Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар  2022/ШЦТ/853

 

 

 

 

 

  2022          11          04                                   2022/ШЦТ/853

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Д.Алтансүх, Л.Ган-Очир,

хохирогч Ш.Алтанхуяг, Д.Болд, Р.Энхтайван, Д.Лхагвадорж, З.Цэрэнпүрэв, Ж.Батманалжав, Х.Эрдэнэбаяр,

хохирогч Ж.Батманалжав, Х.Эрдэнэбаяр нарын өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт БС,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түлхүүрчин овогт О Д холбогдох эрүүгийн 2211 00339 0503 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн сүлжээний инженер мэргэжилтэй, хувиараа хэвлэлийн эх бэлтгэх ажилтай, ам бүл 8, эх, эхнэр, дүү, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24-220 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт БС /РД:......................................................../,

2. Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “Даймонд форекс” ХХК-д мэдээлэл технологийн ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 47/1 байр 6 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Түлхүүрчин овогт О Д /РД:.........................................................../.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч БС нь О.Дтэй бүлэглэн гүйцэтгэж, бусдыг “Япон улсаас оруулж ирж байгаа автомашины төлбөрийн урьдчилгааг өгсөн тохиолдолд хямдхан зарна” гэж хуурч итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 12 дугаар сарын 20-23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Цэрэнпүрэвээс 51.456.000 /тавин нэгэн сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Энхтайванаас 79.197.500 /далан есөн сая нэг зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Болдоос 80.197.500 /наян сая нэг зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Эрдэнэбаяраас 72.987.500 /далан хоёр сая есөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Алтанхуягаас 78.582.900 /далан найман сая таван зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Батманалжаваас 81.365.450 /наян нэгэн сая гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лхагвадоржоос 120.958.000 /нэг зуун хорин сая есөн зуун тавин найман мянга/ төгрөгийг тус тус залилж аван үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 564.744.850 /таван зуун жаран дөрвөн сая долоон зуун дөчин дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч ОД нь Б.Стэй үйлдлээрээ санаатай нэгдэн, бусдыг “Япон улсаас оруулж ирж байгаа автомашины төлбөрийн урьдчилгааг өгсөн тохиолдолд хямдхан зарна” гэж хуурч итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 12 дугаар сарын 20-23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Цэрэнпүрэвээс 51.456.000 /тавин нэгэн сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Энхтайванаас 79.197.500 /далан есөн сая нэг зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Болдоос 80.197.500 /наян сая нэг зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Эрдэнэбаяраас 72.987.500 /далан хоёр сая есөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Алтанхуягаас 78.582.900 /далан найман сая таван зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Батманалжаваас 81.365.450 /наян нэгэн сая гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лхагвадоржоос 120.958.000 /нэг зуун хорин сая есөн зуун тавин найман мянга/ төгрөгийг тус тус залилж аван үргэлжилсэн үйлдлээр бусдад 564.744.850 /таван зуун жаран дөрвөн сая долоон зуун дөчин дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 521/А дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд,

Улсын яллагчаас: Шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 8-15 дугаар тал хохирогч З.Цэрэнпүрэв яллагдагч Б.С нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 57-60 дугаар тал Ч.Манлайбаатарын эзэмшлийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 61-85 дугаар тал яллагдагч О.Дий дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дүгээр тал хохирогч З.Цэрэнпүрэвийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр тал гэрч О.Туулгэрэлийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр тал гэрч Н.Уянгын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 115-116 дугаар тал гэрч Н.Уянгын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дүгээр тал гэрч Ц.Энх-Оюуны мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар тал гэрч Б.Өлзиймаагийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 153 дугаар тал Синк ложистик Монголиа албан бичиг, 1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар тал Гаалийн ерөнхий газрын албан бичиг, 1 дүгээр хавтаст  хэргийн 162 дугаар тал хохирогч Р.Энхтайваны эзэмшлийн хаан банкны дансны хуулга, 1 дүгээр хавтаст хэргийн 165-168 дугаар тал хохирогч Р.Энхтайваны мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар тал гэрч Д.Оюунчимэгийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 189-192 дугаар тал гэрч Д.Болдын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дугаар тал гэрч Д.Оюунчимэгийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар тал хохирогч Х.Эрдэнэбаярын эзэмшлийн дансны хуулга, 1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дүгээр тал хохирогч Х.Эрдэнэбаярын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал хохирогч Ш.Алтанхуягийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 6-7 дугаар тал хохирогч Ш.Алтанхуягийн мэдүүлэг, 39 дүгээр тал хохирогч Ж.Батманалжавын дансны шилжүүлгийн мэдээлэл, 2 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар тал хохирогч Ж.Батманалжавын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 95-96 дугаар тал хохирогч Д.Лхагвадоржийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст  хэргийн 118 дугаар тал хохирогч Д.Лхагвадоржийн эзэмшлийн дансны хуулга, хохирогч Лхагвадоржоос мөнгө шилжүүлсэн баримтуудыг шинжлэн судална гэв.

Хохирогч Ж.Батманалжав, Х.Эрдэнэбаяр нарын өмгөөлөгчөөс:

Хохирогч Ж.Батманалжав, Х.Эрдэнэбаяр нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, 1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар тал хохирогч Х.Эрдэнэбаярын дансны хуулга, 1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дүгээр тал хохирогч Х.Эрдэнэбаярын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 216 дугаар тал хохирогч Х.Эрдэнэбаярын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, 1 дүгээр хавтаст хэргийн 241-244 дүгээр тал хохирогч Х.Эрдэнэбаярын зээлийн гэрээ, 2 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар тал хохирогч Ж.Батманалжавын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 39 дүгээр тал хохирогч Ж.Батманалжавын дансны хуулгад хийсэн дансны шилжүүлгийн мэдээлэл, 2 дугаар хавтаст хэргийн 86 дугаар тал хохирогч Ж.Батманалжавын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, 82-84 дүгээр тал зээлийн гэрээ, 3 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр тал хохирол төлбөр барагдуулах гэрээ, 92 дугаар тал үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 93 дугаар тал 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн нотариатын гарын үсгийг гэрчилсэн үйлдэл, 97 дугаар тал Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Н.Мандахаас:

Шүүгдэгч Б.Сд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримтын хувьд Э.Нарангарав өмгөөлөгчтэй адилхан байр суурьтай байна гэсэн бол;

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Э.Нарангараваас:

Шүүгдэгч Б.Сд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, 3 дугаар хавтаст хэргийн 88-107 дугаар тал хохирол барагдуулах гэрээ, барьцааны гэрээ, хохирогч нарт хохирол төлбөр төлсөн баримтууд,  3 дугаар хавтаст хэргийн 147-156 дугаар тал яллагдагч Б.Сгийн хувийн байдалтай холбоотой баримтууд, 3 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр тал хохирол төлбөр төлсөн баримтууд, 3 дугаар хавтаст хэргийн 195-205 дугаар тал хохирогч нар хэргийн материалтай танилцсан баримтууд, мөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирол барагдуулах барьцааны гэрээ болон хэлцэл, сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.

Шүүгдэгч О.Дий өмгөөлөгч Д.Алтансүхээс: Хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах байр сууринаас оролцож байна. Шинжлэн судлах нотлох баримтын хувьд Л.Ган-Очир өмгөөлөгчтэй адилхан байр суурьтай байна гэв.

Шүүгдэгч О.Дий өмгөөлөгч Л.Ган-Очироос: Хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож, шинжлэн судлах нотлох баримтын тухайд 1 дүгээр хавтаст хэргийн 61-85 дугаар тал үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 111-115 дугаар тал О.Дий гэрчээр өгсөн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дүгээр тал Б.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар тал Б.Сгийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 228-230 дугаар тал О.Дий гэрчээр өгсөн мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 178-180 дугаар тал О.Дтэй хийсэн хөдөлмөрийн гэрээ, 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар тал гэрээ, 10-11 дүгээр тал тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 12-13 дугаар тал тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 14 дүгээр тал тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 182 дугаар тал 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 249-250 дугаар тал тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 1 дүгээр хавтаст хэргээс 88-89 дүгээр тал 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хохирогчоос авсан мэдүүлэг, 98-99 дүгээр тал 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн гэрч н.Туулгэрэлийн мэдүүлэг, 110-115 дугаар тал гэрч н.Уянгын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дүгээр тал гэрчийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 61-65 дугаар тал 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, 139-140 дугаар тал шүүгдэгч Б.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох  баримтуудыг шинжлэн судална гэв.

Хохирогч нараас хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах зүйлгүй гэсэн болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Батдоржийн Сэргэлэн нь ганцаараа бусдыг “Япон улсаас оруулж ирж байгаа автомашины төлбөрийн урьдчилгааг өгсөн тохиолдолд хямдхан зарна” гэж хуурч итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 12 дугаар сарын 20-23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Цэрэнпүрэвээс 51.456.000 /тавин нэгэн сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Энхтайванаас 79.197.500 /далан есөн сая нэг зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Болдоос 80.197.500 /наян сая нэг зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Эрдэнэбаяраас 72.987.500 /далан хоёр сая есөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Алтанхуягаас 78.582.900 /далан найман сая таван зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Батманалжаваас 81.365.450 /наян нэгэн сая гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лхагвадоржоос 120.958.000 /нэг зуун хорин сая есөн зуун тавин найман мянга/ төгрөгийг тус тус залилж аван үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 564.744.850 /таван зуун жаран дөрвөн сая долоон зуун дөчин дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мандухайд сүлжээний инженер хийдэг байсан. Мөнгөө алдаад ар араас нь явсаар байгаад бүх мөнгөө алдаад дуусгасан. Уг нь Тяньжин дээр ирсэн байсан татчихсан байсан машинуудыг худалдан авна гэж ярьж байсан л даа. Дөлгөөний хувьд би анх санал тавиад над дээр ажилласан. Аман гэрээ хийсэн байсан. 1 500 000 төгрөг цалин, мөн нэг машины урамшуулал 0.5-1 хувь өгнө  гэж тохирсон. Дөлгөөн бол юу ч мэдэхгүй, миний хэлснээр л цааш нь танилцуулдаг байсан. Хүмүүст гэрээ байгуулах, бэлдэх ажил хийдэг байсан. Би гарын үсэг гэрээ дээр зурдаг байсан. Бүх гэрээг би хийсэн. Цалингын хувьд 15 сая төгрөгийг урамшуулал цалин гээд авчихсан, үлдсэнийг нь бусад хүн рүү шилжүүлчих гэж хэлсэн. Гэрээнд заасны дагуу бүх хохирлоо би төлж барагдуулна. Мөн Дөлгөөний 20 295 000 төгрөгийн хохиролыг би  төлнө. Бүх дүнг тооцоод гэрээг хийсэн байгаа. Энэ хэрэгт Дөлгөөн ямар ч хамааралгүй юм. Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Тэрээр, шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

“Надаас болж хохирсон хүмүүсээс уучлалт гуйж байна. Би эдгээр хохирогч нарын хохирлыг нэн даруй төлж барагдуулах болно. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

     Шүүгдэгч О.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Би 2021 оны сүүлээр Сэргэлэнтэй танилцсан. Өмнө спортын мэдээ бичдэг байсан. 2021 оны 12 сард Мобита ХХК ажилд орсон. Машины борлуулагч хийж байсан. Ах нь машин оруулж ирдэг, мэдээлэл танилцуулаад мэдээлэл өгөөд яв гэсэн. 20 сая гаруй төгрөг орж ирсэн. 15 500 000 төгрөгийг цалин гэж авсан. 3 сая төгрөгийг компьютерийн дэлгэц 1 500 000 төгрөг авсан. Энэ цалинг борлуулсан машины урамшуулал л гэж авсан. Зарын дагуу 10 гаран хүн ирж уулзсан. Сэргэлэн ийм зүйл болсныг би мэдээгүй, надад мэдээлэл өгдөг байсан. Ийм ийм мэдээлэл өгөөрэй гээд л. Тэр тээвэр зуучийн хүнийг сайн танихгүй, танидаг хүн байна уу, юм асуух гэсиймаа л гэсэн. Сэргэлэнгийн хэлснээр л мэдээлэл өгдөг байсан. Сайт энэ тэрийг нь би мэдэхгүй, комьпютер дээр байгаа зургийг л үзүүлсэн. Эдгээр хохирогч нарт танилцуулсан машинууд давхцаагүй бүгд өөр өөр машинууд байгаа. Худлаа байсан гэдгийг би мэдээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн...” гэв.

Тэрээр, шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

“Цагаатгаж өгнө үү” гэв.

 Хохирогч Ш.Алтанхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Шүүгдэгч нар нь өөрсдийнхөө гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөд хохирлыг минь төлж барагдуулж шүүх хуралдааны танхимд барагдуулж өгнө үү. Энэ хэрэг бол 1 сард болсон хэрэг юм. Бидний хохирлыг барагдуулахгүйгээр удлаа. Хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Лхагвадорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний харж байгаагаар Монгол улсын шүүх болон хохирогч нарыг хууран мэхэлж байна. Шүүгдэгч нь гэрээний дагуу орж ирсэн машинууд нь зарагдсан талаар надад хэлж байсан. Үнэхээр тийм байсан бол бидний худалдаж авсан машинуудыг арлын дугаарыг хийхэд Монголд орж ирсэн эсэх нь гараад ирдэг. Арлыг нь хийж үзэхэд Монгол улсад орж ирээд зарагдсан эсэх нь гараад ирдэг. Бүх зүйл тодорхой байхад та хоёр бидний нүдэн дээр худлаа яриад байх юм. О.Дөө чи ямар мундаг бизнес залуу байлаа. Ийм, ийм машинууд орж ирсэн талаар ярьж байсан билээ. Бид энэ ажлыг 2 жилийн хугацаанд хийж байгаа ийм ийм машинууд орж ирсэн талаар надад хэлж байсан. Ямар ч асуудал байхгүй, ердөө одоо хоёрхон машин үлдсэн, ямар ч асуудал байхгүй талаар хэлж байсан. Машин хэдэн кантинар орж ирээд зарагдсан талаар чи надад ямар гоё тайлбарлаж байлаа. Би үнэхээр итгэсэн. Миний тухайд 10 гаруй жилийн хугацаанд машины наймаа эрхэлсэн хүн. Бусад машин оруулж ирж байгаа компаниудтай уулзахад энэ хоёрын явуулж байгаа үйл ажиллагаа болон танилцуулга Sbiti awto com нартай адилхан байсан учраас бид О.Д болон Б.С нарт итгэсэн. Топ машин зуучилдаг компаниудтай адилхан байсан учраас итгэсэн танайд тээвэр зууч байгаа юу гэхэд тээвэр зууч байгаа гэж хэлсэн. Тэгээд тээвэр зууч руу утасдаад асуухад 11 кантинар орж ирж Тэнжний тэнд байна гэж надад хэлсэн. Цагаан сарын өмнө орж ирээд зарагдана гэж хэлсэн. Маш харамсалтай байна. Би 106.000.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Би тэр мөнгөөрөө машин авч, худалдан борлуулж амьдралаа залгуулдаг байсан. Би мөнгөө л яаралтай гаргуулж авмаар байна. Өнөөдөр Б.С мөнгө, төгрөгөө өгч амжих юм уу? гэв.

Хохирогч Ж.Батманалжав нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мабито гэх компаниас фейсбүүк болон unegui.mn дээр зар оруулсан байсан. Би зар харж байгаад утсаар ярьсны дагуу очиж уулзсан. Тухайн машиныг үзье гэж хэлэхэд биеэр ирээд уулзаарай тэр үед нь дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж хэлж байсан. Фейсбүүкээр явж байсан зар нь Баярмаа гэдэг эмэгтэй хүний зурагтай байсан. Тэр нь сүүлдээ хуурамч аккаунт болж таарсан. Би сүүлдээ Баярмаа гэдэг хүний фейсбүүктэй харилцаж машин тэрэгний талаар лавласан. Бас нэг дугаар байсан тэр дугаартай харьцаж байж машины мэдээллийг авчихаад очиж уулзахад О.Д байсан. Би очоод надтай чатаар харьцаж байсан Баярмаа гэдэг хүн хаачсан юм бэ гэхэд цайндаа гарна гээд гарсан гэж хэлсэн. Төд удалгүй Баярмаа хаачсан юм бэ гээд Б.С орж ирсэн. Баярмаа гэдэг хүн байхгүй байсаар байтал бидэнд байгаа юм шиг ярьсан. О.Д бүх машин тэрэгний үзүүлэлтийн талаар үзүүлсэн. Тухайн үед тухайн машинуудыг арлын дугааруудаар нь шалгахад бүгд таарч байсан. Б.С хэлэхдээ манай байгууллага нь 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Манайх тээвэр зуучийн компанитай талаар хоёулаа ярьж байсан. Машин захилга өгөх гээд мөнгө төгрөг шилжүүлээгүй байхад Б.Сгийн утас дуугараад ахынхан захиалсан машиныг тавьсан уу гэхэд О.Дөөс асуугаад нөгөө ахын захиалсан машиныг тавьсан уу гэж асуухад хадгалчихсан байгаа гэж хэлдэг байсан. Алхам тутамд бидний итгэл үнэмшлийг төрүүлж байсан. Алхам тутамд итгэл үнэмшил төрүүлж байсан учраас авахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсгэсэн. Би ч гэсэн машин захиалахдаа гуйж байсан. Би тодорхой хэмжээнд хүмүүст залилуулж үзсэн талаар асууж байсан хоёулангаас нь амыг нь асууж байсан. Би машин тэрэг хайж явж байхдаа би зээл авсан байсан. Би зээлээ төлсөн. Хүмүүсийн өмнөөс өөрийнхөө амьдралаа залгуулж байсан бүх мөнгөө алдсан байна. Би хүний мөнгөнөөс мөнгө төлөөд байдгаа шавхаад явж байна. Нэг шүүгдэгч нь мөнгө төгрөгийг төлж барагдуулна гэж ярьж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Нөгөөх нь ялаасаа мултрах гээд нүүрэн дээр худлаа яриад байгаад гомдолтой байна” гэв.

Хохирогч Х.Эрдэнэбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Мабито компани дээр Ж.Батманалжав болон Ш.Алтанхуяг нартай хамт очиж гэрээ хийсэн. Намайг очиход Б.С болон О.Д хоёр хоёулаа байсан. О.Д бол яг ийм машинууд байна. Манайх өмнө нь машинууд оруулж ирж байсан. Манайх олон жил ийм ажил хийж байгаа гэж ярьж байсан. Хэлцэл хийсэн гэж яриад байгаа хэдий ч бид нарын мөнгийг хэзээ өгөх юм бэ?, Хэлцэл дээр барьцаалбарт оруулсан байгаа хэдий ч бид нарын нэр дээр тухайн байрыг шилжүүлээд өгчихөж болохгүй байгаа юм уу” гэв.

Хохирогч Р.Энхтайван нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогч нартай адилхан үзэл бодолтой байна. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зарын дагуу би энэ хүмүүстэй холбогдсон. 7015.... гэх утсаар нь О.Д гэдэг хүнтэй эхэлж холбогдож байгаад оффис дээр нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр очиж уулзсан. Би очихынхоо өмнө яриад 2016 оны хар өнгийн фарадо захиалъя гэхэд О.Д надад хэлэхдээ энэ машиныг хүн захиалсан байна гэж хэлж байсан. Та одоо урьдчилгаагаа хийгээд 500.000 төгрөг хийгээд баталгаажуулчих юм бол би хадгалъя гэж хэлсэн. Би ямар данс руу хийх юм бэ? дансаа явуул гэж хэлээд дансаа явуул гэж хэлэхэд О.Д надад дансны дугаар явуулсан. Тэр дансны дугаарын дагуу 500.000 төгрөг хийгээд 2 цагийн дараа Мандухай зочид буудал дээр очиж гэрээ хийж мөнгөө өгсөн. Надад итгэх ганц зүйл гарсан. Энэ нь юу байсан бэ гэхээр 15 кантинер машин ирээд зарагдсан талаар хэлсэн. Одоо 9 кантинер нь Тэнжин дээр ирж байгаа. Удлаа гэхэд 2 дугаар сарын 10-ны өдөр гэхэд ирнэ гэж хэлсэн. Ложистик гэдэг компанийн Манлай гэх хүн рүү залгаж асуухад танай дээр Мабито компанийн 9 кантинер ирж байгаа юу гэж асуухад тэр үед ирж Мабито компанийн Сэргэлэн гэдэг хүн дээр ирж байгаа гэж хэлсэн. Удалгүй 7 хоногийн дараа ложистикийн хүн рүү дахин залгахад Тенжинээсээ хөдөлгөөд Хятад улсын бас нэг боомт дээр гацсан байна гэж хэлсэн. Б.Сгээс миний захиалсан машин Тэнжинээс гараад Хятадын нэг муж дээр гацсан байдалтай байгаа юм байна. Та ямар арга хэмжээ авч байгаа юм бэ гэхэд би арга хэмжээ авч байгаа тулдаа тэнд байгаа гэж надад итгүүлсэн. Миний хувьд 79.100.000 төгрөгийн хохирол учирснаас 14.750.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл хохирол болох 150 сая төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгнө гэж хэлсэн. Тэр асуудал дээр бас л банкны асуудалтай байсан. Энэ хүмүүсийг хохирлыг төлж барагдуулах байх гээд итгэж байсан. Та нар бидний хохирлыг үтэр, түргэн барагдуулж өгнө үү гэж шаардаж байна” гэв.

Хохирогч Д.Болд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр unegui.mn зар хараад утсаар нь холбогдсон. Мандухай зочид буудлын 3 давхарт байна та одоо хүрээд ир гэж хэлсэн. Цаг их орой болсон байсан учраас ажил дээрээ байх юм уу гэж асуухад байна та хүрээд ирээ гэж хэлсэн. Цаг орой болсон байна. Та байх юм уу гэхэд байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход О.Д болон Б.С нар хоёулаа байсан. Хоёр цагаан, нэг хар фарадо-ын зураг үзүүлсэн. Би тухайн үед өөрийнхөө учир байдлыг хараад хар нь дажгүй юм байна гэж хэлсэн. Тухайн үед надад зах зээлийн үнээс арай хямд байгаа учраас хурдан борлогдож байна гэж надад хэлсэн. Урьдчилгаагаа хурдан өгөх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би тэр үед нь 500.000 төгрөгийг шилжүүлээд үлдсэн мөнгийг яаралтай өгөх хэрэгтэй байна гэхээр нь маргааш өглөө нь 79 сая төгрөгийг өгсөн. Дараа нь надтай холбогдож байсан. Хойшилж байна гээд холбогдож байсан. Дараа нь дахиад нь энэ хоёрын нэг нь залгаад буцаалт хийхээр боллоо дансаа явуулаарай гэж хэлсэн. Би тухайн үед дансаа явуулсан. Над руу миний мөнгийг явуулаагүй. Дараа юу болж байгаа талаар Мандухай зочид буудал дээр ирээд юу болсон талаар мэдсэн. 67.840.500 төгрөгийг гаргуулж авмаар байна” гэв.

Хохирогч З.Цэрэнпүрэв нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүхийг үл хүндлээд машин захиалсан хүмүүстэй гэрээ байгуулсан гэж ярьж байна. Бид нарын захиалсан машинуудын арлын дугаар нь байгаа. Тэр арлын дугаараар тухайн машинуудыг Монголд орж ирсэн эсэхийг шүүж үзэж болно. Тэр машин Монгол Улсад орж ирсэн бол ямар хүмүүст зарсан эсэхийг шалгаж үзэж болно. Шал худлаа зүйл яриад байна. Бид нар өөр өөр цагт орж ирсэн. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард болсон асуудал юм. Нэг жилийн хугацаа өнгөрч байгаа болохоор тухайн болсон асуудлаас заримыг нь мартсан байна. Эдгээр хохирогч нарыг сая ярихаар сая сэргээн саналаа. Намайг байхад хүртэл ярьж байсан зүйлийг эдгээр хохирогч нарт ярьж байсан байна. Эдгээр хүмүүсийг ярихаар миний санаанд орж байна. 24 чингэлэг гэж ярьж байсан. 24 чингэлгээс эхний 15 нь орж ирсэн гэж надад хэлж байсан. Надад болохоор эхлээд 9 чингэлэг орж ирж байгаа түүгээрээ тээврийнхээ зардлыг төлөх гэж байгаа гэж хэлсэн. Тийм болохоор энэ машиныг хямдхан өгч байна гэж надад О.Д хэлж байсан. Миний мессенжерээр харьцдаг Баярмаа гэдэг чаттай эмэгтэй байсан. Би эхнэртэйгээ тухайн оффис дээр ирээд та өөрийнхөө мессенжерийг өгч болох уу гэж асууж байсан. Манай захирлын эхнэр юмаа гэж тухайн үед О.Д надад хэлж байсан. Эхнэр нь байхгүй байна гэдгийг мэдсээр байж худлаа хэлж байсан. Машинууд ирээгүй байхад ирсэн гэж О.Д хэлж байсан. Одоо ямар ч гэм буруугүй гэж өөрийгөө О.Д яриад байгаад гайхаж байна. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүлээж байсан. Тэр үед Б.С нь нэг оффист суугаад виз гаргаж байна гээд ажил хийж байсан. Захирал нь гээд нэг залуу байсан. Дахиад залилан хийгээд яваад байгаа юм биш биз дээ. Би цагдаагийн байгууллагад 25 жил ажиллаж байгаад цагдаагийн байгууллагаас нэг удаагийн тэтгэмжээ аваад би машинаа захиалсан. Би Хаан банкнаас зээл авсан түүнийхнээ хүүг төлөөд, үлдэгдлийг нь төлөөд явж байна. Бидний зүгээс 12 дугаар сард залилсан үеэс хойш 4 дүгээр сар хүртэл нэг ч төгрөгийг бидэнд төлөх сэтгэл гаргаагүй. Төгсөө гээд Мандухай зочид буудлын хувьцаа эзэмшигч хүн гэхээр нь тэр хүнийг нь дам дамдаа судлаад шударга, зарчимч хүн гэхээр нь тэр хүнд итгээд бид хэлцэл хийсэн. Сүүлдээ Төгсөө нь би мэдэхгүй байна. Хамаагүй болсон гэхээр нь цагдаагийн байгууллага дээр очоод хэргийн материалтай танилцуулахад бид нар итгэхгүй байна гэж хэлсэн. Бидэнд Б.Стэй хэлцэл хийх хүртэл ямар ч мөнгө өгөхгүй байж байгаад нотариат дээр очиход гомдол саналгүй, иргэний журмаар хэргээ хянан шийдвэрлэнэ, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэх бичиг хийж өгөх юм бол надад 12 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Намайг тухайн хэлцэл дээр гарын үсэг зурангуут ээж нь Б.С рүү яриад 12 сая төгрөгийг хийсэн. Тэр үед Төгсөө нь байсан учраас бид итгэсэн. Тэр үед хэлцлийнхээ нэг хувийг ч өгөөгүй. Бид нар энэ талаар өмгөөлөгч болон бусад хүмүүсээс асуухад Иргэний журмаар өчнөөн олон жил явж байгаа асуудлууд байна та нар Эрүүгийн журмаараа яв гэхээр нь бид нар хүсэлтээ өгсөн” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч З.Цэрэнпүрэвийн “...захирал нь гэж өөрийгөө танилцуулсан Батдоржийн Сэргэлэн гэх залуу “Япон улсаас нийт 24 чингэлэг машин ирнэ, эхний ээлжинд 9 чингэлэг машин 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монголын гааль дээр бууна, гаалийн бүрдүүлэлтийн мөнгөө бүрдүүлэхийн тулд эхний ирэх 9 чингэлэг машиныг хямдхан зарж байгаа юм, урьдчилгаа нэг машины 50 хувь төлбөр төлсөн тохиолдолд гэрээ байгуулна” гэж хэлсэн. Би 4 ширхэг Тоёота приус-30 загварын машин авахаар болоод нэг машины 50 хувийн төлбөр, нийт 4 машины төлбөр 51.456.000 төгрөг төлсөн ... надаас гадна 4-5 хүнээс ийм байдлаар мөнгө авсан байна лээ, тэр хүмүүс нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс мөнгөө шилжүүлсэн гээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгсөн юм  билээ ..., “...Одоогийн байдлаар 12.000.000 төгрөг, анх бэлнээр 300.000 орчим төгрөг авсан ... бид тэр хэлсэн үнээр нь тухайн ажлын байран дээр нь байхдаа худалдан борлуулсан. Хохирогч нар тус бүр Д.Болдоос бусад нь 2.000.000 төгрөг авцгаасан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 88-90 дүгээр тал/,

Хохирогч Р.Энхтайваны “...би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “үнэгүй.мн” сайт дээр 2016 онд үйлдвэрлэсэн, 2700 мотортой, хар өнгөтэй, Тоёота Прадо 150 загварын машиныг 102.000.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу 72106345 дугаарын утас руу залгаад мэдээлэл аваад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Мандухай” зочид буудлын 3 дугаар давхарын 301 тоотод байрлах “Мабито” ХХК дээр очоод Сэргэлэн, Дөлгөөн гэх хүмүүстэй уулзсан ...эхлээд дээрх утсаар яриад мэдээлэл авахад өөрийгөө Дөлгөөн гэж танилцуулсан хүн надад “ахаа та Прадо сонирхож байгаа бол эхлээд урьдчилгаа мөнгөө шилжүүлээд баталгаажуулсан нь дээр байх, тэгэхгүй бол энэ машиныг сая нэг хүн авна гэж хэлсэн” гэхээр нь би тэрэнд нь итгээд урьдчилгаа 500.000 төгрөгийг Голомт банкны 1415121172 дугаартай Мабито компанийн данс руу шилжүүлсэн ...очиход Дөлгөөн, Сэргэлэн гэх хоёр залуу байсан, манайх олон жил машин оруулж байгаа туршлагатай компани байгаа юм, одоо зах зээлээс хямд үнээр ойрын хугацаанд ирэх машинууд дээрээ захиалга авч байгаа гэж хэлсэн ... 4,0 үнэлгээтэй, гадна талдаа ямар нэгэн сэв зураасгүй машины зураг харуулсан. Энэ машин Хятад улсын Тянжинь боомт дээр ирчихсэн байгаа, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Монголд бууна гэж хэлсэн ...ямар ч гэсэн гэрээ байгуулаагүй санагдаж байна. Тэгээд би өөрийнхөө Хаан банкны 5062176023 дугаарын данснаас Мабито компани 1415121172 дугаарын данс руу 80 хувийн төлбөр болох 79.197.500 төгрөгийг компани дээр нь сууж байгаад нэлээд хэдэн удаа хувааж шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 165-168 дугаар тал/,

Хохирогч Д.Болдын “... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Unegui.mn сайтаас нэг хар өнгийн, хоёр цагаан өнгийн Prado-150 маркийн автомашины зураг тавиад зарна гэсэн байсан. Тухайн үед уг зар дээр 88552266 утасны дугаар тавьчихсан байсан. Уг утасны дугаартай холбогдоход намайг Мандухай зочид буудлын 3 давхарт хүрээд ир гэсэн. Үүний дагуу очиход Б.С, Дөлгөөн гэх 2 эрэгтэй байсан ба “3 ширхэг автомашин БНХАУ-д Япон улсаас орж ирсэн. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Монголд хүрч ирнэ” гээд надад  Prado-150 маркийн автомашины зураг харуулсан ба уг машиныг 94.000.000 төгрөгөөр худалдана, урьдчилгаа 80.000.000 төгрөг хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Барс захын хойд талын Хаан банканд эхнэр Дотхүү овогтой Оюунчимэгийн Хаан банкны 5030702452 дугаарын данснаас бэлэн 80.000.000 төгрөг Голомт банкны 1415121172 дугаартай “Мабито” ХХК-ийн дансанд шилжүүлсэн ...Тэгээд би 2022 оны 02 дугаар сарын 07-нд Б.С рүү залгаж асуухад БНХАУ-д Өвлийн Олимп эхэлчихлээ, Олимп дууссанаас хойш ачигдахаар боллоо гэж хэлсэн...”, “...би одоогийн байдлаар хохирлын мөнгө гэж 12 сая төгрөг авсан. Одоо үлдэгдэл 68.197.500 төгрөг авна. Нийтдээ 80.197.500 төгрөг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 189-192 дугаар тал/,

Хохирогч Х.Эрдэнэбаярын “...Тэнд борлуулагч ажилтай Дөлгөөн гэх залуу нь одоо Прадо загварын машинаас ердөө 2-3 ширхэг үлдчихээд байна. Та алийг нь авах юм гэхээр нь харж байгаад арай он залууг нь сонгоё гэж хэлсэн ... ингээд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 2015 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, Тоёота Прадо загварын машиныг авахаар тохироод урьдчилгаа 72.987.500 төгрөгийг Төв Хаан банкны киоск машиныг ашиглаад Мабито ХХК-ийн данс руу шилжүүлсэн ... үүнээс 12 сая төгрөгөөр нэг удаа, хамгийн анх 400.000 төгрөг, дараа нь Сэргэлэнгийн оффисын тавилга эд хогшил зарсны мөнгө гэж 2.000.000 төгрөг, тэгээд Манлайбаатараас 357.000 төгрөг хүлээн авсан. Ингээд 58.230.500 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 220-221 дүгээр тал/,

Хохирогч Ш.Алтанхуягийн “...Эхний өдөр залгахдаа машинууд чинь яагаад ийм хямдхан байгаа юм вэ, зах зээлийн ханш нь танайхыг бодоход арай үнэтэй байна, яагаад ийм хямд үнэтэй байгаа юм гэж асуусан чинь Дөлгөөн гэх залуу эдгээр машинууд маань 2021 оны 07 дугаар сард зээллэгээр авсан, тэгээд одоо л ирж байгаа болохоор тухайн үед авсан ханшаараа зарж байгаа юм гэж хэлсэн. 2021 оны 07 дугаар сарын ханшийг судлаад үзэхэд үнэ ойролцоо байхаар нь тэгсхийгээд орхичихсон. Маргааш нөгөөдөр нь залгаад машинууд чинь зарагдсан уу гэж асуусан чинь машин байгаа, та өөрийн биеэр ирээд уулзвал танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой, утсаар хамаагүй мэдээлэл өгөх боломжгүй гэхээр нь очоод уулзсан. Тэгсэн чинь Дөлгөөн гэх хүн надад компьютер дээрээс зураг үзүүлсэн. Би зургуудыг нь харж байтал та нэмэгдсэн өртгийн албан татварын баримт авна гэвэл 103 сая төгрөг, авахгүй гэвэл 92 сая төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд ярилцаад сууж байтал гаднаас Сэргэлэн ороод ирсэн. Би жаахан сэжиглээд танайх чинь хэзээ байгуулагдсан хэзээнээс ажиллаж байгаа компани вэ, гадаа хаяг чинь алга гэх зэрэг юм асуухад Сэргэлэн манайх үйл ажиллагаа явуулаад 2 жил болж байна урьд нь Тэнгис кино театрын тэнд байрладаг байсан гэж хэлсэн. Тэгээд Дөлгөөн машины үзүүлэлтүүдийн талаар танилцуулаад 2015 онд үйлдвэрлэсэн хар өнгөтэй Прадо загварын машиныг захиалаад тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулаад машины урьдчилгаа төлбөр 78.582.900 төгрөгийг Төв хаан банкны киоск машинаас шилжүүлсэн ... би 78.582.900 төгрөг залилуулсан, үүнээс 12 сая төгрөгөөр нэг удаа, анх 400.000 төгрөг авсан, тухайн үед Болд гэдэг хохирогчоос бусад нь бүгд 400.000 төгрөг авсан. Сэргэлэнгийн тавилгыг зарсны гээд 2.000.000 төгрөг, Манлайбаатараас 357.000 төгрөг тус тус авсан. Одоо үлдэгдэл 63.825.900 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

Хохирогч Ж.Батманалжавын “...Би “Үнэгүй.мн” нэртэй зарын сайтаас удахгүй буух Прадо-150 загварын машин зарна гэсэн зар байршуулсан байхаар нь орж мэдээлэлтэй танилцсан. Холбоо барих утасны дугаараар нь залгахад Дөлгөөн гэдэг борлуулагч утас авахаар нь Прадо-150 загварын машин сонирхож байна гэж хэлсэн чинь өө за удахгүй 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буух машинууддаа захиалга авч байна. Манайх хил гааль хэсэг хугацаанд хаалттай байсан, хил нээгдээд захиалсан байсан нэлээд хэдэн чингэлгүүд маань замдаа ирж яваа, удахгүй бууна, тэдгээрээс зарим нэгийг нь бараг өөрийнх нь үнээр зарж байгаа гэж хэлсэн... тэнд захирал гэх Сэргэлэн, борлуулагч гэх Дөлгөөн нар байсан. Дөлгөөн гэх хүн надад нийт 5 ширхэг Прадо загварын машин үзүүлээд, эдгээр машинууд бүгд замдаа ирж яваа гэж хэлээд машины бүх мэдээллийг өгсөн... би нийт 81.365.000 төгрөг залилуулсан, үүнээс 12.000.000 төгрөгөөр нэг удаа, 400 орчим мянган төгрөгөөр нэг удаа, 2.000.000 төгрөгөөр нэг удаа, Манлайбаатараас 357.000 төгрөгөөр тус тус авсан. Одоо үлдэгдэл 66.108.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

Хохирогч Д.Лхагвадоржийн “...Ингээд тус компанийн Дөлгөөн надад компьютер дээрээсээ Япон улсаас онлайнаар худалдан авсан гэх 70-80 автомашины зургийг үзүүлээд эхнээсээ оруулж ирээд зараад дууссан, одоо 4 ширхэг Прадо маркийн автомашин үлдсэн байгаа, үүнээс хоёрыг нь таны өмнө хүн ороод авчихсан, яг одоо 2 ширхэг машин байна гэж надад үзүүлсэн. Ингээд тэр дор нь "Мабито" ХХК-аас 89.502.017 сая төгрөгөөр 1 ширхэг Прадо машин, 83.684.517 төгрөгөөр 1 ширхэг Прадо автомашин худалдах, худалдан авах гэрээг тус компанийн захирал Сэргэлэн гэх хүнтэй байгуулсан...”, “...одоогийн байдлаар 12.000.000 төгрөг, анх бэлнээр 300.000 орчим төгрөг авсан. Сэргэлэнгийн ажлын байран дээр байсан эд хогшлуудыг худалдан борлуулж нийт 6 хохирогч тус бүр 2.000.000 төгрөг авсан. Өнөөдөр Манлайбаатараас 357.000 төгрөг хүлээн авлаа. Би нийт 120.958.000 төгрөгөөр машин захиалж байсан. Одоо үлдэгдэл 106.301.000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 95-98 дугаар тал/,

Гэрч О.Туулгэрэлийн “...Би Мабито нэртэй компанийн талаар огт сонсож байгаагүй, манай хүү урьд нь ямар ч машин тэрэгний наймаа эрхэлж байгаагүй, тэр сүүлд машин оруулж ирнэ гэдэг нь худлаа байсан. Тэр хүмүүсийн өгсөн мөнгөөр мөрийтэй тоглоом тоглосон гэдгээ өөрөө ч машин захиалсан хүмүүстээ хэлээд уучлалт гуйсан юм билээ..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 98-99 дүгээр тал/,

Гэрч Н.Уянгын “...би өөрөө мөрийтэй тоглоом тоглодог юм. 2021 оны 10 дугаар сараас эхлэн Сэргэлэн өөрөө надтай холбогдоод дансаа цэнэглүүлдэг болсон юм. Би хөл бөмбөгийн тоглолт дээр олон удаа бооцоо тавьж байсан болохоор хүмүүс намайг мэддэг юм. Тэгээд Сэргэлэн өөрөө намайг гуйгаад миний дансыг цэнэглээд өгөөч гэдэг байсан. Тэгээд шилүүлсэн мөнгөн дүнгээр нь дансыг нь цэнэглэж өгдөг байсан юм...”, “...Би Хаан банкны 5057644400 дугаартай дансаа байнга ашигладаг. Харин Хас банк, Худалдаа хөгжлийн банкин дээр байдаг данснуудаа ашигладаггүй болохоор дансны дугааруудыг нь мэдэхгүй байна. Миний дансанд Голомт банкны 1415121172 дугаарын данснаас мөнгө орж ирж байгаагүй байх гэж бодож байна. Сэргэлэн миний 5057644400 дугаартай данс руу өөрийнхөө 5011424896 дугаартай данснаас One X bet сайт дахь өөрийнхөө дансыг цэнэглүүлэх гээд хэд хэдэн удаа над руу мөнгө шилжүүлж байсан. One X bet сайтын аккаунттай хэрэглэгч өөрөө шууд данс руугаа мөнгө хийх боломжгүй, тусгай агентаар дамжуулж дансаа цэнэглэх боломжтой байдаг. Сэргэлэн агентын эрх байхгүй болохоор надаар дамжуулан дансаа цэнэглүүлсэн. Сэргэлэн 76188863 дугаартай аккаунтыг эзэмшдэг. Би One X bet сайтад аккаунт эзэмшдэг, тоглодог аккаунт 80296217 дугаартай, мөн данс цэнэглэх эрхийг user ID 65369 /хэрэглэгчийн дугаар/, EPOS ID 1112043 /интернэт ПОС хаяг/ дугаартайгаар эзэмшдэг... Сэргэлэн фейсбүүкээр One X bet данс цэнэглээд өгөөч гэж хандаж байсан. Өөр ямар нэгэн харилцаа бид хоёрын хооронд байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 101, 2 хавтаст хэргийн 115-116 дугаар тал/,

Гэрч Ц.Энх-Оюуны “...Би нөхөр Цэрэнпүрэвийн хамт 2021 оны 03 дугаар сараас эхлэн 22 авто худалдааны төвд машин зардаг... Тэгэхээр нь би дээрх утсаар нь ярьж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мандухай зочид буудлын 3 дугаар давхарт байрлах "Мабито" компанийн оффис дээр очиж уулзсан. Очиход өөрийгөө компанийн захирал гэж танилцуулсан Сэргэлэн болон туслах ажилтан гэх Дөлгөөн нар байсан. Сэргэлэн нь манайх машин оруулж ирдэг компани байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гааль дээр буух машинуудаа борлуулж байна гэж хэлсэн. Тэгээд туслах ажилтан гэх Дөлгөөн нь нөхөр бид хоёрт компьютер дээр маш олон машины зураг харуулсан. Эдгээр машинууд нь манай компанийн Япон улсаас дарсан машинууд байгаа гэж хэлсэн. Тэр зургуудаас бид хоёр харж байгаад нийт 4 ширхэг Приус-30 загварын машин захиалъя гээд сонголтоо хийсэн. Машины зураг сонирхоод сууж байтал Сэргэлэн Дөлгөөн хоёр өчигдөр Прадо загварын машин дарах ёстой байсан тэрийгээ дарж чадсангүй, мөн нөгөө нэг машинаа дарчихлаа гээд хоорондоо яриад л байсан. Тэр яриаг нь сонсоод бид хоёрт итгэл төрж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 103-104 дүгээр тал/,

Гэрч Б.Өлзиймаагийн “...Дөлгөөн бид хоёр гадуур явж байтал надад “манай захирал ложистикийн компани олоод өгөөч гээд байна, уг нь захиралдаа хэлснээр нь олоод өгчихвөл сайн л байна” гэхээр нь би урьд нь надтай хамт ажиллаж байсан Манлайбаатар гэх манай найз ложистикийн компани ажиллуулдаг, тэрэнтэй холбоод өгөх юм уу гэж хэлээд ...би Манлайбаатарын дугаарыг Дөлгөөнд өгсөн...” /1-р хавтаст хэргийн 113 дугаар тал/,

Гэрч Д.Оюунчимэгийн “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн үед ажил дээрээ буюу Барс зах дээр байж байтал манай хүү Эрдэнэхүү миний фейсбүүк чат руу хар өнгийн "Прадо 150" маркийн автомашины зураг явуулсан байсан. Тэгээд удалгүй нөхөр Болд, Эрдэнэхүү нар манай ажил дээр хүрч ирээд намайг авч явсан ба тэгэхдээ "аав бид хоёр машин худалдаж авах гэж байна. Урьдчилгаа мөнгө хэрэгтэй гээд 500.000 төгрөг би өөрийн 5030702452 гэсэн данснаас интернэт банкаар Голомт банкны 1415121172 дугаарын "Мабито" ХХК гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн үед нөхөр Болдын хамт машин авах гэж байна гэхээр нь би Барс захын ард талын Хаан банканд очиж өөрийн 5030702452 дугаарын данснаас Голомт банкны 1415121172 дугаарын дансанд 79.697.500 төгрөг шилжүүлсэн...” /1-р хавтаст хэргийн 196-197 дугаар тал/,

Хохирогч З.Цэрэнпүрэв, шүүгдэгч Б.С нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 8-15 дугаар тал/,

Ч.Манлайбаатарын эзэмшлийн 5021306290 дугаарын “Хаан” банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 57-60 дугаар тал/,

Шүүгдэгч О.Дий 5016451632 дугаарын “Хаан” банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 61-85 дугаар тал/,

“Синк Ложистикс Монголиа” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг /1-р хавтаст хэргийн 153 дугаар тал/,

Гаалийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2/529 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 155 дугаар тал/,

Хохирогч Р.Энхтайвангийн эзэмшлийн 5062176023 дугаарын “Хаан” банкны дансны хуулга /1-р хавтаст хэргийн 162 дугаар тал/,

Гэрч Д.Оюунчимэгийн 5030702452 дугаарын “Хаан” банкны дансны хуулга /1-р хавтаст хэргийн 180 дугаар тал/,

Хохирогч Х.Эрдэнэбаярын эзэмшлийн 5429539369 дугаарын дансны шилжүүлгийн мэдээлэл /1-р хавтаст хэргийн 217 дугаар тал/,

Хохирогч Ш.Алтанхуягийн эзэмшлийн 5025471760 дугаарын дансны шилжүүлгийн мэдээлэл /2-р хавтаст хэргийн 3 дугаар тал/,

Хохирогч Ж.Батманалжавын эзэмшлийн 5925244135 дугаарын дансны шилжүүлгийн мэдээлэл /2-р хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

Хохирогч Д.Лхагвадоржийн эзэмшлийн 5029327575 дугаарын “Хаан” банкны дансны хуулга /2-р хавтаст хэргийн 118 дугаар тал/, 

Шүүгдэгч Б.Сгийн “Би 2021 оны 12 дугаар сарын сүүлээр орж ирж байгаа приус загварын машиныг зарна гэж “unegui.mn” сайтад зар тавьсан. Зар дээрээ интернет дугаар тавьсан. Интернет дугаараа “line” нэртэй аппликейшинийг утсан дээрээ татаж суулгаад нэгж шилжүүлээд авчихдаг юм. 7210-6345 гэсэн дугаар авсан. Тэгээд зар тавьснаас хойш 2 хоногийн дараа Цэрэнпүрэв гэдэг хүн утсаар холбогдсон. Машин сонирхож байгаа юмаа гэхээр нь би он гараад буух машинууд байгаа, одоо урьдчилсан захиалга авч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд манай “Мабито” компанийн үйл ажиллагаа явуулж байсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Мандухай” зочид буудлын 3 давхарт байх оффис дээр ирж уулзсан. Цэрэнпүрэв манай ажил дээр ирэхэд надтай хамт Дөлгөөн гэдэг хүн хамт байсан. Цэрэнпүрэвт он гараад нилээд хэдэн “приус-30” загварын машин гааль дээр бууна гэж хэлээд компьютер дээр нилээд хэдэн приус машины зураг харуулсан. Би тэдгээр машинуудын зургийг интернетээс татаад авчихсан юм. Тэгээд Цэрэнпүрэв нийт 4 ширхэг Тоёота приус-30 загварын машин сонгосон. Бид хоёр хоорондоо тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулаад машины урьдчилгаа гэж 51.456.000 орчим төгрөгийг “Мабито” компанийн Голомт банкны 1415121172 дугаарын данс руу шилжүүлсэн. 2021 оны 10 дугаар сард Уянга Нямсүрэн гэх хүн цахим казино тоглож мөнгөө үржүүлээд аваарай гэсэн зарыг фейсбүүк цахим хуудсанд байрлуулсан байсан. Би тэрийг нь сонирхоод яаж тоглох эсэх талаар мэдээлэл авсан. Тэгсэн чинь мөнгөө данс руу шилжүүлээд дараа нь аккаунт руу ороод бооцоот тоглоомоо тоглоно гэж хэлсэн. Би эхлээд хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн, тэнд казиногийн бүх төрлийн бооцоот тоглоом байдаг, хэд хэдэн удаа тоглоод үзсэн чинь хожсон, болохоор санагдаад тэрнээс хойш нилээд олон удаа Уянга руу мөнгө шилжүүлээд дансаа цэнэглүүлээд тоглоод байсан. Мөнгөө алдаад байсан болохоор алдсан мөнгөө буцааж олж авах гээд улайрч тоглосоор байгаад нилээд их мөнгө алдсан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 139-140 дүгээр тал/, “...би нийт 7 хохирогчид тус бүрт нь хохирлын мөнгө болох 12 сая төгрөг, үүн дээр нэмээд хүн тус бүр 400.000 төгрөг бэлнээр авсан, мөн оффисын эд хөрөнгүүдээ хохирлын нөхөн төлбөрт тооцож өгсөн. Хоорондоо хохирол барагдуулах гэрээ, барьцааны гэрээ байгуулаад манай төрсөн эх Туулгэрэлийн нэр дээр байдаг байрыг барьцаалбарт тавьж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Хоорондоо 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үлдсэн хохирлоо төлж барагдуулна ...” /1-р хавтаст хэргийн 143 дугаар тал/,

Шүүгдэгч О.Дий “...би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би анхнаасаа Сэргэлэн ахтай бусдыг залилах талаар ярилцаж тохирсон зүйл байхгүй. Би Сэргэлэн ахтай анх “Плайбит” нэртэй телеграмм суваг дээр спорт мэдээ бичдэг байсан. Ингэж явж байгаад анх танилцсан. Надад Япон улсаас машин оруулж ирдэг, энэ дээр чи хүмүүст машин тэрэг танилцуулж борлуулах борлуулагчаар ажиллаач гэсэн санал тавьсан. Сарын цалин 2.200.000 төгрөг, борлуулсан машины тоогоор зарагдсан дүнгийн 1 хувийн урамшуулал аваарай гэж хэлсэн. Би саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед би спорт мэдээ бичдэг байсан. Өөрийн сонирхлын дагуу бичдэг, энэ ажлаасаа бага зэргийн ашиг олдог байсан. 2021 оны 11 дүгээр сарын дундуур Сэргэлэн ахын ажлын байран дээр нь спорт бейтийн чиглэлээр сургалт явуулахаар очиж уулзаж байсан. Ингэж явж байгаад 2021 оны 12 дугаар сарын 20-ны үеэс эхлэн эхний машины захиалга авч эхэлсэн. Сэргэлэн ах надад нийт 30 орчим машины Япон улсаас захиалсан үзүүлэлт, зургийг өгсөн. Би тэр мэдээллийг нь хүмүүст үзүүлдэг байсан. Зургаа хүмүүст үзүүлээд хүмүүс машинаа сонгосон тохиолдолд Сэргэлэн ах надад гэрээний загвар хэвлэж өгөөд хоосон зайн дээр нь би захиалагчийн мэдээллийг бөглөж өгдөг байсан. Би гэрээн дээр гарын үсэг зурахгүй, Сэргэлэн ах зураад тамга дараад нэг хувийг нь захиалагчид, нэг хувийг нь компанид авч үлддэг байсан. Гэрээн дээр Мабито компанийн данс, үйлчлүүлэгчийн мэдээлэл, машины мэдээллийг бичиж өгдөг, захиалагч нар мөнгөө компанийн данс руу тушаадаг, захиран зарцуулалтыг Сэргэлэн ах өөрөө хариуцдаг байсан. Компанийн үйл ажиллагаа ингээд хуулийн дагуу явж байсан болохоор Сэргэлэнг гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг огт мэдээгүй. Мөн миний Сэргэлэн ахад яагаад итгэх болсон бэ гэвэл Мандухай зочид буудлын эзэн нь манай ээж гэж хэлсэн, мөн Өд нэртэй ариун цэврийн цаасны гадна талын хэвлэлтийг хариуцаж ажилладаг байсан гэхээр нь тогтвор суурьшилтай хүн юм байна гээд итгэсэн ...2021 оны 12 дугаар сарын 20-ны үеэс эхлэн 2022 оны 02 дугаар сарын дундуур үе хүртэл хамт ажилласан. Нийт 14 орчим сая төгрөгийн цалин, борлуулалтын орлого авсан. Мөнгөө Хаан банкны 5016451632 дугаарын өөрийн нэр дээр бүртгэлтэй дансаараа хүлээн авсан. Миний энэ дансаар 20 орчим сая төгрөг хүлээн авсан, үүнээс 6 сая төгрөгийн зөрүү гарна, тэр нь компаний үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авсан мөнгө байгаа юм. Компаний үйл ажиллагаанд зарцуулсан зарцуулалтын баримт байхгүй, гэхдээ дансны хуулгаар тодорхой харагдах юм ...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 80-82 дугаар тал/, “...Тухайн мөнгийг Сэргэлэн ах өөр хүн рүү шилжүүлээрэй гэж хэлсний дагуу би яг тухайн үед өгсөн данс руу нь шилжүүлсэн. Эхлээд нэг хүн рүү 2.000.000 төгрөг, дараа нь 285.000 төгрөгөөр хоёр удаа, дараа нь 400.000 төгрөгөөр нэг удаа тус тус шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Ажлын байран дээрээ 32 инчийн нуман хэлбэртэй, “АОС” загварын хар улаан өнгийн оруулгатай дэлгэцийг ажил дээр 1.700.000 төгрөгөөр худалдаж аваад тавьсан. Хувь хүнээс жаахан хямдруулаад 1.600.000 төгрөгөөр авсан. Би ярьж хөөрч байгаад хямдруулаад авсан болохоор 100.000 төгрөг илүү гарсан байх. 15.000 төгрөг нь хоолны мөнгө байх ...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 85 дугаар тал/,

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн  151, 3-р хх-ийн 193 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа  /3-р хх-ийн 89, 159 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтэндээ: “...Шүүгдэгч Б.С, О.Д нар нь 564.744.850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан, шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэх саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд 564.744.850 төгрөгийн хохирол учирсан үүнээс төлөгдсөн хохирол бол 100.900.000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Б.Сгээс 33.799.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Цэрэнпүрэвт, 61.539.500 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Энхтайванд,  64.940.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Болдод, 55.330.500 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Эрдэнэбаярт, 60.925.900 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Алтанхуягт, 63.708.450 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Батманалжавд, 103.301.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Лхагвадоржид тус тус олгуулах, шүүгдэгч О. Дөлгөөнөөс 20.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт тус бүр 2.900.000 төгрөгийг олгуулах саналтай ...” гэсэн гэм буруугийн талаар санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч О.Дий өмгөөлөгч нар нь хэргийг хэрэгсэхгүй болгох байр сууринаас,

шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйчлэл дээр маргаагүй боловч “...гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх асуудалд өмгөөлөгч нарын зүгээс хууль зүйн тайлбар, дүгнэлт гаргаж оролцсон болно.

Хохирогч Ж.Батманалжав, Х.Эрдэнэбаяр нарын өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “Миний үйлчлүүлэгч нарт учирсан хохирол, хор уршгийн талаар улсын яллагч яллах дүгнэлтийнхээ хавсралтад дурдсан байна. Хохирогч Эрдэнэбаярын 58.230.500 төгрөгийг гаргуулах,  Батманалжавт 66.608.450 төгрөгийг шүүгдэгч О.Дөөс гаргуулах, Гэм буруугийн асуудал дээр маргаад байгаа зүйл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар урьдчилсан тохиролцоогүй боловч үйлдлээрээ тохиролцсон байхыг хамтран оролцсон гэж үзнэ. Хохирогч нарын мөнгийг авч Баярмаа гэдэг хүнийг хуурамчаар зар нээж тэр хүнийг байгаа юм шиг бодитоор байгаа юм шиг ярьж, Баярмаа гэдэг хүний нэрээр фейсбүүк нээж, бодитоор байдаг юм шиг аливаа зүйлийг ярьсан байдаг. Мөн тээвэр зуучийн компанийн Манлайбаатар гэдэг хүнийг Б.Стэй холбож өгсөн байдаг. Мөн хохирогч нарын хувьд машинууд хаана явж байгаа бэ гэхэд Тэнжин дээр явж байгаа гэж худлаар ярьж итгүүлсэн асуудал байна. Хохирогч нарын хохирох нөхцөл байдлыг бий болгосон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Э.Нарангараваас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ:Миний үйлчлүүлэгч нь үйлдсэн гэмт хэрэг дээрээ анхнаасаа маргаагүй. Миний үйлчлүүлэгч нь бусдад авто машин зарна гэж гэрээ байгуулж авсан мөнгөө өөр байдлаар захиран зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт өөрөө тэр талаараа мэдэгдсэн байдаг. Тэр үеэс эхлээд хохирогч нар түүний дагуу цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Хамтран бүлэглэж оролцсон оролцоо бол байхгүй байна. О.Дий тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сүүлд орж ирсэн. Б.Сгийн тухайд би энэ хүүхдийг татан энэ хэрэгт оролцуулчихлаа гэж хэлж байгаа. О.Дийг хэрэггүй зүйлд татан оруулчихлаа гэж ярьж байсан. Бид нарын зүгээс удаа дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүсэлт гаргаж байсан. О.Дд итгэх нөхцөл байдал байсан. Машин техникийн үзүүлэлтүүдийг бусдад танилцуулж байсан. Шагнал урамшуулал өгч байсан учраас түүнийхээ хэмжээнд хичээж ажиллаж байсан байна. Хохирогч нарын зүгээс Б.Сд холбогдуулаад гомдол гаргаад явж байсан. Бидний зүгээс яриад байгаа 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хохирол барагдуулах гэрээ, барьцааны гэрээ нь дээр бүхий л хохирогч Б.Сгээс гаргуулах асуудал дээр хохирогч нарын зүгээс хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Тухайн гэрээ нь дээр байгаа үнийн дүнг харах юм бол нийт хохирсон хохирлын урьдчилгаа 2.4 сая төгрөгийг өгсөн. Хохирогч нарт 84 сая төгрөгийг өгсөн, үлдэгдэл хохирол болох 150 сая төгрөгийг төлж барагдуулсан. Мөн үлдэгдэл хохирол болох 332.245.600 төгрөгийг 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар гэрээ байгуулсан байдаг. Хохирогч болон шүүгдэгч Б.Сгийн тухайд хохирол барагдуулахаар гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээг хохирогч нарын зүгээс хүчин төгөлдөр бусад тооцуулахаар ямар нэгэн байдлаар Иргэний шүүхэд хандсан зүйл байхгүй байгаа учраас тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Ийм учраас бүлэглэн гэх зүйл ангийг нь өөрчилж өгнө үү?  Зүйлчлэлийн хувьд өөрчлөлт оруулж өгнө үү. О.Дтэй хамтарсан гэх зүйлчлэлийг хасаж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Н.Мандахаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж гэмт хэрэгт бүлэглэж оролцсон гэж үзэж байна. Улсын яллагчийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх асуудалтай өмгөөлөгч нарын зүгээс маргаж байна. Яагаад маргаж байгаа юм бэ гэхээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч нарын мэдүүлэг болон хууль хяналтын байгууллагад гаргасан нэр бүхий хохирогч нарын гомдол дээр О.Дий нэр байхгүй. Мөн түүнчлэн хохирол төлбөр төлөхөөр тохиролцсон гэрээ болон барьцааны гэрээ нь дээр шүүгдэгч О.Дий нэр байхгүй байдаг. Тиймээс Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэгт бүлэглэж байгаа гэж үзэж ямар баримтуудыг үндэслэж байгааг харгалзан үзэж шийдвэрээ гаргах байх. Хохирол төлбөрийн тухайд өмгөөлөгчийн тухайд хэлэх зүйл байна. Хохирогч Батманалжавын тухайд 2 дугаар хавтаст хэрэгт мэдүүлэхдээ 66.108.000 төгрөгийн хохирол гаргуулж авна гэж мэдүүлсэн байдаг. Улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар тухайн хүний хохирлыг тодорхойлохдоо 66.608.450 төгрөг гэж зөрүүтэй байдлаар бичсэн байх тул шүүхээс үүнийг тодруулах байх. Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүний тухайд эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлын тухайд өөр байдлаар яригдана. Яагаад би хохирол төлбөр болон гэм буруугийн асуудлыг яриад байгаа юм бэ гэхээр талууд бол нэр бүхий 7 хохирогчоор тогтоогдсон иргэд шүүгдэгч Б.С болон түүний ээж Туул гэдэг хүнтэй хохирол төлбөр төлөх хэлцлийг хийсэн байдаг. Энэ хэлцэл болон барьцааны гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй. Хэлцэл болон гэрээний оролцогч талаас ямар нэгэн байдлаар маргасан зүйл байгүй. Сая бол оролцогч талаас ганц агуулга тавьдаг 9 дүгээр сарын 01-ний өдөр төлөгдөх асуудал яагаад төлөгдөхгүй өнөөдрийг хүртэл төлөгдөхгүй байгаа асуудал дээр би хоёр үг хэлэхгүй бол болохгүй байна. Өнөөдөр хэлцлийг хийж мөнгөө авах гэж тухайн хэлцлийг хийсэн талаар хохирогч нарын зүгээс нэр бүхий хохирогч нараас гаргасан байдаг. Энэ хүн төлбөрөө төлье гэж бодож байгаа, төлж байгаа өнөөдрийн шүүх хуралдаан дээр Э.Нарангарав өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа барьцааны гэрээг шүүгдэгч Б.С болон түүний ээж Туул гэдэг хүмүүс нь нэр бүхий хохирогч нартай хийсэн байдаг. Эрх зүйн ач холбогдол бүхий баримт юм. Өөрийнхөө өмчийг барьцаалуулсан этгээдээс гаргаж байгаа баримт юм. Энэ барьцааны гэрээнд заасан хугацаанд хохирлыг төлж барагдуулахгүй бол тухайн байрыг хохирогч нарын өмчлөлд шилжүүлж өгөхөөр тухайн барьцааны гэрээнд тусгасан байдаг. Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгчийн тухайд энэ нөхцөл байдлыг дахиад хэлье. Тодорхой гэрээнд заасан хугацааны дотор хохирлыг төлж барагдуулахгүй бол нэр бүхий хохирогч нарт барьцаанд тавьсан байшинг тэдгээрийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр барьцааны гэрээ байгуулсан байдаг. Гарын үсгийнхээ баталгааг хийгээд шүүхэд хандаж байгаа өмчлөгчийн хүсэлтийг шүүхээс харгалзан үзэж өгнө үү. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нөхцөл байдлын талаар хоёр үгийг нэмж хэлье ээ. Яагаад сая шүүгдэгч талаас сэтгэцийн эмнэлгийн талаарх холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгч байгаа юм бэ? Хүний амьдрал их баялаг тоглоомд донтсон хүний тухайд сэтгэхгүйн хувьд өөрчлөлт ордог. Энэ хүний тухайд энэ нөхцөл байдлаасаа гаръя гэх байдлаар мэргэжлийн байгууллагад хандаж эмчилгээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байдаг. Сэтгэцийн эмнэлэгт донтсон нөхцөл байдалтай байсан учраас тухайн эмчилгээ үйлчилгээ хийсэнтэй холбогдуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Нэгэнт хохирогч нараас авсан мөнгө нь байхгүй болсон. Хохирол төлбөрийн талаар миний үйлчлүүлэгч Б.С нь ээжтэйгээ ярьж тохирсон асуудал байгаа тухайн баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав нь өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгч байна. Иргэний хуулийн 43, 44 дүгээр зүйлд зааснаар хэлцэл хийгдсэн байна. Үүнийг нь нотариат баталсан байна. Хэлцэл хийгдсэн байна. Нэр бүхий хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр нотариатын байгууллага дээр очиж гарын үсгээ зурсан байна. Хохирол төлбөр төлөгдөнө. Тодорхой хэмжээнд хохирол төлбөрийг төлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс шийдвэрийг гаргах байх гэж бодож байна ...” гэв.

            Шүүгдэгч О.Дий өмгөөлөгч Л.Ган-Очироос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “Миний үйлчлүүлэгч О.Дд холбогдох эрүүгийн хэрэгсэхгүй болгож өгнө үү. О.Дд холбогдох эрүүгийн хэрэгт нотлох баримтаар цуглуулсан нотлох баримтууд дотроос миний үйлчлүүлэгчийг гэм буруутай болохыг нотолсон нотлох баримууд байхгүй байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг оруулж ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулсан байдаг. 7 хохирогчтой холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байдаг. Мөн эдгээр 7 хохирогчтой холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байдаг. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж татаад байгаа. Өнөөдөр хохирогч нарын тухайд шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ 7 авто тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ нь дээр 1 ч тээврийн хэрэгсэл нь давхцаж байгаа тээврийн хэрэгслийн талаар баримт байхгүй. О.Дий хийж байгаа үйлдэл нь гэмт хэрэг мөн юм уу?. Хэрэв О.Д нь тухайн машинуудыг давхцуулаад хоёр хохирогч нарт зарж байсан асуудал байгаа бол түүнийг харин залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэх байх. Гэтэл ийм үйл явдал болоогүй. Дээрх нотлох баримтуудаас хохирогч нарын мэдүүлэгт зарим нэг хохирогч нар мэдүүлэхдээ зарим нэг хохирогч, гэрч нар үнэнг хэлсэн байдаг. Миний ард сууж байгаа 7 хохирогч нарын заримынхан эхнэрүүд нь нөхрөө дагаж очсон байсан. Хохирогч гэж нэр нь сонсогдоод яваад байсан З.Цэрэнпүрэв гэдэг хохирогчийн мэдүүлэг байгаа түүний мэдүүлэгт 2022 оны 02 дугаар сарын сүүлээр бол Мандухай зочид буудалд уулзаад авсан мөнгөө төлөөрэй хэрвээ авсан мөнгөө төлсөн тохиолдолд чамд холбогдох мэдүүлгүүдийг чамд ашигтайгаар өгнө гэж хэлсэн байдаг. Хэрвээ хохирлоо төлж чадахгүй бол шүүхээр орох болно гэж миний үйлчлүүлэгчид хэлсэн байдаг. Тэрний дагуу хохирогч нарын үйл баримттайгаар холбогдуулаад эргэлзээтэй мэдүүлгийг өгсөн. З.Цэрэнпүрэв гэдэг хүний мэдүүлгийг сонссон байх. Хохирогчийн байр сууринаас ярьж хэлж байгаа зүйл бол хохирогчийн байр сууринд байхгүй зүйлийг хэлсэн шүү. Энэ 3 сарын хугацаанд 1 дүгээр хавтаст хэргийн 61-65 дугаар талд авагдсан байгаа. Анхнаасаа машин захиалгын гэрээ хийгээд энэ их хэмжээний мөнгийг залилах гэмт хэргийг хамтарч хийсэн юм бол яагаад 14 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн юм бэ?. Миний үйлчлүүлэгч ... О.Дий данс руу мөнгийг цувуулж өгөхдөө 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажилд орсноос нь хойш цалин гээд 50.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүний дараагаар 15.000 төгрөг өгсөн байдаг. Мөн дараагаар нь цалин гээд 80.000 төгрөг өгсөн байдаг. Энэ үйл баримтууд нь гэмт хэрэгт хамтран оролцож байгаа гэх нөхцөл байдлыг үгүйсгээд байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн О.Дий мэдүүлэг нь яг тогтвортой байдаг. Яг нэг байр сууринаас мэдүүлэг өгсөн байдаг. Улсын Ерөнхий Прокурор руу хүртэл гомдол гаргаж байсан. Өнөөдрийг хүртэл би залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй гэж надад хэлж байгаа. Дараагийн байр суурийн тухайд Б.Сгийн байр суурь байдаг. Энэ гэмт хэргийн тухайд О.Дий хамтран оролцож байгаа нөхцөл байдлын талаар шүүгдэгч Б.С нь тогтвортой мэдүүлэг өгдөг. Их хэмжээний хохирол учруулчихаад тухайн хохирлоос төлүүлж болох байр суурьтай байх байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ийм зүйл харагдахгүй байна ... Миний үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү ...” гэв.

            Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Д.Алтансүхээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “ Л.Ган-Очир өмгөөлөгчтэй байр суурь нэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай байна. Өөрөөр хэлэх юм бол миний үйлчлүүлэгчийг хамтран оролцсон гэж үзэж байгаа бол миний үйлчлүүлэгчийг хамтран оролцсон гэхийг тогтоох шаардлагатай байна. Мөн улсын яллагчийн зүгээс хавтаст хэрэгт цагаатгах талын нотлох баримтуудыг заавал цуглуулах шаардлагатай байсан. Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа мэдүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч гэлтгүй шүүгдэгч Б.Сгийн тухайд бас мэдүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн данс руу 3.000.000 төгрөгийг хүн рүү шилжүүлээд өгөөч гэж гуйсан байдаг. Компьютерын дэлгэц аваарай гэж хэлээд мөнгө шилжүүлсэн байдаг. О.Д нь 3 сая төгрөгийг хэн рүү шилжүүлсэн эсэхийг тогтоох ёстой байсан. Компьютерын дэлгэц зарсан этгээдээс мэдүүлэг авах шаардлагатай байсан. Улсын яллагчийн зүгээс хэт нэг талыг барьсан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирогч гээд олон хүн сууж байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч нь хохирогчоор нэмэгдэж байна гэж үзэж байна. О.Д гэдэг хүн эдгээр  хохирогч нартай хамт сууж байх ёстой. Би чамд цалин өгнө, мөн зарсан машинаас чинь хувь өгнө гэж хэлээд миний үйлчлүүлэгчид хэлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид байдаг болохоос ажилтанд байдаггүй. Миний үйлчлүүлэгч мэдүүлэхдээ анх хөдөлмөрийн гэрээ байгуулан гэж байсан талаар мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Б.Сгийн тухайд хөдөлмөрийн гэрээ байгуулах гээд интернэтээс татсан хэдий ч тухайн гэрээ нь тамга тэмдэг дарагдаагүй байсан талаар мэдүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Ажил олгогч ямар үүрэгтэй юм бэ?. Ажиллах байр болон үнэн зөв мэдээллээр хангах ёстой байдаг. Би зар тавьсан байгаа зарын дагуу ирсэн хүмүүст эдгээр машинуудыг танилцуул гэж хэлсний дагуу тухайн танилцуулгыг танилцуулсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилсан амлалт аваад байгаа бол өөр нөхцөл байдал тогтоогдох ёстой. Хохирлын хэмжээ маш өндөр хэрэг юм. О.Д гэдэг хүн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа гэдгийг мэдсэн бол 20 сая төгрөг гэж аваад сууж байх уу. Миний үйлчлүүлэгчийн цалин гээд аваад байгаа мөнгө бол 15 сая төгрөг байдаг. Энэ гэмт хэргийн хохирол болох 500 сая төгрөгийн 15 сая төгрөг хэдэн хувьд нь хүрч байгаа юм бэ математикаар тооцоод үзээрэй. 15 сая төгрөг аваад гэмт хэрэгтэн болохыг хүсэхгүй. Эндээс бид нар юуг харах ёстой юм бэ гэхээр өөртөө ашиг олох гэсэн санаа зорилго байх ёстой. Хаана тийм санаа зорилго нотлогдоод байгаа юм бэ?. Иймд дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч О.Дд холбогдох эрүүгийн хэргийн талаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Орхонхүүгийн Дөлгөөнийг Б.Стэй үйлдлээрээ санаатай нэгдэн, бусдыг “Япон улсаас оруулж ирж байгаа автомашины төлбөрийн урьдчилгааг өгсөн тохиолдолд хямдхан зарна” гэж хуурч итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 12 дугаар сарын 20-23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Цэрэнпүрэвээс 51.456.000 /тавин нэгэн сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг,  2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Энхтайванаас 79.197.500 /далан есөн сая нэг зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Болдоос 80.197.500 /наян сая нэг зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Эрдэнэбаяраас 72.987.500 /далан хоёр сая есөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Алтанхуягаас 78.582.900 /далан найман сая таван зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Батманалжаваас 81.365.450 /наян нэгэн сая гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг,

- 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лхагвадоржоос 120.958.000 /нэг зуун хорин сая есөн зуун тавин найман мянга/ төгрөгийг тус тус залилж аван үргэлжилсэн үйлдлээр бусдад 564.744.850 /таван зуун жаран дөрвөн сая долоон зуун дөчин дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгээс...,

Хавтаст хэрэгт гэрч Ч.Манлайбаатарын мэдүүлэгт: “...тэгээд 2021 оны 12 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчим над руу 88662255 билүү тийм дугаараас өөрийгөө Сэргэлэн гэж танилцуулсан хүн залгаад ярьсан. Хоёулаа уулзъя, тээвэр зуучлалын талаар юм ярих гэсэн юм гэхээр нь тэгвэл маргааш уулзъя гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэргэлэн нэг найзтайгаа хамт манай ажлын байран дээр ирсэн. Сэргэлэн надад манайх “Мабито нэртэй компани байгаа юм, манайх 2021 оны 07 дугаар сард хүмүүсээс мөнгийг нь аваад нилээд хэдэн машиныг Япон улсаас захиалсан байгаа. Тэнд манай нэг найз машин ачуулаад явуулдаг гэж хэлсэн. Тэгсэн чинь хилийн гацаанаас болоод машинууд маань ирдэггүй ээ гэж хэлсэн. Захиалга өгсөн хүмүүс нь хэзээ ирэх юм бэ гээд манайхаас байн байн асуугаад байгаа юм, тэгэхээр чи надад зүгээр л мейл бичээд өгөөч гэж хэлсэн. Тэр нь ямар утгатай гэхээр “Мабито компанид гэж толгойг нь бичээд утга дээр нь манай чингэлэгүүд Тян Жин боомтоос 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол улс руу хөдөлсөн ...гэж бичээд өгөөч гэхээр нь би бичиж өгсөн. Би тэрэн дээр ямар ч гарын үсэг, тамга тэмдэг дараагүй. Манай компанийн мейлнээс Мабито компанийн мейл рүү шууд дээрх утга бүхий мейлийг илгээж өгсөн. Тэгэхээр нь би та нарын наад асуудал чинь баталгаатай биз дээ, би чамайг Өлзиймаагийн найз болохоор чинь итгээд мейл бичиж өгч байгаа шүү гэж хэлсэн. Сэргэлэн асуудалгүй, баталгаатай манай машинууд замдаа ирж яваа, ирээд л хүмүүстээ машинаа өгчихнө гэж хэлсэн. Тэгсэн чинь Сэргэлэн надад дансаа өгчих гэхээр нь Хаан банкны өөрийн нэр дээр бүртгэлтэй 5021-306290 дугаартай дансаа өгсөн чинь тэр дор нь буюу манай ажлын байр болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Улсын 3-р эмнэлгийн замын урд талд байдаг Техник импорт гэсэн барилгын 309 тоот өрөөнд шууд утсаараа миний данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Би ямар ч асуудал гаргахгүй ээ, итгэж болно ажлаараа дэнчин тавиад итгээд мейл явуулж байгаад баярлаж байгаа шүү гэж хэлсэн. Тэр надад чам руу үсрээд ганц хоёр л хүн залгах байхаа, залгавал чи саяны мейл дээрээ бичсэн зүйлээ л ярьчих, тэгээд л асуудалгүй, угаасаа манай машин ирж яваа гэж хэлсэн. Тэрнээс хойш над руу 4-5 хүн залгаад Мабито компанийн машин ирж байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би Сэргэлэнгийн зааж хэлсний дагуу тэдгээр хүмүүст 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд Монголын гааль дээр буучихна, одоо эхнийх нь Хятад улсын Тян Жин боомтоос наашаа ирж яваа гэж хэлсэн. Тэр надад нийт 24 чингэлэг ирж байгаа, тэрний 15 чингэлэг нь наашаа хөдөлсөн гээд бичээд өгчих гэж хэлсэн. Мейл дээрээ энэ талаар бичээтэй байгаа. Би хэвлээд авчирч өгье. Гэхдээ би дээр хэлсэнчлэн зүйлийн үнэн худлыг огт мэдэхгүй, Сэргэлэн л надад ингэж хэлээрэй гэж хэлсэн. Би болохоор тэр машинууд нь ирж байгаа л гэж бодож байсан. Сэргэлэнгийн надаар бичүүлсэн мейл нь цаг хожих гэж л бичүүлж байгаа юм байна гэж бодож байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын дундуур Сэргэлэн над руу дахин утсаар залгаад манай машинууд дахиад хэд хоног хойшилхоор болчихлоо, чи Тян Жин-аас наашаа дахиад нэг боомт дээр гацсан гээд мейл бичээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би машинууд чинь ирээгүй байгаа юм уу гэж асуусан чинь Сэргэлэн “харин жаахан саатаад байна, түгжрэл нь гардаггүй ээ” гэж хэлсэн. Замдаа боомт дээр ачаанууд гацсан байна гээд мейл бичээд өгөөч гэж хэлэхээр нь “чи чинь ирчихнэ гэж хэлсэн биз дээ” гэсэн чинь “чи дахиад ганцхан мейл бичээд өгөөч” гэж хэлсэн. Би за за машинууд нь ирэхгүй л байгаа байлгүй дээ гэж бодоод дахиад нэг “машинууд Тян Жин боомтоос наашаагаа гараад дахиад нэг боомт дээр гацчихсан байгаа” гэсэн утгатай мейл бичиж өгөөд “Мабито” компанийн мейл рүү явуулсан ...дараа нь Сэргэлэн над руу 2022 оны 02 дугаар сарын эхээр дахин залгаад би өмнө  нь дуудлага худалдаанд машин үнэтэй байгаа учраас дарж чадаагүй юмаа. Захиалга өгсөн 4 хүн байгаа, тэр хүмүүсийн мөнгийг нь буцаагаад өгчихнө, манай ах банк бус санхүүгийн байгууллагатай, би тэрэн рүү мөнгөө оруулчихсан юм, би тэр банк бусаас мөнгө авах гэсэн чинь тэр газар Худалдаа хөгжлийн банк руу зээл авахаар материал өгчихсөн байгаа юм, тэр нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэхэд гарчихна, дахиад нэг мейл бичээд өгөөч гээд гурав дахь удаа мейл бичиж өгөхийг гуйсан. Гурав дахь дээр нь нөгөө 24 ширхэг чингэлэгийн 9 ширхэг нь Тян Жин боомтоос наашаа хөдөлсөн гээд бичээд өгөөч гэж хэлсэн. Хэлснийх нь дагуу нэгэнт биччихсэн юм чинь гэж бодоод тэрнийхэн дагуу бичээд өгчихсөн. Гурав дахь мейл явуулсны дараа над руу Сэргэлэнд захиалга өгсөн 2-3 хүн залгаад машин хаана явж байнаа, тэрний дагуу тээвэр зогсчихоод байна, тэгэхээр чи хүмүүс залгаад асуувал 2022 оны 02 дугаар сарын 20-ны үед машинууд ирнэ гээд хэлээрэй гэсэн. Би Сэргэлэнгийн хэлсэнээр л асуусан хүмүүст мэдээлэл өгсөн ... Мөн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэргэлэнд захиалга өгсөн хүн манай Япон улс дахь толгой компани руу холбогдоод машины арлын дугаар шүүлгэсэн юм билээ. Энэ танай каргогоор ирж байгаа юм уу гээд тэгээд Япон компаниас над руу холбогдоод юу болоод байгаа юм бэ гэж тодруулахаар нь би болсон асуудлыг үнэнгээр нь хэлсэн. Мөн Сэргэлэн надад чи наад Японы компанид 5 сая  төгрөг өгчих би чамд өгье гэж хэлээд миний дээрх данс руу 5 сая төгрөг шилжүүлэхээр би авчихаад маргааш өдөр нь болъё наад хүмүүс тэгэж мөнгө төгрөг авахгүй гэж хэлээд Сэргэлэнгийн данс руу буцаагаад шилжүүлсэн ...машин ирж байгаа гэж бодсон юм, найздаа тус болъё гэж санаад хүмүүстэй ярьж байсан. Тэртэй тэргүй ирчих юм чинь гэж бодсон. Ийм асуудал болно гэж огт бодоогүй. Нэмж хэлэхэд Өлзиймаагийн найз нь Сэргэлэн юм байх гэж бодсон чинь тэр нь Дөлгөөн нь юм билээ, Дөлгөөн нь Сэргэлэнгийн компанид ажилд ороод тэгээд дамжаад Сэргэлэн нь надтай ирж уулзсан юм шиг байна лээ ... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 106-107 дугаар тал/,

 

мөн гэрч Б.Өлзиймаагийн мэдүүлэгт: “... Мөн Дөлгөөн бид хоёр гадуур явж байтал надад манай захирал ложистикийн компани олоод өгөөч гээд байна, уг нь захиралдаа хэлснээр нь олоод өгчихвөл сайн л байна гэхээр нь би урьд нь надтай хамт ажиллаж байсан Манлайбаатар гэх манай найз ложистикийн компани ажиллуулдаг, тэрэнтэй холбоод өгөх юм уу гэж хэлээд би Манлайбаатартай утсаар яриад манай найз юм асуух гэсэн юм гэнээ, чиний дугаарыг өгчих үү гээд өөрөөс нь асуутал тэгээрэй гэхээр нь би Манлайбаатарын дугаарыг Дөлгөөнд өгсөн юм. Дөлгөөн болохоор хамгийн гол нь юм л асуух хэрэгтэй байна гэнээ гэхээр нь л Манлайбаатартай холбоод өгсөн. Тэгсэн чинь нөгөө Сэргэлэн гэх хүн нь явсаар байгаад найзыг маань ийм асуудалд оруулчихсан байгаад үнэхээр их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 113 дугаар тал/,

шүүгдэгч Б.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт ...Би ложистикийн компани хэрэг болохоор нь тий компанитай  хүн байна уу гэж асуухад О.Д надад Синк ложистик компанийг олж өгсөн.Найз нь танидаг гэсэн байхаа.Тэгээд би Синк ложистик компаний гүйцэтгэх захирал Манлайбаатар гэх хүнтэй утсаар холбогдож байгаад очиж уулзсан.Би тэр хүнд Япон улс руу хэдэн машин захиалсан чинь ирэхгүй байна, чам руу манай захиалагч нар ярих юм бол машин нь замдаа ирж байгаа гээд хэлээд өгөөч гэж хэлээд гуйсан чинь за гэж хэлсэн гэх мэдүүлэг ... /1хх 139 хуудас/ , мөн яллагдагчаар ...Дөлгөөн, Манлайбаатар хоёр хүн энэ хэрэгт ямар ч хамааралгүй, миний гуйснаар надад тусалсан юм. Миний машин захиалаагүй гэдгийг анхнаасаа мэдээгүй гэх ... /1хх 143 хуудас/ зэргээр мэдүүлсэн, мөн шүүгдэгч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан зэргийг үндэслэн,

мөн шүүгдэгч О.Дий дансаар нийт 20 300 000 төгрөг шилжиж орсон талаарх дансны хуулга, шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр уг дансанд Б.Сгээс О.Дий дансанд цалин, компьютерийн дэлгэц, бусад зардалд мөнгө шилжиж орсон байна. /1хх 63-85/

Дээрхээс дүгнэвэл, Шүүгдэгч Б.С гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө О.Дыг туслуулахаар авч ажиллуулсан, энэ хэрэгт ямар ч хамааралгүй, миний хэлснээр л хохирогч нарт хэлдэг байсан, О.Д нь гэрээн дээр гарын үсэг зуруулах, компьютер дээр машины зураг харуулах л ажил хийдэг, бүх гэрээнд би өөрөө гарын үсэг зурсан, О.Д машин ирээгүй, намайг мөнгөөрөө мөрийтэй тоглоод алдсан гэдгийг мэдээгүй гэх зэргээр мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч О.Д нь уг хэрэгт анхнаасаа гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө уг хэргийн талаар мэдэхгүй, бүх зүйлийг Б.С хэлдэг байсан би хэлсэн зүйлийг нь хүмүүст дамжуулдаг байсан талаараа тогтвортой мэдүүлдэг бөгөөд хохирогч нарын мэдүүлгээр уг хэрэгт О.Д хамтран оролцсон итгэл төрүүлсэн, ложистикийн компани олж өгч тусалсан, дансаараа мөнгө авсан зэрэг үйл баримтуудыг дурдсан байна.

Шүүхээс шүүгдэгч О.Дийг шүүгдэгч Б.Стэй үйлдлээрээ санаатай нэгдэж нэр бүхий 7 хохирогчийг хуурч, 564 744 850 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэх боломжгүй, хөдлөшгүй тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас шүүхээс үйл баримтын талаар эргэлзээгүй дүгнэлт хийх боломжгүй байдалд хүргэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ...гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдснийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...,

мөн хуулийн  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ... гэж  тус тус заажээ.

Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон байдалд тооцдог бөгөөд О.Д нь залилах гэмт хэргийн санаа зорилгоо нэгтгэн хэрхэн хамтарсан, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн хамжигчаар оролцсон гэж үзсэн талаар яллах дүгнэлтэнд ямар ч тодорхой үйл баримтыг тусгаагүй, үйл баримтыг тодорхойлох нотлох баримт байхгүй байна. 

Шүүгдэгч О.Дд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, түүний бусдын үйлдэж байгаа гэмт хэрэгт ашиглагдаж байж болзошгүй нөхцөл байдлыг буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мэдсээр байж оролцсон эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад уг нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явуулаагүй түүний гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг тодорхойлж чадаагүй нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, урьдчилан амлаж дэмжлэг үзүүлэн хамжигчаар  хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Дий өмгөөлөгч нараас гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай гаргасан санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гээд 1.1-т гэмт хэргийн шинжгүй гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаана” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байна гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч О.Дд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Дийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Сд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэн шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Сг үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор Япон улсаас оруулж ирж байгаа автомашины төлбөрийн урьдчилгааг өгсөн тохиолдолд хямдхан зарна” гэж хуурч итгүүлэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий 7 иргэнд зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй... гэсэнтэй, мөн хуулийн 3 дахь хэсэгт заасан ...мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй ... гэсэнтэй тус тус нийцэж, шүүгдэгч Б.Сгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Сгийн 7 удаагийн үйлдлээр өмчлөгчийн 564 744 850 төгрөгийг шилжүүлэн авсан нь үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзнэ. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан  нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж заасан буюу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан байгаа нь мөн тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасанд тооцогдоно.

Өөрөөр хэлбэл улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн шүүгдэгч Б.Сгийн талаарх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв. 

 Иймд, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгон үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 564.744.850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “ ... Шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь тооцуулах саналтай ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Хохирогч Ж.Батманалжав, Х.Эрдэнэбаяр нарын өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн саналыг гаргасан.

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Э.Нарангараваас эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Миний үйлчлүүлэгчийн тухайд зүйлчлэлд өөрчлөлт оруулаад ял хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 1.5-т  заасан өөрийгөө илчилсэн байдал. Б.Сгийн тухайд Мандухай зочид буудалд ажил хөдөлмөр эрхэлж байгаа нөхцөл байдал болон түүний гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй, тогтсон хаягтай байгаа зэрэг нөхцөл байдал байгаа тул тэдгээрийг харгалзан үзэж өгнө үү ... Хохирогч нарын зүгээс нэг нь ч барьцааны гэрээнээс татгалзаж байгаа талаар хэлээгүй. Барьцааны гэрээ бол хэвээр байгаа. Бас нэг зүйлийг бол улсын яллагчаас анхаарах зүйтэй байх О.Дий хэрэг хэрэгсэхгүй болсон учраас гэх байдлаар миний үйлчлүүлэгчид хүнд ял оногдуулж болохгүй ... Хохирлын хэмжээ бол 500 сая төгрөгөөс 100 сая төгрөгийн хохирол барагдуулсан нөхцөл байдалтай байна. 5 жилийн хорих ял гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэ бүхнийг тайлбарлаж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. Торгох ялын тухайд 10-40 сая төгрөгийн торгох ялтай гэмт хэрэг урчаас 10 сая төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Н.Мандахаас эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал байгаа гэх байдлаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Прокуророос эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгсөн хэдий ч хуульд заасан хэмжээнд хариу өгөөгүй гэж үзэж байна. Бүлэглэж оролцсон учраас энэ хэргийн нэг оролцогч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж боломжгүй талаарх хариу өгсөн байдаг. Энэ нь өнөөдрийн улсын яллагчийн 5 жилийн хорих ял оногдуулах саналаар илэрч байна. Яллах дүгнэлтэд заагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн тухайд сонгох санкцтай гэмт хэрэг юм. Талууд нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болон 07-ны өдөр нэр бүхий эрх зүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурж барьцааны гэрээг байгуулсан байдаг. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хохирол төлбөр нөхөн барагдуулах гэрээгээр 84 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болно. Энэ гэрээгээр хийгдэж байгаа ажиллагаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд дээр барьцааны гэрээний барьцаалуулагч тал нь Рабид харшийн эзэн нь шүүхэд хандаж  хүсэлт ирүүлсэн байна. Хохирогч нарын зүгээс шүүхэд хандаж хүсэлтээ гарах байх. Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хөрөнгө бусдад шилжихгүй. Барьцааны  хөрөнгө устаж үгүй болохгүй. Энэ барьцааны хөрөнгөөр төлбөр барагдуулах болно. Шүүх талуудын хооронд хийсэн хэлцлийг буруутгаагүй гэж үзэж байсан. Шүүгдэгчийн хувийн байдал болон эрхэлсэн тодорхой ажилтай нийгмийн даатгал төлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хэдий ч цаашид амьдрах ёстой. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах ёстой байх тул шүүхээс хөнгөрүүлэх байдлаар ял оногдуулж өгнө үү ...” гэв.

Шүүхээс О.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул өмгөөлөгч Л.Ган-Очир, Д.Алтансүх нараас эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч  Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол нөхөн төлөөгүй/, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 5 жилийн хорих ялыг түүний хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Сд давхардуулан авсан хувийн баталгаа гаргах тухай, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Мөн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:   

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Мөн хавтаст хэрэгт Хохирол төлбөр барагдуулах тухай хэлцэл 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Б.С, хохирогч Ж.Батманалжав, Х.Эрдэнэбаяр, З.Цэрэнпүрэв, Д.Лхагвадорж, Р.Энхтайван, Ш.Алтанхуяг, Д.Болд нар нь харилцан тохиролцож ... А.тал Б талд хэлцэл байгуулсны дараа 2 400 000 төгрөгийг өгсөн байгаа ба урьдчилгаа мөнгө болох 84 000 000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны дотор төлөх ба 2022 оны 09 дүгээр сарын 01-нд 150 000 000 төгрөг төлж үлдэгдэл 332 245 600 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулсан байна..., мөн хохирол төлбөр барагдуулах баталгаа болгон А тал буюу Б.Сгийн төрсөн ээж О.Туулгэрэлийн өмчлөлийн УБ хот Хан-Уул дүүргийн 15 хороо, Рапид харш 24 байр 220 тоот хаягт /гэрчилгээний Y-0000219213 / байрлах орон сууцыг барьцааны гэрээ байгуулна..., мөн өдрөө Барьцааны гэрээг байгуулан хохирогч нарыг барьцаалуулагчаар оролцуулан нотариатаар батлуулсан баримт авагдсан байна.

Хэргийн оролцогч талууд хохирол төлбөр барагдуулах талаар гэрээ хэлцэл байгуулсныг шүүх буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр гаргах үед уг хохирол төлбөр барагдуулах тухай гэрээний биелэлт хэрэгжээгүй, гэм буруутай талаар шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирол төлбөр барагдуулах талаар санал, хүсэлт шүүхэд гаргаагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас нийт 564 744 850 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нэр бүхий 7 хохирогчид шүүгдэгч Б.С 12 000 000 төгрөг тус бүр төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтаар /3хх95-96хуудас/ тогтоодож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 521/А дугаартай яллах дүгнэлтийн  хохирлын талаарх тооцооны хавсралтанд тусгагдсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, үлдэгдэл хохирлын хэмжээний талаар хохирогч, шүүгдэгч нар маргаагүй тул уг хэмжээгээр хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Сгээс хохирлын 39.599.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Цэрэнпүрэвт, хохирлын 67.439.500 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Энхтайванд, хохирлын 70.740.500 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Болдод, хохирлын 61.130.500 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Эрдэнэбаярт, хохирлын 66.725.900 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Алтанхуягт, хохирлын 69.508.450 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Батманалжавд, хохирлын 109.101.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Лхагвадоржид тус тус олгох нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт хүргэгдсэн ирсэн “Мабито” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 хуудас, компанийн дүрэм 4 хуудас баримт зэргийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Түлхүүрчин овогт ОДд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Дийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт БСг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгон үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 564.744.850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Сг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Сгийн энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Б.Сд давхардуулан авсан хувийн баталгаа гаргах тухай, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч О.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Сгээс хохирлын 39.599.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Цэрэнпүрэвт, хохирлын 67.439.500 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Энхтайванд, хохирлын 70.740.500 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Болдод, хохирлын 61.130.500 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Эрдэнэбаярт, хохирлын 66.725.900 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Алтанхуягт, хохирлын 69.508.450 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Батманалжавд, хохирлын 109.101.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Лхагвадоржид тус тус олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт хүргэгдсэн ирсэн “Мабито” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 хуудас, компанийн дүрэм 4 хуудас баримт зэргийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

12. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ