Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0604

 

                   

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: С.О                                                                              

Хариуцагч: ЧДЗД

Нэхэмжлэлийн шаардлага:ЧДЗД-н2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ЧДЗД-н ХАААДсонгон шалгаруулалт явуулж, Төрийн албаны зөвлөлөөс шаардлага хангасан хүнийг томилох хүртэл ХААД-н албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах”.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С.О миний бие эрх зүйч, өмгөөлөгч мэргэжилтэй ба улсад нийт 22 жил ажиллаж байна. Миний бие ЧДЗД-н 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар ЧДЗД-н дэргэдэх ХААД-н албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Миний бие ажил үүргээ бүрэн хангалттай үнэлгээтэй гүйцэтгэж байсан ба ЧДЗД-н  2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар намайг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын  2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг тус тус үндэслэл нь дүүргийн Дотоод аудитын албаны мэдэлд гэж албан тушаалд тодорхойгүй шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Дотоод аудитын албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус албаны дотоод аудитороор томилж, албан тушаалын үндсэн цалинг ТЗ-6-5 зэрэглэлээр 853,375 төгрөгөөр тогтоосон. Миний албан тушаалын сарын үндсэн цалин ТЗ-7-5 зэрэглэлээр 924,456 төгрөг байсан.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, Монгол Улсын сайд, ЗГХЭГД Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5, 1.6-д тус тус заасны дагуу төрийн албан хаагчийг адил төрлийн албан тушаал эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс зэрэг дэвийг бууруулахгүй шилжүүлнэ. Гэтэл намайг дотоод аудитын албаны мэдэлд гэж миний албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулж шилжүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Монгол Улсын сайд, ЗГХЭГД, Төрийн албаны зөвлөлийн даргын  2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-т заасны дагуу албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн албан хаагчтай тохиролцсон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад Шилжүүлэн ажиллуулахад төрийн албан хаагчдын харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж, баталгаажуулсан байх ёстой ба надтай албан тушаал ажил үүргийг харилцан тохиролцоогүй шилжүүлсэн нь хууль, журмыг зөрчсөн.

Би Монгол Улсын Төрийн албаны зөвлөл бол гомдлоо гаргасан ба Төрийн албаны зөвлөл энэхүү шилжүүлэн ажиллуулахтай холбоотой гомдлыг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоол тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх боломжгүй бөгөөд хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх эрхтэй болох талаар 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 01/1130 дугаар албан бичгээр ирүүлсэн.

ЧДХААД албаны даргын албан тушаалын орон тоог нийтэд зарлаж, уг албан тушаалын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх эрхээр хангалгүйгээр намайг хохироож, миний эрх ашгийг зөрчиж байна

Иймд ЧДЗД-н2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, ЧДЗД-н дэргэдэх ХААД-н албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн томилуулж. ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлүүлж баталгаажуулж, өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Оийн нэхэмжлэлтэй ЧДЗД-д холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна.

Учир нь нэхэмжлэгчийг анх ЧДХААалбаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тус дүүргийн Засаг даргын Б/23 дугаартай захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 43.6 дахь заалтад тус тус заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн алба үүргийг түр орлон гүйцэтгэх журам, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.3 дахь заалтад тус тус заасан төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх зохицуулалт болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “ Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-г тус тус зөрчсөн байх тул энэхүү захирамж нь анх батлагдсан өдрөөс эхлэн хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан Төрийн албаны зөвлөлийн 01/1130 дугаартай албан бичигт мөн тусгагдсан байдаг. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаартай захирамжийг ЧДЗД-нТамгын газраас Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн  29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө,...өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасны дагуу хүчингүй болгуулахаар ажиллаж байна.

Мөн түүнчлэн тус албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн томилох нэхэмжлэлийн шаардлагын  нэг хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-д заасан эрх зүйн факт үүсэж бий болсон тохиолдолд тухайн ажилд эргүүлэн томилох боломжтой бөгөөд анх түр томилогдсон албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэх тушаал нь эрх зүйн харилцаа үүсгэх хууль зүйн үндэслэлгүй нь дээрх дурдсан төрийн албаны зөвлөлийн албан бичиг болон холбогдох хууль тогтоомжоор тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын иргэн С.О нь тус шүүхэд хандан “ЧДЗД-н2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ЧДЗД-н дэргэдэх ХААД-Н албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулж, Төрийн албаны тусгай шалгалтад оруулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байсныг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Төрийн албаны тусгай шалгалтад оруулахыг даалгах” гэсэн шаардлагаа өөрчилж, “ЧДЗД-н дэргэдэх ХААД сул орон тооны сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хууль, журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлж, уг орон тоог нөхөх нээлттэй сонгон шалгаруулалт зарлуулахыг ЧДЗДд даалгуулах” болгосон бөгөөд уг өөрчилсөн шаардлагаасаа 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэг болох “ЧДЗД-ндэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн томилуулах” гэснийг “ЧДЗД-н ХАААД сонгон шалгаруулалт явуулж, Төрийн албаны зөвлөлөөс шаардлага хангасан хүнийг томилох хүртэл ХААДалбан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах” гэж, мөн нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсэг болох “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” гэснийг “2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” гэж тодруулсан болохыг дурдаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “ЧДЗД-н2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлагад дурдсан маргаж буй Б/23 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч С.О нь ЧДЗД-н2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.[1]

1.2. ЧДЗД-н2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар С.Оийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тус дүүргийн Дотоод аудитын албаны мэдэлд шилжүүлсэн.[2]

1.3. Чингэлтэй дүүргийн Дотоод аудитын албаны даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар С.Оийг тус албаны дотоод аудитороор 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс томилсон.[3]

1.4. Нэхэмжлэгч С.О нь ЧДЗД-н2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар захирамжид маргаж байгаа бөгөөд тус захирамжийн үндэслэх хэсэгт “... Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам” ...”-ыг үндэслэсэн байна.

1.5. С.О нь маргаж буй Б/23 дугаар захирамжийг эс зөвшөөрч, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан бөгөөд тус гомдлын хариуг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/1130 тоот албан бичгээр иргэн С.От хүргүүлсэн.[4]

1.6. Дээрх албан тоотын агуулга нь “ЧДЗД-н2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 43.6 дахь заалтад тус тус заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн алба үүргийг түр орлон гүйцэтгэх журам, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.3 дахь заалтад тус тус заасан төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх зохицуулалт болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-г тус тус зөрчсөн”, мөн “Чингэлтэй дүүргийн Дотоод аудитын албаны даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.3 дахь заалтад тус тус заасан төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх зохицуулалт болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-г тус тус зөрчсөн” байна гэх агуулгатай.

1.7. Мөн дээрх тоотын агуулгад “... хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх эрхтэй болохыг зөвлөе” гэсэн.

1.8. Нэхэмжлэгчийн зүгээс ЧДЗД-н2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар түүнийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тус дүүргийн Дотоод аудитын албаны мэдэлд шилжүүлэхдээ хуульд зааснаар өөртэй нь зөвшилцөөгүй, мөн өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахдаа цалин бууруулсан буюу шилжүүлэх ажиллагаа буруу явагдсан гэж, харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч С.О нь анх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо хуулийн шаардлага хангаагүй байсан тул тус албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилох боломжгүй гэж маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Нэхэмжлэгч С.О нь ЧДЗД-н2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамжид бус, харин тус дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар захирамжид холбогдуулан маргасан болохыг тэмдэглэж байна.

2.2. Маргаж буй Б/23 дугаар захирамжийн үндэслэх хэсгийг үзвэл “... Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам””-ыг тус тус үндэслэжээ.

2.3. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” гэжээ.

2.4. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам[D1] ”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж заажээ.

2.5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс авч үзвэл, төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахад баримтлах журмыг ялгамжтайгаар тогтоосон байх бөгөөд тухайн байгууллагад нэг албан тушаалд 10 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулахдаа тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэх, харин албан ажлын зайлшгүй шаардлага байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчтай өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр түүнийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэх учиртай байна.

2.6. Мөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.” гэж заасан байх бөгөөд энэхүү зохицуулалтаар шилжин ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн болон эдийн засгийн баталгааг алдагдуулахгүй байх зорилгыг агуулсан байна.

2.7. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Оийг ЧДЗД-н2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар Дотоод аудитын албанд шилжүүлэхдээ албан ажлын зайлшгүй шаардлага гарсан гэдгийг тогтоогоогүйгээс гадна түүнтэй энэ талаар тохиролцоогүй болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд маргаж буй Б/23 дугаар захирамж нь холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн гэдгийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрдөг болохыг дурдах нь зүйтэй.

2.8. Дээр дурдсан байдлаар Б/23 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг болон “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт нийцээгүй байгаагаас гадна С.Оийг Дотоод аудитын албанд дотоод аудитороор томилохдоо Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлд зааснаар сонгон шалгаруулж томилох, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.3 дахь заалтад тус тус заасан төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх зохицуулалт болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг хэрэгжүүлээгүй хариуцагчийн хууль зөрчсөн, буруутай үйл ажиллагаа байна гэж шүүх дүгнэлээ.

2.9. Хэдийгээр маргаж буй Б/23 дугаар захирамж нь хуульд нийцээгүй боловч түүнийг шууд хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан “ЧДЗД-н ХАААДсонгон шалгаруулалт явуулж, Төрийн албаны зөвлөлөөс шаардлага хангасан хүнийг томилох хүртэл ХААДалбан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх үзлээ. Учир нь, С.Оийг ЧДЗД-н2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр анх томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 43.6 дахь заалтад тус тус заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн алба үүргийг түр орлон гүйцэтгэх журам, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.3 дахь заалтад тус тус заасан төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх зохицуулалт болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг тус тус зөрчсөн болох нь хавтаст хэрэг авагдсан Төрийн албан зөвлөлийн 01/1130 дугаартай албан тоот, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

2.10. Иймд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно.” гэж заасны дагуу анх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо хуульд заасан шаардлагыг хангаагүй байгаа тул нэхэмжлэгч С.О-ийг тус албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шүүхээс эгүүлэн томилох үндэслэл бүрдэхгүй байна гэж үзлээ.

2.11. Нэгэнт хариуцагч Б/23 дугаар захирамжийг гаргахдаа дээр дурдсан хууль, журмын холбогдох заалтуудыг зөрчсөн, нэхэмжлэгч С.О тус дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг гүйцэтгэхэд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулж томилогдох, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх зохицуулалт болон 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-аар тогтоосон шаардлагыг хангах шаардлагатай байх тул хариуцагч буюу ЧДЗДд дахин шинэ акт гаргах 4 хүртэл сарын хугацаа өгч, маргаж буй Б/23 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэлийг тэр хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.12. Хариуцагч нь шүүхээс тогтоосон дээрх хугацааны дотор асуудлыг бүрэн дүүрэн нягтлан үзэх буюу Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон түүнд үндэслэн гаргасан зохих журмуудад заасан зохицуулалтуудыг хэрэгжүүлэн холбогдох албан тушаалын орон тоонд төрийн албаны сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авах байдлаар нэхэмжлэгч С.О болон сонирхсон бусад этгээдэд адил тэгш боломж олгох нь зүйтэй болохыг тэмдэглэж байна.

2.13. Хэрэв хариуцагч шүүхээс тогтоосон хугацааны дотор дахин шинэ акт гаргахгүй бол маргаж буй Б/23 дугаар захирамж өөрөө хүчингүй болохыг дурдаж байна.

2.14. Шүүхээс хариуцагчийг дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзэж, маргаан бүхий Б/23 дугаар захирамжийг шинэ акт гаргах хүртэл 4 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгүүдийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

Гурав. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталсан тухай:

3.1. Нэхэмжлэгч С.О нь шүүх хуралдаан дээр “ЧДЗД-ндэргэдэх ХААД-н сул орон тооны сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хууль, журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлж, уг орон тоог нөхөх нээлттэй сонгон шалгаруулалт зарлуулахыг ЧДЗДд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлсэн[5] болно.

3.2. Тиймээс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.6, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О-ийн гаргасан “ЧДЗД-н 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий Б/23 дугаар захирамжийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 4 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох “ЧДЗД-н ХАААДсонгон шалгаруулалт явуулж, Төрийн албаны зөвлөлөөс шаардлага хангасан хүнийг томилох хүртэл ХААД-албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах” тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Б/23 дугаар захирамж хүчингүй болох болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЧДЗД-ндэргэдэх ХААД-н сул орон тооны сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хууль, журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлж, уг орон тоог нөхөх нээлттэй сонгон шалгаруулалт зарлуулахыг ЧДЗДд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь татгалзсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдсан болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 3 дахь тал

[2] Хх 4 дэх тал

[3] Хх 5 дахь тал. Тус тушаалыг гаргахдаа огноог “2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр” гэж техникийн алдаатай гаргасан болохыг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарласан болно.

[4] Хх 90-93 дахь тал

[5] Хх 146 дахь тал