| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2022/0114/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/118 |
| Огноо | 2022-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/118
2022 12 14 2022/ШЦТ/118
ОН*******ОЛ *******ЛСЫН Н*******РИЙН ӨНӨӨС
*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204001190094 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Н
*******лсын яллагч З.Х
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдөр .. аймгийн ..суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... дүүргийн 5 дугаар хороо, ... хэсгийн .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******-ын /РД:/
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ..... дүүргийн 5 дугаар хороо, ... 13 дугаар гудамжинд байрлах тоглоомын талбай дээр хохирогч *******-ыг “өөдөөс хэдэрлэлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт 2 удаа өшиглөж, биед нь зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулын язарсан шарх, хамрын нуруунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 22-нд ... тоглоомын талбайд сагсан бөмбөг тоглох гэж очсон. Тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Сагс тоглож байхдаа хохирогч *******-той маргалдаад, түүний нүүрэн тус газар нь хоёр өшиглөсөн. *******ид хоёрыг манай найз салгасан, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол төлбөр нэхэмжлээгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 17-ны шөнийн 22 цагийн үед ... дүүргийн 5 дугаар хороо, ...н хэсгийн 13 дугаар гудамжны зүүн талын үзүүрт байдаг тоглоомын талбай дээр тоглож байхад зүс таних ******* гэх хүн А, П нарын хамт ирсэн. Тэгээд би *******-г таньдаг болохоор мэнд мэдэх гээд очиход “Өст хүн өлийн даваан дээр энд явж байдаг юмуу” гэсэн. Тэгсэн чинь хамт ирсэн А хандан наадхаа нэг см дүрчих гэсэн чинь хар өнгийн иштэй хутга гаргаж ирээд надруу дайрхаар нь би өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь ирээд намайг заамдаж аваад толгойноос 2 гараараа дарж байгаад миний нүүр хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн чинь дээрээс дэвсэж, гараараа цохисон. Найз ******* ирж салгасан, би шүүх хуралд суухгүй, надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч *******.*******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 17-ны оройн 22 цагийн үед ... дүүргийн 5 дугаар хороо ... 13 дугаар гудамжны зүүн талын үзүүрт байдаг тоглоомын талбай дээр *******, ******* бид нар сагс тоглож байхад 2 залуу тоглоомын талбай дээр ирсэн. Нэг харсан чинь ******* газар хэвтчихсэн дээрээс нь нэг залуу зодож байсан. *******и очоод салгасан, тухайн залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч О.*******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 07 дугаар сарын 17-ны шөнийн 22 цагийн үед ... дүүргийн ... дугаар хороо, *******агагүний 13 дугаар гудамжны хамгийн зүүн талын үзүүрт байдаг тоглоомын талбай дээр *******, ******* бид нар сагс тоглож байхад ах нэг ахтай хамт ирсэн. ... ах *******ын шилэн хүзүүн дээрээс нь барьж татаад нүүр хэсэг рүү нь хоёр удаа өшиглөөд *******уганболд нүүрээ дараад газар хэвтэхэд нүүр хэсэг рүү нь 1-2 удаа дахиад цохисон. Тэр *******лаанхүү ирж ягмарцэрэн ахыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-р хуудас/
Шинжээчийн 296 дугаартай “…*******-ын биед зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулын язарсан шарх, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 32-33-р хуудас/
Шүүгдэгч *******-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх-н 83-р хуудас/
*******-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-н 72-82/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
*******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хариуцлагаа хүлээнэ....“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. өн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******- холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь онгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжинд байрлах тоглоомын талбай дээр хохирогч *******-ыг “өөдөөс хэдэрлэлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт 2 удаа өшиглөж, биед нь зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулын дотор талд 21, 22, 23 –р шүдний зэргэлдээ буйл язарсан шарх, хамрын нуруунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт 2 удаа өшиглөсөн үйлдлүүдээр нь тогтоогдсон.
*******нэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 296 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-гийн үйлдэл нь хохирогч *******уганболдын онгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг *******рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ягмарцэрэнг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
*******эмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “*******нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч ******* нь “...шүүх хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.
2.*******рүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
*******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн
Шүүгдэгчээс ”...буруу зүйл хийсэндээ харамсаж байна, ямар нэгэн гомдол саналгүй...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх хохирол төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-д мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:
1. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******-н -г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-н -г долоон зуун тавин мянган /750/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган /750.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-нд мэдэгдсүгэй
4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-нд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч А.*******Я*******АЖАВ