Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/411

 

                                           М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Оаймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

Нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

Улсын яллагч Т.Д,

Хохирогч Б.Э,

Шүүгдэгч Э.Хнарыг оролцуулан Оаймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Хд холбогдох эрүүгийн 2106021400940 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Э.Х

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Хнь иргэн Б.Эг Бүгд Найрамдах С улсын Үндэсний их сургуульд суралцуулж, виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “М” нэртэй каргоны ажилтан Жийн Б гэх эзэмшигчтэй Хаан банкны *** тоот дансаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5.144.100 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 509.550 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 387.750 төгрөг, нийт 6.041.400 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

иргэн Ц.Бийг Бүгд Найрамдах С улсын Урлагийн их сургуульд суралцуулж, виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “М” нэртэй каргоны ажилтан Жийн Б гэх эзэмшигчтэй Хаан банкны **** тоот дансаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 7.927.140 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1.900.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 15 868 540 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Оаймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Хыг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Хмэдүүлэхдээ “Б.Э бид хоёр 10-н жилд байхаасаа найз байсан. Түүнээс хойш надтай тааралдахдаа 2018 онд санагдаж байна, С улсад гэр бүлээрээ суралцмаар байна, тийм боломж байдгийг судлаад өгөөрэй гэж хэлж байсан юм. 2019 онд манай хамаатны дүү сурахаар хөөцөлдүүлж байсан учраас би Б.Эд хэлсэн юм. Тэгээд 2019 онд би Б.Э болон түүний нөхрийг юу юу хийдэг талаар асууж, асууж сураад өгье гэж хэлж байсан. Эхлээд би сургуульд орох эсэх нь тодорхойгүй байхад виз гаргаж өгнө гэж хэлээгүй. Бийг бол би огт таньдаггүй, Эгийн найз гэдгээр таньж мэддэг болсон. Би өөрөө урлаг судлаач мэргэжлээр С улсад суралцаж байсан туршлага дээрээ Эгийн нөхрийг сургуульд оруулж чадна гэж бодож хөөцөлдсөн. Түүний баримтуудыг сургуульд өгөхөд сургуулиас нь суралцуулах боломжтой юм байна, М оюутан суралцаж байгаагүй, дандаа Хятад болон бусад улсын оюутнууд суралцаж байсан гэж хэлсэн. Тус сургуулийн аплейкшнийг хэн дуртай нь ороод бөглөчихдөггүй юм. Бийг сурах боломжтой юм байна гэж хэлтэл Алтансүх найз нь байгаа юм, асуугаад өгөөч гэхээр нь юу хийдэг талаар асууж баримтыг нь бүрдүүлж, би өнгөтөөр олон хуудас материал өөрөө хэвлүүлж өчнөөн цаг зарцуулж сургууль дээр нь аваачиж өгч байсан. Надад анхнаасаа ийм хэрэг хийнэ гэсэн санаа зорилго байгаагүй. Сургууль албан ёсоор уриагүй учраас хувиараа хөөцөлдөж өгсөн. С улсад ажиллаж, амьдарч байгаа хүмүүс бусдыгаа ийм байдлаар материалыг нь бүрдүүлж сургуульд сургадаг. Би хүлээгдэх байх шүү гэж анхнаас нь хэлсэн. Тухайн жилийн элсэлт дуусч байхад нь өгсөн болохоор тусгай элсэлтээр авья, сургуульд элсүүлэхдээ дуртай байна, харин ирээд ямар нэгэн асуудал гаргахыг зөвшөөрөхгүй шүү гэж хэлж байсан. Эг гуйсны улмаас би өөрөө материалыг нь бүрдүүлж, хувилуулж аваачиж өгч байсан. Би өөрөө өөр ажил хийдэг байсан болохоор материалаа аваачиж өгчихөөд асуух хүртэл надад завгүй байх үе гарч очиж асуусаар нэлээн цаг хугацаа орсон. Ямар ч байсан сургуулийн бүртгэлд хамруулж өгсөн. Сургууль зөвшөөрвөл дараа нь визний асуудал яригддаг. Сургуулиас хүлээгдэх шаардлага гарсан. Хятад улсад ковид 19 цар тахал үүсч хойшилсоор энэ асуудал зогссон. Миний хувьд огт хуурсан асуудал байхгүй. 2020 онд ээж над руу ярьж цагдаад өргөдөл өгсөн тухай мэдэж, бидний хоорондох харилцаа муудсан. Уг мөнгө миний дансанд байгаагүй, сургуулийн дансанд байсан. Би сургуулиас буцааж мөнгөө авах талаар асууж хэлье гэж хэлсэн. Э нөхөр маань явахаа больё гэж байна гэж хэлж байсан. Энэ асуудлыг үүссэнээс хойш даамжруулж болохгүй гэж бодоод би элчин сайдад ирэх хүсэлтээ удаа дараа өгсөөр байгаад ирсэн. Миний зүгээс зориуд залилсан зүйл байхгүй, Э ч мэдэж байгаа. 2021 оны 3-н сард байцаагч ярьж байцаагчтай уулзсан. 3 сарын 21-нд очиж уулзаад түүнээс хойш 22-24-ний өдрүүдэд хүлээж байсаар Оюунчимэг прокурор дээр уулзахад хохирлыг барагдуул гэж хэлэхээр нь 26-нд хохирлыг төлж барагдуулсан байгаа, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч. Өнөөдөр намайг улаан цайм хүний мөнгийг авчихаад өгөхгүй байсан юм шиг ойлгож болохгүй, тэгээгүй юм шүү. Найз Эгаасаа уучлалт гуйж байна. Миний буруутай зүйл байна, хүний мөнгийг больё гэж байхад нь буцааж өгөөгүй удаасан. Намайг санд ажиллаж байсан талаар хүнээр асуулгасан юм шиг байгаа юм, миний нэрийг өөрөөр дууддаг байсныг би Эд хэлж байсан. Санд ажиллаж байсан баримтаа нотлох баримтаар гаргаж өгч болно. Бүргэлд бүртгэсэн талаарх баримтыг сургууль хувь хүний нууц гээд гаргаж өгөөгүй. Бид хоёрын дунд энэ асуудлаас болж үл ойлголцол бий болсон, миний хувьд намайг цагдаагийн байгууллагад өгсөн явдалд би найздаа гомдож байсан, өгсөн мөнгийг нь өгөхгүй гээгүй, буцааж өгөлгүй удаах зэрэг асуудал гарсныг хэн хэн нь мэдэж байгаа, хувь хүн талаасаа алдаа гаргасан байна. Алдаагаа ойлгож ухаарч байна, дахин уучлалт гуйж байна, мөн Ц.Бөөс ч уучлалт хүсч байна” гэв.

 

Хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “Э.Хд эхлээд судлаад өгөөч гэж хэлсэн нь үнэн. Анх Хтой холбогдох үед би Япон улсад байсан юм. Тэгээд Хд нөхөр бид 2-т сурчихмаар сургууль байвал хэлээрэй гэж захиж байсан юм. 2019 оны 1-р сард над руу холбогдоод сургууль судлуулах хэвээрээ юу гэхээр нь хэвээрээ байна гэж яриад материал баримтуудаа явуулсан. Маргааш нөгөөдрөөс нь ерөнхийлөгчтэй нь очиж уулзаад танилцууллаа, боломжтой гэж байна, элсэлт нь дуусах гэж байхад арай гэж бүртгүүллээ гэсэн. Төлбөрийн нэхэмжлэх явуулаад мөнгийг 3 удаа тасалж шилжүүлсэн. Дараа нь надад хэлэхдээ Мд ирчихсэн байна гэж хэлж байсан боловч байцаагчаас ирсэн эсэхийг тодруулахад Мд ирээгүй байсан байна  лээ. Материал болон мөнгө шилжүүлснээс хойш 2 сарын дараагаас эргэлзээтэй болж, ярихаа больж эхэлсэн. Би С улсад сурч байсан хүнээр сургууль руу нь бүртгүүлсэн эсэх мөн санд ажилладаг эсэх тухай хүнээр тодруулж асуулгахад тус сан нь манайд ажилладаг хүн биш, манайхтай хамтарч ажиллая гэсэн хүсэлт тавьж байсан хүн гэж хэлж байсан, сургуульд сурах тухай хүсэлт огт гаргаагүй байсан. Би энэ тухай Хд хэлэхэд санг андуураа биз гэж надад уурлаж байсан. Нөхөр маань уурлаж мөнгө төгрөгөө авья гэж хэлсэн, бид нар бүтэн жилийн дараа гомдол гаргаж, ийм асуудал үүссэн. Би 2019 онд шилжүүлсэн мөнгө ханшийн зөрүү энэ тэр асуудал ярилгүйгээр үндсэн мөнгөө буцааж авсан. Өөр төлбөр мөнгө нэхэмжлээгүй, сэтгэл санааны хувьд их стрестсэн. Эд хөрөнгөөс илүүтэй сэтгэл санааны их хохирол учирсан. Энэ хүнд би маш их итгэж байсан, миний амьдралыг манай сургууль, нутаг орныхон бүгд мэддэг. Би дүүтэйгээ хоёулхнаа амьдралын төлөө яаж их хичээж зүтгэж хөдөлмөрлөж ирснийг Хч мэдэж байгаа. Миний энэ мөнгө хүүхдээ үлдээн бүтэн жил хүний нутагт яаж хүнд хэцүү байдалд хөдөлмөрлөж олсон мөнгө вэ гэдгийг мэдэж байгаа. Миний байдлыг мэдсээр байж миний мөнгийг найз нөхдийн мөнгөтэй шилжүүлж авчихаад надад маш их стресс үүсч миний үс хүртэл унасан, би ойр тойрны хүмүүсээсээ маш их ичиж байсан. Надад сэтгэл санааны хувьд маш их дарамттай байсан. Би өөртэйгөө адилхан эмэгтэй, хүүхэдтэй хүнийг шоронд ороосой гэж хүсэхгүй байгаа ч Э.Хнадаас өмнө нь нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй, одоо цаашид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

Хохирогч Б.Эгийн...Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр Япон улсад ажиллаж байсан ба М улс руу явахад хэдхэн хоног дутуу байсан болохоор өөрийн таньдаг эмэгтэй болох Эын Хруу фейсбүүк хаягаар чат бичээд энэхүү чатандаа би Э.Хд чи С улсад сурах боломжийн сургууль судалж байгаарай гэж хэлсэн чинь Э.Хзаза гээд өнгөрсөн. Тэгээд би М улсад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн ба 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Э.Хнад руу өөрийн Gгэсэн нэртэй фейсбүүк хаягнаас чат бичээд сургуульд судлуулах хүн хэд орчим настай билээ, би хамаатны хүндээ С улсад сургууль судлаж байгаа хамтад нь судлаад өгье гэж хэлэхээр нь би нөхрийн хамт сурах гэж байгаа юм, нөхөр 40 настай, би 38-тай бөгөөд манай нөхөр сийлбэр хийдэг болохоор урлагийн чиглэлээр сурч болно. Харин би хүмүүнлэгийн чиглэлээр байж болно гэх мэт зүйл фейсбүүк чатаар ярилцсан ба Э.Хнь миний болон манай нөхрийн боломжтой эсэхийг судлаад өгье гэж хэлсэн ба энэ үед манай нөхөртэй хамт ажилладаг Ц.Б гэх хүн хамт С улсад сурмаар байна гэж хэлээд Э.Хзөвшөөрөөд Ц.Б ахын талаар асууж үзье гэсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эхлээд Э.Хнь миний болон нөхрийн цээж зураг, төгссөн сургуулийн диплом, гадаад пасспорт нарыг фейсбүүкээр маш цэвэрхэн зургийг нь дараад явуулаадах, би эндээс цахимаар аваад өөрөө гаргаж хэвлээд С улсын Үндэсний их сургууль гэх нэртй сургуулийн сургалтын албатай уулзаад уран зургийн ангид очоод бид л очиж уулзлаа тэгээд манай нөхөр О.Аыг сурах боломжтой юм байна. Мөн миний ажиллаж байгаа “ICO олон улсын удирдлага солилцооны сангийн зүгээс сар болгон танай нөхөр сая вон буюу М мөнгөөр 2 сая орчим төгрөгийн тэтгэлэгтэй суралцуулах боломжтой юм байна. Мөн С улсын Үндэсний их сургуулийн сургалтын алба нь танай нөхрийн бичиг баримттай танилцаад ийм мундаг уран бүтээлч юм чинь манай сургуулийн зүгээс сургалтын төлбөрөөс 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой байна. Тиймээс сургуулийн төлбөрийн мөнгөнийг яаралтай шилжүүлэх хэрэгтэй, сургуульдаа тэнцвэл манай сургуульд суралцах гэж байгаа нь үнэн гэсэн урилга өгнө, тэгээд С улсын виз гарна, сургуулийн визээ цахимаар мэдүүлнэ гэж хэлээд сургуулийг төлбөрийн мөнгөний нэхэмжлэлийн зургийг явуулаад 2950 доллар буюу М мөнгөөр тухайн үедээ 5 144 100 төгрөгийг шилжүүлнэ гээд “Хамаг М” карго гэх газрын Жийн Б гэсэн хүний 5166535996 гээд Хаан банкны данс, 99100068 дугаартай явуулахад нь энэ ямар учиртай данс юм, яагаад шууд сургуулийн данс руу шууд хийж болохгүй юм гэж асуухад Э.Хнь надад миний ажилладаг газар буюу “ICO олон улсын удирдлага солилцооны сангийн данснаас сургуулийн төлбөрийн мөнгийг нь хийх ёстой, тиймээс та наад гээд “Хамаг М” карго ХХК-аас мөнгийг чинь аваад өөрөө сангийхаа данс руу хийгээд дараа нь “ICO олон улсын удирдлага солилцооны сангаас С улсын Үндэсний Их сургуулийн данс руу шилжүүлнэ гэж хэлэхээр нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5 144 100 төгрөгийг шилжүүлсэн.  Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь эхийн шинэ буудлын автобусны буудал дээр байрлах Хаан банкны АТМ-ээс өөрийн нөхрийн 5731056592 гэсэн Хаан банкны данстай виза картаар гурван удаа нийт 6 041 400 төгрөгийг Э.Хы надад өгсөн “Хамаг М” карго гэх газрын Ж Б гэсэн хүний 5166535996  гэсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/

Хохирогч Ц.Бийн “...Би Э.Хгэх хүнтэй фейсбүүкээр холбогдоод болно гэж хэлэхээр нь Аын эхнэр Эгийн багийн найз итгэлтэй хүн гэхээр нь би өөрөө Аын эхнэр Э нарт итгэдэг учир давхар итгээд өөрийн бичиг баримтаа бүрдүүлнэ гээд өөрийн М улсад төгссөн сургуулийн диплом, гадаад пасспорт гэх мэт бичиг баримтыг бүрдүүлээд зургийг нь дараад Э.Хгэх хүний ашигладаг Gгэсэн нэртэй фейсбүүк хаяг руу явуулаад хоорондоо холбоотой байж эхэлсэн, тэгээд Э.Хгэх хүн нь миний С улс дахь Сургуулийг нь хөөцөлдөж байна, одоо төлбөрийн мөнгөө бүрэн явуулах шаардлагатай байна гэж хэлээд намайг 8 000 000 төгрөг явуул гээд надад данс өгсөн ба энэ данс нь каргоны данс байгаа юмаа би өөрөө энэ дансаар дамжуулаад авчихна гэхээр би итгээд 2019 оны 03 дугаар сарын 01-ний үед өөрийн Хаан банкны 5024308727 гэсэн данснаас явуулсан, үүний дараа надад Э.Хнь надад дахиад 2 000 000 төгрөг нэмж өгвөл танай эхнэрийг С улсад сургуульд ажилладаг хүн батлан даагаад, урилга явуулаад хамт явж болно гэж надад хэлэхээр нь би 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөн Хаан банкны 5166535996 гэсэн дугаартай Ж Б гэдэг эзэмшигчтэй данс руу 1 900 000 төгрөг хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24-р тал/

Гэрч Б.Вгийн 2022 оны 04 сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 37-39/,

Гэрч Ж.Бийн 2022 оны 04 сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 41-43/,

Хаан банкны 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 29/822 дугаартай албан бичиг, 5731056592 тоот дансны депозит хуулга /хх-ийн 57-60 дахь тал/,

Ж.Бийн Хаан банкны 5166535996 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны депозит хуулга /хх-ийн 61-87-р тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р тал/

Хохирогч Б.Э, Ц.Б нараас гаргаж өгсөн дансны хуулга, цахим орчинд харилцсан бичвэр /хх-ийн 191-238-р тал/

Э.Хы улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /2 дугаар хх-ийн 54-55-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас болон шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Хнь иргэн Б.Эг Бүгд Найрамдах С улсын Үндэсний их сургуульд суралцуулж, виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “М” нэртэй каргоны ажилтан Жийн Б гэх эзэмшигчтэй Хаан банкны *** тоот дансаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5.144.100 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 509.550 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 387.750 төгрөг, нийт 6.041.400 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

иргэн Ц.Бийг Бүгд Найрамдах С улсын Урлагийн их сургуульд суралцуулж, виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “М” нэртэй каргоны ажилтан Жийн Б гэх эзэмшигчтэй Хаан банкны *** тоот дансаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 7.927.140 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1.900.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 15.868.540 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь

 

Хохирогч Б.Эгийн “...Тиймээс сургуулийн төлбөрийн мөнгөнийг яаралтай шилжүүлэх хэрэгтэй, сургуульдаа тэнцвэл манай сургуульд суралцах гэж байгаа нь үнэн гэсэн урилга өгнө, тэгээд С улсын виз гарна, сургуулийн визээ цахимаар мэдүүлнэ гэж хэлээд сургуулийг төлбөрийн мөнгөний нэхэмжлэлийн зургийг явуулаад нийт гурван удаа 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5.144.100 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 509 550 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 387 750 төгрөг, нийт 6.041.400 данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Бийн “...тэгээд Э.Хгэх хүн нь миний С улс дахь сургуулийг нь хөөцөлдөж байна, одоо төлбөрийн мөнгөө бүрэн явуулах шаардлагатай байна гэж хэлээд намайг 8 000 000 төгрөг явуул гээд надад данс өгсөн ба энэ данс нь каргоны данс байгаа юмаа би өөрөө энэ дансаар дамжуулаад авчихна гэхээр би итгээд 2019 оны 03 дугаар сарын 01-ний үед өөрийн Хаан банкны 5024308727 гэсэн данснаас явуулсан, үүний дараа надад Э.Хнь надад дахиад 2.000.000 төгрөг нэмж өгвөл танай эхнэрийг С улсад сургуульд ажилладаг хүн батлан даагаад, урилга явуулаад хамт явж болно гэж надад хэлэхээр нь би 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөн Хаан банкны 5166535996 гэсэн дугаартай Ж Б гэдэг эзэмшигчтэй данс руу 1.900.000 төгрөг хийсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Вгийн “... би тухайн хүмүүсийн мөнгийг манай компани дамжуулан өгсөн эсэх талаар шүүж үзэхэд 2019 оны 01 сарын 31-ний өдрөөс 2019 оны 03 сарын 17-ны өдрийн хооронд манай компанийн ажилтан Ж.Бийн эзэмшлийн данс руу Бүгд найрамдах С улсад байгаа Хгэх нэртэй ***** гэсэн дугаартай хүнд вонн болгон хүргүүлж байгаа гэх мөнгө нийт 5 удаагийн гүйлгээгээр тус тус шилжүүлсэн байсныг би бүртгэлийн дэвтрээ харж мэдсэн бөгөөд С улсын Сөүл хотын М таун гэх газарт байдаг өөрийн салбараас хэн авсныг тодруулахад Хнэртэй хүн өөрийн биеэр авсан байна гэж надад мэдэгдсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Бийн “...2019 онд С явах сонирхолтой виз мэдүүлэх гэж байсан тул миний харилцах дансны хуулгыг харж магадгүй гэж өөрийн ажиллаж байсан газарт хэлж 2019 оны 06 сар хүртэл миний дансаар Ст байгаа хүмүүс рүү шилжүүлж байгаа мөнгийг миний дансаар дамжуулж байсан, ямар учиртай мөнгийг би мэдэхгүй, надад хамаагүй байсан” гэх мэдүүлэг

Хаан банкны 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 29/822 дугаартай албан бичиг, 5731056592 тоот дансны депозит хуулга,

Ж.Бийн Хаан банкны 5166535996 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны депозит хуулга,

Гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл,

хохирогч Б.Э, Ц.Б нараас гаргаж өгсөн дансны хуулга, цахим орчинд харилцсан бичвэр, шүүгдэгч хохирогч нарын шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Хнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “тийм санаа зорилгоор мөнгө аваагүй, шилжүүлэн авсан мөнгөө сургуулийн дансанд хийсэн байсан” гэж мэдүүлдэг боловч Э.Хнь С улсын их сургуульд зуучлах эрхтэй этгээд биш болох нь тогтоогдсон, сургуулийн дансанд мөнгө хийсэн нь баримтаар нотлогдоогүй, хохирогч нараас шилжүүлсэн мөнгийг өөртөө шилжүүлэн авсан нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог ба мөнгийг өөрөө хүлээн авсан талаар шүүгдэгч маргадаггүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй байх, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.

 

Залилах гэмт хэргийн тухайд залилагч этгээд бусдыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан”-аар тухайн гэмт хэрэг төгсөхөөр байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Э.Хнь сургуульд суралцуулна гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бусдыг залилан мэхлэх сэдэл төрж, улмаар уг үйлдлээ хэрэгжүүлэн хохирогч нарыг хуурч, төөрөгдөлд оруулан, тэдний эд хөрөнгө /мөнгө/-ийг өөртөө шилжүүлж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч нь гэмт үйлдлээ 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 17ы өдөр хүртэл хугацаанд хэрэгжүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн түүнийг үргэлжилсэн үйлдлээр “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Прокуророос шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хэргийн хувьд М Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүний захирамжаар шүүхийн харьяалалыг тогтоож ирүүлсний дагуу хэргийн харьяаллыг Оаймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэж үзэж прокуророос шилжүүлснийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Тус хэрэгт прокурорын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг яллагдагч Э.Хд танилцуулаагүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны явцад тогтоогдсон бөгөөд уг тогтоолоор гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үнийн дүнг нотлогдоогүй үндэслэлээр багасгаж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна гэсэн үндэслэлээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

Прокурорын саналаар шүүх хуралдаанд хохирогч Ц.Бийг оролцуулахаар шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаанд хохирогч Ц.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, улсын яллагч болон шүүгдэгч нар хохирогч Б.Э шүүх хуралдаанд оролцож байгаа учир хохирогч Ц.Бийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг тус тус гаргасан тул шүүхээс хохирогч Ц.Бийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж үзэж шүүх хуралдааныг явуулсан болно. 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

Хохирогч Б.Э, Ц.Б, О.А, Б.А нар хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх шатанд хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой баримт ирүүлээгүй байх тул тэднийг хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч Э.Хы анх удаа, санаатай гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байдал, Э.Хы хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Э.Хд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Э.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=2,000 төгрөг) 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хнь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Оаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Оаймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОРХОНТАМИР