Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Л,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бын Бд холбогдох эрүүгийн 2135002000021 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны ...... дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ............................. ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн ............ сумын 3 дугаар баг, ................................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага байгаагүй, Т овогт Бын Б (РД...............)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Увс аймгийн ............ сумын 11 дүгээр багийн нутагт байрлах  “Их наяд” рестораны урд хатуу хучилттай зам дээр 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “УАЗ-220695-355” загварын ............ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.2, 12.3, 3.7а, 3.7в-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч болох хохирогч Д.Бг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Увс аймгийн ............ сумын 11 дүгээр багийн нутаг ”Их наяд” рестораны урд зам дээр 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Уаз 220695” загварын ............ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.2, 12.3, 3.7а, 3.7в-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч болох хохирогч Д.Бг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Б.Б нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн хохирол, хор уршигт хохирогчид 2.727.900 төгрөг төлсөн. Хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нөхцөл байдлаас ийм хэрэгт холбогдсон. Түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Шүүгдэгч Б.Б нь “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2135002000021 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (нэгдүгээр хавтаст хэргийн 3-7 дахь тал),

2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (нэгдүгээр хавтаст хэргийн 08-10 дахь тал),

3. Түргэн тусламжийн дуудлагын хуудас (нэгдүгээр хавтаст хэргийн 11 дэх тал),

4. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (нэгдүгээр хавтаст хэргийн 12 дахь тал),

5. Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (нэгдүгээр хавтаст хэргийн 90-95 дахь тал),

6. “Их наяд” үйлчилгээний төвийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (нэгдүгээр хавтаст хэргийн 96-98 дахь тал),

7. Автомашины жолоочийн согтуурлыг шалгасан гэх Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (нэгдүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал),

8. Хохирогч Д.Бгийн өвчний түүхийн хуулбар, мэс заслын тэмдэглэл (нэгдүгээр хавтаст хэргийн 37-56 дахь тал),

9. Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөр халамж дээр ажлаар хүмүүстэй уулзахаар болж У, М бид нар очсон, очоод ажлаа бүтээчихээд хоолонд орохоор болж, "Ханх-Хөхий" ресторанд М, У бид нар хоолонд орсон. Хоолоо идэнгээ бид 3 “эсса” гэх нэртэй пивоноос хоёр хоёр шилтэй пиво ууцгаасан. Пиво ууж дуусаад Голд пабын караоке орцгоож нэг шил вино задлаад нэг хундага вино уусан. Ингээд дахин пабд үргэлжлүүлэн М, У бид 3 суухаар болж пабд суусан. Би У, М хоёрт Соёрхол гэх нэртэй 0.5 летрийн архийг авч өгөөд аав залгаад байсан болохоор тухайн архинаас уугаагүй. Хэсэг сууж байгаад хэн авсан мэдэхгүй, дахин нэг 0.5 летрийн Соёрхол архи авсан байсан, тухайн архинаас У, М нар уугаад сүүлд 4 хуруу үлдсэн байснаас би 2-3 хундага архи уусан, тухайн үед би паб дотор байхдаа болсон явдлаа мэдээд согтоогүй байсан, пабаас гарахдаа би 13.000 төгрөгийн тооцоо хийгээд Утай хамт гарч байснаа санаж байна. М байсан үгүйг мэдэхгүй байна. Голд пабаас Угийн хамт гараад такси авна гэж бодож байсан тэгээд яасан юу болсон талаараа юу ч санахгүй байна. Салхинд гараад тасарчихсан юм шиг байсан. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. ....Би эмнэлэгт хэвтэж байгаад сүүлд Мтай чаатлахад тэр надад “чамайг гарцаар гарч байхад машин ирээд мөргөсөн гэж хэлж байсан. Гэхдээ хэдий би гарцгүй газраар явж байсан боловч жолооч хурд хэтрүүлэн явж байсны улмаас намайг хүчтэй мөргөсөн гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас надад хүнд гэмтэл учирч 5-6 хавирга хугарсан. Зүүн талын шүүжний мах тасарсан” гэх мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 16-18, 106-112 дахь тал),

10. Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танилууд болох У Б нартай өдрийн 12 цагийн үед хоолонд орсон, хоолонд орж гараад бид гурав Голд пабд орж караокед дуулахаар орсон, караокед ороод нэг цаг аваад хүний нэг, нийлээд 3 лааз пиво аваад дуулсан. Дуулж дуусаад караокений өрөөнөөс гарч ирээд пабд нь суухаар болж үргэлжлүүлэн пабд 0.5 летрийн Соёрхол гэх нэртэй архи аваад мөн 2 лаазтай сэнгүр гэх пиво зэргийг аваад сууцгаасан, бид 3 нийлж тухайн соёрхол гэх нэртэй архиа хувааж уусан. Би оройны 17 цагийн үед гэртээ харихаар гараад явсан, гэртээ ирээд байж байтал У, Б нар залгаад тооцооноос мурьчихлаа гээд дуудаад байхаар нь би 19 цагийн үед буцаад паб дээр очиход У, Б нар их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гадна зогсож байсан юм. Тэгээд би У, Б хоёрыг унтуулж амруулах зорилгоор "Их наяд” зочид буудлын гадна тэр хоёрыг сугадаж авч ирсэн. Гадна авч ирээд Бг гадаа модны хажууд зогсоочихоод Уг дагуулаад Их наяд руу ороод өрөө байгаа эсэхийг асуухад өрөө байна гэхээр нь бид 2 Бг гарч авахаар Б автомашины зам дээр пургон маркийн авто машинд мөргүүлчихсэн байдалтай хэвтэж байсан.. ” гэх мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал),

11. Гэрч О.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг хэргийн газарт очоод Бгийн амин үзүүлэлтийг үзэж байхад түүнийг тэвэрч байсан ахыг цагдаа нар үлээлгэж байсан. Би тэр жолоочоос та согтуу байсан юм уу гэхэд үгүй ээ ах нь эрүүл, сая цагдаа нар үлээлгэлээ гэж хэлсэн. Тухайн ахаас ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, хэрэглээгүй байдалтай эрүүл байсан. Харин би Бг яаралтай тусламжийн тасаг /103/-т авч ирээд хэвтүүлэхэд тэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, их хэмжээний архи үнэртэж байсан бөгөөд ухаан орсны дараа ар гэрийн хүмүүсийнх нь утасны дугаарыг асуухад хэлж чадахгүй, буруу, зөрүү хэлж байсан. Мөн хэргийн газраас Бг аваад эмнэлэг явах гэж байтал замын хажууд найзууд нь гэх 2 хүн согтуу зогсож байсан. Өөрөөр ямар нэгэн зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал),

12. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 426 дугаартай "...Д.Бгийн биед гэмтэл тогтоогдлоо. Цээжний битүү гэмтэл зүүн талын 5-8 хавирганы тогтворгүй хугарал, зүүн уушги бүрэн унах, цээжний хөндийн хий, шингэний хуралт, зүүн суганы хэсгийн шарх, толгой, зүүн тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 10 хоногоос дээш хугацаанд үүссэн байх боломжтой. Цээжний битүү гэмтэл зүүн талын 5-8 хавирганы тогтворгүй хугарал, зүүн уушги бүрэн унах, цээжний хөндийд хий, шингэний хуралт, зүүн суганы хэсгийн шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Толгой, зүүн тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сариулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байх тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Д.Бгийн биед гэмтлийн зэрэгт хамаарах урьд нь учирсан гэх гэмтэл, архаг хууч өвчин тогтоогдоогүй. Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг үлэмж хугацаанд сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна " гэх дүгнэлт (нэгдүгээр хавтаст хэргийн 34-36 дахь тал),

13. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай "...Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Пын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №144 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь "хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно" гэж заасан.

- Мөрдөгч цагдаагийн дэслэгч Д.Сугармаагийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 дугаартай мөрдөгчийн магадлагаа үндэслэлгүй байна. Учир нь "хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно" гэж заасан.

- Жолооч Б.Б буруутай үйлдэл гаргасан байна. Жолооч Б.Быг дараах буруутай үйлдэл гаргасан гэж дүгнэлээ. Үүнд:

  • Жолооч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох "ВСD" ангиллын үнэмлэхтэй буюу №116365 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй байсан боловч жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
  • Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй чиргүүл чирч явсан.
  • Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртох үедээ хурдаа хасаагүй, гарцаар гарахаар завдаж байгаа зорчигчид зам тавьж өгөөгүй.
  • Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээнд тээврийн хэрэгслийн зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй.
  • Хөдөлгөөнд аюул саад тулгарсан байхад хурдаа хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй байна. Зогсоох арга хэмжээг аваагүй нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдож байна.

-Жолооч Б.Бын тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дууссан байна. Жолоочийн лавлагаа мэдээллийг хавсаргав.

- Жолооч Б.Б нь хурд хэтрүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй. Учир нь зам тээврийн ослын үед жолооч зогсоох арга хэмжээ авч, замын гадаргууд тоормосны мөр үүсдэг. Тоормосны мөрийг үндэслэн, автомашины хөдөлгөөний хурдыг тодорхойлох боломжтой байдаг. Жолооч Б.Б зогсоох арга хэмжээ аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн зам тээврийн ослыг харуулсан, автомашины хөдөлгөөний хурдыг харуулсан нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хурдыг тогтоох боломжгүй.

-Явган зорчигч Д.Б нь замын хөдөлгөөнд оролцохдоо буруутай үйлдэл гаргасан байна. Явган зорчигч Д.Б нь явган хүний гарцаар буюу гармаар зам хөндлөн гараагүй байна. Д.Б явган хүний гарц Их наяд рестораны урд талын хатуу хучилттай замын гарцгүй хэсгээр замын хөдөлгөөнд оролцсон.

-Явган зорчигч Д.Б нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд явган зорчигчийн гарцын ойролцоо гарцгүй хэсгээр замын хөдөлгөөнд оролцсон байна. Д.Б нь ............ сумын 11 дүгээр багийн нутагт байрлах "Их наяд” рестораны урд талын хатуу хучилттай замын явган хүний гарцаар гарч байхдаа мөргөгдсөний улмаас шидэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэргийн газрын үзлэгийн баг анх мөргөлдсөн гэх газрыг А цэгээр тэмдэглэсэн байх ба энэ нь Увс аймгийн ............ сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Их наяд рестораны урд талын явган хүний гарцны урд талын хэсэгт байрлаж байна.

- Зам тээврийн осол нь жолооч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртох үедээ хурдаа хасаагүй, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээнд тээврийн хэрэгслийн зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул саад тулгарсан байхад хурдаа хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй, явган зорчигч Д.Бгийн явган хүний гарцаар буюу гармаар зам хөндлөн гараагүй зэрэг буруутай үйлдлийн улмаас гарсан байна" гэх дүгнэлт (Хоёрдугаар хавтаст хэргийн 101-103 дахь тал),

14. Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа мэдээллийн төвөөс авсан жолоочийн эрхтэй эсэх талаарх лавлагаа, мэдээлэл (2 дугаар хавтаст хэргийн 104 дэх тал),

15. Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би .......................ажилладаг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр УАЗ маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ээжийн гэрээс гараад явж байгаад Тобу төвийн авто замын уулзвар зөрөөд “Их наяд” цогцолборын урд явган хүний замын ойролцоо ирж байтал хажуунаас гэнэт нэг эмэгтэй хүн гүйгээд гараад ирсэн, тухайн үед би тэр хүнийг хараад шууд зогсоох арга хэмжээ авсан боловч, тэр хүнийг мөргөж, тухайн хүн зам дээр газар унасан, ингээд би машинаасаа буугаад 103 болон 102 дугаарлуу залгаж дуудлага өгсөн. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, 20-30км/ц хурдтай явж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал) , Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“Миний эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан байсан. Манай охин сунгуулах хүсэлт өгсөн. Би хохирогчийн эрүүл мэндэд анхаарч асарч сувилж хохирлыг барагдуулсан. Хохирогч хохирол төлбөргүй талаараа цагдаа, прокурорт хүсэлтээ гаргасан байсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:

1. Гэрч С.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би Б.Бтай багаасаа нэг ангид байсан, сайн найзууд, 35 жил найзалж байна. Б.Б нь 1975 онд Увс аймгийн Өмнөговь суманд айлын отгон хүү болж төрсөн, Хөдөлмөрийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.Одоо эхнэр, 3 охины хамт амьдардаг. 2011 оноос эхлэн .................ор ажиллаж байгаа. Түүнээс өмнө Увс-Улаанбаатар хооронд пургон маркийн автомашинаар тээвэр хийдэг байсан. Б.Б нь туршлагатай, төлөв даруу, тусархаг, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг, нийтэч, хэлсэндээ хүрдэг, найз нөхөд, хамт олны дунд нэр хүндтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 120 дахь тал),

2. Гэрч Г.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Б.Бтай багаасаа нэг ангид байсан, найз нөхдийн холбоотой.  Б.Б нь 1975 онд Увс аймгийн ............суманд айлын ууган хүү болж төрсөн. Арван жилийн сургуулиа төгсөөд Хөдөлмөрийн дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Эхнэр, 3 охины хамт ............ сумын 3 дугаар баг, Багш нарын байранд амьдардаг, хувьдаа суудлын автомашинтай. 2011 оноос хойш ......................... газарт ажиллаж байгаа. Түүнээс өмнө Увс-Улаанбаатар хооронд тээвэр хийж байсан туршлагатай, төлөв даруу жолооч юм. Тэрээр хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, нийтэч зан чанартай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй,  урьд зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (Нэгдүгээр хавтаст хэргийн 124 дэх тал),

3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (Нэгдүгээр хавтаст хэргийн 154 дэх тал), 

4.Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай “Иргэн Б.Бын өмчлөлд Увс аймгийн ............ сумын 4 дүгээр багийн 13-40 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-1520001030 дугаартай 56 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Б, Ж.Б нарын өмчлөлд Увс аймгийн ............ сумын 3 дугаар баг, ........... хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-............ дугаартай, 30 м2 орон сууц бүртгэлтэй байна” гэх албан бичиг (Нэгдүгээр хавтаст хэргийн 156 дахь тал),

5. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (Нэгдүгээр хавтаст хэргийн 165-166 дахь тал),

6. Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай “Б овогтой Б нь .............. ажилладаг бөгөөд сарын 569.585 төгрөгийн цалин авдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (Нэгдүгээр хавтаст хэргийн 165-166 дахь тал),

7. Увс аймгийн ............ сумын 3 дугаар багийн засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаартай “............ сумын 3 дугаар багийн иргэн Б овогтой Б /............... нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Галдан бошигт ................оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (Нэгдүгээр хавтаст хэргийн 170 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус  шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, үйл баримт,

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

- Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ .............................. эзэмшлийн “УАЗ 220695-355” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, Увс аймгийн орон нутгийн чанартай, хатуу хучилттай, төв засмал замаар хойноос урагшаа чиглэлд замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.2, 12.3, 3.7а, 3.7в заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигчийн гарцнаас 2.15 метрийн зайтай газраар зам хөндлөн гарч явсан хохирогч Д.Бг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

-Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (нэгдүгээр хавтаст хэргийн 3-7 дахь тал), зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (нэгдүгээр хавтаст хэргийн 08-10 дахь тал), түргэн тусламжийн дуудлагын хуудас (нэгдүгээр хавтаст хэргийн 11 дэх тал), хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (нэгдүгээр хавтаст хэргийн 90-95 дахь тал), “Их наяд” үйлчилгээний төвийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (нэгдүгээр хавтаст хэргийн 96-98 дахь тал), Хохирогч Д.Бгийн өвчний түүхийн хуулбар, мэс заслын тэмдэглэл (нэгдүгээр хавтаст хэргийн 37-56 дахь тал), хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 16-18, 106-112 дахь тал), гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал), гэрч О.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал), Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 426 дугаартай шинжээчийн дүгнэлт (Нэгдүгээр хавтаст хэргийн 34-36 дахь тал), Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт (хоёрдугаар хавтаст хэргийн 101-103 дахь тал), Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа мэдээллийн төвөөс авсан жолоочийн эрхтэй эсэх талаарх лавлагаа, мэдээлэл (2 дугаар хавтаст хэргийн 104 дэх тал), шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заажээ.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заасан байна.

-Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болно.

-Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцох ба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д зааснаар зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж ойлгохоор заасан тул Б.Быг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан буюу зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Хүндрүүлэх шинжийг  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн”,  2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж тус тус заажээ.

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3  дахь хэсэгт "Жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь “УАЗ 220695-355” загварын ............ улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан тул түүнийг жолооч гэж үзнэ.

 Шүүгдэгч Б.Бын жолоодож явсан “УАЗ 220695-355” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дүгээр зүйлд заасан “D-жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй)” гэх тээврийн хэрэгслийн ангилалд хамрагдаж байх тул уг тээврийн хэрэгслийг “D” ангиллын жолооны үнэмлэхтэй жолооч жолоодох эрхтэй байна.

Жолооч Б.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас авсан жолоочийн лавлагаа, мэдээлэл гэх баримт, шүүгдэгч Б.Бын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д зааснаар Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жилийн хугацаагаар олгох бөгөөд эрх бүхий этгээдээс шүүгдэгч Б.Бд BCD ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 116365 дугаар бүхий үнэмлэхийг 2011 оны  5 дугаар сарын 11-ний өдөр олгожээ.

Дээрх хугацаанаас тооцож үзэхэд Б.Бын жолоодох эрхийн хүчинтэй байх хуульд заасан 10 жилийн хугацаа гэмт хэрэг үйлдэгдэхээс 5 сар гаруй хугацааны өмнө 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр  дууссан, эрхээ сэргээлгээгүй болох нь нотлогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.1-д “жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан бол жолоодох эрх дуусгавар болох”-оор заасан байх тул Б.Быг гэмт хэрэг үйлдэх үедээ D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт  “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сунгуулахаар E-Mongolia хаягаар хүсэлт илгээсэн байсан боловч сунгалт хийгдэж ирээгүй байсан” гэх мэдүүлгийг гаргасан тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй хугацаа дууссаныг мэдэж байсан атлаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой 19-20 цагийн үед .................................. “УАЗ 220695-355” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а- д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

3. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар зам тээврийн осол Увс аймгийн ............ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Их наяд” зочид буудлын урд талд байрлах, орон нутгийн чанартай, хатуу хучилттай, засмал зам дээр, явган хүний гарцнаас 2.15 метрийн зайтай газарт 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой 19-20 цагийн үед буюу харанхуй, үзэгдэх орчин хангалтгүй үед болсон байх бөгөөд Б.Б нь тээврийн хэрэгслийн урд хэсгээр хохирогч Д.Бг мөргөсний улмаас хохирогч Д.Б осол болсон цэгээс 3.95 метр зайтай газарт шидэгдэж, унасан, хохирогчийг мөргөсөн тээврийн хэрэгслийн урд их гэрлийн зүүн дээд талд 20х20 см хэмжээтэй газарт машин хонхойж гэмтсэн, жолооч Б.Б нь хөдөлгөөнд аюул саад учирсан байхад хурдаа хасаж, тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй болох нь хоёр удаагийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын бүдүүвч зураг, бусад нотлох баримтуудаар нотлогджээ.

Тодруулбал: Зам тээврийн осол явган хүний гарцнаас 2.15 метр зайтай газарт гарсан, хохирогч Д.Б тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас 4 гаруй метр газарт шидэгдэж унасан, хохирогчийг мөргөсний дараа тухайн тээврийн хэрэгслийн урд талын их гэрлийн зүүн дээд хэсэгт хонхойсон зэргээс дүгнэж үзэхэд жолооч Б.Б нь явган хүний гарц руу ойртох үедээ хурдаа хасаагүй, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа сайтар ханган, анхаарал болгоомжтой байж ямар ч нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг зөв сонгож явах үүргээ биелүүлээгүй болохыг нотолж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бын жолоодож явсан тээврийн хэрэгсэл хохирогч Д.Бг мөргөсний улмаас урд талын их гэрлийн хажууд 20х20 метр хэмжээтэй хонхойж гэмтсэн нь жолооч Б.Б тухайн үед явган хүний гарц руу дөхөж ирэх үедээ хурдаа хасаагүй учир зам хөндлөн гарч явсан хохирогч Д.Бг хүчтэй мөргөж, хохирогч 3.95 метр газарт шидэгдсэн байна гэх дүгнэлт өгөх үндэслэл болж байна.

Түүнчлэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг зэргийг шинжлэн судлахад осол болсон газарт тормозны мөр илрээгүй нь жолооч Б.Б нь хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед хурдаа хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй болохыг нотолж байх бөгөөд Б.Бын жолоодож явсан “УАЗ 220695-355” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн талаасаа зам тээврийн осол гарахад нөлөөлөх хэмжээний эвдрэл гэмтэлгүй байсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 128-130 дахь талд авагдсан техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Шүүгдэгч Б.Б нь тухайн цаг хугацаанд зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй чиргүүл чирч явсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-в заалтыг зөрчжээ.

Хохирогч Д.Б нь шүүгдэгч Б.Бын жолоодож явсан “Уаз 220695” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, шидэгдсэний улмаас түүний эрүүл мэндэд цээжний битүү гэмтэл зүүн талын 5-8 хавирганы тогтворгүй хугарал, зүүн уушги бүрэн унах, цээжний хөндийн хий, шингэний хуралт, зүүн суганы хэсгийн шарх бүхий, амь насанд аюултай хүнд  гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 426 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Хэргийн үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой 19-20 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Увс аймгийн ............ сумын 11 дүгээр багийн нутаг, “Их наяд” зочид буудлын урд байрлах хатуу хучилттай, төв зам дээр “УАЗ-220695-355” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэх, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх, 3.7-а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;-ыг хориглох, 3.7в-д заасан “ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”-ыг хориглох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдож байна.

Энэ талаарх бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байх тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Зам тээврийн осол гарахад шүүгдэгч Б.Бын анхаарал болгоомжгүй үйлдэл буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэх, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх, 3.7-а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;-ыг хориглох заалтуудыг зөрчсөн нь шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хохирогч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байх ба шүүгдэгч Б.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан, харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бын  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх  үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул прокурорын яллах дүгнэлтэд тусгасан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгч Б.Быг Жолооч автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаа, шинжээч С.Пын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 144 дугаартай дүгнэлт нь агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй, хуульд нийцээгүйн улмаас үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзсэн болно.

 Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсоныг тус тус дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

2. Шүүгдэгч Б.Бын зам тээврийн осол гаргасан болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд “цээжний битүү гэмтэл зүүн талын 5-8 хавирганы тогтворгүй хугарал, зүүн уушги бүрэн унах, цээжний хөндийн хий, шингэний хуралт, зүүн суганы хэсгийн шарх бүхий” амь насанд аюултай хүнд  гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 426 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа нь энэ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлж байна.

3.Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд “Би тухайн тээврийн хэрэгсэлд мөргүүлж, гэмтэл авснаас хойш тодорхой хэмжээний эм тариа хийгдсэн. Баримтуудыг бүрдүүлж өгнө. Одоо надад ямар нэгэн баримт байхгүй байна. Мөн манай 3 дүү хичээлээсээ чөлөө авч дүү Д.Баярмаа нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас Улаанбаатар хот руу жижиг машинаар очоод Улаанбаатар хотоос Увс аймаг руу ирсэн. Дүү Д.Баяртуул намайг хагалгаанд ороход Улаанбаатар хотоос Увс аймаг руу дуудагдаж ирээд буцаад Улаанбаатар хот руу жижиг машинаар явсан. Мөн дүү Д.Чинзориг Улаанбаатар хотоос ирээд намайг асарч байгаад 2021 оны 12 дугаар сард сургуульдаа явж, чөлөө авч ирээд буцаж ирсэн эдгээр замын унааны мөнгө болон манай аавын адууг 1.400.000 төгрөгөөр зарж, өөртөө эм тариа авч хийлгүүлсэн. Эмнэлгээс гараад боолт, такси унаа, хоол хүнс гээд гэмт хэргийн хор уршигт нийтдээ 5.000.000 (таван сая) төгрөг нэхэмжилж байна. Мөн би Улаанбаатар хотод очиж, бүтэн биеийн оношлогоонд ормоор байна” гэх мэдүүлгийг,

4. Харин иргэний нэхэмжлэгч Д.Бэгзжав мөрдөн байцаалтын шатанд “Манай байгууллагын нэр дээр байдаг Пургон маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл учраагүй тул надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.

5. Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар Увс аймгийн “Өнгөлөг трейд” ХХК-д талх баригчаар 2018 оноос 2021  оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сарын 850.000-1.000.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан гэх тодорхойлолт, 56-23 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  М.Б н “Д.Б гэх хүний такси үйлчилгээнд Тариалан сум руу 2 удаа явсан, нэг удаа явахдаа 50.000 төгрөгөөр явсан бөгөөд нийт 2 удаа явж, 100.000 төгрөг авсан нь үнэн болно” гэх тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн байх бөгөөд өөрөөр хохиролтой холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

-Хохирогч Д.Б нь “Өнгөлөг трейд” ХХК-д талх баригчаар 2018 оноос 2022 оны 10 дугаар сарын 05–ны өдөр хүртэл зам тээврийн осолд өртөх хүртлээ ажиллаж, сард 850.000-1.000.000 төгрөгийн цалин авч байсан гэх тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл, бусад татвар төлж байсан эсэх талаар холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй, мөн түүний мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хохирогчоор өгсөн мэдүүлэгт тэрээр гэмт хэрэгт өртөхөөс өмнө “Өнгөлөг трейд” ХХК-д ажиллаж байсан эсэх талаар тусгагдаагүй, тус компанид хэзээ ажилд орсон нь тодорхойгүй зэргээс дүгнэж үзэхэд хохирогчоос гаргаж өгсөн “Өнгөлөг трейд” ХХК-ийн тодорхойлолт гэх баримт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.

-Түүнчлэн хохирогч Д.Б нь  иргэн М.Бийн эзэмшлийн  ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2 удаа Тариалан сум руу явж, хөлсөнд нь 100.000 төгрөг төлсөн гэх агуулга бүхий, М.Батмөнхийн бичсэн гэх тодорхойлолт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул түүнийг мөн  нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

6. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Бд учирсан хор уршигт нийтдээ 3.433.000 төгрөг төлсөн гэх тооцоог гаргаж, зарлагын баримт 1 ширхэг, онгоцны тийз 1 ширхэг, НӨАТ-ын баримт 15 ширхэг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн нь нэгдүгээр хавтаст хэргийн 217-235 дахь талд авагдсан байна.

Шүүгдэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг тооцож үзэхэд шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн хор уршигт уушигны аппарат, жадан зүү худалдан авсан төлбөрт 1.845.000 төгрөг, хагалгаа хийсэн эмчийн онгоцны зардалд 435.000 төгрөг, нэгдүгээр хавтаст хэргийн 221-235 дахь талд авагдсан 13 ширхэг НӨАТ-ын баримтаар 421.400 төгрөг, нийт 2.704.400 төгрөгийг хохирогч Д.Бд төлсөн болох нь нотлогдож байна.

Нэгдүгээр хавтаст хэргийн 224, 230 дахь талд авагдсан 2 ширхэг НӨАТ-ын баримт дээрх бичвэр арилж, харагдах боломжгүй болсон байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

7. Шүүх хуралдааны товыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Д.Бгийн .................дугаарын утсанд холбогдож, мэдэгдэхэд тэрээр “Шүүх хуралдааны товыг хүлээн авлаа. Би төрөөд 1 сар болж байгаа нялх хүүхэдтэй учраас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Төрөөд удаагүй учир янз бүрийн хэл ам хиймээргүй байна. Иймд гомдол, саналгүй” гэх хариуг өгсөн нь шүүгчийн туслах Г.Баярхүүгийн үйлдсэн “Шүүхийн мэдэгдэх хуудас”-аар нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзсэн ба хохирогч Д.Б нь өөрт учирсан хохирлыг нотлох  баримтуудаа шүүх хуралдаанаас өмнө бүрдүүлж өгөөгүй, тэдгээр баримтуудыг одоо нөхөн бүрдүүлэх боломжгүй, хохирогч нь  цаашид эмчлүүлэх шаардлагатай эсэх талаарх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, түүнийг шүүхээс дуудахад “янз бүрийн хэл ам хиймээргүй байна, гомдол саналгүй” гэх хариуг өгсөн тул хохирогч Д.Бгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Бас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх шаардлагагүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдож, шүүхээс гэм буруутайд тооцогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү”  гэх хүсэлтийг тус тус гаргав.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Шүүгдэгч Б.Б урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 154 дэх тал)-аар, хувийн байдлын хувьд Увс аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн ............ сумын 3 дугаар багт амьдардаг болох нь түүний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Тодруулбал: Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн хүчин зүйлд автан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлж, учруулсан бодит хохиролд 2.701.400 төгрөг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогч Д.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрэм зөрчиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарсан зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд тэрээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хор уршигт хохирогчид 2.701.400 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, түүний ажил, амьдралын хүрээн дэх зан төлөвийн талаар гэрч С.С:”...Би Б.Бтай багаасаа нэг ангид байсан, сайн найзууд, 35 жил найзалж байна. Б.Б нь туршлагатай, төлөв даруу, тусархаг, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг, нийтэч, хэлсэндээ хүрдэг, найз нөхөд, хамт олны дунд нэр хүндтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэж, гэрч Г.Х:”...Б.Бтай багаасаа нэг ангид байсан, найз нөхдийн холбоотой.  Б.Б нь туршлагатай, төлөв даруу жолооч юм. Тэрээр хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, нийтэч зан чанартай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, урьд зөрчилд холбогдож байгаагүй” гэж тус тус мэдүүлсэн зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 5 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 5 сарын хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч  Б.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хор уршигт 2.701.400 төгрөг төлсөн, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг СD-г хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан “Жолооч автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 5 (таван) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавьж, энэхүү шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 5 (таван) сарын хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч  Б.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг СD-г хэргийн хамт хадгалсугай.

8. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн хор уршигт 2.701.400 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА