Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Т.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгч: Р.Энх-Амгалан

Шүүгдэгч Д.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч Гоноо овогт Рэнцэндондовын Энх-Амгалан, Бэрсүүд овогт Дарамын Ганбаатар нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000000167 дугаартай, 146/2022/0****/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, токорчин мэргэжилтэй, эрхэлсэн тоорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, **** дүүрэг, *** хороо, **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1986 оны ** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 4 сарын хорих ялыг биечлэн эдэлж байсан, **** овогт ******* /РД: ********/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, технологийн инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, **** дүүрэг, **** хороо, *** хороолол, *** дугаар байр *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **** овогт ******** /РД: *******/,

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********, ********* нар нь бүлэглэн 2022 оны *** дүгээр сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багийн нутаг “Их хүрээ” гэх газрын улсын тусгай хамгаалалтай газар нутгаар урсаж байгаа “Орхон” голоос зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг “Зэвэг”, 12 ширхэг “Гутаарь” нийт 25 ширхэг загас барьж байгаль экологид 377000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг улсын яллагчаас шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч ****** мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч ****** мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн **** албан бичиг /хх-ийн 45 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 39-04-078-14 дугаартай актууд /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 67-69, 87-89 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-36 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-43 дугаар хуудас/ зэрэг болно.

                                           Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******, ******* нар бүлэглэн 2022 оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багийн нутаг “Их хүрээ” гэх газрын улсын тусгай хамгаалалтай газар нутгаар урсаж байгаа “Орхон” голоос зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг “Зэвэг”, 12 ширхэг “Гутаарь” нийт 25 ширхэг загас барьж байгаль экологид 377000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би *********, ******* гэдэг хүмүүсийг танихгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Улаанбаатар хотоос **** УНР улсын дугаартай Лада-2131 загварын тээврийн хэрэгслээр ****, *****, **** нарын хамт гараад нэг мэдэхэд Орхон гол дээр ирчихсэн байсан. *****, ****** хоёр Орхон голоос мөсийг нь өрмөөр цоолж цооног гаргаад загас бариад байсан. Хэдэн ширхэг загас барьсан талаар мэдэхгүй байна. Улаанбаатар хот руу буцаж яваад постонд цагдаад шалгуулсан тэгээд цагдаа дээр авч ирсэн. Тухайн машин нь ******** хүүхдийнх нь машин байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Улаанбаатар хотоос **** УНР улсын дугаартай Лада-2131 загварын тээврийн хэрэгслээр *****, *****, ***** нарын хамт гараад Орхон гол дээр ирсэн. ****, **** хоёр Орхон голын мөсийг нь өрмөөр цоолж цооног гаргаад загас бариад байсан. Хэдэн ширхэг загас барьсан талаар мэдэхгүй байна. Улаанбаатар хот руу буцаж яваад постонд цагдаад шалгуулсан тэгээд цагдаа дээр авч ирсэн. Ямар ч байсан Орхон голоос л загас барьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн “...Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багийн нутаг Их хүрээ гэх газрын М47°07II18.87I, Е102°46'47,6II солбилцол бүхий нутаг нь Улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдаж байна...” гэх *** албан бичиг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай” дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ****** дугаартай актууд /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 67-69, 87-89 дүгээр хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-36 дугаар хуудас/,

эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******, ****** нар бүлэглэн 2022 оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багийн нутаг “Их хүрээ” гэх газрын улсын тусгай хамгаалалтай газар нутгаар урсаж байгаа “Орхон” голоос зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг “Зэвэг”, 12 ширхэг “Гутаарь” нийт 25 ширхэг загас барьж байгаль экологид 377000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *****, ***** нарыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ****** шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Иймд шүүгдэгч *****, ***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч нар шүүх хуралдаанд байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрт 754000 төгрөгийг 100900013040 дансанд тушаасан байх ба иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                      Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирол зэргийг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ************, шүүгдэгч ****** овогт ********** нарыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

                                               Бусад асуудлаар:

Тэнссэн хугацаанд шүүгдэгч нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн загас барих бор өнгийн их биетэй, саарал өнгийн дамартай уурга нэг ширхэг, хар бариултай, улаан өнгийн их биетэй уурга нэг ширхэг, хар бариултай ногоон их биетэй өрөм нэг ширхэг, 13 ширхэг зэвэг, 12 ширхэг гутаарь нийт 25 ширхэг загасыг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт *********, ******* овогт ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт **********, шүүгдэгч ******** овогт ************* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн загас барих бор өнгийн их биетэй, саарал өнгийн дамартай уурга нэг ширхэг, хар бариултай, улаан өнгийн их биетэй уурга нэг ширхэг, хар бариултай ногоон их биетэй өрөм нэг ширхэг, 13 ширхэг зэвэг, 12 ширхэг гутаарь нийт 25 ширхэг загасыг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай. 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

                   

                                 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА