гэрээ /1-р хавтаст хэргийн 192-198 дугаар тал/,

Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Г.Өсөхбаярын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 32-34 дүгээр тал/,

С.Б, Л.Бямбаноров, О.Ганхүү нарын эзэмшлийн Хаан банк дахь харилцах дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 192-196 дугаар тал/,

С.Б, Л.Бямбаноров, О.Ганхүү нарын эзэмшлийн Хаан банк дахь харилцах дансны хуулгууд /2-р хавтаст хэргийн 196-250 дугаар тал/,

Б.Сарантуяа, Б.Шижирбаатар, Р.Энх-Оргил нарын эзэмшлийн Хаан банк дахь харилцах дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 192-196 дугаар тал/,

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 13/1419 дугаартай тушаал /3-р хавтаст хэргийн 201 дүгээр тал/,

Худалдаа хөгжлийн банкны данс хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолт /3-р хавтаст хэргийн 204 дүгээр тал/,

Шүүгдэгч Э.Мын “...Л.Бямбаноров, О.Ганхүү, Э.Мөнхсайхан нар нь мөнгөний эх үүсвэрийн талаар мэдээгүй, тогтоолд дурдсан гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Шүүгдэгч С.Бийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 19-20 дугаар тал,

Шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх 64-65 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх 70, 84 дүгээр тал/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /4хх 58-59/, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 72 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол /4хх 60-61/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Э.М нь Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 13/1419 дугаартай тушаалаар тус банкны Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салбарт данс хариуцсан ажилтнаар томилогдон ажиллах явцдаа буюу 2019 оны 9 дүгээр сард өөрийн танил С.Бээр дамжуулан “Кевико” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Т.Даниелтай танилцаж, улмаар түүний “Худалдаа хөгжлийн банкнаас бизнесийн хөрөнгө оруулалтын чиглэлээр “Кевико” ХХК-д 2.000.000 төгрөгийн зээл авах” ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын 3.3-3.7-д заасан зээлийн хүсэлтийг судлах, судалгаа хийж, санал дүгнэлт гаргах, зээлийн хорооны хуралд танилцуулах, хувийн хэрэг үүсгэх зэрэг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд төрөл садангийн холбоотой этгээдүүдийн арилжааны банк дахь дансны мэдээллүүдийг С.Бээр дамжуулан Т.Даниелд өгч, түүний эзэмшлийн Хаан банк дахь 5057392948 тоот харилцах данснаас:

- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Э.Мөнхсайханы эхнэр Л.Бямбаноровын эзэмшлийн Хаан банк дахь 5068062611 тоот дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийг,

- 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрөл садангийн холбоотой О.Ганхүүгийн эзэмшлийн Хаан банк дахь 5029878589 тоот дугаарын дансаар дамжуулан 30.000.000 төгрөгийг нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, үүнээс 14.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн С.Бт өгч, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч С.Б нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны “Чингэлтэй” салбарт данс хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Э.Мыг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Кевико” ХХК-ийн захирал Т.Даниелаас хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд Э.М, Т.Даниел нарыг ашиг сонирхлыг тэдгээрт харилцан дамжуулах, Э.Мын төрөл садангийн холбоотой хүмүүсийн арилжааны банк дахь дансны мэдээллүүдийг Т.Даниелд өгөх зэргээр дэмжлэг үзүүлсний хариуд:

- 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Т.Даниелийн эзэмшлийн Хаан банк дахь 5057392948 тоот харилцах данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5034364837 тоот дансаар 5.000.000 төгрөг,

- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Л.Бямбаноровын эзэмшлийн Хаан банк дахь 5068062611 тоот дансаар 4.000.000 төгрөг,

- 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр О.Ганхүүгийн эзэмшлийн Хаан банк дахь 5029878589 тоот дугаарын дансаар 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч нар нь гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Иймд шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр нийт 40.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдыг хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцож 10.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул;

шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Э.Мын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг буюу (1*15=15.000) төгрөгийг хасаж, түүний эдлэх ялыг 2.985.000 (хоёр сая есөн зуун наян таван мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, С.Б нарт тус тус оногдуулсан торгох ялуудыг тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “...гэмт хэрэг үйлдэж олсон орлого хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэсэн байх тул шүүгдэгч Э.Маас 26.000.000 төгрөгийг /шүүгдэгч нь 16.000.000 төгрөгийг Авилгатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан тул түүнээс 10.000.000 төгрөгийг/ гаргуулж,

Шүүгдэгч С.Бээс 19.000.000 /шүүгдэгч нь Авилгатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан/ төгрөгийг тус тус гаргуулан Улсын орлого болгохоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт ЭМыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр нийт 40.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Амалжий овогт СБийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдыг хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцож 10.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Э.Мын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг буюу (1*15=15.000) төгрөгийг хасаж, түүний эдлэх ялыг 2.985.000 (хоёр сая есөн зуун наян таван мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, С.Б нарт тус тус оногдуулсан торгох ялуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, С.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, С.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар тус тус хассан эрх хасах ялуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, тэдгээрт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Маас 26.000.000 төгрөгийг /шүүгдэгч нь 16.000.000 төгрөгийг Авилгатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан тул түүнээс 10.000.000 төгрөгийг/ гаргуулж Улсын орлого  болгосугай.

 

8. Шүүгдэгч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед Авилгатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан 16.000.000 төгрөгийг, шүүгдэгч С.Бийн уг дансанд байршуулсан 19.000.000 төгрөгийг тус тус гаргуулан Улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ