Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                        С.Төртулах

                        Улсын яллагч                                      Д.Шинэбал

                        Шүүгдэгч                                               ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 3 дугаар , ******* *******ын ******* дүгээр зөрлөг гэх газар амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн Энхнаран //,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сум, 3 дугаар ийн нутаг дэвсгэр “******* дүгээр зөрлөг” гэх газар байх иргэн ын гэрт гэгч рүү шавар үнсний сав шидсэн ба түүний шидсэн шавар үнсний саванд иргэн оногдож, эрүүл мэндэд нь бүсэлхийн 1, нугалмын баруун талын хөндлөн сэртэн зөрүүтэй, хөндлөн хугарал, нурууны баруун доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй..гэжээ.

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...******* сумын 3 дугаар , “******* дүгээр зөрлөг”-т 2022 оны 12 сарын 04-ний өдөр гэх айлд тэдний идэш хийлцэж өгөхөөр өөрийн нөхөр ы хамт очсон юм. ганц биеэр амьдардаг бөгөөд бид хоёрыг “идэш хийхэд туслаад өгөөч” гэж гуйсан юм. Тэгээд уржигдар би 12 цаг өнгөрч байхад ын гэрт очоод идшийг нь хийхэд тусалсан. Мөн бид хоёроос гадна Энхнаран нөхрийн хамт ирсэн байсан. Би Энхнарангийн хамт гэдсийг нь цэвэрлэсэн. Идэш хийж байх хугацаанд гаднаас танихгүй хүмүүс ирээд архидаад эхлэхээр нь нөхөр бид хоёр гарч явсан. Гэтэл араас манай нөхрийг “мах жижиглээд өгөөч” гэхээр нь дахин очтол гэрт байсан хүмүүс нэлээд согтуу байсан. Энхнаран согтуугаар хадам ах гэх хүнтэй маргалдаж эхэлсэн. Энхнаран тэй зэрэгцээд сууж байхдаа элдэв бусын хараал хэлээд агсраад байсан тул нь түүнийг “зайл” гэж хэлэхэд Энхнаран нь босоод миний дээд талд гарч суусан. Тэгээд Энхнаран нь рүү цайны данх авч шидтэл зөрүүлээд шидсэн. Гэтэл нь ширээн дээрээс хутга авахаар нь би тэр хоёрын голд сууж байсан тул хутганд өртчих вий гээд бостол миний ар нуруунд баруун бөөрний хавьцаа нэг хүнд зүйлээр намайг цохих шиг болсон. Би тэгээд хөдөлж болохгүй болоод ана түшээд зогссон. Тэнд байсан хүмүүс Энхнаран гэгч нь миний ар нуруу руу ын гэрт байсан том шавар үнсний сав шидсэн гэдгийг нь харсан байна билээ. Би тэр савыг нь хараагүй. Энхнаран нь рүү үнсний савыг шидэх үед нь би голоор нь ороод оногдчихсон юм. Би өөрийгөө эмчид үзүүлэхэд нурууны хугаралтай гэсэн. ...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ...Би гомдолтой байна. Эмчилгээнд шаардагдах зардал, ажлаа хийх чадваргүй учраас ажилгүй байх хугацааны цалинг нэхэмжилнэ. Надад хэн нэгэн хүнд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

 

Гэрч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Уг өдөр эхнэр бид хоёр гэртээ байхад цогт // “хүрээд ирээч, идэш хийгээд өгөөч” гэж хэлсэн. Түүний гэрт нь бид хоёр очиход Энхнаран, нөхрийнхөө хамтаар идэш хийх гээд ирсэн, удаагүй ирсэн. Бид бүгд нийлээд идэш хийж дуусгаад цогтын гэрт орж хоол унд идэж 1 шил архи задалсан. Бөөндөө юм яриад сууж байхад Энхнаран хоёр муудалцаад бие бие руугаа данх авч шидсэн. Би эхнэрийн хамтаар гарах гээд босох үед Энхнаран рүү юм аваад шидэх үед манай эхнэр Отгонжаргал гийн урдуур гарч таараад Энхнарангийн шидсэн юманд оногдсон. Би тухайн үед авч шидсэнийг нь анзаараагүй, нэг зүйл авч шидсэн. Эхнэр “ёо ёо, нуруу, нуруу” гээд сонин байдалтай болсон. ...Зодоон болоогүй. Энхнаран хоёр хоорондоо маргалдсан. Манай эхнэр Отгонжаргал хэн нэгэн хүнтэй маргалдаагүй, Энхнаран рүү авч шидсэн зүйлд нь манай хүн оногдож, эрүүл мэндээрээ хохирсон зүйл болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

 

 Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өвлийн идэш хийх гээд хүн хүч муу байсан болохоор хөрш айлын түүний эхнэр Энхнаран нарыг дуудсан. Дахин хуурай ах ыг түүний эхнэр Отгонжаргал эгч нарыг дуудаж бөөндөө манай идшийг хийсэн. Бид бүгд идэш хийж байх хойгуур манай ******* дүгээр зөрлөгт байдаг ирж идэш хийлцсэн. Идэш хийж дуусаад гэрт хоол унд, цай гээд 1 шил архи задалсан. Юм яриад бөөндөө сууж байсан чинь , Энхнаран хоёр хоорондоо а зэрэг маргалдаж байх үед Энхнаран аймар уурлаад цайны данх аваад рүү шидсэн чинь мөн уг данхыг эргүүлээд Энхнаран руу шидэхээр нь би “та нар чинь ямар сонин хүмүүс вэ?, явцгаа” гэж хэлсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс явах гээд Отгонжаргал гийн урдуур гарч таарах үед Энхнаран хөхөө рүү манай гэрт байсан “шавар хуучны үнсний сав” аваад шидэх үед гийн урдуур гарч таарсан Отгонжаргалын нурууг Энхнарангийн авч шидсэн үнсний сав оносон зүйл болсон. Тэгээд Отгонжаргалын нуруу өвдөөд гишгэж чадахгүй байна гээд түүний нөхөр аргалаад аваад явсан. ...Отгонжаргал, Энхнаран хоёр хоорондоо маргалдаагүй. Энхнаран хоёр хоорондоо маргалдсан. Энхнаран рүү юм авч шидэж байх үед дундуур нь Отгонжаргал оногдож хохирсон асуудал л болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ...2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нөхөр ын хамтаар цогт ахын идэш хийх зорилготой очсон. Бид хоёрыг ирээд удаагүй байхад Отгонжаргал эгч нөхрийнхөө хамтаар ирж цуг идэш хийсэн. Тэгээд идэш хийж дуусгаад гэрт орж хоол унд идээд сууж байхад ах бид хоёрын дунд өмнө үүссэн а зэргийн үл ойлголцол байсан тул түүнээс болж ахтай маргалдсан. Тэгээд би уурлаад түүн рүү данх авч шидсэн. Тэгээд дахин уур хүрээд байхаар нь хажуудаа байсан зүйлийг аваад түүн рүү шидэх үед урдуур нь Отгонжаргал эгч явж таараад миний шидсэн зүйлд оногдсон зүйл болсон. Би Отгонжаргал эгчийг оночихно гэж бодоогүй байсан. ...Би архи уугаагүй эрүүл байсан. ...Би цогт ахынд байсан ааваас нь өвөлж ирсэн гэх үнсний савыг аваад шидсэн байсан. Тэрийг сүүлд мэдсэн. ...Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

 

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ******* сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай “1. ын биед бүсэлхийн 1, нугалмын баруун талын хөндлөн сэртэн зөрүүтэй, хөндлөн хугарал, нурууны баруун доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29-р хуудас/,Сэлэнгэ аймгийн ******* сумын , Баянсуудлын задгайд оршин суух лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 31-р хуудас/, Гэрлэсний лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн талаарх ял шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/ зэрэг болно.  

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:

          Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сум, 3 дугаар ийн нутаг дэвсгэр “******* дүгээр зөрлөг” гэх газар байх иргэн ын гэрт гэгч рүү шавар үнсний сав шидсэн ба түүний шидсэн шавар үнсний саванд иргэн оногдож, эрүүл мэндэд нь бүсэлхийн 1, нугалмын баруун талын хөндлөн сэртэн зөрүүтэй, хөндлөн хугарал, нурууны баруун доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Эрх бүхий албан тушаалтны “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 04-р тал/, Сэлэнгэ аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №9202 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас” /хх-ийн 17-р тал/, Сэлэнгэ аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Бүсэлхийн нурууны компьютер томографын шинжилгээ” /хх-ийн 18-р тал/, Гэрч Ц.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-н 10-р тал/, гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-н 12-р тал/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

         Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:     

         Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сум, 3 дугаар ийн нутаг дэвсгэр “******* дүгээр зөрлөг” гэх газар байх иргэн ын гэрт гэгч рүү шавар үнсний сав шидсэн ба түүний шидсэн шавар үнсний саванд иргэн оногдож, эрүүл мэндэд нь бүсэлхийн 1, нугалмын баруун талын хөндлөн сэртэн зөрүүтэй, хөндлөн хугарал, нурууны баруун доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн Энхнаранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 нэгж буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан *******гийн торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.