Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/372

 

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Б.Тогтох,

Хохирогч ***************

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Буянт,

Хохирогч нарын өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч ***************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************холбогдох эрүүгийн 2138002830651 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***************нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хөндий” гэх газарт Тоёота приус-20 загварын 15-47 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 11 дүгээр зүйлийн 11.3, 23 дугаар зүйлийн 23.9, мөн дүрмийн 3.4 б заалтыг тус тус зөрчсөний улмаас *************** жолоодож явсан Тоёота приус-20 загварын 62-73 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, жолооч Ч.Энхтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, 62-73 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч ***************, ***************нарын эрүүл мэндэд хүнд хохирол, 15-47 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч ***************, ***************нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, ***************амь насыг хохироож, “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***************нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хөндий” гэх газарт Тоёота приус-20 загварын 15-47 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 11 дүгээр зүйлийн 11.3, 23 дугаар зүйлийн 23.9, мөн дүрмийн 3.4 б заалтыг тус тус зөрчсөний улмаас ************************ жолоодож явсан Тоёота приус-20 загварын 62-73 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, жолооч Ч.Энхтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, 62-73 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч ***************, ***************нарын эрүүл мэндэд хүнд хохирол, 15-47 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч ***************, ***************нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, ***************амь насыг хохироож, “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138002830651 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.***************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг гаргахгүй. Хохирогч нартаа хандаж хэлэхэд биеэ сайн бодоорой. Намайг уучлаарай...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 23-31-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл (1-р хх-ийн 36-39-р хуудас),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 40-43-р хуудас),

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Буянтын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...миний бэр дүү ***************ын хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч ******************** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө би өөрийн эзэмшлийн 62-73 УАЕ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинаараа Хөвсгөл аймгийн Хатгал суманд нөхөр Нэргүйн охин болох Хонгорзулын хуримд оролцохоор нөхөр Нэргүй, хадам ах Баянжаргал нарын яваад замдаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд хоночхоод, маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Тосонцэнгэл сумаас хадам талын хүмүүс болох Додгүйваанчиг, Алтанцэцэг нарыг аваад 10 цаг өнгөрч байхад Хатгал суманд очсон. Тэгээд хуримын үйл ажиллагаа болж дуусаад би нөхөр Нэргүй, хадмууд болох Баянжаргал, Додгүйваанчиг, Алтанцэцэг нарын хамт 17 цаг өнгөрч байхад буцаад Улаанбаатар хот орохоор Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу орохоос 20 километр орчим дутуу явж байтал манай машины урдаас 1 машин маш хурдтай орж ирээд мөргөсөн. Тэрхэн зуураа би ухаан алдчихсан байсан ба нэг сэртэл манай машин замын хажуу руу уначихсан. Нөгөө мөргөсөн машин нь зам дээр манай машины өөдөөс хараад зогсож байсан...Тухайн машин урсгал сөрж гарч ирээд манай машиныг мөргөсөн... Улаанбаатар хотоос ирж, очсон зардал, болон эмчилгээний зардал 1,506,640 төгрөг, тээврийн хэрэгслийн зардал 5,700,000 төгрөг, нийт 7,206,640 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй...Болж өгвөл хүнд ял шийтгэл оногдуулахгүй байгаасай гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ***************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би нөхөр С.***************, нөхрийн дүү С.Нэргүй, түүний эхнэр *************************, хүргэн ***************нарын хамт 2021 оны 11-р сарын 05-ны өглөө 06 цагт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Ч.Энхтуяагийн приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Хатгал тосгон руу явсан. Тосонцэнгэл сумаас Хатгал тосгон руу явахад машиныг Ч.Энхтуяа жолоодож явсан. Бид нар Хатгал тосгонд хадаг гуйх цайллагаар очсон юм. Тэгээд тухайн орой нь буюу 2021 оны 11 сарын 05-ны орой бид тав Тосонцэнгэл сум руу машиныг мөн л Ч.Энхтуяа жолоодоод хөдөлсөн. Тэгээд би арын суудал буюу жолоочийн чанх ард талд суугаад унтаад явж байтал тас гээд чанга чимээ гарсан. Сэрээд харахад би гадаа шороон дээр хэвтэж байсан. Тэгээд намайг нэг үл таних залуу өргөөд машин луу оруулж байсан. Би унтаж явсан болохоор мөн шокийн байдалтай, юу болсныг үнэхээр мэдээгүй. Тэгээд аймгийн төвөөс эмнэлэг, цагдаагийнхан ирээд бид нарыг аваад аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн... Би одоо уушги, мэдрэл, хавдрын эмчийн хяналтад байгаа. Нийт эмчилгээний зардал  2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах зардлыг нэхэмжилнэ...Энэ хүн ч ялгаагүй биеийн байдал нь хүнд байна. Хөнгөн ял оногдуулж өгөөсэй гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг,  

Хохирогч ***************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу хөдөлцгөөсөн. Цааш явж байхдаа нэг тас гээд буухлаар нь би хаалгаа онгойлгоод гарах гэж байгаад шууд савж унаад тэгээд Хадам ах *************** нь намайг машины арын суудал руу оруулсан. Тэгээд удалгүй байж байхад замын цагдаа, эмнэлгийн байгууллагаас хүмүүс ирээд Мөрөн сум руу явж явсан... Тухайн тээврийн хэрэгсэл нь Энхтуяагийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тээврийн хэрэгслээ өөрөө жолоодож явж байсан. Би сайн хэлж мэдэхгүй байна. Би өөрөө жолоочийн эсрэг талын арын суудал унтаж байсан...Би эмчилгээний зардалд зарцуулсан 1,162,500 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах зардлыг нэхэмжлэхгүй...Шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгөөсэй гэж хүсэж байна. Зам тээврийн осол болгоомжгүй байдлаас болж үүссэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тосонцэнгэл сум руу машиныг эхнэр Ч.Энхтуяа жолоодоод хөдөлсөн. Тэгээд би жолоочийн хажууд суугаад унтаад явж байсан. Нэг мэдэхэд би даараад сэрэхэд суудал дээрээ миний баруун нүднээс цус гараад эхнэр маань намайг “зүгээр үү гээд орилоод байсан” би тухайн үед эхнэрээсээ юу болсон талаар асуухад “урдаас машин ирээд манай машиныг мөргөчихлөө” гэж л хэлсэн. Удалгүй Хөвсгөл аймгийн төвөөс эмнэлэг, Цагдаагийнхан ирээд бид нарыг өргөөд аваад аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн. Би унтсан байдалтай явж байсан тул юу болсныг сайн мэдэхгүй байна...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 54, 112-р хуудас),

Хохирогч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэр ***************, ***************ах, *************** түүний эхнэр Энхбаяр, Батбуянт болон түүний 3 хүүхэд, эхнэр *************** нарын хамт 2021 оны 11 сарын 05-ны өдөр 14 цагийн үед Алаг-Эрдэнэ сумаас *************** приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хуримд ирсэн. Тэгээд хуримд бид нар сууцгааж байгаад орой нь буюу 2021 оны 11 сарын 05-нд 19 цагийн үед дээр дурдсан хүмүүс бүгдээрээ хамт нэг машиндаа суугаад Алаг-Эрдэнэ сум руу хөдөлсөн. Тэгээд би арын суудал дээр өвдгөн дээрээ Энхбаярыг суулгачихсан явж байсан учир миний үзэгдэх орчин хязгаарлагдмал, урагшаа зам харагдахгүй байсан. Бид нар Бор хөндийг дөнгөж өнгөрөөд явж байтал манай машин осолд орсон, маш хурдан болсон учир би юу болсныг мэдэж чадаагүй, хүүхэд л орилоод байсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 58-р хуудас),

Хохирогч ***************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нөхөр Д.Баярдалай, ***************ах, *************** түүний эхнэр Энхбаяр, Батбуянт болон түүний 3 хүүхэд, эхнэр *************** нарын хамт 2021 оны 11 сарын 05-ны өдөр Апаг-Эрдэнэ сумаас *************** приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 13 цаг өнгөрч байхад хуриманд ирсэн. Тэгээд хуриманд бид нар оролцож байгаад орой нь буюу 2021 оны 11 сарын 05-ны орой дээрх дурдсан хүмүүс бүгдээрээ хамт нэг машиндаа суугаад Алаг-Эрдэнэ сум руу хөдөлсөн. Бид нар нэг машинд олуулаа явж байсан. Урд гурван хүн, ард 7 хүн суучихсан явж байсан учир чихэлдсэн байдалтай байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул согтолттой байсан. Тэгтэл нэг мэдэхэд би, ***************, нарын хамт машин дотор байсан. Машин маань зогсчихсон, ослын дэр задарсан байсан. Миний зүүн гар хөдөлж болохоо байчихсан, дээл маань цусаар бохирлогдсон, толгойны орчмоос цус гарч байсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 62-р хуудас),

Хохирогч *******************************н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нөхөр ***************, нутгийн танилууд буюу , *************** түүний 3 хүүхэд нарын хамт нийт 10-уулаа ***************ын машинд суугаад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн суманд хуриманд оролцохоор 2021 оны 11 сарын 05-ны өдөр ирсэн. Тухайн өдөр хуриманд оролцчхоод орой нь /харуй бүрэнхий болчихсон байсан, цагийг сайн мэдэхгүй байна/ буцаад дээрх хүмүүстэйгээ цуг Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум руу хөдөлсөн. Би жолоочийн арын суудалд Баярдалай гэх залуугийн өвөр дээр сууж явсан. Машиныг *************** жолоодож явсан. Тэгтэл урд сууж явсан талийгаач ***************ах “гэрэл гэж хэлээд хашгаралдах чимээ” л надад сонсогдсон. Үйл явдал гэнэт маш хурдан болоод өнгөрсөн. Би урд талын замаа харж яваагүй учир юу болсон талаар надад мэдэх зүйл алга байна. Нэг мэдэхэд би аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирчихсэн эмч нар намайг үзэж байсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 70-р хуудас),

Хохирогч ***************ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Баян-Өндөр гэх газраас Рагчаа дүүгийн найранд уригдаж Мөрөн сум руу орохоор явсан юм. Мөрөн сум руу явахдаа л би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Би жолоо барихгүй байсан болохоор бор дарс уучихсан байсан. Мөрөн суманд найранд очоод нэлээн муудаад тасарсан байсан болохоор ямар машинд суусан хэзээ явсан талаар санадаггүй ээ, нэг мэдэхэд хөл өвдөөд Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт орон дээр ухаан орсон...Ямар санаатай үйлдэл биш надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 91-93-р хуудас),

Гэрч С.***************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэр ***************, дүү С.Нэргүй түүний эхнэр *******************, хүргэн дүү ***************нарын хамт 2021 оны 11 сарын 05-ны өглөө эрт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Ч.Энхтуяагийн приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Хатгал тосгон руу явсан. Тосонцэнгэл сумаас Хатгал тосгон руу явахад машиныг***********************а жолоодож явсан. Бид нар Хатгал тосгонд хадаг гуйх цайллагаар 11 цагт очсон юм. Тэгээд цайллага болж өндөрлөөд 2021 оны 11 сарын 05-ны орой бид 5 Тосонцэнгэл сум руу машиныг мөн л Ч.Энхтуяа жолоодоод хөдөлсөн. Тэгээд би арын суудлын голд суугаад зүүрмэглээд явж байтал пир гээд чанга чимээ гарсан. Би юу болчхов гээд хартал манай машин шороо руу гарчихсан засмал зам руугаа харсан байдалтай, 4 дугуйн дээрээ зогссон байсан. Би юу болчихвоо гэхэд Баянжаргал надад осолд орчихлоо гэж хэлж байсан. Би сандраад шокийн байдалд орсон. Би машинаас яаж бууснаа ч мэдэхгүй байна, засмал зам дээр хүүхэд уйлах чимээ болон зөндөө хүмүүс орилоод байсан. Удалгүй цагдаагийнхан ирээд засмал зам дээр байсан хүмүүсийг аваад явчих шиг болсон, дараа нь түргэний машин ирээд манайхныг аваад явсан. Би араас нь цагдаагийн машинд суугаад Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн...Надад өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 119-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас найзынхаа эхнэрийг Мөрөн суманд хүргэж өгөхөөр 2021 оны 11 сарын 05-ны өглөө эрт гараад Мөрөн суманд 11 цагт ирсэн. Улмаар тэр өдрөө Мөрөн суманд байж байгаад орой нь 21 цаг өнгөрч байхад Мөрөнгөөс хөдөлсөн. Би найзынхаа хамт машинтай Хужиртын даваа өгсөөд Бор хөндий гэх газарт явж байтал зам дээр ертөнцийн зүгээр баруун зүг рүү хараад хөндлөн зогссон саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл машинтай мөргөлдсөн байдалтай зогсож байсан. Би машинаа зогсоогоод машин дотроосоо харахад замын доор бас нэг осолд өртсөн машин байсан. Тэгтэл над руу нэг үл таних залуу гүйж ирээд “энд осол аваар болсон байна, сүлжээ байдаггүй, түргэн тусламж, цагдаад мэдэгдээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд харахад сүлжээ байхгүй байсан. Би буцаж наашаа Мөрөн сумын зүг рүү явж байгаад сүлжээ ороод ирэнгүүт нь аймгийн цагдаа, эмнэлэгт иргэний үүргээ биелүүлж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 130-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай төрсөн эгч Энхтуяа 2019 онд банк бус санхүүгийн байгууллагын зээлээр 62-73 УАЕ улсын дугаартай Тоёота Приус-20 тээврийн хэрэгслийг авсан ба 2021 оны 4 дүгээр сард байхаа над руу яриад “Би машиныхаа өрийг төлөөд дуусгачихлаа, нэрийг нь өөр дээрээ шилжүүлэх гэсэн чинь миний бичиг баримтын хугацаа дуусчихжээ, чи нэр дээрээ авчихаач” гэж хэлэхээр нь би өөрийн бичиг баримттай явж очоод тухайн машиныг нэр дээрээ шилжүүлчихсэн юм. Тэрнээс биш тухайн машин минийх биш...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 132-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын үеэр манай эхнэрийн дүү *************** миний машиныг худалдаж авахаар болсон. Тэгээд би машинаа зарахдаа анх авч байсан хүнтэй  нь холбогдоод нэр дээрээ шилжүүлж аваарай гэж ***************ад машинаа зарсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 137-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед нөхөртэйгээ хамт Улаанбаатар хотод явж байсан. Тухайн шөнө над руу *************** дүү маань гар утсаар залгаад “Батбуян ахын гэр бүл аймгийн төвөөс сум руугаа гарч яваад осолд орсон байна, ер нь хэцүү байна, та хурдан хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэйгээ хамт 11 дүгээр сарын 06-07-ны шилжих шөнө Мөрөн суманд ирсэн. Яг намайг аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирэх үед Улаанбаатар хотоос манай дүү Э.***************ад тархины хагалгаа хийхээр эмч нар ирээд хагалгаагаа хийгээд дуусч байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 144-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлгээс ирсэн эмч нарын хамт ***************гэх хүнд тархины хагалгаа хийсэн. Э.***************ын хувьд тухайн үед зам тээврийн осолд орж духны яс ил хугаралттай, тархины няцралттай, цус алдалттай, биеийн байдал нь хүнд байсан тул яаралтайгаар тархины хагалгааг хийсэн. Хагалгаа амжилттай болж Э.***************ын биеийн байдал дээрдээд эмнэлэгт эмчлүүлж байгаад гарсан. Эмнэлгээс гарахдаа хяналтад эмчилгээг цаашид үргэлжлүүлэхээр гарсан. Цаашид гэмтлийн эмч, мэдрэлийн эмч, сэтгэцийн эмч, нүдний эмчийн хяналтад эмчилгээг үргэлжлүүлэхээр зөвлөгөө өгсөн....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 146-р хуудас),

Шинжээч эмч Д.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... ***************нь одоогийн байдлаар хэрэг хариуцах чадваргүй байна. Одоогийн байдлаар ***************нь тархины мэс заслын хагалгаанд дахин орох тул эдгэрэлтийг үнэлэх боломжгүй. Эдгэрэлт болон эмчилгээний хугацааг тодорхойлох боломжгүй. Э.***************ад гэмтлийн улмаас үүссэн тархины эмгэгшил өвчтэй, одоогоор ойгүйдэх хам шинж илэрсэн, болсон үйл явдлыг санахгүй байгаа тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Ойгүйдлийн хам шинж гэдэг нь амьдралын тодорхой хэсэг хугацааны үйл явдал, мэдээллүүдийг тогтоох, хадгалах, санах чадварууд алдагдахыг ойгүйдэл гэнэ. Э.***************ад хагас ойгүйдэл илэрч байна. Энэ нь болсон үйл явдлын зарим хэсгийг санах чадваргүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 184-р хуудас),

Мөрдөгчийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн магадалгаа:

1. Жолооч ***************нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Жолооч ***************нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Жолооч ***************нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсгийн А-д заасан “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Жолооч ***************нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

5. Жолооч Ч.Энхтуяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх магадалгаа (1-р хх-ийн 152-155-р хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ №06

1. ***************нь аварт орохоос өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй, гэмтлээс хойш ойгүйдэх хам шинж үүссэн. Одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй.

 2. ***************нь гэмт хэрэг үйлдсэн үеийн сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох боломжгүй.

 3. ***************нь гэмтлийн улмаас үүссэн тархины эмгэгшил өвчтэй. Гэмтлийн улмаас хагалгаанд орсон одоогоор ***************ойгүйдэх хам шинж илэрсэн, болсон үйл явдлыг санахгүй байна. Мэс заслын эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байна. Эдгэрэлтийн байдал эмчилгээний үе шатаас хамаарна.

4. Э.***************ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэх дүгнэлт (1-р хх-ийн 173-175-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаартай дүгнэлтэд:

  1. Иргэн Ч.Энхтуяагийн биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй  гэх дүгнэлт (1-р хх-ийн 194-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 156 дугаартай дүгнэлтэд:

  1. Иргэн Э.***************ын биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй  гэх дүгнэлт (1-р хх-ийн 204-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 511 дугаартай дүгнэлтэд:

1. С.Нэргүйгийн биед дух, баруун хацар, хамрын самалдаг, зүүн хацарт зулгарал-зүүн хацарт шарх, зүүн нүдний алимны салст, баруун хацарт цус хуралт баруун 4,5,6-р, зүүн 3-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.    

3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх үүссэн хавирганы хугаралууд, шарх нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (1-р хх-ийн 216-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 510 дугаартай дүгнэлтэд:

1. ***************ийн биед зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт (1-р хх-ийн 222-р хуудас),

     Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн, шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Оюун-Эрдэнийн  2021            оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 118 дугаартай дүгнэлтэд:    

 1. ***************биед зүүн       сүүж   ясны тогоо ясны хугарал, зүүн дунд чөмөг ясны толгойн сэлтэрсэн хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35%-аас дээш /их/ хэмжээгээр тогтонги алдагдуулах тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлтийн хуулбар (1-р хх-ийн 227-229-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 547 дугаартай дүгнэлтэд:

1. Ч.Энхтуяагийн биед баруун бугалга, баруун сарвуу, хэвлий,         баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэнд          цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. 2021.11.17-ны 509 дугаартай дүгнэлт гаргасан гэмтлийн зэрэг өөрчлөгдөж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3.Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (1-р хх-ийн 249-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 512 дугаартай дүгнэлтэд:

1. ***************ийн биед баруун 5 ,6, 7, 8-р, зүүн 5, 7, 11-р хавирганы хугарал, уушгины дэлбэнгийн авчилт, баруун бугалга, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянаас шилбэ хүртэл цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх хавирганы хугарлууд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад хэсгийн цус хуралт болон зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (2-р хх-ийн 10-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 68 дугаартай дүгнэлтэд:

1. 2021.11.17-ны өдөр гаргасан Б.Цолмонгийн №512 тоот дүгнэлт 4-р хэсэг үндэслэлгүй байна.

2. ***************ийн биед 2021.11.17-ны өдөр гаргасан Б.Цолмонгийн №512 тоот дүгнэлтээс хойш хийгдсэн гэх шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн СХД-ийн КТГ-ийн шинжилгээний хариу бичигт тархины эдэд цус хуралт бүхий гэмтэл нэмэлтээр тогтоогдлоо. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх тархины эдийн цус хуралт нь хэрэг болсон гэх 2021.11.05-ны өдөр учирсан байх боломжтой.

4. 2021.11.17-ны өдөр гаргасан Б.Цолмонгийн №512 дүгнэлтэд дурдагдсан 5, 6, 7, 8-р, зүүн 6, 7, 11-р хавирганы хугарал, уушгины дэлбэнгийн авчилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-т тус тус зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Уушгины дэлбэн авчина гэдэг нь цээжний гэмтлийн улмаас цээжний хөндийд хий хуралдсанаар уушги агаарын даралтын нөлөөллөөр дарагдаж шалчийхыг хэлнэ гэх дүгнэлт (2-р хх-ийн 18-19-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 24-26-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 173 дугаартай дүгнэлтэд:

1.  ***************биед өвчүү, баруун 1, 2, 3-р хавирга, зүүн 1, 2, 3, 4-р хавирганы зөрөөтэй хугарал, уушгины дэлбэн хооронд цус хуралт, гол судасны холбоосон цус хуралт, няцрал, гол судасны урагдал, зүрхний үнхэлцэг хальсны хөндий дэх бүлгэнэсэн цус, баруун бугуйнд мултрал, зүүн дээд доод зовхи, зүүн сарвуунаас шуу хүртэл цус хуралт, хамрын зүүн самалдаг, зүүн хөхлөг сэртэн, зүүн шуу зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. ***************биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. ***************нас бараад 16-18 цаг болсон байна.

4. Ч.***************нь цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Үхлийн шалтгаан нь өвчүү, баруун 1, 2, 3-р хавирга, зүүн 1, 2, 3, 4-р хавирганы зөрөөтэй хугарал, уушгины дэлбэн хооронд цус хуралт, гол судасны холбоосон цус хуралт няцрал, гол судасны урагдал, зүрхний үнхэлцэг хальсны хөндий дэх бүлгэнэсэн цус зэрэг шинж тэмдгээр тогтоогдож байна гэх дүгнэлт (2-р хх-ийн 27-28-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 505 дугаартай дүгнэлтэд:

1. Х.Батбуянгийн биед дагзанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (2-р хх-ийн 37-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 507 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Баттуяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт (2-р хх-ийн 42-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 518 дугаартай дүгнэлтэд:

1. Т.Энхбаярын биед зүүн дээд доод зовхи, доод уруулын салст, эрүү, баруун дээд зовхи, баруун бугалгад, дух чамархайн хуйханд цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

...4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (2-р хх-ийн 47-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 506 дугаартай дүгнэлтэд:

1. ***************ын биед духанд зулгаралт, духанд няцарсан шарх, зүүн бугалга зүүн шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

       2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

       3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (2-р хх-ийн 52-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 504 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Баяндалайн биед зүүн 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.       

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (2-р хх-ийн 57-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 521 дугаартай дүгнэлтэд:

1. ***************биед баруун хөхлөг сэртэнд шугаман хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна

3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (2-р хх-ийн 62-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 520 дугаартай дүгнэлтэд:

1. ***************ы биед зүүн шаант, тахилзуур ясны зөрөөтэй хугарал, дух зүүн шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

       4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (2-р хх-ийн 67-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 508 дугаартай дүгнэлтэд:

      1. Б.Ариунгоогийн биед зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

      3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

      4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт (2-р хх-ийн 72-р хуудас),

       Ашид билгүүн ХХК-ний 868 дугаартай авто машины техникийн эвдрэл, хохирлын 5,555,000 төгрөг гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 76-77, 89-84-р хуудас),

Ашид билгүүн ХХК-ний 866 дугаартай авто машины техникийн эвдрэл, хохирлын 5,700,000 төгрөг гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 93-99-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Авто тээврийн төвийн оношлогч инженер Х.Бямбадоржийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

“...62-73 УАЕ улсын дугаартай Бор шаргал өнгийн Тоүота pruis загварын авто машин нь Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх техникийн тодорхойлолтоор Япон улсын ТОҮОТА-үйлдвэрт 2005 онд олон зориулалтаар үйлдвэрлэгдэж 2019.09.24-нд Монгол улсад импортлогдсон, 1496 СС бензин-цахилгаан хөдөлгүүртэй, ангилал В, суудлын тоо-5, жолооны хүрд баруун,  арлын дугаар LTDКВ22U403062014 тээврийн хэрэгсэл болно.

62-73 УАЕ улсын дугаартай Бор шаргал өнгийн Тоүота pruis загварын тээврийн хэрэгсэл нь: Урд салхины шил бяцралттай Зүүн урд талын дугуйн обуд хагарсан. Амрозиторын суурь гулзайсан. Дагуу болон хөндлөн теага холбоос тахийсан. Урд зүүн кирло хугарч урагдсан. Их гэрэл хагарсан. Цахилгааны төв гал хамгаалагч ослын улмаас хагарч үйрсэн Хөргөлтийн системийн радиатор их хэмжээний эвдрэлтэй, цөмөрсөн. Урд гупер их хэмжээний хагаралттай салж унасан. Урд капут зүүн урд талаараа хонхойж урагдсан байдалтай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 113-115-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Авто тээврийн төвийн оношлогч инженер Х.Бямбадоржийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

“...547 УБГ улсын дугаартай Мөнгөлөг өнгийн Тоүота pruis загварын авто машин нь Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх техникийн тодорхойлолтоор Япон улсын ТОҮОТА  үйлдвэрт 2004 онд олон зориулалтаар үйлдвэрлэгдэж 2016.08.18-нд Монгол улсад импортлогдсон, 1496 СС бензин-цахилгаан хөдөлгүүртэй, ангилал В, суудлын тоо-5, жолооны хүрд баруун, арлын дугаар NHW200050032 тээврийн хэрэгсэл болно.

15-47 УБГ улсын дугаартай Мөнгөлөг өнгийн Тоүота pruis загварын тээврийн хэрэгсэл нь: Урд салхины шил бяцралттай. Зүүн урд талын дугуйн обуд хагарсан. Амрозиторын суурь гулзайсан. Дагуу болон хөндлөн теага холбоос тахийсан. Урд зүүн керло хугарч урагдсан. Их гэрэл хагарсан. Цахилгааны төв гал хамгаалагч ослын улмаас хагарч үйрсэн. Хөргөлтийн системийн радиатор их хэмжээний эвдрэлтэй, цөмөрсөн. Урд гупер их хэмжээний хагаралттай, салж унасан. Урд капут зүүн урд талаараа хонхойж урагдсан. Баруун урд дугуй хагарсан байдалтай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 116-118-р хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын  №586 дүгнэлтэд:

1. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт нь тухайн дүгнэлт гаргасан цаг хугацаанд үндэслэлтэй байна.    

2. ***************нь болсон явдлыг бодитоор мэдүүлэх чадвартай байна.

3. ***************нь 2021 оны 11-р сарын 05-ны өдрөөс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэгтэй байсан гэх баримт, шинж үгүй байна.

4. ***************нь хэрэг гарах үед гавал тархины гэмтэл авснаас шалтгаалан F06.7 Танин мэдэхүйн хөнгөн эмгэгтэй болсон байна. Э.***************ын F06.7 Танин мэдэхүйн хөнгөн эмгэг нь цаашид эдгэрэх эсэх нь хувь хүний онцлог байдал, эмчилгээний үр дүн эдгэрэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалах учир урьдчилан тогтоох боломжгүй.

5. ***************нь цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй.

       6. ***************нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Э.***************ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэх дүгнэлт (2-р хх-ийн 129-133-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн лавлагаа,  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн үнэмлэхийн хуулбар, өвчний түүхийн хуулбар (хх-ийн 166, 169-171, 173, 177-206-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138002830651 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***************нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хөндий” гэх газарт Тоёота приус-20 загварын 15-47 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 11 дүгээр зүйлийн 11.3, 23 дугаар зүйлийн 23.9, мөн дүрмийн 3.4 б заалтыг тус тус зөрчсөний улмаас Ч.Энхтуяагийн жолоодож явсан Тоёота приус-20 загварын 62-73 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, жолооч Ч.Энхтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, 62-73 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч ***************, ***************нарын эрүүл мэндэд хүнд хохирол, 15-47 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч ***************, ***************нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, ***************амь насыг хохироож, “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.***************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 23-31-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл (1-р хх-ийн 36-39-р хуудас),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 40-43-р хуудас),

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Буянт, хохирогч Ч.Энхтуяа, ***************, ***************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч ***************(1-р хх-ийн 54, 112-р хуудас), хохирогч ***************(1-р хх-ийн 58-р хуудас), хохирогч ***************ын (1-р хх-ийн 62-р хуудас), хохирогч Т.Энхбаярын (1-р хх-ийн 70-р хуудас), хохирогч ***************ы (1-р хх-ийн 91-93-р хуудас), гэрч С.***************ийн (1-р хх-ийн 119-р хуудас), гэрч ***************(1-р хх-ийн 130-р хуудас), гэрч ***************(1-р хх-ийн 132-р хуудас), гэрч ***************(1-р хх-ийн 137-р хуудас), гэрч ***************(1-р хх-ийн 144-р хуудас), гэрч ***************(1-р хх-ийн 146-р хуудас), шинжээч эмч Д.Мөнхзулын (1-р хх-ийн 184-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Мөрдөгчийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн магадалгаа (1-р хх-ийн 152-155-р хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний №06  дүгнэлт (1-р хх-ийн 173-175-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 194-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 156 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 204-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 511 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 216-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 510 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 222-р хуудас),

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн, шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Оюун-Эрдэнийн 2021    оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 118 дугаартай дүгнэлтийн хуулбар (1-р хх-ийн 227-229-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 547 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 249-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 512 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 10-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 68 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 18-19-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 24-26-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 173 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 27-28-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 505 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 37-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 507 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 47-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 506 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 52-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 504 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 57-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 521 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 62-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 520 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 67-р хуудас),

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 508 дугаартай дүгнэлт  (2-р хх-ийн 72-р хуудас),

       Ашид билгүүн ХХК-ний 868 дугаартай авто машины техникийн эвдрэл, хохирлын 5,555,000 төгрөг гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 76-77, 89-84-р хуудас),

Ашид билгүүн ХХК-ний 866 дугаартай авто машины техникийн эвдрэл, хохирлын 5,700,000 төгрөг гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 93-99-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Авто тээврийн төвийн оношлогч инженер Х.Бямбадоржийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 113-115-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Авто тээврийн төвийн оношлогч инженер Х.Бямбадоржийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 116-118-р хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын №586 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 129-133-р хуудас)  зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ***************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ***************нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ***************амь насыг хохироосон, хохирогч ***************, ***************нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч Ч.Энхтуяа, ***************, ***************нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан байна.

        Хохирогч *************** нь хохирол 2,000,000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч ***************нь 1,162,500 төгрөгийг хохирол, хохирогч Ч.Энхтуяа нь 7,000,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч ***************нь хохирогч ***************т 2,000,000 төгрөг, хохирогч Ц.Баянжаргалд 1,162,500 төгрөгийг, хохирогч ***************5,500,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан ба хохирогч Ч.Энхтуяагийн үлдэгдэл хохирол 1,500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Э.***************аас 1,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***************олгох нь зүйтэй байна.

Хохирогч ***************, насанд хүрээгүй хохирогч ***************, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч *************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.***************аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 166-р хуудас)-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч ***************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 Эрүүгийн 2138002830651 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.***************ын №1359866 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Эрүүгийн 2138002830651 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хохирогч Ч.Энхтуяагийн эзэмшлийн 62-73 УАЕ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Э.***************ын эзэмшлийн 15-47 УБГ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 62-73 УАЕ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Ч.Энхтуяад, 15-47 УБГ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч ***************нарт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ шүүгдэгч Э.***************ад авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.***************ад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ***************аас 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***************олгосугай.

6. Эрүүгийн 2138002830651 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.***************ын №1359866 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

       7. Эрүүгийн 2138002830651 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хохирогч Ч.Энхтуяагийн эзэмшлийн 62-73 УАЕ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Э.***************ын эзэмшлийн 15-47 УБГ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 62-73 УАЕ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Ч.Энхтуяад, 15-47 УБГ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч ***************нарт тус тус буцаан олгосугай.

8. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ***************, насанд хүрээгүй хохирогч ***************, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************нар нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч *************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.***************аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР