Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/407

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Отамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

Улсын яллагч Т.Д,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан О аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 2225006210438 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь хардалтын улмаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр О аймгийн Ж сумын Ж баг Бийн 10-01 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уын зүүн гарын бугалга дотроос базаж хөхрүүлсэн,

Мөн 2022 оны 06 дугаар сард Даймгийн Ш гсумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уыг “энэ залуучууд чамайг таньдаг болоод чамтай уулзах гэж ирлээ” гэсэн шалтгаанаар газарт түлхэн унагаж, хоёр гарыг нь чимхэж, нуруу хэсэгт цохиж зодсон,

2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр О аймгийн Ж сумын Ж баг 7-7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уыг “салсан нөхөртэйгөө уулзлаа“ гэсэн шалтгаанаар түүний толгой нүүр хэсэгт гараараа цохиж, нуруу хэсэгт өшиглөн, тохойгоороо тохойлдож зодсон,

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө О аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уыг “Бусадтай чат бичлээ” гэсэн шалтгаанаар газарт унаган чирч, гараараа нүүр, гар, хөл рүү цохиж байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө О аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, зүүн хацар, хоёр гарын бугалга, зүүн гуя, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, зүүн гарын шуу нуруу, хоёр өгзөг зүүн гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Б.Утай 2022 оны 01 сараас эхлэн хамт амьдарч байгаа. Би Б.Уыг 03 сард харья гэж хэлснээс болоод маргалдаж гарыг нь базаж хөхрүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Мөн 06 дугаар сард Ш г тэнд Уыг ажлаас нь очиж авчихаад замдаа гол дээр хонохдоо маргалдаад өглөө сэрэхэд У чи намайг өшиглөсөн гэж хэлсэн, би нилээн согтуу байсан болохоор санахгүй байгаа, тэгсэн юм шиг байна лээ. Мөн 7-р сард У ажлаасаа буугаад хотод уулзах ёстой байсан боловч ирээгүй 2-3 хоног байхгүй байж байгаад ирэхдээ хүзүүгээ шимүүлчихсэн байснаас болж маргалдаад хэд хэдэн удаа алгадсан минь үнэн, 9-р сард түүнийг цохисон нь үнэн. Би цаашид Б.Утай хамт амьдрах бодолтой байгаа, Б.Уд эмчилгээ хийлгэхэд 200, 300, 400 мянган төгрөг өгсөн. Ахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

Хохирогч Б.УынХамтран амьдарч Бгийн хамт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр найз Эийн гэрт 15 цагийн орчим очсон. Эийн гэрт очоод түүний нөхөр бид дөрөв 2.5 литрийн савтай 2 пиво ууж сууж байгаад 19 цагийн орчим гэртээ ирсэн. Гэртээ ирэх замдаа Б бид хоёр дэлгүүрээс нэг сав 2.5 литрийн пиво аваад ирсэн. Гэртээ ирээд нөгөө пиво задлаад ууж байхдаа би гар утсаар бичлэг үзээд, хажуугаар нь хамт нэг байгууллагад ажил хийдэг Нандиа гэж эгчтэй чат бичээд сууж байсан чинь Б өөдөөс харж сууж байгаад гарах уу гэсэн. Тэгэхээр нь үгүй гэсэн чинь дуу гаргавал ална шүү гэж амныхаа хайрцгаар хэлсэн. Тэгэхээр нь гэрээс гарахгүй гэсэн чинь босч ирээд миний хойд талаас гараараа миний амыг дарж хоолой боож өргөөд гэрээс чирээд гаргасан. Тэр үед би амыг минь дарсан гартай нь ноцолдож байгаад гарыг нь доошлуулаад охиндоо миний охин цагдаа дуудаарай гэсэн чинь Б чи ямар овоо юм бэ. Чамайг ална гээд гэрээс гаргасан. Гэрээс гараад хүчээр чирч гэрийн гадна байсан өөрийнхөө машинд суулгаж хөдпөөд Ж сумын хойд хороололд байдаг “Б” дэлгүүрийн үүдэнд очиж зогсоод би тамхи аваад гараад ирье. Машинаас бууж болохгүй шүү гэж хэлээд машинаасаа буугаад дэлгүүр орсон. Энэ үед би машинаас нь буусан. Тухайн үед гудамжинд нэг эрэгтэй хүүхэд явж байхаар нь “туслаарай, дэлгүүрийн худалдагчийг дуудаад өгөөч” гэж хэлсэн. Энэ үед Б гарч ирээд миний үснээс зулгааж машиндаа суулгаад цааш явсан. Цаашаа яваад жалганд очиж зогсоод машин дотроо миний хөл гар луу цохиж зодсон. Тэгж байх явцдаа машиныхаа арын тээшийг ухаж байгаад хар өнгийн бариултай хутга гаргаж ирээд бариад машиндаа суухаар нь гарыг нь түлхсэн чинь машиныхаа урд талын салон дээр хутгаа тавьсан. Тэгээд машинаа асаагаад сумын төв рүү нэг давхиад, эргэж нэг давхиад л машиныхаа хурдыг нэмээд цуг аваар хийж үхнэ гээд л, миний өнгөрсөн амьдралыг яриад л байсан. Тэгж байхад Ж сумын цагдаа нь Б рүү ярьсан чинь Б би өөрөө Бсуманд байна. У гэртээ очиж байгаа гээд худлаа хэлээд байсан. Тэгээд тэр шөнө бид хоёр машиндаа хоноод маргааш өглөө нь гэртээ ирсэн. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний ээжийн эгч Оийн гэрт байхдаа Б уурлаад миний зүүн гарын бугалга дотроос базаж хөхрүүлсэн. Тухайн үед намайг зодох ямар нэгэн шалтгаан байгаагүй. Миний хоёр хүүхэд байсан болохоор уйлсан. Мөн манай хамаатны дүү Х Бг хараад та яагаад дээрэлхээд байгаа юм. Таарч тохирохгүй бол салаач гэж хэлж байсан. О эгч гэртээ байсан боловч унтаж байсан. Энэ талаар би ээждээ хэлээд манай ээж О эгчийн гэрт ирж намайг авч явж байсан. 2022 оны 06 дугаар сард намайг ажлаасаа буухад Б машинтайгаа очиж явсан. Бид хоёр Ш гсумаас гарах гээд голын эрэг дээр зогсож байсан чинь 2 машинтай согтуу залуучууд ирээд Бг дээрэлхээд, хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би Бг өмөөрөөд хэрүүл хийж байгаад тэр согтуу залуучуудыг явуулсан. Тэгсэн чинь Б энэ залуучууд чамайг таньдаг болоод чамтай уулзах гэж ирлээ гэж намайг танихгүй залуучуудтай хардаад түлхэж унагаж, нуруу, хоёр гараас чимхэж зодсон. Нуруу, хоёр гарын булчин хөхөрсөн байсан. Үүний дараа 2022 оны зун 07 сард ажлаасаа буугаад Улаанбаатар хотод очиж хоёр хүүхдийнхээ аавтай хоёр хоноод ирсэн чинь чи салсан нөхөртэйгөө уулзаад сайхан байсан уу гээд гараараа толгой, нүүр рүү цохиж, нуруу руу өшиглөж, тохойгоороо тохойлдож зодсон. Г.Нэгч  8 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа очих үед миний нүд хөхөрсөн байсныг 07 сарын 01-ний өдөр гэж сараа андуурч хэлсэн байна. 07 дугаар сарын 23-ны өдөр зодуулах үед миний нүд хөхөрсөн. Тэр хөх арилаагүй байхад би ажил дээрээ очсон юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 4, 15-16, 18 дахь талууд/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Бгийн  2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орой 21 цагийн үед О аймгийн Ж сумын Ж багийн 7-7 тоот хаягтай гэрт аав Б, ээж Б.У, дүү Б /4 настай/ бид 4 байж байхад аав, ээж 2 ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй байж байсан бөгөөд аав ээжийг гарч ярилцмаар байна гэхэд ээж үгүй гэсэн чинь аав ээжийн хоолойг нэг гараараа боож, нэг гараараа амыг нь дараад гэрээс чирэн гараад явсан, тэгээд дүү бид 2 хажуу талын айл руу орж аав, ээжийн хоолойноос боогоод амыг нь дараад гэрээс чирээд гараад явлаа гэхэд уг айлын эгч цагдаад дуудлага өгсөн. Тэгээд дүү бид 2 хажуу айлдаа хонож маргааш өглөөний 07 цагийн үед сэрэхэд дүү бид 2-ын хонож байсан айлын хаалгыг хүн тогшиход айлын эгч хаалгыг нээхэд аав орж ирсэн, тэгээд аав ээжийг цагдаа дээр байгаа гэж хэлээд гэрийн хаалганы түлхүүрийг надаас авсан бөгөөд аав бид 2 гэр лүү хамт ороход ээжийн гутал, цамц, өмд гурвыг авсан, мөн ээжийн гар утсыг надаас аван гэрээс гараад явсан. Тэгээд би өглөө хичээлдээ явсан. Дүүг хажуу айлын эгч цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Би өдөр 13 цаг өнгөрч байхад хичээлээ тараад гэртээ ирэхэд ээж ирчихсэн, аавыг Эрдэнэт хот руу явсан гэж байсан. Өглөө хувцас авч явсан өдрөөс хойш аав гэртээ дахиж ирээгүй. Би гэртээ ирээд ээжийг харахад нүднийх нь доод тал хөхөрчихсөн, уруул нь хавдчихсан, нэг гар нь хөхөрчихсөн, нөгөө гар нь зулгарсан байсан. Би ээжээс яагаад ийм болсон юм бэ гэж асуухад Б дэлгүүрийн урд талд аав нь ээжийг нь чирээд аав нь ээжийг нь чатласан хүний тоогоор цохиод ийм болгосон гэж надад хэлсэн. Аав ээжийг гэрээс чирэн гарахаас өмнө ээжийн биед ямар нэгэн хөхрөлт, зулгаралт, гэмтэл шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/

 

Гэрч Т.ЭийнБи нөхөр хүүхдийн хамт О аймгийн Ж сумын Ж багийн Б 2-14 тоотод оршин суудаг. Энэ хэргийн хохирогч Утай найз  нөхдийн харилцаатай болоод 8-9 жил болж байна. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай гэрээ буулгаж засч барьсан юм. Тэгэхдээ найз Уыг ирээд тус болоод өгөөч гэсэн чинь У нөхрийнхөө хамт ирж манай ажилд туслаж байгаад орой 18 цагийн орчим байх гэртээ харьна гээд явсан. Бид нар ажлаа хийж дуусаад манай гэрт 2.5 литрийн 2 сав пиво хувааж уугаад явсан. Тэр өдрийнхөө орой нь Утай холбогдоогүй. Харин маргааш өдөр нь У 13 цагийн орчим над руу утсаар яриад өчигдөр орой гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байж байгаад нөхөр маань намайг хүчээр чирч гараад намайг гадаа гаргаж машиндаа суулгаж авч яваад намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэр өдрийнхөө орой” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/

 

Гэрч Э.Бгийн “...Би Б.У гэж хүнийг танина. 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр одоо өдрийг нь санахгүй байна. Манай сумын цагдаа Б над дээр дагуулж ирээд биеийг нь үзүүлж байсан. Үзлэг хийхэд Б.У нь нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан. Яг яаж зодуулсан бэ гэж асуухад газарт унагаж газар чирсэн, хөл, гар, нүүр лүү цохисон гэж хэлсэн. Би тухайн үед тэр хүний биед үзлэг хийж биед нь учирсан гэмтэл шархыг амбулторын карт дээр нь бичиж өгсөн. Тухайн үед биед зөөлөн эдийн гэмтлүүд учирсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/

 

Гэрч Ц.Бын “Одоо өдрийг нь яг тодорхой санахгүй 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр орой гэртээ байж байсан чинь манай сумын Б.Ж 21-22 цагийн орчим над руу утсаар яриад манай дээд талын айлын хүмүүс хэрүүл, маргаан хийгээд байх шиг байна гэж дуудлага өгсөн. Үүний дагуу олон нийтийн цагдаа Батмөнхийн хамт тухайн хаяг дээр очиж үзэхэд хэрүүл, маргаан болоод байна гэх айлын гэр цоожтой байсан. Хажуу талын айлд нь орсон чинь тухайн айлын хоёр жоохон хүүхэд тэр айлын хүүхдүүдтэй байсан. Тэгэхээр нь хүүхдүүдээс нь ээж, аав нь хаана байна, юу болсон юм бэ гэхэд ээж, аав хоёр хоорондоо зодолдож байгаад машинаа унаад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдээс нь аавынх нь гар утасны дугаарыг нь аваад гэрийн эзэнтэй ярьсан чинь гэрийн эзэн нь эхнэр бид хоёр маргалдсан юм. Сүртэй юм болоогүй. Орой гэртээ харина. Одоо яг Бсуманд явж байна гэсэн. Тэгэхээр нь тухайн хүнд итгээд орхисон. Гэхдээ гэртээ ирээд надтай уулзаарай гэж хэлсэн. Үүнээс хойш хоёр гурав хоногийн дараа эргүүл хийж яваад хэрүүл маргаан хийсэн айлын эхнэр Утай гудамжинд таарсан чинь нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэгэхээр нь түүнийг дагуулж албан өрөөндөө очоод юу болсон талаар асуухад нөхөр маань намайг хөдөө авч очоод зодоод, хутга гаргаж ирж айлгасан. Газарт унагаад чирч цохиж зодсон гэж ярьсан. Тэгэхээр нь би энэ талаар хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэд хурандаа Г.Бд мэдэгдэж, Уыг сумын эрүүл мэндийн төв дээр дагуулж очоод багийн эмчид үзүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р тал/

 

Гэрч Б.Оийнтэгээд өдөр ажил дээрээ байж байхад Уын охин Б миний ажил дээр орж ирээд таныг ээж гараад ирээч гэж байна гадаа хүлээж байгаа гэсэн. Тэгэхээр нь гарсан чинь У хүнд зодуулсан байдалтай нүүр ам нь хавдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь яасан юу болсон бэ гэсэн чинь У өчигдөр орой Б намайг гэрээс авч яваад хээр авч очоод зодсон гэж хэлсэн. Энэ үед Б өөрөө Уын гар утас руу залгасан тэгэхээр нь би Уын гар утсыг аваад Бтэй ярьж энэ үйлдлийг чинь хуулийн дагуу шалгуулна гэж хэлсэн. Сая энэ хэрэг болсны дараа У ярьж байхдаа Б намайг урд нь зодож байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/

 

Гэрч Б.Хын “....намайг гэртээ ороход У эгч болон хоёр хүүхэд нь уйлсан байдалтай байсан. Яг цохиж зодсон эсэхийг нь хараагүй. Яасан юм бэ гэхэд Б.У эгч юм яриагүй харин нөхөр нь гэрлүүгээ авч явах гэсэн чинь явахгүй байна гэж хэлсэн. Хоёр хүүхэд нь уйлсан байхыг бодоход зүгээр байгаагүй байх гэж бодож байна. Тухайн үед Б.У эгч гэрт байсан болохоор хагас ханцуйтай хувцас өмссөн байсан бөгөөд У эгчийн баруун бил үү зүүн гарын булчин нь улайж хөхөрсөн байсан. Өөр гэмтэл бэртэл харагдаагүй. Хоёр хүүхэд нь уйлсан байсан болохоор Уын ээжийг нь ирээд хүүхдээ аваад явахад нь наад хоёр хүн чинь асуудалтай юм шиг байна шүү хоёр хүүхэд нь уйлчихсан байсан гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/

 

Гэрч Г.Нний “....би Уын танина. У бид хоёр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр С аймгийн Шбайрлах Д-д нэг ээлжинд ажиллах болсон бөгөөд би ахлах тогооч, У туслах тогоочоор ажилладаг юм. Ээлжинд гарахаараа 20 хоног ажиглаагаад 10 хоног амардаг сар байсан бөгөөд У нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ээлжнээс буугаад 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэх байсан боловч ирээгүй. Нөхөртөө зодуулсан гэж сонссон. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэхдээ аль талын нь санахгүй байна. Нүүрний шанаа хөхөрсөн, нэг нүд нь цус хурсан байдалтай толгойн доргисон болов уу гэмээр огиулаад толгой, тархи нь өвдөөд байсан. Тухайн үед нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан шалтгааныг нь асуугаагүй бөгөөд 20 хоног байрлаж ажилладаг болохоор нөхөр нь хардаад байдаг юм байхдаа гэж бодож байсан. Өөрөө ямар нэгэн тайлбар хэлэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/,

 

Гэрч Д.Аийн “...Тэрээр надтай хамт Д ХХК-д хамт ажилладаг бөгөөд хамгийн анх 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр намайг тухайн компаний аждын байран дээр ирсэн байхад Б.Уын нүүр ам нь хөхөрсөн байдалтай байсан. Энэ үед манай ажилчид түүнийг нөхөр С.Бдээ 2022 оны 07 дугаар сард зодуулсан гэж ярьж байсан. Ер нь нөхөр нь байнга шахуу зоддог байсан гэж манай ажлынхан ярьж байсан удаатай” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/

 

О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 750 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “....Б.Уын биед хоёр нүдний зовхи, зүүн хацар, хоёр гарын бугалга, зүүн гуя, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, зүүн гарын шуу, нуруу, хоёр өгзөг, зүүн гуянд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр , хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 8-9-р тал/

 

Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-ийн 96-97-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас болон шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь нь хардалтын улмаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр О аймгийн Ж сумын Ж баг Бийн 10-01 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уын зүүн гарын бугалга дотроос базаж хөхрүүлсэн болох нь:

 

Хохирогч Б.Уын2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний ээжийн эгч Оийн гэрт байхдаа Б уурлаад миний зүүн гарын бугалга дотроос базаж хөхрүүлсэн. Тухайн үед намайг зодох ямар нэгэн шалтгаан байгаагүй. Миний хоёр хүүхэд байсан болохоор уйлсан. Мөн манай хамаатны дүү Х Бг хараад та яагаад дээрэлхээд байгаа юм. Таарч тохирохгүй бол салаач гэж хэлж байсан. О эгч гэртээ байсан боловч унтаж байсан. Энэ талаар би ээждээ хэлээд манай ээж О эгчийн гэрт ирж намайг авч явж байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Хын “....Тухайн үед Б.У эгч гэрт байсан болохоор хагас ханцуйтай хувцас өмссөн байсан бөгөөд У эгчийн баруун бил үү зүүн гарын булчин нь улайж хөхөрсөн байсан. Өөр гэмтэл бэртэл харагдаагүй. Хоёр хүүхэд нь уйлсан байсан болохоор Уын ээжийг нь ирээд хүүхдээ аваад явахад нь наад хоёр хүн чинь асуудалтай юм шиг байна шүү хоёр хүүхэд нь уйлчихсан байсан гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг,

 

 Шүүгдэгч С.Бгийн “....Би Б.Уыг 03 сард харья гэж хэлснээс болоод маргалдаж гарыг нь базаж хөхрүүлснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгээр

 

2022 оны 06 дугаар сард Даймгийн Ш гсумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уыг “энэ залуучууд чамайг таньдаг болоод чамтай уулзах гэж ирлээ” гэсэн шалтгаанаар газарт түлхэн унагаж, хоёр гарыг нь чимхэж, нуруу хэсэгт цохиж зодсон нь:

 

хохирогч Б.Уын “2022 оны 06 дугаар сард намайг ажлаасаа буухад Б машинтайгаа очиж явсан. Бид хоёр Ш гсумаас гарах гээд голын эрэг дээр зогсож байсан чинь 2 машинтай согтуу залуучууд ирээд Бг дээрэлхээд, хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би Бг өмөөрөөд хэрүүл хийж байгаад тэр согтуу залуучуудыг явуулсан. Тэгсэн чинь Б энэ залуучууд чамайг таньдаг болоод чамтай уулзах гэж ирлээ гэж намайг танихгүй залуучуудтай хардаад түлхэж унагаж, нуруу, хоёр гараас чимхэж зодсон. Нуруу, хоёр гарын булчин хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч С.Бгийн “...Мөн 06 дугаар сард Ш г тэнд Уыг ажлаас нь очиж авчихаад замдаа гол дээр хонохдоо маргалдаад өглөө сэрэхэд У чи намайг өшиглөсөн гэж хэлсэн, би нилээн согтуу байсан болохоор санахгүй байгаа, тэгсэн юм шиг байна лээ” гэх мэдүүлгээр,

 

2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр О аймгийн Ж сумын Ж баг 7-7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уыг “салсан нөхөртэйгөө уулзлаа“ гэсэн шалтгаанаар түүний толгой нүүр хэсэгт гараараа цохиж, нуруу хэсэгт өшиглөн, тохойгоороо тохойлдож зодсон нь:

 

хохирогч Б.Уын “...Үүний дараа 2022 оны зун 07 сард ажлаасаа буугаад Улаанбаатар хотод очиж хоёр хүүхдийнхээ аавтай хоёр хоноод ирсэн чинь чи салсан нөхөртэйгөө уулзаад сайхан байсан уу гээд гараараа толгой, нүүр рүү цохиж, нуруу руу өшиглөж, тохойгоороо тохойлдож зодсон. Г.Нэгч  8 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа очих үед миний нүд хөхөрсөн байсныг 07 сарын 01-ний өдөр гэж сараа андуурч хэлсэн байна. 07 дугаар сарын 23-ны өдөр зодуулах үед миний нүд хөхөрсөн. Тэр хөх арилаагүй байхад би ажил дээрээ очсон юм” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Аийн “...Тэрээр надтай хамт Д ХХК-д хамт ажилладаг бөгөөд хамгийн анх 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр намайг тухайн компаний ажлын байран дээр ирсэн байхад Б.Уын нүүр ам нь хөхөрсөн байдалтай байсан. Энэ үед манай ажилчид түүнийг нөхөр С.Бдээ 2022 оны 07 дугаар сард зодуулсан гэж ярьж байсан. Ер нь нөхөр нь байнга шахуу зоддог байсан гэж манай ажлынхан ярьж байсан удаатай” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Нний “....2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэхдээ аль талыг нь санахгүй байна. Нүүрний шанаа хөхөрсөн, нэг нүд нь цус хурсан байдалтай толгойн доргисон болов уу гэмээр огиулаад толгой, тархи нь өвдөөд байсан. Тухайн үед нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан шалтгааныг нь асуугаагүй бөгөөд 20 хоног байрлаж ажилладаг болохоор нөхөр нь хардаад байдаг юм байхдаа гэж бодож байсан. Өөрөө ямар нэгэн тайлбар хэлэхгүй байсан” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч С.Бгийн “...Мөн 7-р сард У ажлаасаа буугаад хотод уулзах ёстой байсан боловч ирээгүй 2-3 хоног байхгүй байж байгаад ирэхдээ хүзүүгээ шимүүлчихсэн байснаас болж маргалдаад хэд хэдэн удаа алгадсан минь үнэн” гэх мэдүүлгээр,

 

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө О аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уыг “Бусадтай чат бичлээ” гэсэн шалтгаанаар газарт унаган чирч, гараараа нүүр, гар, хөл рүү цохиж байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь:

 

хохирогч Б.Уын....Тэгэхээр нь гэрээс гарахгүй гэсэн чинь босч ирээд миний хойд талаас гараараа миний амыг дарж хоолой боож өргөөд гэрээс чирээд гаргасан. Тэр үед би амыг минь дарсан гартай нь ноцолдож байгаад гарыг нь доошлуулаад охиндоо миний охин цагдаа дуудаарай гэсэн чинь Б чи ямар овоо юм бэ. Чамайг ална гээд гэрээс гаргасан. Гэрээс гараад хүчээр чирч гэрийн гадна байсан өөрийнхөө машинд суулгаж хөдлөөд Ж сумын хойд хороололд байдаг “Б” дэлгүүрийн үүдэнд очиж зогсоод би тамхи аваад гараад ирье, машинаас бууж болохгүй шүү гэж хэлээд машинаасаа буугаад дэлгүүр орсон. Энэ үед би машинаас нь буусан. Тухайн үед гудамжинд нэг эрэгтэй хүүхэд явж байхаар нь “туслаарай, дэлгүүрийн худалдагчийг дуудаад өгөөч” гэж хэлсэн. Энэ үед Б гарч ирээд миний үснээс зулгааж машиндаа суулгаад цааш явсан. Цаашаа яваад жалганд очиж зогсоод машин дотроо миний хөл гар луу цохиж зодсон. Тэгж байх явцдаа машиныхаа арын тээшийг ухаж байгаад хар өнгийн бариултай хутга гаргаж ирээд бариад машиндаа суухаар нь гарыг нь түлхсэн чинь машиныхаа урд талын салон дээр хутгаа тавьсан. Тэгээд машинаа асаагаад сумын төв рүү нэг давхиад, эргэж нэг давхиад л машиныхаа хурдыг нэмээд цуг аваар хийж үхнэ гээд л, миний өнгөрсөн амьдралыг яриад л байсан. Тэгж байхад Ж сумын цагдаа нь Б рүү ярьсан чинь Б би өөрөө Бсуманд байна. У гэртээ очиж байгаа гээд худлаа хэлээд байсан. Тэгээд тэр шөнө бид хоёр машиндаа хоноод маргааш өглөө нь гэртээ ирсэн” гэсэн мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Б.Бгийн  2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орой 21 цагийн үед О аймгийн Ж сумын Ж багийн 7-7 тоот хаягтай гэрт аав Б, ээж Б.У, дүү Б /4 настай/ бид 4 байж байхад аав, ээж 2 ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй байж байсан бөгөөд аав ээжийг гарч ярилцмаар байна гэхэд ээж үгүй гэсэн чинь аав ээжийн хоолойг нэг гараараа боож, нэг гараараа амыг нь дараад гэрээс чирэн гараад явсан.

....Би гэртээ ирээд ээжийг харахад нүднийх нь доод тал хөхөрчихсөн, уруул нь хавдчихсан, нэг гар нь хөхөрчихсөн, нөгөө гар нь зулгарсан байсан. Би ээжээс яагаад ийм болсон юм бэ гэж асуухад Б дэлгүүрийн урд талд аав нь ээжийг нь чирээд аав нь ээжийг нь чатласан хүний тоогоор цохиод ийм болгосон гэж надад хэлсэн. Аав ээжийг гэрээс чирэн гарахаас өмнө ээжийн биед ямар нэгэн хөхрөлт, зулгаралт, гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Эийн....Харин маргааш өдөр нь У 13 цагийн орчим над руу утсаар яриад өчигдөр орой гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байж байгаад нөхөр маань намайг хүчээр чирч гараад намайг гадаа гаргаж машиндаа суулгаж авч яваад намайг зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Бгийн “ ...2022 оны 09 дүгээр сарын сүүлээр одоо өдрийг нь санахгүй байна. Манай сумын цагдаа Б над дээр дагуулж ирээд биеийг нь үзүүлж байсан. Үзлэг хийхэд Б.У нь нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан. Яг яаж зодуулсан бэ гэж асуухад газарт унагаж газар чирсэн, хөл, гар, нүүр лүү цохисон гэж хэлсэн. Би тухайн үед тэр хүний биед үзлэг хийж биед нь учирсан гэмтэл шархыг амбулторын карт дээр нь бичиж өгсөн. Тухайн үед биед зөөлөн эдийн гэмтлүүд учирсан байсан” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Бын “....Үүнээс хойш хоёр гурав хоногийн дараа эргүүл хийж яваад хэрүүл маргаан хийсэн айлын эхнэр Утай гудамжинд таарсан чинь нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэгэхээр нь түүнийг дагуулж албан өрөөндөө очоод юу болсон талаар асуухад нөхөр маань намайг хөдөө авч очоод зодоод, хутга гаргаж ирж айлгасан. Газарт унагаад чирч цохиж зодсон гэж ярьсан” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.ОийнУын охин Б миний ажил дээр орж ирээд таныг ээж гараад ирээч гэж байна гадаа хүлээж байгаа гэсэн. Гарсан чинь У хүнд зодуулсан байдалтай нүүр ам нь хавдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь яасан юу болсон бэ гэсэн чинь У өчигдөр орой Б намайг гэрээс авч яваад хээр авч очоод зодсон гэж хэлсэн. Сая энэ хэрэг болсны дараа У ярьж байхдаа Б намайг урд нь зодож байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

 

О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 750 дугаартай шинжээчийн “....Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт,

 

шүүгдэгч С.Бгийн “... 9-р сард түүнийг цохисон нь үнэн” гэх мэдүүлэг,

 

мөн гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн Б.Уын биед 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 06 дугаар сард, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд тус тус халдаж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг нотолж тогтоосон, мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүхээс шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “эмчилгээний зардал нэхэмжилнэ, одоогоор хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна гэж” мэдүүлсэн байдаг ба 2022 оны 11 сарын 26-ны өдөр хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх шатанд хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой баримт ирүүлээгүй байх тул түүнийг хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1зааснаар 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 08 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

            Шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үл ялих зүйлээр шалтаглан хүний эрүүл, мэнд эрх чөлөөнд удаа дараа халдаж, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэж, санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн, С.Бгийн ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч С.Бд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу О аймаг Бсумаас явахыг хориглож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

  1.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР