Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0768/З |
Дугаар | 221/МА2024/0719 |
Огноо | 2024-11-13 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2024/0719
Д.У, “АУГ ББСБ” ХХК нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 636 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “АУГ ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Нгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга,
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Илтгэгч: Шүүгч А.С
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.У,
Нэхэмжлэгч: “АУГ ББСБ” ХХК
Хариуцагч: УБЕГ
Гуравдагч этгээд: Т.С, Ж.Н, О.О, Б.Э, Ж.Хэ, Л.А, Л.Б, М.У, В.Ш, “Еши” ХХК, “ХХБ” ХХК
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Угийн өмгөөлөгч Ч.У, нэхэмжлэгч “Ауг ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Ч.Ч, М.Б, гуравдагч этгээд Л.А нар.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2022/0768/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
“Нэхэмжлэгч “Ауг” ББСБ ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/*** тоот албан бичгийг хүчингүй болгуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-**04, Ү-**68, Ү-****, Ү-***11, Ү-**34, Ү-**76, Ү-**04, Ү-**37, Ү-**08 дугаартай үл хөдлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, “Ауг” ББСБ ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Ү-**** дугаартай, ҮХЭХӨЭУБ-ын гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, **а байр 0 тоот хаягт байрлах Үйлчилгээтэй орон сууцны барилгад хууль бусаар хаяг давхардуулан Ү-**58 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгогдсоныг хүчингүй болгуулах,
Харин нэхэмжлэгч Д.Угаас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн **50 дугаартай эд хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шилжүүлэх тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаартай “Зөрчил арилгуулах тухай” шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр:
“1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.7 заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шилжүүлэх тухай **50дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, мөн тус газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 07 өдрийн Зөрчил арилгуулах тухай ** дүгээр шаардлагыг илт хууль бус болохыг тогтоосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/*** тоот албан бичгийг хүчингүй болгуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-**04, Ү-**68, Ү-****, Ү-***11, Ү-**34, Ү-**76, Ү-**04, Ү-**37, Ү-**08 дугаартай үл хөдлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, “Ауг ББСБ” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Ү-**** дугаартай, ҮХЭХӨЭУБ-ын гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, **а байр 0 тоот хаягт байрлах Үйлчилгээтэй орон сууцны барилгад хууль бусаар хаяг давхардуулан Ү-**58 дугаартай ҮХЭХӨЭУБ-ийн гэрчилгээг олгогдсоныг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “АУГ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1.Манай байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон тухайд:
2.1.1.Анхан шатны шүүх хууль, журмын тодорхой заалтуудыг үндэслэл болгон зааж хариуцагч байгууллага нь хууль, журмаар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс манай байгууллагын эрх ашиг зөрчигдсөн нь дээрх хууль тогтоомж, журмын зохицуулалтад нийцсэнгүй гэсэн зөв дүгнэлтийг хийсэн боловч гуравдагч этгээдүүдэд хууль зөрчин олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нь бодит байдалд нийцэхгүй гэсэн ойлгомжгүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх гэдэг нь бодит байдалд нийцсэн байх гэсэн агуулгыг илэрхийлнэ хэмээн дүгнэсэн нь өөрөө ойлгомжгүй хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлаж байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “бодит байдал нийцсэн байх” зарчим байхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчим байх бөгөөд уг зарчим нь захиргааны үйл ажиллагаанд тавигдах зарчим болно. .
Нэгэнт холбогдох хууль, журмыг зөрчиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон үйл баримтыг шүүх үнэлсэн бол түдгэлзүүлсэн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсгийг үндэслэн дээрх 9 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх буюу барьцааны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
2.1.2.Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг хаяг давхардуулан олгосон үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр, ямар хууль тогтоомжийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй нь тодорхойгүйгээр шууд тогтоох хэсгийн 2 дах хэсэгт “....Ауг ББСБ” ХХК- ийн барьцаа хөрөнгө болох Ү-**** дугаартай, ҮХЭХӨЭУБ-ын гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн ** хороо, ** хороолол, **а байр 0 тоот хаягт байрлах Үйлчилгээний орон сууцны барилгад хууль бусаар хаяг давхардуулан Ү- **58 дугаартай ҮХЭХӨЭУБ-ын гэрчилгээ олгогдсоныг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Ауг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна.
2.1.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, туунд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ. тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан атал тухайн нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл хэсэгт хуульд зааснаар тусгасан зүйлгүй байгаа нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “Шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан байх бөгөөд уг заалт нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.
2.2. Д.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн тухайд:
Д.Угийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа шүүхээс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх талаар “Ауг ББСБ” ХХК-ийн төлөөлөгч өмгөөлөгчийн тайлбарт дүгнэлт өгсөнгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
2.2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.У нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу мөн хуулийн ** дугаар зүйлийн **.5.1 дэх хэсэгт зааснаар “хүчингүй болгуулах”, “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнөө нэхэмжлэгч тодорхойлж чадаагүй, өөрөөр хэлбэл, хариуцагчийн 2022 оны 07-р сарын 01-ний өдрийн **50тоот дүгнэлт, 2022 оны 07- р сарын 07-ны өдрийн ** тоот шаардлага нь нэхэмжлэгч Д.Уд чиглээгүй буюу түүнд ямар нэгэн үүрэг болгоогүй, түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хязгаарлаагүй байх тул хуулийн 54.2-т зааснаар шүүхээс Д.Угийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал, улсын байцаагчийн 425 тоот дүгнэлтээр “Гуравдагч этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй өмчлөгчөөр бүртгэлтэй, 9 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг зөрчил арилгах хүртэл хугацаагаар бүхэлд нь түдгэлзүүлсэн”, “Нэр бүхий улсын бүртгэгч нарыг хууль бус бүртгэл хийсэн гэж хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах саналыг гаргасан”, “иргэн Д.Угийн асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулах” гэх 3 асуудлаар дүгнэлт гаргасан нь Д.Угийн эрх ашгийг хөндсөн, үүрэг болгосон, эрхийг хязгаарласан зүйл байхгүй болно.
Түүнчлэн шүүх хуралдаанд оролцож буй гуравдагч этгээдүүд болох иргэдийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн нь эдгээр гуравдагч этгээдүүдийн эрх ашиг хөндөгдсөн учраас өмчлөгч этгээдүүд нь нэхэмжлэл гаргах эрхтэй болохоос Д.Уд ийм эрх байхгүй, мөн нэр бүхий өмчлөгч нараас төлөөлөх эрх олгосон итгэмжлэл хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
2.2.2.Түүнчлэн манай байгууллагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн учир Д.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь ямар хууль, ямар үндэслэлээр ийнхүү шийдвэрлэж байгааг ихэд гайхаж байна өөрөөр хэлбэл нэгнийх нэхэмжлэлийг хангахгүй тул нөгөөх хангаж шийддэг гэх хууль зүйн үндэслэл аль ч шүүхэд байх үндэсгүй юм.
2.2.3. Мөн шүүхээс хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр шаардлагын ШААРДАХ нь хэсгийг 1-т заасан “...барьцаалагч “Ауг ББСБ” ХХК-ийн барьцаанаас хэсэгчлэн чөлөөлүүлэх бичгээр гаргасан зөвшөөрлийг авч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 25-ны дотор ирүүлэх” гэж заасныг хэн авч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна, дээрх ойлгомжгүй байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэж заасны дагуу уг захиргааны акт нь илт хууль бус акт гэж Д.У нь тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаар шаардлагын үндэслэх нь хэсэгт “...Таны Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлсэн өргөдөл, хүсэлт холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул... холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ. Гэж зааснаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт шалгуулахаар холбогдох баримт мэдээллийг хүргүүлсэн...” гэж дүгнэсэн бөгөөд уг зөрчлийг арилгах үүднээс “Ауг ББСБ” ХХК-ийн барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх бичгээр гаргасан зөвшөөрлийг авч Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 25-ны дотор ирүүлэх шаардлага өгсөн нь Д.Уд өгсөн нь тодорхой байхад шүүхийн шийдвэрт дурдаж буй шиг захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэж дүгнэх үндэслэлгүй болно. Хэрэв шүүгчид ойлгомжгүй байсан бол шүүгч **-р шаардлагыг хэнд гардуулсан болохыг Улсын бүртгэлийг газраас тодруулж асуух боломжтой байсан ч энэ ажиллагаагаа хийгээгүй.
2.2.4.Манай байгууллага нь иргэний шүүхээр иргэн Д.Уд холбогдох хэргийг шийдвэрлүүлснээр тус хуулийн этгээдийн хүсэл зориг хангагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна, захиргааны хэргийн шүүх иргэний шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд түүний дүгнэснээр тус байгууллагын хүсэл зориг хэрэв хангагдсан юм бол иргэний шүүхийн шийдвэр, магадлал гарч шүүхийн шийдвэрийн ажиллагаа явагдаж буй хэдий ч Д.У нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэгч нарын хууль зөрчсөн үйлдлээс болж барьцааны бүртгэлд бүртгэгдсэн 9 үл хөрөнгө хасагдсанаар бидний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж өнөөдрийг хүрсэн, тухайн ажилтнуудын зөрчлийг илрүүлэн хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авсан, хууль зөрчсөн бүртгэлийг түдгэлзүүлсэн шийдвэрлэсэн үндэслэлгүй, харин тус бүртгэлүүдийг эхнээс нь хүчингүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр”,
...7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”,
...32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”,
...34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”,
...106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.”
...107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.”, 107.4-т “Үндэслэх хэсэгт...захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.”,
111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.” гэж тус тус заасан.
2.Анхан шатны шүүхээс дээр дурдсан хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан, нэхэмжлэлийн зарим шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй, хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлд дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар дутуу дүгнэлт өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн зарим асуудлаар шүүгчийн захирамж гаргаагүй, шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй зэрэг зөрчил гаргасан гэдэг нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч Д.Угаас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чд холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн **50дугаартай эд хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шилжүүлэх тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаартай Зөрчил арилгуулах тухай шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 7223 дугаар захирамжаар захиргааны хэрэг[1] үүсгэжээ.
2.2.Нэхэмжлэгч “Ауг ББСБ” ХХК-иас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/*** тоот албан бичгийг хүчингүй болгуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-**04, Ү-**68, Ү-****, Ү-***11, Ү-**34, Ү-**76, Ү-**04, Ү-**37, Ү-**08 дугаартай үл хөдлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.3.Уг нэхэмжлэлийн шаардлагыг хянаад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10208 дугаар захирамжаар “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/*** тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, “эрхийн улсын бүртгэлийн Ү-**04, Ү-**68, Ү-****, Ү-***11, Ү-**34, Ү-**76, Ү-**04, Ү-**37, Ү-**08 дугаартай үл хөдлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн[2] бөгөөд нэхэмжлэгчээс дээрх захирамжид гомдол гаргаагүй байна.
2.4.Улмаар дээрх Д.У болон “Ауг ББСБ” ХХК нарын нэхэмжлэлтэй УБЕГт холбогдох захиргааны хэргүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ** дугаар зүйлийн **.1-т заасан үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 845 дугаар захирамжаар[3] нэгтгэсэн байна.
2.5.Нэхэмжлэгч “Ауг ББСБ” ХХК-иас дахин тус шүүхэд “Ауг ББСБ” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Ү-**** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, **а байр 0 тоот хаягт байрлах Үйлчилгээтэй орон сууцны барилгад хууль бусаар хаяг давхардуулан Ү-**58 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгогдсоныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.6.Уг нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4220 дугаар захирамжаар[4] захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд мөн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5136 дугаар захирамжаар[5] тус хэргийг “Ауг ББСБ” ХХК, Д.У нарын нэхэмжлэлтэй, УБЕГт холбогдох хэрэгт нэгтгэсэн байна.
2.7.Нэхэмжлэгч “Ауг ББСБ” ХХК-ийн анх гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/*** тоот албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10208 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс уг захирамжтай холбогдуулан давж заалдах гомдол гаргаагүй, энэ үндэслэлээр дахин нэхэмжлэл гаргаагүй, энэ шаардлагаар маргаагүй байхад анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч, шийдвэрийн Тогтоох хэсэгт уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргажээ.
2.8.Мөн нэхэмжлэгч “Ауг ББСБ” ХХК-ийн зүгээс “...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох 70 хувийн гүйцэтгэлтэй 0-7 давхар **А байрыг бүхэлд нь барьцаалсан тул тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах ёсгүй” гэж маргаж байгаа бол нэхэмжлэгч Д.Угийн зүгээс “...анх 4096 м.кв 1-7 давхар хүртэл орон сууцыг барьцаалсан тул 8-12 давхар буюу 2500 м.кв талбай бол иргэн Д.У миний өмчлөлд захиран зарцуулах худалдан борлуулах эрх нь байгаа” гэж маргасан.
Гэтэл нэхэмжлэгч нарын маргаж буй нөхцөл байдалтай холбоотойгоор анх барьцааны гэрээнд тусгасан 4096 м.кв хэмжээнд тухайн **А байр бүхэлдээ, эсхүл 0-7 давхар, эсхүл 1-7 давхар хамаарч байгаа эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй, маргаан бүхий талбайн хэмжээг нарийвчлан тодорхойлсон баримтыг хэрэг нотлох баримтаар авагдаагүй байна.
Тодруулбал, барьцааны гэрээнд 7 давхар бүхэлдээ орж байгаа эсэх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр гуравдагч этгээд болох ** тоот байрны Н.Ч, В.Ш, ** тоот байрны Т.С, Ж.Хэ, ** тоот байрны Б.Э, ** тоот байрны О.О, ** тоот байрны Ж.Н нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхэд шүүхээс тус бүрт нь дүгнэлт өгөх шаардлагатай.
2.9.Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ауг ББСБ” ХХК-иас “барьцаа хөрөнгө болох Ү-**** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, **а байр 0 тоот хаягт байрлах Үйлчилгээтэй орон сууцны барилгад хууль бусаар хаяг давхардуулан Ү-**58 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгогдсоныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа “барьцаа хөрөнгө болох Ү-**** дугаартай, гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, **а байр 0 тоот хаягт байрлах Үйлчилгээтэй орон сууцны барилгад хууль бусаар хаяг давхардуулан Ү-**58 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосныг илт хууль бус болохыг тогтоолгох” болгон өөрчилжээ.
Дээрх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг нэхэмжлэгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 294 дүгээр тогтоолоор[6] “нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр шууд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг илт хууль бусд тооцсоноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх эсэхэд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй” гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч “Ауг ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан байхад энэхүү нэхэмжлэгчийн тайлбар, уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шийдвэрийн Үндэслэх хэсэгт дүгнэлт өгөөгүй атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн давхардсан гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Харин нэхэмжлэгч “Ауг ББСБ” ХХК-ийн давж заалдах гомдолд “анхан шатны шүүх хурал дээр манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж өөрчилсөн хүсэлтээсээ татгалзсан нь анх гаргасан үндсэн нэхэмжлэлээсээ татгалзсан гэсэн үг биш юм...шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг хаяг давхардуулан олгосон үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр, ямар хууль тогтоомжийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй тодорхойгүйгээр шууд тогтоох хэсэгт...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” гэж маргаж байна.
Иймээс “маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн давхардсан гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага”-тай холбоотойгоор нэхэмжлэгч “Ауг ББСБ”-иас маргаж байгаа эсэхийг анхан шатны шүүхээс дахин тодруулах шаардлагатай.
2.10.Нэхэмжлэгч “Ауг ББСБ” ХХК-иас “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.У нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу мөн хуулийн ** дугаар зүйлийн **.5.1 дэх хэсэгт зааснаар “хүчингүй болгуулах”, “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнөө нэхэмжлэгч тодорхойлж чадаагүй, өөрөөр хэлбэл, хариуцагчийн 2022 оны 07-р сарын 01-ний өдрийн **50тоот дүгнэлт, 2022 оны 07- р сарын 07-ны өдрийн ** тоот шаардлага нь нэхэмжлэгч Д.Уд чиглээгүй буюу түүнд ямар нэгэн үүрэг болгоогүй, түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хязгаарлаагүй байх тул хуулийн 54.2-т зааснаар шүүхээс Д.Угийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.” гэж анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргасан. Гэтэл энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй нь хуульд нийцээгүй байх тул хэргийн оролцогчийн маргаж буй энэ үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
2.11.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн байх ба хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл[7] байх боловч урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан шүүгчийн захирамж байхгүй, мөн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл[8] байх боловч шүүгчийн захирамж байхгүй, мөн шүүх хуралдааны явцад шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 9725 дугаар захирамж[9] гарган шүүх хуралдааныг хойшлуулсан байх боловч шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ерөнхий шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 869 дугаар захирамжаар[10] А.Г шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэсэн байх боловч А.Г шүүгчид хэрэг шилжсэн шүүгчийн зөвлөгөөний тогтоол байхгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны илэрхий олон алдааг анхан шатны шүүх гаргасан байна.
2.12.Энэхүү захиргааны хэргийг анхан шатны шүүхээс нэгтгэн шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нар хэд хэдэн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч нар нэг эрх, ашиг сонирхолтой бус, олон гуравдагч этгээдтэй зэрэг хэргийн онцлог байдлыг харгалзан үзээгүй, захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, шүүхээс дүгнэлт өгөхдөө ойлгомжгүй байдал бий болгож, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийн талаар уялдаа холбоогүй, ойлгомжгүй дүгнэлтүүд өгсөн зэрэг нөхцөл байдал бий болжээ.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ** дугаар зүйлийн **.2-т “Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан болон хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно.” гэж заасны дагуу энэхүү захиргааны хэргийг хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл бүрт дүгнэлт өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эмх цэгцтэй, уялдаа холбоотой байдлыг хангахын тулд тусгаарлан шийдвэрлэх боломжтой байгааг дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ауг ББСБ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш ** хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.С
[1] Хэргийн 1-р хавтас 30 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас **2 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 82-83 дахь тал
[4] Хэргийн 3-р хавтас 1**-1** дахь тал
[5] Хэргийн 3-р хавтас 216-217 дахь тал
[6] Хэргийн 5-р хавтас 11-15 дахь тал
[7] Хэргийн 2-р хавтас 248-250 дахь тал
[8] Хэргийн 3-р хавтас 17-18 дахь тал
[9] Хэргийн 4-р хавтас 107-108 дахь тал
[10] Хэргийн 5-р хавтас 63-64 дэх тал