Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням, 

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: ****************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************** овогтой ********* ************** холбогдох эрүүгийн 2227002010149 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

            Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 22-ны өдөр **************** төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, ам бүл 1, ************хот************дүүрэг ********дүгээр хороо ********* *************** тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 917 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн********************овогтой ***************** /РД:*************************/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч ***********************нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг зэвгэ загас агнаж, байгаль экологид 85 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Гэрч *********************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос 2 найз ************************ нарын хамтаар *********** маркийн *********************** улсын дугаартай тээврийн хэрэгслээр *****************аймаг руу 07 цагийн орчимд гарсан гарч яваад ***********аймгийн ************** сум өнгөрөөд хүнээс зам асуугаад ********************н голын эргэ дээр ирсэн ирээд манай найз ***************5 ширхэг загас бариад оройн 18 цагийн орчим хот руу буцах гэж байхад машин элсэнд суугаад гаргаж чадахгүй болоод замаар нэг машин явж байхаар татаад өгөөч гэж гуйгаад татуулж гаргахад  тэр хүмүүс цагдаа нар байсан. Бид нарын машиныг шалгаад хууль бусаар загас барьсан байна гээд Бат-Өлзий сумын цагдаа дээр авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Гэрч **********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос 2 найз *************************нарын хамтаар ************** аймаг руу 07 цагийн орчимд гарсан. **************аймгийн *****************сум өнгөрөөд хүнээс зам асуугаад Орхон голын эргэ дээр ирсэн. Манай найз ******************* 5 ширхэг загас бариад оройн 18 цагийн орчим хот руу буцах гэж байхад машин элсэнд суугаад гаргаж чадахгүй болоод замаар нэг машин явж байхаар татаад өгөөч гэж гуйгаад татуулж гаргахад  тэр хүмүүс цагдаа нар байсан. Бид нарын машиныг шалгаад хууль бусаар загас барьсан байна гээд *************умын цагдаа дээр авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн №39-04-078-03 тоот:

“...Монгол улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор 1 ширхэг зэвгэ загасны үнэ 17 000 төгрөг, 5 ширхэг зэвгэ загасны үнэлгээ 85 000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн №39-04-078-09 тоот:

“...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т заасныг үндэслэн 170 000 төгрөг үнэлгээ гарч байна ...” гэх акт /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******************нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг зэвгэ загас агнаж, байгаль экологид 85 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч *************үйлдсэн болох нь

гэрч **************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11, 14-15 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн №39-04-078-03 тоот: “...Монгол улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор 1 ширхэг зэвгэ загасны үнэ 17 000 төгрөг, 5 ширхэг зэвгэ загасны үнэлгээ 85 000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн №39-04-078-09 тоот: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т заасныг үндэслэн 170 000 төгрөгийн үнэлгээ гарч байна ...” гэх акт /хх-ийн 36 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***************** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч ****************************нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг зэвгэ загас барьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьж хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.    

            Шүүгдэгч ************* нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.             

            Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас амьтны аймагт эдийн засгийн үнэлгээгээр 85 000 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т амьтны аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 85 000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 170 000 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нь хохирлоо төлсөн болох нь хэрэгт авагдсан ************** мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүгдэгч ********************* нь хохиролд төлсөн 170 000 төгрөгийг буруу дансанд тушаасан байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ***************** тоот данснаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн ***************** тоот дансанд оруулахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч *******************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ******************хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч *******************тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

            Харин шүүгдэгч ***************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч *****************нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 1 ширхэг загасны уургыг ашигласан болох нь гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх 50 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг уургыг улсын орлого болгох /Байгаль орчин уур амьсгалын сангийн*************** тоот дансанд оруулах/ нь зүйтэй.

Шүүгдэгч **********************нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 85 000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ширхэг зэвгэ загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************************овогтой ****************** улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьж хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар *******************хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар ****************** тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

 

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан ***********************тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар ***************** тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

           

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар *******************гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг загасны уургыг улсын улсын орлого болгож /Байгаль орчин уур амьсгалын сангийн ******************* тоот дансанд оруулах/, 85 000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ширхэг зэвгэ загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7.******************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохиролд төлсөн 170 000 төгрөгийг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын *************** тоот данснаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн ****************** тоот данс руу шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *************************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Б.САРАНТУЯА