Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал ******* дахь ******* дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                            Д.Соёлзул

                        Улсын яллагч                                          Б.Энхбаяр

                        Шүүгдэгч                                             ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

 Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, ******* хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг ******* ******* ******* дугаар баг цагдаа гудамж ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хонин Онход овогт ******* Тэлмэн /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******0************** оны 09 дүгээр сарын *******5-ны өдрийн 1******* цаг 00 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал ******* 1 дүгээр баг Улаанбаатар төмөр замын Зүүн хараа өртөөнд Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Зүүн хараа зангилаан дахь хэсгийн цагдаа /хууль сахиулагч/, цагдаагийн ахлах ахлагч *******ын нүүрэн тус газар нь цохиж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Отгонбаатарыг цохисны улмаас биед нь тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй..гэжээ.

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:  

Хяналтын камерын бичлэг, Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн *******4-*******6-р тал,

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Миний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж миний биед халдсан гэх 4 хүнийг *******0************** оны 09 дүгээр сарын *******5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал ******* дахь ******* дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хэмжигч багажаар үзэхэд бүгд согтуу байсан. Тэдгээр хүмүүсийн цэнхэр хөх өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, саравчтай малгайтай залуу нь миний нүүрэн тус газарт цохиж гэмтэл учруулсан. Маргааш өдөр нь буюу *******0************** оны 09 дүгээр сарын *******6-ны өдөр хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ийн хамт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс дээр очиж эрүүлжүүлэх, саатуулах байрнаас тухайн хүмүүсийг хүлээн авах үедээ намайг цохисон гэх залуугийн бичиг баримтыг харахад ******* гэх нэртэй хүн байсан. Тэдгээр хүмүүсийн ******* гэх нэртэй залуу нь миний нүүрэнд цохиж, хамт явж байсан , нар нь миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж байсан.... Сэлэнгэ аймгийн Мандал ******* дахь Шүүхийн шинжилгээний албанд үзүүлсэн зардал болох 8000 төгрөг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын оношилгоо төлбөр 1*******0 000 төгрөг нийт надад учирсан хохирол болох 1*******8 000 төгрөгийг ******* гэдэг хүнээс дансаар авсан болно. Надад цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй талаар тайлбар гаргаж байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 4*******-43-р тал/,

 

           Хохирогч ******* мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ:... Би *******0************** оны 09 дүгээр сарын *******5-ны өдөр УБТЗ-ын зүүн хараа зангилаан дахь цагдаагийн хэсэгт эргүүл, жижүүрийн цагдаагийн үүрэг, гүйцэтгэх хуваарьтай байсан. Ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу Сүхбаатараас-Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэрэг манай өртөөнд зогсож, зорчин явагч нарыг суулгаж 11 цаг 55 минут болж байх үед тус галт тэрэгний 9 дүгээр вагоны үүдэн дээр хэсэг хүмүүс зогсчихсон вагоны үйлчлэгчтэй маргалдаад байх шиг харагдсан юм. Тэгэхээр нь тус вагон дээр очиж асуудлыг тодруулахад вагоны үйлчлэгч эмэгтэй нь “...эдгээр согтуу хүмүүс вагонд суух гээд хэл амаар доромжлоод байна” гэхээр нь тэр хүмүүст хандаж ”... согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг галт тэргэнд суулгадаггүй юмаа галт тэрэг хөдлөх гэж байна. Та бүхэн хойшоо зогсоорой” гэж шаардлага тавьсан юм. Гэтэл тэд нар миний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, вагоны хаалганы бариулаас бариад зүүгдсэн. Тэгэхээр нь вагоноос зүүгдэж байсан этгээдийн биеэс нь татаж вагоноос холдуулахад тэр хүмүүс бүгдээрээ над руу дайрч “ муу ал минь, пизда минь, лалар минь” гэх зэргээр хэл амаар доромжилж, тэд нарын саарал куртиктэй эрэгтэй нь миний нүүр хэсэгт гараараа цохисон. Би нүүрээ дараад доош тонгойход энэ тэндээс миний бие руу хөлөөрөө өшиглөөд байсан... тэд нарын нэг этгээдэд нь цохиулснаас болж миний баруун нүд хэсэгт цус хурсан, зовхи хэсэгт хөхөрсөн, хамар хэсэгт арьс зулгарсан, бас хамраас цус гарсан байна.... Эдгээрээс өөр гэмтэл байхгүй байна. ...албаны хувцас болон тоног төхөөрөмж эвдэж гэмтээсэн асуудал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн гаргасан “ 1. *******ын биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон. *******. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... ” гэх *******0************** оны 09 дугаар сарын *******5-ны өдрийн 156 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49-р тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Цагдаа бид нарт та нар вагоны үйлчлэгчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж нийтийн хэв журам зөрчиж байна, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг галт тэргэнд суухыг хориглосон байдаг юм гэж зөв шаардлага тавьж байсан. Бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ вагонд сууж явна гэж дайрдаг нь бид нарын буруу байсан. Би тэрийг ойлгож мэдээд цагдаагийн биед огт ойртоогүй. Урдаас нь ч хэрэлдээгүй. Үгэнд нь орж байсан. Гэтэл манай хэд буюу Тэлмэн, Давааням, Отгонбаатар нар цагдаагийн үгэнд орохгүй эсэргүүцэл үзүүлээд байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн галт тэргэнд суухыг хориглосон төмөр замын дотоод журамтай, та согтууруулах ундаа хэрэглэж нийтийн хэв журмыг зөрчиж хэрүүл маргаан хийж танхайраад байна та болохгүй гэж хэлсэн. ... цагдаагийн албан хаагч руу бухимдлаа гаргасан... тухайн үеийн уур бухимдлаас болж тэр цагдаад муу үг хэлсэн байж магадгүй бага зэргийн согтолттой байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Дараа нь буюу цагдаагийн эрүүлжүүлэх байранд очих үед хамт явж байсан ******* гэх залуу тэр цагдааг гараараа нэг удаа цохисон тухай мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 8*******-83-р тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Би *******0************** оны 09 дүгээр сарын *******5-ны өдөр УБТЗ-ын Зүүнхараа өртөөнд паркийн харуулын үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан юм. Сүхбаатараас-Улаанбаатар чиглэлийн суудлын *******7******* дугаар галт тэрэг манай өртөөнөөс 11 цаг 55 минутад явдаг юм гэтэл хөдлөх цаг нь болчихсон байхад хөдлөхгүй зогсоод байхаар нь яасан юм бол гэж бодоод галт тэрэгний хойд зүгт харахад сүүл хэсгийн вагоны хажууд төмөр замын цагдаатай хэсэг хүмүүс маргалдаад зарим нь вагоноос зүүгдэж харагдсан юм тэгэхээр нь яаралтай гүйгээд очиход согтуу хүмүүс вагонд сууна гээд вагоны бариулаас зүүгдсэн байдалтай байхаар нь төмөр замын цагдаа ахтай хамтарч вагоны бариулаас гарыг нь тавиулаад галт тэрэгнээс холдуулсан. Гэтэл тухайн хүмүүс төмөр замын цагдаа ах руу 4-лээ дайрч хараалыг үг хэлэх зэргээр хэл амаар доромжилж нүүрэн хэсэгт тэд нарын арай жижиг биетэй залуу нь гараараа цохихоор нь би тэд нарыг салгах гээд зууралдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р тал/,

 

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар-Үнэмлэхийн дугаар А-00087*******6, овогтой Отгонбаатар: Төмөр зам дахь Цагдаагийн газрын цагдаа, олгосон огноо *******0**************/05/13, хүчинтэй огноо *******0*******4/05/01... гэх цагдаагийн үнэмлэх /хх-ийн 1*******6- р тал/,

Жижүүрийн үүрэг гүйцэтгэх хуваарь /хх-ийн 1*******7-1*******8-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Дорнговь аймгийн ******* *******ын 5-р багийн н тоотод оршин суудаг тухай лавлагаа /хх-ийн 116-р хуудас/,Төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 114-115-р хуудас/, Шүүгдэгч *******ий ял шийтгэгдсэн талаарх ял шалгах хуудас /хх-ийн 110-11*******-р хуудас/ зэрэг болно.  

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь *******0************** оны 09 дүгээр сарын *******5-ны өдрийн 1******* цаг 00 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал ******* 1 дүгээр баг Улаанбаатар төмөр замын Зүүн хараа өртөөнд Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Зүүн хараа зангилаан дахь хэсгийн цагдаа /хууль сахиулагч/, цагдаагийн ахлах ахлагч *******ын нүүрэн тус газар нь цохиж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Отгонбаатарыг цохисны улмаас биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хяналтын камерийн бичлэг, Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн *******4-*******6-р тал/, Хохирогч *******ын мэдүүлэг/хх-ийн 36-37, 4*******-43-р тал/, *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг/хх-ийн 54-55-р тал/, Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49-р тал/, Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/, Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 8*******83-р тал/, Гэрч ийн мэдүүлэг/хх-ийн 58-59-р тал/, Цагдаагийн үнэмлэх /хх-ийн 1*******6-р тал/, Жижүүрийн үүрэг гүйцэтгэх хуваарь /хх-ийн 1*******7-1*******8-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн *******3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч ******* нь эмчилгээнд зарцуулагдсан 1*******8 000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь дээрх төлбөрийг төлж барагдуулсан байна. Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

         Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:     

         Шүүгдэгч ******* нь *******0************** оны 09 дүгээр сарын *******5-ны өдрийн 1******* цаг 00 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал ******* 1 дүгээр баг Улаанбаатар төмөр замын Зүүн хараа өртөөнд Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Зүүн хараа зангилаан дахь хэсгийн цагдаа /хууль сахиулагч/, цагдаагийн ахлах ахлагч *******ын нүүрэн тус газар нь цохиж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Отгонбаатарыг цохисны улмаас биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж *******700 нэгж буюу ******* 700 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******3.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ******* 700 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн *******ий нийт эдлэх торгох ялын хэмжээг 3 *******00 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг *******4 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хонин Онход овогт ******* Тэлмэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгж буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д *******700 нэгж буюу ******* 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******3.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ******* 700 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн *******ийг нийт 3 *******00 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг *******4 /хорин дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.