Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2022         12          19                                      2022/Ш*******Т/123

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                         

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга             *******.Н

 Улсын яллагч     Д.А

*******охирогч                                                  *******

Шүүгдэгч                                                  *******нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ны өдөр Т аймгийн *******суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хамгаалалтын ажилтан мэргэжилтэй, , ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******-н ******* /РД: /

*******нь ...........оны ..........дугаар сарын ........-ний өдөр .........цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн .........дүгээр хороо, дугаар байрнытоотод хохирогч *******-тай “Телевизорын суваг солилоо” гэх шалтгаанаар түүний нүүрэн хэсэгт нь зүүн гарын тохойгоор нэг удаа тохойлдон, үснээс нь зулгаан арагш дарж, нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт  гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОР*******ОЙЛО******* нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд: 

Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...*******и ........оны ........дугаар сарын ........-ний өглөө ......цагийн үед *******-тай 7 дугаар байрны хажууд таарсан. Тэгээд бид хоёр 0.500 граммын “*******араа” нэртэй архи авч *******-н гэрт орж хувааж уусан. Тэгээд тухайн архиа дуусгаад ******* бид хоёр гарч АТМ-ээс мөнгө аваад дахин 0.750 граммын “*******араа” нэртэй архи аваад *******-н гэр лүү орж уусан. Сүүлд авсан архийг дөнгөж эхлүүлээд байж байгаад би тасарчихсан байсан бөгөөд болсон асуудлыг санахгүй байна. Гэнэт ухаан ороход ******* “та намайг нүд рүү цохичихлоо” гээд сууж байсан. Тэгээд би гэр лүүгээ орсон. *******-н эхнэр над руу залгаад “Та *******-н нүд рүү цохьсон байна, цагдаад хэлчихсэн байгаа” гэсэн. *******и хохиролд 425.100 төгрөг төлсөн байгаа. *******уруу зүйл хийсэндээ гэмшиж, харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

*******охирогч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...*******и 2022 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед гэртээ байж байхад ******* ах над руу залгаад “ах нь өчигдөр уугаад, шартаж үхлээ, нэг шил архи уух уу” гэхээр нь би гэрээсээ гарч, бид хоёр 0.500 граммын “*******араа” нэртэй архи аваад манай гэрт орж хувааж уусан. Тэгээд эхний архиа дуусгаад ахмадын баяр гээд дахиад 0.750 граммын “*******араа” нэртэй архийг нэмж аваад манай гэрт хувааж ууж сууж байгаад зурагтны суваг солиход  ******* ах “чи наад суваг дээрээ тавьчих би үзмээр байна” гэхээр нь би хальт суваг солиод “за одоохон, би эргээд энэ суваг дээр тавьчихъя” гэхэд ******* ах “Чи ямар хогийн пизда вэ” гээд зүүн тохойгоороо миний нүүр лүү тохойлдсон. Тэгэхэд би нүүрээ дараад “та яаж байгаа юм бэ?” гэхэд миний үснээс зулгаагаад хойш нь дараад орон дээр миний нүдэн тус газар гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд манай гэрээс гараад зугатаасан. *******и 425.100 төгрөгийг хохиролд авсан. *******и хувиараа таксинд явдаг ба өдөрт дунджаар 50.000-60.000 төгрөг олдог, эмнэлэгт хэвтсэн 10 хоногоор тооцож 500.000 төгрөг нэхэмжилж байна. *******аашид нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Мөрдөн байцаалтад гэрч *******-н мэдүүлсэн: “.............оны .........дугаар сарын .........-ний орой ......цагийн үед ажлаа тараад явж байхад манай нөхөр ******* над руу залгаад “би гэртээ хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд эрүүл мэндийн төв орж нөхөртэйгээ уулзахад манай нөхрийн хоёр нүд нь хөхөрсөн байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад “******* ах ахмадын баяр тэмдэглэнэ гэж манай гэрт орж ирээд архи ууж байгаад намайг орон дээр дарж байгаад миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод байсан” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Мөрдөн байцаалтад гэрч *******-н мэдүүлсэн: 2022 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр ******* манай нөхөр лүү залгаад байсан. Маргааш өглөө 11 цагийн үед манай нөхөр ******* гэрээсээ гарсан. Тэгээд үдээс хойш гэртээ буцаж ирсэн бөгөөд согтуу ирсэн. Тэгээд орой нь *******-н эхнэр нь над руу залгаад “******* ах манай нөхрийг зодчихсон байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн *******үний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09/Шэ372 дугаартай “*******-н биед тархины доргилт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх тархины доргилт гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******аашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,

           Иргэний оршин суугаа газрын газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн  *******-н ******* нь *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны 4 тоотод оршин суудаг”  гэжээ. /хх-ийн 45-46/

Согтуурал шалгасан тэмдэглэлээр “шүүгдэгч ******* 1.67 хувьтай, хохирогч ******* 2.82 хувьтай” гэжээ /хх-ийн 62,64/ 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “*******-с *******агануур дүүргийн  дүгээр хороо  дугаар байрны  тоотод ******* гэгч намайг зодож биед гэмтэл учруулсан” талаарх гомдол, мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг 30 минутад хүлээн авав” гэжээ. /хх-н 1/,

           *******охирлын талаархи баримтууд /хх-ийн 68-70/

Шүүгдэгч ******* нь “*******агдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаагаар урьд ял шийтгэлгүй” гэх шалгах хуудас /хх-н 56/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 2-5/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. 

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******-н биед тархины доргилт, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт  гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16 цаг 30 минутын үед Нийслэлийн *******агануур дүүргийн  дүгээр хороо, дугаар байрны тоотод хохирогч *******-тай “Телевизорын суваг солилоо” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн улмаар түүний нүүрэн хэсэгт нэг удаа тохойлдон, үснээс нь зулгаан арагш дарж, нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт  гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******-н “******* ах “Чи ямар хогийн пизда вэ” гээд зүүн тохойгоороо миний нүүр лүү тохойлдож үснээс зулгааж хойш дараад орон дээр миний нүдэн тус газар гараараа 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг, гэрч *******-н “******* надад ******* ах намайг орон дээр дарж байгаад миний нүүр лүү хэд хэдэн удаа цохьсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 18-19/, хохирогчийн биед тархины доргилт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 372 дугаартай шинжээчийн дүгнэлт, согтуурал шалгасан тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

*******ууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* нь дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архидан согтуурсан байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******-н биед тархины доргилт бүхий хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 425.100 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-н 100/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин, орлого болох 500.000 төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөх” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч *******-н зүгээс улсын яллагчийн дүгнэлттэй маргаагүй болно.  

******* нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, тэтгэвэрт байдаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. 

Шүүхээс шүүгдэгч *******аатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба түүний хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан *******-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. 

*******эрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТОО******* нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн *******-н *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-н *******-т 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-т мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 425.100 (дөрвөн зуун хорин таван мянга нэг зуун) төгрөгийг хохирогч *******-д төлснийг дурдаж, хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин, орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

7. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,  ЕРӨН*******ИЙ ШҮҮГЧ                                       *******.*******АЙГАЛМАА