Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/848

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ч.Батбаатар, хохирогч *******, шүүгдэгч  Б.Ганболд, иргэний нэхэмжлэгч, хариуцагч*******, нарийн бичгийн дарга О.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ноёнтон овогт*******гийн*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2203005260523 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймаг, Алтай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт******* дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 75а-61 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд:******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 805 дугаартай шийтгэх тогтолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай******* овогт*******гийн******* /РД:******* /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах******* худалдааны төвийн гадна талын зогсоол дээр 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд Toyota LX-450 маркийн******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." 3.7-т заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хунийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолооны үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч *******: “...2022 оны 08  дугаар сарын 30-ны өдөр би түгээлт хийгээд явж байсан.******* худалдааны төвд бараа өгөөд гарч ирчхээд 16 цагийн үед урд талын зогсоол дээр авто машинаа тавиад тухайн өдрийн орлогоо Капитрон банканд тушаах гээд утасныхаа цагийг хараад замаар гарсан. Би машин орж ирж байгааг хараагүй. Тухайн үед мөргөчхөөд би баруун хөлөө бариад газар суухад цонхоо онгойлгоод машинаа тавьчхаад ирье гээд явсан. Би жолоочийг тухайн үед хараагүй. Би 1 хүнтэй хамт явдаг хамт ажилладаг. Тухайн үед тэр хүн машинд намайг хүлээгээд сууж байсан. Би босоод машин руугаа очоод тусламж гуйгаад надтай хамт ажилладаг хүн 102 руу залгаж цагдаа дуудсан. Энэ хүн ирээгүй. Цагдаа ирээд камер шүүгээд бичлэг үзүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлтэй жолооч руу залгахад би машин дотроо сууж байсан.  Утсаар ярихад наад машин чинь хотод байх боломжгүй хөдөө явж байгаа гэж хэлээд утсаа тасалсан. Цагдаа нар шинжээчийн баг дуудсан эндээ байж бай гээд яваад өгсөн. Миний хөл өвдөөд 103 дуудсан. Надад үзлэг хийгээд “хөл чинь ерөнхийдөө гайгүй байна гэмтэл ороод зураг авхуул” гээд явсан. Тэгээд 1 цагийн дараа шинжээч нар ирсэн. Ослын газрыг надаар заалгуулаад шинжилгээ хийгээд явсан. Орой 18, 19 цагийн үед би Гэмтэл согог судлалын эмнэлэг ороод тэндээ байж байтал орой 23 цагийн үед зам тээврийн албанаас над руу залгаад одоо ирээд мэдүүлэг өг гэж хэлсэн. Би “намайг дуудаж байгаа бол хэрэг гаргасан жолоочийг бас байлцуулмаар байна” гэж хэлсэн. Тэгэхэд ажил явдалтай байгаа учраас явсан гэж хэлсэн. Шөнийн 00 цагийн үед би очиж мэдүүлэг өгсөн. Тэр явдлаас 7 хоногийн дараа осол гаргасан жолооч ирсэн учир дахиж мэдүүлэг өг гэсэн. Тэгэхэд энэ хүнтэй анх Тээврийн цагдаагийн газрын гадаа таарсан. Энэ ах надаас уучлал гуйсан...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч*******: “...Би 6366 УАН улсын дугаартай авто машины өмчлөгч, 2022 оны 08 дугаар сарын 31-нд манай хамаатны хүн гэнэт өөд болсон. Осол болдог өдөр 17,18 цагийн үед хуралтай байхад нэг хүн залгасан. Би “энэ машин хөдөө ажил явдалд явж байгаа, хотод байх боломжгүй” гэж хэлсэн. Дараа нь цагдаагаас яриад ийм зүйл болсон байна, автомашин барьж явсан хүн хаана байгаа вэ гэж асуухаар нь хөдөө явсан гээд утасны дугаарыг нь өгсөн...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ганболд: “...Зогсоолоос хөдлөөд явтал энэ хүн хөлийнхөө шилбийг бариад зогсож байсан. Би камер байгаа юм чинь гээд явчихсан. Тухай үед хохирогч шилбээ бариад зогсож байсан. Одоо сарвуу хугарсан гэдэгт гайхаж байна. Би шүүхийн шийдвэрийг дагана...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би яармагийн******* худалдааны төвийн тэнд түгээлтийн машинтайгаа очоод зогсоол дээр нь машинаас буугаад дэлгүүр рүү орох гээд алхаж явсан. Би тухайн үед утасныхаа цагийг харчхаад дээшээ харсан чинь миний баруун гар талаас машин орж ирээд зүүн урд талын дугуйгаараа миний баруун хөлийн тавхайн дээгүүр гарчихсан. Тэгэхээр нь би хөлөө хойшоо татаад унасан бөгөөд би машин руу нь харсан чинь уг машинаас хүн бууж ирэлгүй цонхоо онгойлгоод жолооч ах надад хандан “ах нь машинаа байрлуулчхаад буцаад хүрээд ирье” гэж хэлээд хөдлөөд явчихсан. Тэгээд буцаж ирээгүй алга болчихоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед машины номер дугаарыг харж чадаагүй. Харин тэгтэл цагдаагийн байгууллагаас уг машиныг олж тогтоож өгсөн ...... Би тэр машиныг цаанаас ирж байгааг хараагүй. Ямар ч байсан машинаас буугаад доошоо харж утасныхаа цагийг харчхаад дээшээ харахад хажууд ирчихсэн байсан бөгөөд юу юугүй л баруун хөлийн тавхайн дээгүүр урд талын дугуйгаараа дайрчхаад намайг унангуут “машинаа байрлуулчхаад ирье” гээд машин дотроосоо хэлчхээд хөдлөөд явчихсан .. Миний баруун хөлийн долоовор, дунд хуруу хугаралтай, эрхий хуруу бяцралттай гэж гарсан. Би одоо хүртэл гипстэй явж байгаа ...Би гомдолтой байгаа. Эдгээр хүмүүс нь осол болсноос хойш огт холбогдож яриагүй, хохирол төлбөр нэг ч төлөөгүй байгаа. Миний хувьд ослоос үүдэн ажлаа хийж чадахгүй байгаа. Би сарын 820.000 төгрөгийн цалингаар ажилладаг байсан. Одоо өвчний чөлөөтэй байгаад байна. Тиймээс хэзээ ажилдаа орно, тэр хүртэлх цалингаа нэхэмжилнэ. Мөн эмчилгээний зардалд одоогоор 300 орчим мянган төгрөг гарчхаад байгаа...” /хавтаст хэргийн 18 дахь тал/ гэсэн,

 

Иргэний хариуцагч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би осол болох үед хамт байгаагүй учраас юу болсныг мэдэхгүй байна. Гэхдээ сүүлд ослын талаарх камерын бичлэгийг харахад явган зорчигч нь утсаа оролдож явж байгаад машины хажуу талаас орж ирээд шүргүүлж байгаа нь харагдаж байна лээ. Тиймээс би уг осолд аав маань ямар нэгэн буруугүй гэж бодож байна. Тухайн үед зогсоолын газарт байсан учраас аав маань их удаан явж байсан юм байна лээ ...63-66 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Ослоос үүдэн машины зүүн урд хэсэгт хонхойсон байсан. Өөр эвдрэл байхгүй ...Би машиныхаа хонхойсон хэсэгт үнэлгээ хийлгэж гарсан дүнг явган зорчигчоос нэхэмжилнэ. Миний хувьд явган зорчигчийг өөрийн санамсар болгоомжгүй байдлаас машины хажуу талаас орж ирээд биед нь гэмтэл учирсан гэж үзэж байгаа ...Хэрэв аавын маань буруутай үйлдэл тогтоогдох юм бол бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 21, 24 дэх тал/ гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн дүү*******, Нямсүрэн нарын хамтаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу ажил явдалд явсан юм. Тухайн үед би машиных нь жолоочийн хажуу талын суудал дээр суугаад,******* машинаа жолоодоод, арын суудалд Нямсүрэн суугаад явсан. Бид нар тухайн үед буюу 16 цагийн үед******* худалдааны төвөөс ойр зуурын хүнс авчхаад машиндаа сууцгаагаад яг дэлгүүрийн үүдээр нь дөнгөж хөдлөөд явж байтал машины зүүн гар талаас утсаараа оролдоод доошоо хараад явж байсан залуу машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Тухайн үед машины цонх онгорхой байсан учраас******* тэр залууд хандан “зүгээр үү” гэсэн чинь тэр залуу юм дуугараагүй, “яая” гээд цаашаа хөлөө өргөөд явсан. Тэгтэл******* хөдлөөд явсан бөгөөд бид нар хамт явах байсан машинуудаа хүлээлгэсэн байсан учраас яараад чигээрээ явцгаасан. Ингээд бид нар хотоос гараад явж байхад цагдаагаас залгахад нь “одоо яаж буцах вэ гээд буцаж ирээд уулзъя” гэж хэлээд чигээрээ явцгаасан...” /хавтаст хэргийн 30 дахь тал/ гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн нөхөр*******, авга эгч Цэндсүрэн нарын хамтаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу явах гэж байсан юм. Ингээд манай нөхөр******* нь охин Гүнбилэгийн эзэмшлийн LX-450 маркийн автомашиныг жолоодоод би арын суудалд нь суугаад, жолоочийн хажуу талын суудалд Цэндсүрэн эгч суугаад явсан. Бид нар хотоос гарахаасаа өмнө 16 цагийн үед Хан-Уул дүүргийн******* худалдааны төв орж замдаа хэрэглэх ойр зуурын хүнс аваад зогсоол дээрээс нь хөдлөөд явж байхад нэг залуу машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Тэр залуугийн хувьд гар утсаа оролдоод доошоо хараад явж байгаад машины зүүн урд хэсэг рүү ирж мөргөсөн. Тэгэхээр нь манай нөхөр******* машиныхаа цонхыг онгойлгоод “яасан” гэсэн чинь “зүгээр ээ” гэх шиг болсон. Тэгэхээр нь манай нөхөр******* тэр хүнд хандан “машинаа зогсоолд байрлуулчхаад буцаад ирье” гэж хэлээд цаашаа явсан. Тэгээд зогсоолд тавих гээд явж байхад Цэндсүрэн эгч манай нөхөрт хандан “энэ хүн өөрөө гарцгүй газраар гарсан, мөн бие нь гайгүй юм шиг байна, тиймээс хэдүүлээ хурдхан шиг явъя, хамт явах машинуудаа алдлаа” гэж хэлэхээр нь толиндоо харсан чинь нөгөө хүн маань гайгүй юм шиг болохоор явцгаачихсан. Тэгээд бид нар явж байсан чинь цагдаагийн байгууллагаас залгаад “хүн мөргөсөн байна, ирж уулз” гэж хэлэхээр нь “уучлаарай бид нар ажил явдал гарчхаад хөдөө гарч байна, бид нарт одоо очих ямар ч боломж алга” гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 32 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 606,000 /зургаан зуун зургаан мянга/ төгрөгийн зардал гарсныг яллагдагчоос гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хавтаст хэргийн 35 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үедээ машиндаа гурвуулаа явж байсан. Би өөрөө машинаа жолоодоод хажуу талын суудалд хадам эгч Эндээ суугаад арын суудалд манай эхнэр Нямсүрэн суугаад явж байсан. Машинд зорчиж явсан хүмүүсээс гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тухайн үед би ойролцоогоор 5 орчим километр цагийн хурдтай л явсан байх ...“Гайгүй юу” гэсэн чинь шилбээ илээд байхаар нь “машинаа тавьчхаад ирье” гэж хэлээд цаашаа явсан. Би тухайн үедээ “яав л гэж” гэж бодоод цаашаа тэр чигтээ яваад өгсөн юм. Энэ асуудал дээр бол миний буруу гэж бодож байна ...Надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би 2022 оны 5 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэст эрхээ хасуулсан. Уг нь бол ВС ангиллын үнэмлэхтэй байсан юм ...Би хохиролд 300,000 төгрөг өгсөн байгаа. Өөрөөр төлж барагдуулсан зүйл одоогоор байхгүй. Цаашид төлж барагдуулна гэсэн бодолтой байгаа, 300,000 төгрөгийг Гүнбилэгийн данснаас шилжүүлсэн...” /хавтаст хэргийн 69 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12058 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. *******ийн биед баруун өлмийн 2-р ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ гэсэн,

 

- “Авто тээврийн үндэсний төв”-н 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 28096402 дугаартай дүгнэлтэд: “...1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, урд дугуйн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэг тохиргоо, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Зүүн гар талын урд крыло бага зэрэг хонхойсон /шинэ/, /Дагалдах хэрэгсэл иж бүрдэл /галын унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй/ зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

2. Зүүн гар талын урд крыло бага зэрэг хонхойсон /шинэ/ эвдрэл гэмтэлтэй байна.

3. Энэ эвдрэл нь шинэ гэмтэл учир осол гарахад нөлөөлөхгүй байна.

4. Тухайн осолд нөлөөлсөн гэх гэмтэлгүй болно.

5. Осол гарсан цаг хугацаанд зүүн гар талын урд крыло бага зэрэг хонхойсон /шинэ/ гэмтэл үүссэн байна...” /хавтаст хэргийн 48-51 дэх тал/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №1127 дугаартай магадалгаанд: “...1. Toyota LX-450 маркийн******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл, жолоодох, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хунийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, үл мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгуй хэсгээр зам хөндлөн гарах; в/ зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин зэрэг зүйл унших; гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна

3. Дээрх осол нь Toyota LX-450 маркийн******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтуудыг зөрчсөнөөс гарсан гэх үндэслэлтэй байна...” /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-9 дэх тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

- Шүүгдэгчын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 98 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 99 дэх тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 100 дахь тал/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 101 дэх тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 102 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 107 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 114-117 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах******* худалдааны төвийн гадна талын зогсоол дээр 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд Toyota LX-450 маркийн******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." 3.7-т заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******ийг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь биед баруун өлмийн 2-р ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан,

мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолооны үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч *******ийн: “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би яармагийн******* худалдааны төвийн тэнд түгээлтийн машинтайгаа очоод зогсоол дээр нь машинаас буугаад дэлгүүр рүү орох гээд алхаж явсан. Би тухайн үед утасныхаа цагийг харчхаад дээшээ харсан чинь миний баруун гар талаас машин орж ирээд зүүн урд талын дугуйгаараа миний баруун хөлийн тавхайн дээгүүр гарчихсан. Тэгэхээр нь би хөлөө хойшоо татаад унасан бөгөөд би машин руу нь харсан чинь уг машинаас хүн бууж ирэлгүй цонхоо онгойлгоод жолооч ах надад хандан “ах нь машинаа байрлуулчхаад буцаад хүрээд ирье” гэж хэлээд хөдлөөд явчихсан...” /хавтаст хэргийн 18 дахь тал/ гэсэн,

Иргэний хариуцагч*******ийн: “...камерын бичлэгийг харахад явган зорчигч нь утсаа оролдож явж байгаад машины хажуу талаас орж ирээд шүргүүлж байгаа нь харагдаж байна лээ. Тиймээс би уг осолд аав маань ямар нэгэн буруугүй гэж бодож байна. Тухайн үед зогсоолын газарт байсан учраас аав маань их удаан явж байсан юм байна лээ ...63-66 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Ослоос үүдэн машины зүүн урд хэсэгт хонхойсон байсан...” /хавтаст хэргийн 21, 24 дэх тал/ гэсэн,

Гэрчгийн: “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн дүү*******, Нямсүрэн нарын хамтаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу ажил явдалд явсан юм. Тухайн үед би машиных нь жолоочийн хажуу талын суудал дээр суугаад,******* машинаа жолоодоод, арын суудалд Нямсүрэн суугаад явсан. Бид нар тухайн үед буюу 16 цагийн үед******* худалдааны төвөөс ойр зуурын хүнс авчхаад машиндаа сууцгаагаад яг дэлгүүрийн үүдээр нь дөнгөж хөдлөөд явж байтал машины зүүн гар талаас утсаараа оролдоод доошоо хараад явж байсан залуу машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Тухайн үед машины цонх онгорхой байсан учраас******* тэр залууд хандан “зүгээр үү” гэсэн чинь тэр залуу юм дуугараагүй, “яая” гээд цаашаа хөлөө өргөөд явсан. Тэгтэл******* хөдлөөд явсан бөгөөд бид нар хамт явах байсан машинуудаа хүлээлгэсэн байсан учраас яараад чигээрээ явцгаасан. Ингээд бид нар хотоос гараад явж байхад цагдаагаас залгахад нь “одоо яаж буцах вэ гээд буцаж ирээд уулзъя” гэж хэлээд чигээрээ явцгаасан...” /хавтаст хэргийн 30 дахь тал/ гэсэн,

Гэрчгийн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн нөхөр*******, авга эгч Цэндсүрэн нарын хамтаар ...Хан-Уул дүүргийн******* худалдааны төв орж замдаа хэрэглэх ойр зуурын хүнс аваад зогсоол дээрээс нь хөдлөөд явж байхад нэг залуу машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Тэр залуугийн хувьд гар утсаа оролдоод доошоо хараад явж байгаад машины зүүн урд хэсэг рүү ирж мөргөсөн. Тэгэхээр нь манай нөхөр******* машиныхаа цонхыг онгойлгоод “яасан” гэсэн чинь “зүгээр ээ” гэх шиг болсон. Тэгэхээр нь манай нөхөр******* тэр хүнд хандан “машинаа зогсоолд байрлуулчхаад буцаад ирье” гэж хэлээд цаашаа явсан. Тэгээд зогсоолд тавих гээд явж байхад Цэндсүрэн эгч манай нөхөрт хандан “энэ хүн өөрөө гарцгүй газраар гарсан, мөн бие нь гайгүй юм шиг байна, тиймээс хэдүүлээ хурдхан шиг явъя, хамт явах машинуудаа алдлаа” гэж хэлэхээр нь толиндоо харсан чинь нөгөө хүн маань гайгүй юм шиг болохоор явцгаачихсан. Тэгээд бид нар явж байсан чинь цагдаагийн байгууллагаас залгаад “хүн мөргөсөн байна, ирж уулз” гэж хэлэхээр нь “уучлаарай бид нар ажил явдал гарчхаад хөдөө гарч байна, бид нарт одоо очих ямар ч боломж алга” гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 32 дахь тал/ гэсэн,

шүүгдэгчын: “...Би тухайн үедээ машиндаа гурвуулаа явж байсан. Би өөрөө машинаа жолоодоод хажуу талын суудалд хадам эгч Эндээ суугаад арын суудалд манай эхнэр Нямсүрэн суугаад явж байсан. Машинд зорчиж явсан хүмүүсээс гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тухайн үед би ойролцоогоор 5 орчим километр цагийн хурдтай л явсан байх ...“Гайгүй юу” гэсэн чинь шилбээ илээд байхаар нь “машинаа тавьчхаад ирье” гэж хэлээд цаашаа явсан. Би тухайн үедээ “яав л гэж” гэж бодоод цаашаа тэр чигтээ яваад өгсөн...” /хавтаст хэргийн 69 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12058 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. *******ийн биед баруун өлмийн 2-р ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ гэсэн,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 1127 дугаартай магадалгаанд: “...1. Toyota LX-450 маркийн******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл, жолоодох, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хунийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, үл мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгуй хэсгээр зам хөндлөн гарах; в/ зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин зэрэг зүйл унших; гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна

3. Дээрх осол нь Toyota LX-450 маркийн******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтуудыг зөрчсөнөөс гарсан гэх үндэслэлтэй байна...” /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-9 дэх тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ганболд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.Ганболд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч*******гийн*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчод шийтгэсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд Эрүүгийн хулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, дээрх ялуудыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэх нь зүйтэй байна.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд баруун өлмийн 2-р ясны далд хугарал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч ******* эмчилгээний зардалд 249,650 төгрөг баримтаар ажилгүй байсан хугацааны цалин 962,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгалын санд учирсан хохиролд 606,000 төгрөг тус тус нэхэмжилсэн болно. Шүүхээс хохирогч *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, хохирогч шүүх хуралдаанд энэ талаар баримт гаргаж ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилж буй 606,000 төгрөг баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, иргэний нэхэмжлэгчийг төлөөлж оролцож буй шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй, гомдол саналгүй гэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд иргэний хариуцагч*******ийн зүгээс 800,000 төгрөг төлсөн тул шүүгдэгчоос энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. Харин хохирогч ******* ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч*******ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2203005260523 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ганболд цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ноёнтон овогт*******гийн*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч*******гийн*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчод шийтгэсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдод торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч******* нь хохирогч *******т 800,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн нэхэмжилсэн 606,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч*******ээс жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн 2203005260523 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ганболд цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ганболдод  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР