Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/395

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Отамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,

Улсын яллагч Ж.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э,

Хохирогчийн өмгөөлөгч З.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М, Ж.С,

Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б-д холбогдох эрүүгийн 2125002710349 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Р.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ргийн Б нь “Б” ХХК, “Р И ХХК-тай ажил туслан гүйцэтгэх гэрээний дагуу цахилгааны шонгийн нүх ухах ажлыг хариуцан гүйцэтгэхдээ, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр О аймгийн Бсум, Д баг, Згийн 4-29 тоот хашаан доторх цахилгааны шонгийн нүхийг ухуулахаар иргэн А.Мтай харилцан тохиролцож цахилгаан молоток багажаар ухуулахдаа цахилгааны тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүй, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болгох үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9.3, 9.4, 9.5, 15.1, 17.1 дэх заалтууд, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралт- Хууль зүйн яамны Улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3489 дугаарт бүртгэгдсэн Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 6, 897, 891-р заалтуудыг зөрчсөний улмаас А.М нь цахилгаан гүйдэлд цохиулсны улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: 2021 оны 08 сарын 07-нд ийм явдал болсон. Би хохирогчоор урьд нь ажил хийлгэж байсан юм, тэр үед дахин ийм ажил гарвал хэлээрэй гэж байсныг санаад эхнэрээс нь утасны дугаарыг  нь аваад ийм ажил байна, хийх үү гэхэд хийе гэсэн. Би уг нь тус болох санаатай ажил хийлгэсэн юм. Золгүй явдал болсонд харамсаж байна, хохирогчийн гэр бүлээс дахин уучлалт хүсье, прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Э.Э мэдүүлэхдээ: “Ийм хэрэг гарсанд гомдолтой байгаа боловч хэргийн материалтай танилцаад хялбаршуулсан журмаар уг хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Хохиролд 42.503.679 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх хохирол байхгүй, хуулийн дагуу зохих хариуцлагыг оногдуулж өгнө үү” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

 

Хохирогч Э.Эбын “...Би талийгаач нөхөртэйгөө 2011 онд танилцаж улмаар хамтран амьдарч дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Манай том хүүхэд 9 настай, дараагийнх нь 7 настай, дараагийнх нь 3 настай, дараагийнх нь 3 сартай талийгаач нөхөр маань зан аашны хувьд аягүй зөөлөн, ажлыг голохгүй хийдэг, хүнтэй эвээ олоод харьцчихдаг, архи, согтууруулах ундааны зүйл хаяа баяр ёслолоор ямар нэгэн шалтгаантай хэрэглэдэг байсан. Харин тамхийг огт хэрэглэдэггүй байсан юм. ...Мөн ийм харамсалтай хэрэг гарсанд манай гэр бүлд ямар нэгэн нөхөн олговор өгөөгүй”...гэсэн мэдүүлэг /1хх-ийн 18-р тал/,

 

Гэрч Б.Иын “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өглөөний 09 цагийн үед Б аймгийн С сум 3 дугаар баг руу явчихаад 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ныг шилжих шөнө 02 цагийн үед Д баг 4-29 тоот өөрийн хашаандаа машинтайгаа ороод зогсох гэж байгаад машины гэрэлд хашаанд нүх ухаж байсан залууг хойшоо хэвтсэн байдалтай байгаа харсан. Анх хараад тэр залууг архи уугаад согтсон байна гэж харсан. Машинаасаа буугаад тэр залуу руу ойртоод хартал гартаа цахилгаан молоток гэх газар ухдаг багажтай хойшоо гэдийсэн байдалтай, гүрээний судас хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би эмнэлэг цагдаа дуудсан. ...2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай хашаанд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-аас хэдэн хүмүүс орж ирээд нэгдсэн журмаар цахилгаан шонгийн нүх ухна гээд орж ирсэн. Нүх ухдаг өрмийн машинаар нүх ухах гэсэн боловч сайн ухахгүй 50 см орчим ухчихаад хад чулуу таараад ухахгүй байсан учир хүн авч ирж ухуулна гээд явсан. Маргааш нь молотоктой хүн байгаа болов уу гэхээр нь би өөрт байгаа гэж хэлээд хөдөө явчихсан. Молоток нь манай хадам ээжийн гэрт байхад манай ах Лаа молотокийг гаргаж өгсөн юм байна лээ...”, “...Танай хашаанд нэг шон зоох шаардлагатай юм байна гээд хэмжилт хийж байгаад жижиг төмөр байсан уу хадаас байсан уу улаан өнгийн даавуу уяж зоочихоод энэ тэмдгийг битгий хөдөлгөөрэй гэж хэлчихээд гараад явсан. Үүнээс хойш арав орчим хоногийн дараа бетон шон ачсан шар өнгийн машинтай хүмүүс манай хашаанд орж ирээд шонгоо суулгах гээд шонгийн нүхийг, нүх ухдаг машинаар ухуулсан чинь газар нь хад, чулуу ихтэй болохоор нүхээ ухаж чадаагүй. Тэгсэн чинь нөгөө хүмүүс наад нүхийг чинь гараар ухуулна гэж хэлээд манай хашаанаас гараад явсан. Маргааш өдөр нь 12 цагийн орчим нөгөө цахилгааны шон зоож байсан хүмүүс ирээд энэ хүнийг ухаад өгөх хүн байна уу гэхээр нь тийм хүн байхгүй, харин ухуулах юм бол ашиглах молоток надад байгаа шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хүмүүс хүн олж ирнэ. Харин та молотокоо өгч тус болоорой гэхээр нь тэгээрэй гэж хэлсэн чинь миний гар утасны дугаарыг аваад яваад өгсөн. Маргааш өлөө нь би 06 цагийн орчим Б аймгийн С сум руу ажлаар явсан. Өдөр 12 цагийн орчим байх танихгүй дугаараас миний гар утас руу залгахаар нь аваад байна уу гэсэн чинь танай хашаанд шон суулгаж байгаа хэд байна гэж хэлсэн. Яасан бэ гэж асуусан чинь молоток чинь хаана байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би манай гудамжны баруун захын хашаанд манай хадам ээжийн гэр байдаг юм. Хадам ээжийн гэрт байгаа ороод авчих гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд шөнө гэртээ ирсэн чинь манай хашаанд ухаж байсан нүхэн дотор нэг залуу зүүн хөлөө жийгээд баруун хөл нь атийгаад тас гэдрэгээ унаад хэвлий дээрээ молотокоо тавиад зүүн гараараа молотокныхоо хошуу орчмоос барьчихсан баруун гар нь сул нас барсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 20-21, 137-139-р тал/

 

Гэрч Ц.Лын “...2021 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө би гэртээ ирсэн. 07-ны өдрийн 11-12 цагийн хооронд боссон байх. Босоод машинаа асаах гээд явж байсан чинь манай хүргэн Б.Иын хашаанаас 2 эрэгтэй хүн орж ирээд танай хүргэн чинь молоток аваарай гэсэн. Сая утсаар ярьсан чинь ээжийн амбаарт байгаа авчих гэж байна. Та аваад өгөөч, одоо нэг хүн ирж танай хүргэний хашаанд нүх ухах гэж байгаа юм гэж хэлээд эргээд Б.Иын хашаа руу орсон. Би баруун талынхаа хашаанд байх ээжийн амбаарт орсон чинь Б.Иын молоток нь байж байхаар нь аваад Б.Иын хашаа руу орсон чинь нөгөө молоток авъя гэсэн хоёр эрэгтэй хүний нэг нь энэ хүнд наад молотокоо өгөөрэй гэж хэлээд тэр хоёр хүн хашааны хаалгаар гараад явсан. Энэ үед шар өнгийн куртиктэй залуу нүх ухаж байсан газрын тэндээс ирээд молотокийг хараад энүүгээр нь ажлыг маналзуулна гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 23, 134- р тал/

 

Гэрч Б.Гийн “...хашааны үүдэнд 3 эрэгтэй хүн ирсэн. Ирээд манай амь хохирогчийг дуудаад уулзаад байсан би хашаан дотроос хараад байж байсан. Уулзаж байгаад нөгөө 3 хүн ч яваад өгсөн амь хохирогч ч бид нар дээр ирснээ агаа би үдээс хойш нэг явчихаад ирье гэхээр нь би яах гээд байгаа юм гэхэд түрүүний ирсэн гурван хүн 4 ширхэг шонгийн нүх ухуулна гэнэ ээ яаралтай өнөөдөр хийгээд дуусгавал сайн гэж байна гэсэн тэгэхээр нь би түүнд өнөөдөр 4 нүх ухаж амжих уу гэхэд амь хохирогч амжина 1.50 см гүнтэй ухна гэж байна гэж хэлсэн. Дахиад нэг удаа яваад нүхийг нь ухъя гэж хэлэхээр нь би амь хохирогчоос тэгээд нэг нүх нь хэдэн төгрөгөөр ухах юм бэ гэхэд нэг нүхийг нь 50 000 төгрөгөөр ухна гэж хэлсэн. Амь хохирогчид би чи түрүүлээд 100 000 төгрөгийг нь ав гэж хэлсэн. Би дотроо явуулах дургүй байсан ч гэсэн явуулсан тэгтэл агаа би явлаа гээд хүрз авахаар нь би ломбо аваа гэж хэлтэл амь хохирогч хүрз авснаа өөр багаж хэрэггүй энэ ах нар молоток /газар ухдаг цахилгаан багаж/ өгнө гэсэн гээд явсан. Би ч дотроо явуулах дургүй байсан боловч дүүгээ явъя гээд байсан болохоор явуулсан. Нөгөө хүмүүс нь урьд нь амь хохирогчоор ажил хийлгэж байсан болохоор ажил сайн хийдэг юм байлгүй гэж бодож байсан юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 48-р тал/

 

-О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны  09 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дугаартай: “...талийгаач А овогтой М /ФВ89081412/-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн зүүн хэсэгт түлэгдсэн шарх цахилгаан орсон тэмдэг, зүүн өвдөгний дээд хэсэгт зулгарсан цахилгаан гарсан тэмдэг, аюулхайн баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн хэвлийн зүүн хэсэгт түлэгдсэн шарх цахилгаан орсон тэмдэг, зүүн өвдөгний дээд хэсэгт зулгарсан цахилгаан гарсан тэмдэг нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр, аюулхайн баруун доод хэсэгт зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтлүүд нь шууд үхэлд хүргэхгүй. Талийгаач нь цахилгаан гүйдлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдлаар нас баржээ...” гэх дүгнэлт, /1-р хх-н 51-55-р тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 811 дугаартай “...Талийгаачийн биед аюулхайн баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Талийгаач нь цахилгаан гүйдлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдлаар нас барсан. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байна. Талийгаач нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, /1-р хх-н 110-115-р тал/

 

Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбооноос гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Д-03 дугаартай: “...Ажил олгогч нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдалд авагдсан Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдтийн холбооноос гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Д-03 дугаартай дүгнэлт, хууль тогтоомжийн зарим заалтыг зөрчсөн байна. Үүнд: Цахилгааны тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүй байна. Ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болгох үүргээ биелүүлээгүй байна. Үндэслэл: Монгол Улсын Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн Э.З.Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байна. 9.4. цахилгаан тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байна. 9.5.Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно. 15.1. Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. 17.1. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдах мэдлэг, дадлагатай болсон байна. Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралт, Хууль зүйн яамны Улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3489 дүгээрт бүртгэгдсэн “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6-р заалт. Сургалт шалгалтад хамрагдаагүй буюу тогтоосон шаардлагад тэнцээгүй, зааварчилгаа аваагүй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, эрүүл мэндийн хувьд тэнцээгүй иргэн, ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно, 897-р заалт. Цахилгаан машин, багаж хэрэгсэл, гэрэлтүүлэг тэдгээрийн туслах тоноглол нь ямар нэгэн гэмтэлтэй эсвэл ээлжит шалгалт, туршилтад ороогүй бол ашиглахыг хориглоно. 891-р заалт. Зөөврийн цахилгаан багаж хэрэгсэл, гэрэл, гараар барьж ажиллуулдаг цахилгаан машин, тусгаарлах трансформатор болон бусад туслах тоног төхөөрөмж нь цахилгааны аюулгүй байдлыг хангасан, стандарт, техникийн нөхцөл шаардлагад нийцсэн байх ба энэ дүрмийн дагуу ашиглах ёстой...” гэх дүгнэлт, /1-р хх-н 153-155-р тал/,

 

“Р И” ХХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ажил туслан гүйцэтгэх RWЕ21/113 дугаар гэрээний хуулиар, /1-р хх-н 197-202-р тал/,

 

        Шинжээч С.Дын өгсөн: “...Б ХХК-н захирал Р.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар: Аж ахуйн гэж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц, зохион байгуулалтад заасан чиг үүргийг буюу тухайн зүйл хэсгийн 2-т заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтныг томилоогүй Ж.Гүрбазарыг наряд олгогч, С.Баасансүрэнг ажлын удирдагч, ажлын хариуцлагатай гүйцэтгэгч гэж тодорхойлох боломжгүй. 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэсэн үүргийг Б ХХК- ийн Р.Б хүлээх ёстой...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 211-212-р тал/,

 

 Шинжээч доктор Б.Хын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай: “...1.Молоток төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм ашигладаггүй осолдогч хөдөлмөр хамгааллын зааварчилгаа аваагүй байна. 2.Ажил гүйцэтгэх үеийн цахилгаан техник дээр ажиллах зохион байгуулалтын болон техникийн арга хэмжээ авагдаагүй. 3.Барилгын цахилгаан багажаар ажил гүйцэтгэх техникийн бүрэн бүтэн байдлыг батлах, ашиглах эрх олгосон хэмжилт лабораторийн дүгнэлт, протокол байхгүй төхөөрөмж ашигласан байна. 4.Төхөөрөмжийн их биен дээр зөвшөөрөгдсөн ашиглалтын тэмдэг тэмдэглэлээ байхгүй байна. Хэт ачаалалтай удаан ажилласан болон хөргөлтийн суваг хаалттай байсан /шороо орж бөглөрсөн, скочоор хаасан/ хөдөлгүүр техникийн хэвийн ажиллах үеийн халалтаас хэт өндөр халалт үүссэн нь осолдогч түлэгдэх нөхцөл үүссэн байна. 5.Мөн чийгтэй устай хөрс, шороо бүхий газар ажиллах тохиолдолд төхөөрөмжид ус орж тухайн үед усаар дамжин цахилгаан гүйдэл их биелснээс хүний амь нас осолд орох нөхцөл бүрдсэн магадлалтай байна. 6.Тухайн багажийг ажиллуулагч Барилгын цахилгаан багаж ашиглах үеийн мэргэжлийн сургалтад хамрагдаагүй, техник ашиглалтын мэдлэггүй байсан байна. 7.Ажиллуулагч хөдөлмөр хамгааллын бээлийн зориулалтын ажлын хувцас, халтирахаас хамгаалсан гутал, чихэвч хэрэглээгүй байна. 8.Молоток багаж ажиллуулагч тухайн багаж дээр ажиллах аюулгүй ажиллагааны заавар, ажлын даалгавар авч журнал, наряд дээр гарын үсэг Згүй ажилласан байна...” гэх дүгнэлт, /1-р хх-н 248-250- р тал/

 

 Гэрч Ц.Лын өгсөн: “... Иын хашаан дотор нэг залуутай зогсож байсан намайг молоток аваад Иын хашаа руу орх үед нөгөө хоёр настай эрэгтэй хүн Иын хашааны хаалгыг чиглээд явж байхдаа энэ хүнд өгөөрэй гээд нөгөө залуу руу заасан. Нөгөө залуу гүйж ирээд молдокийг аваад явсан ...” гэх мэдүүлэг, /2-р хх-н 93-р тал/,

 

 - О аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №02 дугаартай “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, заавар дүрмийг зөрчсөн байна. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх;” 15.1.Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй., 27.1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна. 28.1.4. ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, 28.1.6. ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх; 28.1.7. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх; 28.1.8. аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх; 17.1 .Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна. 17.2.1. шинээр ажилд орж байгаа иргэний сургалт; 17.4. Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна. 8.2. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна: 18.2.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; 18.2.6. ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх; 18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх, Мөн хуулийн 27.1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал ажил олгогч шууд хариуцна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 83-85х/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас болон шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлага оногдуулах санал гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Р.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Хохирогч Э.Эбын “...Би талийгаач нөхөртэйгөө 2011 онд танилцаж улмаар хамтран амьдарч дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Талийгаач нөхөр маань зан аашны хувьд аягүй зөөлөн, ажлыг голохгүй хийдэг, хүнтэй эвээ олоод харьцчихдаг, архи, согтууруулах ундааны зүйл хаяа баяр ёслолоор ямар нэгэн шалтгаантай хэрэглэдэг байсан. Ийм харамсалтай хэрэг гарсанд гомдолтой байна, манай гэр бүлд ямар нэгэн нөхөн олговор өгөөгүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Иын “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 02 цагийн үед Д баг 4-29 тоот өөрийн хашаандаа машинтайгаа ороод зогсох гэж байгаад машины гэрэлд хашаанд нүх ухаж байсан залууг хойшоо хэвтсэн байдалтай байгаа харсан. Машинаасаа буугаад тар залуу руу ойртоод хартал гартаа цахилгаан молдок гэх газар ухдаг багажтай хойшоо гэдийсэн байдалтай, гүрээний судас хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би эмнэлэг цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Лын “...манай хүргэн Б.Иын хашаанаас 2 эрэгтэй хүн орж ирээд танай хүргэн чинь молодок аваарай гэсэн, ..та аваад өгөөч, одоо нэг хүн ирж танай хүргэний хашаанд нүх ухах гэж байгаа юм гэж хэлээд эргээд Б.Иын хашаа руу орсон. Би баруун талынхаа хашаанд байх ээжийн амбаарт орсон чинь Б.Иын молдок нь байж байхаар нь аваад Б.Иын хашаа руу орсон чинь нөгөө молдок авъя гэсэн хоёр эрэгтэй хүний нэг нь энэ хүнд наад молдокоо өгөөрэй гэж хэлээд тэр хоёр хүн хашааны хаалгаар гараад явсан. Энэ үед шар өнгийн куртиктэй залуу нүх ухаж байсан газрын тэндээс ирээд молдокийг хараад энүүгээр нь ажлыг маналзуулна гээд аваад явсан...” гэх мэдүүлэг

 

Гэрч Б.Гийн “...хашааны үүдэнд 3 эрэгтэй хүн ирсэн. Ирээд манай амь хохирогчийг дуудаад уулзаад байсан. Нөгөө 3 хүн ч яваад өгсөн амь хохирогч ч бид нар дээр ирснээ агаа би үдээс хойш нэг явчихаад ирье түрүүний ирсэн гурван хүн 4 ширхэг шонгийн нүх ухуулна гэнэ ээ яаралтай өнөөдөр хийгээд дуусгавал сайн гэж байна гэсэн тэгэхээр нь би түүнд өнөөдөр 4 нүх ухаж амжих уу гэхэд амь хохирогч амжина 1.50 см гүнтэй ухна гэж байна гэж хэлсэн. ..тэгтэл агаа би явлаа гээд хүрз авахаар нь би ломбо аваа гэж хэлтэл амь хохирогч хүрз авснаа өөр багаж хэрэггүй энэ ах нар молодок /газар ухдаг цахилгаан багаж/ өгнө гэсэн гээд явсан” гэх мэдүүлэг,

 

О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны  09 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дугаартай: “...талийгаач А овогтой М /ФВ89081412/-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн зүүн хэсэгт түлэгдсэн шарх цахилгаан орсон тэмдэг, зүүн өвдөгний дээд хэсэгт зулгарсан цахилгаан гарсан тэмдэг, аюулхайн баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн хэвлийн зүүн хэсэгт түлэгдсэн шарх цахилгаан орсон тэмдэг, зүүн өвдөгний дээд хэсэгт зулгарсан цахилгаан гарсан тэмдэг нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр, аюулхайн баруун доод хэсэгт зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтлүүд нь шууд үхэлд хүргэхгүй. Талийгаач нь цахилгаан гүйдлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдлаар нас баржээ...” гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 811 дугаартай “...Талийгаачийн биед аюулхайн баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Талийгаач нь цахилгаан гүйдлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдлаар нас барсан. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байна. Талийгаач нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт,

 

Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй         байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбооноос 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Д-03 дугаартай “Ажил олгогч нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдалд авагдсан Мэргэшсэн хөдөлмөрийн   аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдтийн холбооноос гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Д-03 дугаартай дүгнэлт, хууль тогтоомжийн зарим заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт,

 

“Р И” ХХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ажил туслан гүйцэтгэх RWЕ21/113 дугаар гэрээ, түүний  3  дугаар хавсралтаар: “гэрээний 8.7-д гэрээний хавсралт нь уг гэрээний салшгүй хэсэг болно” гэж, гэрээний хавсралт №3-ын 1.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг гүйцэтгэгч байгууллага бүрэн хэрэгжүүлж хариуцах бөгөөд энэхүү гэрээний үйл ажиллагааны хэрэгжилтэнд Р И ХХК хяналт тавьж ажиллана” гэж тохирсон байдал,  

 

        Шинжээч С.Дын өгсөн: “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэсэн үүргийг Б ХХК- ийн Р.Б хүлээх ёстой...” гэх мэдүүлэг,

 

 Шинжээч Б.Хын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай: “...1.Молоток төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм ашигладаггүй осолдогч хөдөлмөр хамгааллын зааварчилгаа аваагүй байна. 2.Ажил гүйцэтгэх үеийн цахилгаан техник дээр ажиллах зохион байгуулалтын болон техникийн арга хэмжээ авагдаагүй. 3.Барилгын цахилгаан багажаар ажил гүйцэтгэх техникийн бүрэн бүтэн байдлыг батлах, ашиглах эрх олгосон хэмжилт лабораторийн дүгнэлт, протокол байхгүй төхөөрөмж ашигласан байна. 4.Төхөөрөмжийн их биен дээр зөвшөөрөгдсөн ашиглалтын тэмдэг тэмдэглэлээ байхгүй байна. Хэт ачаалалтай удаан ажилласан болон хөргөлтийн суваг хаалттай байсан /шороо орж бөглөрсөн, скочоор хаасан/ хөдөлгүүр техникийн хэвийн ажиллах үеийн халалтаас хэт өндөр халалт үүссэн нь осолдогч түлэгдэх нөхцөл үүссэн байна. 5.Мөн чийгтэй устай хөрс, шороо бүхий газар ажиллах тохиолдолд төхөөрөмжид ус орж тухайн үед усаар дамжин цахилгаан гүйдэл их биелснээс хүний амь нас осолд орох нөхцөл бүрдсэн магадлалтай байна. 6.Тухайн багажийг ажиллуулагч Барилгын цахилгаан багаж ашиглах үеийн мэргэжлийн сургалтад хамрагдаагүй, техник ашиглалтын мэдлэггүй байсан байна. 7.Ажиллуулагч хөдөлмөр хамгааллын бээлийн зориулалтын ажлын хувцас, халтирахаас хамгаалсан гутал, чихэвч хэрэглээгүй байна. 8.Молоток багаж ажиллуулагч тухайн багаж дээр ажиллах аюулгүй ажиллагааны заавар, ажлын даалгавар авч журнал, наряд дээр гарын үсэг Згүй ажилласан байна...” гэх дүгнэлт,

 

Үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон О аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №02 дүгнэлт,    

 

Мөн гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Р.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Р.Бын “Б” ХХКомпани нь “Р И” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулсны дагуу О аймаг Бсуманд цахилгааны шонг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэхдээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Д баг, Згийн 4-26 тоот хашаан доторх шонгийн нүхийг цахилгаан молоток багажаар ухуулахаар иргэн А.М, захирал Р.Б нар нь амаар харилцан тохиролцсон байдаг ба цахилгаан молоток багажийг ажиллуулахдаа цахилгааны тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүй, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, амь хохирогч А.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйгээс цахилгаан гүйдэлд цохиулсны улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж, А.Мын амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн бүлэгт тусгагдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Монгол Улсын иргэн нь Үндсэн хуульд зааснаар хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй бөгөөд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг”, 

3.1.2-т “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг”,

3.1.3-т “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” ойлгоно гэж,

5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Амь хохирогч болон ажил олгогч  Б ХХК-ийн захирал Р.Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч амаар харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, ажил олгогч Б ХХК нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах үүрэг хүлээсэн байх бөгөөд ажилчинд хөдөлмөр хамгааллын хувцас өмсгөөгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба аж ахуйн нэгж байгууллага /эзэн/, хуулийн этгээдийн захирал, ажил олгогчийн хувьд гэмт үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байх боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбон үзвэл тийм хор уршиг гарах боломжой гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой бөгөөд шүүгдэгч Р.Бын үйлдэл нь хүний амь нас хохирсон үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна.

Шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Р.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэсэн үйлдлийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.Бын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарахаар байх тул бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн энэ үйлдэл “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Р.Б А.М нарын хооронд хөлсөөр ажил гүйцэтгүүлэх харилцаа үүсэж, ажил олгогчоор Р.Б энэ харилцаанд оролцсон болох нь бүрэн тогтоогдсон байна. Хөлсөөр ажил гүйцэтгэсэн А.Мад шонгийн нүх ухах ажлыг хариуцуулахдаа түүнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, цахилгаан багажаар ажил гүйцэтгүүлэх стандарт шаардлагыг зөрчсөний улмаас А.М нь цахилгаан гүйдэлд цохиулсны улмаас нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, хариуцсан ажилдаа хайнга ханддаг байдал, хувь хүний төлөвшил зэрэг байдлуудаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь болсон байна. Иймд шүүгдэгч Р.Быг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас А.Мын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэх дүгнэлтийг гаргаж байна. Хохирол хор уршгийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь хэргийн материалтай танилцаад гомдол санал нэхэмжпэх зүйлгүй талаараа дурдсан, хохиролд нийт 42,503,679 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан, хэргийн материалтай танилцаад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Р.Б нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Р.Быг болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Р.Бын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар хохирол төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хариуцлагын санал танилцуулахад шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Р.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлага оногдуулах саналаа дэмжиж байна. Шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгээр хураагдсан Цахилгаан Молоток багажийг эзэмшигч этгээд болох Б.Иад буцаан олгох саналтай ба битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгдэгчээс гаргуулах зардалгүй болохыг шийтгэх тогтоолд тусгуулах саналтай байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч З.Б дүгнэлтдээ: “Улсын яллагчаас шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлага оногдуулах санал гаргаж байгааг сонслоо. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосныг ойлгодог. Шүүгдэгчид заавал хорих ял оногдуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзэж байна, улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэв

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруугийн тал дээр маргахгүй байна, түүнд хүлээлгэх хариуцлагын хувьд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлага оногдуулах саналыг дэмжиж байна. Шүүгдэгчид 2 төрлийн хариуцлага оногдуулж байгаа. Түүнд хариуцлага оногдуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан, анх удаа зэрэг хувийн байдлууд нь түүнийг хөнгөрүүлэн үзэх нөхцлүүд болж байдаг. Эрүүгийн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Р.Бод хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан нөхцөл тогтоогдож байна гэж шүүхээс шийдвэрлэвэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.С дүгнэлтдээ: “Өмгөөлөгч М.Мын саналыг дэмжиж байна” гэв.

 

Улсын яллагчийн тайлбар үндэслэлтэй зөв бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, энэ хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргадаггүй, улсын яллагчийн саналыг дэмжсэн болно.

Иймд шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Р.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Р.Бод прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

            Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Амь хохирогчийн төлөөлөгч Э.Э “оршуулгын зардал 6.862.000 төгрөг, хүүхдийн тэтгэмж 5.250.000 төгрөг, байшин барих зардал 28.391.679 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нийт 42.503.679 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилжээ.

Үүнээс; оршуулгын зардалд 6.862.000 төгрөг, бусад зардалд 31.500.000 төгрөг төлж барагдуулсан тухай баримт 2-р хавтас хэргийн 128-129-р талд, үлдэгдэл хохирол 2.142.000 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тухай баримт 3-р хавтаст хэргийн 94-95-р талд авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед  Б ХХК-ийн захирал шүүгдэгч Р.Бхохиролд 42.503.679 төгрөг төлсөн.” гэж мэдүүлж, энэ талаар амь хохирогчийн төлөөлөгч Э.Э маргаагүй, нэхэмжлэх хохирол байхгүй гэсэн болно.

Шүүгдэгч Р.Б нь 42.503.679 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч Р.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлага оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч М.М, Ж.С, З.Б нараас “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн саналыг гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Р.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар тэнсэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар  шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг О аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

         1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

         Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан молотокийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч О аймгийн Д баг, 4-29 тоотод оршин суух Баттулгын Иад олгохоор шийдвэрлэж,

         битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Р.Бод анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Р.Бод хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэжхяналт тавьж ажиллахыг О аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан молотокийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч О аймгийн Д баг, 4-29 тоотод оршин суух Б.Иад олгох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОРХОНТАМИР