Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч П.М оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн М-ид холбогдох эрүүгийн 2240000... дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор харъяалал тогтоон шилжүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19... оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Х аймгийн Б сумын 2 дугаар баг, 4.. дугаар байрны 73 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт П-ийн М. /РД:СЩ9011000/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.М нь согтуугаар 2022 оны 7 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед Х аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадаа Б.У-тай үл ялих зүйлээр хоорондоо маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт 2 удаа цохиж, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Эрүүгийн 224000000.........  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Б.У-ын “...Би 2022 оны 7 дугаар сарын 30-ны орой найз Л, Ж, М, Бнарын хамт Б сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "М" бааранд орсон...Гадаа 23 цаг 40 минутын үед гарсан чинь манай найз Л М гэдэг хүнтэй хэрэлдээд муудах гээд зогсож байсан. Тэгэхээр нь би голоор нь ороод Мруу найз яагаад байгаа юм бэ гээд хэрэлдсэн. Тэгсэн М танай найзууд чинь харин яагаад байгаа юм гээд намайг мангасдаад авахаар нь би зөрүүлээд мангасдаад авсан. Тэгсэн чинь намайг зөрүүлээд М цохисон. Тэгсэн би ухаан алдаад унаад өгсөн. Ухаан алдаж байж байгаад өөрөө сэргээд харсан чинь цементэн дээр нүүр битүү цус болчихсон хэвтэж байсан. Би сэргээд босоод ирсэн чинь М гарах хаалган дээр зогсож байхаар нь гүйж очиж нэг цохиод эргээд харсан. Эмнэлэг орж оёдол тавиулсан. Миний уруул язарсан, зүүн шанаа хавдсан...Би эмчилгээ хийлгээгүй болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 6-7, 39 дүгээр хуудас/

2.Гэрч Б.Л-ийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 30-ны орой найз Б.У, Ж, М, Б нарын хамт М бааранд орж "Elix" нэртэй архи ууж бүжиглэсэн. Тэгээд баар хаах үеэр нь гадаа гараад тамхи татаад зогсож байсан П.М надаас тамхи асуухаар нь өгсөн. П.М бид хоёр тамхи татаад зогсож байсан баарнаас Б.У гарч ирээд зогссон, Тэгэхээр нь би баарлуу зөрөөд орсон. Бааранд орж байж байгаад буцаад гараад ирсэн Б.У-ын уруул цус болчихсон П.М-той муудалцаад зогсож байсан. Би Б.У-ыг авч холдуулаад буцаж П.М дээр очиж муудалцсан чинь хүмүүс салгах гээд голоор ороод би унасан... гэх мэдүүлэг,       /хх-ийн 12-13 дугаар хуудас/

3.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай шинжээчийн:

1.Б.У-ын биед уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цээж , нуруу хэсгийн залгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Бусад гэмтэл нь гэмтлийн зэоэг тогтоогдохгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

 5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 4.Шүүгдэгч П.М-ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 30-ны орой 23 цаг 30 минутын үед ганцаараа Б үйл ажиллагаа явуулдаг "М" бааранд ороод 0.5 литрийн пиво уугаад баар хаахаар нь гарсан. Намайг гадаа гарахад баарны гадаа У хүнтэй муудах гээд байхаар нь очоод боль гэж хэлээд арагш нь татсан чинь намайг цохих гээд онолгүй хий цохисон. Тэгэхээр нь би У-ыг зөрүүлээд нэг удаа эрүү хэсэг рүү нь цохисон чинь газар унасан. Тэгэхэд У-тай хамт явж байсан эмэгтэй намайг болио ах гээд холдуулсан...Тэгтэл У босож ирээд миний толгой руу гараараа цохихоор нь би зөрүүлээд уруул руу нь нэг удаа гараараа цохисон. У надад цохиулаад тэндээс яваад өгсөн. Дараа нь Л нь над руу ирээд надтай муудсан, тэгээд хамт байсан хүмүүс салгаад М баарны баруун талын хашаагаар гараад явж байхад Ууганбаяр араас ирээд дахиад хоорондоо муудаж, намайг заамдаад боогоод унагаасан. Тэгэхэд тэнд байсан залуучууд бид нарыг салгасан. У-тай хамт явж байсан эмэгтэй намайг тэндээс явуулах гээд баруун тийш нь гэрэлтэй газар луу гаргаж өгөхөд У араас гартаа чулуу бариад гүйгээд ирсэн. Тэгэхэд нь харахад уруулнаас нь цус гарсан байсан. Ууганбаяр ирээд чулуутай гараараа миний цээж рүү нэг удаа цохисон. Тэгтэл М баарны цагдаа нар ирчихсэн байхаар нь Ууганбаярыг дагуулаад очсон. М баарны гаднаас цагдаа нар У-ыг аваад явсан, би гэр лүүгээ хариад маргааш өдөр эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч П.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.М нь согтуугаар 2022 оны 7 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед Х аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадаа Б.У-тай маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт 2 удаа цохиж, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна. 

Шүүгдэгч П.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйлийн зүй зохисгүй хэрэглээ, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл, тэдгээрийн үл ойлголцол, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг  шалтгаан, нөхцлүүд нөлөөлсөн байх ба гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч А овогт Б-ийн У /РД:ЕА002000/-ын биед дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлснийг    /хх-ийн 39 дүгээр хуудас/ үндэслэн  шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

 

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.М-ийн  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

Шүүгдэгч П.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, түүний хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй/ болон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.М-д зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулж, уг хугацаанд Х аймгийн Б сумын төвөөс явахыг хориглох үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх         газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч П.М-д мэдэгдэв.  

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.М-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь: 

 

  1.Шүүгдэгч Б овогт П-ийн М-ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт П-ийн М-д зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулж, уг хугацаанд Х аймгийн Б сумын төвөөс явахыг хориглох үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч П.М-д анхааруулсугай.

4.Шүүгдэгч П.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч П.М-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ