| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2022/0041/э |
| Дугаар | 2022/ШЦТ/44 |
| Огноо | 2022-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/44
2
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн Д-т холбогдох эрүүгийн 223.......... дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор харъяалал тогтоож шилжүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19... оны 0... дүгээр сарын 00-ний өдөр Х аймгийн Х суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд дунд боловсролтой, цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 0-5 насны 3 хүүхдийн хамт Х аймгийн Х сумын 4 дүгээр баг, Ц-ын 4-07 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл:
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 201.. оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, 90%-ийн группт байдаг гэх, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ийн Д. /РД:СИ0000/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Г.Др шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Л.А нь миний үеэл эгч байгаа юм. Тухайн өдөр хүргэн ах чинь намайг цохичихоод гараад явчихлаа гэж надад утсаар хэлж намайг дуудсан. Өмнө нь хүргэн ах эгч рүү хутга барьж дайрсан асуудал гараад тэр үед би эмнэлэгт байсан болохоор найз нь аварсан асуудал үүсэж байсан юм. Тэгээд бас л тиймэрхүү юм болох гэж байгаа болов уу гээд очсон. Очоод гэртээ ор гэхэд үгэнд орохгүй, намайг мөргөсөн. Тэгээд би нурууны хагалгаанд орсон болохоор хүнд хамаагүй цохиулж болохгүй болохоор өөрийгөө хамгаалаад Б.Т-ыг 2-3 удаа цохисон. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надад гомдол саналгүй, надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Гэхдээ энэ хэрэг хохирогчийн буруутай үйлдлээс болж гарсан. Би 2021 оны 10 дугаар сард нуруундаа хагалгаанд ороод, 2021 оны 12 сард групп тогтоолгосон. Группын мөнгө сард 180,000 төгрөг авдаг. Өөр орлого байхгүй. Эхнэр маань одоогоор хүүхдээ хараад гэртээ байгаа...” гэв.
Эрүүгийн 223......... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хохирогч Б.Т-ын “...Би 2022 оны 8 дугаар сарын 03-ны орой эхнэрийнхээ хамт ажлаа тараад 19 цагийн орчимд гэртээ хариад дүү Г.Дын гэрт нь бид хоёр 2.5 литрийн савтай 3 пивыг хувааж уусан. Тухайн пивоноос миний эхнэр уугаагүй. Тэгээд шөнө 02 цагийн орчимд л байх гэж бодож байна. Эхнэр бид гурав манай гэрт ороод амрах гэж байх үед нь би гэрээсээ гарч явах гэж байхад миний эхнэр намайг гаргахгүй гээд байхаар би гарлаа гэж хэлээд шууд гэрээсээ гараад хойд талд байдаг хоёр давхар саарал байшингийн хажууд явж байхад манай хадам дүү Дамдинбазар миний араас ирээд намайг газар унагааж нүүр болон баруун нүд рүү бас уруул хэсэг рүү хоёр гараараа ойролцоогоор 4-5 удаа цохисон учраас миний нүүр хэсгээс цус гарсан. Тэгээд би газраас босоод ирсэн чинь Д нь намайг түлхээд гэрлүүгээ явсан. Харин би зугтаагаад цагдаагийн байранд ирсэн байсан. Тухайн үед болсон зарим зүйлийг би санахгүй байна. Ер нь бол Дамдинбазар нь намайг эгч А-тэй нь маргалдаж гарч явлаа л гэж зодсон юм шиг байна. Бид хоёр огтхон ч маргалдаж муудаж байгаагүй. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/
2.Гэрч Л.А-ийн “...2022 оны 8 дугаар сарын 03-ны орой миний хамтран амьдрагч Б.Түвшинбаяр бид хоёр Г.Д-ынд орж хоол идчихээд тэр хоёр 2.5 литрийн савтай 3 ширхэг пивыг хувааж уугаад 2022 оны 8 дугаар сарын 04-ний 02-03 орчимд гэж бодож байна Т бид хоёр гэртэй орчихоод амрах гэж байхад миний нөхөр явна гэхлээр нь зэрэг би явуулахгүй гэсэн чинь чигээрээ гараад явчихлаар нь зэрэг би нөхрийнхөө араас нь очоод дуудсан чинь миний үгэнд орохгүй явлаа гээд байсан учраас би дүү Г.Д-ыг утсаар нь залгаж дуудаад хүргэн ах чинь явна гээд байна гарч ирээд гэрт нь оруул гэсэн чинь миний дүү Г.Д хашаанаас гараад ирэхлээр нь би ахыгаа оруул гэж хэлээд 00 ороод гарч ирсэн чинь Г.Д нь ахыгаа газар унагаачихсан цохиод байх шиг байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас юугаар хэдэн удаа яаж цохисныг нь хараагүй. Би Г.Д-ыг загнаад салгасан чинь миний нөхөр цаашаа гудамжаар яваад өгсөн. Харин дүү бид хоёр гэр гэртээ орж амарсан. Тухайн үед миний дүү намайг өмөөрөөд миний нөхөр миний үгэнд орохгүй байсан учраас л Б.Т-рыг зодсон юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас /
3.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 532 дугаартай шинжээчийн:
1.Б.Т-ын биед уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун хөмсөг, уруулын дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /1,98%/ үедээ Х аймгийн Х сумын 4 дүгээр баг Цацал хороололд Б.Т-ыг “гэртээ ор, эгчийн үгэнд ор” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж зодож Б.Т-ын эрүүл мэндэд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун хөмсөг, уруулын дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.
Шүүгдэгч Г.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйлийн зүй зохисгүй хэрэглээ, тэдгээрийн үл ойлголцол, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б овогт Б-ын Т /РД:СТ.../-ын биед уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун хөмсөг, уруулын дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлжээ. /хх-ийн 6-7, 24-25 дугаар хуудас/
Иймд хохирогчийн “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Шүүгдэгч Г.Д-рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчийн биед зүүн чихний омог орчмын язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг болон шүүгдэгч нь нурууны хагалгаанд орж 90%-ийн групп тогтоолгосон тухай эрүүл мэндийн байдал, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, группын 180,000 төгрөгрнөөс өөр орлогогүй зэргийг түүний хувийн байдалд хамааруулан, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэв.
Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ сарын хугацаагаар оногдуулж, уг хугацаанд Х аймгийн Х сумын төвөөс явахыг хориглох үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Д-т анхааруулав.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Д-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Г-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г-ийн Д-т зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ сарын хугацаагаар оногдуулж, уг хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс явахыг хориглох үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Д-т анхааруулсугай.
4.Шүүгдэгч Г.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч Г.Д-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ