Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/183

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Хохирогч Д.Пийн өмгөөлөгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Б,

Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Л,

Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оын Бд холбогдох 2235000000185 эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн .............. сумын 3 дугаар баг “.............” гэх газарт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Оын Б,  регистрийн дугаар:.............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны шөнө Увс аймгийн .............. сумын 5 дугаар багийн нутаг “..................” гэх газарт байх гэртээ хохирогч Х.Б, Д.П нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар: 

А. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Б нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны шөнө хохирогч Х.Бийн нүүр, толгой хэсэгт, Д.Пийн хурууг хазаж, нүүр толгой хэсэгт тус тус цохиж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6- д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

2. Хохирогч Д.Пийн өмгөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч О.Б нь хохирогч Д.Пийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа. Д.П нь эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч О.Б нь шүүхийн шатанд 300.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо үлдэх хохирлыг гаргуулж өгнө үү, мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул  хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Увс аймаг .............. сумын 1 дүгээр багийн нутаг байдаг Ц гэх айлд П бид хоёр очиход Ц гэх хүн "Тайга" гэх нэртэй 0.5 литрийн архи задалж, Ц бид хоёр хувааж уусан ба уг архи дуусаж байхад Э /О.Б/ гэх залуу ирсэн. Цын гэрээс гараад Э /О.Б/ бид манай гэрт очсон, бид хоёрын араас П манай гэрт ирсэн. Би гэртээ очоод "Экс" нэртэй архи задалж Э /О.Б/ бид хоёр хувааж ууж дуусгасан ба уг архи дуусаад тухайн өдрийн 23 цагийн үед Э /О.Б/ манай гэрт очьё гэж хэлэхээр нь П бид хоёр Эг /О.Б/ дагаад гэрээс гарч Эгээс /О.Б/ түрүүлж гэрийнх нь гадна ирэхэд хөрш зэргэлдээ 2 айл байсан ба Эгийн /О.Б/ гэр аль нь болохыг мэдэхгүй байсан учир захын айл руу би Поос түрүүлж ороход Эгийн ах Б-ийн гэр байсан. Гэтэл Б ямар нэгэн мэндийн зөрүүгүй орон дотроосоо босож ирээд намайг цохиход би унасан. Нэг мэдэхэд Б-ийн эхнэр миний толгой руу ус цацаж байсан. Хүн дуудаж намайг ирж авсан. Би эмнэлэгт очиход Б араас ирсэн байсан. Эмнэлгийн ажилчдаас мэдүүлэг аваагүй байсан. Би хохиролд 3.220.000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед өвс хадлангийн үе байсан. Хүнд хөлс өгч өвсөө хадаж авсан. Бариачид 2, 3 удаа очиж бариулсан. Аймгийн төв рүү хэд хэдэн удаа орж ирсэн бензиний зардлыг нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү. Мөн би О.Бд зодуулж, нүдэндээ гэмтэл авсан ба нүдний эмчид үзүүлэхэд чамархай яс дотогш цөмөрч зөөлөн эдийг дарсан байгаа учраас цаашдаа хагалгаанд орох шаардлагатай, хагалгааны өртөг өндөр гарах байх гэж хэлсэн. Иймд миний хохирол нэхэмжлэх эрхийг хангаж өгнө үү” гэх мэдүүлгийг,

4. Хохирогч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт: ”...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Э /О.Б/ манай гэрт очъё гэж хэлэхээр нь Х.Б бид хоёр тэднийд түрүүлээд очиход хөрш зэргэлдээ 2 айл байсан. Тэгээд  Эгийн /О.Б/ гэр аль нь болохыг мэдэхгүй байсан учир захын айл руу Х.Б түрүүлж орсон. Би бие засчихаад араас нь ороход уг айл нь Б-ийн гэр байсан бөгөөд Х.Б, Базардариар цохиулаад газар унаж байсан. Тэгээд би Б-ийг гэрээс нь татаж гаргах гэхэд О.Б миний зүүн гарын ядам хурууг хазсан. Гэрээс гарч ирээд О.Б нь миний нүд болон толгой хэсэгт цохиж гэмтэл учруулсан. Би бензиний зардал 50.000 төгрөг, эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 203.100 төгрөг, мөн хадлангийн үеэр олох байсан орлого 900.000 төгрөг, нийтдээ 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Би 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Толгойн ар хэсэгт оёдол тавиулсан. Одоо хүртэл оёдлоо авхуулаагүй  байгаа. Хөдөө мал маллаж амьдардаг болохоор оёдлоо авахуулах зав гарахгүй байгаа, бараг наалдаад эдгэрсэн байх” гэх мэдүүлгийг,

5. Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч О.Б нь мөрдөн байцаалтын шатнаас  хохирогч нарт хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хохирол, хор уршигт Х.Бт 500.000 төгрөг, Д.Пид 300.000 төгрөг төлсөн. О.Б гэртээ унтаж байхад шөнийн 01 цагийн үед хохирогч нар согтуу ирж, амгалан тайван байдлыг алдагдуулснаар ийм хэрэгт холбогдсон. Хохирогч нарын нэхэмжилж буй хохирол нь бодитой биш гэж үзэж байна. Гэхдээ О.Б мөрдөн байцаалтын шатанд 5 сая төгрөг төлөх боломжгүй, өөрийн хэмжээнд 3 сая төгрөг төлж өгье гэхэд хохирогч зөвшөөрөөгүй, хэргийг шүүхээр шийдүүлнэ гэж хэлсэн байдаг. О.Б нь нотлох баримтын хэмжээнд шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлөхөд бэлэн байгаа. Иймд О.Б-ийн хувийн байдлыг харгалзан үзэж, торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

6. Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирогч Х.Б, Д.П нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хоёр хүн манайд шөнө оройн цагаар согтуу ирсэн. Тэгээд намайг дарамтлаад байсан. Хохиролд надаас 5 сая төгрөг нэхэмжилсэн, би тэр хэмжээний хохирол төлөх боломж байхгүй гэдгийг хэлсэн. Тэгээд нийлээд 3 сая төгрөг төлье гэхэд зөвшөөрөөгүй, шүүхээр шийдүүлнэ гээд явсан. Миний хувьд нотлох баримтаар нотлогдож байгаа хохирлыг төлж барагдуулна. Намайг гэртээ унтаж амарч байхад шөнийн 01 цагийн үед Х.Б, Д.П нар манайд согтуу ирээд намайг ам хэлээр доромжлоод байсан ба би босоод хувцсаа өмсөх хооронд Х.Б, Д.П хоёр намайг чирээд гарсан. Х.Б намайг татаж мөргөөд босох хооронд Д.П нь намайг чулуугаар цохисон. Намайг Х.Б, Д.П нар зодсоны улмаас гэмтэл учирсан боловч гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн. Миний өмсөж байсан цамцыг урсан. Гэхдээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нотлох баримтаар бүрэн төлж барагдуулна” гэх мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн 2235000000185 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн Х.Биас 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 45 минутад Увс аймаг дахь Цагдаагийн газарт 8.......... дугаарын утсаар гаргасан “................. сумын “.........” гэх газарт бусдад зодуулсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2. Хохирогч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Увс аймаг .............. сумын 1 дүгээр багийн нутагт ...Э /О.Б/ бид хоёрын араас П манай гэрт ирсэн. Би гэртээ очоод "Экс" нэртэй архи задалж, Э /О.Б/ бид хоёр хувааж ууж дуусгасан ба уг архи дуусаад тухайн өдрийн 23 цагийн үед Э /О.Б/ манай гэрт очьё гэж хэлэхээр нь П бид хоёр Эг /О.Б/ дагаад гэрээс гарч Эгээс /О.Б/ түрүүлж гэрийнх нь гадаа ирэхэд хөрш зэргэлдээ 2 айл байсан. Эгийн /О.Б/ гэр аль нь болохыг мэдэхгүй байсан учраас захын айл руу Поос түрүүлж ороход Эгийн /О.Б/ ах Б-ийн гэр байсан бөгөөд Б ямар нэгэн үгийн зөрүүгүй орон дотроосоо босож ирээд намайг цохисон. Би согтуу байсан учир яг яаж цохисныг нь  мэдэхгүй байна. Б намайг цохиод байсан, тэгж байхад гаднаас П орж ирсэн ба Базардарийг надаас салгаж гэрээс гаргасан. Би Б-ийн гэрт үлдсэн...", "...О.Б гэх залуу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гэртээ намайг зодох үедээ миний биед гэмтэл учруулсан. Тухайн өдөр би О.Бтай ерөөсөө маргалдаагүй ба би Б-ийн гэрт ороход үгийн зөрүүгүй намайг зодсон. Тухайн өдөр Д.П бид хоёр хоорондоо зодолдоогүй. Д.Пийн биед халдаж цохисон удаа байхгүй. О.Б гэх залуу Д.П бид хоёрыг зодсон. Би О.Б-ийн гэрт бүдэрч унаж зуух мөргөсөн удаа байхгүй...", "...Надад хохирлын талаар бүрдүүлсэн материал байхгүй. Надад энэ хэргийн улмаас эмнэлгийн байгууллагад эмчлүүлэх, эм тариа авах, замын зардал зэрэг нийт 3.220.000 төгрөгийн хохирол учруулсан. Би О.Б 3.220.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна..."  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28, 30, 32 дахь тал),

3. Хохирогч Д.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Увс аймаг .............. сумын 1 дүгээр багийн нутагт ... тухайн өдрийн 23 цагийн үед Э /О.Б/ манай гэрт очьё гэж хэлэхээр нь Х.Б бид хоёр Эгийн /О.Б/ гэрт очихоор явсан ба Эгээс /О.Б/ түрүүлж гэрийнх нь гадаа ирэхэд хөрш зэргэлдээ 2 айл байсан. Эгийн /О.Б/ гэр аль нь болохыг мэдэхгүй байсан учир захын айл руу Х.Б түрүүлж орсон, би бие засчихаад араас нь ороход уг айл нь Эгийн /О.Б/ ах Б-ийн гэр байсан ба Х.Б, Базардариар цохиулаад газар унаж байсан. Би Базардарийг гэрээс нь татаж гаргах гэхэд миний зүүн гарын ядам хурууг хазсан ба гэрээс гараад гэрийн гадна миний нүд болон толгой хэсэгт цохисон. Ямар шалтгааны улмаас болж цохисон болохыг мэдэхгүй байна. Б-ийн гэрт ороход Б нь Х.Бийг цохиж байсан, би салгах гэж байгаад Базардарид цохиулсан. Би Базардариас өөр хэн нэгэн хүнтэй маргалдаж зодолдоогүй. Б бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй.. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Б миний хурууг хазсан, нүд хэсэгт гараараа цохисон, дагз хэсэгт юугаар цохисныг мэдэхгүй байна. Намайг гэрийн гадаа байхад Б, Бь нар нь хоорондоо хэрэлдэж маргалдсан юм сонсогдоогүй...", "...Надад хохирлын талаар бүрдүүлсэн бензиний 50.000 төгрөг, эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 203.100 төгрөгийн хохирлын баримт байгаа. Би бусад баримтаа шүүхийн шатанд гаргаж өгнө...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37, 39 дэх тал),

4. Гэрч Х.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2022 оны 08 дугаар сарын 20-ны үүрийн 01 цагийн үед манай хөрш айлын хүн болох Б манай гэрийн хаалгыг цохихоор нь би онгойлтол Б-ийн хүзүү болон цээж нь нэлэнхүйдээ улайсан байдалтай, сумын цагдаагийн дугаар асуусан. Тухайн үед би цагдаагийн дугаар мэдэхгүй, гэж хэлтэл Б миний утсыг аваад өөрийн аав руу ярьж манай гэрт 2 согтуу хүн ирээд агсам согтуу тавиад байна гэж утсаар яриад буцаад явсан. ...Тухайн үед Б-ийн гэрт хэн хэн байсныг сайн мэдэхгүй байна. Сүүлд сонсоход манай нутгийн Бь, П нар байсан гэж байсан...манай гэрт ирэхдээ гэрт 2 хүн ирж агсам согтуу тавьж тэр гурав хоорондоо маргалдаж зодолдсон гэж байсан.. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

5. Гэрч Г.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Пийн эхнэрийн хамт О.Б-ийн гэрийн гадна очиход нөхөр Х.Б болон Д.П хоёр О.Б-ийн гэрийн гадна үүдэнд нүүр, хувцас нь нилээн цус болчихсон хэвтэж байсан. Би юу болсон талаар тодруулах гэж Б-ийн гэрт ороход Б-ийн эхнэр гэртээ орон дотроо хэвтэж байсан бөгөөд гэрт нь зодоон цохион болсон ямар нэгэн шинжгүй бүх тавилга эд зүйл нь байрандаа байсан. О.Б гэрийнхээ гадна зогсож байхаар нь би Бд хандаж чи эрүүл хүн байж согтуу хүнийг ингэж зодож байдаг гэж хэлэхэд Б миний урдаас юу ч дуугараагүй дуугүй зогсоод байхаар нь би нөхөр Х.Б, Д.П нарыг аваад сумын эрүүл мэндийн төв рүү явсан. Х.Б, Д.П нар гэрээс гарах үедээ биедээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан. Нөхөр ирж ав гэж дуудах үед Б-ийн гэрт очиход Бд зодуулаад нүүр, нүд, толгой, бие нь гэмтчихсэн байсан. Х.Б, Д.П нарын биед О.Б зодож гэмтэл учруулсан О.Б-иас өөр гэмтэл учруулах хүн байхгүй. Х.Б нь О.Б-ийн гэрт зуух мөргөж унасан гэдэг нь худлаа. Тухайн үед би О.Б-ийн гэрт орж үзэхэд гэрийн зуух нь байрандаа хөдөлсөн шинжгүй. О.Б-ийн эхнэр гэрийн зүүн талын орон дээрээ хэвтэж байсан. О.Б болон түүний эхнэр, өөр хэн нэгэн хүн надад Х.Бийг зуух мөргөж унасан гэж ерөөсөө юм хэлээгүй. Би О.Б яагаад хүн ингэж зодож байгаа гэж асуусан боловч О.Б юу ч дуугараагүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

6.  Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Г.А эгч над руу залгаж нөгөө хоёр чинь хүнд зодуулчихсан байна гэж хэлсэн, би А эгчийг дагаад О.Б-ийн гэрт явж очиход О.Б-ийн гэрийн гадна Х.Б, Д.П хоёр О.Б-ийн гэрийн үүдэнд нүүр, хувцас нь нилээн цус болчихсон хэвтэж байсан. Юу болсон талаар О.Б асуухад О.Б юу ч дуугараагүй Х.Б, Д.П нарыг аваад сумын эрүүл мэндийн төв рүү явсан. Тухайн орой Х.Б, Д.П нар биедээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан. А эгчийн хамт О.Б-ийн гэрт очиход О.Бд зодуулаад нүүр, нүд, толгой, бие нь гэмтчихсэн байсан...Х.Б, Д.П нарын биед О.Б зодож гэмтэл учруулсан О.Б өөр гэмтэл учруулах хүн байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

7. Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Манай гэр .............. сумын “Сөөг” гэх нэртэй газарт зусаж байсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 20-ны орой би гэртээ унтаж байхад шөнө манай гэрт Х.Б, Д.П нар нь архи уучихсан согтуу орж ирсэн. Тухайн үед би сэрсэн боловч согтуу хүмүүс ядаргаа болно гэж бодоод орноосоо босолгүй хэвтэж байхад Х.Б надад хандаж Оын муу шээс босоод ир, архи аваад ир гэж орилж хаалга үүд өшиглөөд байхаар нь би аргагүй эрхэнд орноосоо босож хувцаа өмсөх хооронд Х.Б намайг заамдаж аваад цохисон. Би Х.Биас салах гэж Х.Бийг мушгиж унагаах үед Х.Б зуухан дээр унаж духаа гэмтээсэн. Түүний дараа Х.Б босож ирээд намайг заамдаж аваад гэрээс чирч, гэрийн үүдэнд гаргаад миний эгц урдаас харж заамдаж байгаад нүүр хэсэгт духаараа мөргөөд гараараа цохиж эхэлсэн. Би өөрийгөө хамгаалж Х.Бийг эсэргүүцэж нэг нэгнээ цохиход Д.П миний хажуунаас намайг цохиж Х.Б, Д.П хоёр нийлж байгаад намайг зодсон. Би биеэ хамгаалах гэж тэр хоёрыг эсэргүүцэж цохисон, тухайн үед шөнө харанхуй байсан учир Х.Б, Д.П нарыг яаж цохисноо мэдэхгүй байна. Би Х.Б, Д.П нараас уучлалт гуйж, учирсан хохирлыг холбогдох баримтын дагуу сайн дураараа бүрэн төлж барагдуулна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-95 дахь тал),

 8. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 372 дугаартай “...Үзүүлэгч Х.Бийн биед зүүн нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, духанд язарсан шарх, зулгаралт, нүүрний зүүн хэсэг, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цээжний урд хэсэгт, өвчүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны 9 цагийн 28 минутын байдлаар үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн 10436 дугаар өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Зүүн нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, духанд язарсан шарх, зулгаралт, нүүрний зүүн хэсэг, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цээжний урд хэсэгт, өвчүүнд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-64 дэх тал) ,

9. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 373 дугаартай “...Үзүүлэгч Д.Пийн биед тархи доргилт, дагз хэсгийн хуйханд, баруун хөмсөг баруун гарын 4 дүгээр хуруунд язарсан шарх, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны 9 цагийн 28 минутын байдлаар үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн 10437 дугаар өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Тархи доргилт, дагз хэсгийн хуйханд, баруун хөмсөг баруун гарын 4 дүгээр хуруунд язарсан шарх, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 71-73 дахь тал), зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход

-Хэрэг учрал болсон 2022 оны 8 дугаар сарын 20-21-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед шүүгдэгч О.Б-ийг Увс аймгийн .............. сумын 3 дугаар баг, “Сөөг” гэх газарт байрлах гэртээ, гэр бүлийн хамт унтаж амарч байхад хохирогч Х.Б, Д.П нар нь шүүгдэгч О.Б-ийн төрсөн дүү О.Б-н /Э/ гэрийг андуурч, О.Б-ийн гэрт шөнийн цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирж, амгалан тайван байдлыг нь алдагдуулсны улмаас тэд хоорондоо үл ойлголцон маргалдаж, харилцан зодолдсон үйл баримт тогтоогджээ.

2. Тодруулбал: Шүүгдэгч О.Б, хохирогч Х.Б, Д.П нар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, шүүгдэгч О.Б нь хохирогч Х.Бийн эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, духанд язарсан шарх, зулгаралт, нүүрний зүүн хэсэг, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цээжний урд хэсэг, зүүн бугалганд цус хуралт, өвчүүнд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан “Хөнгөн” гэмтлийг,

3. Хохирогч Д.Пийн эрүүл мэндэд “тархи доргилт, дагз хэсгийн хуйханд, баруун хөмсөг, баруун гарын 4 дүгээр хуруунд язарсан шарх, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан “Хөнгөн” гэмтлийг тус тус учруулсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй эрх бүхий шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 62-64, 71-73 дахь тал), хохирогч Х.Б, Д.П нарын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор удаа дараа өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 27-39 дэх тал), гэрч Х.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь), гэрч Г.Агийн  мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь), гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал), шүүгдэгч О.Б-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

4. Түүнчлэн хэрэг учрал болсон шөнө хохирогч Х.Б, Д.П нар нь шүүгдэгч О.Б-ийн халдашгүй байдалд халдаж, түүний өмсөж байсан, цайвар цэнхэр өнгийн, даавуун нимгэн цамцыг урж, О.Б-ийн эрүүл мэндэд “зүүн чамархайн хуйханд, цох, хамрын нурууны угт зулгаралт, цээжний зүүн урд, дээд хэсэгт, зүүн бугалганд цус хуралт, өнгөц зулгаралт, зүүн мөрний үений урд хэсэгт, хэвлий, далны доод хэсэгт өнгөц зулгаралт” гэмтлийг учруулсан байх бөгөөд уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болохыг шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй эрх бүхий шинжээч тогтоожээ. (Хавтаст хэргийн 82-83 дахь тал),

5. Дээрхээс дүгнэж үзэхэд 2022 оны 8 дугаар сарын 20-21-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед шүүгдэгч О.Б-ийн гэрт хохирогч Х.Б, Д.П нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ очиж, гэр бүлийнх нь амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас О.Б, Х.Б, Д.П нар харилцан зодолдсон үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 372, 373 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч Х.Б, Д.П нарын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд  шүүгдэгч О.Б-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

7. Харин Х.Б, Д.П нарын үйлдлийн улмаас О.Б-ийн эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч О.Бд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байгаа учраас Х.Б, Д.П нарын үйлдэлд гэмт хэргийн шинж үгүйсгэгдэнэ.

8. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан бөгөөд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

9. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч О.Б нь 2022 оны 8 дугаар сарын 20-21-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед “шөнийн цагаар гэрт нь ирж амгалан тайван байдлыг нь алдагдуулж, зүй бус авирласан” гэх шалтгаанаар Х.Б, Д.П нартай харилцан зодолдож, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

10. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Б-ийн хохирогч Х.Б, Д.П нарыг зодсон үйлдэл, тэдгээрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд О.Б нь уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул хууль зүйн хувьд О.Б-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

11. Иймд прокуророос ирүүлсэн хэргийн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

12. Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

13. Гэмт хэрэг гарахад хохирогч Х.Б, Д.П нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн шөнийн цагаар буюу унтаж амрах цагаар айлд орж, хэрүүл маргаан үүсгэн, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

14. Түүнчлэн хэрэг учрал болсон орой хохирогч Х.Б, Д.П нар нь шүүгдэгч О.Б болон түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар аюултай аргаар довтолсон нь нотлогдоогүй тул О.Б-ийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох “өөрийгөө хамгаалсан буюу аргагүй хамгаалалт”-ын шинж үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг:

А.Хохирогч Х.Бт учирсан хор уршгийн талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

2. Шүүгдэгч О.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б, Д.П нарын эрүүл мэндэд учирсан “хөнгөн” хохирол нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол бөгөөд түүнээс үүссэн үр дагавар буюу эмчилгээний болон бусад зардал нь гэмт хэргийн хор уршиг юм.

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу, эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу арилгахаар хуульд тус тус заажээ.

6. Тодруулбал: Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаас үзэхэд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх аргаар,

7. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд учруулсан этгээд гэм хорыг тухайн эд хөрөнгийг бүрэн бүтэн буцаан өгөх, эсхүл адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, мөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг аргаар гэм хорыг арилгахаар зохицуулсан байна.

8. Хохирогч Х.Б нь мөрдөн байцаалтын шатанд компьютер, томографид үзүүлсэн 130.000 төгрөг, рентген зураг авахуулсан төлбөр 150.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаандаа гаднаас авч хэрэглэсэн эм тарианы зардал 360.000 төгрөг, эмнэлэгт үзүүлэх болон цагдаагийн газарт байцаалт өгөхдөө 5 удаа сумаас орж ирсэн 200 литр бензиний зардал 580.000 төгрөг, бариачид бариулахаар Тариалан сум руу 5 удаа явсан 240 литр бензиний зардал 699.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн болон үзүүлсэн хугацаанд туслах малчин хөлслөн ажиллуулсан 1 сарын цалин 900.000 төгрөг, биеийн байдлын улмаас хадлангаа 4 хүнээр 2 удаа хадуулсан хөлс 400.000 төгрөг, нийтдээ 3.220.000 төгрөгийг О.Б гаргуулахаар нэхэмжилжээ.

9. Шүүхээс хохирогч Х.Бийн нэхэмжилсэн хохирол 3.220.000 төгрөгөөс  хавтаст хэргийн 17, 131-132 дахь талд авагдсан нотлох баримтууд болон хохирогч Х.Бийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлж, Х.Бийн компьютер, томографид үзүүлсэн төлбөр 130.000 төгрөг, рентген зураг авахуулсан төлбөр 150.000 төгрөг, гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 37.500 төгрөг, эмчид үзүүлэх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцохоор .............. сумаас Улаангом сум хооронд явсан тээврийн зардал, гэмтлийн улмаас ..............-Улаангом-Тариалан хооронд удаа дараа явж, бариачид бариулсан тээврийн зардал, бусад эм тарианы зардал гэх 809.734 /НӨАТ-ын баримтаар/ төгрөг, нийт 1.127.234 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой холбогдон гарсан зайлшгүй  зардал буюу гэмт хэргийн хор уршигт тооцож, шүүгдэгч О.Б гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

10. Шүүгдэгч О.Б нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  шүүх хуралдаанаас өмнө хохирогч Х.Бт гэмт хэргийн хор уршигт 500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь ХААН банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар тогтоогдож байх тул шүүхээс О.Б гаргуулж, Х.Бт төлүүлэхээр тогтоосон хохирол болох 1.127.234 төгрөгөөс О.Б-ийн төлсөн 500.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 627.234 төгрөгийг О.Б гаргуулж, хохирогч Х.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.092.766 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Хохирогч Х.Бийн шүүгдэгч О.Б нэхэмжилсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаандаа гаднаас авч хэрэглэсэн эм тарианы зардал 360.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн болон үзүүлсэн хугацаанд туслах малчин хөлслөн ажиллуулсан 1 сарын цалин 900.000 төгрөг, биеийн байдлын улмаас хадлангаа 4 хүнээр 2 удаа хадуулсан хөлс 400.000 төгрөг зэрэг хохирлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт “эдгээр хохирлыг нотлох баримтыг бүрдүүлээгүй” гэх тайлбар гаргасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

12. Түүнчлэн хохирогч Х.Бийн компьютер, томографид үзүүлсэн төлбөр 130.000 төгрөг, рентген зураг авахуулсан төлбөр 150.000 төгрөгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй ч Х.Б нь О.Бд зодуулсны улмаас түүний биед “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, духанд язарсан шарх, зулгаралт, нүүрний зүүн хэсэг, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цээжний урд хэсэг, зүүн бугалганд цус хуралт, өвчүүнд зулгаралт, цус хуралт” гэмтэл учирсан нь тогтоогдсон тул хохирогч Х.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “О.Бд зодуулсны дараа эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх явцдаа компьютер, томографид 130.000 төгрөгөөр орж, 150.000 төгрөгөөр рентген зураг авахуулсан” гэх мэдүүлгийг нотлох  үнэлж, дээрх хохирлыг гаргуулж шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

13. Хохирогч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “О.Бд зодуулсны улмаас миний зүүн нүдний ухархайн ясны дотор талын хана цөмөрч хугарсан. Эмчид үзүүлэхэд цаашид мэс заслын аргаар цөмөрсөн ясыг эмчлэх шаардлагатай, өртөг өндөр гарна гэж хэлсэн” гэх мэдүүлгийг өгсөн тул хохирогч Х.Бийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн шинж байдлаас шалтгаалан цаашид эмчлүүлвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Пид учирсан хохирлын талаар:

1. Шүүгдэгч О.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Пийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Д.П нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Б гэмт хэргийн хор уршигт аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал 300.000 төгрөг, сумаас орж ирсэн замын зардал 150.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн 7 хоногийн хугацаанд хадлан хадаж олох байсан орлогыг өдрийн 150.000 төгрөгөөр тооцож, 7 хоногийн 1.050.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлтэйгээ холбоотой нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гаргаж өгсөн байна.

2. Шүүхээс хохирогч Д.Пийн нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн хохирлоос хавтаст хэргийн 126 дахь талд авагдсан 3 ширхэг НӨАТ-ын баримтаар нотлогдож байгаа НИК ХХК-аас 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр авсан бензиний төлбөр 20.000 төгрөг,  Боршоо Увс шатахуун түгээх станцаас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр авсан бензиний төлбөр 30000 төгрөг, нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 203.100 төгрөг, шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн 6 ширхэг НӨАТ-ын баримтаар нотлогдож байгаа Боршоо Увс шатахуун түгээх станцаас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр авсан бензиний төлбөр 62.000 төгрөг, Боршоо Увс шатахуун түгээх станцаас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр авсан бензиний төлбөр 100.000 төгрөг, “Есөнцэн” ХХК-ийн эмийн сангаас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр авсан эмийн үнэ 5000 төгрөг, Ундарга Увс шатахуун түгээх станцаас 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр авсан бензиний төлбөр 10.000 төгрөг, “Есөнцэн” ХХК-ийн эмийн сангаас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр авсан эмийн үнэ 21.700 төгрөг, нийт 451.800 төгрөгийг хохирогч Д.Пид гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, шүүгдэгч О.Б гаргуулж, олгохоор шийдвэрлэв.

3. Шүүгдэгч О.Б нь шүүх хуралдаанаас өмнө 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.Пид гэмт хэргийн хор уршигт 300.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь ХААН банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар тогтоогдож байх тул шүүхээс нотлох баримтын хэмжээнд О.Б гаргуулж, Д.Пид төлүүлэхээр тогтоосон хохирол болох 451.800 төгрөгөөс О.Б-ийн төлсөн 300.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 151.800 төгрөгийг О.Б гаргуулж, хохирогч Д.Пид олгож, хохирогч Д.Пийн нийт нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн хохирлоос эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 7 хоногийн хугацаанд олох байсан орлого болох 7х150.000=1.050.000 төгрөгийн хохирол нь нотлох баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Шүүгдэгч О.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.Пийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, дагз хэсгийн хуйх, баруун хөмсөг, баруун гарын 4 дүгээр хурууны язарсан шарх зэрэг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 28 хоногоос доош хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарах гэмтэл болохыг шинжээч эмч тогтоосон байх тул Д.Пийн цаашид эмчлүүлэх хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх шаардлагагүй гэж үзлээ.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанаас  шүүгдэгч О.Б гэмт хэргийн хор уршигт 627.234 төгрөг гаргуулж, хохирогч Х.Бт, 151.800 төгрөг гаргуулж, хохирогч Д.Пид тус тус олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч О.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулж, нийт 780.000 төгрөг төлсөн нь хохирогч Х.Б, Д.П нарын шүүхэд бичгээр гаргасан баримт болон талуудын мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Базардариар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

  1. Шүүхээс шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас 4 сарын хугацаанд явахыг хориглох буюу Увс аймгийн .............. сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “О.Б-ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт эмчилгээний зардлыг өөрийн санаачилгаар өгсөн, хохирогч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, О.Б нь шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол болох 627.234 төгрөгийг хохирогч Х.Бт, 151.800 төгрөгийг хохирогч Д.Пид тус тус төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Хохирогчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргах саналгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

5. Хохирогч Х.Б, Д.П, шүүгдэгч О.Бд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргах хүсэлтгүй, санал гомдолгүй гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.

6. Шүүгдэгч О.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

8. Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4-д “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй.

9. Шүүхээс шүүгдэгч О.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Х.Б, Д.П нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн цагаар, ямар нэгэн зорилгогүйгээр айлд очиж, амгалан тайван байдлыг нь алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож хэрэглэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

10. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч О.Бд 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” санал нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирохгүй гэж шүүх үзлээ.

11. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ял нь тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан хамгийн хүнд төрлийн ял байх бөгөөд шүүгдэгч О.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хохирол, хор уршигт шүүх хуралдаанаас өмнө 800.000 төгрөг, гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон 779.034 төгрөг, нийт 1.579.034 төгрөгийг хохирогч нарт бүрэн төлж барагдуулснаар хохирогч Х.Б, Д.П нар гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, О.Б нь хохирогч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан О.Б-ийн өмгөөлөгч Б.Лын дүгнэлтийг хүлээн авч, О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан ялаас хөнгөн ял болох торгох ялыг сонгож хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв.

12. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л нь “Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, үйлдсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнээс хамаарч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ оногдуулах өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

13. Иймд шүүхээс шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бд 550 (таван зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, О.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Оын Базардарийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн хохирол, хор уршигт хохирогч Х.Бт 1.127.234 төгрөг, хохирогч Д.Пид 451.800 төгрөг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Б мөнгөн хэлбэрээр гаргуулах хохирол, хор уршиг байхгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Х.Бийн нэхэмжилсэн 3.220.000 төгрөгийн хохирлоос 2.092.766 төгрөгийг, хохирогч Д.Пийн нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн хохирлоос 1.048.200 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Х.Бт учирсан хохирлын шинж байдлаас шалтгаалан цаашид эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл хохирогч Х.Б нь эмчилгээгээ хийлгэсний дараа гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА