Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/252

 

2022           11           21                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

амь хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч Д.Т*******,

амь хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

шүүгдэгч П.Ц******* нарыг оролц*******ан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогд*******ан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ц*******д холбогдох эрүүгийн 2215000000219 дугаартай, 163/2022/0241/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт П*******ын Ц*******, Булган аймаг, Сайхан суманд 1956 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Булган аймаг, Сайхан сум, 5 дугаар багийн Байнга хорооны 712 тоотод оршин суух бүртгэлтэй, тэтгэвэрт, дээд боловсролтой, агро инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,улсаас алтан гадас одонгоор шагнагдаж байсан,66 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Ц******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ны өдөр 13-14 цагийн үед согтуур*******ах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутагт Орхон голын гүүрний ертөнцийн зүгээр баруун талд засмал замд******* улсын дугаартай хөх өнгийн загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч Ч.Д******* нь гэмтлийн улмаас Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой 23 цаг 40 минутад нас барж, 1 хүний амь нас хохироосон Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000219 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьц*******ж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Ц******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 13-14 цагийн үед согтуур*******ах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутагт Орхон голын гүүрний ертөнцийн зүгээр баруун талд засмал замд******* улсын дугаартай хөх өнгийн загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч Ч.Д******* нь гэмтлийн улмаас Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой 23 цаг 40 минутад нас барж, 1 хүний амь нас хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч Д.Т*******ын өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг болоогүй байхад аавтайгаа утсаар холбогдсон. Авто осолд орсон гэж сумын эмчээс мэдсэн. Ц******* дарга ухаангүй байгаа гэж хэлсэн. Орхон сумын эмнэлгээс манай аавын биеийн байдал гайгүй байгаа гэж хэлсэн боловч Булган аймгийн Эрүүл мэндийн газраас манай аавыг биеийн байдал муу байна. Яаралтай ирэх хэрэгтэй гэсэн. Аав маань ухаангүй байдалтай байсан. Ухаан орох үед дутуу амьсгалтай байсан. Эмнэлэгт 4-5 өдөр хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Биеийн байдал маш хүнд байж байгаад нас барсан. Эмчилгээний зардал гаргаж өгнө гэж байсан. Одоо 15.400.000 төгрөгийг хүлээж авсан байна. Үүнээс гадна гомдол саналгүй байна гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутаг Орхон голын гүүрнээс ертөнцийн зүгээр баруун зүгт 32 метр зайд асфальтан замаас******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл гарч онхолдсон байдалтай байв. ...Тээврийн хэрэгслийн дотор ороход арааг D үсгэн дээр байрл*******сан. Хойд суудлын бүсийг бүслээгүй, жолооч талын суудлын бүсийг түгжээнд нь хийсэн байдалтай байв. Тээврийн хэрэгслийн тоормозны мөр замын хөвөө болон асфальтан зам дээр үүсгэгдээгүй байв. Ослын газар бороо орсон байсан тул газар болон засмал зам нойтон байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9 дэх тал/,

4. Зам тээврийн ослын газрын схем зураг, цогцос болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-14 дэх тал/,

5. Амь хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Т*******ын өгсөн: ...Манай ах эгч хоёр өөд болоод би төрснөөс аавын хамт үлдсэн байсан. Аав маань цаг бусаар өнгөрлөө. Үүнд маш их харамсалтай байна. Ц******* гэх хүний талаас талийгаач нас барснаас хойш тусалж дэмжиж байгаа зүйл алга байна. Ц******* дарга төрийн хариуцлагатай албан тушаал эрхэлж байсан хүний хувьд ийм болчимгүй үйлдэл хийсэн байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад хүнд согтолттой байсан байна. Орш*******гын зардалд одоогийн байдлаар бодит санхүүгийн баримтаар 11 сая 390 мянган төгрөг гарсан байна. Орш*******гын ажил явдалд 100 гаруй хүн ирсэн. Талийгаачийн нас барсны 21 хоног одоогоор болоогүй байна, 21 хоног, 49 хоногийн буяны ажил дээр гарах зардлуудын баримтуудыг нэмж гаргаж өгнө. Орш*******гын зардлыг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Ц******* гуайн үр хүүхдүүдээс 1 сая төгрөгийг орш*******гын зардалд өгсөн. ...Би уг хэрэгт аавыгаа эмчилгээ хийлгэж байсан үеийн эмчилгээтэй холбоотой санхүүгийн баримтыг гаргаж өгөөгүй байгаа.Талийгаачийн ажил явдалтай холбоотой санхүүгийн баримтуудыг гарган өгч нэхэмжилж байна. Нийт 15.039.164 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс Ц******* гуайн талаас 2 сая төгрөгийг өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 23 дахь тал/,

6. Иргэний нэхэмжлэгч О.Н*******агийн өгсөн: Би 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тухайн осол болсон газар очсон. Ослын талаар хүмүүсээс сонссон болохоос нарийн мэдэх зүйл байхгүй. Тухайн замын эргэлтэн дээр нэг бетонон шонг осол болох үед мөргөсөн байсан. Тухайн бетонон шон ахиж ашиглах боломжтой байсан. Өөр ямар нэгэн замын барилга байг*******амж эвдрээгүй. Тиймээс манай байг*******лагаас гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

7. Гэрч Э.Зо*******гийн өгсөн: Би 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутаг Орхоны гүүрний замын хяналтын постон дээр цагийн менежментийн дагуу өглөө 08 цагаас орой 20 цаг хүртэл ганцаараа үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг өнгөрч байхад бэлэн бус торг*******ийн машины цэнэг дуусаж байхаар нь хяналтын постны байранд орж бэлэн бус торг*******ийн машиныг цэнэглэгчид нь цэнэглэж байх хооронд замаар цэнхэр өнгийн маркийн тээврийн хэрэгсэл Орхон сумын чиглэлд их хурдтай явж өнгөрсөн. Тэгээд би тухайн машиныг хараад постны байрнаас гарч харахад тухайн тээврийн хэрэгсэл Орхоны гүүрийг өнгөрөөд эргэлтэн дээр эргэлгүй шууд чигээрээ замаас гарч далан руу унасан. Тэгээд би ослын газарт очиж харахад тээврийн хэрэгслийн зүүн талд /засмал зам талдаа/ том биетэй, цагаан өнгийн цамцтай настай эрэгтэй хүн газарт дээшээ хараад /ухаантай мөртлөө согтуу бололтой/ хэвтэж байсан. Мөн тухайн эрэгтэйгийн толгойноос цус гарч байсан. Нөгөө эрэгтэй нь болохоор жижиг биетэй, эхний эрэгтэйгээсээ арай ахимаг настай бололтой эрэгтэй хүн байсан ба уг эрэгтэй нь тээврийн хэрэгслийн зүүн хойд талд машинаас 2-3 метр зайд газарт мөн дээшээ харчихсан хэвтчихсэн /ухаантай, согтуу байсан/ байсан. Би ослын газарт очоод сумын эмнэлэг рүү дуудлага өгөөд дараа нь аймгийн цагдаагийн газарт ослын талаар мэдэгдсэн. Тэгээд намайг хэргийн газарт хамгаалалт аваад байж байхад сумын эмнэлгийн сувилагч, эх баригч бага эмч нар ирээд осолд орсон хоёр хүнийг машинтайгаа Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан. Удаагүй цагдаагийн газраас жижүүрийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. ...Тухайн тээврийн хэрэгслийг том биетэй ахимаг настай, цагаан цамцтай эрэгтэй нь жолоодож явсан. Нөгөө жижиг биетэй эрэгтэй нь хойд суудалд зорчиж явсан. Би постон дотроос харж амжсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

8. Гэрч Б.Мийн өгсөн: Орхон сумаас зам тээврийн осолд орсон гэх 2 иргэн 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Эмнэлэгт ирэхдээ 2 иргэн согтуу байсан. Ч.Д******* 75 настай эрэгтэйд үзлэг хийхэд зүүн чихэнд язарсан ил шархтай (дотор талд), зүүн эгэм орчим хавдаж хөхөрсөн, цээжний зүүн хэсгээр хөхөрсөн, зүүн шуугаар зулгарсан шархтай байсан. Тухайн иргэнийг рентгенд ор*******ж харахад зүүн талын 3, 5, 6, 7-р хавирганууд хугарсан. Цээжний томограф хийхэд зүүн уушиг ар хэсгээрээ няцарсан байсан. Толгойн томографи хийхэд хуйхан дор жижиг цус хуралттай байсан. ...Биеийн байдал хүнд. Орчиндоо харьцаа муу гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

9. Гэрч Б.Бийн өгсөн: Тухайн өдөр манайд Бат-Эрдэнийг ирсэн гээд Ц******* гуайгаар Мөнхбат гэрт хүргүүлж ирсэн. Ирэхдээ 1 шил архитай ирээд Мөнхбат, Б, Ц******* гуай нар авчирсан архийг уусан. Тэгээд Бат- Эрдэнэ, Ц******* гуай хоёр гэрээс гараад талийгаач Д******* гуайг авч ирсэн. ...Тэр хэд ахиж нэг шил архи хувааж уусан, сүүлд нэмж архи уусан эсэх талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

10. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 133 дугаартай: П.Ц*******гийн биед зүүн эгэм ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхи, цээж, баруун бөөр, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

11. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаартай: Ч.Д*******ийн биед цээжний хөндийн цус хуралт, зүүн эгэм, 2, 3 дугаар хавирганы хугарал, цээж болон гарт цус хуралт гэмтэл тогтоогджээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

12. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай: Талийгаач Ч.Д*******ийн цогцост баруун зүүн эгэм, баруун 1-10 дугаар хавирга, зүүн 1-8 дугаар хавирганы шууд хугарал, уушгины няцрал, авчилт, голтын зөөлөн эд дэх цус хуралт, цээж хэвлийн хөндий дэх сул цус /600 мл/, цээжний хэнхэрцгийн баруун зүүн гялтан дах цус хуралт, зүүн чамархайн хуйхан доор, гавлын булчинд цус хуралт, зүүн шанаанд язарсан шарх, зүүн шуу, сарвуунд зулгаралт, баруун шуу, тохойн дотор, зүүн мөр, дал, суга, бугалга, шуунд цус хуралт, зүүн шуу, сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Цээжний хөндийн битүү гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь цээжний хөндийн битүү гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-69 дэх тал/,

13. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн П.Ц******* гэж хаяглан ирүүлсэн цусанд 3,4% промилли спирт илэрлээ. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

14. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг дугуйнаас 2, 3, 4 гэж дугаарласан дугуйнууд нь гэмтэлгүй байна. Харин №1 гэж дугаарласан дугуй нь 22х1, 25х10 см хэмжээтэй хагарсан обуд нь хагарсан байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 85-89 дэх тал/,

15. Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай: Жолооч П.Ц******* /*******/ нь цагдаагийн газрын хайлт мэдээллийн санд №203522 дугаартай жолоодох эрхийн “В” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна. Уг жолоодох эрхийн үнэмлэхийг 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. П*******ын Ц******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтуур*******ах ундаа, мансуур*******ах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,

3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:

б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, уг зам тээврийн осол П*******ын Ц******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гарсан байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

16. Яллагдагч П.Ц*******гийн өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багт Баттөмөрийн гэрт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй очсон. Баттөмөрийн гэрт 0.5 литрийн архийг Мишкагийн Б, Шурагийн Мөнхбат, Докторын Ц, Баяраагийн Тунгалаг бид хэд уусан. Тэгээд байж байтал талийгаач Д******* ирж явна гээд М.Б хэлээд би талийгаачийг тосож авах гээд гарсан. Тэгээд удалгүй талийгаач Д******* гуайг гэрт нь хүргэж өгөхөөр болоод би өөрийнхөө тээврийн хэрэгслийг жолооны ард суугаад машины хойд суудалд Д*******ийг с*******гаад явсан. Тэгээд Орхон гүүрний постны хажуугаар өнгөрөхөд цагдаа байгаагүй. Гүүр дөнгөж гараад явж байхад машины урдуур Монгол цамцтай хүний дүрс харагдаад тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ьд заасан үндэслэл журмын дагуу цугл*******ж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо аг*******гын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьц*******ан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч П.Ц******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутаг Баттөмөрийн гэрт Б, Мөнхбат, Ц, Тунгалаг, талийгаач Ч.Д******* нартай хамт согтуур*******ах ундааны төрлийн зүйл хэрэглэж, улмаар согтуурсан үедээ талийгаач Ч.Д*******ийг хүргэж өгөх зорилгоор өөрийн******* улсын дугаартай маркын тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутагт Орхон голын гүүрний ертөнцийн зүгээр баруун талын засмал замд захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Ч.Д*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, уг гэмтлийн улмаас Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой 23 цаг 40 минутад цээжний хөндийн битүү гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орсоны улмаас нас барж, 1 хүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон байна.

П.Ц******* нь архи согтуур*******ах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө мэдүүлсэн ба түүний согтуурлыг шалгах зорилгоор биологийн дээж авахад шинжээчийн 05 дугаартай дүгнэлтээр 3,4% промилли спирт илэрсэн буюу хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогджээ.

Мөрдөгчийн 04 дугаартай магадлагаагаар шүүгдэгч П.Ц*******г Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтуур*******ах ундаа, мансуур*******ах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд уг магадлагаа нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал болон гэрч Э.Зо******* нарын мэдүүлэгт дурдсантай аг*******гын хувьд тохирсон байна.

Шүүгдэгч П.Ц*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь цогцост хийсэн шинжээчийн 45 дугаартай талийгаачид баруун зүүн эгэм, баруун 1-10 дугаар хавирга, зүүн 1-8 дугаар хавирганы шууд хугарал, уушгины няцрал, авчилт, голтын зөөлөн эд дэх цус хуралт, цээж хэвлийн хөндий дэх сул цус /600 мл/, цээжний хэнхэрцгийн баруун зүүн гялтан дах цус хуралт, зүүн чамархайн хуйхан доор, гавлын булчинд цус хуралт, зүүн шанаанд язарсан шарх, зүүн шуу, сарвуунд зулгаралт, баруун шуу, тохойн дотор, зүүн мөр, дал, суга, бугалга, шуунд цус хуралт, зүүн шуу, сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо,уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Цээжний хөндийн битүү гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь цээжний хөндийн битүү гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг аг*******сан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

П.Ц******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй үйлдэл х*******ь бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж дүгнэсэн болно.

П.Ц*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан,

Энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлж зүйлчлэхээр тогтоосон тул түүнийг Монгол улсын Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн х*******ийн 16 дугаар зүйлд Хүн амьд явах эрхтэй гэж, Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ х*******ийн зорилго нь Монгол Улсын Үндсэн х*******иар баталгааж*******сан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн х*******ийн байг*******ал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж Монгол Улсын иргэний эрхийг х*******иар хамгаалсан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, П.Ц******* нь Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ х*******ийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Ц*******г Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц******* болон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Ц*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас Ч.Д*******ийн амь хохирч хүнд хор уршиг учирчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Т******* нь талийгаачийн орш*******гын зардалд болон эмчилгээний зардалд нийт 15.039.164 төгрөгийг гарг*******ах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц******* нь амь хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Т*******д нийт 15.400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн гэх баримтыг гаргаж өгсөн ба амь хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Т******* нь уг мөнгийг хүлээн авсан гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч П.Ц*******г бусдад төлөх төлбөргүйд тооцож, амь хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Т*******ыг гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Ц*******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ х*******ийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Ц*******д Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх х*******ь зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 106-108, 137, 140-153 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн Засаг даргын оршин суух болон ам бүл, хувийн байдлын талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, жуух бичиг, үнэмлэх, шагналын дэвтрийн х*******барууд зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч П.Ц******* нь ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн Байнга хорооны 712 тоотод амьдардаг, тэтгэвэрт, ардын хувьсгалын ойн медалиуд, Батлан хамгаалах яамны сайдын хүндэт жуух бичиг, Булган аймгийн Засаг даргын хүндэт жуух бичиг, Онцгой байдлын ерөнхий газрын жуух бичиг, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногд*******ах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил: Гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийг 2 жил 2 сарын хугацаанд хорьж шийтгэх нь хамтран амьдардаг гэр бүлийн хүн нь ганцаараа үлдэж байгааг харгалзан үзэх хэрэгтэй, мөн шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл авсан, мөн хэрэгт авагдсан баримтаар зүрхний архаг өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг, эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм бураагаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учр*******сан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг,

Амь хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч Д.Т*******ын өмгөөлөгч О.Оюунчимэг: Эрүүгийн х*******ьд зааснаар энэрэнгүй ёсны зарчимд тулгуурлаж Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой. Татгалзах зүйл байхгүй шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч П.Ц*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учр*******сан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн х*******ийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг, шүүгдэгч П.Ц******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учр*******сан талийгаачийн эмчилгээний зардал болон орш*******ах зан үйлтэй холбогдсон зайлшгүй зардлыг төлж барагд*******сан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч П.Ц*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн санал болгосон 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногд*******ах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

Хэрэгт хавсарган ирүүлсэн П.Ц*******гийн эзэмшлийн №203522 дугаартай жолоодох эрхийн B ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай х*******ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт П*******ын Ц*******г Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг /1/ хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Ц*******г Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц*******д оногд*******сан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байг*******лагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч П.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5. Шүүгдэгч П.Ц******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, амь хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч нь гомдол, саналгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт хавсарган ирүүлсэн П.Ц*******гийн эзэмшлийн №203522 дугаартай жолоодох эрхийн B ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.СУВД-ЭРДЭНЭ