Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/406

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Отамир даргалж,

 

 

Нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,

Улсын яллагч Г.А,

Хохирогч Д.Б, А.Г,

Шүүгдэгч С.Б, А.Г нарыг оролцуулан О аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, А.Г нарт холбогдох эрүүгийн 2225004320462 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн А.Г

Монгол Улсын иргэн, С.Б

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Г нь 2022 оны 07 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө О аймаг Бсум У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т худалдааны төвийн хойд талд Д.Бг хөл болон гараараа өшиглөж, цохиж, түлхэж унагах зэргээр эрүүний зүүн хэсэг, цээж, баруун гарын тохой, баруун өгзөг, хоёр хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө О аймаг Б сум У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т худалдааны төвийн хойд талд А.Гийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж мөн О аймаг Б сум Б багийн Цагдаагийн төв байрны нэг давхрын үүдэнд гар утсаараа нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний зовхи, хэвлий, хүзүү, зүүн гарын бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б, А.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Г “Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ өгсөн, Д.Бгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Манай ээжийг энэ хүмүүс урд өдөр нь цохисон гэж сонсоод ээжийнхээ биеийг асуухаар очтол ээжтэй маргасан хүмүүс байж байхаар нь очтол чи хэн юм, юу нь юм гэж дайраад байхаар нь түлхсэн, намайг явах гэхэд машин хааж зогсоод явуулахгүй байсан, нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч С.Б “Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ өгсөн, Гэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, би өөрөө дайрч очиж энэ гэмтлийг учруулаагүй, эхнэр Д.Бг хамгаалж ийм үйлдэл хийсэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Д.Б мэдүүлэхдээ “Энэ залуу намайг санаатай зодсон, намайг 10 удаа замын хашлага руу савуулж мөргүүлсэн. Тэнд байсан архи унаж хагарч, над руу архины шил барьж дайрсан. Зодуулснаас хойш толгой байнга өвдөж, 2 сар гаруй хугацаанд ажил хийгээгүй. Хөлийн шилбэний яс цуурсан, үхэхээс наахнуур юм болж зодуулж байхад манай нөхөр ирж намайг аварсан, манай нөхөр өөрөө очиж хүн зодоогүй, намайг зодуулж байхад ирж салгасан. Шүүх эмнэлэг ил шархуудыг харж дүгнэлт гаргасан, битүү гэмтлүүдийг дүгнэж үзээгүй. Би маш их гомдолтой байгаа. Одоо толгойгоо нарийн мэргэжлийн апратаар үзүүлж, оношлогоо хийлгүүлнэ. Толгой байнга өвдөхгүй ч үе үе өвдөөд байгаа. Манай нөхрийн гарын чигчий хуруу гэмтснээс болж ажиллагаагүй болсон. Үүнийг шинжээч эмч үзээд оношилж мэдэхгүй, хуучин гэмтэл байна гэж дүгнэсэн. Одоо гарынх нь үзүүр хатсан байдалтай байгаа, хотод нарийн мэргэжлийн эмч нар зүү тавьж оношилдог гэсэн. Хурууныхаа оношийг тодруулж шийдүүлмээр байна” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

Хохирогч Д.Бгийн “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 00 цаг 30 минутад О аймгийн Бсумын У багийн Т их дэлгүүрийн урд би зогсож байтал цагаан өнгийн машинаас нэг танихгүй залуу Б гэдэг хүн та мөн үү? гэж асуухаар нь би мөн байна гэж хэлсэн чинь машинаас бууж ирээд шууд зүүн хөл рүү маань нэг удаа өшиглөөд баруун эрүү хэсэг рүү маань нэг удаа цохиод, газар түлхэж унагаад толгойг маань хэдэн удаа цементэн дээр гараараа барьж байгаад мөргүүлсэн. Тэгээд цаанаас нь манай нөхөр Б ирж салгасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр О аймгийн Бсумын У багийн Т их дэлгүүрийн урд би тухайн залуугийн хадам ээж болох Бтэй хэрүүл маргаан тухайн газраас би зайл гэж хөөсөн, тэгээд өгзөг рүү нь нэг удаа өшиглөсөн юм тэгээд л ээжийг нь хөөж зодсон гэж өмөөрөөд надтай хэрүүл маргаан хийж намайг зодсон. Би О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 571 дугаартай дүгнэлттэй танилцаа. Миний зүгээс дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р тал/

Хохирогч А.Гийн: “...2022 оны 07 дугаар сарын 14-ний шөнийн 23 цаг 55 минутад О аймгийн Бсумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Т дэлгүүрийн гадаа очиж хадам ээж Бтэй уулзах гэж очоод байхгүй байсан. Тэгээд над дээр 2-3 хүн юу авах юм бэ? гээд хүрээд ирсэн юм. Би тэр хүмүүст хандаж Б гэдэг хүнийг өчигдөр хэл амаар доромжилж, биед нь халдсан байна юу болсон юм бол гэж асуутал, Б гэх хүн чи хэн юм, юу нь юм машинаасаа буугаад ир гэхээр нь буугаад очтол Б нь намайг заамдаад авсан тэгэхээр нь би зөрүүлж боогоод гарын нь өчиж дараа нь мушгичихсан юм. Тэгсэн чинь хажуугаас нь нөхөр нь болох Б гүйж ирээд миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон, тэгэхээр нь хоёуланг нь заамдаж байгаад цааш нь түлхсэн. Тэгээд би машиндаа суугаад явах гэтэл намайг явуулахгүй, машины хамран дээр гарчихаад байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн би цагдаа нартай уулзаад байж байсан чинь Б гэх залуу ирээд гар утсаараа миний зүүн нүд рүү нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Өмнөх өдөр нь Б Б гэх хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд Б Б гэх хүмүүс нь манай ээжийн биед халдсан байсан тэгэхээр нь би ээжийн биеийг нь асуух гэж очсон юм. Манай хадам ээж Т дэлгүүрийн гадна архи пиво зардаг юм. Миний биед учирсан гэмтлийг Б гэх залуу учруулсан. Зүүн нүд рүү маань гар утсаараа цохиод, баруун талын хавирга хэсгээр хөхөрчихсөн байсан. Намайг заамдчихсан байсан тэгээд цаанаас нь нөхөр нь ирээд намайг цохиод авахаар нь би хоёуланг нь заамдаж байгаад хооронд нь биеэр нь татаж мөргөлдүүлээд цааш нь түлхчихсэн юм. Түүнээс би газар мөргүүлж унахаар нь өшиглөж дэвсэлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 30-р тал/

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 571 дугаартай “...Д.Бгийн биед эрүүний зүүн хэсэг, цээж, баруун тохой, баруун өгзөг, хоёр хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт, хамрын зүүн доор баруун гарын тохой баруун өвөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна Эрүүний зүүн хэсэг, цээж, баруун гарын тохой, баруун өгзөг, хоёр хөлийн өвдөг шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын зүүн доор баруун гарын тохой, баруун өвдөгт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/,

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 555 дугаартай “А.Гийн биед зүүн нүдний зовхи, хэвлий, хүзүү, зүүн гарын бугалганд цус хуралт, баруун ташаа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн нүдний зовхи, хэвлий, хүзүү, зүүн гарын бугалганд цус хуралт мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Зүүн нүдний зовхи, хэвлий, хүзүү, зүүн гарын бугалганд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун ташаа, хүзүүнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21- ний өдрийн 572 дугаартай “... С.Бгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15-р тал/

Шинжээч эмч Ч.Бгийн “... 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр С.Бгийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийхэд 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр бусдад зодуулж гэмтсэн гэсэн ба баруун гарын чигчий хуруу тэнийхгүй байна гэсэн зовуурьтай, баруун гарын чигчий хуруу 1-р үе өөрөө тэнийлгэж чадахгүй, тэмтрэхэд эмзэглэл үгүй, хөдөлгөөн чөлөөтэй, хавдаж хөхөрсөн зүйлгүй байсан байна. Мөн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн мэдрэлийн эмчийн үзлэгт баруун гарын чигчий хурууны сүүлийн үе тэнийхгүй булгарч гэмтсэн, баруун гарт хүч хэвийн мэдрэхүй өөрчлөлтгүй, шөрмөсний рефлексүүд хадгалагдана, баруун гарын тохой шууны дунд мэдрэлийн гэмтлийн шинж алга гэсэн байна. Магадлуулагчийн баруун гарын чигчий хуруу нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр булгарч гэмтсэн тохиолдолд тухайн үеэр өвчин эмзэглэл ихтэй, хавдсан, хөдөлгөөн хязгаарлагдсан, шөрмөсний рефлекс шалгах боломжгүй байна. С.Бгийн хувьд баруун гарын чигчий хуруу тэнийхгүй байгаа нь архаг хууч өвчний учир, төрөлхийн эмгэг, урьд өмнө гэмтээж байсан архаг үлдэж байхыг үгүйсгэхгүй юм. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэмтэл авах байх боломжгүй байна. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр А.Гийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд зүүн нүдний зовхинд 6,5x5,0 см, хэвлийн баруун хэсэгт 8,9x9,5 см, 11,0x7,5 см, баруун урд хэсэгт 8,1x7,2 см, зүүн гарын бугалганы дотор дээд хэсэгт 4,3x6,1 см, хүзүүний эргэн тойронд 0,5x0,4 см-ээс 1,8x2,0 см хүртэл хэмжээтэй олон тооны ногоон хүрээтэй хүрэн өнгийн цус хуралтуудтай байжээ. Хүзүүнд үүссэн цус хуралт нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй зүүн нүдний зовхинд 6,5x5,0 см, хэвлийн баруун хэсэгт 8,9x9,5 см, 11,0x7,5 см. баруун урд хэсэгт 8,1x7,2 см, зүүн гарын бугалганы дотор дээд хэсэгт 4,3x6,1 см. хэмжээтэй цус хуралтууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140-р тал/,

Гэрч Д.Цын “... Тухайн үед над дээр ирээд найзынх нь хуруу тулчихлаа татаад өгөөч гээд над дээр ирэхэд нь би баруун гарын чигчий хурууны нэгдүгээр үеийг нь хөдөлгөж байгаад татаж өгсөн юм. Тухайн үед баруун гарын чигчий хуруу нь хавдаж гэмтсэн зүйл байгаагүй зүгээр байсан. Би хөдөлгөж байгаад татах үед тулсан хуруу шиг байгаагүй. С.Бгийн зүүн гарын чигчий хуруу нь тайрчихсан, шөрмөсөө тасдуулаад ядам хурууны нэг дүгээр үе нь дотогшоо татагдаад махир, чигчий хурууны нэг дүгээр үе тайранхай, тэрүүгээрээ грүпт байдаг юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 143-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас болон шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Г нь 2022 оны 07 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө О аймаг Бсум У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т худалдааны төвийн хойд талд Д.Бг хөл болон гараараа өшиглөж, цохиж, түлхэж унагах зэргээр эрүүний зүүн хэсэг, цээж, баруун гарын тохой, баруун өгзөг, хоёр хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 00 цаг 30 минутад О аймгийн Бсумын У багийн Т их дэлгүүрийн урд би зогсож байтал цагаан өнгийн машинаас нэг танихгүй залуу Б гэдэг хүн та мөн үү? гэж асуухаар нь би мөн байна гэж хэлсэн чинь машинаас бууж ирээд шууд зүүн хөл рүү маань нэг удаа өшиглөөд баруун эрүү хэсэг рүү маань нэг удаа цохиод, газар түлхэж унагаад толгойг маань хэдэн удаа цементэн дээр гараараа барьж байгаад мөргүүлсэн” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Энэ залуу намайг санаатай зодсон. ....намайг зодуулж байхад манай нөхөр ирж салгасан” гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 571 дугаартай “...Д.Бгийн биед эрүүний зүүн хэсэг, цээж, баруун тохой, баруун өгзөг, хоёр хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт, хамрын зүүн доор баруун гарын тохой баруун өвөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна Эрүүний зүүн хэсэг, цээж, баруун гарын тохой, баруун өгзөг, хоёр хөлийн өвдөг шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын зүүн доор баруун гарын тохой, баруун өвдөгт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /,

Шүүгдэгч А.Гийн “...Д.Бгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Манай ээжийг энэ хүмүүс урд өдөр нь цохисон гэж сонсоод ээжийнхээ биеийг асуухаар очтол ээжтэй маргасан хүмүүс байж байхаар нь очтол чи хэн юм, юу нь юм гэж дайраад байхаар нь түлхсэн, намайг явах гэхэд машин хааж зогсоод явуулахгүй байсан” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө О аймаг Бсум У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т худалдааны төвийн хойд талд А.Гийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж мөн О аймаг Байн-Өндөр сум Б багийн Цагдаагийн төв байрны нэг давхрын үүдэнд гар утсаараа нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний зовхи, хэвлий, хүзүү, зүүн гарын бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч А.Гийн: “...Тэгсэн чинь хажуугаас нь нөхөр нь болох Б гүйж ирээд миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон, тэгэхээр нь хоёуланг нь заамдаж байгаад цааш нь түлхсэн. Тэгээд би машиндаа суугаад явах гэтэл намайг явуулахгүй, машины хамран дээр гарчихаад байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн би цагдаа нартай уулзаад байж байсан чинь Б гэх залуу ирээд гар утсаараа миний зүүн нүд рүү нэг удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Бгийн “Гэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, би өөрөө дайрч очиж энэ гэмтлийг учруулаагүй, эхнэр Д.Бг хамгаалж ийм үйлдэл хийсэн” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 555 дугаартай “А.Гийн биед зүүн нүдний зовхи, хэвлий, хүзүү, зүүн гарын бугалганд цус хуралт, баруун ташаа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн нүдний зовхи, хэвлий, хүзүү, зүүн гарын бугалганд цус хуралт мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Зүүн нүдний зовхи, хэвлий, хүзүү, зүүн гарын бугалганд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлтээр,

мөн гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, шүүгдэгч А.Г, С.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Д.Б “...Зодуулснаас хойш толгой байнга өвдөж, 2 сар гаруй хугацаанд ажил хийгээгүй. Хөлийн шилбэний яс цуурсан, дахин эмнэлгээр үзүүлж онош тогтоолгоно” гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдолтой байгаа тухай мэдүүлдэг боловч түүний биед учирсан гэмтлийг тогтоосон шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 571 дугаартай дүгнэлт хэрэгт авагдсан, уг дүгнэлттэй танилцсан хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 571 дугаартай дүгнэлттэй танилцаа. Миний зүгээс дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт тус тус нотлох баримтаар авагдсан байх тул эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.

Мөн хохирогч Д.Б манай нөхөр С.Бгийн гарын чигчий хуруу гэмтснээс болж ажиллагаагүй болсон, үүнийг шинжээч эмч үзээд оношилж мэдэхгүй, хуучин гэмтэл байна гэж дүгнэсэн. Одоо гарынх нь үзүүр хатсан байдалтай байгаа, хотод нарийн мэргэжлийн эмч нар зүү тавьж оношилдог гэсэн. Хурууныхаа оношийг тодруулж хэргээ шийдүүлмээр байна гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг ба С.Бгийн биед учирсан гэмтлийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 572 дугаартай “... С.Бгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан, мөн шинжээч эмч Ч.Бгийн “... 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр С.Бгийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийхэд 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр бусдад зодуулж гэмтсэн гэсэн ба баруун гарын чигчий хуруу тэнийхгүй байна гэсэн зовуурьтай, баруун гарын чигчий хуруу 1-р үе өөрөө тэнийлгэж чадахгүй, тэмтрэхэд эмзэглэл үгүй, хөдөлгөөн чөлөөтэй, хавдаж хөхөрсөн зүйлгүй байсан байна. Мөн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн мэдрэлийн эмчийн үзлэгт баруун гарын чигчий хурууны сүүлийн үе тэнийхгүй булгарч гэмтсэн, баруун гарт хүч хэвийн мэдрэхүй өөрчлөлтгүй, шөрмөсний рефлексүүд хадгалагдана, баруун гарын тохой шууны дунд мэдрэлийн гэмтлийн шинж алга гэсэн байна. Магадлуулагчийн баруун гарын чигчий хуруу нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр булгарч гэмтсэн тохиолдолд тухайн үеэр өвчин эмзэглэл ихтэй, хавдсан, хөдөлгөөн хязгаарлагдсан, шөрмөсний рефлекс шалгах боломжгүй байна. С.Бгийн хувьд баруун гарын чигчий хуруу тэнийхгүй байгаа нь архаг хууч өвчний учир, төрөлхийн эмгэг, урьд өмнө гэмтээж байсан архаг үлдэж байхыг үгүйсгэхгүй юм. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэмтэл авах байх боломжгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Цын “... Тухайн үед над дээр ирээд найзынх нь хуруу тулчихлаа татаад өгөөч гээд над дээр ирэхэд нь би баруун гарын чигчий хурууны нэгдүгээр үеийг нь хөдөлгөж байгаад татаж өгсөн юм. Тухайн үед баруун гарын чигчий хуруу нь хавдаж гэмтсэн зүйл байгаагүй зүгээр байсан. Би хөдөлгөж байгаад татах үед тулсан хуруу шиг байгаагүй. С.Бгийн зүүн гарын чигчий хуруу нь тайрчихсан, шөрмөсөө тасдуулаад ядам хурууны нэг дүгээр үе нь дотогшоо татагдаад махир, чигчий хурууны нэг дүгээр үе тайранхай, тэрүүгээрээ грүпт байдаг юм....” гэсэн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан, мөн С.Бд шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалыг танилцуулахад санал хүсэлт гаргаагүй байгааг харгалзан хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Шүүхээс шүүгдэгч А.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэхээр шийдвэрлэв.

О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г, С.Б нарыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

Хохирогч Д.Б, хохирогч А.Г нар мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд  хохирогч Д.Б Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ гэж мэдүүлж байх боловч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч А.Г, С.Б нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Г, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч А.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

            Шүүгдэгч А.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үл ялих зүйлээр шалтаглан хүний эрүүл, мэнд эрх чөлөөнд халдаж, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэж, санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үл ялих зүйлээр шалтаглан хүний эрүүл, мэнд эрх чөлөөнд халдаж, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэж, санаатай гэмт хэргийг анх удаа үйлдсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч А.Гийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч А.Г, С.Б нарт шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин Тдөр болтол шүүгдэгч А.Ганхсүх, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Гэд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч С.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Тдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, С.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч А.Г, С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Хохирогч Д.Б энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин Тдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОРХОНТАМИР