Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 56

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох 201613000163 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, ******* хот,******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, одоогоор Завхан аймаг, ******* сум, баг, тоотод түр оршин суух, ХХК-д техникч ажилтай овогт ын *******/РД: / Шүүгдэгч Г.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Г.******* нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн үед Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрийн хашаан дахь өөрийн байранд хохирогч Б.ийн нүд болон хамрын тус газарт гараараа цохиж улмаар нүүрэн тус газарт нь өшиглөн, баруун өвдөг, баруун гуянд нь цохиж гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Би 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22:00 цагийн үед ажлаа тараад гэр лүүгээ явах замдаа багт байрлах “” супер маркетийн доод давхарт шинээр ашиглалтад орсон баар луу ороход миний танил хэдэн эгч нар тэнд суугаад пиво ууж байх дээр нь би хамт сууж ганц пиво уусан юм аа, тэгээд тэд нартай хамт бүжиглэж байтал миний танил дүү тааралдаад хамт жаахан сууж юм ууя та манай ширээн дээр суугаач гээд уриад байх дээр нь тэдний ширээн дээр очиход 3 залуугийн хамт нэг шил архи тавьчихсан түүнийгээ бараг ууж дуусаж байсан, тэгээд бид хэд тэнд хамт сууж бүжиглэж байгаад баар хаах үед хамт гарцгаасан юм, тэгтэл намайг хамт явъя гээд бид хамтдаа гийн найз ******* гэх залуугийн байрлаж байсан “” дэлгүүрийн арын хашаанд байх байранд нь очсон юм, тэгтэл хэзээ нь авчихсан юм мэдэхгүй 2 том пиво авчихсан араас орж ирсэн тэгээд бид хэд нэг пивыг нь хувааж уучхаад одоо би боллоо харилаа гээд босоод цүнхээ хайхад миний цүнх алга болчихсон байсан, би цүнх хаана байна гэтэл тэр ******* гэх залуу намайг явуулахгүй гээд шууд миний нүд, хамар луу гараараа 2 удаа хүчтэй цохиод авсан, тэгээд миний хамарнаас цус гоожоод намайг тонгойх үед миний нүүр лүү дахин өшиглөчихсөн тэгээд намайг газар унах үед ирж тэр ******* гэх залуугаа барьж авсан, тэгээд би тэндээс цүнхээ аваад гадаа гарч хамарнаас гоожиж байсан цусаа тогтоож байх үед тэнд хамт байсан 2 баньд гарч ирээд намайг тайвшруулж эгчээ зүгээр үү гээд байхаар нь би цагдаад мэдэгдэж гомдол гаргана гэж хэлээд өөрийн биеэр явж цагдаад мэдэгдэж дараа нь эмнэлэг явж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг, хамт байсан гэрч Т.гийн “...Манай найз *******ын байрлаж байсан байранд ирсэн юм аа, тэр хооронд би гаднаас 2 литрийн 2 пиво авч араас нь ороод нэг пивыг нь хувааж уучхаад байж байх тэр үед , бид гурав гарч бие засчхаад тамхилчхаад буцаад ороод ирэхэд *******, эгчтэй муудалцаад заамдалдчихсан ширээн дээр байсан пивыг унагаад шалаар нэг асгачихсан байж байсан тэгээд тэр хоёр нөгөө шалан дээр асгачихсан пивон дээрээ халтираад давхралдаад уначихсан тэр үед *******, эгчийг унагаачихлаа гэж бодсон юм байлгүй шууд эгчийг нүүрэнд нь хэд хэд цохиод авсан, тэгээд намайг очоод салгах хооронд мөн гуя, гар хавьд нь хэд хэд цохиж авсан, тэгээд л эгч гараад цагдаа дуудна гээд явчихсан...” гэсэн мэдүүлэг болон хамт байсан гэрч Д., Н. нарын энэ талаар мэдүүлсэн ижил агуулга бүхий мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Б.ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн...“А. Иргэн Б.ийн биед: Тархи доргилт, хамрын ясны мурийлт, баруун зүүн нүд, баруун өвдөгний хажуу тал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Б. Биеийн эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. В. Иргэн Б.ийн биед: Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын ясны мурийлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зүүн нүд, баруун өвдөгний хажуу тал, баруун гуянд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 201620341 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Г.******* нь хохирогчийг явуулахгүй гэснээс тэд хоорондоо маргалдсан болох нь тогтоогдож байх тул түүнийг хувийн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна. Иймд Г.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Б. нь шүүгдэгчээс 2.0 сая төгрөг гаргуулан авсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх төлбөргүй болохоо хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн шатанд илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн хүсэлт гаргажээ. Шүүгдэгч хохиролд бага бус хэмжээний мөнгө төлсөн, хохирогч гомдолгүй болохоо илэрхийлсэн байх тул тэднийг эвлэрсэн гэж үзэх үндэстэй. Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч түүнтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл хангагдсан гэж үзэх үндэстэй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурлын байдалд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан байгаа ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д энэ нөхцөлийг шаардаагүй байна. Дээрх хоёр хуулийн заалтыг хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн Г.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дах хэсэг, 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт ын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.*******т холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолтой, 201613000163 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Г.*******т өмнө авсан гадгаш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Г.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, нөхөн төлөх хохиролгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Г.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай. 6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    Д.НЯМ