Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгч: ********************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ************* овогтой ****************** холбогдох эрүүгийн 2227000000153 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

            Монгол улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ***************** хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер  мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ************хот **********дүүрэг ********* дугаар хороо ********** дугаар байр *******************тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ********** овогтой ************* /РД:*******************/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ************ нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ************* аймгийн ***********сумын *********дугаар баг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг “********************” гэх газар нутгаар урсаж байгаа ****************** голоос зөвшөөрөлгүйгээр 18 ширхэг зэвгэ загас, 2 ширхэг хадран загас барьж байгаль экологид 628 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Иргэний нэхэмжлэгч ******** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би ******* гэдэг хүнийг танихгүй садан төрлийн холбоо байхгүй.******* сумын *******дугаар баг *******гол улсын тусгай хамгаалалттай газар нутаг зөвшөөрөл өгдөггүй юм. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06 дугаар хуудас/,

 

Гэрч **************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Х******************нарын хамтаар **********маркийн ******* ********* улсын дугаартай тээврийн хэрэгслээр ********* аймаг руу шөнө 04 цагийн орчимд гаргасан. ******** аймгийн ************ сум өнгөрөөд ********голын эрэг дээр 09 цаг өнгөрч байхад ирсэн. Машин тавьсан газраа уурга дэгээ бэлдэж байгаад гол руу шидсэн боловч би загас бариагүй. ************ ах 11 ширхэг загас барьсан. Түүнийгээ машиндаа хийж орхиод дээшээ гол дагаад загас барихаар явж байтал 13 цаг өнгөрч байхад 2 цагдаа араас ирсэн. Тэндээс ********** ах 9 ширхэг загас барьсан байсан. **********ахын машин дээр ирж шалгаад 11 ширхэг загас гарч ирсэн. Ингээд******* сумын цагдаа дээр ирсэн. Би ******* голыг улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэж мэдэхгүй, урьд өмнө нь ирж байгаагүй. Бид нарын унаж ирсэн ********** тээврийн хэрэгсэл ******ахын эзэмшлийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Гэрч ********* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос **********нарын хамтаар приус ****************улсын дугаартай тээврийн хэрэгслээр Өвөрхангай аймаг руу шөнө 04 цагийн орчимд гаргасан.********аймгийн *********сум өнгөрөөд ********* голын эргэ дээр 09 цаг өнгөрч байхад ирсэн. Надад уурга дэгээ байхгүй би загас барих сонирхолгүй болохоор ах нарыг дагаад хамт ирсэн. Машин тавьсан газраа *********** ах 11 ширхэг загас барьсан. Тэрийгээ машиндаа хийж үлдээгээд дээшээ гол дагаад загас барихаар явж байтал 13 цаг өнгөрч байхад 2 цагдаа араас ирсэн. Тэндээс ************ ах 9 ширхэг загас барьсан байсан. *********ахын машин дээр ирж шалгаад 11 ширхэг загас гарч ирсэн. Ингээд Бат-Өлзий сумын цагдаа дээр ирсэн. Би ************************голыг улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэж мэдэхгүй, урьд өмнө нь ирж байгаагүй. Бид нарын унаж ирсэн ***************** тээврийн хэрэгсэл ***************** ахын эзэмшлийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос ************* нарын хамтаар ************** улсын дугаартай тээврийн хэрэгслээр ********* аймаг руу шөнө 04 цагийн орчимд гаргасан. *********аймгийн *********сум өнгөрөөд ******** голын эргэ дээр 09 цаг өнгөрч байхад ирсэн. Надад уурга дэгээ байхгүй би загас барих сонирхолгүй болохоор ах нарыг дагаад хамт ирсэн. Машин тавьсан газраа *********** ах 11 ширхэг загас барьсан. Тэрийгээ машиндаа хийж үлдээгээд дээшээ гол дагаад загас барихаар явж байтал 13 цаг өнгөрч байхад 2 цагдаа араас ирсэн. Тэндээс ************** ах 9 ширхэг загас барьсан байсан. *********ахын машин дээр ирж шалгаад 11 ширхэг загас гарч ирсэн. Ингээд ***********сумын цагдаа дээр ирсэн. Би ******** голыг улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэж мэдэхгүй, урьд өмнө нь ирж байгаагүй. Бид нарын унаж ирсэн *******************тээврийн хэрэгсэл ***************ахын эзэмшлийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаартай албан бичиг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 40, 11-12 дугаар хуудас/,

 

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн №39-04-078-08 тоот:

“...Монгол улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор 1 ширхэг зэвгэ загасны үнэ 17 000 төгрөг, 18 ширхэг зэвгэ загасны үнэлгээ 306 000 төгрөг, 1 ширхэг хадран загасны үнэлгээ 4 000 төгрөг 2 ширхэг хадран загас 8 000 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн №39-04-078-12 тоот:

“...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т заасныг үндэслэн 628 000 төгрөг үнэлгээ гарч байна ...” гэх акт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч ************* нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ********* аймгийн ************ сумын********* дугаар баг ***************** хамгаалалттай газар нутаг “****************” гэх газар нутгаар урсаж байгаа ***************** голоос зөвшөөрөлгүйгээр 18 ширхэг зэвгэ загас, 2 ширхэг хадран загас барьж байгаль экологид 628 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Балжинням үйлдсэн болох нь

гэрч ******************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16, 19-20, 23-24 дүгээр хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн №39-04-078-08 тоот: “...Монгол улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор 1 ширхэг зэвгэ загасны үнэ 17 000 төгрөг, 18 ширхэг зэвгэ загасны үнэлгээ 306 000 төгрөг, 1 ширхэг хадран загасны үнэлгээ  4 000 төгрөг 2 ширхэг хадран загас 8 000 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн №39-04-078-12 тоот: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т заасныг үндэслэн 628 000 төгрөгийн үнэлгээ гарч байна ...” гэх акт /хх-ийн 37 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаартай албан бичиг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 40, 11-12 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **********хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч *************** нь ************* аймгийн ***********сумын ************* дугаар баг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг “****************” гэх газар нутгаар урсаж байгаа ************************* голоос зөвшөөрөлгүйгээр 18 ширхэг зэвгэ загас, 2 ширхэг хадран загас барьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьж хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.    

            Шүүгдэгч ******************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.             

            Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас амьтны аймагт эдийн засгийн үнэлгээгээр 314 000 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т амьтны аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 314 000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 628 000 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нь хохирлоо төлсөн болох нь хэрэгт авагдсан *************** мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүгдэгч *************** нь хохиролд төлсөн 628 000 төгрөгийг буруу дансанд тушаасан байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ************тоот данснаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн ********************тоот дансанд оруулахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч *****************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ***************** хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч ******************** тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

            Харин шүүгдэгч ************************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч ****************нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 1 ширхэг загасны уургыг ашигласан болох нь гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх 1 ширхэг уургыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч ****************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 306 000 төгрөгийн үнэлгээ бүхий 18 ширхэг зэвгэ загас, 4 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг хадран загас нийт 20 ширхэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************** овогтой **************** улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьж хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар **************** хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар **************************тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

 

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан *************тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар ************************тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

           

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар *******************гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг загасны уураг, 18 ширхэг зэвгэ, 2 ширхэг хадран, нийт 20 ширхэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. ***********нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохиролд төлсөн 628 000 төгрөгийг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын ********* тоот данснаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн *********тоот данс руу шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.САРАНТУЯА