Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/865

 

 

 

 

 

  2022          11          09                                   2022/ШЦТ/865

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч П.Баярмагнай,

хохирогч Г.Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тундмал овогт ЭТд холбогдох эрүүгийн 2111 00395 0869 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, хуульч, өмгөөлөгч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс 27 дугаар байрны 69 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Тундмал овогт ЭТ /РД:......................................./.

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Т нь гэмт хэргийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлттэйгээр, шууд санаатайгаар, ашиг олох зорилгоор, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Г.Оюунболдод “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/104 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн доод талд байрлах 1800 м.кв газрыг авч өгнө “ хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, улмаар газар хөөцөлдөхөд урьдчилгаа мөнгө шаардлагатай хэмээн хуурч, зээлийн гэрээгээр халхавчилж гэрч Б.Сарантуяагаас 15.000 ам.доллар буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 39.868.800 төгрөгийг авсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөгийг бэлнээр, хамгийн сүүлд буюу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 5 байрны гадна 5.000.000 төгрөг бэлнээр тус тус өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсны улмаас хохирогчид нийт 3 удаагийн үйлдлээр 59.868.800 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 331/а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд,

 

Улсын яллагчаас: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Тын гэм бурууг шүүхийн өмнө нотлох яллах байр суурьтай төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. 1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар тал Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргаж байсан гомдол, мэдээлэл, 2 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр тал “Төлөөлөн удирдах зөвлөл”- ийн тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 140-142 дугаар тал зээлийн гэрээ, 2 дугаар хавтаст хэргийн 28-32 дугаар тал “Евразиа капиатал холдинг ҮЦК” ХК кассын баримт, 30 дугаар тал кассын баримт, 143 дугаар тал тодорхойлолт,31-32 дугаар тал хохирогч Г.Оюунболдын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 02 дугаар тал хохирогч Г.Оюунболдын мэдүүлэг, 43 дугаар тал гэрч О.Сарантуяагийн мэдүүлэг, 48 дугаар тал гэрч О.Гүррагчаагийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал гэрч М.Дэдлэнгийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар тал гэрч Ч.Мөнгөншагайгийн мэдүүлэг, 76-137 дугаар тал “Нийслэлийн газар зохион байгуулалтын албан”-ны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн албан бичиг, хавсралт, 146-148 дугаар тал Худалдаа хөгжлийн банкны Г.Оюунболдын мэдүүлэг, 153-159 дүгээр тал хохирогч Г.Оюунболдын Э.Ттай харилцаж байсан гэх мессежний хуулбарууд, 16-20 дугаар тал хохирогч Г.Оюунболдын Э.Ттай харилцаж байсан гэх мессежний хуулбарууд, 2 дугаар хавтаст хэргийн 39-48 дугаар тал хохирогч Г.Оюунболдын Э.Ттай харилцаж байсан гэх мессежний хуулбарууд, 74 дүгээр тал газрын гэрчилгээний хуулбар, 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал Монгол банкнаас зарласан долларын  ханш, 1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр тал зээлийн гэрээ, 2 дугаар хавтаст хэргийн 109-115 дугаар тал зээлийн гэрээ, итгэмжлэл, 116 дугаар тал хохирогч Г.Оюунболдын Худалдаа хөгжлийн банкны дансанд 40 сая төгрөг орж ирсэн гэх баримт, 96 дугаар тал гэрч Уртнасангийн мэдүүлэг, 98 дугаар тал гэрч Анарын мэдүүлэг, 106-108 дугаар тал гэрч Уртнасангийн зүгээс гаргаж өгсөн баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар тал яллагдагч Э.Тын мэдүүлэг, 163 дугаар тал яллагдагч Э.Тын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар тал яллагдагч Э.Тын мэдүүлэг, 60 дугаар тал яллагдагч Э.Тын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар тал бэлэн мөнгө зарлагын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 34 дүгээр Г.Оюунболдын дансны хуулга зэргийг шинжлэн судална гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах байр суурьтай оролцож, 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар тал хохирогч Г.Оюунболдын Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, 31 дүгээр тал хохирогч Г.Оюунболдын мэдүүлэг, 36-38 дугаар тал хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг, 43 дугаар тал гэрч О.Сарантуяагийн мэдүүлэг, 140 дүгээр тал зээлийн гэрээ, 141 дүгээр тал итгэмжлэл, 144-145 дугаар тал бэлэн мөнгөний зарлагын баримт, 148 дугаар тал гэрч О.Гүррагчаагийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар тал гэрч Ч.Мөнгөншагайгийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал гэрч М.Дэдлэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.

Хохирогчоос: Шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Т нь:

гэмт хэргийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлттэйгээр, шууд санаатайгаар, ашиг олох зорилгоор, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Г.Оюунболдод “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/104 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн доод талд байрлах 1800 м.кв газрыг авч өгнө “ хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, улмаар газар хөөцөлдөхөд урьдчилгаа мөнгө шаардлагатай хэмээн хуурч, зээлийн гэрээгээр халхавчилж гэрч Б.Сарантуяагаас 15.000 ам.доллар буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 39.868.800 төгрөгийг авсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөгийг бэлнээр, хамгийн сүүлд буюу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 5 байрны гадна 5.000.000 төгрөг бэлнээр тус тус өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсны улмаас хохирогчид нийт 3 удаагийн үйлдлээр 59.868.800 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоогдлоо.

 

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Г.Оюунболдоос ямар ч мөнгө авч байгаагүй тухайн үед бид хоёр дотно харилцаатай байсан. Бие, бие рүүгээ бичиж байсан чатууд байгаа. Энэ газрын асуудлыг Болдсүх гэдэг хүн надад санал болгож байсан тухайн үед энэ талаараа Г.Оюунболдод хэлж байсан. Тухайн газрыг сонирхоод авах, тухайн газар дээр барилга барих хүмүүст санал болгоё гээд би хүмүүст хэлж байсан, Г.Оюунболд ч хэлж байсан. Би тухайн газрыг хүмүүст санал болгох талаар Г.Оюунболдод хэлж байсан учраас Г.Оюунболд ч гэсэн тухайн үед хоёр хүнд санал болгож байсан. Миний хувьд Г.Оюунболдоос ямар ч мөнгө авч байгаагүй. Мөн Г.Оюунболдод тухайн газрыг авч өгнө гэх яриа тохиролцоо байхгүй байсан. Сарантуяагаас 15.000 доллар зээлсэн. 5000 долларыг нь тодорхой хэмжээний хүүтэй нь буцааж төлсөн. 10.000 долларын төлбөр байна. Энэ талаар Эрболд гэх байцаагчийн өрөөнд бид хоёр нүүрэлдэж мэдүүлэг өгөхдөө тохиролцож 35.000.000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Үүнийхээ 10 сая төгрөгийг төлсөн.Ковид гараад бүх үйл ажиллагаа зогссон.Оюунболдоос зугтсан зүйл байхгүй. Үлдэгдэл 25.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Би үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн хохирлыг богино хугацаанд төлж барагдуулах болно” гэв.

 

Шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

Оюунболдоос зуучлуулж 15.000 доллар авсан үнэн хэдий ч үүнийхээ 3/1-ийг төлсөн нь үнэн. Би Г.Оюунболдоос 20 сая төгрөг авч байгаагүй. Газар авч өгнө гэж зуучилж байгаагүй. Би маш их гомдолтой байна. Надад худлаа тулгаж 20 сая төгрөгийг өгсөн болгож байгаад гомдож байна. Г.Оюунболд нь намайг сошиалаар болон миний гар утас руу залгаж дарамталж, доромжилдог байсан. Би энэ бүхэнд маш их гомдож байна. Тохирсон төлбөрөө төлөхөд бэлэн байна.Зээлийн гэрээ байгуулсан учраас түүнийхээ дагуу төлөхгүй удаж байгаа хэдий төлж барагдуулах болно гэв.

 

 Хохирогч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эрх зүйч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг баталгаажуулж хэллээ. Өмгөөлөгч нь гэсэн баталгаажуулж асуулаа. Зарим тодорхой зүйлсийг өөрөө хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед Э.Ттай газрын асуудлаар танилцаж байсан. Фейсбүүкээр харилцаж чаталж байгаад 1 сар гарантай хугацаанд дотно харилцаатай байсан. Э.Тын яриад байгаа шиг 2018 онд танилцаагүй. 2019 онд танилцаж байсан. Тухайн үед Э.Т нь маш олон газруудыг зарах саналыг тавьж байсан. Тахилтад байгаа газрыг ч зарах саналыг тавьж байсан. Маш олон газруудыг зарах санал тавьж байсан. Энхтайвангийн гүүрний зүүн доод талд байрлах газар бол хотын төв, А бүс хүн бүрийн сонирхдог газар юм. Тухайн газрыг заръя гэж санал тавихад нь өөр хүнд зарах талаар бодож байсан хэдий ч тухайн үед манай компанид газар хэрэгтэй байсан учраас танай компани мөнгөтэй байгаа бол танай компанид зарах талаарх яриа бид хоёрын хооронд болсон. Би тухайн компанийн захирал нь болохоор өөр хүнд зарах гэж явснаас компанидаа авах юм бол мөнгийг нь хурдан өгөх боломжтой юм байна. Манай компанид ч ашигтай юм байна гэж бодоод энэ газрыг авахаар сонирхсон. Э.Т нь тухайн үед газрын гэрчилгээнүүдийг явуулж байсан. Манай Амур educion гэх компанийн нэр дээр гаргая гээд компанийн бланктай гарын үсэг зурсан бичгийг хүртэл авч байсан. Тэр цаасан дээрээ Нийслэлийн газрын албанд хүсэлт өгнө гэж хэлээд авсан боловч өнөөдрийг хүртэл аваагаа сая хүртэл баталлаа. Хэрэгт авагдсан газрын координатын бичгийг явуулж байсан. Амур educion гэдэг компани дээр чинь кадастрыг нь хийлгэсэн шүү гэж хэлэхээр нь тухайн үед би энэ хүнтэй дотно харилцаатай байсан учраас Э.Тд итгэж байсан. Тухайн газарт ажиллагаа хийгээд манай байгууллагын авах юм байна гэж бодож байсан. Би Э.Тд итгэж байсан учраас Сарантуяа гэдэг хүнээс мөнгө зээлж өгсөн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас өөрийн найз болох Сарантуяагаас мөнгө зээлж Э.Тд авч өгсөн. Сарантуяа нь Э.Тд итгэхгүй байгаа учраас нотариат оръя гэж хэлсэн. Надад тухайн үед Сарантуяа хэлэхдээ миний мөнгө зээлсний үр дүн бол танай компани дээр газар болж очих учраас нотиарат орцгооё гэж хэлээд бид нотиарат орсон. Чи бас хариуцлага хүлээнэ шүү гэж хэлсэн. Би найзаасаа мөнгө зээлсэн учраас найзынхаа мөнгийг төлөхийн тулд өөрийнхөө орон сууцыг барьцаанд тавиад Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө хүүтэйгээр, зээлж аваад, зээлийн шимтгэлийг нь төлөөд Сарантуяагийн мөнгийг төлж барагдуулж, түүнийг хохиролгүй болгосон. Би хэрвээ Сарантуяагийн мөнгийг төлсөн талаараа Э.Тд хэлсэн бол хэзээ ч миний мөнгийг буцааж өгөхгүй байсан байх. Надаас бэлнээр авсан 20 сая төгрөгийг аваагүй гэж байгаа хүн Сарантуяагаас авсан мөнгийг бол надад өгөхгүй байсан байх. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн мэдүүлэг тогтвортой биш байдаг гэж хэлдэг. Би өөрөө эрх зүй ч гэсэн ч олон жил эрх зүйн мэргэжилээрээ ажиллаагүй учраас өмгөөлөгч аваад та өргөдөл бичээд өгөөч гэж хэлэхэд тухайн үед Э.Ттай уулзаад яваад байсан. Сүүлдээ өмгөөлөгчөө өргөдөл бичээд өгөөч гээд шаардахад ковидын өмнөх өргөдөл бичиж өгсөн байдаг. Би эхний мэдүүлэгээ өгөхдөө гудамжинд явж байхад цагдаагаас залгаад намайг дуудахаар нь очиж мэдүүлэг өгсөн. Тухайн үед би юмаа харж амжаагүй байсан. Хэсэг хугацаа өнгөрсөн байсан учраас зарим зүйлээ мартсан байсан. Тухайн үед би мэдүүлэг өгөхдөө миний яриад байгаа тоо баримт нь зарим нэг талаараа өөр байж магадгүй талаар хэлсэн. Би бичиг баримтаа хараагүй байгаа шүү. Би таныг дуудсан болохоор хүндэтгэж ирээд мэдүүлгээ өгч байгаагаа хэлсэн. Дараа, дараа нь би мэдүүлэг өгөхдөө нотлох баримтаа гаргаж өгөөд тогтвортой мэдүүлэг өгөөд явж байна. Гэтэл Э.Тын мэдүүлэг бол одоо болтол тогтвортой бус байна. Одоо өгч байгаа мэдүүлэг нь тогтвортой бус байна. Энэ газрын асуудлаас болоод Сарантуяагаас 15.000 доллар авч өгсөн. Энэ долларынхаа өрийг бүрэн төлсөн. Одоогоор Э.Т нь 10.000 долларыг төлж барагдуулагүй явж байгаа. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч байх шиг байна. Э.Т нь өөрөө эрх зүйч хүн учраас худлаа зүйлийг үнэн юм шиг харагдуулж, хүнийг итгэлийг эвдэж, худал зүйлийг, бодит юм шиг харагдуулж хийхээ мэддэг хүн байсан байна. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Rejii serves гэх манай оффист намайг ажил дээрээ байхад надаас ирж 15 сая төгрөг авсан байдаг. Түүнийг нотлох баримтыг прокурорт надтай тухайн өдөр чаталж байсан чатыг гаргаж өгсөн. 07 дугаар сарын 23-ны өдөр над руу чи хаана байна гэж чат бичсэн, хариуд нь би ажил дээрээ байна гэхэд манай ажил дээр ирээд 15 сая төгрөгийг надаас авсан. 07 дугаар сарын 23-ны өглөө мөнгө авахаасаа өмнө надтай чатлаж байгаад манай ажил дээр ирж 15 сая төгрөгийг надаас авсан нь батлагдаж байна. 07 дугаар сарын 31-ний өдөр 5 дугаар байрны үүдэнд надаас 5 сая төгрөгийг бэлнээр авсан. Энэ хүн анхнаасаа залилан хийх санаатай байсан учраас надаас 20 сая төгрөгийг бэлнээр авч байсан. Тухайн газар нь Нийслэлийн засаг даргын эзэмшлийн газар байхад дүүргийн газрын гэрчилгээг надад үзүүлж байсан. Хуурамч газрын гэрчилгээг над руу явуулсан байдаг. Э.Т нь надаас мөнгө авснаасаа хойш дахин дахин мөнгө нэхэж байсан. Би дахин мөнгө өгөөгүй. Дараа нь би Нийслэлийн газрын албан дээр өөрөө очиж шалгасан. Амур educion гэх компаниас газар авах талаар хүсэлт ирж үү гэж асуухад нэг ч хүсэлт ирээгүй байсан. Үүнээс хойш би Э.Таас мөнгөө нэхэж байсан. Сарантуяа надаас мөнгөө нэхээд байна гээд Э.Таас мөнгөө нэхэж байсан. Ингээд 10.000 доллар, 20 сая төгрөгийн хохирол учирсан байдаг. Э.Т хүүд 1200 долларыг Сарантуяад төлсөн. Би мөнгөө өмнөх байдлаар нэхэж байна. Долларын ханш хэд болсон байгаа билээ 3000 болсон байхад би тухайн үеийн ханшаар чамаас би тухайн үеийн долларын ханшаар нэхэж байна. 2019 онд авсан 20 сая төгрөгөө Мөнгөншагайд, Дэдлэн гэх хоёр хүнд өгсөн гэж ярьж байна. Надаас авсан мөнгөө тэр хоёр хүнд өгсөн юм болов уу гэж хардаж байна. Нөгөө утгаараа Мөнгөншагайтай 2020 онд гэрээ байгуулсан талаараа ярьж байна. Жилийн өмнө мөнгөө өгчхөөд гэрээ байгуулахгүй яваад байсан учраас жилийн дараа гэрээ байгуулсан талаар ярьж байна. Өөрөөр хэлбэл надаас авсан мөнгөө Мөнгөншагайд өгсөн гэж би хардаж байна. Гэрчүүдээс авсан мэдүүлэг дээр 20 сая төгрөгийн асуудал батлагдаж байна. Дараагийн гол зүйл бол Э.Т нь урьдын харилцааны явцад бий болсон дотно харилцааг далимдуулж, миний итгэлийг эвдэж, бодит биш хуурамч газрын гэрчилгээ, хуурамч газрын кадастрын зураг хийлгэж бодит бус байдлыг бодит болгож 39.579.200 төгрөг учруулсан байдаг. Сая мэдүүлэгтээ нүүрэлдүүлж мэдүүлэг өгөхдөө 35 сая төгрөгөөр тохирсон гэж ярьж байна. 2022 оны 06 дугаар сард надад мөнгөний яаралтай хэрэг гарч байгаа учраас чи надад хоёр хоногийн дотор мөнгө өгөх юм бол 35 сая төгрөгөөр тохиролцъё гэж хэлж байсан. Э.Т нь над руу байнга ийм ч газрын даргын үүдэнд байна, тийм ч газрын даргын үүдэнд байна гэх зургийг явуулдаг байсан. 50 сая төгрөг авчхаад хэдэн жил суусан ч яах бэ гэж хэн ч хэлэхгүй байх. 50 сая төгрөгийн өртэй учраас чи надад тэгж хэлсэн байх. Чи 5, 50 гэхийг яагаад хэлцээр оруулж ирсэн бэ гэхээр чи надад 50 сая төгрөг өгөх ёстой учраас надад тэгж хэлсэн байх. Энэ нотлох баримт гэж үзэж байна. Үүнийг үнэлүүлмээр байна. Э.Тд урдын дотно харилцаатай байсан учраас цаашид ч гэсэн энэ харилцаагаар хадгалж үлдэх үүднээс итгэж байсан учраас тухайн үед мөнгө өгч байсан. Одоо бол баримт байхгүй гэж ярьж байх шиг байна. Би ханшийн зөрүү нэхээгүй. Нэг ч хүү нэхээгүй. Энэ хүнийг үзэн ядаж, ял аваасай гэсэн бодол байхгүй байна. Миний хүсэл бол надаас авсан миний мөнгийг төлж барагдуулж өгнө үү. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг өгсөн. Ковидоос өмнө нэг ч төгрөг өгөөгүй. Э.Т нь үүрэг хариуцлага хүлээдэггүй хүн юм. Э.Таас 39.579.200 төгрөгийг гаргуулж авмаар байна. Амур educion тамга, гэрчилгээ хоёрыг авмаар байна. Миний гарын үсэг зурсан хоосон 3 цаасаа авмаар байна. Энэ гурван цаасыг цаашид ямар нэгэн хууль бус зүйлд ашиглах бий гэхээс айж байгаа тул дээрх зүйлсийг авмаар байна гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

 

Хохирогч Г.Оюунболдын “Тунамал гэх хүн 2019 оны 05 дугаар сард миний ажиллуулдаг “Евро Азиа капитал холдинг” ХХК-д газар авах уу гэдэг саналыг анх тавьж байсан юм. Тухайн газар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ертөнцийн зүгээр Энхтайваны гүүрний зүүн доод талд байрлах “Голомт” банкны шилэн хар өндөр барилгын урд талд хашаагаар хашчихсан хоосон газрыг 500 сая төгрөгөөр зарах санал тавьсан юм ... Тухайн үед надад уг газрын гэрчилгээ болон кадастрын зургийг үзүүлсэн ба урьдчилгаанд эхний ээлжинд 100 сая төгрөг авна гэж хэлэхээр нь тийм их мөнгө өгөх боломжгүй байгаа гэж хэлээд өөрийн найз О.Сарантуяа /99166004/-с мөнгө асуутал надад 15.000 доллар байна чамаас эргүүлэн доллараар нь авна гэж хэлэхээр нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр санагдаж байна, Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах “Худалдаа хөгжлийн” банкны “Эрдэнэс” салбарт Тунамалын хамт очиж, бэлнээр 15.000 долларыг 1 сарын хугацаатай зээлж аваад шууд Тунамалд өгсөн юм. Тухайн үед Сараа надад Тунамал гэх хүнд өгөх юм бол нотариатаар орж өгмөөр байна гэхээр нь Эрдэнэс салбарын эсрэг талын нотариат орж Сарантуяа, Тунамал нар гэрээ хийж Тунамап 15.000 доллароо аваад явсан юм. Тэр үед Сарантуяа Тунамал мөнгөө хугацаанд нь өгөхгүй бол би чамаас авна шүү гэж хэлээд тохиролцсон байсан. Түүнээс хойш удалгүй 2, 3 хоногийн дараа санагдаж байна, Тунамал намайг өөрийнхөө компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, хүсэлт бичих гарын үсэг зурсан 3 хуудас хоосон цаас аваад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Голомт” зээлийн төвийн гадна хүрээд ир гэхээр нь дээрх зүйлсийг аваад очиход “Би энэ бичиг баримтуудыг чинь аваад хоосон бланк дээр хүсэлт бичээд Нийслэлийн газрын албан дээр хүргэж өгнө харин чамайг нийслэлийн газрын албанаас нь дуудахаар нь очиж гарын үсэг зураарай” гэхээр нь би зөвшөөрөөд дээрх зүйлсээ өгөөд явчихсан юм. Түүнээс хойш хэд хоногийн дараа надад танай “Анор Эдюкэйшин” ХХК-ний нэр дээр уг газрын кадастрын зураг хийлгүүлж цэгийг нь тогтоолгочихлоо гэж хэлээд надад зургуудыг явуулж Нийслэлийн газрын албанд хүсэлтээ өгч байна гэж хэлсэн ба одоо уг хүсэлт маань газрын албанаас Улаанбаатар хотын даргаас зөвшөөрөлтэй гарч ирнэ түүнийг хүлээх л ажил үлдсэн хүнд битгий хэлээрэй гэж хэлсэн юм. Тухайн үе нь 2019 оны 07 дугаар сарын эхээр байсан юм. Түүнээс хойш Тунамал надад хэд хэдэн газар зараад өгөөч гэсэн саналууд тавьсан ба тухайн газрууд нь өөрийнх нь нэр дээр байдаггүй байсан юм. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Тунамал надаас дахин мөнгө хэрэгтэй байна газрын албаны хүн нь надаас мөнгөө нэхээд байна өгөхгүй бол газар маань бүтэхгүй болчхоод байна гэхээр нь тухайн өдрөө өөрийн “Евро Азиа капитал холдинг" ХХК-ний кассаас 15.000.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн байсан. Түүнээс хойш дараагийн сарын мөнгийг Тунамал өгөхгүй байсан болохоор Сарантуяа надаас мөнгөө нэхэхээр нь би 1 сарын хүү болох 600 доллар өгөөд Тунамалаас дахин мөнгө, газраа асуухаар удахгүй болох гэж байна гээд зургууд болон мессеж явуулаад байхаар нь би Сарантуяагаас өөрөө мөнгө зээлсэн учраас Сарантуяагийн мөнгийг өөрийн байраа барьцаанд тавьж байгаад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40.344.000 төгрөг буюу 15000 долларыг төлөөд Сарантуяад үндсэн зээлийн өргүй болсон юм ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

 

Гэрч О.Сарантуяагийн: “...2019 оны зун санагдаж байна Оюунболд надаас хүнээр компани дээрээ газар гаргуулах гэсэн юм тэр хүнд мөнгө зээлээч гэхээр нь надад тухайн үед АНУ-руу явахаар хадгалсан байсан мөнгө байсан учраас ярьсан өдрийн маргааш нь санагдаж байна Оюунболд, Тунамал гэх залууг дагуулаад Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Худалдаа” хөгжлийн банкны “Эрдэнэс” салбар дээр надаас мөнгө зээлэхээр ирэхээр нь би банкнаас 15.000 долларыг авч Тунамал гэх залууд өгсөн ба тухайн залуу надад сарын дотор эргүүлж өгнө гэсэн юм. Тэгээд би уг залууд итгэхгүй нотариат орж гэрээ хийсэн ба түүнээс хойш Тунамал гэх залуу хаяа над руу залгаад мөнгөө удахгүй өгнө гэхээр нь нэхэлгүй байж байгаад 3 сарын дараа өгөхгүй болохоор нь хэд хэдэн удаа залгасан боловч удаахгүй өгнө гээд хойшлуулаад байсан ба нэг удаа би түүнд чи энэ 7 хоногтоо багтаагаад мөнгөө өгчхөөрэй Оюунболдын нөгөө газар нь бүтэж байгаа юм уу гэж асуухад бүтэж байгаа нэг гарын үсэг дутуу гэж хэлж байсан. Түүнээс хойш Тунамал руу дахин мөнгөө асуутал удахгүй өгнө гээд худлаа яриад байхаар нь Оюунболдоос чи миний мөнгийг энэ хүнд авч өгсөн юм чинь олж өг гэж хэлтэл Оюунболд өөрөө надад 2019 оны 11 cap хавьцаа санагдаж байна, 15000 доллароо өгсөн юм ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 43 дугаар тал/,

 

Гэрч Ц.Уртнасангийн: “...миний хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Монгол Улсын сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаартай тушаалд зааснаар анхан шатны баримтад түүний үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг үндэслэж тайланг гаргаж өгсөн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд анхан шатны баримтыг заавал дугаарлаж байж тайлан гаргана гэсэн заалт байдаггүй ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 96 дугаар тал/,

 

Гэрч У.Анарын: “...2014 оны 12 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын хооронд шинжээчээр ажиллаж байгаад компани татан буугдах гэж байгаа гэхээр нь ажлаасаа гарсан юм. Тухайн үед жижиг компани байсан болохоор давхар касс дээр ажилладаг байсан. Г.Оюунболд нь байгууллагын гүйцэтгэх захирал учраас касс дээрээс бэлнээр зарлагын баримт үйлдэж мөнгө авч түүнийгээ заавал эргэж тушаадаг юм. Мөнгө авахдаа Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Халиунаагаар гарын үсэг зуруулж баталгаажуулж кассаас мөнгө авдаг юм. Дээрх баримтуудыг харахад, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга гарын үсгээ зурж баталгаажуулаад би бэлэн мөнгөний зарлага үйлдэж уг мөнгийг олгосон байна. Дээрх олгосон нярвын гарын үсэг миний гарын үсэг мөн байна ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 98 дугаар тал/,

 

Гэрч О.Гүррагчаагийн: “Би тус газрыг 2015 онд өөрийн нэр дээр эзэмшихээр авч түүнээс хойш удалгүй 2017 онд Тод импекс баялаг ХХК-д шилжүүлэн өгсөн юм. Уг компани нь түүнээс хойш төд удалгүй хүчингүй болсон гэж хэлж байсан. Би Э.Т гэх хүнийг танихгүй юм байна. Э.Т гэх хүнтэй 146001/0091 18643310091145 бүхий нэгж талбарын дугаартай 1800мк Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах газрыг зарах талаар огт ярилцаж байгаагүй. Түүнд миний эзэмшиж байсан газрын гэрчилгээний хуулбар яагаад очсон эсэхийг сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр тал/,

 

Гэрч Ч.Мөнгөншагайн: “Би Тунамал гэх хүнтэй 4,5 жилийн өмнөөс танилцаж байсан юм ... Тунамал бид 2 ер нь танилын харилцаа холбоотой гэж ойлгож болно. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би Э.Таас 20.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж найз Дэдлэнгийн /99000901/ хамт зээлж авч байсан. Тухайн үед гэрээг би өөрөө гарын үсэг зурж хийж байсан. Тухайн гэрээ байгуулсан өдрөө Дэдлэнд 10.000.000 төгрөгийг нь бэлнээр өгч байсан. Би зээл авчихаад хугацаанд нь төлж чадахгүй удсан чинь Э.Т надаас Паркийн баруун талд байрлах Нийслэлээс хүчингүй болгосон газар байгаа юм байна уг газрыг сэргээж өгөх боломж байна уу судлаад өгөөч хэрэв сэргээж өгөх юм бол зээлсэн мөнгөө авахаа болъё гэж хэлэхээр нь би дээрх газрыг нь судалж үзсэн мөн манай найз Дэдлэн ч гэсэн судалж байсан. Гэвч уг газар нь сэргээх ямар ч боломжгүй газар байна гээд Дэдлэн бид 2 зээлсэн мөнгөө төлье гээд мөнгөө бага багаар нь цувуулж төлсөн. Миний хувьд 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд өөрийн Хаан банкны 5031181369 дугаарын данснаас Тунамалын Хас банкны 5000061156 дугаарын данс руу гүйлгээний утгад зээл болон хүү гэсэн утгатайгаар нийт 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Найз Дэдлэнд би тухайн үед Тунамалаас зээлсэн мөнгөө төлөөрэй гэж хэлсэн тухайн үед Дэдлэн надад төлж байгаа ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 6 дугаар тал/,

 

Гэрч М.Дэдлэнгийн: ... Би Тунамал гэх хүнийг огт таньдаггүй байсан юм. Мөнгөншагай надад дугаарыг нь өгснөөс хойш хэд хэдэн удаа утсаар ярьж мөнгийг нь шилжүүлж байсан. Түүнээс огт танихгүй. Би Тунамалын мөнгийг нь цувуулаад өгч байхад Мөнгөншагай над руу залгаад Э.Т Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Энхтайваны гүүрний доор цуцлагдсан газар байгаа юм байна. Түүнийг сэргээгээд өгөх боломж байна уу? хэрэв боломжтой бол уг газрыг аваад өгөөч гэж байна тэгээд мөнгөө авахгүй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн танилаасаа дээрх газрыг чөлөөлж шилжүүлж өгөх боломжтой эсэх талаар асуухад ямар ч боломжгүй гэхээр нь би энэ талаар Мөнгөншагайд хэлсэн ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

 

“Евразиа капитал холдинг ҮЦК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол гэх баримт /2-р хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

 

Зээлийн гэрээ 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлдүүлэгч О.Сарантуяа, зээлдэгч Э.Т 15.000 /арван таван мянган америк доллар /1-р хавтаст хэргийн 140-142 дугаар тал/,

 

“Евразиа капитал холдинг ҮЦК” ХК кассын баримт 2019 он-2019 оны 07 сарын 23-ны өдөр 15.000.000 төгрөг зарлага, 2019 оны 07 сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг зарлага /2-р хавтаст хэргийн 28-32 дугаар тал/,

 

“Евразиа капитал холдинг ҮЦК”-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 143 дугаар тал/,

 

Монгол Банкны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн долларын ханшны тухай мэдээлэл гэх баримт /1-р хавтаст хэргийн 50 дугаар тал/,

 

Хохирогч Г.Оюунболдын Э.Ттай харилцаж байсан гэх мессежний фото зураг 1-р хавтаст хэргийн 153-159, 2-р хавтаст хэргийн 39-48 дугаар тал/,

 

Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээ гэх баримт /2-р хавтаст хэргийн 109-115 дугаар тал/,

 

Худалдаа хөгжпийн банк дахь “Оюунболд Гомбо”-ын 404243159 дугаарын дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 116-118 дугаар тал/,

Хохирогч Г.Оюунболдын “Худалдаа” хөгжлийн банк дахь 404189833 дугаарын ам.долларын харилцах дансанд “Тунамал-с” гэсэн утгатай 6.200 ам.долларын орлого орсон тухай баримт /2-р хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

 

Хохирогч Г.Оюунболдын “Худалдаа” хөгжлийн банк дахь 5077094245 дугаарын төгрөгийн харилцах дансанд “Тунамал-с” гэсэн утгатай 7.000.000 төгрөгийн орлого орсон тухай баримт /2-р хавтаст хэргийн 35-38 дугаар тал/,

 

Гэрч Ц.Уртнасангаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “Монгол Улсын сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаартай тушаал” гэх баримтын хуулбар /2-р хавтаст хэргийн 102-108 дугаар тал/,

 

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар 12-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх баталгаажуулах тухай” А/862 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1800 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар иргэн О.Гүррагчаад 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Мөн нийслэлийн Засаг даргын 2017 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/877 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1800 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар “Тод икс баялаг” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/104 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. “Анор-Эдьюкэйшн” ХХК-аас 2019 оноос өнөөг хүртэлх хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах тухай асуудлаар тус албанд хандаагүй болно” гэх албан бичиг /1-р хавтаст хэргийн 76-137 дугаар тал/,

 

Шүүгдэгч Э.Тын “...бид хоёрыг хамт байхад надад мөнгөний хэрэг гараад би 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Оюунболдын найз нь гэх Сарантуяа гэх эмэгтэйтэй зээлийн гэрээ байгуулж, 15.000 ам.долларыг авч байсан. Тухайн мөнгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3,4 дүгээр хорооллын Худалдаа хөгжлийн банкнаас мөнгийг бэлнээр авч тухайн газраа нотариатаар орж гэрээг хийж байсан хэдэн сараар гэрээг хийсэн гэдгээ одоо сайн санахгүй байна. Зээл авснаас хойш 2 сарын хүүг сар бүр төлж байгаад 2019 оны намар миний эрхэлж байсан ажил зогсонг байдалд орж би зээлээ төлж чадаагүй юм ... мөн Оюунболд нь надаас Сарантуяагаас авсан 15.000 долларыг хүүтэй нь мөн Оюунболдын өөрөөс нь авсан 80.000 төгрөг, 100 долларыг заавал өгөөрэй гэж мессеж болон чат бичиж байсан юм. Би энэ хугацаанд 15.000 ам доллараас 5000 доллар, 5 сарын хүү болох 3000 доллар, Оюунболдоос авсан 80.000 төгрөг болон 100 долларыг төлж барагдуулсан. Одоо төлөх 10.000 доллар байгаа бөгөөд би одоог хүртэл түүнтэй холбоотой байгаа. Оюунболд цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаснаас хойш бид 2 нүүрэлдэж мэдүүлэг өгөхөд Оюунболд бид хоёр 35 сая төгрөг өгөлцөж авахаар тохиролцсон. Дээрх 35 сая төгрөгнөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд би 10 сая төгрөгийг төлсөн байгаа одоо би түүнд 25 сая төгрөг өгөх ёстой. Дээрх 35 сая төгрөгний 26 сая төгрөг нь 10.000 ам.доллар харин 9 сая төгрөг нь хүүнийхэн мөнгө гэж тохиролцсон ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 60 дугаар тал/,

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн  60 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа  /1-р хх-ийн 66 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас: “ ...Шүүгдэгч Э.Т нь иргэн Г.Оюунболдод Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Энхтайвангийн гүүрний зүүн доод талд байрлах 1800 мк газар авч өгнө гэж бодит байдлыг нуух замаар 2019 оны 5 дугаар сард Г.Оюунболдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 07 дугар сарын 01-ний өдөр 15000 ам доллар буюу 39.868.800, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 5 дугаар байрны гадна 5.000.000 төгрөг удаа дараагийн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 59.868.800 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг  үлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. 15.000 долларыг хэн аль нь бусдаас зээлж авснаа хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтэй холбогдуулан уг мөнгийг Сарантуяа гэдэг хүнд төлөх ёстой гэж үзэж байна. Шүүгдэгчийг зээлийн гэрээгээр халхавчилж 15.000 долларыг бусдаас авсан байна гэж үзэж байна. Зээлийн гэрээ гэх баримт үүнээс гадна уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг өөрийн эзэмшлийн орон байрыг Худалдаа Хөгжлийн банканд барьцаа тавьж зээл авч төлсөн болох зээлийн гэрээний баримт болон хохирогчийн өөрийн эзэмшлийн дансны мэдээлэл болон гэрч Сарантуяад тухайн мөнгийг шилжүүлсэн гэх баримтуудаар тогтоогдож байна. Э.Т гэдэг хүнээс мөнгө нэхэмжлэх эрхтэй этгээд мөн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч болон хохирогчоор оролцуулсан байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Сарантуяа болон хохирогч Г.Оюунболдын мэдүүлэг болон шүүгдэгч Э.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээс харахад тухайн зээлийн гэрээг Г.Оюунболд төлөх болсон шалтгаан нөхцөл нь харагдаж байна. Хэдийгээр тухайн цаг хугацаанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний шинжийг агуулсан хэлцлийг хийсэн боловч Э.Т нь гэдэг хүний тухайд 2019 оны 10, 11, 12 дугаар сард 6200 долларыг хохирогчийн дансанд шилжүүлснээр бусдаар үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангаагүй байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд уг гэрээний 10.000 долларыг шүүгдэгч Э.Т нь хохирогч Г.Оюунболдод төлөхөө илэрхийлж байгааг нэмж хэлье ээ. Хохирогч 2021 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Э.Т гэдэг хүнд залилуулсан гэж зааж гомдол гаргасан байдаг. Хохирогч үүнээс хойш 3 удаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд  мэдүүлэг өгсөн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн мэдүүлэг зөрөөтэй байна, тогтворгүй байна гэж ярьж байна. Мөнгө бэлнээр өгсөн гэх асуудал нь нотлогдохгүй байна гэж мэтгэлцсэн байр суурьтай оролцож байна. Хохирогч нь мэдүүлэг өгөхдөө үнийн дүнг зөрүүтэй өгч байгаа хэдий ч худал мэдүүлэг өгч байгаа нь тогтоогдохгүй байна. Үнийн дүнг зөрүүтэй байдлаар мэдүүлээд байгаа нь үнийн дүнг илүү тодорхой болгож баталж мэдүүлсэн гэж үзэж байна. Хохирогч гэдэг хүн бол өөрөө эх сурвалж мөн. Хохирогч Г.Оюунболд нь мөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгсөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан Евразиа капиатал холдинг ҮЦК ХХК-аас ирүүлсэн албан бичгийг ирүүлсэн байдаг. Тухайн компанийн гүйцэтгэх захирлаар 2004 оноос эхлээд ажиллаж байна гэсэн утга агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн байдаг. Тухайн байгууллагын удирдах зөвлөлийн хурлаас Г.Оюунболдыг гүйцэтгэх захирлаар томилсон тухай шийдвэр болон тухайн компанийн кассын шийдвэрийг гаргаж өгсөн. Мөн тухайн компанийн нярав Анар болон Уртнасан нар мэдүүлэг өгсөн байдаг. Гүйцэтгэх захирал Г.Оюунболд нь 20.000.000 сая төгрөгийг авсан талаар мэдүүлсэн. Энэ үедээ кассын баримт үйлдсэн, энэ нь хууль ёсны байсан гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчийн талаа тухайн баримтыг дугааргүй байсан учраас албан ёсны баримт гэж үзэхгүй байна гэж үзэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн баримтын дугаарыг тодруулах зорилгоор нягтлан бодогчоос мэдүүлэг авахад тухайн баримт дугааргүй боловч Сангийн Сайдын 337 дугаар зааварт заасны дагуу шаардлагыг хангасан баримт түүнийг хууль ёсны баримт гэж үзэх үндэслэлтэй байна гэж мэдүүлсэн байдаг. Гэрч Анар мэдүүлэхдээ тухайн баримтыг гүйцэтгэх захирал Г.Оюунболд авсан. Манайхаас бэлэн мөнгө гарч байгаа тохиолдолд тухайн баримтыг Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Халиун гэдэг хүнээр гарын үсэг зуруулдаг. Би энэ баримтад үндэслэж мөнгийг гаргадаг. Уг гарын үсэг нь миний баримт мөн байна. Мөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Халиуны гарын үсэг мөн гэж мэдүүлсэн байдаг. Иймд хохирогчийн мөнгөний эх үүсвэр нь тодорхой байна. Хуульд заасан үндэслэл журмын цуглуулж бэхжүүлсэн баримт болон гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул тухайн мөнгийг хохирол гэж үнэлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Сарантуяа гэдэг хүн хохирогчоор орох ёстой байсан. Энэ хэрэг дээр итгэмжлэлийг Г.Оюунболдод хийж өгсөн баримт байгаа талаар ярьж байна. Иргэн хүмүүсийн эрх зүйн мэдлэг ухамсар өөрийгөө энэ хэргийн хохирогч юм уу иргэний нэхэмжлэгч юм уу гэж бодох санаа, бодол өөр байдаг. Мэргэжлийн хуульч мөрдөгч, прокурорын зүгээс энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцох хүн бол Г.Оюунболд гэдэг хүн байна гэж үзээд тухайн хүн болох Г.Оюунболдыг хохирогчоор оролцуулах мөрдөгчийн тогтоол гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байдаг. Хавтаст хэрэгт байгаа итгэмжлэлийг улсын яллагчийн зүгээс яллах талын нотлох баримтад оруулаагүй байдаг. Шүүгдэгчийн тухайд хохирогчтой дотно харилцаатай байсан. Бид хоёр газартай холбоотой асуудлаар ярилцаж байсан. Энэ газрыг авч бусдад дамнуулан авч зарах санаа зорилготой байсан талаар мэдүүлж байна. Хохирогч Г.Оюунболдын тухайд бизнес эрхэлдэг хүн юм. Бизнесийн гол зорилго бол ашиг олох зорилготой байсан. Шүүгдэгч Э.Тын хохирогч Г.Оюунболдын мөнгийг аваад захиран зарцуулж байгаа үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэг байна гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзсэн. Яагаад гэхээр шүүгдэгч Э.Тын зүгээс Нийслэлийн засаг даргын А/104 дугаартай захирамжаар хүчингүй болгосныг мэдэж байсан хэдий ч хохирогч Г.Оюунболдод Гүррагчаа гэдэг хүний эзэмшилд байх үеийн А/862 дугаартай захирамжийг цахим хэлбэрээр өөрийнхөө фейсбүүкээр хохирогчид үзүүлсэн байдаг. Үүнийг шилжүүлж авах боломжтой байна гэж итгүүлж хохирогчийн найз болох Сарантуяа гэдэг хүнээс мөнгө гаргуулж авсан байдаг. Шүүгдэгчийн тухайд хүчингүй болгосон шийдвэрийг сэргээнэ гэж хохирогчид итгүүлэн кадастрын зураг болон цэг тогтоосон гэх мэтчилэн хаанаас олсон эсэх эх үүсвэр нь тодорхойгүй зургуудыг хохирогчид үзүүлсэн байдаг. Газар зохион байгуулалтын албанаас бол 2021 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагад албан бичиг ирүүлсэн байдаг. Одоо энэ маргаан болоод байгаа газрын түүхийн талаар бол тодорхой дурдсан байдаг. Тухайн газар нь 2015 оноос 2017 оны хооронд Гүррагчаа гэдэг хүний мэдэлд байсан талаар тодорхой дурдсан байдаг. 2017 онд А/877 дугаартай захирамжаар “Тод Х баялаг” ХХК-д шилжсэн байдаг. Улмаар 2019 оны Нийслэлийн засаг даргын захирамжаар тухайн газрыг эзэмшихийг нь хүчингүй болгосон байдаг. Анад educion  гэх газраас ямар нэгэн байдлаар тухайн газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авъя гэх байдлаар хүсэлт ирүүлээгүй болох талаар хүсэлтдээ дурдсан байдаг. Бодит байдал дээрээ энэ газрыг танай компанийн нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлээд 3 ширхэг хохирогч Г.Оюунболдын гарын үсэгтэй цаас болон компанийнхан тамга, тэмдэг, бланкийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийг хохирогчийн эзэмшлийн мөнгийг өөртөө хууль бусаар авсан гэх үйл баримтууд нь тогтоогдож байгаа явдал бол мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Дэдлэн болон Мөнгөншагай нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос авсан мөнгийг уг газрыг цуцалсан шийдвэрийг сэргээлгэхээр Мөнгөншагай болон Дэдлэн нарт өгсөн талаараа асуулт хариултын явцад хариуллаа. 2019 оны 07 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Дэдлэн болон Мөнгөншагай нарт мөнгө өгсөн талаараа хэлсэн байдаг. Энэ нь шүүгдэгчийн мөнгө авсан гэхийг нотолж байгаа үйлдэл мөн гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн зүгээс Дэдлэн болон Мөнгөншагай нарын үйлдлийг шалгуулах хүсэлт гаргаж байх шиг байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Дэдлэн болон Мөнгөншагай гэдэг хүмүүст тус тусад нь 10 сая төгрөг өгсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын эсрэг гэмт хэрэг байж болзошгүй талаар дурдсан байдаг. Үүнийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж шалгуулах талаар яллах дүгнэлтийнхээ хавсралтад дурдсан байдаг. Өөрийнхөө үйлдлийн талаар шүүгдэгч Э.Т нь ярьж байна. Би газрын эрхийг сэргээлгэхээр Мөнгөншагай болон Дэдлэн нарт 20 сая төгрөг өгсөн талаар мэдүүлж байна. Үүнийг дурдаж өнгөрөх нь зүйтэй байна. Өнөөдрийн шүүх хуралдаан бол прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэх ёстой учраас шүүгдэгч Э.Тын Мөнгөншагай болон Дэдлэн нарт мөнгө өгсөн тухай асуудлыг дурдаж өнгөрөх нь зүйтэй байх. Шүүгдэгч Э.Тын фейсбүүк чатууд, хохирогчид төлбөр төлсөн дансны хуулгын хуулбарууд зэрэг нотлох баримтууд байна гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж баримт бичиг ашиглан, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар, хохирогчийг хуурч, зээлийн гэрээгээр халхавчилж хохирогч Г.Оюунболдыг хуурсан байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө хариу төлбөр төлөхгүй санаа зорилготой байсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад Сүхбаатар дүүрэгт байрлах 1800 мкв газрын эрхийг сэргээлгэх нь хууль бус үйлдэл юм. Монгол Улсын тухайд газрын тухай хуультай, Газрыг эзэмших, ашиглах талаар журамтай улс юм. Үүнийг дагаад Нийслэлийн Засаг даргын, Газрын албаны стандарт дүрэмтэй. Хэрхэн газрыг сэргээх үү. Ямар тохиолдолд газрыг Нийслэл нь Төрийн өмчлөлд авах эсэх асуудлын талаар заасан тодорхой дүрэмтэй байдаг. Шүүгдэгчийн хохирогчоос мөнгө аваад бусдад зээлийн гэрээгээр халхавчилж мөнгө өгөөд байгаа нь өрөө хууль бус хэрэг юм. Шүүгдэгч Э.Тын хийсэн үйлдлийг энэ үйлдлийн улмаас хор уршиг учрах талаар мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэж байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэхийг мэдсээр байж мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид 15.000 доллар тухайн үеийн ханшаар бодож үзэх юм бол 39.868.800 төгрөг болж байна. Мөн хохирогч Г.Оюунболдоос бэлнээр 20.000.000 төгрөг авсан байдаг. Ингээд нийтдээ хохирогч Г.Оюунболдод 59.868.800 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар залилах гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх зүйлчлэлд хамаарч байна. Шүүгдэгч 5000 долларыг төлж барагдуулсан. Мөн хохирогчид бэлнээр 10.000.000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна. Тодорхой хэмжээний хохирлыг төлж барагдуулсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэмт хэрэг юм. Иймд шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчид нийтдээ 59.868.800 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад бол шүүгдэгч Э.Т нь 5000 доллар, 10.000.000 төгрөгийг төлсөн байх тул 36.579.200 төгрөгийг шүүгдэгч Э.Таас гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна ...” гэсэн санал дүгнэлтийг,

    

 Хохирогчоос: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс залилан биш гэж ярьж байна. Шүүгдэгч Э.Тын хувьд итгэл эвдсэн урьдын дотно харилцааг далимдуулж миний итгэлийг эвдсэн үйлдэл байна. Бодит байдлыг надаас нуун дарагдуулсан. Боломжгүй зүйлийг боломжтой юм шиг нуун дарагдуулсан байдаг. Миний зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчийн шаардсан бичиг баримтыг гаргаж өгсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү ...” гэсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баярмагнай нь хэргийг хэрэгсэхгүй болгох байр сууринаас оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ:

 

 ” ... Зээлийн гэрээнээс үүсэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал дээр дүгнэлт хийж байгаа тохиолдолд энэ асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдах ёстой ажиллагаа юм. Прокурор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж оруулж ирсэн. Шүүгдэгчийн хувьд хоёр үйлдэлд буруутгагдаж байна. Нэгдүгээрт бол 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сарантуяа гэдэг хүнээс 15.000 доллар зээлж авсан. Хоёрдугаарт нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 15 сая төгрөг болон 7 дугаар сарын 31-ний өдөр 5 сая төгрөгийг тус тус залилсан гэх үйлдлүүдээр улсын яллагчийн зүгээс зүйлчилж оруулж ирсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн гол шинж юу байдаг бэ гэхээр ашиглагч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол гэж байдаг. Өөрөөр хэлэх юм бол хохирогч болох Г.Оюунболдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авсан байх үндсэн нөхцөлийг шаарддаг. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр миний үйлчлүүлэгч болох Э.Т нь Г.Оюунболд гэдэг хүнээс 15.000 долларыг аваагүй юм. Энэ 15.000 доллар бол Г.Оюунболдын өмчлөл биш юм. Энэ мөнгө бол гэрч Сарантуяа гэдэг хүний өмч байсан. Сарантуяа гэдэг хүний өмч болох 15.000 долларыг нотариат дээр очоод Иргэний Эрх Зүйн хэлцэл байгуулаад 1 сарын хугацаатай сарын 600 долларын хүүтэйгээр авсан байдаг. Энэ хэлцлийн дагуу үүргээ биелүүлж чадаагүй байдаг. 2 сарын хүү болох 1200 долларыг төлсөн. Мөн үндсэн төлбөр болох 5000 долларыг төлсөн юм. Энэ процесс бол хохирогч Г.Оюунболдыг цагдаагийн байгууллагад хандахаас өмнөх үед болсон асуудал юм. Энэ бол Иргэний Эрх зүйн харилцаа юм. Хамгийн гол 2019 оны 10 дугаар сарын сүүлээр шүүгдэгч Э.Тд хэлэхгүйгээр шүүгдэгч Э.Тын Сарантуяагийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлсэн байдаг. Биелүүлсэн талаараа миний үйлчлүүлэгч олох Э.Тд хэлээгүй байдаг. Өөрийнхөн өрийг Сарантуяад Г.Оюунболдыг төлсөн гэхийг миний үйлчлүүлэгч мэдээгүй. Г.Оюунболдоос Сарантуяад мөнгө төлөөд өгөөч гэж хэлээгүй байхад Г.Оюунболдтой ямар нэгэн харилцаа болоогүй байхад үүнийг яагаад гэмт хэрэгт тооцоод байгаа юм бэ?. Г.Оюунболдыг хуурч мэхлээгүй. Г.Оюунболдыг хуурч мэхлэх идэвхтэй үйлдэл хийгээгүй байдаг. Хэрвээ энэ асуудал дээр залилсан гэж үзэж байгаа бол 15.000 долларын эзэн нь энэ хэргийн хохирогч болох ёстой. Энэ асуудлыг Иргэний журмаар шийдвэрлэх ёсгүй. Хэрвээ талууд тохиролцохгүй бол Иргэний журмаар мөнгөө нэхэмжлээд авах бүрэн боломжтой гэж үзэж байна. 15.000 доллартой холбоотой асуудал бол Энхтайваны гүүрний хажууд байрлах 1800 мкв газрын тухай асуудал яригддаг. Э.Тд газрын гэрчилгээ болон кадастрын зураг нь явж байсан. Газрын албаны хүмүүс нь миний үйлчлүүлэгчид өгсөн байдаг. Хоёрдугаарт гэрчилгээний талаарх асуудал болж байсан талаар хохирогч Г.Оюунболд мэдэж байсан. Мөн Э.Ттай адилхан мэдээлэлтэй байсан байна. Тухайн газрыг шилжүүлж аваад зарах юм бол ашиг унах юм байна гэж ярьж байсан. Газар байгаа юм байна. Түүнийг шилжүүлж аваад зарах юм бол ашиг унах юм байна гэх мэдээллийг авч байсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Мөнгөншагай болон Дэдлэн гэх хоёр хүнийг гэрчээр асуусан байдаг. Э.Т гэдэг хүнээс 20 сая төгрөг авсан гэх асуудал яригдаж байгаа хэдий хэзээ авсан эсэх асуудал нь цаг хугацааны хувьд маргалддаг. Миний үйлчлүүлэгчийн тухайд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болон 05-ны өдөр 15.000 долларыг авчихаад тухайн долларыг Монгол мөнгө рүү шилжүүлээд тухайн мөнгөнөөсөө 20 сая төгрөг өгсөн талаар ярьдаг. Гэрч нарын тухайд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөнгө авсан гэж мэдүүлсэн байдаг. Тухайн гэрээг харах юм бол 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ямар ч хүүгүйгээр 20 сая төгрөг авсан гэж нотариатаар орсон байдаг. 2019 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр болон 05-ны өдөр мөнгө өгсөн. Миний мөнгийг буцааж өгөхгүй байсан учраас би ямар нэгэн баримттай үлдэх үүднээс нотариат орж гэрээ байгуулсан талаар миний үйлчлүүлэгч Э.Т нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нотариат орсон талаар хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нарийн шалгаагүй байдаг. Тухайн нөхцөл байдлыг харах юм бол ямар нэгэн шалтгаангүйгээр Мөнгөншагай болон Дэдлэн хоёрт 20.000.000 сая төгрөгийг өгсөн байдаг. 2017 онд Тод Х баялаг ХХК руу шилжээд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зарна гэх үйл баримт болж байгаа учраас Тод Х баялаг гэх компанийн нэр дээр байсан газрын гэрчилгээ нь хүчингүй болсон байдаг. 15.000 доллар авсны цаад шалтгаан бол ийм зүйл болсон байдаг. Өнөөдөр нийгэм дээр энэ асуудал байдаг л асуудал. Сошиал дээр газар зарна гэх зарууд зөндөө л байж байдаг. Энэ үйлдэл нь Иргэний Эрх зүйн хүчин төгөлдөр гэрээтэй байдаг. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр болон 30-ны өдөр 20 сая төгрөг өгсөн мэдүүлдэг. Хавтаст хэргийн 6 дугаар хуудас дээр байгаа хохирогчийн анхны цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл дээр ямар нэгэн байдлаар хохирогч нь 20 сая төгрөгийг бэлнээр Э.Тд өгсөн талаараа дурдаагүй байдаг. Хавтаст хэргийн 31 дүгээр талд анх мэдүүлэг өгөхдөө 15 сая төгрөг өгөөд дараа нь 5 сая төгрөг өгсөн талаараа мэдүүлдэг. Хавтаст хэргийн 38 дугаар талд мэдүүлэг өгөхдөө 10 сая төгрөгөөр хоёр удаа өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт байгаа гомдол болон хоёр удаагийн мэдүүлэгтээ өөр өөр байдлаар мэдүүлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын зүгээс гадуур бичиг хэргийн дэлгүүрт зарагдаж байгаа кассын бэлэн мөнгөний баримт гэх баримт нь дээр хоёр хувааж бичээд гарын үсэг зураад өгсөн байдаг. Сүүлдээ тухайн баримтыг нотариатаар баталгаажуулсан байдаг. Үүнийг мухарлаад шалгах байсан бол боломж байсан ... Удирдах зөвлөлийн тогтоолыг хавсаргачхаад түүнийгээ нотлох баримт гэж яриад байх юм. Шүүгдэгчийн энэ үйлдлийн талаар мэдүүлсэн мэдүүлэг бол анхнаасаа тодорхой байдаг. Хоёр дахь удаагийн шүүх хуралдаан дээр хүртэл мэдүүлэг нь тогтвортой байна. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч зүйлчилж оруулж ирсэн байдаг. Энэ нь өөрөө 2022 оны Өршөөл Үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамаарч байгаа гэмт хэрэг байсан. Би мөнгө авсан, тодорхой хэмжээний мөнгө өгөөгүй байгаа нь үнэн гэж хэлж байгаа хэдий 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд Эрүүгийн хэрэг юм уу, Иргэний хэрэг юм уу? 20 сая төгрөг өгсөн юм уу, авсан юм уу тухайн асуудлыг нарийн тодорхой болгох талаар шүүгчийн захирамж дээрээ дурдсан байдаг. Шүүгдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй байгаа тул залилан биш. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 15 сая төгрөг, 31-ний өдөр 5 сая төгрөг авсан үйлдлүүд нь нотлогдон тогтоогдохгүй байх тул тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Тд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэн шийдвэрлэв.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл нь өөрөө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Э.Тын үйлдсэн хэрэг нь өмчлөх эрхийн тэр дундаа залилах гэмт хэргийн баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах хэд хэдэн шинжийг хангаж байна гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Н.Тунамалын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 Ялангуяа, шүүгдэгч Э.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан хохирогчид кадастрын зураг, газрын зураг месенжерээр харуулан үнэмшил төрүүлж, улмаар тухайн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн доод талд байрлах 1800 м.кв газар авч өгнө гэж бодит байдлыг нуух замаар хохирогчийг удаан хугацаанд төөрөгдөлд оруулж, үргэлжлүүлэн мөнгө авсаар байсан нь түүний гэмт санаа зорилгын ноцтой илрэл юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан байна.

 

Энэ нь 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол гэж үзэх хууль зүйн ойлголт тул шүүгдэгч Э.Тын  хохирогч Г.Оюунболдод 59 868 800 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос “их хэмжээний хохирол учруулсан” гэх залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр нь ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнээд:

 

Шүүгдэгч Э.Т нь гэмт хэргийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлттэйгээр, шууд санаатайгаар, ашиг олох зорилгоор, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Г.Оюунболдод “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/104 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн доод талд байрлах 1800 м.кв газрыг авч өгнө “ хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, улмаар газар хөөцөлдөхөд урьдчилгаа мөнгө шаардлагатай хэмээн хуурч, зээлийн гэрээгээр халхавчилж гэрч Б.Сарантуяагаас 15.000 ам.доллар буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 39.868.800 төгрөгийг авсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөгийг бэлнээр, хамгийн сүүлд буюу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 5 байрны гадна 5.000.000 төгрөг бэлнээр тус тус өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсны улмаас хохирогчид нийт 3 удаагийн үйлдлээр 59.868.800 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Т нь “ хохирогч Г.Оюунболдод “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/104 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн доод талд байрлах 1800 м.кв газрыг авч өгнө “ хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, улмаар газар хөөцөлдөхөд урьдчилгаа мөнгө шаардлагатай хэмээн хуурч, зээлийн гэрээгээр халхавчилж гэрч Б.Сарантуяагаас 15.000 ам.доллар буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 39.868.800 төгрөгийг авсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөгийг бэлнээр, хамгийн сүүлд буюу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 5 байрны гадна 5.000.000 төгрөг бэлнээр тус тус өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч хууран мэхэлж улмаар түүний  найз Б.Сарантуяатай зээлийн гэрээ байгуулсан нь залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нөгөө талаас хохироох зорилгоор хийгдсэн байх ба, гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, хохирогч тал хууртаж байгаагаа мэдээгүй байсан нь залилах гэмт хэрэг гэж үзнэ.

 

Хэрэгт шүүгдэгч Э.Т болон зээлдүүлэгч О.Сарантуяа нарын хооронд 15 000 доллар зээлсэн зээлийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-нд байгуулсан бөгөөд 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн, мөн хохирогчийг төлөөлөх итгэмжлэлийг төлөөлүүлэгч О.Сарантуяа, төлөөлөгч Г.Оюунболд нарын дунд хийсэн болох нь /1хх140-141х/ тогтоогдож байх бөгөөд О.Сарантуяагаас зээлсэн 15 000 доллар буюу 39 868 800 төгрөгийг Э.Тын өмнөөс Г.Оюунболд нь төлж барагдуулсан болох нь /1хх146-148х/ авагдсан дансны хуулга, гэрч О.Сарантуяагийн мэдүүлэг, хохирогч Г.Оюунболдын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул уг хэргийн жинхэнэ хохирогчоор Г.Оюунболдыг мөрдөгч тогтоосон нь зөв байна.

 

Мөн хохирогч тухайн үед Евразиа ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх142х/, Евразиа Капитал холдинг ҮЦК ХК төлөөлөн удирдах зөвлөлийн даргын тодорхойлолт /1хх143х/ зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Тд бэлнээр 20 000 000 төгрөг өгсөн гэх үйл баримтыг тогтооход тус компаниас бэлэн мөнгөний зарлагын баримтаар 15 000 000 төгрөг 2019.07.23-нд, 5 000 000 төгрөг 2019.07.01-нд хохирогч Г.Оюунболд авсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Э.Тд 20 000 000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгсөн гэх мэдүүлэг, тэдний хооронд фэйсбүүкээр харилцсан гэх баримт, хохирогч Г.Оюунболдын дансны хуулгаар 3 000 000 төгрөг гарсан баримт зэргийг шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтын эх сурвалжийг магадлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж, шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрээ гаргасан болно.

 

 Шүүгдэгчийн мэдүүлгийн агуулгаас үзвэл гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгээр 15 000 доллар зээлсэн үйл баримтанд маргаагүй бөгөөд хохирогч Г.Оюунболдоос  бэлнээр 20 000 000 төгрөг огт аваагүй гэх боловч түүний мэдүүлэгт дурдагдсан зүйлүүд нь эх сурвалжгүй, бусад баримтаар тогтоогдохгүй, энэ талаарх түүний өмгөөлөгч үндэслэл бүхий баримтаар няцаан үгүйсгээгүй, ковидын үед бүх ажил үйлчилгээ зогссон байсан тул үлдэгдлээ өгч чадаагүй гэх тайлбарыг шүүхэд мэдүүлсэн  бөгөөд шүүгдэгч нь ямар ажил үйлчилгээ эрхэлж байсан, хэрхэн яаж төлөх талаараа үндэслэл бүхий тайлбар гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Э.Т нь хохирогч Г.Оюунболдоос мөнгө авахдаа дээр дурдсанаар худал хэлж хуурсан нь тэрээр анхнаасаа бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах санаа зорилготой байсныг илэрхийлж байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь тэдгээрийн  хооронд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, эрх тэгш гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн иргэний эрх зүйн харилцаа, хохирогч Г.Оюунболдоос 20 000 000 төгрөг аваагүй гэх санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

 Иймд, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 3 удаагийн үйлдлээр нийт 59.868.800 төгрөгийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл завсарлуулав.

 

 Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас: “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаатайгаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Э.Таас 36.579.200 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Оюунболдод олгуулах, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

 

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч П.Баярмагнайгаас эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийн талаарх байр сууриа гэм буруугийн шүүх хуралдаан дээр тодорхой хэлсэн. Энэ хэргийн тухайд 15.000 долларын асуудлын хувьд Иргэний журмаар шийдвэрлэх ёстой байсан. Бидний зүгээс гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа учраас зохих журмын дагуу давж заалдах болно ...” гэсэн,

 

Хохирогч Г.Оюунболдоос:  “Шүүгдэгч Э.Тын тухайд хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авсан хугацаандаа надтай уулзаагүй. Би өөрөө түүний гар утас руу залгаж холбогдсон. Миний хохирлыг төлж барагдуулах санаа бодол байхгүй байгаа учраас түүнд хүнд хорих ял оногдуулж өгнө үү. Миний хувьд гомдолтой байна. Олон хүнийг хохироох юм биш биз дээ. Хүнд ял оноож өгнө үү “ гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Э.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол нөхөн төлөөгүй/, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Тд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:   

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Хэргийн улмаас нийт 59 855 000 төгрөгний хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Таас 5000 доллар, монгол төгрөгөөр 10 000 000 төгрөг хохирогчид төлсөн болох нь дансны хуулга, хохирогч, шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг “бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх” үндэслэлээр завсарлуулсан хэдий ч шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Таас хохирлын 36.570.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Оюунболдод олгож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тундмал овогт ЭТыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 3 удаагийн үйлдлээр нийт 59.868.800 төгрөгийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Тыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Тд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Таас хохирлын 36.570.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Оюунболдод олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ