Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/967

 

 

 

 

 

  2022         12          12                                     2022/ШЦТ/967

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Д.О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Б” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт ДОт холбогдох эрүүгийн 2211 00000 1924 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 14 дүгээр гудамж 16 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы 9-103 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Харчу овогт ДО /РД:............................................................................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ДО нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дотно” гэх зочид буудлын өрөөнд “гар утас хана руу шидлээ” гэх шалтгаанаар хохирогч Н.Төгсжаргалын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд цус хуралт ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ДО нь:

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дотно” гэх зочид буудлын өрөөнд “гар утас хана руу шидлээ” гэх шалтгаанаар хохирогч Н.Тын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд цус хуралт ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Н.Тын  “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орой ажлаа тараад явах гэж байтал өмнө хамт амьдардаг байсан Отгонбаяр нь ажил дээр ирсэн юм. Манай ажил дээр байна ирээд хоёулаа ярьж сууя гээд бид хоёр “Урт цагаан” худалдааны төвийн баруун талд байрлах “Дотно” гэх нэршилтэй зочид буудалд орцгоосон. Буудалд орсныхоо дараа 0.5 литрийн савлагаатай Хараа гэх нэршилтэй архи хувааж ууцгаасан. Өмнө надад нэг гар утас олоод өгөөрэй гэж хэлж байсан бөгөөд надад нэг ийм утас А-52 загварын гар утас харуулаад би энэ утсыг зараад чамд утас авч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн гар утсыг нь булааж аваад хана руу шидчихсэн чинь уурлаад намайг барьж аваад нүүрэн тус газар 2 удаа гараа атгаж байгаад цохисон юм. Тэр үед миний санаж байгаагаар 00 цаг өнгөрч байсан санагдаж байна. Гэтэл цохиулснаас болоод миний нүд хавдаад хөхөрчихсөн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14141 дугаартай дүгнэлтэнд:  “Н.Төгсжаргалын биед зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэжээ /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

Шүүгдэгч Д.Оын  “...миний бие Даваасүрэн овогтой Отгонбаяр нь 2021 оны 10 дугаар сард Төгсжаргал гэх эмэгтэйтэй анх танилцаж байсан. Түүнээс хойш хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 7 сар орчмын хугацаанд хамт амьдарсан. Одоогоор тусдаа амьдарч байгаа. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзаад хамтдаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дотно төв дотор буудалд орж өрөө авсан байдаг. Орохоосоо өмнө 1 шил цагаан архи 4 ширхэг пиво уусан санагдаж байна. Тэгээд байж байтал Төгсжаргалд өмнө нь утас авч өгөхөөр ломбарданд тавьчихдаг, эсвэл хаячихдаг байсан бөгөөд тэр өдөр дахиад утас аваад өг гээд нэхээд байхаар би өөрийнхөө утсыг зарж байж чамд хямдхан утас авч өгнө гэж хэлсэн. Тэгээд надаас утсаа өгч бай “...фейсбүүкээ шалгаадахъя ...” гэхээр нь өгсөн бөгөөд үзэж байснаа гэнэт миний утсыг хана руу шидчихсэн. Тэр үед миний уур хүрээд толгой руу нь 2 удаа, нүүрэн тус газар нь хоёр удаа тус тус цохисон. Тэгээд маргалдаад байж байтал буудлын ажилтан цагдаа дуудчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 17/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 35-36/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 355 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Даваасүрэнгийн Отгонбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дотно” гэх зочид буудлын өрөөнд “гар утас хана руу шидлээ” гэх шалтгаанаар хохирогч Н.Төгсжаргалын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд цус хуралт ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч  Н.Төгсжаргалаас: “...надад учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйл байхгүй ...” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед /хх 7/ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Отгонбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчу овогт ДОыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ