Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2022/0116/Э |
Дугаар | 2022/ШЦТ/121 |
Огноо | 2022-12-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/121
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Л.Жавзанхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч Гүжир овогт Ламзавын Жавзанхорлоод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000000160 дугаартай, 146/2022/0****/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, *** настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг, **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Гүжир овогт Ламзавын Жавзанхорлоо /РД: ЙС66031607/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Жавзанхорлоо нь 2022 оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг **** тоотод өөрийн гэртээ нөхөр **** тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас хэвлий хэсэгт нь 1 удаа хутгалж, хэвлийн дунд хэсэгт зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Жавзанхорлоогийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би гэм буруутай гэв.
хохирогч Ю.Орогдолын мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Ч.Чанцалдуламын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч О.Сугарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2022 оны *** дүгээр сарын ***-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, гэрчээр ***** өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын үеийн яллагдагчийн тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, ***** ХААН банкны дансны хуулга /хх-ийн 46-48 дугаар хуудас/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/, хохирогч **** хүсэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан
Шүүгдэгч ***** нь 2022 оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг **** тоотод өөрийн гэртээ нөхөр **** тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалж, хэвлийн дунд хэсэгт зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны *** дүгээр сарын ***-ний өдөр манайх тухайн өдрийн урд өдөр буюу 2022 оны *** дүгээр сарын ***-ны өдөр өвлийн идэш идээд тухайн өдөр эхнэр ***** бид хоёр гэртээ махаа эвдэж янзлаад байж байсан. ...*** архиа үлдээгээд явахаар нь тэр архийг нь ганцаараа бүгдийг уусан. Уучхаад би эхнэртээ **** хөөлөө гээд уурлаад хоорондоо маргалдсан манай эхнэр галын хажууд мах эвдээд сууж байсан. ...Унтаач чи гээд эргэж хараад баруун гараараа намайг түлхсэн тэгээд миний хэвлий сүвээ хэсгээс цус гарсан тэгтэл манай эхнэр хутгатай гараараа намайг түлхээд хутга нь орсон байсан. ...Сумын эмнэлэг орж үзүүлээд 4 оёдол тавиулаад тухайн шөнө 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн төв рүү орж хэвлийн эход үзүүлээд ирсэн. ...Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,
гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...*** ах нь тэтгэврийн картаа нэхээд архи ууя гээд байна гэсэн тэгэхээр нь би одоо тэгээд яана би ажилтай байна гээд утсаа салгасан. Орой 20 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирээд өөрийнхөө гэр рүү орж хувцас цүнхээ тавьчхаад ***** ахын гэрт ороход манай эхнэр намайг ийм болгочихлоо чи надад архи аваад ир би архи уумаар байна гээд байсан тэгэхээр нь би гэдсээ боосон боолтыг нь сөхөж үзэхэд зүсэгдээд ангайсан байсан тэгээд би эмнэлэг орж үзүүлэхгүй бол болохгүй юм байна үзүүлээд буцаад ирэхдээ би танд архи авч өгье гээд эмнэлэг рүү дагуулж явсан. Эхлээд гэрт нь ороход эхнэр нь байхгүй байсан. **** ах ганцаараа байсан би гэрээс гараад өөрийнхөө гэр рүү орох гээд алхаж явахад араас дуудсан тэгсэн байшингийнхаа ард талд сууж байсан. Яах уу эгчийн дүү эмнэлэгт үзүүлмээр байна. Өөрөө явахгүй гээд байна. Миний дүү аргалаад эмнэлэгт очоод боолгоод ирээч гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шинжээч эмчийн 2022 оны *** дүгээр сарын ***-ний өдрийн: “...1. **** биед хэвлийн зүүн дунд хэсэгт хутгалагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд тогтоц шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй бөгөөд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн 722 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ***** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд улсын яллагчийн саналтай санал нэг байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ***** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон хэргийн зүйлчлэл тохирсон байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлж байна гэв.
Шүүгдэгч ****** шүүх хуралдаанд би гэм буруутай гэв.
Шүүгдэгчийн шууд санаатай, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч ***** биеийн хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалж, хэвлийн дунд хэсэгт зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан үндэслэлийг хангаж байна.
Иймд шүүгдэгч ********* холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч ******** нь ...миний бие гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэж бичгээр тайлбар гаргасан /хх-ийн 69 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овогт ***** 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг нийт урт 25 см, ажлын хэсгийн урт 15,3 см, бариул хэсэг 11,5 см, цагаан өнгийн 3 ширхэг хадаастай хар өнгийн бариултай хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгав.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ******* 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг, нийт урт 25 см, ажлын хэсгийн урт 15,3 см, бариул хэсэг 11,5 см, цагаан өнгийн 3 ширхэг хадаастай хар өнгийн бариултай хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА