Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/737

 

 

 

 

   2022        09          15                                  2022/ШЦТ/737

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч О.Нандинцэцэг,

иргэдийн төлөөлөгч Д.Ичинхорлоо,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, Г.Цолмон,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Г.Нямхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар бүхэлд нь хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоно овогт УБ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гучид овогт ЦЦ нарт холбогдох эрүүгийн 2011 00946 0362 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2б-09 тоотод оршин суух,

Урьд: - Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Чоно овогт УБ /РД:..................................................../,

 

2. Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковатрын операторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-20 тоотод оршин суух,

Урьд: - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Гучид овогт ЦЦ /РД:................................................................../.

 

Холбогдсон хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

 

Урьд хүчиндэх гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Чоно овогт УБны 2020 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нарантуул-2 худалдааны төвийн хажуунаас такси барихаар зогсож байсан хохирогч У.Хуланг 65-21 УНЯ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, машины арын суудалд хүсэл зоригийнх нь эсрэг 2 гарыг нь барьж, өвдгөөрөө дотоожийг нь доошлуулах зэргээр хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэхдээ Ц.Цаар тээврийн хэрэгслээ жолоодуулан гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоогоо хангуулж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн,

Гучин овогт ЦЦ нь 2020 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нарантуул-2 худалдааны төвийн хажуунаас такси барихаар зогсож байсан хохирогч У.Хуланг У.Б нь 65-21 УНЯ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, У.Б нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баянбүрд орчимд машины арын суудалд хохирогч У.Хулангийн хүсэл зоригийнх нь эсрэг 2 гарыг нь барьж, өвдгөөрөө дотоожийг нь доошлуулах зэргээр хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэлд нь тээврийн хэрэгслийг нь жолоодон шүүгдэгч У.Бд гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоогоор хангаж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02/а дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг улсын яллагч судалсан болно,

Шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Г.Нямхүүгээс: Хавтаст хэргээс 41 дүгээр тал хохирогчийн мэдүүлэг, 40-43 дугаар тал яллагдагч Ц.Цын мэдүүлэг, 42-43 дугаар тал яллагдагч У.Бы мэдүүлэг, 44 дүгээр тал гэрч Нарантуяагийн мэдүүлэг, 45 дугаар тал Эрдэнэбаярын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, 4 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар тал хохирогч У.Хулангийн мэдүүлэг, 99 дугаар тал прокурорын тогтоол, 100-136 дугаар тал хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол;

Шүүгдэгч У.Бы өмгөөлөгч Г.Цолмон, Б.Мөнхгэрэл нар нь хавтаст хэргээс нотлох баримт тус тус шинжлэн судлаагүй ба  шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцоно гэсэн болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинээр санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгч У.Б, Ц.Ц нарын гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүгдэгч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би өөрийн хийсэн алдаагаа ухамсарлаж байна. Тухайн үед бид хоёр буруу зүйл хийсэн. Би гэхдээ хохирогчийг гар болон хөлийг нь хүчээр дарсан зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн энэ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохирогчтой бэлгийн харьцаанд орсон нь миний буруу. Зам дээр хохирогч такси барих гээд явж байсан хүнийг хүчээр машиндаа суулгасан зүйл байхгүй. Миний буруу” гэв.

 

Шүүгдэгч У.Б шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ:

     Миний буруу. Намайг уучлаарай” гэсэн болно.

 

     Шүүгдэгч Ц.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Тухайн үед хохирогч охин нь такси барих гээд зогсож байсан. Би найзынхаа машиныг бариад явж байсан тухайн үед хохирогч охин такси барих гээд зогсож байхад манай найз очоод зогсоодох гэж хэлсэн. Тэгээд тэр охиныг хаана хүрэх юм гээд асууж байсан. Манай найз тухайн үед тэнд буугаад үлдсэн. Би цаашаагаа яваад Нарантуул-2 захын зогсоол руу очиж зогсож байхад Нарантуул-2 захын зүүн булан руу алхаад яваад өгсөн. 150-200 метрийн орчимд У.Б над руу далалсан. Намайг яваад очиход эхлээд Болдсайхан суусан, дараа нь хохирогч болох охин машинд суусан. Дараа нь хохирогч болох охин тамхи авъя гэж хэлсэн. Тухайн үед миний санаж байгаагаар зам нь нүхтэй, хагаралтай зам байсан. Миний барьж явсан машины хаалга үүд нь дугарсан байдалтай байсан. Тэгээд бид гурав яваад 32-ын автобусны буудлын ТҮЦ нь дээр очиж зогссон. Тухайн үед нэг ТҮЦ онгорхой байсан. Тамхи авах гээд 5-7 минут зогссон. Тухайн ТҮЦ-ний гадна 7-8 залуучууд юм авах гээд зогсож байсан. Орж тамхи авчихаад тамхийг охинд нь өгсөн. Би хаачих юм бэ гээд асуухад У.Б чигээрээ явж байгаарай гэж хэлсэн. Тэгээд 39 руу буцаж эргээд дээшээгээ 57 руу буцаж эргээд яг ирсэн замаараа явж байсан. Ирсэн автобусны буудлыг бүтэн тойрсон. Сүхбаатар дүүргийн журмын хашааны хажууд явж байхад У.Б шээе гэж хэлсэн. Тэгээд тухайн үед хохирогч болох охин буусан. У.Б машинаас нэг юм авсан би түүнийг анзаараагүй. Удалгүй У.Б гүйж ирээд энэ машины араас яваарай гэж хэлсэн. Тэгээд энэ охин цүнхээ үлдээсэн байна гэж хэлсэн. Дөлгөөн нуурын хажууд явж байсан хохирогч охиныг суулгасан такси нь зогсоод У.Б буугаад таксины жолоочтой юм яриад байх шиг байсан. Тэгээд У.Б машинд буцаж суугаад би гэртээ хүргүүлсэн. Тухайн үед юу болсон талаар У.Баас асуухад нээх сүртэй зүйл болоогүй гэж хэлсэн. Маргааш өглөө нь над руу цагдаагийн газраас ярихад би энэ талаар мэдсэн” гэв.

Шүүгдэгч Ц.Ц шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ:

“Хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч У.Хулан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Шөнө болж байсан. Тухайн үед тэр замаар ямар ч машин явахгүй байсан. Ардаас машин сигнаалдаад байсан гэж мэдүүлж байх шиг байна. Ардаас ямар ч машин явж байгаагүй. Намайг такси барих гээд гараа өргөөд зогсож байхад урд талын машин ирж зогсоход энэ хоёр машинтайгаа ирж зогсоод нэг нь гарч ирээд намайг тэврээд машиндаа суулгасан. Урд талд зогсож байсан таксины жолооч нь та нар яагаад байгаа юм бэ гэж хэлчихээд яваад өгсөн. Би замаар У.Бтай алхаагүй. Худлаа яриад байна. Эхлээд чирч аваад машиндаа суулгасан. Тэгээд би намайг буулгачих гэж хэлсэн. Тэндээсээ 32 дээр очсон. Би буух гэсэн боловч У.Б нь жолоо барьж байсан найзыгаа буугаад аваад ир гэж хэлсэн. Жолооч сонсож байсан. Айсандаа би бие засмаар байна гэсэн, зөндөө орилоход миний үгийг огт тоогоогүй, сонсоогүй байна гэж огт байхгүй, найз нь юм хэлэхээр сонсдог.Би хэзээ ч тохиролцоогүй, гомдолтой. Надад нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч У.Хулангийн “...Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 14-ний үүр шөнийн 02 цагийн орчимд гэрээсээ гараад найз залуугийндаа буюу ТБД андууд руу явахаар доошоо уруудан Нарантуул-2 захын орчимд явж байгаад такси барихаар гараа өргөх үед миний урд нэгэн мөнгөлөг өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл ирсэн ба дотор нь 2 эрэгтэй 30 гаруй насны танихгүй ах нар байсан бөгөөд надаас “...ганцаараа явж байгаа юм уу, хүргээд өгөх үү” гэж асуугаад байхаар нь би айгаад өөр такси зогсоохоор болсон бөгөөд дахин гараа өргөхөд өөр машин ирж тус 2 эрэгтэй хүний машины ард зогссон. Тэгээд би хойд талын машинд суух гээд хаалгыг нь онгойлгох гэтэл нөгөө урд зогсож байсан приус машинтай 2 ахын нэг нь шууд над руу хүрч ирээд суух гэж байсан машины хаалгыг хаагаад миний бүсэлхийнээс араас хүчээр тэврээд аваад, машиндаа суулгасан. Тухайн үед би айгаад маш чангаар хэд хэдэн удаа орилж түүнийг намайг тавьж явуулахыг шаардсан нь ч хэн ч туслаагүй, ойр орчимд хүн байгаагүй бөгөөд сүүлд ирсэн таксины жолооч нь “...та нар болиоч ээ” гэж хэлээд яваад өгсөн. Намайг тэрхүү ах машиныхаа хойно нь аваад суулгасан ба миний дэргэд өөрөө суусан бөгөөд нөгөө ах нь жолоогоо бариад явсан юм. Ингээд явах замд тэрхүү үл таних 2 ахын миний дэргэд сууж байсан ах ямар нэгэн зүйл ярихгүй байсан бөгөөд тухайн би намайг буулгаач хэмээн жолооч ахад болон миний хажууд байсан ахад удаа хэлэхэд миний үгийг сонсохгүй, дэргэд сууж байсан ах намайг “..чамайг буулгахгүй” гэж хэлсэн. Миний хажууд суусан байсан ах миний гар болон хувцаснаас барьчихсан намайг хөдөлгөхгүй байсан бөгөөд би тухайн үед үргэлжлүүлээд “...машинаа зогсоо, намайг буулга” гэж удаа дараа хэлсэн. Тухайн үед би маш их айж сандарсан байсан бөгөөд ийм маягаар намайг буулгахгүй юм шиг байна хэмээн дотроо бодоод “...32-ийн ТҮЦ ороод тамхи аваадахъя” гэж тайван байдлаар хэлсэн бөгөөд удалгүй жолоо барьж байсан ах 32-ын ойролцоо ирээд зогсох үед би гарч зугтаая гэж бодоод “..би буугаад тамхи аваадахъя” гэж хэлэхэд миний хажууд сууж байсан ах намайг буулгаагүй бөгөөд харин жолоо барьж байсан ах өөрөө машинаасаа буугаад ТҮЦ-нээс тамхи аваад хүрээд ирсэн. Тухайн үед эдгээр 2 хүн нь ер нь намайг огт буулгах шинжгүй болохыг нь би ойлгосон. Машины бүх цонх хаалттай байсан учраас орилоод ч нэмэргүй байсан юм. Тэгээд 32-оос доошоо уруудсаар байгаад Баянбүрдийн ойролцоо явж байхад нь би хаалгыг нь онгойлгоод үсэрчихье гэж бодож хаалгыг нь онгойлгоход “..хөөе чи яах гээд байна” гэж хэлээд хажууд сууж байсан ах хаалгыг хаасан бөгөөд намайг миний хажууд сууж байсан ах зугтаах гэж байгааг маань ойлгоод бүр дараад, миний дээр гараад хэвтсэн бөгөөд энэ үеэс эхлэн би хаана яваад байгаагаа мэдэх боломжгүй болсон. Ингээд тухайн машин явсаар л байсан миний дээр гарсан ах миний хүзүүг шимэх гээд, мөн уруул дээрээс үнсэх гээд байсан бөгөөд тухайн үед эсэргүүцээд дийлээгүй ба жолоочоос нь машинаа зогсоохыг шаардсан ч жолооч нь дүлий юм шиг л юу ч ярихгүй, юу ч сонсохгүй яваад байсан. Үргэлжлүүлээд миний дээр байсан ах миний мөөмийг бариад, хувцсыг маань тайлаад эхэлсэн бөгөөд би тухайн үед уйлаад тэрхүү ахыг болиоч хэмээн зөндөө гуйсан. Тэгтэл миний үгийг сонсолгүй өмд болон дотоожийг маань гутал хүртэл хүчээр шувталсан бөгөөд би түүнийг эсэргүүцэж 2 гарыг нь цохиж, цааш нь түлхэж, нүүр рүү нь цохиж, доош шувталсан өмд дотоожоо дээшлүүлэх үед миний 2 гарын шуунаас 2 гараараа бариад, харин бүрэн дээшээ татагдаагүй байсан өмд дотоожийг тэрхүү ах миний 2 хөлийн завсар өвдгөө оруулж, мөн дотоожийг маань өвдгөөрөө доошлуулсан. Гарыг маань 2 гараараа барьсан учpaac хөдлөх боломжгүй болсон бөгөөд үргэлжлүүлээд өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэгээд 5-6 минут орчим болсон бөгөөд энэ үед би яаж ч чадахгүй, ямар ч тэнхэлгүй болсон бөгөөд тэр ахаас уйлаад “та болиоч тэх  үү хэмээн гуйсаар л байсан ч миний үгийг огт хүлээж аваагүй, тухайн үед машин явсаар л байсан ба огт зогсоогүй. Жолооч нь ч тухайн үед эсэргүүцэж болиоч хэмээн хэлээгүй харин ч эсрэгээрээ инээгээд байх шиг байсан. Надад маш хэцүү байна, үхмээр санагдаж байна /уйлав/. Тэгээд удалгүй миний дээр байсан ах миний дээрээс босох үед би жолооч ахаас “...машинаа зогсоогооч, би шээмээр байна” хэмээн хэлээд л байсан бөгөөд эцэст нь жолооч ах олон удаа хэлүүлж, гуйлгуулсны эцэст машинаа зогсоосон. Тэгээд би машинаас буугаад машины ард нь суугаад шээж байгаа юм шиг дүр үзүүлж өөр машин гарч ирэхийг хүлээж байсан. Тэгээд 1 машин ирэх үед нь би шууд босоод, урдаас нь гүйгээд гараа өргөсөн бөгөөд тус машин нь зогсож, намайг машиндаа суулгах үед би тайвшраад уйлаад эхэлсэн ба харин өнөөх приус машинтай 2 ах араас машинтайгаа дагаж эхэлсэн бөгөөд тухайн үед би бага зэрэг тайвшраад таксины жолооч ахад болсон асуудлыг хэлээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн орчимд ирсэн бөгөөд тэндээ хэсэг байж байгаад дотогшоо орж цагдаад мэдэгдэлгүйгээр шууд гэртээ харьсан ... Намайг цохиж, зодсон асуудал байхгүй, гэхдээ миний гарыг бариад хөдөлгөөнийг маань хориглосон. Миний зүүн талын ташаа бага зэрэг хөндүүрлэн өвдөж байна ...цагдаагийн байгууллагад хандах гэж үзсэн боловч миний сүүлд суусан таксины араас дагаад байсан болохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн гадаа ирээд хэсэг байж байгаад машинаасаа буухаас айгаад шууд цаашаагаа гэрүүгээ явсан ба гэрийнхээ гадаа ирэх үед араас дагаагүй болохоор шууд гэртээ орсон юм. Тухайн үед үүрийн 04 цаг болж байсан байх, яг хэдэн цаг болж байсныг би сайн санахгүй байна. Анх гэрээсээ гарах үед 02 өнгөрч байсан гэдгийг санаж байна ... Миний хар өнгийн гадуур хүрмийн зүүн халаасыг тэрхүү намайг хүчирхийлсэн хүн намайг татаж байхдаа урж гэмтээсэн юм ... 32-оос доошоо нэлээн уруудаад явж байгаад Баянбүрдийн ойролцоо ирэх үед би машины хаалгыг онгойлгоод буух гэтэл тэрхүү миний хажууд байсан ах намайг “..чи яах гээд байнаа” гэж хэлээд хаалгыг маань хааж, намайг дахиж хаалга онгойлгуулахгүйн тулд хүчээр доороо дарж хэвтсэн бөгөөд тухайн үеэс хойш миний бие хаана явж байгаа баримжаагаа алдсан намайг доороо оруулснаас хойш тэр ах намайг үнсэх оролдлого хийж хүзүүг маань шимэх гээд байсан ба энэ үед би эсэргүүцэж эхэлсэн ч хүчилж дийлээгүй. Тэгээд үргэлжлүүлээд дээр хэлсэнчлэн надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон. Тухайн эрэгтэйг миний дотор, эсвэл гадна дур тавьсан талаар би мэдэхгүй байна, гэхдээ бэлгийн харилцаанд надтай хүчээр орсон гэдгийг би гэрчилнэ ... Хэрэг болсноос хойш хэд хоногийн дараа Болдсайханаас нэг удаа шинжилгээ хийлгэсэн мөнгө гэж 100.000-200.000 төгрөг авсан. Авахдаа тухайн үед картаа хаячихсан, мобайл банк болохгүй байсан учраас найз залуу болох Хантайжийн Хаан банкны 50578495751 дансаар нэг удаа авсан. Өөр Цогтсайханаас мөнгө болоод эд зүйл ямар нэг байдлаар огт аваагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-38 дугаар тал, 2хх-ийн 45 дугаар тал/,

 

Гэрч Н.Хантайжийн “ ... 2020 оны хавар 04 дүгээр сард бид хоорондоо бага зэрэг маргалдаж У.Хулан найз охин маань эгчийндээ хэсэг хугацаанд амьдрахаар болсон. Гэхдээ бид хоорондоо чатаар болон утсаар холбоотой байдаг байсан. Тэгээд 04 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна, оройн 21 цагийн орчимд Хулан над руу залгаад “...2-уулаа уулзъя, би яваад очъё” хэмээн над руу утсаар эхэлж ярьсан бөгөөд би тухайн үед ТБД андуудад байсан ба тэгээд ирнэ гэж хэлчихээр нь би шөнийн 02 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь унтаад өгсөн. Харин маргааш өглөө нь 09-10 цагийн орчимд өглөө над руу эгчийнхээ утаснаас Хулан нь над руу залгасан ба би түүнээс “..байна уу” гэж асуухад утсаар над руу залгачхаад уйлаад байсан бөгөөд би юу болсон юм бэ гэхэд “...би өчигдөр чам руу явж байгаад хүчиндүүлчихлээ” гэж хэлэхээр нь эхэндээ тоглоод байгаа юм болов уу гэж бодоод түүнийг загнаад утсаа тасалсан. Тэгээд хэсэг хугацааны дараа У.Хулан нь над руу дахин залгаад “..би чамд худлаа яриагүй, би тэр машины дугаарыг нь мэднэ” гэж хэлээд уйлаад байсан бөгөөд би түүнд “....үнэхээр тийм зүйл болсон юм бол хувцас хунараа битгий солиорой, усанд битгий ороорой, толгойгоо ч битгий угаагаарай" гэж хэлсэн бөгөөд намайг Дэнжийн 1000-д хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид 2 Дэнжийн 1000 дээр уулзаад 102-руу залгаад дуудлага өгсөн бөгөөд бид хоёр Чингэлтэй 2 дугаар хэлтэс рүү яв гэж хэлэхээр нь бид хоёр Чингэлтэй дээр очоод уулзахад У.Хулан нь хэрэг болсон газрыг сайн харж чадаагүй гэрэлтэй замтай л газар байсан гээд тэгээд хүнсний 4 шиг газар байсан гэж хэлэхэд биднийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар руу явуулсан ба Сүхбаатар дээр очих үед У.Хулан нь цагдаатай ярилцсаны эцэст Баянбүрд шиг газар байсан гэх мэтээр яг хэрэг болсон газрыг тодорхой хэлж мэдэхгүй байсан ба эцэстээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хэлтэст орой ирж өргөдөл гаргасан. У.Хулантай уулзахад манай найз охин нэг л дуу муутай, уйлчихсан, хар яр гээд зан ааш нь тогтворгүй байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4710 дугаартай дүгнэлтэнд “У.Хулангийн биед зүүн ташаанд цус хуралт, баруун өгзөг, зүүн өгзөг, хүзүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. У.Хулангийн охин хальс, үтрээ, шулуун гэдэсний амсар, хярзанд гэмтлийн өөрчлөлтгүй байна. Охин хальс 3, 4, 6, 8 цагуудад төрөлхийн суурь хүрээгүй сэтэрхийнүүдтэй байна. Үтрээ, шулуун гэдэсний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна” гэжээ /1хх-ийн 52 дугаар тал/,

                                                                                       

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1965 дугаартай дүгнэлтэнд “Хохирогч У.Хулангийн өмсөж явсан гэх хар өнгийн үстэй хүрмийн урд талын хоёр ил халаасны оёдлууд дээр 95 мм, 37мм, 72 мм-ийн хэмжээтэй шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Хувцсанд гарсан гэмтлийн цаг хугацааг тогтоох аргачлал байхгүй тул цаг хугацааг тогтоох боломжгүй” гэжээ /1хх-ийн 67 дугаар тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 22 дугаар тал/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 27 дугаар тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 30-34 дүгээр тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 24-26 дугаар тал/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 140 дүгээр тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2хх-ийн 15-17 дугаар тал/,

 

Тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /2хх-ийн 50 дугаар тал/,

 

Шүүгдэгч У.Бы яллагдагчаар өгсөн “...миний бие өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй бөгөөд үнэн зөв ярьсан учир дахиж энэ талаар ярих шаардлагагүй хэмээн үзэж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /2хх-ийн 185 дугаар тал/,

 

Шүүгдэгч Ц.Цын яллагдагчаар өгсөн: “...Одоогоос 1 жилийн өмнө буюу 2021 оны 04 дүгээр сард хэдний өдөр гэдгийг одоогоор бол сайн санахгүй байна, ажлаасаа орой 01 цагийн орчимд буугаад 32-ийн тойргийн ойролцоо ажлынхаа том оврын машинаа байрлуулчихаад харих машингүй болсон учир найз Болдсайхан руу утсаар залгаж намайг гэрт маань хүргээд өгөхийг гуйсан. Удалгүй Болдсайхан нь өөрийнхөө 65-21 уня улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-30 маркийн машинтай ирээд намайг 32-ийн тойргоос авсан ба бид тухайн үед 7 буудал чиглэл рүү явж байгаад дэлгүүр орж тамхи авах гэтэл онгорхой дэлгүүр олдохгүй байсан учир бид буцаад дэнжийн-1000 чиглээд явсан. Тэгээд явж байхад Нарантуул-2 захын ойролцоо нэг охин ганцаараа гараа өргөөд зогсож байсан бөгөөд тухайн үед би Болдсайханы машиныг нь бариад явж байхад Болдсайхан охиныг хараад хаашаа хүрэх гэж байгаа юм гэж асуусан. Тэгтэл тэр охин эхлээд юм яриагүй бөгөөд араас машин ирээд зогсох үед бид урагшлаад нарантуул-2 захын зогсоол дээр зогсох үед Болдсайхан машинаас буугаад нөгөө охин руу чиглээд явсан. Нөгөө охин доороос дээшээ алхаад ирж байхад нь Болдсайхан урдаас нь тосч уулзаад тэр 2 хоорондоо юм яриад алхаад хажуугаар гараад алхаад нэлээд зайдуу болсон бөгөөд Болдсайхан нь надруу гараараа даллаж би тэр 2 дээр очих үед 2-уулаа машинд суусан. ...Үүний дараагаар би одоо хайчих юм бэ гэхэд У.Б нь чигээрээ явж бай гэхээр нь би дахиад дэнжийн-1000 зүгрүү чиглээд буюу өмнө нь явсан замаараа дахиад эргээд явж байгаад шинэ замаар явсан бөгөөд У.Б болон өнөөх эмэгтэй нар машины ард суучихсан яваад байсан. Зам асуухаар намайг чи зогсохгүй явж бай гэж хэлээд байсан юм. Тэгээд явж байгаад 32-ийн гэрлэн дохион дээр ирэх үед өнөөх охин би шээмээр байна гэж хэлсэн бөгөөд би гэрлэн дохио өнгөрөөд 100-150 метр яваад зогссон ...тэгээд тэндээсээ шууд би гэр лүүгээ Болдсайханаар хүргүүлээд Болдсайхан нь гэртээ мөн харьсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 195-196 дугаар тал/,

 

Шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 119, 127/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 129, 134/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 155-156, 157-159, 164-168, 171-174/,  зэргийг шинжлэн судлалаа.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нарын  үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүх хуралдаанд “... Урьд нь хүчиндэх гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан шүүгдэгч У.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нарантуул-2 худалдааны төвийн хажуунаас такси барихаар зогсож байсан хохирогч У.Хуланг 6521 УНЯ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приүс 30 загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, машины арын суудалд хүсэл зоригийнх нь эсрэг 2 гарыг нь барьж, өвдгөөрөө дотоожийг нь доошлуулах зэргээр хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэхдээ Ц.Цаар тээврийн хэрэгслээ бариулж жолоодуулан гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоогоо хангуулж, урьдчилсан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж гүйцэтгэсэн, шүүгдэгч Ц.Ц нь 2020 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нарантуул-2 худалдааны төвийн хажуунаас такси барихаар зогсож байсан хохирогч У.Хуланг 65-21 УНЯ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приүс 30 загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, У.Б нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баянбүрд орчимд машины арын суудалд хохирогч У.Хулангийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэлд тээврийн хэрэгслийг жолоодон шүүгдэгч У.Быг гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоогоор хангаж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй ...” гэж буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгчөөс “...гэм буруутай ...” гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

Шүүгдэгч У.Бы өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс “...Өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээрээ маргахгүй байгаагаа илэрхийлсэн. Мөн тодруулан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэдгээ илэрхийлсэн. Улсын яллагчийн зүгээс тухайн зүйл заалтад зааснаар зүйлчилж байгаа зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. У.Баас хэд хэдэн асуултыг асуухад энэ гэмт хэргийг үйлдээгүй юм шиг хариулт өгч байна. Энэ хэрэг дээр бүгдээрээ ийм байр суурьтай байна шүү гэхийг дутуу ойлгуулснаас ийм нөхцөл байдал үүслээ. Ямар нэгэн байдлаар дуу авиа гаргаагүй, зодож цохиогүй гэх нөхцөл байдлууд байгаа. У.Б энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч асуудалд хандаж байсан. Шүүх хуралдаан дээр маргаж байгаа боловч эрх зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгож байгаа ...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч У.Бы өмгөөлөгч Г.Цолмонгоос: “...Б.Мөнхгэрэл өмгөөлөгчтэй нэг байр суурьтай байна ...”;

            Харин шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт

хохирогч 2-3 удаа мэдүүлэг өгөхдөө жолооч дүлий юм шиг яваад байсан гэдэг, надад ямар нэгэн юм хэлээгүй гээд 3 удаагийн мэдүүлэг нь зөрүүгүй байгаа. Шинжээчийн дүгнэлтээр Цогбадрахын 2 чихний хэнгрэг цоорсон% 1-1.5 метр сонсоно гэсэн байгаа. Энийг ямар үндэслэлээр дүгнэсэн юм. Эрүүгийн хэрэг хянан шийвдэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т гэмт хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй ч тогтоож чадаагүй, тухайн явж байсан зам ямар байсныг тогтоогоогүй, сонсголыг нарийвчлан тогтоогоогүй. Тэгэхээр 2 чихний хэнгрэг цоорсон, машин дуу шуутай, хөгжим тавьсан, диржигнүүртэй зам байсан зэргийг тогтоолгүй сонсох ёстой байсан гэдгээр зүйлчилж байгаа нь үндэслэлгүй. Хамжиж дэмжсэн зүйл огт байхгүй, Болдсайхантай огт яриагүй...

иймд улсын яллагчийн зүгээс зүйлчилж байгаа зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг болон 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү ...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүх уг хуулийн ерөнхий ангийг журамлах шаардлагагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д бүлэглэж үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг тусгайлан зааж хуульчилсан байна.

Мөн шүүгдэгч Ц.Цыг бүлэглэн гүйцэтгэсэн уг хэрэгт хамжигчаар оролцсон гэж дүгнэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.Б, Ц.Ц нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд дараах үйл баримт нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Уртнасангийн Болдсайханыг 2020 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нарантуул-2 худалдааны төвийн хажуунаас такси барихаар зогсож байсан хохирогч У.Хуланг 65-21 УНЯ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, машины арын суудалд хүсэл зоригийнх нь эсрэг 2 гарыг нь барьж, өвдгөөрөө дотоожийг нь доошлуулах зэргээр хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэхдээ Ц.Цаар тээврийн хэрэгслээ жолоодуулан гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоогоо хангуулж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн,

Гучин овогт Цэгмидийн Цогбадрах нь 2020 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нарантуул-2 худалдааны төвийн хажуунаас такси барихаар зогсож байсан хохирогч У.Хуланг У.Б нь 65-21 УНЯ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, У.Б нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баянбүрд орчимд машины арын суудалд хохирогч У.Хулангийн хүсэл зоригийнх нь эсрэг 2 гарыг нь барьж, өвдгөөрөө дотоожийг нь доошлуулах зэргээр хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэлд нь тээврийн хэрэгслийг нь жолоодон шүүгдэгч У.Бд гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоогоор хангаж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч У.Хулангийн мэдүүлэг /1хх-ийн 36-38, 2хх-ийн 45 дугаар тал/, гэрч Н.Хантайжийн мэдүүлэг /1хх-ийн 39 дүгээр тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 22 дугаар тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 27 дугаар тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 30-34 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4710, 1965 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 52, 67 дугаар тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 24-26 дугаар тал/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 140 дүгээр тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2хх-ийн 15-17 дугаар тал/, Тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /2хх-ийн 50 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл;

Энэ нь бусдын үйлдсэн хууль бус үйлдэлд шүүгдэгч Ц.Ц нь  үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх үндэслэл болно.

Аливаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан амлаад, уг амлалтынхаа дагуу гэмт хэргийг туйлд нь хүргэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдэл хийж, уг обьектив нөхцөл байдлаас тухайн хүний гэм буруугийн санаа зорилгыг илрүүлж тогтоодог.

Ц.Цын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэрэг нь гэм буруугийн “санаатай” хэлбэрээр, “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэдэг” шинжийг агуулсан байдаг.

Энэхүү хуулиар тогтоосон үйлдэлд шүүгдэгч У.Б нь бүлэглэн гүйцэтгэгчээр, шүүгдэгч Ц.Ц нь  хууль бус үйлдэл болж буйг мэдсээр байж, 65-21 УНЯ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приүс-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодон, гэмт хэрэг төгсөх боломжийг олгон дэмжлэг үзүүлж, үйлдлээрээ бүлэглэн хамжигчаар оролцсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Б, Ц.Ц нарын хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тэдний үйлдэл холбогдлууд хоорондоо шалтгаант холбоотойгоор тодорхойлж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчтой У.Б нь бэлгийн харьцаанд орсон, дээр нь гарч хоёр гарыг нь дарах зэргээр өөрийн бэлэг эрхтэнээ хохирогчийн бэлэг эрхтэн рүү хийж хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хохирогчийг хүчиндэх гэмт хэргийг төгс үйлдэж дууссан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Цын үүрэг, оролцооны үр дүнд  хүчиндэх гэмт хэргийг автомашин дотор үйлдсэн нь хохирогч У.Хулангын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, мөн ...шүүхийн хэлэлцүүлэгт сонсоогүй байх боломжгүй, найзыгаа юм хэлэхээр сонсоод, намайг юм хэлэхээр огт тоохгүй байсан ... гэх мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4710, 1965 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 52, 67 дугаар тал/, Шинжээчийн 305 дугаартай дүгнэлт ...Ц.Ц нь хоёр чихний дамжуулах хэлбэрийн хөнгөн зэргийн сонсгол бууралттай байна..., ...Ц.Ц нь шивнээ үгийг 1.5-2 метрт, ердийн яриаг 3-5 метрт  сонсох боломжтой гэсэн дүгнэлт /1хх-ийн 93-94 дүгээр тал/, шүүгдэгч Ц.Цын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн бүлэглэн үйлдсэн хэргийн үр дагавар гүйцэтгэгч, хамжигчийн хэн нэгнийх нь гүйцэтгэсэн үүрэг дутагдсан тохиолдолд бодитой үүсэх боломжгүй болж, гэмт хэрэг туйлдаа хүрэхээргүй байсан гэж үзэх агуулга, хууль зүйн үндэслэл болж байх бөгөөд хохирогч, шүүгдэгч нар тухайн цаг хугацаанд харилцан ярилцаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч ...Ц.Ц гэрч, яллагдагчаар өгсөн ...Үүний дараагаар би одоо хайчих юм бэ гэхэд У.Б нь чигээрээ явж бай гэхээр нь би дахиад дэнжийн-1000 зүгрүү чиглээд буюу өмнө нь явсан замаараа дахиад эргээд явж байгаад шинэ замаар явсан бөгөөд У.Б болон өнөөх эмэгтэй нар машины ард суучихсан яваад байсан. Зам асуухаар намайг чи зогсохгүй явж бай гэж хэлээд байсан юм. Тэгээд явж байгаад 32-ийн гэрлэн дохион дээр ирэх үед өнөөх охин би шээмээр байна гэж хэлсэн бөгөөд би гэрлэн дохио өнгөрөөд 100-150 метр яваад зогссон ...тэгээд тэндээсээ шууд би гэр лүүгээ Болдсайханаар хүргүүлээд Болдсайхан нь гэртээ мөн харьсан ...” мэдүүлэг, хохирогч У.Хулан мөрдөн байцаалтанд ...гарыг маань 2 гараараа барьсан учpaac хөдлөх боломжгүй болсон бөгөөд үргэлжлүүлээд өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэгээд 5-6 минут орчим болсон бөгөөд энэ үед би яаж ч чадахгүй, ямар ч тэнхэлгүй болсон бөгөөд тэр ахаас уйлаад “та болиоч тэх  үү хэмээн гуйсаар л байсан ч миний үгийг огт хүлээж аваагүй, тухайн үед машин явсаар л байсан ба огт зогсоогүй. Жолооч нь ч тухайн үед эсэргүүцэж болиоч хэмээн хэлээгүй харин ч эсрэгээрээ инээгээд байх шиг байсан. Надад маш хэцүү байна, үхмээр санагдаж байна /уйлав/. Тэгээд удалгүй миний дээр байсан ах миний дээрээс босох үед би жолооч ахаас “...машинаа зогсоогооч, би шээмээр байна” хэмээн хэлээд л байсан бөгөөд эцэст нь жолооч ах олон удаа хэлүүлж, гуйлгуулсны эцэст машинаа зогсоосон..., гэх мэдүүлэг зэргээс гэмт хэргийг огт мэдээгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй, хүчиндэж байхыг сонсоогүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгч У.Б нь өмнө нь 2010 оны 10 дугаар сарын 27-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 243 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар бусдыг хүчиндэх завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон байна.

Иймд шүүхээс урьд хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.7 дахь заалтад заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг,

шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоогоор хангаж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хүчиндэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч У.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.7 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Ц.Цад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Тоёота приус маркийн машины үнэ болох 12.564.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай гэсэн” санал, дүгнэлт гаргасан болно.

 

Шүүгдэгч У.Бы өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс: “...Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдох 3 төрлийн боломж байдаг. Үүний нэг нь бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл буюу хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх гэх 3 төрлийн нөхцөл байдаг юм. Энэ хуулиар олгогдсон хамгийн том боломж гэж харж байна. Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс энэ хуульд заагдсан боломжийг ашиглаж шүүх хуралдаанд оролцох талаар ярьж санал солилцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар доогуур ял оногдуулж өгнө үү. Ял шийтгэл нь үйлдсэн хэрэгтээ тохирсон байх ёстой хэдий ч миний үйлчлүүлэгч У.Бд хуулиар олгогдсон боломжийг нь харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” санлыг гаргасан болно.

 

Шүүгдэгч У.Бы өмгөөлөгч Г.Цолмонгоос: “...У.Бы гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Миний үйлчлүүлэгчийн 4 жаахан хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг харгалзан үзэж тухайн зүйл ангийн ялын доод хэмжээтэйгээр хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү ...” гэсэн санлыг гаргасан болно.

 

Шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Г.Нямхүүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах талаар заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийг хувийн байдал болон хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ялын доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар журамлаж өгнө үү ...” гэсэн санлыг гаргасан болно

.

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч У.Б, Ц.Ц нарыг тус тус гэм буруутай” гэж дүгнэсэн.

 

Шүүх шүүгдэгч У.Б, Ц.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал /удаа дараа ял шийтгэгдэж байсан/ Эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан Шударга ёсны зарчимд нийцүүлэн;

шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.7 дахь заалтад зааснаар,

шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн хамжигчид оногдуулсан ял гүйцэтгэгчид оногдуулсан ялтай тэнцүү эсхүл бага байхыг хуулиар тогтоосон бөгөөд гүйцэтгэгч У.Бд оногдуулах ялыг хамжигчид оногдуулсан ялаас бага хэмжээнд тооцож,  хугацаатай хорих ялын хэмжээг тогтоосон болно

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Б, Ц.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 12.644.352 төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог нь харгалзан шүүгдэгч У.Баас 8.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Цаас 4.644.352 төгрөгийг тус тус гаргуулан Улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Мөн 65-21 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 01 дугаар Прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

                     

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.7 дахь заалтад заасан урьд хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Чоно овогт УБ нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Гучид овогт ЦЦыг гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоогоор хангаж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.7 дахь заалтад зааснаар урьд хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, бүлэглэн гүйцэтгэсэн шүүгдэгч Чоно овогт УБыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Гучид овогт ЦЦыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч У.Б, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, эдлэх ялыг нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 12.644.352 төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог нь харгалзан шүүгдэгч У.Баас 8.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Цаас 4.644.352 төгрөгийг тус тус гаргуулан Улсын орлого болгосугай.

 

6. 65-21 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 01 дугаар Прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б, Ц.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.РЕНЧЕНХОРОЛ

 

                                      ШҮҮГЧИД                                   Б.МӨНХБАЯР

                        

                                                                                           С.БАТГЭРЭЛ