Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Д.Х*******, түүний өмгөөлөгч М.Д,

шүүгдэгч Г.Б*******, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б******* нарт холбогдох эрүүгийн 2215000190149 дугаартай, 163/2022/0164/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Д*******ийн Х*******, Булган аймгийн Хантай суманд 1962 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* тосгоны үйлдвэрийн 116 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 59 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхээр 1979 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  74.1 дүгээр зүйлд заасан хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж байсан, РД: *******.

Монгол Улсын иргэн, ******* овогт Гын Б*******, Булган аймгийн ******* суманд 1984 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, тус аймгийн ******* сумын 4 дүгээр баг Хялгант тосгоны үйлдвэрчний 205 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 38 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД: .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х******* нь бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 12 сарын 23-ны өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас 21 ширхэг 4 метрийн урттай 10.421 м3 шинэс төрлийн хэрэглээний нойтон мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан,

Шүүгдэгч Г.Б******* нь Д.Х*******тай бүлэглэн 2021 оны 12 сарын 23-ны өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас 21 ширхэг 4 метрийн урттай 10.85м3 шинэс төрлийн хэрэглээний нойтон мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000190149 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Х******* нь мод бэлтгэх эрхийн бичиггүй, эрхийн хугацаа дууссан гэдгийг мэдсээр байж Г.Б*******ийг хөлслөн гэмт хэрэгт үйлдэхэд татан оруулах замаар санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 12 сарын 23-ны өдөр Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн нутаг “” гэх газраас 21 ширхэг 4 метрийн урттай 10.421 м3 шинэс төрлийн хэрэглээний нойтон мод хууль бусаар бэлтгүүлсэн, шүүгдэгч Г.Б******* нь Д.Х*******тай бүлэглэн 2021 оны 12 сарын 23-ны өдөр Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн нутаг “” гэх газраас 21 ширхэг 4 метрийн урттай 10.421 м3 шинэс төрлийн хэрэглээний нойтон мод хууль бусаар бэлтгэж байгаль экологид 5,021,594 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Шүүгдэгч Г.Б*******ийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

3. Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын ******* тосгоноос 60 км зайд байх гэх газар байв. Уг газарт үл хөдлөх цэг авах боломжгүй байсан тул Garmin Etrex загварын орон зайн байршил тогтоогч багаж ашиглав. Үзлэг хийж байгаа газар нь эргэн тойрондоо шинэсэн ойгоор бүрхэгдсэн ойн сан бүхий уулын орой газар байх бөгөөд тухайн орчинд мод бэлтгэлийн үйл ажиллагааны улмаас тайрагдсан шинэс модны тайрдас, модны үзүүр, мөчирны хугархайг газарт хөглөрүүлэн хаясан байв.

   48 см өргөнтэй огтлогдсон шинэс модны хожуул E104 20 34 8 N49 21 44 2,

   56 см өргөнтэй огтлогдсон шинэс модны хожуул E104 20 34 9 N49 21 43 9,

   52 см өргөнтэй огтлогдсон шинэс модны хожуул E104 20 35 6 N49 21 43 7,

   47 см өргөнтэй огтлогдсон шинэс модны хожуул E104 20 35 4 N49 21 43 6,

   60 см өргөнтэй огтлогдсон шинэс модны хожуул E104 20 35 4 N49 21 43 2,

   43 см өргөнтэй огтлогдсон шинэс модны хожуул E104 20 35 4 N49 21 42 9,

   40 см өргөнтэй огтлогдсон шинэс модны хожуул E104 20 34 9 N49 21 42 9 гэсэн солбилцолд байв. Мод огтолж бэлтгэсэн газар нь уулын энгэр, орой газар байв гэх гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 16-19 дэх тал/,

4. Модонд үзлэг хийсэн 3.50-4.04 метрийн урттай, бүдүүн тал нь 42.5 сантиметрийн, нарийн тал нь 0.322-0.723 42.5 сантиметрийн, нийт эзэлхүүн нь 10.421 м/куб, 21 ширхэг шинэс төрлийн мод байгааг жагсааж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3 дугаар хавтасны 7-10 дахь тал/,

5. Зөвшөөрөлгүй бэлтгэсэн 21 ширхэг шинэс төрлийн мод болон түүнийг бэлтгэхэд ашигласан улсын дугаартай ногоон өнгийн ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтасны 12-18 дахь тал/,

6. Шар өнгийн Lugong.L926 загварын, L91821090025 арлын дугаартай, Жи эс би капитал ББСБ-ын эзэмшлийн 03573559 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 6-11 дэх тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч П.Эын өгсөн: Байгаль экологид учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Үүнтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дэх тал/,

8. Иргэний нэхэмжпэгч Б.Гын өгсөн: улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг юм. Уг тээврийн хэрэгслийг манай хүү Б******* ойр зуурын хэрэглээндээ ашигладаг юм. Манай хүү миний машиныг аж ахуйн нэгжийн модонд яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд өгч явуулсан. Тээврийн хэрэгслийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 91-92 дахь тал/,

9. Гэрч М.Дгийн өгсөн: Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 08 цагийн үед Б******* гэх залуугийн санал болгосноор Хандгайт гэх газарт очиж мод бэлтгэх ажил хийсэн. Б******* өөрийнхөө автомашинаар Х******* гэх хүний модыг бэлтгэж өгөх гэж байсан. Би өдрийн 80,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцоод Хандгайт гэх газар очтол 4 метрийн урттай 30 орчим ширхэг мод зөөж байсан. Тэр нь нойтон хар мод байсан. Би өөр зүйл мэдэхгүй, анх удаа явж байна. гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35, хэргийн 3 дугаар хавтасны 44-49 дэх тал/,

10. Гэрч М.Эын өгсөн: Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б******* ахын санал болгосноор 80,000 төгрөгний цалинтай Хандгайт гэх газарт очиж мод бэлтгэхээр Б******* ахын автомашинаар Б*******, Д хоёртой хамт явсан. Очих газартаа очоод гуч орчим ширхэг дөрвөн метрийн урттай мод хөрөөдөж, бэлтгэж огтолсон. Бид нарын бэлтгэсэн мод нойтон хар мод байсан. Модоо ачаад Хаш гэх хүний хашаанд аваачиж буулгахаар болсон. Хаш гэх хүн Б******* ахаар мод бэлтгүүлсэн юм шиг байналээ. …Би яг тоолоогүй учир андуурсан байж магадгүй. Үзүүр мөчрүүд тэндээ үлдсэн, ургаа моднууд бүгд нойтон моднууд байсан. …Харин тэр бэлтгэсэн модоо Хашийн хашаанд буулгана гэж бол явж байх үедээ хэлж байсан. …гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн. 46, 3 дугаар хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

11. Гэрч Ц.Бын өгсөн: Би Булган аймгийн ******* сумын ******* тосгонд мод бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажилладаг. Би компанийнхаа үйл ажиллагаа, мод бэлтгэх үйл ажиллагааг хариуцдаг гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дахь тал/, ... ХХК-ний захирал Х******* 2021 оны 12 дугаар сарын эхээр худалдаж авсан 69-69 УР улсын дугаартай Lugong загварын авто ачигчийг би хариуцаж Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт байрлах Харлаг Наран гэх газраас мод бэлтгэх, ачих үйл ажиллагаанд жолооддог байсан. Би Хандгайт гэх газраас мод бэлтгэсэн талаар мэдэхгүй гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

12. Гэрч Г.Оийн өгсөн: Би Булган аймгийн ******* сумын ******* тосгонд Идэр гэх шатахуун түгээх станцад эрхлэгч ажилтай. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн үед Б******* нь улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгсэлдээ шатахуун авахаар ирээд ХХК-ний захирал Хашийн нэр дээр 143 литр буюу 343,200 төгрөгийн шатахуун бичүүлж аваад явсан. Б******* нь ирээд шатахуун авъя гэхээр нь мөнгөөр үү гэтэл үгүй Хаш ахын нэр дээр бичүүлнэ гэхээр нь би Хаш руу залгаад асуухад Хаш наад хүндээ өгчих, манайх мод бэлтгэх эрхийн бичигтэй модонд явуулах гэж байгаа гэхээр нь шатахуун хийж өгсөн. …2021 оны 12 сарын 20-ны өдөр иргэн Г.Б******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр 143 литр буюу 342,200 төгрөгийн шатахуун ХХК-ийн Х******* гэдэг хүний нэр дээр бичүүлээд авсан. Тухайн мөнгөний өрийг би он дуусах гэж байсан учраас Х*******аас нэхэж байгаад төлүүлсэн юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53, 3 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

13. Гэрч Д.Сын өгсөн: ...Би тухайн үед буюу 2021 оны 12 сарын 23-ны өдөр, түүнээс хойш Г.Б******* гэдэг хүнтэй таараагүй. 2021 оны 12 сарын 23-ны өдөр Хандгайт гэдэг газарт очсон. Тухайн үед үзүүр, дорцов түүх санаатай очиход цагдаагийн албан хаагчид баахан модтой тээврийн хэрэгсэл саатуулчихсан байсан болохоор би хэрэгт орж магадгүй юм байна гэж ойлгоод буцаад ******* тосгоны төв рүү явсан юм гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

14. Булган аймгийн ******* сумын ******* тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай: шинжлэгдэж байгаа 4 метр орчим урттай 21 ширхэг мод нь шинэс төрлийн нойтон мод. Уг мод нь хэмжилт бодолтоор 10.421 метр куб болсон. Энэ мод нь 7-9 босоо модноос гарах боломжтой. Бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 5,021,594 төгрөг гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

15. Хос Итгэл төгс хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №01/06 дугаартай: Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ногоон өнгийн улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгсэл 6,400,000 төгрөг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хуучин хөрөө 90,000 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 135-140 дахь тал/,

16. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Д.Х*******ын өгсөн: Б******* нь би шүүхийн шийдвэрт өр төлбөртэй болчихоод мөнгө, төгрөг хэрэгтэй байна модны ажил байна уу? гэж 2-3 хоног утсаар болон биеэр ирж уулзаж байсан юм. Тухайн үед миний төрсөн ах Д.Цогбадрах нь ходоодны хорт хавдартай эмчилгээний мөнгө төгрөг хэрэгтэй байсан учир 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б******* утсаар яриад ажил асуухаар нь тэгээд яваад ир, бэлтгэсэн модоо манай хашаанд буулгаарай гэж хэлээд явуулсан. Өмнө нь Б******* нь манай модонд явдаг байсан учир өөрөө мэдээд яваад ирнэ байх гэж бодоод яв гэж хэлсэн. Яг хэнтэй хамт яваад хаанаас мод бэлтгэх тухай хэлсэн зүйл байхгүй. Манай ******* угаасаа ажлын үнэлгээ тогтсон байдаг нэг хүн өдөрт 80,000 төгрөг, 4 хүн 320,000 байдаг. Тээвэр нь 400,000 байдаг нийт 720,000 төгрөгийг , хам явсан хүмүүс хувааж авдаг. Энэ үнэлгээ тогтмол мөрдөгддөг. Би тэр мөнгийг нь өгнө гэж бодож байсан юм. Тэгээд Хандгайт гэх газраас мод бэлтгэж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан байсан. …Б*******ийн бэлтгэсэн мод нь аж ахуйн нэгжийн орлого болж орохгүй ээ. Г.Б*******ид болон Г.Б*******ийн авч явсан ажилчид хөлсийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь ахынхаа эмчилгээний зардалд зарцуулахаар бодож төлөвлөж байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 81-82, 3 дугаар хавтаст хэргийн 123-125 дахь тал/,

17. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Г.Б*******ийн өгсөн: Би улсын дугаартай өөрийн төрсөн аав Гын эзэмшлийн ЗИЛ-131 загварын авто машиныг жолоодож “” ХХК-ийн мод бэлтгэх эрхийн бичигтэй “Наран” гэх газраас хуурай цэвэрлэгээний модонд нь өмнө нь явдаг байсан юм. Тэгээд сүүлд явсан бензинээс 110 орчим литр бензин нь үлдсэн байсан учир тэр бинзенээр нь модонд явах санаатай Х*******аас модонд явах ажил байна уу? гэж асууж, уулзаж байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.Х******* ах руу утсаар модонд явмаар байнаа, мөнгө төгрөгний хэрэгтэй байна гэж асуухад “тэгээ яваад ир, манай хөрөө рам дээр буулгаарай” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед *******ад байсан хуучин танил Э, Д нарыг модонд явах уу гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр зөвшөөрөхөөр нь ах нь ирээд мөнгө төгрөгийг нь өгнө гэж хэлсэн юм. Мөн Стай хамт яваарай гэж Х******* ах хэлсэн учир Стай уулзсан. Тэгээд маргааш нь явахаар тохироод маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өглөө өглөө Э, Д нарыг аваад Стай очиж уулзаад явах уу гэсэн чинь С “машиндаа гагнуур хийж байна араас чинь очъё” гэхээр нь за гээд бид нар явсан боловч С ирээгүй. Тэгээд бид нар уул руу гурвуулаа яваад Хандгайт гэх газарт очоод бүдүүнээс нь долоон ширхэг шинэс модыг хөрөөдөж дөрвөн метрээр бэлтгэсэн. Тэгээд ажил дуусаж байхад миний цахилгаан хөрөөний маниул эвдрээд гал түлээд сууж байхад экологийн цагдаагийн алба хаагч нар ирээд шалгасан. Тэгээд би өөрийн хөрөөдсөн долоон ширхэг модны хожуулыг зааж өгч хэргийн газрын үзлэг хийлгэсэн. …Д.Х******* хууль бусаар мод бэлтгээд өөрийнх нь хашаанд буулгаад өөрөөс нь хөлс мөнгө авна гэдгийг нь ч мэдэж байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 104-107 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх баримтат мэдээлэл бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч П.Э, Б.Г, гэрч М.Д, М.Э, Ц.Барст-Од, Г.О нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт битүүмжлэгдсэн мод, тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Д.Х******* нь мод бэлтгэх эрхийн бичиггүй, эрхийн хугацаа дууссан гэдгийг мэдсээр байж Г.Б*******ийг хөлслөн гэмт хэрэгт үйлдэхэд татан оруулах замаар санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 12 сарын 23-ны өдөр Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн нутаг “” гэх газраас 21 ширхэг 4 метрийн урттай 10.85м3 шинэс төрлийн хэрэглээний нойтон мод хууль бусаар бэлтгүүлсэн, шүүгдэгч Г.Б******* нь Д.Х*******тай бүлэглэн 2021 оны 12 сарын 23-ны өдөр Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн нутаг “” гэх газраас 21 ширхэг 4 метрийн урттай 10.421м3 шинэс төрлийн хэрэглээний нойтон мод хууль бусаар бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нар нь бүлэглэн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж ургаа модыг тайрч бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарын гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Х*******ыг Г.Б*******ийг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх шинэс төрлийн хэрэглээний нойтон мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан, шүүгдэгч Г.Б*******ийг Д.Х*******тай бүлэглэн Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд нийт 5,021,594 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган аймгийн ******* сумын ******* тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 15,684,951 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Шүүгдэгч Д.Х******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,700,000 төгрөгийг буюу нийт 7,000,000 төгрөгийг, шүүхийн шатанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 8,600,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 85,000 төгрөгийг тус тус төлж байгаль экологид учирсан нийт хохиролд 15,685,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд төлсөн байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүйд тооцов. /2 дахь хавтаст хэргийн 113-115 дахь тал/

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Х*******ыг мод бэлтгэх эрхийн бичиггүй, эрхийн хугацаа дууссан гэдгийг мэдсээр байж Г.Б*******ийг хөлслөн гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, санаатай гэмт хэрэгт татан оруулах замаар бүлэглэж ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгүүлсэн, шүүгдэгч Г.Б*******ийг Д.Х*******тай бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Х*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Г.Б*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй.

Хэргийн 2 дугаар хавтасны 97, 108 дахь тал, 3 дугаар хавтасны 135, 140, 141, 157-169 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн ******* сумын ******* тосгоны захирагчийн албаны 2022 оны 10 дугаар 13-ны өдрийн 490, 491 дугаартай албан бичгүүд, шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х******* нь 59 настай, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* тосгоны үйлдвэрийн 116 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан, одоо сахарын өвчний улмаас эмнэлгийн хяналтад байгаа зэрэг, шүүгдэгч Г.Б******* нь 38 настай нь ам бүл 4, эхнэр болон бага насны хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* тосгоны үйлдвэрчний 205 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нэг удаа энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдал болон тэдний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ....” гэж зааснаас үзэхэд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Гын эзэмшлийнх, хохирол төлүүлэх зорилгоор битүүмжилсэн 69-69 УР улсын дугаартай шар өнгийн авто ачигч механизм нь “Жи эс би капитал” ББСБ-ын эзэмшлийнх болох нь 03573559 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь байгаль экологид учирсан хохирлыг бүрэн нөхөн төлж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан байх тул хэрэгт прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай Зил 131 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч Б.Гын, мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож 69-69 УР улсын дугаартай шар өнгийн авто ачигч механизмыг өмчлөгч эзэмшигч “Жи эс би капитал” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд тус тус үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Харин гэмт хэрэг үйлдэж олсон 21 ширхэг 4 метрийн урттай, 10.421м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Д*******ийн Х*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, ******* овогт Гын Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Х*******ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Б*******ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

7. Хэрэгт прокурорын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож улсын дугаартай Зил 130 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч Б.Гын эзэмшилд, мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож 69-69 УР улсын дугаартай шар өнгийн авто ачигч механизмыг “Жи эс би капитал” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд тус тус үлдээж, гэмт хэрэг үйлдэж олсон 21 ширхэг 4 метрийн урттай, 10.421м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон модыг хурааж, үнийг төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90,000 /ерэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй цахилгааг хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД