Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

 

 

 

    2022         12           13                                      2022/ШЦТ/117

 

        О*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* Ө*******ӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204001000114 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

*******арийн бичгийн дарга                                      Б.*******

Улсын яллагч                                                      З.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                *******, *******

Шүүгдэгч                                                        ******* нар оролцов.

Шүүгдэгч: онгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 666э аймгийн 666 суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ..... дүүргийн ... дүгээр хороо, ... 8 дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух хаягтай, урьд .. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д зааснаар өршөөж, хэрэгсэхгүй болгосон, ******* ******* овгийн *******-н *******.. /Р*******:..../

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн .. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” баарны гадна хохирогч *******-ын нүүр хэсэгт гартаа барьж байсан гар утсаараа хоёр удаа цохисны улмаас биеийн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацарт язарсан шарх, баруун хацар, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТО*******ОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

  Шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 21-ний шөнийн 04 цагийн үед .... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй бааранд нөхөр Б хамт орсон. Баарнаас гарч явахад нэг залуу баарны гадна зогсож байсан бөгөөд нөхөр бид хоёрыг “Гэртээ харьцгаа” гэхээр нь “угаасаа харих гээд явж байна, чиний хүүхэд үү, хүүхдээ загнаж байгаа юм шиг” гэхэд “янхан чинь бас нэг юм дагачихжээ” гээд хэрүүл маргаан үүссэн. ...тухайн залуугийн эхнэр гэх эмэгтэй “хэн бэ чи, миний нөхөртэй юу яриад байгаа юм бэ” гээд хэрүүл маргаан үүсгэхээр нь “нөхөр чинь зүгээр явж байхад хэрүүл маргаан үүсгээд байна” гэж хэлэхэд тухайн эмэгтэй намайг түлхээд би хойшоо дагзаараа газар унасан. ...2 хоногийн дараа нөхрийн ажил дээр 4 залуу ирээд “эхнэр гэмтсэн байна, нүүрэндээ оёдол тавиулсан” гэхээр нь эхнэртэй чинь очиж уулзая гэсэн өнөөдөр боломжгүй, маргааш би өөрөө яръя гэж хэлсэн. аргааш нь утсаар яриад ... дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаа хэсэгт байрлах хашааны гадна очиж уулзсан. Эмчилгээний зардал 2.000.000 төгрөг, ажлаасаа 14 хоног чөлөө авсан учраас цалингаа авна, мөн хагалгаанд орно, хагалгаа хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна гэсэн. *******өхөр бид хоёр ийм хэмжээний төлбөр төлж чадахгүй, боломжгүй гэж хэлэхэд “мөнгөтэй байж, хүн зодож бай, чадахгүй бол гэртээ байж бай” гэхээр нь хэл амаа ололцохгүй хүмүүс байна гэж бодоод шийдвэрлүүлэх газраар нь явж шийдүүлдээ гэж хэлээд бид явсан. ....гэм буруугаа ойлгож байна, хохирогчоос уучлалт гуйж байна, хохиролоо 12 дугаар сарын 18-ны өдөр гэхэд төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг / хх-н 18-19-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнийн 23 цагийн үед найз , түүний нөхөр Б-тай хамт “******* ” бааранд орсон. Баар хаагаад бид хамгийн сүүлд гарсан. Баарны үүдэнд нэг эмэгтэйтэй маргалдаж, нэг нэгнийхээ үснээс зууралдсан байсан. Би салгах гээд дийлээгүй. Хажууд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан. Гэтэл -тэй муудалцсан тэр хүүхэн миний нүүүрэнд гар утсаараа 2 удаа цохисон. Би баруун нүдний доод талд 5 оёдол тавиулсан. ... хэрэг учрал болох үед цохиулсны улмаас миний харааны шил хагарч гэмтсэн, тиймээс харааны шилний 220.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 10, 12-р хуудас/

              Гэрч С.-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2022 оны 5 дугаар сарын 20-ны шөнийн 22 цагийн үед ... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” бааранд нөхөр , найз *******-ын хамт орсон. Үүрээр 4 цаг өнгөрч байхад баарнаас нөхөр түрүүлж гараад, араас нь ******* бид хоёр нөхрийн найзтай хамт гарсан. *******өхөр машины ард нэг хүүхэнтэй маргалдаж байхаар нь би очиж ярьсан чинь миний үснээс зуураад авсан. Бид хоёр дээр доороо орж нэг нэгнийхээ үснээс зулгаасан. Биднийг нөхрийн найз ирж салгасан. ашиндаа суух гэтэл нөгөө хүүхэн ирээд миний үснээс зуурсан. Газар унаад босч ирээд үсээ боож байхдаа өнхзул руу хартал баруун талын хацарнаас нь цус гарсан байсан. Би гүйж очоод нөгөө хүүхнийг “найзын нүүрийг аймар болгосон байна, очиж хар” гээд гар, хувцаснаас татсан чинь “Энэ хүүхнийг аваач” гээд хашхираад байсан. Тэгээд найз -ыг цохисон эмэгтэй нөхөртэйгөө хамт яваад өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16-р хуудас/

              Шинжээчийн 09шэ/256 дугаартай “*******-ын биед тархи доргилт, баруун хацарт язарсан шарх, баруун хацар, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. *******ээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/

              Шүүгдэгч *******-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “.....р дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...” гэх тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 81, 105-108-р хуудас/

              Камерын бичлэгт үзлэг хийсэн “...9 минут 14 секундын хугацаатай бичлэг байв. .. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* ” баарны гадна үүд хэсгийг харуулсан байдалтай байв. ...баарны үүдээр саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд өмссөн эрэгтэй хүн гарч ирж байх бөгөөд “харьцгаа харьцгаа” гэх яриа өгүүлэл гаргаж айна. Түүний хариуд эмэгтэй “харих гэж байна чамаар заалгах алба уу” гэх яриа өгүүлэл гаргаж байна. Саарал өнгийн ноосон цамц хар өнгийн өмд өмссөн эрэгтэй хүн “” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талаар гарч машины хойно очиход эмэгтэй өөдөөс нь очиж хэрүүл маргаан үүсж байна. Түүний дараа баарны үүдээр ногоон өнгийн биеийн тамирын өмд, хар куртик өмссөн эмэгтэй, улаан хүрэн өнгийн куртик өмссөн эмэгтэйчүүд гарч ирж байна. Тухайн эмэгтэйчүүд дээрх гурван хүнтэй очиж харилцан хэрүүл маргаан үүсж, тухайн хүмүүс харилцан бие биедээ халдаж, “” маркийн тээврийн хэрэгсэл, хашаа хоёрын голд харилцан зодолдож байна. Бичлэгийн 04 минут 03 секундэд эрээн плажтай эмэгтэйг бусад хүмүүс тойрч зууралдаж байх бөгөөд улаан хүрэн өнгийн куртиктэй эмэгтэй тухайн хүмүүсийг салгах гэж оролдож байна. Эрээн өнгийн плаж өмссөн эмэгтэй утасны гэрэл ассан мэт зүйл барьж тойрсон хүмүүс рүү гараараа савчиж байна. Бичлэгийн 04 минут 07 секундэд эрээн плажтай эмэгтэй баруун гараараа хоёр удаа дээш савж улаан хүрэн куртик, хар өмдтэй эмэгтэйн нүүр хэсэг рүү цохиж байгаа харагдаж байна...” гэсэн тэмдэглэл/хх-ийн 58-р хуудас/

              *******-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эрүүл мэндийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний тодорхойлолт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт

           Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Бусадтай маргалдах явцдаа бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байгаа, шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өмгөөлөгч миний хувьд гэм буруугийн талаар хэлэх санал, маргах зүйлгүй байна...“ гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...дахиж ийм алдаа гаргахгүй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” баарны гадна хохирогч *******-ын нүүр хэсэгт гартаа барьж байсан гар утсаараа хоёр удаа цохисны улмаас биеийн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацарт 1.5х01см язарсан шарх, баруун хацар, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой маргалдаж, түүний нүүрэн тус газарт 2 удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “*******-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 09шэ/256 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь *******-ын онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******аранбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч ******* нь харааны шилний үнэ 220.000 төгрөгийг нэхэмжилнэ, өөр гомдол саналгүй гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч ******* нь 2022.12.13-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлтдээ “...хохирогч *******-ын нүдний шилний үнэ 220.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлөх боломж олгоно уу” гэжээ.

Иймд шүүгдэгч *******-гээс хохирогч *******-аас нэхэмжилсэн харааны шилний үнэ 220.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэсэн

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...*******-ийг онгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөөч гэсэн саналтай. Учир нь шүүгдэгч өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзаж үзнэ үү...“ гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс ”...би одоогоор сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцас оёж, хувиараа хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулдаг зэргийг минь харгалзан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээ оногдуулж өгнө үү...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч *******-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, тус нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******аранбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* ******* овгийн *******-гийн *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* овгийн *******-гийн *******-ийг нэг /1/ сар арван тав /15/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан *******-ийг нэг /1/ сар арван тав /15/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, тус нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******-т мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-гээс нүдний шилний үнэ 220.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн нэг ширхэг /Сиди/-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

8. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

**************РГ*******Л*******ГЧ ШҮҮГЧ                               *******.БЯБ*******Ж*******В