Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
Хэргийн индекс | 107/2022/0124/Э |
Дугаар | 2022/ШЦТ/128 |
Огноо | 2022-12-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | З.Хүслэн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/128
2022 12 20 2022/ШЦТ/128
МО**************ОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* *******М*********************С
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.*******ямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
*******арийн бичгийн дарга *******.*******
Улсын яллагч З.*******
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... замын ... дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *******ийслэлийн .. дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны .. тоот хашаанд оршин суух хаягтай, одоогоор *******ийслэлийн ... дүүргийн .. дугаар хороо, .. 10 дугаар гудамжны .. тоот хашаанд түр оршин суух ******* овгийн *******-ийн ******* /РД:.../
Яллах дүгнэлтэд зааснаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн ... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “М” лоунж баарны гадна хохирогч Д.*******-ыг тодорхой шалтгаангүйгээр түүний толгойн нүүр хэсэгт гараар цохиж, биеийн хэсэгт хөлөөр өшиглөх зэргээр зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь хамрын ясны шинэ хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОР*******ОЙЛО******* нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би найзууд болох *******, *******, ******* нарын хамтаар “*******аран” зоогийн газарт нэг литрийн “Эдэн” нэртэй архи хувааж уусан. Тэндээс гараад “М” лоунж бааранд 2022 оны 11 сарын 04-ний шөнийн 00 цагийн үед орсон. Ороод нэг шил пиво уусан. *******энэт баарнаас гарах уу гаръя болоод явчихсан. Тэгээд баарнаас бид дөрөв гарсан үед зүс таних *******аргалсайхан найзуудтайгаа хамт гарч ирээд баарны үүдэнд зогсоод *******, ******* хоёр хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Ямар ч байсан би нэг хүнтэй цохилцож байсан гэдгээ мэдээд байгаа. *******и согтчихсон байсан болохоор сайн санахгүй байна. *******и найз *******-ыг өмөөрөөд, хохирогчийн зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. *******и хохирогчтой уулзсан, хохирол төлбөрөө төлж барагдуулна. *******и тухайн өдөр хар өнгийн малгайтай цамцтай, цамцны энгэр дээр улаан бичигтэй, хар өнгийн өмдтэй явж байсан. ...би хохирогчид 2 саяыг нь төлсөн, үлдсэн 2 саяыг нь өнөөдөр төлнө гээд тохиролцсон байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 57-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
*******охирогч Д.*******-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* ирээд миний хажууд зогсож байхдаа гэнэт миний нүүр лүү цохисон, би газар унасан. *******осож ирээд *******-той зууралдаад цасан дээр унасан үед хажуу талаас нэг нь хамар луу 1 удаа цохисон. *******осоход хамраас цус гарсан. *******, ******* хоёртой зууралдсан чигээрээ байхад нүүр лүү хэд хэдэн удаа цохисон, би тонгойсон байсан учраас хэн цохисныг хараагүй. Эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9-р хуудас/
*******эрч Т.*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь шууд *******-ны нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан бөгөөд хамраас нь цус гараад байсан. *******-тай, *******, ******* хоёр зодолдсон. зууралдаад босож ирэхэд...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14-р хуудас/
*******эрч *******.*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...баарны гадаа гараад *******-ныг гэнэт махлаг, хар цамцтай залуу цохиж аваад зодоон эхэлсэн. *******-ыг өндөр, хар цамцтай залуу /*******/, махлаг залуу /*******/ хоёр доош дарчихсан С дундуур нь ороод салгаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16-р хуудас/
Шинжээчийн 400 дугаартай “...Д.*******-ы биед хамрын ясны шинэ хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/
Камерын бичлэгт үзлэг хийсэн “... бичлэгийн хугацаа 01 минут 19 секундын бичлэг ... хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй хүн саарал өнийн цамцтай эрэгтэй хүнийг зүүн гараараа цохих үйлдэл хийх явцад саарал цамцтай эрэгтэй хүн газар унаж, босож ирж байна...” гэсэн тэмдэглэл/хх-ийн 3-4-р хуудас/
*******эргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 108-114-р хуудас/
Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэх тэмдэглэл /хх-н 62-р хуудас/
Согтуурал шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 83-р хуудас/
*******-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 61,74-76-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагчаас “…шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын торгох ялын саналыг зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:
*******эргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн .. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “М” лоунж баарны гадна хохирогч Д.*******-ыг тодорхой шалтгаангүйгээр түүний толгойн нүүр хэсэгт гараар цохиж, биеийн хэсэгт хөлөөр өшиглөх зэргээр зодсоны улмаас хамар ясны шинэ хугарал, зүүн хацарт ташуу чиглэлтэй 3х1 см, 2х1 см улаан ягаан өнгийн зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой зүй бус харьцаж түүнийг гараараа цохих, өшиглөх үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Д.*******-ны биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 400 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-жийн үйлдэл нь Д.*******-ны Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, *******үний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-жийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
*******эмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
*******охирогч Д.******* нь “...629.600 төгрөг баримтаар нэхэмжилсэн мөн цаашид хагалгаанд орох зардал нийт 4 сая төгрөгийн хохирол барагдуулахаар *******-той тохиролцсон...” гэжээ.
******* нь “...2.000.000 төгрөгийг шилжүүлсэн үлдэгдэл мөнгөө өнөөдөр шилжүүлнэ...” гэж мэдүүлсэн, хохиролд 2 сая шилжүүлсэн банкны баримт /хх-н 120х/ байх тул шүүгдэгч нь 2 сая төгрөгийг хохирогчийн эрүүл мэндийн хохиролд төлж барагдуулсан, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний журмаар цаашид гарах хохиролоо нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
*******эрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 110-113-р хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул *******агануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-д мэдэгдэх нь зүйтэй.
*******охирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргана.
*******эргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТО*******ТОО******* нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******-ийн *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-ийн *******-зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2.000.000 төгрөгийг ******* төлсөн болохыг дурьдаж, хохирогч Д.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Д*******Р**************Л**************Ч ШҮҮ*******Ч *******.*******ЯМ****************************В