Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2019/00233

 

 

 

 

 

 

2019 03 22 138/ШШ2018/00233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******ын 0-4 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 5-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 378000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 1 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ж., гэрч Ж.Долгорсүрэн, П.Ганболд, нарийн бичгийн дарга Ч.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж. нь 2018 оны 6 сарын 21-ний өдөр надтай зээлийн гэрээ байгуулан 600000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан. Ж. нь зээлийн барьцаанд халамжийн дэвтрээ барьцаалсан. Гэрээний дагуу Ж. нь 2018 оны 7 сарын 16-ны өдөр хүү 120000 төгрөг, 8 сарын *******-ны өдөр хүү 120000 төгрөг, 9 сарын 13-ны өдөр хүү *******0000 төгрөг, ******* сарын 13-ны өдөр хүү 140000 төгрөгийг, үндсэн мөнгөнөөс 360000 төгрөгийг тус тус төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл болох 240000 төгрөгийг 2018 оны 11, 12 сард багтаан хүүгийн хамт төлөхөөр болсон. Гэвч 2018 оны 11 сарын 13-ны өдөр халамжийн мөнгө буух үед надаас дэвтрээ аваад банк уруу орсон боловч зугтсан байсан. Би хоёр хоногийн дараа гэрт нь очиж уулзсан боловч нөхөр П.Ганболд нь манай хүн надаас салаад хот явчихсан гэж хэлсэн. Ж. нь үндсэн зээлийн үлдэгдэл 240000 төгрөг, 11, 12 сарын хүү 96000 төгрөг, төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 42000 төгрөг, нийт 378000 төгрөгийг төлөх ёстой боловч худал хэлсээр өнөөдрийг болтол төлөөгүй байна. Одоо Ж.гаас алданги 42000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Тиймээс үлдэгдэл 336000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 6 сард С.*******аас 600000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлж халамжийн дэвтрээ барьцаанд өгсөн. 2018 оны 7 сард 130000 төгрөг, 8 сарын *******-ны өдөр 120000 төгрөг, 9 сард 130000 төгрөг, ******* сард 1*******000 төгрөг, ******* сарын сүүлээр 500000 төгрөг, нийт 990000 төгрөгийг төлсөн. Гэтэл одоо 378000 төгрөгийг нэхээд байна. Би С.*******д 600000 төгрөгийг хүүгийн хамт бүрэн төлсөн байхад 378000 төгрөг нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Гэрч Ж.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Ж. нь 2018 оны 6 сарын 21-ний өдөр манай нөхөртэй зээлийн гэрээ байгуулж 600000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй, 2018 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай зээлсэн байдаг. 2018 оны ******* сарын 13-ны өдөр халамж буух гэж байна, мөнгөө өгье гэж ярихад нь нөхрийн бие муу байсан учир би очсон. Шүр зах дээр байдаг Төрийн банкны гадаа уулзсан. Тэр үед 500000 төгрөг өгөөд зээлээ хаая гэхэд нь би дутуу байгаа мөнгийг нь хэлсэн. 500000 төгрөгнөөс 9 сарын дутуу хүүнд 20000 төгрөг, ******* сарын хүүнд 120000 төгрөг, үндсэн зээлэнд 360000 төгрөг суутгасан гэдгийг хэлсэн... гэв.

Гэрч П.Ганболд шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Манай эхнэр гийн бие муудаад эмчилгээний мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд телевизийн зарын дагуу 2018 оны 6 сарын 21-ний өдөр *******тай уулзаж 600000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлсэн. 720000 төгрөг болгож өгнө гэж ойлгосон. Сар болгон хүү төлнө гэж ойлгоогүй. 600000 төгрөгийг нь 990000 төгрөг болгож төлсөн. Өөр мөнгө төлөх боломжгүй... гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ж.гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 240000 төгрөг, зээлийн хүү 96000 төгрөг, алданги 42000 төгрөг, нийт 378000 төгрөг нэхэмжилжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч С.******* нь алданги 42000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болно.

С.******* нь Э.тай 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 600000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлийн гэрээг бичгээр байгуулсан учир гэрээний дагуу үндсэн зээл, хүү нэхэмжилсэн... гэж,

хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...600000 төгрөг зээлээд 990000 төгрөг болгож өгсөн, сар бүр хүү төлнө гэж ойлгоогүй... гэж тус тус тайлбарладаг.

Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.

С.******* нь 600000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн гэснийг хариуцагч Ж. үгүйсгэн 600000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлж 720000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон гэж маргадаг.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой байх бөгөөд хариуцагч Ж. нь хүсэл зоригийн илэрхийллийг ойлгохгүйгээр гэрээ байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн Ж. сар бүр хүү төлж байсан нь гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсныг нотолж байна. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэж байна.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч С.******* нь зээлдэгч Ж.гийн өмчлөлд 600000 төгрөгийг шилжүүлэх, хариуцагч Ж. нь 600000 төгрөгийг сар бүрийн 20 хувийн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Нэхэмжлэгч С.******* гэрээнд заасан мөнгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй. Харин хариуцагч гэрээний хугацаанд нийт 990000 төгрөгийг буцаан төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж маргасныг нэхэмжлэгч үгүйсгэж үндсэн зээлээс 360000 төгрөг, 2018 оны 7-******* сарын буюу 4 сарын хүү 480000 төгрөг, нийт 840000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг.

Хариуцагч Ж. нь үндсэн зээл 500000 төгрөг болон талуудын маргаж буй үнийн дүн 140000 төгрөгийг С.*******д төлсөн гэдгээ шүүхэд баримтаар нотолж чадаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд Ж. дээрх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Ж.гаас зээлийн үлдэх хэсэг 240000 төгрөг, 2018 оны 11, 12 сарын хүү 96000 төгрөг, нийт 336000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 336000 төгрөг /гурван зуун гучин зургаан мянга/ гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11990 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.гаас улсын тэмдэгтийн хураамжид *******730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ